| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Энхжаргал |
| Хэргийн индекс | 102/2023/03175/И |
| Дугаар | 192/ШШ2025/02358 |
| Огноо | 2025-03-26 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 192/ШШ2025/02358
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг өөрийн байр “Х б” ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг байр “С” ХХК /РД:5025591/,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, тоотод оршин суух Б овогт Сын Б /РД: /,
Хариуцагч: Дорноговь аймаг, тоот хаягт оршин суух, Б овогт Ц С /РД: /,
Хариуцагч: Баянгол дүүрэг, тоот хаягт оршин суух М овогт Д Ч /РД: /,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, тоот хаягт оршин суух Б овогт Х Д /РД: / нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 592,657,031.68 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай үндсэн,
Автомашины шударга эзэмшигч, өмчлөгчөөр тогтоолгох, барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, хариуцагч “С” ХХК, Ц.С, С.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, хариуцагч С.Бгийн өмгөөлөгч Г.М, хариуцагч Ц.Сын өмгөөлөгч У.Т, хариуцагч Х.Дгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ө, түүний өмгөөлөгч П.П, хариуцагч Д.Чийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баянболд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч “Х б” ХК нь хариуцагч “С” ХХК, Ц.С, С.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 592,657,031.68 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:
1.1 “3ээлдэгч Ц.С, С.Б, “С” ХХК нар нь 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Х б ХХК-ийн Баянзүрх дүүрэг Нарны зам тооцооны төвтэй №ЗГ/201743211063 тоот зээлийн гэрээ болон №БГХ/201743211063 тоот барьцааны гэрээ байгуулан 181,800,000 төгрөгийн xэрэглээний лизингийн зээлийг автомашин худалдан авах зорилгоор жилийн 16,8 хувийн хүүтэй, 96 сарын хугацаатай авсан. Тус зээлийн барьцаанд С.Бгийн эзэмшлийн *арлын дугаартай, * улсын дугаартай, Тоёота ланд 200 маркийн автомашиныг барьцаалуулсан болно. Зээлдэгч Ц.С, С.Б, “С” ХХК нар нь 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үүрэгт 27,326,477 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 32,121,921 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 24,046 төгрөг, ннйт 59,472,444 төгрөг төлсөн. Зээлдэгч нар нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй байна.
Иймд зээлдэгч С.Б, Ц.Ст, “С” ХХК нарт холбогдуулан хамтран хариуцуулахаар 2017-08-31-ний өдрийн №3Г201743211063 тоот зээлийн гэрээний үүрэгт 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 154,473,522.53 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 119,916,810.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 7,074,199.61 төгрөг, нийт 281,464,532.43 төгрөг гаргуулах.
Зээлдэгч Ц.С, С.Б, “С” ХХК нар нь 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Х б ХХК-ийн Баянзүрх дүүрэг, Нарны зам тооцооны төвтэй №3Г201743226051 тоот зээлийн гэрээ болон №БГХ/201743226051 тоот барьцааны гэрээ байгуулан 138,950,000 төгрөгийн Хэрэглээний лизингийн зээлийг автомашин худалдан авах зорилгоор жилийн 16.8 хувийн хүүтэй, 96 сарын хугацаатай авсан. Тус зээлийн барьцаанд С.Бгийн эзэмшлийн *арлын дугаартай, * улсын дугаартай, Тоёота ланд 200 маркийн автомашиныг барьцаалуулсан болно. Зээлдэгч Ц.С, С.Б, “С” ХХК нар нь 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үүрэгт 17,046,528 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 20,252,236 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 34,687 төгрөг, нийт 37,333,451 төгрөг төлсөн. Зээлдэгч нар нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй байна.
Иймд “зээлдэгч С.Б, Ц.Ст, “С” ХХК нарт холбогдуулан хамтран хариуцуулахаар 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн №3Г201743226051 тоот Зээлийн гэрээний үүрэгт 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 121,903,472.32 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 97,730,220.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 5,768,963.84 төгрөг, нийт 225,402,657.02 төгрөг гаргуулахаар, нотариатын үйлчилгээний төлбөрт 21,000 төгрөг, нийт 506,888,189.45 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.
Зээлийн гэрээнүүдийн үүргийг С.Бгийн эзэмшлийн *арлын дугаартай, * улсын дугаартай. Тоёота ланд 200 маркийн автомашин, мөн *арлын дугаартай, * улсын дугаартай, Тоёота ланд 200 маркийн автомашин зэрэг хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилж байна. Мөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,692,390.95 төгрөгийг хуульд заасны дагуу хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэж өгөхийг хүсье.” гэжээ.
1.2 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Х б” ХК нь хариуцагч “С” ХХК, Ц.С, С.Б, Д.Ч, Х.Д нарт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, өөрчилсөн шаардлагадаа: “Зээлдэгч Ц.С, С.Б “С” ХХК нар нар нь 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ЗГ/201743211063 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 27,326,477 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 32,121,921 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 24,046 төгрөг нийт 59,472,444 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр ЗГ/201743226051 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 17,046,528 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 20,252,236 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 34,687 төгрөг нийт 37,333,451 төгрөг тус тус төлсөн байна. Зээлдэгч нарт холбогдуулан нэхэмжлэгч “Х б” ХК-иас 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч зээлдэгч нар нь 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд зээлийн эргэн төлөлт хийгээгүй, зөрчил гаргасан хэвээр байна.
Иймд банк талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.4.4, 5.1.5,5.1.7,5.1.10,6.5, 7.1 дэх заалтууд болон Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3, 451 дүгээр 451.1,452 дугаар зүйлийн 452.2,453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дах заалтуудыг тус тус үндэслэн зээлдэгч Ц.С, С.Б “С” ХХК нараас зээлийн гэрээний үүргийг нэмэгдүүлж 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ЗГ/201743211063 тоот зээлийн гэрээний үүрэг, үндсэн зээлийн үлдэгдэлд 154,473,522.53 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 159,875,090.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 15,065,855.56 төгрөг, нийт 329,414,468.11 төгрөгийг,
2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр ЗГ/201743226051 тоот зээлийн гэрээний үүрэгт: Үндсэн зээлийн үлдэгдэлд 121,903,472.32 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 129,263,476.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 12,075,614.93 төгрөг, нийт 263,242,563.57 төгрөг буюу бүгд 592,657,031.68 төгрөгийг гаргуулж өмнөх нэхэмжлэлийн шаардлагаа дээрх хоёр зээлийн гэрээний үүрэгт нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаа нийт 47,016,497.18 төгрөгөөр нэмэгдүүлж байна.
Мөн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн ЗГ/201743211063 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Х.Дгийн өмчлөлийн 2017 онд үйлдвэрлэсэн *арлын дугаартай, хар хөх өнгийн * улсын дугаартай, Тоёота Ланд круйзер маркийн автомашин, 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр ЗГ/201743226051 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Д.Чийн өмчлөлийн 2017 онд үйлдвэрлэсэн *арлын дугаартай, хар өнгийн * улсын дугаартай, Тоёота Ланд круйзер маркийн автомашинаар тус тус хангуулж өгнө үү.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д хариуцагч уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь нотлох баримтаар тогтоогдвол шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, ... хариуцагч биш этгээдийг жинхэнэ хариуцагчаар тус тус сольж болно” гэж, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11,2-т “Барьцааны зүйлийг барьцаалагчийн эзэмшилд шилжүүлээгүй бол энэ хуульд заасны дагуу барьцааны мэдэгдлийг цахим мэдээллийн санд бүртгүүлснээр барьцаа баталгаажна” гэж мөн зүйлийн 11.3-д “Хуульд зааснаар үүссэн барьцаа нь барьцааны мэдэгдлийг цахим мэдээллийн санд бүртгүүлснээр баталгаажна” гэж мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-д “Автотээврийн хэрэгслийн барьцааны мэдэгдлийг тээврийн хэрэгслийн нэг бурийн сериал дугаараар цахим мэдээллийн санд бүртгүүлснээр баталгаажсанд тооцно” гэж, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцаагаар хангах үүрэг шилжсэнээр барьцааны эрх хамт шилжсэнд тооцогдоно” гэж тус тус заажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд шүүхийн журмаар цуглуулсан нотлох баримтаар талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээнд дурдсан 2017 онд үйлдвэрлэсэн *арлын дугаартай, хар хөх өнгийн 9911УНҮ улсын дугаартай, Тоёота Ланд круйзер маркийн автомашин нь X.Дгийн өмчлөлд шилжиж улсын дугаарыг * болгож өөрчилсөн, 2017 онд үйлдвэрлэсэн *арлын дугаартай, хар өнгийн * улсын дугаартай, Тоёота Ланд круйзер маркийн автомашин нь Д.Чийн өмчлөлд шилжиж улсын дугаарыг 9878 УБЭ болгож өөрчилсөн бөгөөд барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр шилжсэн байх ба барьцаа хөрөнгийн өмчлөгч нь өөрчлөгдсөн тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын жинхэнэ хариуцагч нь өөрчлөгдсөн байх тул гуравдагч этгээд Х.Д, Д.Ч нарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар хариуцагчаар сольж татаж байгаа болно.” гэжээ.
2. Хариуцагч С.Б хариу тайлбартаа: “Тухайн зээлийн хувьд миний бие “Х б” ХХК-аас зээлийн хүсэлт гаргаж, зээлийг авахаар хандсан бөгөөд зээлийн эргэн төлөлтөд шаардлагатай гэсэн банкны шалтгаанаар миний аав Ц.С болон түүний эзэмшдэг “С” ХХК нарыг хамт гэрээнд оролцуулсан байдаг. Миний хувьд өрх тусгаарлаж тусдаа гарсан, аав ээжээс хамааралгүй өөрийн гэсэн тусдаа амьдрал ахуйтай, бизнес үйл ажиллагаа эрхэлдэг ба энэ хүрээндээ өөрийн хүсэлтээр тус банкнаас зээл хүсэж судлуулсан, тухайн судлуулсан зээлийн хүсэлт нь шийдвэрлэгдэж байгаа тухайгаа надад хэлэхдээ Зээлийн гэрээнд хамт гарын үсэг зурах хүн шаардлагатай гэсэн дагуу л хамтран үүрэг гүйцэтгэгч гэх иргэн, компани оролцуулсан байдаг болно. Зээлийг авч, тухайн зээлийн хөрөнгөөр авсан уг автомашинуудыг би өөрийн нэр дээрээ авсан ба мөн ашигласан байдаг тул зээлийн гэрээний үүрэгт шаардсан энэ шаардлагын үндсэн зээлд холбогдох хэсгийг хариуцах, зээлийн нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү хэт өндөр дүнгээр байх тул энэ дүнгээр нь хариуцах боломжгүй гэж үзэж хариу тайлбарыг гаргаж байна.
Түүнчлэн банк нь Зээлийн гэрээг иргэн С.Б надтай байгуулахдаа иргэн Ц.С, “С” ХХК нар зээл хүсээгүй, зээл судлуулж банкинд хандаагүй байхад тэдгээрийн хүсэл зоригоос гадуур, албан бус байдлаар гэрээнд гарын үсэг зуруулсан байхын зэрэгцээ мөн тухайн Барьцааны гэрээ гэж байгуулан түүнд гарын үсэг зуруулсан нь тус тус үндэслэлгүй гэж үзэж байгаа, өөрөөр хэлбэл зээлд барьцаа болгосон, тухайн зээлийн хөрөнгөөр авсан автомашинууд нь иргэн С.Б миний нэр дээр байсан, тухайн тэр машинуудыг барьцаалуулсан бөгөөд иргэн Ц.С, “С” ХХК-д машинууд өмч болж очоогүйгээс гадна, тэдгээрийн өмч хөрөнгийг барьцааны гэрээгээр барьцаалаагүй болох нь үүгээрээ хангалттай нотлогдоно.
Иймээс барьцаа гэдэг бол тухайн этгээдэд хамааралтай, түүний нэр дээрх өмч, тодорхой хөрөнгө байхыг илэрхийлэх бөгөөд өөрийн өмч хөрөнгөө банкны барьцаанд барьцаалуулж болох боловч ямар ч хөрөнгөө барьцаалуулахгүйгээр барьцааны үүргийг хүлээх үндэслэл байхгүй болно.
Иймээс иргэн С.Б миний бие тухайн зээлийг авах хүсэл зорилгоор банкинд хандаж, зээлийг судлуулж, шийдвэр гаргуулсны үндсэн дээр зээлийг буюу зээлийн хөрөнгөөр авсан автомашинуудыг өөрийн нэр дээр авч ашиглаж, үйл ажиллагаандаа захиран зарцуулсан тул зээлийн үндсэн дүнг хариуцахаа зөвшөөрч байгаа, зээлийн хүүгийн тодорхой хэсгээс хөнгөлөлт үзүүлж шийдвэрлүүлэх санал хүсэлтийг банкинд болон шүүхэд гаргаж байгаа ба ялангуяа нэмэгдүүлсэн хүүг төлөх боломжгүй болохоо илэрхийлж байгаа, улмаар зээлийг эргэн төлж чадаагүй үйл явц нь дэлхий нийтийг хамарсан цар тахал болох Ковид-19 ийн шууд нөлөөгөөр бизнесийн үйл ажиллагаа маань зогссон, гаднаас бараа материал оруулах боломжгүй нөхцөл үүссэн зэргээр давагдашгүй хүчин зүйлийн нөлөөнд орсон тул ийм байдалд хүрсэн болно.
Би зээлийг төлөх үүрэгтэй болохоо ойлгож байгаа, зээлийг төлөхөөр хичээн ажиллах ба зээлийн үндсэн хүүнээс хөнгөлөлт үзүүлэхийг, нэмэгдүүлсэн хүүг чөлөөлж өгөхийг банкнаас хүсч байгаа бөгөөд банктай зээлийг төлөх талаар хуваарь хугацаа тохирон хамтран ажиллах саналыг үүгээр хүргүүлж, банк үүнийг эс зөвшөөрөх тохиолдолд үүссэн нөхцөл байдал давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөл зэргийг харгалзан шүүх эрх хэмжээнийхээ дагуу дурдсан хөнгөлөлт үзүүлж шийдвэрлэж өгөхийг хүсэлт болгож байгаа, гол учир нь зээлийн үндсэн хүү нь гэхэд үндсэн зээлийн дүнтэйгээ дүйцэхүйц байгаа нь зээлийг төлөхөд илт хүндрэлтэй болохыг харгалзан үзэхийг хүсч байна.” гэж маргажээ.
2.1. Хариуцагч Ц.С, “С” ХХК хариу тайлбартаа: “Миний бие “Х б” ХХК-аас зээлийн хүсэлт гаргаж, зээл авах тухай шаардлага, асуудал огт байгаагүй бөгөөд миний хүү Б нь өөрөө насанд хүрсэн, мөн тусдаа бизнес эрхэлдэг бөгөөд энэ хүрээндээ өөрийн хүсэлтээр тус банкнаас зээл хүсэж судлуулсан, тухайн судлуулсан зээлийн хүсэлт нь шийдвэрлэгдэж байгаа тухайгаа надад тайлбарласан ба тухайн зээлийг олгохдоо зөвхөн 1 иргэн Зээлийн гэрээнд гарын үсэг зурах боломжгүй байдаг учир хамт гарын үсэг зурах шаардлагатай байна, та хамт очиж гарын үсэг зурж өгөөч гэсэн дагуу би банкинд Зээлийн гэрээнд гарын үсэг зурсан ба ийнхүү гарын үсэг зурж байгаа нь ямар агуулгатайг бүрэн ойлгоогүй, энэ нь өөрийгөө зээлдэгч гэж ойлгоогүй буюу зээлдэгч нь болох Бг л энэ зээлийг авсан зээлдэгч нь гэж ойлгож байгаа болно. Үүгээрээ би зээлийг авч ашиглаагүй, тийм зээлийг авах шаардлага тухайн үед надад байгаагүй гэдгээ илэрхийлэхээс гадна ийнхүү нэхэмжлэлийн шаардлагаар шаардсан үүргийг би хүлээх үндэслэлгүй, зээлийг авч ашигласан, зээлийг олгосон талууд хоорондын асуудал гэж үзэж байна.
Мөн түүнчлэн миний буюу 1 гишүүнтэй компани болох “С” ХХК нь тухайн үед мөн зээлийн шаардлага байгаагүй учир зээлийн хүсэлт гаргаагүй, ийм байхад банк нь хариуцагч гэж тодорхойлж дээрх зээлийн үүргүүдийг шаардах үндэслэлгүй гэж үзэж байна.
Түүнчлэн банк нь Зээлийн гэрээг иргэн Бтай байгуулахдаа иргэн Ц.С надаар буруу ойлголтоор гарын үсэг зуруулахын зэрэгцээ мөн Барьцааны гэрээ гэж байгуулан түүнд гарын үсэг зуруулсан нь, улмаар тус Барьцааны гэрээний барьцаа гэх хөрөнгө нь тус зээлийн үүргийг хангах тухай гэрээнд заасан байгаа бөгөөд энэхүү барьцааны хөрөнгө гэх зүйл нь иргэн Ц.С миний болон миний эзэмшдэг компанийн өмч хөрөнгө биш, ийм хөрөнгө надад байгаагүй, байхгүй тул барьцааны хөрөнгийн хамтран өмчлөгч гэж илэрхий худлаа тодорхойлж бичсэн байх ба үүгээрээ дундын хамтран өмч гэсэн агуулгаар тухайн барьцааны гэрээнд намайг гарын үсэг зуруулсан, компанийн төлөөлж дахин гарын үсэг зуруулсан байгаа нь тус тус илт хуурамч, хууль бус байна.” гэж маргажээ.
2.2 Хариуцагч С.Б, Ц.С, “С” ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч нь хариуцагч нартай зээлийн гэрээ байгуулан зээл олгон гэж боловч энэ нь хууль болон холбогдох журмыг зөрчиж хийсэн хэлцэл учир зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус. Хариуцагч нар анхнаасаа нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг бодитоор харсан зүйлгүйгээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас энэ талаар ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй байгаагаас харахад Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд тусгагдсан “Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ”-г байгуулах эрх бүхий субъект мөн эсэхэд эргэлзээ төрж байна.
Хариуцагч гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т хариуцагч гэдийг тодорхойлсон. Гэвч нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлээс харахад гурван хариуцагч тодорхойлсон боловч хэн нь хэдэн төгрөгийн үүрэг гүйцэтгээгүй, хэн нь нэхэмжлэгчийн ямар эрх, эрх чөлөөг хэрхэн яаж зөрчсөн нь тодорхойгүй, хэнээс хэдэн төгрөг шаардаад байгаа нь ойлгомжгүй байгаагаас гадна хэний хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гээд байгаа нь тодорхойгүй гэх зэрэг үндэслэлүүд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх хэсэгт заасан “Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт” нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдаагүй нэхэмжлэлийн шаардлагыг ойлгох боломжгүй, тодорхойгүй нөхцөл байдал үүсэж байна, Нэхэмжлэгчийн энэ ойлгомжгүй байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль “Зохигч. түүний төлөөлөгч өмгөөлөгч нь хэргийн үйл баримт гэм буруу байгаа эсэхийг нотлох 6уюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ”-р олгогдсон хариуцагчийн мэтгэлцэх боломжийг хязгаарлаж байна.
Тухайн зээлийн гэрээ гэх баримтад гарын үсэг зурах үед Дэлхийг хамарсан цар тахлын талаар нэхэмжлэгч, хариуцагч хэн аль нь ямар нэгэн мэдээлэлгүй байсан. Ковид-19 цар тахал гарснаар Монгол Улсын Засгийн Газраас тодорхой төрлийн үйл ажиллагаанд хязгаарлалт тавьж, улсын хэмжээнд хөл хорио тогтоон бүх нийтээрээ эдийн засгийн том цохилтод орсон. Энэ хугацаанд Засгийн газраас зөвхөн банк, эрх бүхий хуулийн этгээдээр хязгаарлалгүй аж ахуйн нэгжийн зээлийн гэрээтэй холбоотой хүү, нэмэгдүүлсэн хүү, алданги гэх зэрэг өрийн дарамтыг үгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгчийн гаргасан шаардлагын тооцооллыг харахад цар тахал гараагүй, Засгийн газраас хориг арга хэмжээг мэдээгүй мэт бүх хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмж тооцон нэхэмжилсэн байгаа нь холбогдох хууль, журам зөрчсөн тооцоолол гарсан гэж үзэхээр байна.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т “Энэ хуулийн хоёрдугаар бүлгээс дөрөвдүгээр дүгээр бүлэгт заасан үйл ажиллагааг зөвхөн хуульд заасны дагуу зөвшөөрөл авсан банк. эрх бүхий хуулийн этгээд эрхэлнэ” гэж тодорхойлсон байдаг. Зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, зээлийн хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгодог. Дээрх журмыг зөрчсөн буюу Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцдог. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс ямар нэгэн байдлаар зээлдэгчид данс нээгээгүй тул зээлийг олгосон гэж үзэхгүй.
Нэмэгдүүлсэн шаардлагын тухайд: Зээлийн гэрээ нь зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгө шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцогддог онцгой төрлийн гэрээ юм. Уг гэрээнд талууд үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоож болох бөгөөд гэрээний аль нэг тал нөгөөгөө хугацаандаа үүргээ биелүүлээгүй бол биелүүлэхийг шаардах, нөгөөтээгүүр гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах эрхтэй байдаг. Хэрэв гэрээний аль нэг тал гэрээг цуцалж гэрээний үүргээ шаардаж байгаа бол гэрээ байгуулснаас эхлэн гэрээг цуцлах хүртэлх хугацааны үүргийг шаардах боломжтой. Хариуцагч нарыг 2017.08.31-ний өдөр мөн 2017.09.13-ны өдрийн зээлийн гэрээ тус бүрд 96 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан гэж нэхэмжлэгч тодорхойлдог. 96 сар гэдэг бол 8 жилийн хугацаатай зээлийн гэрээ ба №ЗГ/20173211063 тоот гэрээний хугацаа 2025.08.31-нд, №ЗГ/201743226051 тоот гэрээний хугацаа 2025.09.13-нд тус тус дуусаж зээлдэгч “Х б” ХХК-ийн шаардах эрх үүсэх юм. Энэ хүртэлх хугацаанд хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор гүйцэтгээгүй гэж үзвэл гэрээг цуцлах эрхтэй. Тухайлбал: “Х б” ХХК 2023.06.12-ны өдөр Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан, түүнийг нь шүүх хүлээн авч 2023.06.20-ны өдөр 102/ШЗ2023/11610 тоот захирамжаар иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Дээрх баримтуудаас үзвэл нэхэмжлэгч нь 2023.06.12-ны өдөр зээлийн гэрээг цуцалж шаардах эрхийг хэрэгжүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргаснаар уг гэрээтэй холбоотойгоор нэхэмжлэл гаргаснаас хойших хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхгүй юм.” гэж маргажээ.
2.3 Хариуцагч Х.Д хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгч “Х б “ХХК болон хариуцагч Ц.С, С.Б, “С” ХХК нарын хооронд 2017.8.31-ний өдөр * улсын дугаартай Тоёота ланд круйзер-200 маркийн автомашиныг барьцаалж, 202,000,000 төгрөгөөр үнэлэн барьцааны гэрээ байгуулсан байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь барьцааны гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, журамд заасан бүртгүүлэх үүргийг хэрэгжүүлээгүйгээс хэлцэл хүчин төгөлдөр байх шаардлагыг хангахгүй бөгөөд олон өмчлөгчид шилжих суурь нөхцөлийг бүрдүүлжээ. Ийнхүү шилжсэнээр 11 өмчлөгчийн дараагаар надад шилжин ирсэн. Тус автомашиныг би өрөнд бодож, нэр дээрээ шилжүүлэн авсан. Нэхэмжлэгч баталгаажилтыг хууль, журамд заасны дагуу хийгдэж хүчин төгөлдөр болсон бол өмчлөгч нар солигдох боломжгүй, тухайн хөрөнгийг барьцаатай байсныг мэдсэн бол шилжүүлэн авахгүй байсан. Миний хувьд тус хөрөнгийн шударга эзэмшигч бөгөөд хууль ёсны өмчлөгч юм. Иймд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэж маргажээ.
3. Хариуцагч Х.Д нэхэмжлэгч “Х б” ХК-д холбогдуулан автомашины шударга өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлдээ: “Нэхэмжлэгч Х б болон хариуцагч Ц.С, С.Б, “С” ХХК нарын хооронд байгуулагдсан БГХ/201743211063 дугаартай барьцааны гэрээний 1.1-д “энэхүү гэрээгээр ... тоот зээлийн гэрээ, түүний нэмэлт гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалуулагчийн хөдлөх эд хөрөнгө ... -ийг барьцаалах, барьцааны баталгаажилт хийх, барьцааны эрх хэрэгжүүлэхтэй холбоотой талуудын хооронд үүсэх харилцааг /зохицуулах/”, 2.9-д “гэрээний хугацаанд барьцааны зүйл барьцаалуулагчийн эзэмшилд байхаар талууд тохиролцов”, 2.10-д “барьцааны мэдэгдлийг цахим мэдээллийн санд бүртгүүлснээр болон хөдлөх эд хөрөнгө болон барьцааны тухай хуулийн барьцаа баталгаажуулах онцлог зохицуулалт хэсэгт заасан холбогдох арга хэмжээ авснаар баталгаажна”, 2.11-т Барьцаалагч нь барьцааг баталгаажуулан бүртгүүлэх, гэрээ байгуулснаас хойш 2 жил 4 сар болоход үндсэн үүрэг дуусгавар болоогүй бол барьцааны мэдэгдлийн хугацааг 3 жилээр дахин сунгуулан бүртгүүлэхийг барьцаалуулагч нь барьцаалагчид энэхүү гэрээгээр зөвшөөрсөн болно” гэж тус тус заажээ. Гэтэл нэхэмжлэгч болох “Х б” ХХК тус барьцааны гэрээнд заасан өөрийн үүргээ биелүүлээгүйгээс хэлцэл хүчин төгөлдөр байх шаардлагыг хангахгүй байх бөгөөд олон өмчлөгчид шилжих суурь нөхцлийг бүрдүүлжээ.
Ийнхүү шилжсэнээр 11 өмчлөгчийн бүртгэлийн дараагаар надад шилжин ирсэн байна. Х.Д би * арлын дугаартай, *улсын дугаартай Тоёота ланд круйзер 200 маркийн авто машиныг өрөнд бодож, нэр дээрээ шилжүүлэн авч байсан. Анх тус автомашиныг худалдан авч байх үед уг хөрөнгө нь ямар нэг эрхийн доголдолгүй буюу барьцаагүй байсан. Тэр цагаас хойш бүтэн жил гаруй хугацаанд хууль ёсоор өмчилж байна. Монгол улсын Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д "хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрх нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ”, мөн 100 дугаар зүйлийн 100.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй" гэж тус тус заасан байна.
Миний хувьд тус хөрөнгийн шударга эзэмшигч бөгөөд хууль ёсны өмчлөгч юм. Хэрвээ барьцаалсан бол нэхэмжлэгч болон хариуцагчийн зүгээс холбогдох байгууллагад нь бүртгүүлсэн байх ёстой. Анх тохиролцсон этгээдүүд гэрээний үүргээ биелүүлээгүй, эрсдэлээ хаагаагүйн улмаас уг автомашин олон хүний өмчлөлд шилжсэний эцэст над дээр ирсэн байна. Үүнд би буруугүй. Х б ХХК болоод бидний хооронд тус хэрэг дээрх зээлийн болоод барьцааны гэрээгээр ямар нэг үүрэг бүхий харилцаа үүсэх боломжгүй юм. Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4.1.1, 11.1, 11.2, 12.4, 24.5-д заасны дагуу баталгаажаагүй бол барьцааны эрхгүйгээр шилжүүлэн авна гэж тус тус заасан байна. Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд байгуулагдсан БГХ/201743211063 дугаартай барьцааны гэрээ дээрх хуулийн шаардлагыг хангахгүй байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д “хууль зөрчсөн хэлцэл.”, 56.1.8-д “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн ... хэлцэл” гэж хүчин төгөлдөр бус байхаар заасан байна.
Иймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн шаардлагын Х.Дд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэж тайлбарласан.
4. Хариуцагч Д.Ч нэхэмжлэгч “Х б” ХК-д холбогдуулан автомашины шударга эзэмшигч, өмчлөгчөөр тогтоолгох, “Х б” ХК болон С.Б, Ц.С, “С” ХХК нарын хооронд байгуулагдсан 2017.09.13-ны өдрийн БГХ/201743211063 дугаар барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлдээ: “Барьцааны зүйл гэх * улсын дугаартай байсан, *арлын дугаартай, Тоёота ланд круйзер-200 маркийн автомашиныг Д.Ч нь 2022 оны 03 дугаар сард төрсөн дүү болох Д.Чгаас 165,000,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Д.Ч нь уг автомашиныг 2017 оны 11-р сарын 29-ний өдөр Бгэгчээс 182,500,000 төгрөгөөр худалдаж авсан байдаг. Түүнээс өмнө уг автомашиныг ямар хэлбэрээр шилжүүлж байсан эсэхийг мэдэхгүй бөгөөд Д.Ч би шударгаар, төлбөрийг нь төлж худалдан авч, 2 жил гаруй хугацаанд хууль ёсны дагуу өмчилж байгаа болно. Худалдаж авах үед уг автомашин нь аливаа хэлбэрээр барьцаалагдаагүй, эрхийн ямар нэгэн зөрчилгүй байсан учраас миний нэр лүү АТҮТөв дээрээс шууд шилжиж байсан. “Х б” ХК нь анхнаасаа хүчин төгөлдөр бус барьцааны гэрээ байгуулсан, барьцааны гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй зэргээс болж хэлцэл хүчин төгөлдөр байх шаардлага хангаагүй гэрээ байгуулсан болох нь дараах баримтуудаас харагдана. Үүнд:
“Х б” ХХК нь С.Б, Ц.С, “С” ХХК нартай 2017.09.13-ны өдөр БГХ/201743211063 дугаартай Барьцааны гэрээг байгуулж, уг гэрээгээр *арлын дугаартай, Тоёота ланд круйзер-200 маркийн автомашиныг 198,500,000 төгрөгөөр үнэлж барьцаалсан байдаг. Гэтэл “Х б” ХХК нь мөн С.Б, Ц.С, “С” ХХК нартай 2017.08.31-ний өдөр БГХ/201743211063 гэсэн ижил дугаартай Барьцааны гэрээг байгуулж, өөр автомашиныг 202,000,000 төгрөгөөр үнэлж барьцаалсан байна. Яг нэг ижил дугаартай барьцааны 2 өөр гэрээ байх боломжгүй.
“Х б” ХХК болон С.Б, Ц.С, “С” ХХК нарын хооронд 2017.09.13-ны өдөр байгуулагдсан БГХ/201743211063 дугаартай Барьцааны гэрээний 1.1-т “Энэхүү гэрээгээр Банк, Зээлдэгчийн хооронд 2017 оны 9-р сарын 13-ны өдөр байгуулсан ЗГ/201743211063 тоот зээлийн гэрээ, түүний нэмэлт гэрээний (Цаашид "Зээлийн гэрээ” гэх) үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалуулагчийн хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгийг барьцаалах, барьцааны баталгаажилт хийх, барьцааны эрх хэрэгжүүлэхтэй холбогдон талуудын хооронд үүсэх харилцааг., 1.2-т “Х б ХХК болон зээлдэгч овогтой нарын хооронд 2017 оны 9-р сарын 13-ны өдөр байгуулсан ЗГ/201743211063 тоот зээлийн гэрээ (цаашид зээлийн гэрээ гэх), түүний нэмэлт гэрээ нь барьцаалагчийн барьцааны эрхийг олж авах үндэслэл болсон болно.” гэж тус тус заажээ. Гэтэл барьцаалагчийн барьцааны эрхээ олж авах үндэслэл болсон 2017 оны 9-р сарын 13-ны өдөр байгуулсан ЗГ/201743211063 тоот зээлийн гэрээ гэж огт байхгүй болно. Байхгүй зээлийн гэрээг үндэслэж барьцааны гэрээ байгуулсан нь хүчин төгөлдөр бус юм.
“Х б” ХХК болон С.Б, Ц.С, “С” ХХК нарын хооронд 2017.09.13-ны өдөр байгуулагдсан БГХ/201743211063 дугаартай Барьцааны гэрээний 2.9-д "... Гэрээний хугацаанд барьцааны зүйл барьцаалуулагчийн эзэмшилд байхаар талууд харилцан тохиролцов”, 2.10-т “Барьцааны мэдэгдлийг цахим мэдээллийн санд бүртгүүлснээр болон Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн барьцаа баталгаажуулах онцлог зохицуулалт хэсэгт заасан холбогдох арга хэмжээ авснаар барьцаа баталгаажна.”, 2.11-д “Барьцаалагч нь барьцааг баталгаажуулан барьцааны мэдэгдлийг бүртгүүлэх, гэрээ байгуулснаас хойш 2 жил 4 сар болоход үндсэн үүрэг дуусгавар болоогүй бол барьцааны мэдэгдлийн бүртгэлийн хугацааг 3 жилээр дахин сунгуулан бүртгүүлэхийг барьцаалуулагч нь барьцаалагчид энэхүү гэрээгээр зөвшөөрсөн болно... ” гэж тус тус заасан байна. Гэвч “Х б” ХХК нь барьцааны гэрээнд заасан энэхүү үүргээ биелүүлээгүйгээс болж, барьцааны зүйл олон хүнд худалдагдсан шилжсэн байх ба энэ асуудалд уг автомашиныг хуульд заасан журмын дагуу шударгаар худалдаж авсан Д.Ч би огт буруугүй болно, Хөдлөх хөрөнгө барьцаалах талаар Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11.2-т “Барьцааны зүйлийг барьцаалагчийн эзэмшилд шилжүүлээгүй бол энэ хуульд заасны дагуу барьцааны мэдэгдлийг цахим мэдээллийн санд бүртгүүлснээр барьцаа баталгаажна.”, 11.3-т “Хуульд зааснаар үүссэн барьцаа нь барьцааны мэдэгдлийг цахим мэдээллийн санд бэртгүүлснээр баталгаажна.”, 12.4-т “Автотээврийн хэрэгслийн барьцааны мэдэгдлийг тээврийн хэрэгслийн нэг бүрийн сериал дугаараар цахим мэдээллийн санд бэртгүүлснээр баталгаажсанд тооцно.”. 24.5-д “Автотээврийн хэрэгсэл худалдан авагч нь уг хөрөнгийг шилжүүлэн авах уед бусдад барьцаалагдсаныг мэдээгүй бөгөөд энэ хуулийн 12.4-т заасны дагуу баталгаажаагүй бол барьцааны эрхгүйгээр шилжүүлэн авна гэж барьцааны баталгаажуулалтыг нарийвчлан зохицуулсан. Гэвч “Х б” ХХК болон С.Б, Ц.С, “С” ХХК нарын хооронд 2017.09.13-
ны өдөр байгуулагдсан БГХ/201743211063 дугаартай Барьцааны гэрээ нь хуулийн
энэхүү шаардлагыг хангаагүй байх бөгөөд талуудын аль аль нь үүргээ эс
биелүүлсэн, эсхүл санаатайгаар зөрчсөнөөс үүссэн асуудалд Д.Ч нь
хамааралгүй юм.
“Х б” ХК болон С.Б, Ц.С, “С” ХХК нарын 2017.09.13-ны өдөр байгуулагдсан БГХ/201743211063 дугаартай Барьцааны
гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан “хууль зөрчсөн”, 56.1.8-д заасан “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн...” хүчин төгөлдөр бус шинжтэй байх бөгөөд ийм хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.
Иймд Д.Ч намайг 98-78 УБЭ улсын дугаартай, *арлын дугаартай, Тоёота Ланд Круйзер-200 маркийн автомашины шударга эзэмшигч, өмчлөгч болохыг тогтоож, “Х б” ХХК болон С.Б, Ц.С, “С” ХХК нарын хооронд 2017.09.13-ны өдөр байгуулсан БГХ/201743211063 дугаартай Барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас “Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай” шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэж тайлбарласан.
5. Нэхэмжлэгч “Х б” ХК нь хариуцагч Х.Д, Д.Ч нарын сөрөг нэхэмжлэлд “...Зээлдэгч Ц.С, С.Б “С” ХХК нар нь “Х б” ХК-ийн Нарны зам тооцооны төвтэй 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ЗГ/201743211063 тоот зээлийн гэрээ байгуулж 181,800,000 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 96 сарын хугацаатай, хэрэглээний лизингийн зээлийг автомашин худалдан авах зорилгоор зээл авч уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр БГХ/201743211063 тоот хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж зээлийн санхүүжилтээр худалдан авсан С.Бгийн өмчлөлийн 2017 онд үйлдвэрлэсэн *арлын дугаартай, хар хөх өнгийн * улсын дугаартай, Тоёота Ланд круйзер маркийн автомашиныг барьцаалуулсан.
Мөн зээлдэгч Ц.С, С.Б “С” ХХК нар нь “Х б” ХК-ийн Нарны зам тооцооны төвтэй 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн ЗГ/201743226051 тоот зээлийн гэрээ байгуулж 138,950,000 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 96 сарын хугацаатай, хэрэглээний лизингийн зээлийг автомашин худалдан авах зорилгоор зээл авч уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн БГХ/201743226051 тоот хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж зээлийн санхүүжилтээр худалдан авсан С.Бгийн өмчлөлийн 2017 онд үйлдвэрлэсэн *арлын дугаартай, хар өнгийн * улсын дугаартай, Тоёота Ланд круйзер маркийн автомашиныг тус тус барьцаалуулсан.
Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Барьцааны зүйлийг барьцаалагчийн эзэмшилд шилжүүлээгүй бол энэ хуульд заасны дагуу барьцааны мэдэгдлийг цахим мэдээллийн санд бүртгүүлснээр барьцаа баталгаажна” гэж мөн зүйлийн 11.3-д “Хуульд зааснаар үүссэн барьцаа нь барьцааны мэдэгдлийг цахим мэдээллийн санд бүртгүүлснээр баталгаажна” гэж мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-д “Автотээврийн хэрэгслийн барьцааны мэдэгдлийг тээврийн хэрэгслийн нэг бүрийн сериал дугаараар цахим мэдээллийн санд бүртгүүлснээр баталгаажсанд тооцно” гэж, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцаагаар хангах үүрэг шилжсэнээр барьцааны эрх хамт шилжсэнд тооцогдоно” гэж, 23 дугаар зүйлийн 23.1-д гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцаалуулагч барьцааны зүйлийг худалдах, арилжих, бэлэглэх зэргээр захиран зарцуулах бол барьцаалагчид мэдэгдэнэ” гэж тус тус заажээ. Барьцаалагч “Х б” ХК нь хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр барьцаалсан 2017 онд үйлдвэрлэсэн *арлын дугаартай, хар хөх өнгийн * улсын дугаартай, Тоёота Ланд круйзер маркийн автомашиныг Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль болон талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээнд заасны дагуу хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны мэдэгдэл бүртгэх /mpr.gov.mn/ цахим системд 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 08:41 цагт гэрээт барьцааны мэдэгдлийн 1011268658 бүртгэлийн дугаарт бүртгүүлж барьцааг баталгаажуулсан.
Мөн барьцааны гэрээгээр барьцаалсан 2017 онд үйлдвэрлэсэн * арлын дугаартай, хар хөх өнгийн * улсын дугаартай, Тоёота Ланд круйзер маркийн автомашиныг Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль болон талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээнд заасны дагуу хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны мэдэгдэл бүртгэх /mpr.gov.mn/ цахим системд 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 12:07 цагт гэрээт барьцааны мэдэгдлийн 1012435173 бүртгэлийн дугаарт бүртгүүлж барьцааг баталгаажуулсан.
Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 58 дугаар зүйлд зааснаар барьцаалагч Х б ХК-ийн барьцааны эрх дуусгавар болох үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Х.Д, Д.Ч нарын сөрөг нэхэмжлэл нь үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэсэн тайлбарыг гаргасан.
6. Нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Нотариатын хөлс төлсөн баримт, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Итгэмжлэл, 2017.8.31-ний өдрийн Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ, 2017.09.13-ны өдрийн Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ, Мөнгөн шилжүүлгийн баримт, Зээлийн хүсэлт, Зээл хүсэгчийн анкет С.Б, Ц.С, 2017.8.31-ний өдрийн Автомашин худалдах, худалдан авах гэрээ, 2017.09.13-ны өдрийн Автомашин худалдах, худалдан авах гэрээ, * дугаартай автомашины Тээврийн хэрэглэлийн гэрчилгээ, 7937 дугаартай автомашины Тээврийн хэрэглэлийн гэрчилгээ, Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, Ц.Сын хүсэлт, “С” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ болон компанийн дүрэм, Зээл дуудах мэдэгдлүүд, Зээлийн бүртгэлийн карт, Зээлийн дансны хуулга, Тэмдэглэл, Улсын бүртгэлийн гэрчилгээ, Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, зээлийн дансны хуулга, Зээлийн бүртгэлийн карт, Нотариатын хөлс төлсөн баримтууд, Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, Улсын тэмдэгтийн хураамж, Зээлийн дэлгэрэнгүй хуулга, Зээлийн бүртгэлийн карт, Итгэмжлэл, Хариу тайлбар зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагч “С” ХХК, Ц.С, С.Б нараас Хариу тайлбар, Итгэмжлэл, “С” ХХК-ийн итгэмжлэл, Хариу тайлбар зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагч Х.Дгээс Итгэмжлэл, Д.Рн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Тодорхойлолт, Тээврийн хэрэгслийн лавлагаа, Итгэмжлэл, Хариу тайлбар зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагч Д.Чоос Итгэмжлэл, Д.Чгийн дансны хуулга болон хүсэлт, Сөрөг нэхэмжлэл, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр Автотээврийн үндэсний төвөөс *, * улсын дугаартай Тоёота ланд круйзер 200 маркийн автомашинуудын хувийн хэрэг,
Хариуцагч “С” ХХК, Ц.С, С.Б нарын хүсэлтээр “Х б” ХК-ийн Зээлийн бодлого, журам батлах тухай захирлын тушаал, “Х б” ХК-ийн Зээлийн үйл ажиллагааны журам, “Х б” ХК-ийн захирлын Журамд өөрчлөлт оруулах тухай тушаалууд, “Х б” ХК-ийн захирлын Хорио цээрийн дэглэмтэй холбоотой түр зохицуулалт хэрэгжүүлэх тухай тушаал, Ц.Сын “Х б” ХК-д гаргасан хүсэлт, Зээл хүсэгчийн хүсэлтүүд, Гэрээд барьцааны мэдэгдэл, Гэрээ байгуулахын өмнөх шалгах хэсэг, Гэрээт Барьцааны мэдэгдэл, 2017.8.31-ний өдрийн Зээлийн гэрээ, 2017.09.13-ны өдрийн Зээлийн гэрээнүүдийн хувийн хэрэг, Автотээврийн үндэсний төвөөс *, * улсын дугаартай Тоёота ланд круйзер 200 маркийн автомашинуудын хувийн хэрэг,
Хариуцагч Х.Дгийн хүсэлтээр Д.Рын гэрчийн мэдүүлэг, Сөрөг нэхэмжлэл, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Д.Рын зээл авсан баримт,
Хариуцагч Д.Чийн хүсэлтээр Д.Чгийн гэрчийн мэдүүлэг зэрэг баримтыг шүүх бүрдүүлсэн байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч “Х б” ХК дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...3ээлдэгч Ц.С, С.Б, “С” ХХК нар нь 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр ЗГ/201743211063 тоот зээлийн гэрээ болон БГХ/201743211063 тоот барьцааны гэрээ байгуулан 181,800,000 төгрөгийн, 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр ЗГ/201743226051 тоот зээлийн гэрээ болон БГХ/201743226051 тоот барьцааны гэрээ байгуулан 138,950,000 төгрөгийн Хэрэглээний лизингийн зээлийг тус тус авсан. Тус зээлийн барьцаанд С.Бгийн эзэмшлийн * улсын дугаартай, * улсын дугаартай, Тоёота ланд 200 маркийн автомашинуудыг барьцаалуулсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн байх тул 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд
2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэлд 154,473,522.53 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 159,875,090.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 15,065,855.56 төгрөг, нийт 329,414,468.11 төгрөгийг,
2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэлд 121,903,472.32 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 129,263,476.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 12,075,614.93 төгрөг, нийт 263,242,563.57 төгрөг буюу бүгд 592,657,031.68 төгрөгийг зээлдэгч Ц.С, С.Б, “С” ХХК нараас гаргуулж,
Мөн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн ЗГ/201743211063 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Х.Дгийн өмчлөлийн * улсын дугаартай, Тоёота Ланд круйзер маркийн автомашин, 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр ЗГ/201743226051 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Д.Чийн өмчлөлийн 9878 УБЭ улсын дугаартай, Тоёота Ланд круйзер маркийн автомашинаар тус тус хангуулах шаардах эрхтэй.” гэжээ.
3. Хариуцагч С.Б, “С” ХХК, Ц.С нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: “...Нэхэмжлэгч нь хариуцагч нартай зээлийн гэрээ байгуулан зээл олгосон гэх боловч энэ нь хууль болон холбогдох журмыг зөрчиж хийсэн хэлцэл учир зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус. Хариуцагч нар анхнаасаа нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг бодитоор харсан зүйлгүйгээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас энэ талаар ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлээс харахад гурван хариуцагч тодорхойлсон боловч хэн нь хэдэн төгрөгийн үүрэг гүйцэтгээгүй, хэн нь нэхэмжлэгчийн ямар эрх, эрх чөлөөг хэрхэн яаж зөрчсөн нь тодорхойгүй, хэнээс хэдэн төгрөг шаардаад байгаа нь ойлгомжгүй байгаагаас гадна хэний хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гээд байгаа нь тодорхойгүй. Засгийн газраас хориг арга хэмжээг мэдээгүй мэт бүх хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмж тооцон нэхэмжилсэн. ...Нэхэмжлэгч нь 2023.06.12-ны өдөр зээлийн гэрээг цуцалж шаардах эрхийг хэрэгжүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргаснаар уг гэрээтэй холбоотойгоор нэхэмжлэл гаргаснаас хойших хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхгүй юм.” гэж маргажээ.
4. Хариуцагч Х.Д, Д.Ч нар нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: “...Автомашинуудыг худалдаж авах үед уг автомашин нь аливаа хэлбэрээр барьцаалагдаагүй, эрхийн ямар нэгэн зөрчилгүй байсан учраас АТҮТөв дээрээс шууд өөрийн нэр дээрээ шилжүүлэн авсан. Нэхэмжлэгч нь барьцааны гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, журамд заасан бүртгүүлэх үүргийг хэрэгжүүлээгүйгээс хэлцэл хүчин төгөлдөр байх шаардлагыг хангахгүй бөгөөд олон өмчлөгчид шилжих суурь нөхцөлийг бүрдүүлсэн. Нэхэмжлэгч баталгаажилтыг хууль, журамд заасны дагуу хийгдэж хүчин төгөлдөр болсон бол өмчлөгч нар солигдох боломжгүй, тухайн хөрөнгийг барьцаатай байсныг мэдсэн бол шилжүүлэн авахгүй байсан... Иймд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэж маргажээ.
5. Хариуцагч Х.Д нь нэхэмжлэгч “Х б” ХК-д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ “...БГХ/201743211063 дугаартай барьцааны гэрээний 1.1, 2.9, 2.10, 2.11-т заасан өөрийн үүргээ биелүүлээгүйгээс хэлцэл хүчин төгөлдөр байх шаардлагыг хангахгүй байх бөгөөд олон өмчлөгчид шилжих суурь нөхцлийг бүрдүүлжээ. Ийнхүү шилжсэнээр 11 өмчлөгчийн бүртгэлийн дараагаар надад шилжин ирсэн байна. Х.Д би * арлын дугаартай, * улсын дугаартай Тоёота ланд круйзер 200 маркийн авто машиныг өрөнд бодож, нэр дээрээ шилжүүлэн авч байсан. Миний хувьд тус хөрөнгийн шударга эзэмшигч бөгөөд хууль ёсны өмчлөгч тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн шаардлагын Х.Дд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэж тодорхойлсон.
6. Хариуцагч Д.Ч нь нэхэмжлэгч “Х б” ХК-д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ “...Барьцааны зүйл гэх * улсын дугаартай байсан, уг автомашиныг ямар хэлбэрээр шилжүүлж байсан эсэхийг мэдэхгүй бөгөөд Д.Ч би шударгаар, төлбөрийг нь төлж худалдан авч, 2 жил гаруй хугацаанд хууль ёсны дагуу өмчилж байгаа. Худалдаж авах үед уг автомашин нь аливаа хэлбэрээр барьцаалагдаагүй, эрхийн ямар нэгэн зөрчилгүй байсан учраас миний нэр лүү АТҮТөв дээрээс шууд шилжиж байсан. “Х б” ХК нь анхнаасаа хүчин төгөлдөр бус барьцааны гэрээ байгуулсан, барьцааны гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй зэргээс болж хэлцэл хүчин төгөлдөр байх шаардлага хангаагүй гэрээ байгуулсан. Иймд Д.Ч намайг * улсын дугаартай, автомашины шударга эзэмшигч, өмчлөгч болохыг тогтоож, 2017.09.13-ны өдөр байгуулсан БГХ/201743211063 дугаартай Барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэж тайлбарласан.
7. Нэхэмжлэгч “Х б” ХК хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийг “...Барьцаалагч “Х б” ХК нь хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр барьцаалсан 2017 онд үйлдвэрлэсэн *арлын дугаартай, хар хөх өнгийн * улсын дугаартай, 2017 онд үйлдвэрлэсэн *арлын дугаартай, хар өнгийн * улсын дугаартай, Тоёота Ланд круйзер маркийн автомашинуудыг Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль болон талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээнд заасны дагуу хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны мэдэгдэл бүртгэх /mpr.gov.mn/ цахим системд 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 08:41 цагт гэрээт барьцааны мэдэгдлийн 1011268658 бүртгэлийн дугаарт, 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 12:07 цагт гэрээт барьцааны мэдэгдлийн 1012435173 бүртгэлийн дугаарт тус тус бүртгүүлж барьцааг баталгаажуулсан тул хариуцагч Х.Д, Д.Ч нарын сөрөг нэхэмжлэл нь үндэслэлгүй.” гэж няцаасан.
8. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
8.1 Хариуцагч С.Б, “С” ХХК, Ц.С нар нь “Х б” ХХК-тай 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр ЗГ/201743211063 тоот зээлийн гэрээ байгуулж, 181,800,000 төгрөгийг, мөн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр ЗГ/201743226051 тоот зээлийн гэрээ байгуулан 138,950,000 төгрөгийг тус тус жилийн 16,8 хүүтэй, 96 сарын хугацаатай, автомашин худалдан авах зээлийн зориулалтаар зээлж авах, зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг хамтран төлөх, нэхэмжлэгч “ХААН” ХХК-ийн Баянзүрх дүүрэг, Нарны зам тооцооны төв салбар нь зээлийн мөнгөн хөрөнгийг хариуцагч нарт шилжүүлэх үүргийг тус тус хүлээжээ. /хх16-22/
8.2 Нэхэмжлэгч “Х б” ХХК-ийн Нарны зам тооцооны төв салбар нь уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр, 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хариуцагч С.Б, “С” ХХК, Ц.С нартай БГХ/201743211063 дугаар барьцааны гэрээг тус тус байгуулсан байх бөгөөд, 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн барьцааны гэрээгээр С.Бгийн өмчлөлийн *арлын дугаартай, суудлын автомашиныг,
мөн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн барьцааны гэрээгээр С.Бгийн өмчлөлийн *арлын дугаартай, суудлын автомашиныг “Х б” ХХК-д барьцаалсан байна. /хх-19-20, 24-25/
9. Дээрх мөнгөн хөрөнгийг хүлээн авсан асуудлаар хариуцагч нар маргаагүй. Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар нь нэхэмжлэгчээс зээл авах хүсэл зориг байсан эсэх, энэхүү хүсэл зоригийг хэрхэн илэрхийлэгдсэн болохыг тогтоох шаардлагатай. Хариуцагч С.Б, Ц.С нар нь тээврийн хэрэгслийг худалдан авахад зориулан автомашин худалдан авах зориулалтын зээл авахыг хүсч 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр, мөн 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр “Х б” ХХК-д зээл хүсэгчийн анкетыг бөглөж, хүсэлтийг гаргасны үндсэн дээр талууд зээлийн гэрээг байгуулжээ. Улмаар “Т” ХХК болон С.Б нар нь 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр, 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Автомашин худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байх ба энэхүү гэрээний дагуу худалдан авсан автомашинуудыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцаасан үйл баримт тогтоогдож байна. /хх28-41, 2хх37-40/
10. Зохигчдын хооронд байгуулагдсан зээл болон барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1, 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 189 дүгээр зүйлийн 189.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.2, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.3-т заасан шаардлагад нийцжээ.
11. Нэхэмжлэгч “Х б” ХХК нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.1.2, 2.1.3, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар зээлийн 181,800,000 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр, 138,950,000 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хариуцагч С.Бгийн дансанд шилжүүлж, үүргээ зохих ёсоор, шударгаар бүрэн биелүүлсэн үйл баримт тогтоогдож байна. /хх26-27/
12. Хариуцагч “С” ХХК, Ц.С нар нь 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн ЗГ/201743211063 тоот, 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн ЗГ/201743226051 тоот зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгчээр гэрээний оролцогч болсны хувьд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, хариуцагч С.Б, “С” ХХК, Ц.С нар нь зээлийг ашиглаж эхэлснээр зээлийн эргэн төлөлтийн хуваарьт зааснаар, гэрээний хугацаанд үндсэн зээл, хүүгийн хамт төлөх үүрэгтэй байна.
Дээрх 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээний үүргээс хариуцагч нар нь үндсэн зээлээс 27,326,477 төгрөг, үндсэн хүүнээс 32,121,921 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20,046 төгрөг, нийт 59,472,444 төгрөгийг төлсөн, 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний үүргээс үндсэн зээлээс 17,046,528 төгрөг, үндсэн хүүнээс 20,252,236 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 34,687 төгрөг, нийт 37,333,451 төгрөгийг тус тус төлсөн байх боловч уг хоёр зээлийг 2021 оны 11 сараас, 2019 оны 9 сараас үндсэн зээл, хүүг төлөөгүй, зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4.1, 2.4.4, 4 дүгээр зүйлийн 4.2.2, 4.2.11, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлж чадаагүй, зээлийн график зөрчигджээ.
13. Хариуцагч Ц.Саас 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр “Х б” ХХК-д “...Зээлийн хүү, үндсэн зээл, нэмэгдүүлсэн хүү зээлийн үлдэгдэлтэй танилцлаа. Уг зээлийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Зээлийг компанийнхаа газрыг зарах бусдад түрээслэх замаар төлж барагдуулна. 3 дугаар сарын 25-ны дотор хугацаа хэтэрснээс гаргах арга хэмжээ авна, хэвийн горимд оруулна ...” гэх хүсэлт гаргаж байжээ. /хх-42/
Улмаар нэхэмжлэгчээс зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.7-д зааснаар зээл, хүү төлөхийг хариуцагч нараас шаардан 2023 оны 5 дугар сарын 05-ны өдөр, 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрүүдэд тус тус зээл буцаан дуудах мэдэгдэл хүргүүлж, албан бичгийг хариуцагч нарт хүргүүлж байсан боловч зээлийн гэрээний үүрэг биелэгдээгүй байна. /хх-47-48/
14. Талуудын хооронд урт хугацаатай гэрээ байгуулагдсан, хариуцагч нар нь эргэн төлөх хуваарийн дагуу зээлийг буцаан төлөх гэрээний үүргийг зөрчсөн болох нь хэргийн баримт, талуудын тайлбараар тогтоогдсон, үүрэг гүйцэтгүүлэгчээс зөрчлийг арилгуулахаар сануулан шаардсан боловч зөрчлийг арилгаагүй үндэслэлээр зээлдүүлэгч гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардсан нь Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно, гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.1, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно гэж Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 221 дүгээр зүйлийн 221.1, 221.3 дах хэсэгт тус тус заасантай нийцсэн.
Нэхэмжлэгч “Х б” ХК шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагч С.Б, “С” ХХК, Ц.С нарын гүйцэтгэх үүргийг үндсэн зээл 2017.08.31-ний өдрийн №3Г201743211063 тоот зээлийн гэрээний үүрэгт зээлийн үлдэгдэл 154,473,522.53 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 119,916,810.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 7,074,199.61 төгрөг, нийт 281,464,532.43 төгрөг, 2017.09.13-ны өдрийн №3Г201743226051 тоот зээлийн гэрээний үүрэгт зээлийн үлдэгдэл 121,903,472.32 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 97,730,220.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 5,768,963.84 төгрөг, нийт 225,402,657.02 төгрөг, бүгд 506,867,189.45 төгрөгийг гаргуулахаар шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2024.11.13-ны өдрийн байдлаар 2017.08.31-ний өдрийн ЗГ/201743211063 тоот зээлийн гэрээний үүрэг, үндсэн зээлийн үлдэгдэлд 154,473,522.53 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 159,875,090.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 15,065,855.56 төгрөг, нийт 329,414,468.11 төгрөгийг, 2017.09.13-ны өдрийн ЗГ/201743226051 тоот зээлийн гэрээний үүрэгт зээлийн үлдэгдэлд 121,903,472.32 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 129,263,476.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 12,075,614.93 төгрөг, нийт 263,242,563.57 төгрөг буюу бүгд 592,657,031.68 төгрөгийг гаргуулахаар нэмэгдүүлсэн нь хууль болон гэрээнд заасныг зөрчөөгүй байна. /3хх92-95/
Учир нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд шилжүүлэн авсан уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ” гэж, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол ...гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаас гадна Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай (1995 оны) хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “…зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.” гэж, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө.” гэж, 2021.07.01-ний өдрөөс дагаж мөрдсөн дээрх хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж тус тус заасан. Түүнчлэн талууд зээлийн гэрээний 2.4.4-д “Зээлдэгч зээлийн гэрээнд заасан хугацаанд багтаан зээлээ төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлнө” гэж гэрээгээр тохиролцсон байна.
15. Зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоогүй боловч хариуцагч нар зээлийн эргэн төлөх хуваарийг зөрчсөн ба хариуцагчийн гаргасан хүсэлт болон нэхэмжлэгчээс удаа дараа зээлийн төлбөрийг төлөх талаар мэдэгдсэн боловч хариуцагч нар зээлийн төлбөрийг төлөөгүй тул нэхэмжлэгч нь гэрээг цуцлах нөхцөл бүрдсэн гэж үзэн шүүхэд хандаж үүргийг шаардсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан нийцсэн гэж үзнэ.
16. Иймд хариуцагч нар зээл, зээлийн хүүг хугацаандаа төлөөгүй, зээлийн эргэн төлөх хуваарийг зөрчсөн тул нэхэмжлэгч нь хуульд зааснаар зээлийг эргэж төлөх хүртэл хугацаагаар буюу нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан, 2024.11.13-ны өдрөөр тооцож зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байх тул хариуцагч С.Б, “С” ХХК, Ц.С нараас 2017.08.31-ний өдрийн №3Г/201743211063 тоот зээлийн гэрээ, 2017.09.13-ны өдөр ЗГ/201743226051 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 592,657,031.68 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х б” ХК-д олгох нь зүйтэй.
17. Түүнчлэн, нэхэмжлэгч “Х б” ХХК болон хариуцагч С.Б, Ц.Ст, “С” ХХК нарын хооронд 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн ЗГ/201743211063 тоот, 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн ЗГ/201743226051 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар С.Бгийн өмчлөлийн *арлын дугаартай, * улсын дугаартай, *арлын дугаартай, * улсын дугаартай Тоёота ланд круйзер 200 маркийн автомашинуудыг барьцаалж мөн өдрөө барьцааны гэрээ байгуулагдсан нь тогтоогдсон. Эдгээр гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй байна.
Хариуцагч Д.Ч нь барьцааны гэрээ хууль зөрчсөн, хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн тул хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан зохицуулалтад аливаа этгээдийн байгуулсан хэлцэл нь агуулгын хувьд хууль зөрчсөн, хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн буюу анхнаасаа хуулийн хориглосон хэм хэмжээг зөрчсөн бол тухайн хэлцэл хүчин төгөлдөр бус байх хууль зүйн ойлголтыг зохицуулсан. Хууль зөрчсөн, хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн гэж үзэхийн тулд хэлцэл хийгч талууд хэлцэл хийхдээ ямар хуулийн хориглосон хэм хэмжээ, мөн тогтоосон хэлбэрийг зөрчсөнийг тодорхойлохоос гадна хориглосон хэм хэмжээг зөрчсөн ч энэ нь хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг үүсгэх эсэхийг тогтоох учиртай. Нэхэмжлэгч “Х б” ХХК нь хариуцагч С.Б, Ц.Ст, “С” ХХК нартай барьцааны гэрээ байгуулахдаа аливаа хуулийн хориглолт, хэм хэмжээ, хэлбэрийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй.
18. Нэхэмжлэгч “Х б” ХХК болон хариуцагч С.Б, Ц.Ст, “С” ХХК нарын хооронд байгуулагдсан 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн БХГ/201743211063 тоот, 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн БХГ/201743211063 тоот барьцааны гэрээний 2 дугаар 2.9-д “гэрээний хугацаанд барьцааны зүйл барьцаалуулагчийн эзэмшилд байхаар талууд тохиролцов”, 2.10-д “барьцааны мэдэгдлийг цахим мэдээллийн санд бүртгүүлснээр болон Хөдлөх эд хөрөнгө болон барьцааны тухай хуулийн барьцаа баталгаажуулах онцлог зохицуулалт хэсэгт заасан холбогдох арга хэмжээ авснаар барьцаа баталгаажна”, 2.11-т “Барьцаалагч нь барьцааг баталгаажуулан барьцааны мэдэгдлийг бүртгүүлэх, гэрээ байгуулснаас хойш 2 жил 4 сар болоход үндсэн үүрэг дуусгавар болоогүй бол барьцааны мэдэгдлийн хугацааг 3 жилээр дахин сунгуулан бүртгүүлэхийг барьцаалуулагч нь барьцаалагчид энэхүү гэрээгээр зөвшөөрсөн болно...”, 2.14 “Барьцаалуулагч нь барьцааны зүйлийг худалдах, арилжих зэргээр захиран зарцуулах бол барьцаалагчид мэдэгдэнэ.”, 2.15-т “Барьцааны зүйлийг захиран зарцуулснаас олсон орлого нь барьцааны зүйл байна.” гэж харилцан тохиролцжээ.
Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт "баталгаажилт" гэж барьцааны эрх гуравдагч этгээдийн өмнө хүчин төгөлдөр байх, барьцааны зүйлээс шаардлагаа хангуулах барьцаалагчийн эрхийн дарааллыг баталгаажуулсныг, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дах хэсэгт “Барьцааны зүйлийг барьцаалагчийн эзэмшилд шилжүүлээгүй бол энэ хуульд заасны дагуу барьцааны мэдэгдлийг цахим мэдээллийн санд бүртгүүлснээр барьцаа баталгаажна.”, 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт “Автотээврийн хэрэгслийн барьцааны мэдэгдлийг тээврийн хэрэгслийн нэг бүрийн сериал дугаараар цахим мэдээллийн санд бүртгүүлснээр баталгаажсанд тооцно.” гэж зохицуулсан.
19. Хэдийгээр нэхэмжлэгч “Х б” ХК нь 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн барьцааны гэрээний барьцаа хөрөнгө болох 2017 онд үйлдвэрлэсэн *арлын дугаартай, Тоёота Ланд круйзер маркийн автомашиныг Монголын барьцаа бүртгэлийн өгөгдлийн сан [email protected] цахим бүртгэлд 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр, мөн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн БХГ/201743211063 тоот барьцааны гэрээний зүйл болох *арлын дугаартай Тоёота Ланд круйзер маркийн автомашиныг дээрх цахим бүртгэлд 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 3 жилийн хугацаатай тус тус бүртгүүлсэн боловч барьцааны зүйл буюу автомашинууд гуравдагч этгээдэд шилжсэн үйл баримт тогтоогдож байна. /1хх-250, 2хх-3/
Тодруулбал, 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн барьцааны гэрээний барьцаа хөрөнгө болох *арлын дугаартай, * улсын дугаартай Тоёота Ланд круйзер маркийн автомашиныг өмчлөгч С.Б 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр гуравдагч этгээдийн өмчлөлд шилжүүлжээ. Тухайн автомашины * улсын дугаар нь 0056 УБП улсын дугаараар солигдсон байх бөгөөд улмаар 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хариуцагч Х.Дгийн өмчлөлд шилжжээ. /2хх232-241, 3хх10-27/
Мөн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн барьцааны гэрээний зүйл болох *арлын дугаартай, * улсын дугаартай, Тоёота Ланд круйзер маркийн автомашины өмчлөгч С.Б 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр гуравдагч этгээдийн өмчлөлд шилжүүлсэн байх бөгөөд дээрх улсын дугаарыг 9878 УБЭ улсын дугаараар солигдож, 2022 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хариуцагч Д.Чийн өмчлөлд шилжсэн нь Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн лавлагаагаар тогтоогдсон. /2хх242-250, 3хх10-27/
20. Нэхэмжлэгч “Х б” ХХК болон хариуцагч С.Б, Ц.Ст, “С” ХХК нарын хооронд байгуулагдсан 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн БХГ/201743211063 тоот, 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн БХГ/201743211063 тоот барьцааны гэрээний үүргээ талуудын хэн аль нь биелүүлээгүй нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ” гэж заасан зохицуулалтыг зөрчсөн гэж үзнэ.
Учир нь нэхэмжлэгч “Х б” ХХК нь 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн барьцааны гэрээний барьцааны зүйлийг 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр цахим бүртгэлд бүртгүүлсний улмаас барьцаа хөрөнгө 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр гуравдагч этгээдэд шилжсэн, мөн барьцааны мэдэгдлийн хугацааг 3 жилээр дахин сунгуулан бүртгүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй нь дээрх гэрээний 2.11-т “Барьцаалагч нь барьцааг баталгаажуулан барьцааны мэдэгдлийг бүртгүүлэх, гэрээ байгуулснаас хойш 2 жил 4 сар болоход үндсэн үүрэг дуусгавар болоогүй бол барьцааны мэдэгдлийн хугацааг 3 жилээр дахин сунгуулан бүртгүүлэхийг барьцаалуулагч нь барьцаалагчид энэхүү гэрээгээр зөвшөөрсөн болно...” гэж заасныг зөрчжээ. Хариуцагч С.Б нь барьцааны гэрээний 2.14-т заасны дагуу барьцааны зүйлийг худалдах, арилжих зэргээр захиран зарцуулахдаа барьцаалагчид мэдэгдээгүй ба 2.15-т барьцааны зүйлийг захиран зарцуулснаас олсон орлого нь барьцааны зүйл байна гэж заасныг тус тус зөрчсөн нь хэргийн баримтаар тогтоогдож байна.
Хариуцагч Х.Д, Д.Ч нарын “...Автомашиныг худалдаж авах үед уг автомашин нь аливаа хэлбэрээр барьцаалагдаагүй, эрхийн ямар нэгэн зөрчилгүй байсан учраас АТҮТөв дээрээс шууд өөрийн нэр дээрээ шилжүүлэн авсан...” гэсэн тайлбарыг нэхэмжлэгч баримтаар үгүйсгээгүй, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5 дах хэсэгт “Автотээврийн хэрэгсэл худалдан авагч нь уг хөрөнгийг шилжүүлэн авах үед бусдад барьцаалагдсаныг мэдээгүй бөгөөд энэ хуулийн 12.4-т заасны дагуу баталгаажаагүй бол барьцааны эрхгүйгээр шилжүүлэн авна.” гэж заасантай нийцсэн байх тул нэхэмжлэгчийн хариуцагч Х.Д, Д.Ч нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
21. Хариуцагч Х.Д, Д.Ч нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийн талаар:
Хариуцагч Х.Д, Д.Ч нар нь нэхэмжлэгч “Х б” ХК-д холбогдуулан * арлын дугаартай, 0056 УБП улсын дугаартай Тоёота ланд круйзер 200 маркийн авто машины хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, Х.Дд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох, мөн Д.Чийн өмчлөлийн *арлын дугаартай, 9878 УБЭ улсын дугаартай, автомашины шударга эзэмшигч, өмчлөгч болохыг тогтоож, 2017.09.13-ны өдөр байгуулсан БГХ/201743211063 дугаартай Барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан. /3хх147-149, 165-166/
2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хариуцагч Х.Д * арлын дугаартай, * улсын дугаартай автомашиныг Г.Саас шилжүүлэн авч өмчлөгч болсон, мөн хариуцагч Д.Ч нь 2022 оны 3 дугаар сарын 12-ны өдөр *арлын дугаартай, * улсын дугаартай, автомашиныг Д.Чгаас Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт зааснаар шилжүүлэн авч өмчлөгч болсон нь Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн лавлагаа, гэрч Д.Р, Д.Ч нарын мэдүүлэг, зохигчийн тайлбар баримтаар тогтоогдож байна. /2хх-234, 243, 3хх68-70, 161-163/
22. Энэ нь Иргэний хуулийн 101, 111, 112 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч нар хөдлөх хөрөнгийн үнийг төлж, эрх бүхий байгууллагад бүртгүүлж дээрх хөдлөх хөрөнгийн өмчлөгч болсон гэж үзнэ.
Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах бөгөөд бусдын халдлагаас хамгаалах эрхтэй.
23. Маргаан бүхий хөдлөх хөрөнгө *, *арлын дугаартай автомашинууд нь хариуцагч Х.Д, Д.Ч нарын эзэмшилд байгаа, тэдгээрийн эзэмшлийн зүйл болох нь тогтоогдож байх ба тэрээр өөрийн өмчлөлийн хөрөнгөндөө хуулиар тогтоосон хэмжээ хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах, аливаа халдлагаас хамгаалах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд хариуцагч нарын өмчлөх эрх зөрчигдсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт “Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ.” гэж зааснаар хариуцагч Х.Д, Д.Ч нар нь дээрх автомашинуудын хууль ёсны эзэмшигч тул шүүх тухайн хөрөнгөд дахин эзэмшил тогтоох, хууль ёсны өмчлөгчөөр тогтоох нь үндэслэлгүй байх тул хариуцагч нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
24. Иймд дээр дурдсанаар хариуцагч С.Б, “С” ХХК, Ц.С нараас 2017.08.31-ний өдрийн №3Г/201743211063 тоот зээлийн гэрээ, 2017.09.13-ны өдөр ЗГ/201743226051 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 592,657,031.68 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х б” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хариуцагч Х.Д, Д.Ч нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Х.Дгийн автомашины шударга өмчлөгчөөр тогтоолгох, хариуцагч Д.Чийн автомашины шударга эзэмшигч, өмчлөгч болохыг тогтоож, 2017.09.13-ны өдөр байгуулсан БГХ/201743211063 дугаартай Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
25. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,438,210.95 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Б, “С” ХХК, Ц.С нараас улсын тэмдэгтийн хураамжид 3,121,235.16 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад хариуцагч Х.Дгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,167,950 төгрөгийг, хариуцагч Д.Чоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,150,450 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч С.Б, “С” ХХК, Ц.С нараас зээлийн гэрээний үүрэгт 592,657,031.68 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х б” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хариуцагч Х.Д, Д.Ч нарт холбогдуулан гаргасан X.Дгийн өмчлөлийн * улсын дугаартай Тоёота Ланд круйзер маркийн автомашин, Д.Чийн өмчлөлийн * улсын дугаартай Тоёота Ланд круйзер маркийн автомашинаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Чийн * улсын дугаартай автомашины шударга эзэмшигч, өмчлөгч болохыг тогтоолгох, 2017.09.13-ны өдөр байгуулсан БГХ/201743211063 дугаартай Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, хариуцагч Х.Дгийн * улсын дугаартай автомашины шударга өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,438,210.95 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Б, “С” ХХК, Ц.С нараас улсын тэмдэгтийн хураамжид 3,121,235.16 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад хариуцагч Х.Дгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,167,950 төгрөгийг, хариуцагч Д.Чоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,150,450 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХЖАРГАЛ