Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 2024/ДШМ/025 

 

 

 

*******д

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Хохирогч ******* /цахим/

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Р.Цогдэлгэр нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж хянан шийдвэрлэсэн 2024 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/08 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч *******гийн гаргасан давж заалдах гомдлоор *******д холбогдох эрүүгийн 2314000000225  дугаар хэргийг 2024 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Баярцэнгэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ..... багт оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ******* ******* овогт ******* /РД: *******/,

Шүүгдэгч ******* нь 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 16 цагийн үед Баянхонгор аймгийн Жаргалант сумын төвд үйл ажиллагаа явуулах цэцэрлэгт иргэн *******тай урьд болсон таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, ******* болон уг маргааныг салгахаар ирсэн иргэн С. нарын биед гэмтэл учруулахгүйгээр халдаж, *******ын эзэмшлийн Самсунг А52 загварын гар утас болон цэцэрлэгийн өрөөний хаалганд тус тус гэмтэл учруулж, бусдад нийт 680,000 төгрөгийн хохирол буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулан, эд хөрөнгийг гэмтээсэн,

2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 16 цагийн орчим Баянхонгор аймгийн Жаргалант сумын төвд үйл ажиллагаа явуулах цэцэрлэгт дуудлагаар очсон хууль сахиулагч болох Баянхонгор аймгийн Жаргалант сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч *******гийн албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан биед нь халдаж зүүн бугалганы зулгаралт бүхий гэмтэл учруулан хүч хэрэглэж хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэд  бичигдсэнээр /

Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1-т тус тус зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

Шүүгдэгч ******* ******* овогт *******ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулж хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн хүч хэрэглэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар нэг / 01 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, мөн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар зургаан / 06 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан зургаан / 06 / сарын зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан нэг / 01 / сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх нийт ялыг долоон / 07 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ыг Баянхонгор аймгийн Жаргалант сумын төвөөс гарахыг хориглож техникийн хяналт тавихыг  Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж..тус тус шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан “шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” мөн хуулийн 39.7 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэх үндэслэлээр тус тус гомдол гаргаж байна.                                                           

Тухайлбал хх-73 дугаар талд *******ын Самсунг А52 загварын гар утасыг Энх нахиа ХХК ийн шинжээч 2023 оны 9 дүгээр сарын 18 ны өдрийн 251 тоот дүгнэлтээр зах зээлийн ханш нь 480,000 төгрөг, модон хаалгыг 200,000 төгрөгөөр нийт 680,000 төгрөгөөр үнэлсэн байна. Зах зээлийн үнэлгээг гаргахдаа Баянхонгор аймгийн Есөн Эрдэнэ зах, Баруун бүс худалдааны төв, Үнэгүй.мн сайтын үнийн мэдээллээс ижил төстэй эд зүйлийн сонгон авч харьцуулан жиших замаар үнэ цэнийг тодорхойлсон гэх. ******* нь уг гар утас эвдрээгүй тухайн маргаан болсны дараа хэсгийн төлөөлөгч болон сумын засаг даргын өрөөнд ын 88702770 дугаарын утас руу дуудлага ирээд зүв зүгээр аваад ярьж байсан тэр үед эвдрээгүй, хагарч, цуураагүй байсан. Надад мөрдөгч Жигмид утсаа засуулаад барьсан утсанд таны бичлэг байсныг харсан гэж хэлсэн, энэ хэргээс хойш одоо хүртэл уг утсыг барьж хэрэглэж, ашиглаж байгаа талаар ярьдаг.                                                                                 

Хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлгээс харахад утас ажиллахгүй байсан гэдэг боловч утасны юу нь эвдрээд хэрхэн яаж хэдэн төгрөгөөр хаана янзлуулсан, энэ талаар хэрэгт утасны эвдрэл гэмтлийг харуулсан фото зураг болон бусад нотлох баримт авагдаагүй.                                                                                 

Иймд шинжээч дүгнэлт гаргахдаа *******ын Самсунг А52 загварын гар утсыг бүхэлд нь зах зээлийн ханшаар үнэлэх ёсгүй бөгөөд нүдээр үзэж, утсанд үүссэн эвдрэл гэмтлийг үнэлж бодит үнэлгээ гаргаагүй.

Гэтэл хх-104 *******ын Самсунг НӨТ 10 маркийн гар утасны эвдрэл гэмтлийг Энх нахиа ХХК ны шинжээч 2023 оны 10 дугаар сарын 11 ний өдрийн 274 тоот дүгнэлтээр 220,000 төгрөгөөр үнэлсэн байна.                                                

Өөрөөр хэлбэл шинжээч ******* утсанд дүгнэлтийг ******* янзаар хийсэн байх бөгөөд хохирогчийн утасны үнийг зах зээлийн ханшаар, харин шүүгдэгчийг утсыг болохоор эвдрэл гэмтлийг үнэлсэн нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахад хүргэсэн.                                                                                                            

Мөн модон хаалгыг Энх нахиа ХХК ийн шинжээч 2023 оны 9 дүгээр сарын 18 ны өдрийн 251 тоот дүгнэлтээр 200,000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд тус хэрэгт хх-35 дугаар талд авагдсан иргэний нэхэмжлэгч ы мэдүүлгээр хаалганы хүрээний хэсэг салсан харуулын ажилтнаар гэмтлийг янзлуулсан, гомдол санал байхгүй талаар мэдүүлсэн, мөн хаалгыг хэдэн төгрөгийн үнэтэй гэдгийг мэдэхгүй байна. Миний багцаагаар 200,000 -250,000 төгрөгийн үнэ бүхий хаалга гэж бодож байна гэх мэдүүлэг, хх 46 дугаар талд гэрч харуул ажилтай ын мэдүүлэгт “ын өрөөний хаалга нээлттэй хаалганы гадна талын даруулга мод нь салж унасан байдалтай байсан” гэх мэдүүлгээр модон хаалгыг дахин ашиглах боломжгүй болтол эвдэлсэн зүйл тогтоогдохгүй байхад шинжээч модон хаалгыг бүхэлд нь 200,000 төгрөгөөр үнэлсэн нь үндэслэлгүй байна.                                                                                                                           

Учир нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн байхыг шаардаж байгаа тул хохирогчийн утсыг болон модон хаалгыг устгасан, гэмтээсэн алин болохыг зайлшгүй тогтоох ёстой байтал энэ байдлыг бүрэн тогтоогоогүй.

Хэрэв утас, модон хаалгыг гэмтээсэн гэж үзэж байгаа бол түүнээс учирсан бодит хохирлын хэмжээг тогтоох нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэхэд онцгой ач холбогдолтой юм.

Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж бага бус хэмжээнээс дээш хохирол учруулсан гэж хуульчилсан бөгөөд бага бус хэмжээ нь 300 нэгжтэй тэнцэх хэмжээнээс дээш буюу 300,000 төгрөгөөс дээш хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Гэтэл шүүхээс шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч нь шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас гэмтээсэн утсыг солихдоо 180,000-320,000 төгрөгийн хооронд нүүр хэсгийг солиулах сонголтоос 320,000 төгрөгийн сонголтыг хийж солиулсан талаар мэдүүлсэн бөгөөд шүүх уг утасны нүүр хэсгийг эвдэрсэн хэсгийг 320,000 төгрөгөөр солиулсан гэж үзэхэд бага бус хэмжээнээс дээш хохирол учирсан гэж үзэж хохирогчийн мэдүүлгээр шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон.                                                                                                                 Өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч ******* нь бага хэмжээнээс дээш хохирол учруулан эд хөрөнгийг гэмтээсэн гэх үйл баримт тогтоогдоогүй тул *******д холбогдуулан *******ын эзэмшлийн Самсунг А52 загварын гар утас болон цэцэрлэгийн өрөөний хаалганд тус тус гэмтэл учруулж, бусдад нийт 680,000 төгрөгийн хохирол буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулан эд хөрөнгийг гэмтээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 8 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангахгүй байгаа тул шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна.                                               

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэх шинжид Ариунтуулын ямар үйлдлийг хамааруулан яллаж байгаа нь тодорхойгүй байна.

Шүүгдэгч *******ын зүгээс 2023 оны 8 дугаар сарын 29 ний өдөр сумын эмч , Ариунтуул нарыг үзсэн харин хэсгийн төлөөлөгч би үзүүлэхгүй гээд үзүүлээгүй, үзүүлэх шаардлагагүй гээд гарсан байдаг бөгөөд Ариунтуул нь д албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн зүйл байхгүй харин д удаа дараа боолгож, зодуулж цохиулсан одоо хоолойны төвөнх маш их өвддөг юм залгиж болохгүй, толгой байнга өвддөг болсон, тухайн хэргийн талаар , , , , нар хоорондоо садан төрөл болон ажил хэргийн холбоотой учраас үнэн зөв мэдүүлэг өгөөгүй тул тухайн маргаан гарахад байсан бусад цэцэрлэгийн ажилчид болох цэцэрлэгийн багш , , нарыг гэрчээр асуугаагүй энэ талаар гаргасан хүсэлтийг хангаагүй гэдэг.                                                                              

Өмгөөлөгчийн зүгээс албан үүрэгтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн ямар нэгэн идэвхтэй үйлдэл гаргаагүй, айлган сүрдүүлэх зорилгоор үгээр илэрхийлж, сэтгэл санааны хүчирхийлэл гаргаагүй байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар зүйлчилсэн нь үндэслэлгүй гэж үзэж байгаа бөгөөд Эрүүгийн болон зөрчлийн тухай хууль тогтоомжоор хамгаалагдаж байгаа нийгмийн харилцаа нь зарим талаараа ижил төстэй, ойролцоо боловч агуулга, хамрах хүрээ, нийгмийн үнэлэмжээрээ ялгагдана.                                                                                                 

Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан заалтуудыг зөрчсөн үйлдэл байхад эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэж байгаа нь үндэслэлгүй юм.

Мөн Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 9 дүгээр сарын 5 ны өдрийн 408 дугаартай шинжээчийн дүгнэлтээр *******гийн биед гэмтэл тогтоогдоогүй байна.

Цагдаагийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлд Цагдаагийн албан хаагчийн үйл ажиллагаанд тавигдах нийтлэг шаардлагыг хуульчлан тодорхойлж өгсөн байх бөгөөд 22.1-д Цагдаагийн байгууллага, алба хаагч нь хуулийг чанд сахиж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэж, үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлахгүйгээр хүний эрх, эрх чөлөөг хамгаалах үүрэгтэй, 22.4-д Цагдаагийн алба хаагч бусдад эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжлохыг хориглоно, 22.5-д Цагдаагийн алба хаагч, үүргээ гүйцэтгэхдээ бусадтай хүндэтгэлтэй харьцаж, бусдыг үл тоосон, заналхийлсэн, доромжилсон үг хэллэг, үйл хөдлөл хэрэглэхгүй байж, өөрийн шаардлагыг үндэслэлтэй, ойлгомжтой хэлбэрээр илэрхийлэх үүрэгтэй.

Мөн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 6 дугаар сарын 29 ний өдрийн А \201 дугаартай тушаалаар “Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрэм” ийг баталсан байх бөгөөд тус дүрмийн 2.2.3 дахь хэсэгт албан хаагч нь албан үүргээ гүйцэтгэх явцдаа хууль тогтоомжоор итгэж хүлээлгэсэн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ иргэнтэй эелдэг, хүлээцтэй, тэвчээртэй, ажил хэрэгч, зарчимч, даруу төлөв харьцаж байх ёстой бөгөөд бүдүүлэг, хүйтэн цэвдэг дээрэнгүй, балмад согтуу хөлчүү харьцах, түүнийг айлган сүрдүүлэх, дарамтлах, хясан боогдуулах, эрхшээлдээ оруулах, хувийн харьцаа тогтоох, басамжлан доромжлохгүй байх” үүрэгтэй байна.

Хэрэгт авагдсан баримтаас харахад 1хх 27-29, 2 хх-9 гэрч *******ын мэдүүлэг,1хх-25-26 гэрч Г., хх 28 гэрч Т. “”би ажил руугаа явж чадахгүй байна зүрх салгалаад байна, , ******* намайг зодчихлоо гээд яриад байсан тэгтэл гаднаас , , , нар орж ирсэн” гэх мэдүүлгээр хэсгийн төлөөлөгч ******* нь “Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрэм” зөрчсөн байх бөгөөд Ариунтуул нь хэсгийн төлөөлөгчийг орж ирэхээс өмнө би ажил руугаа явж чадахгүй байна зүрх салгалаад байна, ******* намайг зодчихлоо гээд яриад сууж байсан зэргээс харахад тухайн нөхцөл байдалд тохируулан иргэнтэй эелдэг, хүлээцтэй, тэвчээртэй, даруу төлөв харьцаж, хуулийг чанд сахиж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэж, үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлахгүйгээр хүний эрх, эрх чөлөөг хамгаалах үүргээ хэрэгжүүлээгүй, асуудлыг дэвэргэж ийм байдалд хүргэсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 2-т “гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй гэж заасан мөн гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан, учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байсан бол хор уршиг гэм буруугүйгээр учруулсан гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй гэж тус тус заасан байна.

Иймд тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 2 ны өдрийн 2024\ ШЦТ\ 08 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, *******д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.. гэжээ.

Прокурор ******* тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/08 дугаар шийтгэх тогтоол нь хууль ёсны үндэслэл бүхий гарсан. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.                                                                                  

Шүүгдэгч *******д анхан шатын шүүхээс зорчих эрх хязгаарлах ял шийтгэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хор уршиг, хувийн байдалд тохирсон тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.. гэв.           

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:           

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 2 ны өдрийн 2024\ ШЦТ\ 08 дугаартай шийтгэх тогтоол нь хууль ёсны үндэслэл бүхий болоогүй. *******ын холбогдсон гэмт хэргүүд нь гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан нийгэмд аюулгүй зөрчлийн шинжтэй үйлдлүүд юм. Бусдын эд хөрөнгө буюу гар утсыг устгасан, гэмтээсэн гэх зүйлчлэлийн хувьд эргэлзээтэй, гар утас нь эвдэрсэн, эсвэл гэмтсэн эсэх нь тодорхойгүй, гэрэл зураг, үзлэгээр бэхжүүлээгүй. Үнэлгээ нь эвдрэл, эсвэл гэмтлийн аль шинжээр нь үнэлсэн нь тодорхойгүй. Эвдэрсэн гэх хаалганы үнэлгээ бодитой бус зэрэг шүүгдэгчид ашигтайгаар хуулийг тайлбарлан хэрэглэх бүрэн боломж харагдаж байна.

Иймд шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан “шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” мөн хуулийн 39.7 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэх үндэслэлээр хүчингүй болгож, *******д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.. гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч *******гийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн  хэргийг  шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 16 цагийн үед Баянхонгор аймгийн Жаргалант сумын төвд үйл ажиллагаа явуулах цэцэрлэгт иргэн *******тай урьд болсон таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний биед гэмтэл учруулахгүйгээр халдаж, Самсунг А52 загварын гар утас болон цэцэрлэгийн өрөөний хаалганд тус тус гэмтэл учруулж, бусдад нийт 680,000 төгрөгийн хохирол буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулан, эд хөрөнгийг гэмтээсэн,

Мөн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 16 цагийн орчим Баянхонгор аймгийн Жаргалант сумын төвд үйл ажиллагаа явуулах цэцэрлэгт дуудлагаар очсон хууль сахиулагч болох Баянхонгор аймгийн Жаргалант сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч *******гийн албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан биед нь халдаж зүүн бугалганы зулгаралт бүхий гэмтэл учруулан хүч хэрэглэж хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт хэргийн үйл баримтыг тус тус тогтоосон байна.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна.

Дээрх үйл баримт нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцэгдсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой доорхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд

1 дүгээр хавтаст хэргийн 27-28 дугаар талд авагдсан “... Ариунтуул нь намайг хэл амаар доромжилж хэлэх хэлэхгүй үгээр дайраад 15-20 минут намайг доромжлоод байсан. Тэр үед тэвчээд “танд төрийн үйлчилгээ үзүүлсэн албан байгууллага дотор хувийн шинжтэй хэрүүл маргаан хийхгүй байхыг хүсье, та өрөөнөөс дуугүй гар гэсэн чинь намайг “салтгар жингэр минь” гэхээр нь би “чи өөрөө л наад үг чинь байхдаа” гэсэн чинь миний ширээн дээр байсан тавагтай чихрийг аваад над руу шидсэн чинь тус тавагтай чихэр нь миний зүүн талын бөөрний хэсэгт оносон. “Чи яагаад байгаа бэ, чиний дураараа авирладаг газар чинь биш шүү” гэж хэлээд гар утсаа гаргаж ирээд бичлэг хийх гэтэл миний сууж байсан ширээний хажууд Ариунтуул тойрч ирээд “чи ямар их бичлэг хийдэг юм” гэж хэлээд миний баруун талын хацар луу 2-3 удаа алгадаж, мөн хөлөөрөө миний баруун хөлийн гуяны хэсэг рүү өшиглөөд над руу дайраад байхаар нь би өөрийгөө хамгаалж түлхээд байсан, тэгээд би “гадаа хүн байна уу, энэ хүнийг өрөөнөөс гаргаарай” гэсэн чинь манай ажлын үйлчлэгч болох орж ирээд Ариунтуулд хандаж “чи одоо болохгүй шүү дээ, төрийн байгууллагад орж ирээд хүн зодоод эндээс гар” гэсэн ба тэр үед нь би дахин утсаа аваад бичлэг хийх гэтэл Ариунтуул нь миний гараас гар утсыг маань булааж аваад миний ард байсан цонх руу шидсэн... цонхны тавцан дээр унасан байсан гар утсаа аваад бичлэг хийх гэтэл дэлгэц нь ажиллахгүй байсан.      

Тэгсэн чинь Ариунтуул нь миний гар утсыг дахин булааж аваад миний өрөөний цонхоор гаргаад шидсэн...Тэр үед миний утас ажиллахгүй байсан болохоор багш утсаар би сумын цагдаа руу залгаж дуудлага өгсөн....Тэгээд “амрыг эрье” гэж мэндлээд бид нараас “энд юу болоод байгааг тайлбарла” гэхээр нь би тайлбарлах гэтэл Ариунтуул нь “намайг хүүхэд бүртгүүлэх гээд орж ирсэн чинь цэцэрлэгийн эрхлэгч хүүхдийг чинь бүртгэхгүй” гэж хэлээд ажилтантайгаа нийлээд намайг зодчихлоо гээд орилоод байсан. Ариунтуул нь орилоод намайг үг хэлүүлэхгүй байсан.                                 

Тэгсэн чинь нь “Ариунтуул болон бид нарт хандаж төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйн тулд бөөндөө цагдаагийн хэсэг рүү явъя” гэсэн чинь “энэ чамд хамаагүй, би энэ жингэртэй учраа олно” гээд дайраад байсан. Би чамд албаны шаардлага тавьж байна. Тийм юм байхгүй цагдаагийн хэсэг рүү явъя гээд Ариунтуулын ханцуйнаас нь татсан чинь Ариунтуул нь “чи энэ гичийнүүдээ өмөөрч байна уу” гээд гийн зүүн талын хацар луу алгадаад хэвлий хэсэг болон хөл рүү өшиглөөд байсан, тэгтэл “чи битгий давраад байгаарай” гэж хэлсэн чинь Ариунтуул нь “чи энэ алцгар жингэрүүдээ өмөөрөөд байна шүү дээ, аргагүй шүү дээ, чи тай явалддаг юм чинь би эх хүнээс төрсөн чи салтгар жингэрээс төрсөн” гээд г хэл амаар доромжилж хувцаснаас нь зулгаагаад байсан. Тэгэхээр нь би “чи болиоч ээ, төрийн цагдаагийн биед халдаад төрийн хувцсыг нь урлаа шүү дээ” гэсэн чинь гаас салсан тэгээд нь “энэ хүүхдийн байгууллагаас гарья” гэсэн чинь Ариунтуул нь гарахгүй, над руу дайраад “чамд сайхан байна уу” гээд байсан. нь “чамайг хүчээр аваад гарахаас өөр аргагүй боллоо” гээд пиджакийнх нь захаас татаад өрөөнөөс гаргах гэтэл эсэргүүцээд өрөөнөөс гарахгүй гээд орилоод байсан, тэгсэн чинь багш араас түлхээд урдаас татсаар байгаад гаргасан, тэгээд нь гарсныхан дараа миний өрөөний хаалгыг түгжээд байж байтал Ариунтуул нь хаалганы түгжээ болон араам хэсгийг хуга татаад өрөөнд орж ирээд манай багш болон намайг хэл амаар доромжлоод орилоод байсан. Тэгээд араас нь орж ирээд дахин Ариунтуулыг аваад гарсан. Тэгээд цэцэрлэгийн 1 давхарт 20 гаран минут орилоод байсан. Тухайн үед миний нүүрний хэсэг рүү алгадсан. Мөн цээж болон нурууны хэсэгт удаа дараалан цохисон. Одоо миний толгой өвдөж байна. Тухайн үедээ миний баруун гуяны хэсэгт хөхрөлт үүссэн байсан. Би шүүх эмнэлгийн байгууллагаар үзүүлэхгүй. Энэ хэрүүл маргаан нь Ариунтуул бид *******ын хувийн амьдралаас болж гарч байгаа юм. Би Ариунтуулын салсан нөхөр болох Баянмөнхтэй 2021 онд хувийн харилцаатай байдаг байсан. Тэрийг нь Ариунтуул мэдээд одоог хүртэл надтай маргалдаад байдаг гол шалтгаан нь энэ асуудлаас болж үүсээд байдаг. Бид нарын хэн нь ч Ариунтуулд гар хүрч цохиж зодоогүй. Аль болох цэцэрлэгийн байгууллагаас гаргах гэж зорьж байсан. Харин Ариунтуул нь надад болон , хэсгийн төлөөлөгч бид гурвыг цохиж, зодож хэл амаар доромжилж олон нийтийн сүлжээнд тавьж доромжилж сэтгэл санаанд хохирол учруулсан. Би А52 загварын гар утас барьдаг байсан. Би уг гар утсыг 2022 оны 10 дугаар сард 820,000 төгрөгөөр авч байсан. Уг гар утсаа 700,000 төгрөгөөр үнэлж байна. Харин цэцэрлэгийн байгууллагын хаалга буюу миний суудаг өрөөний хаалга нь 2 метрийн өндөртэй, 80 сантиметр өргөнтэй модон хаалга байдаг.                        

Уг хаалгыг 250,000 төгрөгөөр үнэлж байна. Ариунтуул нь эвдсэн эд зүйлээ төлөөд өгвөл надад ямар нэгэн гомдол, санал байхгүй...” гэх хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг,

2 дугаар хавтаст хэргийн 5-6, 7 дугаар талд авагдсан “... Би 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр албан үүргээ гүйцэтгээд байж байтал миний 88133303 дугаарын утас руу дуудлага ирсэн ба уг дуудлага өгсөн хүн нь Жаргалант сумын цэцэрлэгийн эрхлэгч гэгч нь “манай ажил дээр Ариунтуул гэх хүн ирээд цэцэрлэгт хүүхэд бүртгүүлэх гэж ирээд намайг хэл амаар доромжилж зодоод байна” гэх утга бүхий дуудлага өгсөн... Ариунтуул гэгч нь учир зүггүй руу дайраад хэл амаар миний хажууд доромжлоод байсан тэгэхээр нь би Ариунтуулд хандаж “цэцэрлэгийн байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдуулаад яах вэ, манай ажил дээр очоод учрын олъё” гэхэд “чи энэ салтгар жингэрүүдийн хамсаатан юм биш үү, танай ээж чинь салтгар жингэр болоод чи эд нарыг өмөөрөх гэж орж ирсэн юм уу” гэхээр нь би “танд цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлага тавилаа, та биелүүлэх үүрэгтэй хэрэв биелүүлэхгүй бол би танд цагдаагийн албаны тухай хуульд зааснаар биеийн хүч болон тусгай хэрэгсэл ашиглах хуультай” гэж хэлээд Ариунтуулын зүүн талын гарын бугуйны хэсгээс нь татаад босгох гэтэл сууж байсан буйдан дээрээ хойш налж хэвтээд босохгүй миний урдаас эсэргүүцэж миний баруун гарын бугуйны хэсэг рүү алгадаж, мөн нүүрний зүүн талын хацар хэсэг рүү алгадаж, хөл хэсэг рүү өшиглөөд байхаар нь “та цагдаагийн алба хаагчийн биед халдлаа шүү, би танд биеийн хүч хэрэглэх шаардлага гарлаа шүү” гэж хэлээд гадуураа өмссөн байсан пиджакийн захаас нь 2 гараараа татаад босгоход зөрүүлээд миний хувцаснаас заамдаж аваад “би гарахгүй” гээд орилоод байсан, тэгээд би Ариунтуулыг өрөөнөөс татаж гаргасан чинь Ариунтуул нь “за за өөрөө явъя” гэхээр нь тавиад шат руу алхаж байтал Ариунтуул нь эргэж очоод ын албаны өрөөний хаалгыг татаж эвдэлсэн.. Миний зүүн гарын тохойны хэсэгт Ариунтуул гэгч нь самардаж шалбалсан мөн нүүр, гар, хөлийн хэсэгт гар, хөлөөрөө цохиж өшиглөж хэл амаар доромжилсон өөр бэртэл гэмтэл учраагүй...” гэх хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 35 дугаар талд авагдсан “... 2023 оны 09 сарын 01-ний өдөр цэцэрлэгийн эрхлэгчийн өрөөнд очтол өрөөнийх нь хаалганы хүрээний хэсэг салаад цоожны хэсэг нь ордог нүх эвдэрсэн байсан. Тэгээд цэцэрлэгийн эрхлэгч, цэцэрлэгийн 2 харуулын ажилтнаар тус гэмтлийг янзлуулсан. Би тус хаалгыг хэдэн төгрөгийн үнэтэй хаалга гэдгийг мэдэхгүй байна. Миний багцаагаар 200.000-250.000 төгрөгийн үнэ бүхий хаалга гэж бодож байна. Манай байгууллага тухайн эвдрэлийг дотооддоо зохион байгуулж засаж янзалсан..гэх иргэний нэхэмжлэгч ы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 37-38 дугаар талд авагдсан “... Би тухайн өдөр цэцэрлэгийн 1 давхарт ёс заншлын өрөөнд цэвэрлэгээ хийж байтал 15-16 цагийн үед манай дарга 2 давхрынхаа өрөөнөөс орилоод “хүн ороод ирээч ээ” гээд байсан. Тэгээд би өрөө рүү яваад ортол , Ариунтуул 2 маргалдаж байсан. Тэгээд намайг орсон чинь хэсэг хугацаанд маргалдахаа болиод байж байтал манай дарга утсаараа бичлэг хийх гэтэл Ариунтуул гэнэт ын гар утсыг булааж аваад “яасан их бичлэг хийдэг юм” гээд утсыг нь цонх руу шидсэн... Тэгтэл гарч ирээд цэцэрлэгээс гарахаар нь би араас дагаад гарсан чинь ын өрөөний цонхны доор утас нь хэвтэж байсан. нь утсаа аваад цагдаа руу залгах гэсэн чинь утас нь ажиллахгүй байсан... цагдаа бид нараас “юу болсон талаар асуусан” чинь Ариунтуул нь гийн урдаас “чи энэ салтгар гичийнүүдээ өмөөрөөд байна уу, чи тай явалддаг биз дээ” гээд хэл амаар доромжлоод байсан, намайг хараад “чи зайлаа ч, би дошин дээр байна шүү дээ” гээд байсан. Тэгсэн чинь цагдаа “цөмөөрөө цагдаагийн хэсэг дээр очоод уулзъя, төрийн байгууллагаас гарья” гээд Ариунтуулын ханцуй хэсгээс нь татсан чинь би гарахгүй гээд эсэргүүцээд нүүрний хэсэгт алгадаад мөн өшиглөөд байсан. Ерөөсөө цагдаагийн урдаас эсэргүүцээд байсан... Ариунтуул нь орилоод тэнд байсан хүмүүсийг хэл амаар доромжлоод байсан... Миний харснаар , нар нь Ариунтуулд нэг ч удаа гар хүрч цохиж зодоогүй, харин нь хууль ёсны шаардлага тавьсан боловч Ариунтуул нь эсэргүүцэж урдаас хэл амаар доромжилж цохиж зодсон...” гэх гэрч С.гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 43-44 дүгээр талд авагдсан “...Тэгэхээр нь хэсгийн төлөөлөгч нь “төрийн байгууллага дотор хэрэлдээд яах вэ, цөмөөрөө цагдаагийн хэсэг дээр очъё” гэж хэлсэн чинь Ариунтуул нь гийн урдаас “би янханд зодуулчихлаа, энэ асуудлаа энд шийдүүлчхээд гармаар байна” гээд руу хэл амаар доромжлоод “ та ******* явалддаг биз дээ. чи ыгаа өмөөрч байна уу” гээд мөн адил г хэл амаар доромжлоод цохиж өшиглөөд байсан. нь “эндээс гараад цагдаагийн хэсэг оръё” гээд Ариунтуулын гараас нь татах гэсэн чинь Ариунтуул нь буйдан дээр хойш хэвтээд гийн урдаас өшиглөөд байхаар нь нь Ариунтуулд хандаж “шаардлага биелүүлэхгүй бол хүч хэрэглэж авч гарна шүү” гэсэн. Тэгэхээр нь би Ариунтуулыг “чи болиоч ээ” гэсэн чинь Ариунтуул нь “та нар бүгдээрээ янхнаас төрсөн ш дээ” гээд , *******ыг хэл амаар доромжлоод байсан...” гэх гэрч О.ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 46-47 дугаар талд авагдсан “... нь Ариунтуулыг төрийн байгууллагаас гарах шаардлага тавьсан байдалтай янз бүрийн хараал хэлээд маргалдаж байсан ба мөн ын өрөөний хаалга нь нээлттэй хаалганы гадна талын даруулга мод нь салж унасан байдалтай...хэсгийн төлөөлөгч шаардлага тавьж байхад мөн адил тоохгүй байсан... ер нь бол Ариунтуул нь байгууллагын эд зүйл эвдэж цагдаагийн алба хаагчийн шаардлага биелүүлэхгүй байсан....” гэх гэрч Ш.ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 115-116 дугаар талд авагдсан “...Би тухайн хэрэг болдог өдөр *******ын мөрний хэсэгт нь 2 удаа гар хүрч алгадсан, мөн *******гийн долоовор хуруу руу нь нэг удаа алгадсан, гэгчийн баруун хацар луу нь нэг удаа алгадсан өөр хүнд гар хүрээгүй, харин тухайн үед гэгч нь миний толгой, эрүү, гар луу алгадаж, цохисон, мөн хөл рүү өшиглөсөн, харин ******* нь намайг 2 гараараа миний хоолойг боож байгаад миний толгойны ар хэсэг буюу дагз руу гарынхаа тохойгоор 1 удаа тохойлдсон өөр хүн гар хүрээгүй, одоогоор миний толгой болон хоолойн хүзүү, эрүү нугасны хэсгээр өвдөж байгаа, *******, 2 намайг зодсоноос болж өвдөж байгаа. Би *******ын гар утсыг цонхоор гаргаж шидсэн асуудал үнэн. Тухайн хэрэг болдог өдөр *******ын суудаг өрөөний хаалгыг татсан чинь гадна талын хүрээний хэсгийн мод нь салж унасан, тэрнээс өөр эд зүйл эвдрээгүй...Би цэцэрлэгийн байгууллагын хаалганы гадна талын хүрээ модыг төлж өгөхөд татгалзах зүйл байхгүй яагаад гэвэл төрийн байгууллага учраас харин *******ын утсыг төлж өгөхгүй гэх яллагдагч *******ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг  

2 дугаар хавтаст хэргийн 32-33 дугаар талд авагдсан “... *******гийн биед бугалгын гэмтэл тогтоогдлоо.., Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ., Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно...” гэх Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 09 сарын 05-ны өдрийн 408 дугаартай дүгнэлт,

1 дүгээр хавтаст хэргийн 73 дугаар талд авагдсан “...Самсунг А52 загварын гар утасны нийт үнэ 480,000 төгрөг, Хаалга 200.000 төгрөг,

Үнэлгээ хийж буй эд зүйлийн нийт үнэ цэнэ 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар нийт 680.000 /Зургаан зуун наян мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх Энх-Нахиа ХХК-ийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 251 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтууд болно.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэргийн бодит байдалд нийцүүлэн Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Прокуророос шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан  *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар дээрх ялуудыг нэмж нэгтгэн нийт 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр болжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******гаас “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгох. Хохирогчийн гэмтсэн гэх гар утасны үнэлгээ нь бодит байдалтай нийцэхгүй, эвдрэл, эсвэл гэмтлийн үнэлгээ эсэх нь эргэлзээтэй тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх..” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судалж үзэхэд шүүгдэгч ******* нь *******тай маргалдаж, Самсунг А52 загварын гар утас болон цэцэрлэгийн өрөөний хаалганд тус тус гэмтэл учруулсан, гэмт хэргийн газарт дуудлагаар очсон хууль сахиулагч болох цагдаагийн ахлах дэслэгч *******гийн албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан биед нь халдаж зүүн бугалганы зулгаралт бүхий гэмтэл учруулан хүч хэрэглэж, хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт үйлдлийн тухай хохирогч *******, *******, нэр бүхий гэрч нараас мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тогтвортой мэдүүлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн оролцогч болон бусад оролцогч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тодорхой эрх эдэлж, үүрэг хүлээж оролцдог субъект бөгөөд тэдгээр нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй, худал мэдүүлэг өгсөн бол түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэдэг, эрх, үүргийг нь тайлбарлан өгч хууль сануулдаг тул тэдний мэдүүлгийг худал гэж үзэх боломжгүй юм.

Эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг гэж бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эд хөрөнгийг нь хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангид хуульчлан тогтоож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл юм.

Шүүгдэгч *******ын хувьд хохирогч *******ын Самсунг А52 загварын гар утсыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болгож, сэргээн засварлуулах шаардлага үүсгэн эд хөрөнгийг гэмтээж 480,000 төгрөгийн, цэцэрлэгийн өрөөний хаалганд гэмтэл учруулж 200,000 төгрөгийн нийт 680,000 төгрөгийн  /“Энх нахиа ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан 1хх 73-74/ буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байна.

Түүнчлэн шүүгдэгч ******* нь хохирогч *******ын гар утсыг устгаж, гэмтээх зорилгоор цонхоор авч шидэн ашиглах боломжгүй болгосон,  ******* нь дээрх үндэслэлээр бусдын утсаар цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн, *******тай хэрүүл маргаан хийх, өрөөнд нэвтрэн орох зорилгоор цэцэрлэгийн өрөөний хаалганы хүрээ, цоожны хэсгийг гэмтээж, улмаар гар утас болон өрөөний хаалгыг засварлуулж дахин ашигласан, гар утас болон хаалганы эвдрэл гэмтлийн үнэлгээг дахин хийх боломжгүй зэрэг нь хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн бүхий л нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогджээ.

Энх Нахиа ХХК-ийн 251 дугаар шинжээчийн дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан “... хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн зүйлийн шинж байдал, онцлогт үндэслээгүй, хөрөнгийн үнэлгээний стандарт, дүрэм, журам, норм, нормативыг зөрчсөн, хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ үндэслэлгүй, бодитой, тодорхой бус...” зэрэг хөрөнгийн үнэлгээнд тавигдах шаардлагуудыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлд зааснаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлд заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийн бүрэлдэхүүний үндсэн шинжийг “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн” бол гэж тодорхойлсон бөгөөд эрх зүйн онолын хувьд Эрүүгийн хуульд заасан тодорхой үйлдэл эс үйлдэл хийснээр гэмт хэрэг үйлдсэнд тооцдог, заавал бодит хор уршиг учирсан байхыг шаардахгүй гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт тооцогдох юм.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн 4.2 дугаар зүйлийн тайлбарт "хууль сахиулагч" гэж цагдаа, тагнуул, авлигатай тэмцэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно..гэж тайлбарласан.

Үйл баримтаар цагдаагийн ажилтан ******* нь гэмт хэргийн газарт дуудлага мэдээллийн дагуу хүрэлцэн очиж гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиг үүргээ хэрэгжүүлэх явцад холбогдогч *******аас хууль сахиулагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эс биелүүлж, хүч хэрэглэж болон хүч хэрэглэхээр заналхийлж, цагдаагийн ажилтны бие, эрх чөлөөнд хүч хэрэглэн халдаж, эсэргүүцсэн болох нь нотлогдон тогтоогдсон байна.

Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарах өдөр буюу 2024 оны 01 сарын 02- ны өдөр шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10 дугаар баг, Рашаанд 3 гудамж, 328 дугаар байр, 36 тоотод оршин сууж байсан болох нь 2023 оны 12 сарын 01-ний өдрийн Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх тул анхан шатны шүүхээс шүүгдэгч *******д ногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын хязгаарлалт тогтоосон бүсийг Баянхонгор аймгийн Жаргалант сум гэснийг өөрчилж Баянхонгор аймгийн Баянхонгор сумаас гарахыг хориглож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч *******гийн шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах агуулгаар бичсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2024 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/08 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ыг Баянхонгор аймгийн Жаргалант сумын төвөөс гарахыг хориглож техникийн хяналт тавихыг  Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай... гэснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ыг Баянхонгор аймгийн Баянхонгор сумын төвөөс гарахыг хориглож техникийн хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай... гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******ын өмгөөлөгч *******гийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын  хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ

ШҮҮГЧИД Б.БОЛОР-ЭРДЭНЭ

Л.НЯМДОРЖ