2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 192/ШШ2025/02356

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг,   тоот хаягт байрлах “Ж т к ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг,   тоот хаягт оршин суух Г Д/РД: /-д холбогдох,

 

25,376,534.99 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баянболд нар оролцов.

(Хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч “Ж т кББСБ” ХХК нь хариуцагч Г.Дд холбогдуулан 25,376,534.99 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

1.1 “Нэхэмжлэгч “Ж т кББСБ” ХХК нь хариуцагч Т.Дтэй 2024 оны 05 сарын 16-ны өдөр ЗГХ24/100 тоот Зээлийн гэрээ байгуулж, сарын 3.1%-ийн хүүтэй, 36 сарын хугацаатай, 22,400,000 төгрөгийг зээлүүлсэн. Дээрх зээлийн гэрээгээр зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөр болон хүүг бүрэн төлж барагдуулах үүргийг хүлээсэн ба зээлийн гэрээний хавсралт эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлт хийхээр талууд харилцан тохиролцсон. Мөн, Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.4 дэх хэсэгт Зээлдэгч гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн эргэн төлөлтийг хийгээгүй бол зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцүү нэмэгдүүлсэн хүү нэмж төлөхөөр заасан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож 2024 оны 05 сарын 16-ны өдөр ФГХ24/100 тоот үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх тухай буюу Фидуцийн гэрээ байгуулж, Toyota Alphard-Н10 /Арлын дугаар:АТН100022137, Улсын дугаар:*/ маркийн автомашиныг манай байгууллагын нэр дээр шилжүүлсэн. Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт зааснаар зээлдэгч нь 2024 оны 06 сараас cap бүрийн 15-ны өдөр зээлийн төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ байнга зөрчиж ирсэн бөгөөд зээлийг хуваан төлөх эрхээ алдсан өдрөөс нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл зээлийн гэрээний үүргээ 123 хоног хоцроосон. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлэх талаар бүх хэлбэрээр мэдэгдэж, шаардлага тавьсан боловч үр дүн гараагүй. Гэтэл 2024 оны 09 сарын 23-ны өдөр хариуцагч Г.Дгийн эхнэр У гэж хүн холбогдож “2024 оны 09 сарын 19-нөөс 2024 оны 09 сарын 20-ныг шилжих шөнө Төв аймагт, хөдөө сүлжээгүй газар явж байгаад осолд орсон, би жолоо барьж явсан” гэсэн тул Төв аймгийн тээврийн хэрэгсэл түр саатуулах байрны * утас руу холбогдож лавлахад осолд орсон гэдэг нь нотлогдсон. Фидуцийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.11 дэх хэсэгт “Өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгөд аваар осол учрах,   зэрэг шалтгаанаар үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн алдагдалд орсон тохиолдолд түүнээс үүдэн гарсан хариуцлагыг бүрэн (шууд бус хохирлыг ч) хүлээнэ гэж заасан. Барьцаа хөрөнгө осолдож бүрэн бүтэн байдал нь ихээхэн алдагдсан, барьцаа хөрөнгө үнэ хүрэхгүй, хэдэн төгрөгөөр үнэлэгдэх нь тодорхойгүй байгаа тул Фидуцийн гэрээнд заасны дагуу барьцааны эрхээ хэрэгжүүлж зээлийн гэрээний үүргийг хангуулах боломжгүй байна. Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт “Зээлдэгч нь энэхүү Гэрээний аль нэг заалтыг зөрчсөн эсхүл Зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанаас 1 хоног буюу түүнээс дээш хоног хэтрүүлсэн” бол гэрээг цуцлах үндэслэл болно гэж заасан. Дээр дурдсанчлан Зээлдэгч зээлийн гэрээ болон Фидуцийн гэрээний үүргээ ноцтой зөрчсөн. Зээлдэгч нь төлбөрийн үүргээ ноцтой зөрчсөн тул, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх заалт, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх заалт, Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн 2024 оны 10 сарын 16-ны өдрөөр тасалбар болгон Зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний зээлийн үндсэн төлбөр 22,400,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 141,543.45 зээлийн хүүгийн төлбөр 2,812,991.54 төгрөг, нотариатын төлбөр 22,000 төгрөг, нийт 25,376,534.99 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна.” гэжээ.

 1.2 Нэхэмжлэгч “Ж т кББСБ” ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: “Нэхэмжлэгч “Ж т кББСБ” ХХК-иас хариуцагч  Г.Дд холбогдуулж, 2024 оны 05 сарын 16-ны өдрийн ЗГХ24/100 тоот Зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 25,376,534.99 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан.

Хариуцагч Г.Днь ЗГХ24/100 тоот Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, 2024 оны 05 сарын 16-ны өдөр ФГХ24/100 тоот үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх тухай буюу Фидуцийн гэрээ байгуулж, Тоуоtа Аlрhагd-Н10 /Арлын дугаар:*, Улсын дугаар: * маркийн автомашиныг манай байгууллагын нэр дээр шилжүүлсэн. Фидуцийн зүйл болох Тоуоtа Аlрhагd-Н10 маркийн автомашиныг зээлдэгч Г.Днь өөрөө ашиглаж, эзэмшилдээ байлгах буюу өөрөө унаж явах нөхцөлтэйгөөр барьцаанд тавьсан байдаг.

Дээрх фидуцийн зүйл болох Тоуоtа Аlрhагd-Н10 маркийн автомашинтай холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлагыг дараах агуулгаар тодруулж байна. Үүнд:

Хариуцагч буюу зээлдэгч Г.Дгийн эхнэр фидуцийн зүйл болох автомашиныг жолоодож яваад, зам тээврийн осолд орсон ба уг ослын улмаас автомашинд их хэмжээний эвдрэл, гэмтэл учирсан. Тус зам тээврийн осол нь Төв аймгийн цагдаагийн газарт шалгагдаж байгаа бөгөөд зам тээврийн ослын буруутай этгээдээс барьцаа автомашинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх ажиллагаа хийгдэх ба автомашинд учирсан хохирол автомашиныг сэргээн засварлах, эсвэл мөнгөн дүнгээр төлөгдөх аль нэг хэлбэрээр нөхөн төлөгдөнө. Фидуцийн зүйл болох Тоуоtа Аlрhагd-Н10 /Арлын дугаар:*, Улсын дугаар:*/ маркийн автомашин нь устаж үгүй болоод улсын бүртгэлээс хасагдсан зүйл байхгүй. Нэхэмжлэгчийн хувьд 2024 оны 05 сарын 16-ны өдөр ФГХ24/100 тоот үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх тухай буюу Фидуцийн гэрээнээс татгалзаагүй. Иймд, ФГХ24/100 тоот Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх тухай буюу Фидуцийн гэрээний зүйл болох Тоуоtа Аlрhагd-Н10 /Арлын дугаар:, Улсын дугаар:*/ маркийн автомашинаар нэхэмжлэлийн үндсэн шаардлага буюу ЗГХ24/100 тоот Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 25,376,534.99 төгрөгийн шаардлагыг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү.” гэжээ.

 

2. Хариуцагч Г.Д хариу тайлбартаа: “...Г.Дг төлөөлж итгэмжлэлээр иргэн В.У би төлөөлөн оролцож байна. Г.Дбид хоёр ярилцаад унаж явсан 63-96 УКА Тоёота альфард машинаа үнийн дүнд бодож өгч болно. Мөн сар бүрийн 8, 20-ны өдрүүдэд цалин ордог учраас сар бүрийн 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 8-ны өдөр 1,000,000 төгрөгийг тус тус төлж явахаар хүсэлт гаргаж байна. Даатгалаас орж ирэх мөнгөн төлбөр шууд банк бус санхүүгийн байгууллагын дансанд шилжигдэж үнийн дүнг хасаж гаргаж байна. Машин авах үед Г.Дгийн биеийн байдал асуудалтай, эмнэлэгт үзүүлж, чадаагүй тул төлөлт хийж чадаагүй. Одоо эрүүл болж энэ сараас ажилдаа орсон. Энэ шалтгаан нөхцөлийг харгалзан үзэж эвлэрлийн гэрээ байгуулж үүссэн асуудлын тооцоог дуусгаж, танай банк бус санхүүгийн байгууллагыг хохиролгүй болгож өгөхөө амлаж байна.” гэжээ.

 3. Нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Итгэмжлэл, Зээлийн гэрээ, Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх тухай гэрээ, Жолооны үнэмлэхийн хуулбар, Мэдэгдэл, Шаардлага, Төлбөрийн баримт, Фото зураг, Эргэн төлөлтийн хуулга, Г.Дтэй холбоотой гарсан дэлгэрэнгүй баримт, Нэхэмжлэлийн шаардлага тодруулах тухай, Тээврийн хэрэгслийн лавлагаа, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

Хариуцагчаас Итгэмжлэл, Хариу тайлбар баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 2. Нэхэмжлэгч “Ж т кББСБ” ХХК дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...Зээлдэгч Г.Днь зээлийн гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ байнга зөрчиж ирсэн бөгөөд зээлийг хуваан төлөх эрхээ алдсан өдрөөс нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл зээлийн гэрээний үүргээ 123 хоног хоцроосон. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлэх талаар бүх хэлбэрээр мэдэгдэж, шаардлага тавьсан боловч үр дүн гараагүй. Иймээс 2024 оны 10 сарын 16-ны өдрөөр тасалбар болгон зээлийн гэрээг цуцалж, фидуцийн гэрээний зүйл болох Тоуоtа Аlрhагd-Н10 /Арлын дугаар:*, улсын дугаар */ маркиин автомашинаар нэхэмжлэлийн үндсэн шаардлага буюу ЗГХ24/100 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 25,376,534.99 төгрөгийн шаардлагыг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү” гэжээ.

 3. Хариуцагч Г.Днэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр тайлбарласан.  Үүнд: “... 63-96 УКА Тоёота альфард машинаа үнийн дүнд бодож өгч болно. Мөн сар бүрийн 8, 20-ны өдрүүдэд цалин ордог учраас сар бүрийн 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 8-ны өдөр 1,000,000 төгрөгийг тус тус төлж явахаар хүсэлт гаргаж байна. Эвлэрлийн гэрээ байгуулж үүссэн асуудлын тооцоог дуусгаж, танай банк бус санхүүгийн байгууллагыг хохиролгүй болгож өгөхөө амлаж байна.” гэжээ.

 4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1 Талууд 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр ЗГХ24/100 дугаартай Зээлийн зээлийн гэрээ, Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх тухай фидуцийн гэрээг тус тус байгуулж, зээлийн болон фидуцийн гэрээгээр “Ж т кББСБ” ХХК нь 22,400,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 3,1 хувийн хүүтэй, автомашины зээлийн зориулалтаар зээлэх, Г.Д гэрээнд заасан хугацаанд зээлийг төлж барагдуулах, төлөөгүй тохиолдолд Тоуоtа Аlрhагd-Н10 маркийн * улсын дугаартай автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцжээ. /хх8-13/

 5. Дээрх фидуцийн гэрээний зүйл болох Тоуоtа Аlрhагd-Н10 маркийн *улсын дугаартай автомашиныг нэхэмжлэгч “Ж т кББСБ” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн, “Ж т кББСБ” ХХК нь гэрээний дагуу 22,400,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн, зээлдэгч нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 1,100,000 төгрөг төлсөн үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

6. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан гэрээ байгуулагдсан, түүнчлэн үүргийг хангуулах зорилгоор талууд бичгээр гэрээ байгуулан Тоуоtа Аlрhагd-Н10 маркийн *улсын дугаартай автомашиныг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлснээр Иргэний хуулийн 235 дугаар зүйлд заасан гэрээ байгуулагдсан, гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

7. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.1, 2.1.8-д зааснаар зээлийн 22,400,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлж, үүргээ зохих ёсоор, шударгаар бүрэн биелүүлсэн байх бөгөөд хариуцагч Г.Днь зээлийг ашиглаж эхэлснээр зээлийн эргэн төлөлтийн хуваарьт зааснаар гэрээний хугацаанд үндсэн зээл, хүүгийн хамт төлөх үүрэгтэй байна.

 Дээрх үүргээс хариуцагч нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 1,100,000 төгрөгийг төлсөн байх боловч 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс үндсэн зээлийг төлөөгүй, мөн зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.8, 2.9, 4.2.1, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлж чадаагүй, зээлийн график зөрчигджээ.

 

8. Нэхэмжлэгчээс зээлийн гэрээний 3.1.1, 3.1.3-т зааснаар зээл, хүү төлөхийг хариуцагчаас шаардан 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр, 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдөр, 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрүүдэд тус тус мэдэгдэл, шаардлагыг хариуцагчид хүргүүлж байсан боловч зээлийн гэрээний үүрэг биелэгдээгүй байна. /хх15-17/

 9. Тиймээс нэхэмжлэгч “Ж т кББСБ” ХХК нь зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээний хугацаа дуусах 2027 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө нэг талын санаачилгаар буюу шүүхэд нэхэмжлэл гаргасан 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үндсэн төлбөр 22,400,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2,954,534.99 төгрөг нийт 25,354,534.99 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй байх бөгөөд Фидуцийн гэрээний зүйл болох Тоуоtа Аlрhагd-Н10 маркийн * улсын дугаартай автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагч зөвшөөрч, маргаагүй болно.

 

10. Үүргийн гүйцэтгэлийг хангах бусад аргаас фидуци нь үүргийг хангуулах зорилгоор үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд эд хөрөнгөө шилжүүлдэг эрх зүйн харилцаа учраас үүрэг гүйцэтгүүлэгч өмчлөгчийн нэгэн адил эд хөрөнгийг захиран зарцуулж, үүргээ хангуулдаг шинжээр ялгаатай байдаг бөгөөд үүний тулд үндсэн гэрээний үүргийг фидуцийн зүйлээр хангуулж үүргийг дуусгавар болгох зорилгоор хийгддэг учир эрх зүйн хувьд фидуцийн зүйлийг үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлснээр үүрэг хангагдах нөхцөл үүсэж, улмаар үндсэн үүрэг дуусгавар болох нь фидуцийн үндсэн ойлголт болно.

 Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т “Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно” гэж заасан.

 

11. Тодруулбал, үндсэн үүрэг нь мөнгөн төлбөрийн үүрэг байх, энэ үүргийг хангах зорилгоор үүрэг хүлээгч нь үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх, үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн тохиолдолд хөрөнгийг буцаан өгөх нь фидуцийн үндсэн шинж байна.

 

Энэ тохиолдолд талууд автомашиныг 22,400,000 төгрөгийн хэмжээнд гэрээний үүргийг хангахаар анхнаасаа фидуцийн гэрээ байгуулсан, нэхэмжлэгч “Ж т кББСБ” ХХК нь автомашины өмчлөх эрхийг бүртгүүлсэн, фидуцийн зүйлийг хариуцагч Г.Дэзэмшиж байсан бөгөөд хариуцагч буюу үүрэг хүлээгч зээлийн төлбөрийг төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул үүнээс үүсэх үр дагаврыг фидуцийн зүйлээр хангах үндэслэлтэй байх тул үүрэг гүйцэтгэгчээс эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авах нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т заасантай нийцнэ.

 Ийнхүү Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 235.4, 240 дүгээр зүйлийн 240.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Дгээс фидуцийн зүйл болох Тоуоtа Аlрhагd-Н10 маркиин * улсын дугаартай автомашиныг нэхэмжлэгч “Ж т кББСБ” ХХК-д бдоитойгоор шилжүүлснээр үндсэн гэрээний үүрэг дуусгавар болох учиртай. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь фидуцийн зүйлийг өмчлөх, уг эд хөрөнгийг өөрийн эзэмшилд авах, зээлийн үүргийг хангуулахыг шаардах эрхтэй тул фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангах үндэслэлтэй байна.

 12. Мөн нэхэмжлэгч талын шүүхэд нэхэмжлэл гаргахад нотариатын зардалд зарцуулсан 22,000 төгрөг нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан гэрээнээс учирсан хохирол гэж үзэх тул уг шаардлагыг хангав.

 13. Түүнчлэн хариуцагч Г.Днь 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч, өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулсан, гэвч шүүх хуралдааныг 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл удаа дараа хойшлуулсан боловч хариуцагч өмгөөлөгч аваагүй бөгөөд шүүх хуралдааныг товыг мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д “хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж зааснаар хариуцагч үүргээ хэрэгжүүлээгүй болно. Мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх хуулийн зохицуулалттай. Иймээс хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэхээр тогтсон.

 

14. Иймд Фидуцийн гэрээний зүйл болох Тоуоtа Аlрhагd-Н10 маркийн арлын дугаартай, *улсын дугаартай автомашинаар ЗГХ24/100 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 25,376,534.99 төгрөгийн шаардлагыг хангаж, уг автомашиныг нэхэмжлэгч “Ж т кББСБ” ХХК-д бодитойгоор шилжүүлэхийг хариуцагч Г.Дд даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 15. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 355,032 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 355,032 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 235 дугаар зүйлийн 235.1, 235.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Дгээс 25,376,534.99 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ж т кББСБ” ХХК-д олгож, фидуцийн гэрээний зүйл болох Тоуоtа Аlрhагd-Н10 маркийн арлын дугаартай, *улсын дугаартай автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангаж, бодитойгоор шилжүүлэхийг хариуцагч Г.Дд даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 355,032 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 355,032 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

            АРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЭНХЖАРГАЛ