| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Энхжаргал |
| Хэргийн индекс | 192/2025/00025/И |
| Дугаар | 192/ШШ2025/01970 |
| Огноо | 2025-03-17 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 192/ШШ2025/01970
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Г б” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 1,363,350,780.81 төгрөгийг хариуцагч “К ” ХХК, Э.Г, Б.Ц, Р.Э нар төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор 1,059,936,500 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 30-ний өдрийн дотор 20,000,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн дотор 40,000,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор 50,000,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн дотор 91,770,140 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн дотор 101,707,140.81 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулах, тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох хариуцагч Б.Цэцгээгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-* дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн тоот хаягт байршилтай 101.9 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Б.Цн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай Баянзүрх дүүргийн тоот хаягт байршилтай 57.57 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Э.Гн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-* дугаартай Сүхбаатар дүүргийн хороо Хандгайтын аманд байрлах хаягт байршилтай 2 давхар амины орон сууц гаражийн хамт зориулалтгай үл хөдлөх хөрөнгө, Р.Эн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-*дугаартай Чингэлтэй дүүргийн м.кв талбайтай орон сууцны зориулалттай мансардтай үл хөдлөх хөрөнгө, Р.Эн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-* дугаартай Чингэлтэй дүүрэг Шадивлан хаягт байршилтай 700 м.кв талбайтай * НТД-тай зуслангийн зориулалттай эзэмших эрхийн газар үл хөдлөх хөрөнгө, “К” ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-* дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо тоот хаягт байршилтай 864 м.кв талбайтай гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, “К” ХХК-ийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүрэг, хаягт байрлах 13,635 м.кв талбайтай НТД-тай үйлдвэрлэл, аж ахуйн зориулалттай газар, “К” ХХК-ийн өмчлөлийн 530,866,371.16 төгрөгийн үнэлгээ бүхий Хавсралт №1-д заасан бараа материалаар хангахаар тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч “Г” ХК нь хариуцагч Э.Өд холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Хариуцагч “К ” ХХК, Э.Г, Б.Ц , Р.Э нарт 1,363,350,780.81 төгрөгийг тогтоосон хугацаанд нэхэмжлэгч “Г ” ХХК-д төлөхийг үүрэг болгосныг сайн дураар үл биелүүлбэл барьцаа хөрөнгө болох Б.Цн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-* дугаартай Сүхбаатар дүүргийн тоот хаягт байршилтай 101.9 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ЗБ1105487823-2 тоот ипотекийн гэрээгээр Б.Цн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-* дугаартай Баянзүрх дүүргийн тоот хаягт байршилтай 57.57 мжв талбайтай хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө 2.3.3 ЗБ1105487823-3 тоот ипотекийн гэрээгээр Э.Гн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-* дугаартай Сүхбаатар дүүргийн байрлах хаягт байршилтай 2 давхар амины орон сууц гаражийн хамт зориулалтгай үл хөдлөх хөрөнгө, ЗБ1105487823-4 тоот ипотекийн гэрээгээр Р.Эн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-* дугаартай Чингэлтэй дүүргийн тоот хаягт байршилтай 182 м.кв талбайтай орон сууцны зориулалттай мансардтай үл хөдлөх хөрөнгө, ЗБ1105487823-4 тоот ипотекийн гэрээгээр Р.Эн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-*дугаартай Чингэлтэй дүүрэг Шадивлан хаягт байршилтай 700 м.кв талбайтай * НТД-тай зуслангийн зориулалттай эзэмших эрхийн газар үл хөдлөх хөрөнгө, ЗБ1105487823-5 тоот ипотекийн гэрээгээр К ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-* дугаартай Сонгинохайрхан дүүргийн тоот хаягт байршилтай 864 м.кв талбайтай гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ЗБ1105487823-5 тоот ипотекийн гэрээгээр “К” ХХК-ийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн хаягт байрлах 13635 м.кв талбайтай * НТД-тай үйлдвэрлэл, аж ахуйн зориулалттай эзэмших эрхийн газар зориулалттай үл хөдлөх хөрөнгө, БГ1105487823 тоот барьцааны гэрээгээр “К” ХХК-ийн өмчлөлийн 530,866,371.16 төгрөгийн үнэлгээ бүхий Хавсралт №1-д заасан бараа материаыг дуудлага худалдаагаар худалдаалж гүйцэтгээгүй үүргийг хангахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,044,903 төгрөгөөс 3,522,451 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “К ” ХХК, Э.Г, Б.Ц , Р.э нараас улсын тэмдэгтийн хураамжид 3,522,451 төгрөг, улсын орлогоос 3,522,452 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Г б” ХК-д олгосугай.
5. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЭНХЖАРГАЛ