Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2025/0601

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Одонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: А******* ХХК

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар

Гуравдагч этгээд: Д******* ХХК

Гуравдагч этгээд: У-И ХХК

Маргааны төрөл: Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан захиргааны байгууллагын татгалзалтай маргасан хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, Б.О, Г.Л нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Д, гуравдагч этгээд Д******* ХХК-ийн төлөөлөгч Т.Г, гуравдагч этгээд Д******* ХХК-ийн өмгөөлөгч Б.Ц, гуравдагч этгээд У и ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, А.Ошүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Болортуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгчээс анх Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дугаар албан бичгээр ирүүлсэн Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

1.2 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дугаар шийдвэр, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дугаар албан бичгээр ирүүлсэн Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан шийдвэрийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, тодруулсан тул тус нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.

 

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Нэхэмжлэгч А******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн ээлжит бус хурлын дугаар тогтоолоор[1] компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг баталсан байх бөгөөд тус дүрмээр[2] А******* ХХК-ийн хэлбэрийг Хаалттай хувьцаат компани байхаар шийдвэрлэсэн байна.

 

2.2. Ийнхүү Хаалттай хувьцаат компани болж хэлбэрээ өөрчилсөнтэй холбоотойгоор Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн дугаар албан бичгээр А******* ХХК-ийн 4726 ширхэг энгийн хувьцааг 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хаалттай хувьцаат компанийн бүртгэлд бүртгэсэн[3], Мнаас 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр дугаар албан бичгээр А*******ны дүрмийг шинэчлэн баталсныг Мны 2023 оны банкны эрх зүйн актын бүртгэлийн дугаарт бүртгэсэн[4] талаар тус тус хариу авсан.

 

2.3. Компанийн хэлбэрийн өөрчлөлт, дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгүүлэхээр Улсын бүртгэлийн байгууллагад гаргасан хүсэлтийг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн дугаар албан бичиг, түүний хавсралтаар хүргүүлсэн Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2023 оны дугаар зөвшөөрлийн дагуу хориг тавьсан, А******* ХХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулан бүртгэсэн улсын бүртгэгч Н.Эгийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан тул нэхэмжлэгчээс Прокурорын зөвшөөрлийн талаар тодруулга авахаар 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн дугаар албан бичгээр[5] Нийслэлийн прокурорын газарт хандаж, тус газраас 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр тоот хариу мэдэгдэх хуудас[6] хүргүүлсний дагуу нэхэмжлэгч 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр дахин Улсын бүртгэлийн байгууллагад хандахад[7] 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дугаар албан бичгээр[8] бүртгэлийн хориотой, захиргааны маргаантай холбоотой хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа гэх хоёр шалтгаанаар татгалзжээ.

 

2.4. Улмаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дугаартай албан бичгээр[9] гомдол гаргасан боловч 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дугаар албан бичгээр[10] ...Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн санд А******* ХХК-ийн бүртгэлд Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн дугаар албан бичиг болон Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2023 оны дугаар зөвшөөрлийг үндэслэн хориг тавьсан бүртгэлтэй байна, мөн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШЗ2024/8478 дугаар шийдвэр авагдсан байх тул гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй талаар хариуг өгч, өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан байна.

 

2.5. Нэхэмжлэгч дээрх хариуг эс зөвшөөрч, нэхэмжлэлээ 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд гаргасан болно.

 

Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:

3.1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: "А*******" ХХК нь 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн тоот албан бичгээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын дарга Ж.д хандан Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг зохих журмын дагуу бүртгэж өгөх хүсэлт гаргасан боловч хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан. Ийнхүү бид Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт "Иргэн, хуулийн этгээд гомдлоо тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана", мөн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт "Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана" Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсэгт "Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай шийдвэрийг өргөдөл гаргагч үндэслэлгүй гэж үзвэл Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу гомдол гаргаж болно" гэж тус тус заасны дагуу 2024 оны 12 дугаар сарын 20-ны дугаар албан бичгээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч У.Бд хандан Хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэхээр гаргасан өргөдөл, хүсэлтийг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, шийдвэрлэхгүй орхигдуулж хуулийн этгээдийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэн гомдол гаргасан. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч У.Б нь 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дугаар албан бичгээр гомдолд дурдсан шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу ирүүлсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана", мөн хуулийн 14.1.1 дэх хэсэгт дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаа гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол" гэж тус тус заасны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байна.

Банкны тухай хуульд 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд үүнтэй холбогдуулан Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталсан. Тус нэмэлт, өөрчлөлтөөр Банкны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т "Банкны системд нөлөө бүхий банк нь нээлттэй хувьцаат компани, бусад банк нь хувьцаат компанийн хэлбэртэй байна гэж заасан бөгөөд Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд "Энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө байгуулагдсан банк 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор компанийн хэлбэрээ өөрчилсөн байна гэсэн шаардлага бий болсон.

"А*******" ХХК нь дээрх хуулийн хэрэгжилтийг хангах ажиллагааны хүрээнд компанийн хэлбэрээ хаалттай хувьцаат компани хэлбэрээр өөрчлөхөөр шийдвэрлэн зохих арга хэмжээг авч хэрэгжүүлсний үндсэн дээр эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авч компанийн хэлбэрийг өөрчилж, холбогдох баримт материалыг бүрэн бүрдүүлж хуулийн этгээдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт Монгол Улсын иргэн, тус улсын нутаг дэвсгэрт оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээд энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн мэдээллийг хуульд заасан хугацаанд улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй", Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт Энэ хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 10.1-д заасан мэдээлэлд өөрчлөлт оруулах тухай шийдвэр, бусад баримт бичгийг тухайн хуулийн этгээд ажлын 15 өдрийн дотор улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлнэ", 10.4 дэх хэсэгт "Эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авч бүртгүүлдэг өөрчлөлтийн хувьд тухайн байгууллагын зөвшөөрөл олгосон шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш энэ хуулийн 10.3-т заасан хугацаанд улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлнэ гэж тус тус заасны дагуу Улсын бүртгэлийн газарт бүртгүүлэхээр хүсэлт гаргасан боловч хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан.

Банкийг хаалттай хувьцаат компани болгон хэлбэрийн өөрчлөлт хийх ажиллагааны хүрээнд бид дараах шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Үүнд:

1. Мнаас 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ******* тоот албан бичгээр хаалттай хувьцаат компани болж, компанийн хэлбэрийг өөрчлөх зөвшөөрлийг авсан.

2.Компанийн тухай хууль болон А******* ХХК-ийн дүрэмд заасны дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан, 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тоот тогтоолоор А*******ны дүрмийн шинэчилсэн найруулгыг баталсан (хаалттай хувьцаат компани болж хэлбэрээ өөрчлөхтэй холбоотойгоор).

3. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн тоот албан бичгээр хаалттай хувьцаат компанийн хувьцааг анх удаа бүртгүүлэх тухай хүсэлтийг хүргүүлсэн.

4. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв нь 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн тоот албан бичгээр А*******ны хувьцааг үнэт цаасны төвлөрсөн хадгаламж дахь хаалттай хувьцаат компанийн бүртгэлд бүртгэснийг мэдэгдсэн.

5.А******* нь 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн ******* тоот "Эрх зүйн баримт бичиг бүртгүүлэх тухай албан бичгээр "А*******ны дүрмийн шинэчилсэн найруулгыг Мны эрх зүйн актын бүртгэлд бүртгүүлэх хүсэлт хүргүүлсэн.

6.М нь 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн тоот албан бичгээр А*******ны Хувьцаа эзэмшигчдийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн ээлжит бус хурлын тоот тогтоолоор А*******ны дүрмийг шинэчлэн баталсныг Мны 2023 оны банкны эрх зүйн актын бүртгэлийн дугаарт бүртгэснийг мэдэгдсэн.

Дээрх зөвшөөрлүүдийн дагуу холбогдох хууль тогтоомжид заасан хугацааны дотор хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийн бүртгэлийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хийлгэхээр хүсэлт гаргасан боловч Улсын бүртгэлийн байгууллага дараах 2 үндэслэлээр хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхээс татгалзсан. Үүнд:

1. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн тоот албан бичиг, түүний хавсралтаар хүргүүлсэн Нийслэлийн прокурорын газрын 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн дугаартай прокурорын зөвшөөрлийн дагуу хориг тавьсан.

2. "А*******" ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д*******" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэгч Н.Эд холбогдох ""А*******" ХХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулан бүртгэсэн Улсын бүртгэгч Н.Эгийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах" нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа.

Нийслэлийн прокурорын газрын 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн дугаартай прокурорын зөвшөөрөлд Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хөрөнгө болох "А*******" ХХК-ийн хувьцааны эрхийг бусдад шилжүүлэх үндэслэл тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хүний эрх, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж шийдвэрлэх нь зүйтэй байна" гэж дурдсан хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх зорилтын хүрээнд байдаг. Тус Прокурорын зөвшөөрөлд холбогдуулан бид 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн тоот "Хүсэлт гаргах тухай" албан бичгээр А*******ны хөрөнгийн шилжилт хөдөлгөөнд хориг тавигдсанаас бусад хуулийн этгээдийн хэлбэр өөрчлөх, мэдээлэлд оруулах өөрчлөлтийг хориглоогүй талаар албан бичгийг Улсын бүртгэлийн ерөнхий газар болон банканд ирүүлж бидний ажилд туслалцаа үзүүлнэ үү" гэх агуулга бухий буюу прокурорын зөвшөөрлийг тайлбарласан утга бүхий албан бичгийг ирүүлж өгөхийг хүссэн.

Нийслэлийн прокурорын газар 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн тоот Хүсэлтийн хариу өгөх тухай" албан бичгээр "... Тус прокурорын газраас 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн дугаартай зөвшөөрлөөр "А*******" ХХК-ийн хувьцааны эрхийн шилжилт хөдөлгөөнийг 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс хязгаарлахыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэсэн", "...хуулийн зохицуулалтын дагуу тус прокурорын газраас хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий эдийн бус хөрөнгө буюу "А*******" ХХК-ийн хувьцааны эрхийн бүртгэлтэй холбоотой шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж шийдвэрлэсэн болно" гэсэн хариу ирүүлсэн бөгөөд тус хариу албан бичгийн дагуу хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийн бүртгэл буюу хувьцааны шилжилт хөдөлгөөн бус хэлбэрийн өөрчлөлтийн бүртгэлийг хийлгэхээр Улсын бүртгэлийн газарт хүсэлт гаргасан боловч мөн л хүсэлтийг хүлээн авч шийдвэрлээгүй нь үндэслэлгүй байна. Тодруулбал, тус Прокурорын зөвшөөрлөөр "А*******" ХХК-ийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах буюу түүний шинэчилсэн найруулгыг батлах, компанийн хэлбэрийг өөрчлөх зэрэг хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан бусад өөрчлөлтийг Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх эрхийг огт хязгаарлаагүй юм.

Улсын бүртгэгч Н.Эд холбогдох хэргийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2023/0719 тоот шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 221/МА2023/0731 тоот магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Монгол Улсын дээд шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 001/XT2024/0032 тоот тогтоолоор Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн. Улмаар анхан шатны шүүх хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэн 2024 оны 10 дугаар сарын 14- ний өдрийн 28/Ш32024/8478 тоот захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Улсын бүртгэгчид холбогдох захиргааны маргааныг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14-т "Хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа эрүү, иргэн, захиргааны хэрэг, маргаантай холбоотой иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэх гэж заасан Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хориглох зүйлд хамаарахгүй байна. Өөрөөр хэлбэл, А*******" ХХК-ийн хэлбэрийн өөрчлөлттэй холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй байна.

"А*******" ХХК-ийн хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг хуульд заасны дагуу Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхэд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт "Улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээд... түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг дараах тохиолдолд улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана", 18.1.1 дэх хэсэгт "Улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу, 18.1.2 дахь хэсэгт Үүсгэн байгуулах баримт бичиг энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй, 18.1.3 дахь хэсэгт Өргөдөл гаргагч хуульд тогтоомжид заасан баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн" гэж тус тус заасан улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах нөхцөл байдал огт үүсээгүй байна.

Ийнхүү Улсын бүртгэлийн байгууллага нь "А*******" ХХК-ийн хэлбэрийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж байгаа нь Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт "Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч, хуульд заасан журмын дагуу татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болно", 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт "Ашгийн төлөө хуулийн этгээдийг нөхөрлөл, компанийн хэлбэрээр байгуулна", 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт "Хувьцаа эзэмшигчдийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан хөрөнгөтэй, ашгийн төлөө үндсэн зорилготой хуулийн этгээдийг компани гэнэ", Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэг "Компани нь хязгаарлагдмал хариуцлагатай болон хувьцаат компани гэсэн хэлбэртэй байна", 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэг "Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг тухайн шийдвэр гарснаас хойш ажлын 15 өдрийн дотор хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлнэ", 17 дугаар зүйлийн 17.9 дэх хэсэгт "Компанийн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт, шинэчлэн найруулсан дүрэм нь улсын бүртгэлд бүртгэснээр хүчин төгөлдөр болно" Хуулийн этгээдийн хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулах эрхийг зөрчиж байна гэж үзэж байна.

Иймд Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дугаар албан бичгээр ирүүлсэн Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж өгнө үү гэжээ.

 

3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн тухайд маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 хуульд үндэслэх 4.2.5 зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх: шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа. 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр орсон Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар банкийг хувьцаат компани болгохыг шаардаж байгаа. Гэхдээ А******* ХХК-ийн хувьд систем нь нөлөө бүхий банк биш учраас Х*******, Гтай адилхан нээлттэй биш хаалттай компани болох зохицуулалттай. Уг шаардлагын дагуу А******* ХХК-ийн хэлбэрийг хаалттай хувьцаат компани болгон өөрчлөх тухай А******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн хурлаар шийдвэр гарсан. Өөрөөр хэлбэл Банкны тухай хуулийг биелүүлэх утгатай шийдвэр гарч байгаа. Уг шийдвэрийг бүртгүүлэхээр Улсын бүртгэлийн газарт хандсан. Энэ талаар 1 дүгээр хавтаст хэргийн 118 дугаар талд авагдсан байна. Ингэхдээ М, Санхүүгийн зохицуулах хороо, Үнэт цаасны хадгаламжийн төвлөрсөн төвөөс А******* ХХК-ийг хаалттай хувьцаат компани болгох зөвшөөрлийг тус тус авсан. Харин хариуцагч Улсын бүртгэлийн байгууллага нь 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дугаартай маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Улсын бүртгэлд А******* ХХК-ийг хаалттай хувьцаат компани болгохыг бүртгэхээс татгалзсан. Ингэхдээ хариуцагч Нийслэлийн прокурорын газрын 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн дугаартай хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах прокурорын зөвшөөрөл, мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгч Н.Эд холбогдох захиргааны хэрэгтэй тус тус холбогдуулан Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14 дэх хэсэгт хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа эрүү, иргэн, захиргааны хэрэг, маргаантай холбоотой иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэх-ийг хориглоно гэж заасныг үндэслээд хэлбэрийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан маргаан бүхий захиргааны акт. Энэ нь 2 дугаар хавтаст хэргийн 3 дугаар талд авагдсан. Харин Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Х.*******оос 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ******* дугаартай албан бичгээр дээр дурдсан прокурорын зөвшөөрлөөр компанийн хэлбэрийн өөрчлөхгүй байх арга хэмжээ аваагүй. Зөвхөн хувьцааг бусдад шилжүүлэхгүй байх буюу хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан гэдгийгээ тайлбарласан. Энэ талаар 1 дүгээр хавтаст хэргийн 143 дугаар талд нотлох баримтаар авагдсан байна. Гэтэл хариуцагч нь прокурорын зөвшөөрөлд заагаагүй арга хэмжээ авч компанийн хэлбэрийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан нь үндэслэлгүй болсон гэж үзэж байгаа. Түүнчлэн хариуцагч нь Улсын бүртгэлийн хуулийн этгээдийн бүртгэлтэй харилцааг нарийвчлан зохицуулсан зохицуулалт болгох Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг илт зөрчиж бүртгэл хийхээс татгалзсан нь хууль бус гэж үзэж байна. Тодруулбал Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлд ямар тохиолдолд хуулийн этгээдийн улсын бүртгэлийг бүртгэхгүй байж болох, бүртгэхээс татгалзах талаар тодорхой зохицуулалт байгаа. Тодруулбал 18 дугаар зүйлийн 18.1.1-д улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу, 18.1.2-т үүсгэн байгуулах баримт бичиг нь энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй, 18.1.3-д өргөдөл гаргагч энэ хуульд заасан баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн гээд заачихсан. Өөрөөр хэлбэл Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн бүртгэл хийхгүй байх үндсэн 3 шаардлагын аль алийг хангаагүй байхад бүртгэхээс татгалзах нь үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ утгаараа өмнө дурдсанчлан Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Хэрэв шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлээгүй тохиолдолд нэхэмжлэгч нарын төлөөлөгч болон гуравдагч этгээдээс тайлбарлаж байгаачлан Банкны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.17-д зааснаар банкны тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох нөхцөл байдал бий болох гээд байгаа. Тодруулбал Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйл болон 6 дугаар зүйлийн 6.1.1-д банкны тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан урьдчилан сэргийлэх арга хэмжээг авна гэж тус тус заасан. Эндээс нэгтгэж дүгнэхэд маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан нөхцөл шаардлагуудыг хангаагүй байхаас гадна Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн байна. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийг үндэслэж шийдвэр гаргахдаа тухайн бүртгэлтэй холбоогүй асуудлуудаар шийдвэр гаргасан байна. Тийм учраас энэ захиргааны актыг хууль бус гэж үзэж байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт зааснаар маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож өгнө үү гэсэн саналтай байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ

 

3.3. Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: Монгол Улсын Дээд Шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 001/XT2024/0032 дугаартай тогтоолын хянах хэсэгт Улсын дээд шүүхийн давж заалдах шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын сарын 11-ний өдрийн 94 дүгээр тогтоолоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 221/ШШ2023/0015 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд буцаасан.

Уг тогтоолд ... хавтаст хэрэгт авагдсан Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн ... шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн анан шатны шүүхийн магадлалаас үзэхэд, Дэмсанхүүгийн нэгдэл" ХХК-ийн нэхэмжлэлтэй, А*******" ХХК, "М*******" ТБАГУТҮГ-т тус тус холбогдох 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хүчин төгөлдөр бусад тооцуулах, уг хурлаас гаргасан дээрх тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай болон үүнээс өмнө хийгдсэн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал тухай хурлаас гарсан тогтоолуудтай холбоотой иргэний маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй болох нь тогтоогдож /байна/..." гэж, ...хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, эрх бүхий этгээдээс олгосон зөвшөөрөл зэрэг актуудтай иргэний болон захиргааны хэргийн шүүхэд маргаж байгаа, маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй нь илэрхий байхад маргааны үйл баримтыг эцэслэн дүгнэж шийдвэрлэсэн нь "Бүртгэл үнэн, зөв байх зарчимд нийцэхгүй тухай дурдаж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2023/0719 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2023/0731 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.

Улмаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 128/Ш3/2024/8478 дугаартай захирамжаар "Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 65.1.3-д заасныг тус тус баримтлан "Д*******" ХХК-ийн нэхэмжлэлтэй 65.1.3-д заасныг тус тус баримтлан "Д******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгч Н.Эд холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа "Д*******" ХХК-ийн нэхэмжлэлтэй "А******* ХХК, "М*******анд тус тус холбогдох иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэлх хугацаагаар түдгэлзүүлсүгэй." гэжээ.

Улсын бүртгэлийн нэгдсэн архивд хадгалагдаж байгаа "А******* ХХК-ийн хувийн хэрэгт Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа Д*******" ХХК-ийн нэхэмжлэлтэй "А******* ХХК, М*******анд тус тус холбогдох иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн тухай ямар нэгэн баримт авагдаагүй байгаа нь тус хэрэг маргааныг шүүх эцэслэн шийдвэрлээгүй гэж үзэхээр байх тул тус ХХК-ийн хэлбэрийг өөрчлөн ХК болгох өөрчлөлтийг бүртгэх нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйл. Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хориглох зүйл. 20.1.14-т хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа эрүү, иргэн, захиргааны хэрэг, маргаантай холбоотой иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэх. гэж заасантай зөрчилдөж байна.

Улсын бүртгэлийн нэгдсэн архивд хадгалагдаж байгаа "А******* ХХК-ийн хувийн хэрэгт хамгийн сүүлд авагдсан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн "Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай 128/Ш32024/8478 дугаартай захирамжийг нотлох баримтаар хуулбарлан хавсралтаар хүргүүллээ.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ

 

3.4. Гуравдагч этгээд У и ХХК шүүхэд өгсөн хариу тайлбартаа: "А*******" ХХК-н нэхэмжлэлтэй "Улсын бүртгэлийн ерөнхий газар"-т холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээд "У и" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О би дараах хариу тайлбарыг гаргаж байна.

"А*******" ХХК нь Банкны тухай хуулийн 4.2-т "Банкны системд нөлөө бүхий банк нь нээлттэй хувьцаат компани, бусад банк нь хувьцаат компанийн хэлбэртэй байна", Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд "Энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө байгуулагдсан банк 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор холбогдох хуулийн дагуу компанийн хэлбэрээ өөрчилсөн байна" гэж тус тус заасан шаардлагыг хангах үүднээс хэд хэдэн дэс дараатай арга хэмжээг авсан. Үүнд:Мнаас 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ******* тоот албан бичгээр хаалттай хувьцаат компани болж, компанийн хэлбэрийг өөрчлөх зөвшөөрлийг авсан.Компанийн тухай хууль болон "А*******" ХХК-ийн дүрэмд заасны дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан, 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тоот тогтоолоор А*******ны дүрмийн шинэчилсэн найруулгыг баталсан (хаалттай хувьцаат компани болж хэлбэрээ өөрчлөхтэй холбоотойгоор).Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн тоот албан бичгээр хаалттай хувьцаат компанийн хувьцааг анх удаа бүртгүүлэх тухай хүсэлтийг хүргүүлсэн.Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв нь 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн тоот албан бичгээр А*******ны хувьцааг үнэт цаасны төвлөрсөн хадгаламж дахь хаалттай хувьцаат компанийн бүртгэлд бүртгэснийг мэдэгдсэн.А******* нь 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн ******* тоот "Эрх зүйн баримт бичиг бүртгүүлэх тухай" албан бичгээр "А*******ны дүрмийн шинэчилсэн найруулгыг Мны эрх зүйн актын бүртгэлд бүртгүүлэх хүсэлт хүргүүлсэн.М нь 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн тоот албан бичгээр А*******ны Хувьцаа эзэмшигчдийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн ээлжит бус хурлын тоот тогтоолоор А*******ны дүрмийг шинэчлэн баталсныг Мны 2023 оны банкны эрх зүйн актын бүртгэлийн дугаарт бүртгэснийг мэдэгдсэн."А*******" ХХК нь хуулийн шаардлагыг биелүүлэх үүргийн хүрээнд хуульд заасан бүхий л шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлсэн, эрх бүхий байгууллагуудаас "А*******" ХХК-н хаалттай хувьцаат компани болох шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн боловч "Улсын бүртгэлийн Ерөнхий газар"-ын 2024 оны 11 сарын 21-ний өдрийн дугаар албан бичгээр "Нийслэлийн прокурорын газрын 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн дугаар зөвшөөрлөөр "А*******" ХХК-ийн хувьцааны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан байх бөгөөд "Д*******" ХХК-н нэхэмжлэлтэй захиргааны хэрэг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байна. Иймд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10, 20.1.14-т заасныг тус тус заасны дагуу мэдээлэлд өөрчлөлт оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэх боломжгүй" гэж "А*******" ХХК-н дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан байна.

Мөн "А******* ХХК нь Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэг, 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэг, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн дээд шатны байгууллагад хандсан боловч мөн адил бүртгэхээс татгалзсан байна.

Гэтэл Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн 20.1.10-т улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай улсын бүртгэлийн байгууллагын дарга, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх-т гэж заасан бөгөөд Нийслэлийн прокурорын газрын 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн дугаар зөвшөөрлөөр "А*******" ХХК-ийн хувьцааны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэр дээрх хуулийн зохицуулалтад хамаарахгүй байна.

Учир нь Нийслэлийн прокурорын газрын дээрх шийдвэр нь хувьцааны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан буюу "А*******" ХХК-н хувьцаа эзэмшигчдийн хувь эзэмшлийг худалдан борлуулах болон бусад хэлбэрээр хувьцаагаа бусдад шилжүүлэх эрхийг түдгэлзүүлсэн байна. Харин хуулийн этгээдийн хэлбэрт өөрчлөлт оруулах эрхийг түдгэлзүүлсэн шийдвэр биш байна. Өөрөөр хэлбэл дээрх Нийслэлийн прокурорын газрын 023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн дугаар Прокурорын зөвшөөрөл нь "хуулийн этгээдийн хэлбэрт өөрчлөлт оруулахыг хориглосон, түдгэлзүүлсэн" шийдвэр биш байна.

Мөн Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн 20.1.14-т хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа эрүү, иргэн, захиргааны хэрэг, маргаантай холбоотой иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэх гэж заасан бөгөөд А*******" ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэгч Н.Эд холбогдох ""А******* ХХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулан бүртгэсэн Улсын бүртгэгч Н.Эгийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа нь Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн дээрх зохицуулалтад мөн хамаарахгүй байна.

Учир нь улсын бүртгэгч Н.Эд холбогдох хэргийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 28/Ш32024/8478 тоот захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэсэн байх бөгөөд тус хэрэгт хуулийн этгээдийн хэлбэрт өөрчлөлт оруулахыг түдгэлзүүлэх, хязгаарлах, эсхүл хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэхийг хориглох, түдгэлзүүлэх тухай шийдвэр гараагүй.

Иймд Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан шийдвэр, Улсын газрын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дугаар Хуулийн этгээдийн бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дугаар хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч, хуульд заасан шийдвэр нь тус тус Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт "Хуулийн журмын дагуу татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болно", 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт "Ашгийн төлөө хуулийн этгээдийг нөхөрлөл, компанийн хэлбэрээр байгуулна", 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт "Хувьцаа эзэмшигчдийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан хөрөнгөтэй, ашгийн төлөө үндсэн зорилготой хуулийн этгээдийг компани гэнэ", Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэг "Компани нь хязгаарлагдмал хариуцлагатай болон хувьцаат компани гэсэн хэлбэртэй байна", 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэг "Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг тухайн шийдвэр гарснаас хойш ажлын 15 өдрийн дотор хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлнэ", 17 дугаар зүйлийн 17.9 дэх хэсэгт "Компанийн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт, шинэчлэн найруулсан дүрэм нь улсын бүртгэлд бүртгэснээр хүчин төгөлдөр болно" гэж заасныг зөрчсөн байна.

Мөн Улсын бүртгэлийн Ерөнхий газрын үндэслэлгүйгээр хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж буй шийдвэр "А*******" ХХК-н үйл ажиллагаа доголдох, цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдлыг бий болгох үндэслэлийг бүрдүүлж байна. Тодруулбал, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт "М энэ хуульд заасан шаардлагыг хангаагүй банканд дараах арга хэмжээг авна", 6.1.1-т "Банкны тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан урьдчилан сэргийлэх арга хэмжээг", 6.1.2-т "Банкны тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасан нөхцөлт удирдлагын арга хэмжээг", 6.1.3-т "энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан хугацаанд Банкны тухай хуулийн 36.1-д заасан шаардлагыг хангаагүй хэсэгт хамаарах хувьцаа, хувьцаанд хамаарах хэсгийг өөрийн хөрөнгөөс хасаж тооцох", 6.1.4-т "хууль тогтоомжид заасан бусад арга хэмжээ" гэж тус тус заасан байна.

Түүнчлэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын дээрх шийдвэрүүд нь зөвхөн "А*******" ХХК, түүний хувьцаа эзэмшигчид төдийгүй "А*******" ХХК-н үйлчлүүлэгч, хадгаламж эзэмшигчдийн эрхийг зөрчиж байх тул Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дугаар албан бичгээр ирүүлсэн Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан шийдвэр, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дугаар албан бичгээр ирүүлсэн Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан шийдвэрийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж өгнө үү гэв.

 

3.5. Гуравдагч этгээд У и ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн прокурорын газрын 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хариу мэдэгдэх хуудаст хуулийн этгээдийн чиг үүрэгтэй холбоотой асуудалд хуулийн этгээдийн эрх үүрэг өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой буюу улсын бүртгэлийн үйл ажиллагаа нь Улсын бүртгэлийн ерөнхий хуульд заасан улсын бүртгэлийн байгууллагын чиг үүрэгт хамаарна гэж бичсэн байна. Үүнийг тодруулбал Х.******* прокурор өөрчлөх асуудал Улсын бүртгэлийн байгууллагын эрх мэдлийн асуудал гэдгээ хэлчихсэн байгаа. Өөрчлөх гэдэг нь Компанийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д хувьцаат компанийн хязгаарлагдмал компани болгох эсвэл хариуцлагатай хувьцаат компанийг хувьцаат компани болгохыг өөрчлөх гэнэ гэж дурдсан. Тэгэхээр прокурорын яриад байгаа өөрчлөлт гэдэг нь Компанийн тухай хуулийн 23-д заасан асуудал буюу хувьцаат компанийг хариуцлагатай хувьцаат компани болгох хариуцлагатай хувьцаат компанийг хувьцаат компани болгохыг ярьж байгаа. Прокурор энэ талаар маш тодорхой биччихсэн. Тэгэхэд үүнийг Улсын бүртгэлийн байгууллага авч үзээгүй. Нотлох баримт шинжлэн судлуулах явцад хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа судлуулсан. Энд 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр анх манай компани буюу У и ХХК, Д******* ХХК А******* ХХК дахь хувь эзэмшлээс хувьцаа худалдаж авч хувьцаа эзэмшигч болсон талаар судлуулсан. Тэнд Д******* ХХК 1000 ширхэг хувьцаа буюу 21 тэрбумын хувьцаа эзэмшиж байсан. Мөн хавтаст хэргийн 25 дугаар талд байгаа хувьцаат компанийн дүрмийг судлуулсан. Тэр дүрэмд ялгаагүй Д******* ХХК-ийн тоо ширхэг нь 1000 нийт хувьцааны үнэ 21 тэрбум байгаа. Хариуцлагатай хувьцаат компанийн дүрмийг судлуулсан. Энэ нь 1 дүгээр хавтаст хэргийн 71 дүгээр талд байгаа. Мөн дүрмийн 3.1-д Д******* ХХК 1000 ширхэг хувьцаатай 21 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий хувьцаатай гэж байгаа. Өөрөөр хэлбэл анх худалдаж авснаас 2017 оноос хойш өнөөдрийг хүртэл Д******* ХХК 1000 ширхэг хувьцаатай 21 тэрбум төгрөгийн хувьцаатай байна гэдэг нь нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тэгэхээрээ бид Д******* ХХК-ийн эрх ашгийг хөндөөгүй гэж үзэж байна. Мөн Улсын бүртгэлийн байгууллага ганц бүртгэдэггүй байгууллага. Мэдээж хувьцаат компани болохтой холбоотой асуудалд А******* ХХК төрийн 3 байгууллагаас зөвшөөрөл авах ёстой. Хамгийн түрүүнд Мнаас зөвшөөрөл авсан. Хувьцаат компани болохтой холбоотой дүрэм, төлөвлөгөөг баталсан. Мнаас хуульд нийцэж байна, зөвшөөрөл олголоо гээд зөвшөөрсөн. Дараа нь Үнэт цаасны хадгаламжийн төвөөс зөвшөөрөл хүссэн. Баримтууд явуулаад баримтуудыг шалгаж үзээд Үнэт цаасны хадгаламжийн төвөөс зөвшөөрсөн. Хувьцаат компани болох асуудлыг төрийн 2 байгууллага нь зөвшөөрсөн. Гэтэл шууд бүртгэх ёстой байгууллага нь бүртгэхгүй байгаа. М юм уу, Үнэт цаасны хадгаламжийн төв буруу байна гэх эрх нь байгаа. Гэтэл төрийн 2 байгууллага нь зөвшөөрөөд шалгадаг байгууллага нь шалгачихсан байхад бүртгэх байгууллага нь бүртгэхгүй гэдэг нь хууль зөрчсөн гэж үзэж байгаа. Үүнийг юугаар тодруулж тайлбарлах вэ гэхээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын хариу тайлбарт Авлигатай тэмцэх газрын 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Нийслэлийн прокурорын газрын 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн бичгийг үндэслээд бүртгэхгүй гээд байгаа. Энэ бичгийн задаргааг тайлбарлаж өгье. Задаргаа нь хувь эзэмшилтэй холбоотой асуудал байгаа. Н.Э улсын бүртгэгчтэй холбоотой асуудал бол хувь эзэмшил буюу 71 хувийн хувь эзэмшилтэй холбоотой асуудлыг түдгэлзүүлчихсэн. Эрүүгийн маргаан явж байгаа учраас хувьцааг чинь бүртгэхгүй гэж байгаа. Гэтэл прокурорын байгууллагаас хувьцаат компани болгох уу дуусгавар болгох уу, эрх үүргээ өөрчлөх үү, Улсын бүртгэлийн эрх мэдлийн асуудал. Харин хувьцааг битгий хөдөлгө гэж тодорхой хэлчихсэн байхад бүртгэхгүй гээд байгаа. Улсын бүртгэлийн байгууллагыг хардахад хүрч байна. Яагаад хуулийг гуйвуулж тайлбарлаад байгаа вэ. Хувь нийлүүлсэн хөрөнгөтэй холбоотой асуудлыг бид яриагүй. У и ХХК, Д******* ХХК-ийн хувь эзэмшил буюу нэгж хувьцаа нь хэвээрээ байна. 2 компанийн хувьцаа хувьцаат компани болсон ч өөрчлөгдөхгүй гэдэг бүртгэл байгаа. Гэтэл үүнийг бүртгээгүй нь нэхэмжлэгчийн яриад байгаа Захиргааны хуулиуд болон бусад хууль зөрчигдсөн гэж үзэж байна. Банкны тухай хуулийн холбогдох зүйл заалтууд, Мны холбогдох журмууд, хувьцаат компани болохтой холбоотой асуудлууд, үүнийг биелүүлэхийн тулд мөн цаашлаад энэ банкийг аврах хэдэн мянган хувьцаа эзэмшигч, хэдэн мянган хадгаламж эзэмшигч харилцагчийн эрх ашгийн төлөө бүртгүүлэхгүй бол маргааш М ямар шийдвэр гарахыг бид мэдэхгүй. Хангалттай сануулаад явчихсан. Мны дараагийн алхам лицензийг цуцаллаа гээд банк дампуурах хэмжээнд хүрчихсэн учраас бүртгэхгүй бол болохгүй гэдэг асуудлыг яриад байгаа. Нэхэмжлэгч талыг бид дэмжиж байгаа. Тийм учраас эдгээр асуудлыг ярьж байгаа. Сая Д******* ХХК-ийн өмгөөлөгч 2 асуудлыг тэмдэглүүлэхийг хүссэн. Тэр асуудалд хариу тайлбарыг тэмдэглүүлэхийг хүсэж байна. Хариуцагч техникийн шалтгааны улмаас орсонгүй гэж гуйвуулж ярьсан. Хурал эхлэхээс өмнө нарийн бичгийн дарга олон удаа залгасан боловч утсаа аваагүй. Өмнө нь товоо мэдэгдсэн бас аваагүй. Энэ шүүх хуралдаан анх удаа болж байгаа хурал биш. 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Улсын бүртгэлийн байгууллагын төлөөлөгч нь ирээд хангалттай мэтгэлцээд шийдвэр гаргах шатанд шүүгчээс Д******* ХХК-ийг оролцуулахгүй бол болохгүй гэж шийдвэр гаргасны үндсэн дээр хурал хойшилсон. Тэр хурлаар нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчаас маш их асуулт асуусан хариуцагч хариулсан. Шүүгч асуусан процесс ажиллагаа явсан. Түүнчлэн хариу тайлбараа өгчихсөн. Хариуцагчийн хуралд оролцох, оролцохгүй асуудлыг бид мэдэхгүй. 08 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд шүүхээс хариуцагчийг оролцуулахгүй бол болохгүй гэдэг байдлаар мөн түүнчлэн Д******* ХХК-ийн төлөөлөгчөөс өмгөөлөгч оролцуулъя гээд хойшилсон. Шүүхээс аль алинд эрхийг нь эдлүүлэх боломжийг хангалттай олгосон. Үүнийг тэмдэглэх нь зүйтэй байх гэж үзэж байна. Мөн шүүгч түдгэлзүүлэх асуудлыг маш тодорхой тайлбарлачихсан. Ойлгохгүй байна гэдэг асуудал тухайн өмгөөлөгч болон Д******* ХХК-ийн ойлголтын асуудал. Үүнийг бас тэмдэглэж өгөөсэй гэж хүсэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Захиргааны актыг хүчингүй болгож Улсын бүртгэлд бүртгэж өгөхийг хүсэж байна гэв.

 

3.6. Гуравдагч этгээд У и ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Захиргааны байгууллага нь захиргааны акт гаргахдаа хуульд үндэслэх зарчим, хуулийн хүрээнд захиргааны актыг гаргах ёстой. Энэ утгаараа тухайн захиргааны акт нь хуульд үндэслэсэн үндэслэлтэй байх ёстой. Гэтэл хариуцагч энэ хэдэн сарын хугацаанд гаргасан актуудаа үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй. Татгалзсан шийдвэрүүддээ хэд хэдэн үндэслэлийг тайлбарлахдаа Нийслэлийн ерөнхий прокурорын газраас гаргасан зөвшөөрөлд хувьцаат компани болох гээд байгаа шийдвэр хамаарч байна гэж тайлбарлаж байгаа мөртөө яг ямар утгаараа яаж хамаарч байгаа гэдгийг тайлбарлаж чадаагүй. Энэ зөвшөөрлөөр зөвхөн хувьцаа эзэмшигчдийн хувьцааны шилжүүлэх эрхийг түдгэлзүүлчхээд байгаа. Гэтэл хариуцлагатай хувьцаат компаниас хувьцаат компани болох шийдвэр нь яаж энд багтаад байгаа гэдгийг огт тайлбарлаж чадахгүй байгаа. Түүнчлэн шийдвэртээ Н.Эд холбогдох Чингэлтэй дүүргийн иргэний маргаануудыг дурдсан байсан. Энэ маргаанууд өнөөдрийн энэ хэрэгтэй хариуцлагатай хувьцаат компаниас хувьцаат компани болгох энэ шийдвэрт ямар үндэслэлээр яаж холбогдож тэр хэргүүдийг шийдвэрлэхгүй бүртгэл хийх боломжгүй гэдэг шийдвэр гаргаад байгаа гэдгийг огт тайлбарлаагүй. Хариуцагч байгууллага өөрийнхөө гаргасан захиргааны актыг чадахгүй байгаа учраас хүчингүй болгох нь зүйтэй байна. Тийм учраас захиргааны актыг хүчингүй болгож хариуцлагатай хувьцаат компаниас хувьцаат компани болгох шийдвэрийг бүртгэж өгөхийг даалгаж өгнө үү гэв.

 

3.7. Гуравдагч этгээд Д******* ХХК-аас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: А******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох "Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 4/1474 дугаар албан бичгээр ирүүлсэн Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан шийдвэр, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дугаар албан бичгээр ирүүлсэн Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан шийдвэрийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах" шаардлага бүхий захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 128/Ш32025/3939 дугаар захирамжаар "Д*******" ХХК-ийн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулахаар шийдвэрлэжээ.

Тус захирамжийн дагуу гуравдагч этгээд "Д*******" ХХК-ийн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийг гардан авч танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

 

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлтэй танилцахад "А*******" ХХК нь 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулж, хурлаас тогтоолоор А*******ны дүрмийн шинэчилсэн найруулга /хаалттай хувьцаат компани болж хэлбэр өөрчлөхтэй холбоотой/-ыг баталжээ. Уг баталсан А*******ны дүрмийн шинэчилсэн найруулгыг Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхээр хандсан байна. Уг бүртгүүлэхтэй холбоотой хүсэлтийг бүртгэхээс татгалзсан шийдвэртэй маргажээ.

"Д*******" ХХК-ийн зүгээс "А******* ХХК, Миудад холбогдуулан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд "А*******" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хүчингүй болгуулах, хурлаас гарсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа болно. "А*******" ХХК-ийн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагатай холбогдох "А*******" ХХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал болон тухайн хурлаас гаргасан дугаартай шийдвэрийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагатай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа.

Тиймээс тус шийдвэрийг бүртгэхтэй холбоотой асуудлыг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс шийдвэрлэх боломжгүй юм. Иргэний хэргийн шүүхээс тус нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй "А*******" ХХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал болон тухайн хурлаас гаргасан дугаартай шийдвэрийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагатай хэрэг хянан шийдвэрлэж байж тус хэргийг хянан шийдвэрлэх боломжтой болно гэж үзэж байна.

 

3.8. Гуравдагч этгээд Д******* ХХК-ийн өмгөөлөгч Б.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн татгалзлын үндэслэл болж байгаа Улсын бүртгэлийн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10-д улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын бүртгэлийн байгууллагын дарга, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт хөдөлгөөн хийхийг хориглоно гэсэн заалттай. Хууль хяналтын байгууллагын буюу прокурорын тогтоолыг ярьж байгаа. Тухайн прокурорын тогтоолыг Улсын бүртгэлийн байгууллага хүлээж аваад яаж ойлгосон нь улсын бүртгэлийн асуудал. Улсын бүртгэлийн байгууллага юу гэж ойлгосон гэж миний зүгээс үзэж байгаа вэ гэхээр 20 дугаар зүйлийн 20.1.14-д хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа эрүү, иргэн, захиргааны хэрэг маргаантай холбоотой иргэн хуулийн этгээд эд хөрөнгийн улсын бүртгэлд мэдээлэлд өөрчлөлт оруулж бүртгэхийг хориглоно гэсэн заалттай. Улсын бүртгэлийн байгууллагын зүгээс хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа, эрүүгийн журмаар ажиллагаа хийгдэж байгаа хэрэг байна гэж ойлгосон юм байна гэж би харж байна. Энэ бол зөв байх. Мөн захиргааны хэрэгтэй холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаад тухайн хэрэг нь түдгэлзсэн гэдэг нь харагдаж байна. Гуравдагч этгээд Д******* ХХК-ийн зүгээс иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа гэдгийг өнөөдрийн шүүх хуралд өмнөх хуралдаанд гаргасан баримтаар бол нотолж харуулсан. Шүүгч нэхэмжлэгчээс Мнаас хувьцаат компани бол гэдэг асуудлыг ярьж байгаа юу, үгүй юу гэдгийг тодруулж асуусан. 2025 оны 07 дугаар сард хяналт шалгалт ороод тайлан гараагүй гэж байна. Энэ тайланд үнэхээр хувьцаат компани болгох шаардлагатай гэдэг зүйл байдаг юм уу гэдгийг тодруулж үзэх нь зөв байх. Бидний зүгээс нэхэмжлэгчийн хэлээд байгаа шиг Мнаас яаралтай хувьцаат компани болгохгүй бол дампууруулна шүү гэж яриад байгаа тайлбарыг эрс эсэргүүцэж байна. Яагаад гэхээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн анхан шатны тойргийн шүүхэд хянагдаж байгаа хэрэгт М өөрөө хариуцагчаар ороод явж байгаа. Ямар процесс, ямар иргэний маргаан захиргааны маргаан явж байгааг мэдэж байгаа. Мнаас А******* ХХК-д томилсон бүрэн эрхт төлөөлөгч шалгагдаад явж байгааг М өөрөө мэдэж байгаа. Тухайн ажилтнууд нь иргэний маргаанд Маа төлөөлөөд явж байгаа. Тэгсэн мөртөө А******* ХХК-ийн лицензийг нь хураах гэж байгаа гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Хэрэв прокуророос эсвэл шүүхээс хязгаарлалт хийх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэхтэй холбоотой асуудал гарвал М хуульд заасны дагуу үүргээ хүлээгээд энд хэрэг шалгагдаж байгаа учраас ийм арга хэмжээ авах уу гэдэг байдлаар хандана. Түүнээс бид нар Банкны тухай хуулиа хэрэгжүүлж байна гэдэг байдлаар хандах боломж байхгүй. Монгол улсын шүүх прокурорын байгууллагын гаргаж байгаа шийдвэрийг М ч дагаж мөрдөх үүрэг хүлээнэ. Хэргийн оролцогчид улсын бүртгэгч Н.Этай холбоотойгоор Улсын дээд шүүх нь шийдсэн. Улсын дээд шүүх буцаагаад анхан шатын шүүхэд түдгэлзүүлсэн шийдвэр гарсан гэж Улсын дээд шүүхийн тогтоолыг бүгд яриад байна. Улсын дээд шүүхийн тогтоолд маш чухал асуудлууд байсан. Хариуцагчийн гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт байсан. Тухайн хүсэлтдээ У и ХХК болон Д******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаас гарсан хурал болон түүнээс гарсан шийдвэрүүдийг эхлээд шийдвэрлэх ёстой гэж тогтоолд дурдсан гэж яриад байна. Улсын дээд шүүхийн тогтоолд ямар асуудлуудыг эхлээд шийдвэрлэх ёстой, дараа нь яагаад захиргааны шүүх үүнийг түдгэлзүүлж шийдвэрлэх ёстой гэдгийг тун тодорхой дурдаад өгчихсөн. Үүнийг тодорхой болгоод магадгүй хариуцагч хариулах байсан уу эсвэл бид нар Улсын дээд шүүхийн тогтоолыг авч байгаад ямар асуудлуудыг яриад, яагаад хувьцаа эзэмшигчдийн хурал болон түүнээс гарсан шийдвэрүүд эхэлж шийдэгдэх ёстой байсан бэ гэдгийг тодорхой болгож байж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байжээ гэж харж байна. Гуравдагч этгээд У и ХХК-ийн төлөөлөгч 1000 ширхэг хувьцаа 21 тэрбум төгрөгийн хувьцаа хэвээрээ байгаа гэж хэлж байна. Эзэмшиж байгаа хувьцааны тоо асуудалгүй. Д******* ХХК 61 хувиараа санал гаргах эрхтэй байх ёстой. Өнөөдөр 21 хувь буюу ямар ч санал гаргах эрхгүй болчихсон. Төлөөлөн удирдах зөвлөлдөө бүрэлдэхүүнээ оруулж ажиллуулах боломжгүй болчихсон гэдгийг л дурдаад байгаа. Энэ тайлбаруудыг хэлж байгаа санаа нь шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг 1 удаа хойшлуулах хуулийн зохицуулалттай. Монгол Улсын дээд шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 00/ХТ2024/0032 дугаартай тогтоол, тус өдрийн Монгол Улсын дээд шүүхийн хурлын тэмдэглэлийг гаргуулж энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл байна уу гэдгийг тодруулах нь зүйтэй байна. Мөн 2025 оны 06 дугаар сард Мнаас А******* ХХК-д хийсэн хяналт шалгалтын тайланг Мнаас гаргуулаад үнэхээр ийм нөхцөл байна уу гэдгийг тодруулах шаардлагатай байна. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой түдгэлзүүлэх асуудал гуравдагч этгээд Д******* ХХК-ийн зүгээс гаргаж өгсөн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн хурал, хурлаас гарсан тогтоолыг хүчингүй болгуулахаар иргэний хэргийн шүүхэд хандчихсан байгаа. Энэ шийдвэрээр хангалттай түдгэлзэх байсан. Гэтэл түдгэлзэх асуудлыг шийдвэрлээгүй нь буруу болсон. Хариуцагчийн гаргаж байгаа хүсэлтийг миний хувьд үндэслэлтэй гэж үзэж байгаа. Магадгүй шүүхийн зүгээс энэ хүсэлтийн үндэслэл болоод байгаа баримтууд нь хангалтгүй байснаас шийдвэрлээгүй болов уу. Тийм учраас шүүх хуралдааныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт гаргах шаардлагатай гэж үзвэл 1 удаа хойшлуулж Дээд шүүхийн тогтоол, Мны хяналт шалгалтын тайланг гаргуулан авч түдгэлзүүлэхтэй холбоотой асуудлыг нэг мөр тодорхой болгож шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч А******* ХХК-иас Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дугаар албан бичгээр ирүүлсэн Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан шийдвэр болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дугаар албан бичгээр ирүүлсэн шийдвэрийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

 

2. Нэхэмжлэгчээс дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2021 онд батлагдсан Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу банк нь компанийн хэлбэрээ өөрчлөх хуулийн шаардлага үүссэн учир компанийн дүрмийг шинэчилж, хаалттай хувьцаат компани болохоор шийдвэрлэсэн, энэ талаар Мнаас удаа дараа хугацаатай үүрэг даалгавар өгч, албан шаардлага ирүүлсэн, ...хориг тавьсан гэх прокурорын зөвшөөрлөөр зөвхөн хувьцааны буюу хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан болохоос компанийн мэдээлэлд хэлбэрийн өөрчлөлт оруулахыг хориглоогүй, энэ тухай прокуророос мэдэгдэх хуудсаар хариу өгсөн, харин тус компанийн дүрэмд өөрчлөлт оруулан бүртгэсэн улсын бүртгэгч Н.Эд холбогдох маргааны шаардлага, агуулга нь энэ бүртгэлтэй ямар ч хамааралгүй, мөн хариуцагчаас бүртгэхээс татгалзсан тухай шийдвэртээ хуульд заасан татгалзах үндэслэлийг огт дурдаагүй, хэрэв банк нь хуулийн дагуу хэлбэрээ өөрчлөхгүй бол манай банкны тусгай зөвшөөрөл цуцлагдах нөхцөл байдал бий болохоос эхлээд банк дампуурах эрсдэл үүсэх төдийгүй үйлчлүүлэгч болон ажилчдын эрх ашиг зөрчигдөхөөс гадна санхүүгийн ноцтой хохирол учирна гэж,

Хариуцагчаас ...Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар улсын бүртгэгч Н.Эд холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн, улсын бүртгэлийн нэгдсэн архивт хадгалагдаж байгаа А******* ХХК-ийн хувийн хэрэгт Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа тухайн иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн талаар ямар нэгэн баримт авагдаагүй, мөн тус хуулийн этгээдийн бүртгэлд Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2023 оны дугаар зөвшөөрлийн дагуу хориг тавьсан тул Улсын бүртгэлийн ерөнхий хуульд зааснаар бүртгэхээс татгалзсан, нэхэмжлэгчийн хувийн хэргийн материалд прокурорын тавьсан хоригийг тайлбарласан баримт байхгүй гэж тус тус тайлбарлан маргаж байна.

 

3. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч болон гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дугаар албан бичгээр ирүүлсэн Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үлдэх Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дугаар албан бичгээр ирүүлсэн Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

4Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дугаар албан бичгээр ирүүлсэн Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

4.1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлээр хуулийн этгээдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийг бүртгэхтэй холбоотой харилцааг бүхэлд нь зохицуулсан байх бөгөөд уг зүйлийн агуулгаас үзвэл, хуулийн этгээдийн нэр өөрчлөгдсөн, үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт орсон, хувь нийлүүлсэн хөрөнгөд өөрчлөлт орсон, хаяг өөрчлөгдсөн болон хуулийн этгээдийн эрх шилжүүлсэнтэй холбоотой өөрчлөлтийг бүртгэхээр заажээ.

 

4.2. Харин Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална гээд 4.1.5-д нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх, 19 дүгээр зүйлийн 19.4.3-д "улсын бүртгэгч нь энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах эрхтэй гэж, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10-д улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай улсын бүртгэлийн байгууллагын дарга, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх, 20.1.14-д хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа эрүү, иргэн, захиргааны хэрэг, маргаантай холбоотой иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэх-ийг улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хориглохоор тус тус заасан.

 

4.3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШЗ2024/8478 дугаартай захирамжид ...Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь Д******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, А******* ХХК, Манд тус тус холбогдох ...А******* ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн ээлжит бус хурал болон түүнээс гарсан ******* тоот шийдвэрийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа талаар дурдаад, үүнтэй холбоотойгоор Д******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгч Н.Эд холбогдох захиргааны хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэсэн байх бөгөөд мөн Нийслэлийн прокурорын газрын 2023 оны 08 дугаар сарын 07-ний өдрийн дугаар Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай прокурорын зөвшөөрлөөр хэрэг бүртгэлтийн 210100004 дугаартай хэрэгт ач холбогдол бүхий хөрөнгө болох А******* ХХК-ийн хувьцааны эрхийг бусдад шилжүүлэх үндэслэл тогтоогдож байх тул А******* ХХК-ийн хувьцааны эрхийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан болох нь нэхэмжлэгч компанийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байна.

 

4.4. Үүнээс үзвэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.1 дүгээр зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар мөрдөгч гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, үйлдэж олсон байж болох, эсхүл хэрэгт ач холбогдолтой хөрөнгийг нуух, устгах, эрх шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор улсын бүртгэл, гэрчилгээ, лиценз, тусгай зөвшөөрөл, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлахыг прокурорын зөвшөөрлөөр зохих байгууллагад даалгаж шийдвэрлэсэн, түүнчлэн А******* ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаартай хувьцаа эзэмшигчийн ээлжит бус хурлын тогтоолыг үндэслэн тус компанийн дүрэмд өөрчлөлт оруулан бүртгэсэн улсын бүртгэгч Н.Эгийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэрэг хянагдаж байгаа зэрэг нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн санд авагдсан баримтуудаар тогтоогдсон тул хариуцагчаас маргааны үйл баримттай холбогдуулан Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10, 20.1.14-д тус тус заасан хориглосон үйлдлийг хийлгүйгээр татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

4.5. Өөрөөр хэлбэл, дээрх хуулиар хориглосон зохицуулалтад Компанийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан компанийн хэлбэрийг өөрчлөх үйл ажиллагаа мөн хамаарах тул улсын бүртгэлийн байгууллага А******* хаалттай хувьцаат компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг үндэслэн тус хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулахаар холбогдох бүртгэл хийх боломжгүй юм.

 

4.6. Учир нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүртгэхээс татгалзсан шийдвэрийн гол үндэслэл нь хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа захиргааны хэрэг маргаан болон хууль хяналтын байгууллагын шийдвэр байх бөгөөд улсын бүртгэлийн байгууллага, улсын бүртгэгч нь тухайн прокурорын байгууллагын зорилго, хүрээ хязгаарыг тогтоох, түүнийг үнэлэх эрхгүй тул нэхэмжлэгчийн ...прокурорын зөвшөөрлөөр зөвхөн хувьцааны буюу хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан болохоос компанийн мэдээлэлд хэлбэрийн өөрчлөлт оруулахыг хориглоогүй гэх тайлбар нь хуульд заасан хориглолтыг зөрчиж, хуулийн этгээдийн бүртгэлд өөрчлөлт оруулах үндэслэл болохгүй. Түүнчлэн Нийслэлийн прокурорын газрын 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн тоот хариу мэдэгдэх хуудсанд ...эдийн бус хөрөнгө буюу А******* ХХК-ийн хувьцааны эрхийн бүртгэлтэй холбоотой шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж шийдвэрлэсэн, хуулийн этгээдийн эрх, үүрэг үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болгохтой холбоотой буюу хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйл ажиллагаа нь ...захиргааны байгууллагын чиг үүрэгт хамаарах асуудал хэмээн хариу өгснийг бүртгэлд өөрчлөлт оруулах агуулгаар зөвшөөрөл өгсөн гэж үзэхгүй.

 

4.7. Нөгөө талаас, дээр дурдсанчлан улсын бүртгэлийн байгууллагаас А******* ХХК-ийн хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан шалтгаан нь зөвхөн хориг тавьсан прокурорын зөвшөөрөл бус нэхэмжлэгч компанийн дүрэмд өөрчлөлт оруулан бүртгэсэн бүртгэлийн маргаантай холбоотой хэрэг хянагдаж байгаа гэх үндэслэлийг мөн дурдаж татгалзсан байхад прокурорын зөвшөөрлийн талаар Нийслэлийн прокурорын газраас тодруулга авсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн бүртгэл хийх хууль зүйн үндэслэлгүй юм.

 

4.8. Хэдийгээр Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар банкийг 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор компанийн хэлбэрийг өөрчилсөн байх, банкны тухай хуулийн 36.1-д заасан шаардлагыг 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор хангасан байхаар тус тус зохицуулсан төдийгүй хуулийн хэрэгжилттэй холбогдуулан М*******наас 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр А-1а/356, 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр А-1/378, 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр А-1а/550 дуггар албан бичгүүд, М*******ны улсын байцаагчийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 2023/90/01, 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 2023/90/03 тоот мэдэгдлийг тус тус нэхэмжлэгч А******* ХХК-д хүргүүлсэн байх боловч энэ нь нэгэнт нэхэмжлэгчийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн нэгдсэн санд бүртгэгдсэн Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн дугаар албан бичгээр хүргүүлсэн Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2023 оны дугаар зөвшөөрлийн дагуу тавьсан хориг болон А******* ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаартай хувьцаа эзэмшигчийн ээлжит бус хурлын тогтоолыг үндэслэн тус компанийн дүрэмд өөрчлөлт оруулан бүртгэсэн улсын бүртгэгч Н.Эгийн бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэрэг хянагдаж байгаа бодит нөхцөл байдлыг үгүйсгэхгүй тул энэ тохиолдолд хуулийн этгээдийн бүртгэлд өөрчлөлт оруулахаас татгалзсан хариуцагчийн татгалзалыг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

 

4.9. Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, А******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлд Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2023 оны дугаар албан бичгээр хүргүүлсэн прокурорын 2023 оны дугаар зөвшөөрлийн дагуу тавьсан хоригийн бүртгэлтэй төдийгүй хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт оруулсан өмнөх бүртгэл маргаантай бөгөөд уг бүртгэлтэй холбогдуулан захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа учраас хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан улсын бүртгэгчийн шийдвэр нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно, мөн зүйлийн 20.1.10-д улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай улсын бүртгэлийн байгууллагын дарга, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх, 20.1.14 дэх хэсэгт ...хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа эрүү, иргэн, захиргааны хэрэг, маргаантай холбоотой иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэх... гэж, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.2-д энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн хүрээнд иргэн, хуулийн этгээдээс улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, нотлох баримтыг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах, 19.4.3-д энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах гэж тус тус заасантай нийцсэн, улсын бүртгэгч хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэн гаргасан үндэслэл бүхий шийдвэр байна.

 

4.10. Иймд дээрх үндэслэлээр маргаан бүхий Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дугаартай албан бичиг нь хууль зүйн үндэслэлгүй байх тул энэхүү захиргааны актыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн бүрдүүлсэн холбогдох материалуудыг хүлээн авч, хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгэхийг даалгах боломжгүй гэж шүүх дүгнэлээ.

 

5. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дугаар албан бичгээр ирүүлсэн Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд:

 

5.1. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно гэж заасан бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-д тус тус зааснаар захиргааны хэргийн шүүх нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах бөгөөд ингэхдээ уг нэхэмжлэлийн зүйл нь захиргааны акт, захиргааны гэрээ, захиргааны хэм хэмжээний акт байхыг шаарддаг.

 

5.2. Энэхүү шийдвэрийн Тодорхойлох хэсгийн 2.3, 2.4-т дурдсанчлан нэхэмжлэгч А******* ХХК-иас 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан компанийн хэлбэрийн өөрчлөлт, дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгүүлэх хүсэлтэд Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дугаар албан бичгээр татгалзсан хариу өгснийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчээс Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дугаартай албан бичгээр гомдол гаргасан байх ба тус гомдолдоо ...Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1, 94 дүгээр зүйлийн 94.1, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4-д заасны дагуу гомдол гаргаж байна хэмээн дурджээ.

 

5.3. Харин маргаан бүхий Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дугаар албан бичигт ...Танаас тус газарт ирүүлсэн А******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн талаар гаргасан хүсэлттэй холбогдуулан Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу хяналтын улсын байцаагч хяналт, шалгалтын ажиллагааг хийж, ...гомдолд дурдсан шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй гэх хариуг нэхэмжлэгчид хүргүүлсэн буюу хуулийн этгээдийн хэлбэрийн өөрчлөлтийг бүртгэх боломжгүй болохыг гомдол гаргагч этгээдэд мэдэгдсэн агуулгатай байна.

 

5.4. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн хууль бус болохыг тогтоолгохоор маргаж буй дээрх албан бичиг нь нэхэмжлэгчийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр тус газарт гаргасан гомдолд урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хариу өгсөн, нэхэмжлэгчид эрх зүйн үр дагавар шууд бий болгосон захирамжилсан буюу Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг агуулаагүй байх тул захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх үндэслэлгүй байна.

 

5.5. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана, 54.1.1-д захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус, 109 дүгээр зүйлийн 109.2-т Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дугаар албан бичгээр ирүүлсэн Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

6. Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд Д******* ХХК-ийн өмгөөлөгч нарын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, шүүх хуралдааныг үргэлжлүүлж, нэхэмжлэгч талаас шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн 2 хуудас баримт нь хэрэгт нэгэнт нотлох баримтаар авагдсан тул хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад гуравдагч этгээд Д******* ХХК-ийн өмгөөлөгч Б.Цээс гаргасан ... нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргаж өгсөн 2 хуудас баримтыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид танилцуулаагүй, Мны хяналт шалгалтын газраас 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн удирдамжийн дагуу А******* ХХК-д хийсэн хяналт шалгалтын тайлан, Д******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгч Н.Эд холбогдох захиргааны хэргийг шийдвэрлэсэн Монгол Улсын дээд шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 00/ХТ2024/0032 дугаартай тогтоол, тус өдрийн Монгол Улсын дээд шүүхийн хурлын тэмдэглэлийг нотлох баримтаар авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл байгаа эсэхийг тодруулах нь зүйтэй гэх тайлбарыг хүлээн аваагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3, 20 дугаар зүйлийн 20.1.10, 20.1.14 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан А******* ХХК-иас Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дугаар албан бичгээр ирүүлсэн Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан А******* ХХК-иас Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дугаар албан бичгээр ирүүлсэн Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОДОНТУЯА