2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 192/ШШ2025/01193

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо  тоот хаягт оршин суух Ш овогт Н О/РД: /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо,   тоот хаягт оршин суух Б овогт Д Н/РД: /-д холбогдох,

 

8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Б, хариуцагч Д.Н, түүний өмгөөлөгч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвдулам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч Н.Онь хариуцагч Д.Нд холбогдуулан 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

1.1 “Миний бие 2021 оны 3 сарын 30-ны өдөр Д.Нтай УБ хот СХД-ийн 361-н гарам рашаант хотхон *тоот хаягт байрлах 700,0 /0,7/ м.кв Э- улсын бүртгэлийн дугаартай гэр орон сууцны хашааны газрыг худалдан авахаар тохиролцож газрын гэрчилгээг 2021 оны 9 сарын 30-ны дотор шилжүүлж өгөхөөр Нын  Хаан банк дахь * дансруу 8,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Гэвч Ннь одоог хүртэл газрын гэрчилгээг шилжүүлж өгөхгүй байгаа учраас хариуцагчаас 8,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 2. Хариуцагч Д.Нхариу тайлбартаа: “Р.Лгийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүрэг 21-р хороо 361-н гарам рашаант хотхон *тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зуслангийн 699 м.кв газрыг 8,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Тухайн үед Лгийн газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дууссан байсан учир эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулахаар газрын албанд хүсэлт гаргасан байсан. Яаралтай мөнгөний шаардлага гарсан тул өөрийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүрэг 21-р хороо 361-н гарам рашаант хотхон *тоот хаягт байрлах 700 м.кв газрыг Лн газрын гэрчилгээ гарах хүртэл түр хугацаанд барьцаанд тавьж 2021 оны 03 сарын 30-ны өдөр Н.Отэй хэлцэл байгуулсан байдаг. Гэрээг байгуулахдаа өөрийн газраа барьцаанд тавьж байгаа гэж би хувьдаа ойлгосон байсан гэтэл хуулийн мэдлэггүй байдлыг минь ашиглаж өөрийн газрыг худалдаж байгаа мэтээр хэлцлийг байгуулсан байна. Р.Лгийн газар эзэмших эрхийн гэрчилгээ нь 2021 оны 06 сарын 16-ны өдөр гарсан. 2021 оны 06 сарын 28-ны өдөр Р.Л нь Н.Од итгэмжлэл олгож Сонгинохайрхан дүүрэг 21-р хороо 361-н гарам рашаант хотхон *тоотод байрлах 699 м.кв газрын захиран зарцуулах эрхийг шилжүүлсэн. Оээс 8,000,000 төгрөгт бэр Р.Лгийн Сонгинохайрхан дүүрэг 21-р хороо 361-н гарам рашаант хотхон *тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зуслангийн 699 м.кв газрыг шилжүүлэн өгсөн дахин мөнгө төлөх үүрэг хүлээхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэж маргажээ.

 

3. Нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамж, Иргэний үнэмлэхийн хуулбар, Хэлцэл, Үйлчлүүлэгчийн боловсруулсан баримт бичгийг гэрчилсэн тэмдэглэл, Итгэмжлэл зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчаас Хариу тайлбар, Итгэмжлэл зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

4. Нэхэмжлэгчийн хүсэлтээр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 361-н гарам рашаант хотхон-  тоот хаягт байрлах газрын түүхчилсэн лавлагаа, хувийн хэрэг, гэрч Ү.Э, Б.Г, С.Э нарын мэдүүлэг зэрэг баримтыг шүүх бүрдүүлсэн.

Хариуцагчийн хүсэлтээр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 361-н гарам, 9 хэсэг Рашаант хотхон *хаягт байрлах 699 м.кв талбайтай газрын хувийн хэрэг гэрчилгээ, гэрч Р.Лгийн мэдүүлэг зэрэг баримтыг шүүх бүрдүүлсэн байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч Н.Одараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “2021 оны 3 сарын 30-ны өдөр Д.Нтай СХД-ийн 361-н гарам рашаант хотхон *тоот хаягт байрлах 700,0 м.кв гэр орон сууцны хашааны газрыг худалдан авахаар тохиролцож газрын гэрчилгээг 2021 оны 9 сарын 30-ны дотор шилжүүлж өгөхөөр Д.Нын дансруу 8,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Гэвч Д.Ннь одоог хүртэл газрын гэрчилгээг шилжүүлж өгөхгүй байгаа учраас хариуцагчаас 8,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 3. Хариуцагч Д.Ннэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.  Үүнд: “Р.Лгийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүрэг 21 дүгээр хороо 361-н гарам рашаант хотхон *тоот, 699 м.кв газрыг 8,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Тухайн үед Р.Лгийн газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дууссан байсан учир өөрийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүрэг 21-р хороо 361-н гарам рашаант хотхон *тоот хаягт байрлах 700 м.кв газрыг Р.Лгийн газрын гэрчилгээ гарах хүртэл түр хугацаанд барьцаанд тавьсан. Р.Лгийн газар эзэмших эрхийн гэрчилгээ нь 2021 оны 06 сарын 16-ны өдөр гарсан. 2021 оны 06 сарын 28-ны өдөр Р.Л нь Н.Од итгэмжлэл олгож *тоотод байрлах 699 м.кв газрын захиран зарцуулах эрхийг шилжүүлсэн. Н.Оээс авсан 8,000,000 төгрөгийг бэр Р.Лд өгсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж маргажээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1 Нэхэмжлэгч Н.О болон хариуцагч Д.Ннарын хооронд 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр “Мөнгө хүлээлцсэн тухай” хэлцэл байгуулж, энэхүү хэлцлээр 8,000,000 төгрөгийг Д.Нын дансруу шилжүүлж өгөв, уг мөнгө нь Д.Нын Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, 361-н гарам рашаант хотхон *тоот хаягт байрлах 700.0 /0.7/ га Э-  улсын бүртгэлийн дугаартай Гэр орон сууцны хашааны газрыг худалдахаар авч буй төлбөр болно гэжээ. /хх-6/

 

4.2 Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн А/108 тоот захирамжийг үндэслэн тус дүүргийн газар зохион байгуулалтын алба нь Д.Нтай газар эзэмшүүлэх гэрээг байгуулж, улмаар Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 361-н гарам рашаант хотхон-4 28 тоот хаягт байрлах, 700 м.кв газрыг Гэр, орон сууцны хашааны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр эрхийн улсын бүртгэлийн Э-  дугаарт бүртгэж 2020 оны 4 сарын 13-ны өдрийн   тоот эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон байна. /хх-23/

 

5. Талуудын маргааны зүйл нь газар эзэмшүүлэх эрхийг шилжүүлэх хэлцэл байгуулагдсан эсэх талаар маргасан, харин 8,000,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн болон хүлээн авсан талаар маргаагүй.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд “...Анх нэхэмжлэгч Н.Онь  хариуцагч Д.Нтай хоёр айлын газрыг 10,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Нэг газрын гэрчилгээ гараагүй байсан учраас нэг газрын төлбөрт 8,000,000 төгрөгийг шилжүүлээд  гэрчилгээ гарсныг дараа үлдэгдэл 2,000,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон боловч Д.Нгуай газраа өгөөгүй учраас мөнгөө авна...” гэж тайлбарлаж, маргасан нь дараах баримтаар няцаагдсан. Үүнд:

 

Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Р.Лгээс “...Би өөрийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, 361-н гарам Рашаант хотхон *тоот хаягт байрлах газраа нотариат ороод Н.Од итгэмжлэл хийж өгч зарсан. Зарахдаа Д.Нэгчээр дамжуулан зөвхөн өөрийнхөө газрыг 8,000,000 төгрөгөөр худалдсан. ...Тухайн үед газрын хугацаа дуусч байгаа юм байна гээд газрын албанд бичиг бүрдүүлээд өгсөн санагдаад байна...” гэж,

  

Гэрч Ү.Эийн “...Хариуцагч болон нэхэмжлэгч нар өөрийн биеэр ирж хэлцэл хийсэн. ...Нэмэлт нөхцөлд гэрчилгээ гараагүй газар учраас худалдах-худалдан авах гэрээ хийх боломжгүй тул мөнгө өгсөн, авсан гэсэн хэлцэл хийсэн. Нэмэлт нөхцөлд гэрчилгээг 2021.09.30-ны өдөр гаргаж, шилжүүлж өгнө гэдгийг тодорхойлж өгсөн. ...Хэрвээ энэ хүн газрын гэрчилгээтэй орж ирсэн бол эрх шилжүүлэх гэрээ хийх байсан.” гэж мэдүүлсэн.

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021.05.14-ний өдрийн А/325 дугаар захирамжийн дагуу Р.Лгийн газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээний хугацааг сунган түүнтэй гэрээ байгуулж, Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, 361-н гарам 9 хэсэг Рашаант хотхон *хаягт байрлах,   дугаар нэгж талбарын 699 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр эрхийн улсын бүртгэлийн Э-  дугаарт бүртгэж, 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр   тоот гэрчилгээ олгогдсон байна. /хх70-72/

 

Улмаар Р.Лгээс 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн итгэмжлэлийн дагуу өөрийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, 361-н гарам, 9 хэсэг Рашаант хотхон *хаягт байрлах,   дугаар нэгж талбар бүхий гэр, орон сууцны хашааны зориулалттай, 699 м.кв газрын эзэмших эрхийг шилжүүлэх, төлбөр тооцоо хийх гэрээнд гарын үсэг зурах үйлдэл хийх бүрэн эрхийг Н.Од олгожээ.  /хх-14/

 

Энэхүү итгэмжлэлийн хүрээнд Н.О болон С.Э нарын хооронд 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г байгуулан дээрх Р.Лгийн эзэмшлийн 699 м.кв газрыг үнэ төлбөргүйгээр газар эзэмших эрх шилжүүлэхээр тохиролцсон байх бөгөөд газрын гэрчилгээг С.Энхбаяр нь нэр дээрээ шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдож байна. /хх117, 134/

 

7. Хэрэгт авагдсан дээрх бичгийн баримтууд, талуудын тайлбар, гэрчийн мэдүүлгээр талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ зааснаар худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.

 

8. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т зааснаар газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх эрхтэй, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно гэж заасан.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс ...2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр “Мөнгө хүлээлцсэн тухай” хэлцлийн дагуу хариуцагч нь Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 361-н гарам рашаант хотхон  тоот хаягт байрлах, 700 м.кв газрын эрхийг шилжүүлэн өгөөгүй учраас гэрээнээс татгалзаж, газрын төлбөрт өгсөн 8,000,000 төгрөгийг буцаан шаардсан боловч талуудын хооронд хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр эрх шилжүүлэх хэлцэл хийгдээгүй байх тул уг хэлцлээр шилжүүлсэн зүйлээ буцаан өгөхийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсгийн зохицуулалтаар нэхэмжлэгч шаардсан нь үндэслэлгүй байна.

 

9. Хэдийгээр худалдах-худалдан авах гэрээнд хэлбэрийн шаардлага тавигддаггүй боловч газар эзэмших, ашиглах эрхийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх, тухайн газрыг мэдээллийн санд бүртгүүлэхээр хуулиар зохицуулсан байх тул газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ бичгээр үйлдэгдэж, улсын бүртгэлд бүртгэгдсэнээр хүчин төгөлдөр болно.

 

Зохигчийн хооронд мөнгө хүлээлцсэн тухай хэлцэл хийгдсэнээс өөрөөр газар эзэмших эрхийг шилжүүлэх гэрээг бичгээр үйлдэгдээгүй бөгөөд Р.Лгээс итгэмжлэлийн үндсэн 25а тоот 699 м.кв газрын эзэмших эрхийг бусдад шилжүүлэхийг нэхэмжлэгч Н.Од олгосон бөгөөд тэрээр уг газрыг гуравдагч этгээдэд шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон, гэрч Р.Л тухайн газрын төлбөрийг хариуцагч Д.Наар дамжуулан хүлээн авсан болохоо мэдүүлсэн, мөн нэхэмжлэгч болон гэрчүүдээс хоёр газар худалдан авахаар тохиролцсон гэж мэдүүлсэн боловч хариуцагч Д.Н болон Р.Л нарын газрын төлбөр тус бүр хэдэн төгрөгөөр тохирсон болох, хариуцагч гэрээний үндсэн дээр тухайн газрын эрхийг шилжүүлэх үүрэг хүлээсэн талаар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээгээр хариуцагч нь газрын эрх шилжүүлэх үүрэг хүлээсэн гэх нэхэмжлэлийн шаардлагаа нотлогдоогүй, улмаар хариуцагчийг гэрээний үүргээ зөрчиж, үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт шилжүүлсэн 8,000,000 төгрөгөө шаардах эрх нэхэмжлэгчид үүсээгүй тул нэхэмжлэл үндэслэлгүй, хариуцагч тал буруугүй гэж үзнэ.

 

10. Дээр дурдсанаар нэхэмжлэгч Н.Онь хариуцагч Д.Наас 8,000,000 төгрөгийг шаардах эрхгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлого болгов. 

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Д.Нд холбогдуулан 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н.Оийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.    

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЭНХЖАРГАЛ