| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Ууганзаяа |
| Хэргийн индекс | 128/2025/0598/З |
| Дугаар | 128/ШШ2025/0624 |
| Огноо | 2025-09-11 |
| Маргааны төрөл | Тендер, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 128/ШШ2025/0624
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганзаяа би, Ж******* х******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдох захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж******* х******* ХХК-ийн төлөөлөгч 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: ...Ж******* х******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газарт холбогдох Захиргааны хэргийн шүүх хуралд манай байгууллага Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1, 66.2-т заасны дагуу нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж******* х******* ХХК-иас Сонгинохайрхан дүүргийн худалдан авах ажиллагааны албаны тендерийн үнэлгээний хорооны 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах, Сонгинохайрхан дүүргийн худалдан авах ажиллагааны албаны СХДХААА/20250103101/02/01 урилгын дугаартай тендер сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах, дахин тендер явуулахыг Сонгинохайрхан дүүргийн Тамгын газарт даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан.
Уг захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байгаа болохоо бичгээр илэрхийлсэн, энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх ..., 66.2-т ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж тус тус заасанд нийцэж байна.
Иймд нэхэмжлэгч Ж******* х******* ХХК нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Тодруулбал, уг захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр татагдан оролцсон З******* Б******* ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй гэж үзнэ. Учир нь нэхэмжлэгч нь гуравдагч этгээдийг шалгаруулсан тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулахаар маргаж байгаа тохиолдолд нэхэмжлэгч шүүхэд гаргасан шаардлагаасаа татгалзсан нь гуравдагч этгээдийн эрхийг хөндөхгүй нөхцөл болно.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг мөн адил шийдвэрлэхээр хуульд зохицуулсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
Мөн нэхэмжлэгч Ж******* х******* ХХК нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар ...хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж буюу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тус тус тэмдэглэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж******* х******* ХХК-иас Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан Сонгинохайрхан дүүргийн худалдан авах ажиллагааны албаны тендерийн үнэлгээний хорооны 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах, Сонгинохайрхан дүүргийн худалдан авах ажиллагааны албаны СХДХААА/20250103101/02/01 урилгын дугаартай тендер сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах, дахин тендер явуулахыг Сонгинохайрхан дүүргийн Тамгын газарт даалгах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Ч******* бүхэлд нь татгалзсаныг баталж, Ж******* х******* ХХК-иас Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдох 128/2025/0598/З индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж******* х******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УУГАНЗАЯА