| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 317/2025/00915/И |
| Дугаар | 317/ШШ2025/00836 |
| Огноо | 2025-06-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 317/ШШ2025/00836
2025 06 06 317/ШШ2025/00836
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Парисын гудамж, Ай Си тауэр, ... дугаар давхар, ... тоотод байрлах, регистрийн ... дугаартай, ПХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймаг, Баянчандмань сум, .. баг, .. хороо, .. дугаар гудамж, .. тоотод оршин суух, регистрийн дугаар .., Б.Б холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 25.883.009,72 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ПХХК нь хариуцагч Б.Бхолбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 25.883.009,72 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. “Зээлдэгч Б.Б нь манай компанитай 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр ...дугаартай “Цахим зээлийн эрх нээх гэрээ” байгуулсан бөгөөд гэрээнд "Цахим зээл” гэж “Зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан Зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг" гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" гэж заасны дагуу зээлдэгч Б.Бгийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу ... 2024 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр ... зээлийн дансны дугаартай 9.520.000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3,6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн .. банкны тоот дансанд, 2024 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр .. зээлийн дансны дугаартай, 643.000 төгрөгийн Покет Зеро зээлийг 90 хоногийн хугацаатай, сарын 0 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн .. банкны тоот дансанд, 2024 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр .. зээлийн дансны дугаартай, 1.422.000 төгрөгийн богино хугацаат зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн .. банкны тоот дансанд, 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдөр .. зээлийн дансны дугаартай 8.370.000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3,6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн .. банкны тоот дансанд, 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдөр .. зээлийн дансны дугаартай, 1.215.000 төгрөгийн богино хугацаат . 30 хоногийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн .. банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд 2024 оны 4 дүгээр сарын 28-ны зээлийн үндсэн зээл 9.156.120,01 үндсэн хүү 2.674.903,01 нэмэгдүүлсэн хүү 62.629,59 төгрөг, нийт 11.893.652,61 төгрөг, 2024 оны 4 дүгээр сарын 28-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 214.199,34 нэмэгдүүлсэн хүү 986,82 төгрөг, нийт 215.186,16 төгрөг, 2024 оны 4 дүгээр сарын 28-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 995.398,69 төгрөг, шимтгэл 19.910 төгрөг, үндсэн хүү 362.597,83 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 64.665,47 төгрөг, нийт 1.442.571,99 төгрөг, 2024 оны 5 дугаар сарын 03-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 8.301.417,06 төгрөг, үндсэн хүү 2.721.591,15 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 68.724,04 төгрөг, нийт 11.091.732,25 төгрөг, 2024 оны 5 дугаар сарын 03-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 850.499,64 төгрөг, шимтгэл 16.800 төгрөг, үндсэн хүү 309.814,88 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 55.252,19 төгрөг, нийт 1.232.366,71 төгрөг шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан нотариатын зардал 7.500 төгрөг. Иймд хариуцагч Б.Бгаас 25.883.009,72 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
2. Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Б.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. ПХХК-ийн нэхэмжилсэн нийт 25.883.009,72 төгрөгийг 12 хувааж буюу 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1.500.000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1.500.000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор 2.200.000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 2.200.000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 2.200.000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 2.200.000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 2.200.000 төгрөг, 2026 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 2.200.000 төгрөг, 2026 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн дотор 2.200.000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн дотор 2.200.000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 2.200.000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор 3.083.009,72 төгрөгийг ПХХК-ийн Хаан банк дахь .... тоот дансанд тус тус төлж барагдуулахаа илэрхийлж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 287.366 төгрөг төлсөн баримт, ПХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хуулийн этгээдийн нэр өөрчлөгдсөн тухай лавлагаа, 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Т-2114 дугаартай гүйцэтгэх захирал Д.Оролмаагаас Х.Амартүшигт итгэмжлэл олгосон албан бичиг, 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Цахим зээлийн эрх нээх гэрээний хуулбар, Б.Бгийн иргэний үнэмлэхийн хуулбар, .. тоот Зээлийн дансны хуулга, .. тоот Зээлийн дансны хуулга, .. тоот Зээлийн дансны хуулга, .. тоот Зээлийн дансны хуулга, .. тоот Зээлийн дансны хуулга, нотариатын төлбөрийн баримт зэргийг ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч Б.Б нь нэхэмжлэгч ПХХК-тай 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр “Цахим зээлийн эрх нээлгэх гэрээ” байгуулан, улмаар 2024 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 9.520.000 төгрөгийг, нэг сарын 3,6 хувийн хүүтэй, мөн өдөр 643.000 төгрөгийг 0 хувийн хүүтэй, мөн өдөр 1.422.000 төгрөгийг нэг сарын 4 хувийн хүүтэй, 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 8.370.000 төгрөгийг нэг сарын 3,6 хувийн хүүтэй, мөн өдөр 1.215.000 төгрөгийг нэг сарын 4 хувийн хүүтэй тус тус зээлж авсан боловч дээрх зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байна.
Ингээд нэхэмжлэгч ПХХК нь хариуцагч Б.Бхолбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 25.883.009,72 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б нь зээлийн гэрээний үүрэгт шаардсан 25.883.009,72 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг хувааж буюу 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1.500.000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1.500.000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор 2.200.000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 2.200.000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 2.200.000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 2.200.000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 2.200.000 төгрөг, 2026 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 2.200.000 төгрөг, 2026 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн дотор 2.200.000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн дотор 2.200.000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 2.200.000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор 3.083.009,72 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ПХХК-ийн Хаан банк дахь 5124051798 тоот дансанд төлж барагдуулахаа бичгээр илэрхийлсэн байна.
4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулах нь зүйтэй.
6. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Б.Б нь зээлийн гэрээний үүрэгт 25.883.009,72 төгрөгийг хувааж буюу 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1.500.000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1.500.000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор 2.200.000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 2.200.000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 2.200.000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 2.200.000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 2.200.000 төгрөг, 2026 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 2.200.000 төгрөг, 2026 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн дотор 2.200.000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн дотор 2.200.000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 2.200.000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор 3.083.009,72 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ПХХК-ийн Хаан банк дахь 5124051798 тоот дансанд төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ПХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 287.366 төгрөгөөс 143.683 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймгийн Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 143.683 төгрөг, хариуцагч Б.Бгаас 143.683 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ПХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА