Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 167

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                      

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Улсын яллагч: Ц.Ариунжаргал,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Э.Наранцацрал, Ц.Баярмаа

Шүүгдэгч: Г.Лх, О.С

Нарийн бичгийн дарга: П.Цэнднасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнЛ,  Снарт холбогдох 1728000990089, 1728000990089А дугаартай нэг хавтас хэргийг 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтэд бичсэнээр/

Яллагдагч Г.Л нь 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг Төгөлийн 3б-8 тоотод О.С бие эрх чөлөөнд халдан зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Яллагдагч О.С нь 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг Төгөлийн 3б-8 тоотод Г.Л бие эрх чөлөөнд халдан зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.   

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Г.Л нь 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг Төгөлийн 3б-8 тоотод О.Сарантуяагийн бие эрх чөлөөнд халдан зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

О.Сарантуяа нь 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг Төгөлийн 3б-8 тоотод Г.Л бие эрх чөлөөнд халдан зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Г.Л, О.С нарт холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч  Г.Л, О.С нарт гэмт үйлдлийг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараахь нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдож байна. Үүнд:

  Хохирогч Г.Л... “2017 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 18 цаг 30 минутын үед Төгөлийн ЗБ-д байдаг Мөнхтуулын гэрийн цайллаганд очсон. Тэнд гэрийн эзэн Ганаа, Мөнхтуул, Сарантуяа найз нарынхаа хамт очсон байсан. Би хадам эгч Одончимэг нөхөр Бат-Эрдэнийн хамт очсон. Намайг тэднийд очиход Сарантуяа нэлээд их согтуу байсан би эрүүл байсан. Би очоод мах идээд сууж байхад Сарантуяа Бат-Эрдэнэ рүү үг хаяад байсан. Түүнийг гэрээс гараад явсан дараа нь эхнэр Одончимэгт Сарантуяа танай нөхөрт хандаж хэдэн үг хэлмээр байна танай нөхөр арай дэндүү даварсан байна гэж хэлсэн. Одончимэг бид хоёр Сарантуяад хандаж хүний амьдрал чамд хамаагүй айлын найран дээр чимээгүй бай гэж хэлсэн. Төд удаагүй байж байтал миний араас баруун дал руу цохиод авахаар нь эргээд харахад нөгөө талд сууж байсан Сарантуяа хэдийдээ босоод ирсэнийг мэдээгүй миний ард ирчихсэн намайг цохьсон байхаар нь би өөдөөс нь та яагаад намайг цохиж байгаа юм бэ гэхэд тэр өө яана би мэдээгүй ш дээ гэж хэлээд буцаад суудалдаа очоод суусан. Төд удаагүй гэрийн хишиг надад ирээд заавал уух ёстой гэсээр байгаад надад уулгасан. Сарантуяа тэнд байсан хүмүүс рүү хандаад агсарангуй үг хаяад үгээр өдөөд байсан. ...Сарантуяа тэгэх ёстой өгөх ёстой гээд хэрүүлийн чанартай үг хаяад байсан би нөгөө гэрийн хишиг уусан байсан болохоор согтсон байсан нэг мэдэхэд би Сарантуяатай гэрийн гадаа үүдэнд нэг нэгнийгээ үсдээд зогсож байсан. Тэрүүхэн хооронд юу болсоныг санахгүй байгаа юм. Тэнд байсан хүмүүс бид нарыг салгасан. ...цагдаа ирээд бид хоёрыг аваад цагдаа дээр ирсэн. Би Сарантуяаг үсдсэн бусдаар түүнийг цохиогүй гэж бодоод байгаа юм. Би тухайн үед зарим зүйлээ санахгүй согтсон байсан юм. Ямар ч байсан бид хоёр нэг нэгнийгээ үсдээд Сарантуяа миний дээр гарсан байсан. 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн шөнө Сарантуяа миний биед эдгээр гэмтлүүдийг учруулсан харин яаж тэр учруулсаныг санахгүй байна. Харин Сарантуяа тэр айлд өдөржингөө байсан болохоор надаас илүү согтуу байсан. тэр согтуу байхдаа унаж тусаад яваад байсан тэгэх үедээ биедээ гэмтэл учруулсан байж магадгүй гэж бодож байна. Гомдол байхгүй нэхэмжилж байгаа зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/

          Хохирогч О.С ... “2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр манай найз Туул гэрийн цайллага хийсэн. Тэдний цайллаганд өглөө очиж дуулж өгсөн, дундуур нь Шижирээ эмчийн найранд нь бас очсон. Тэгээд 16 цагийн үед Туул эгч манай найз нар ирсэн байна хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэдний гэрт очоод дуулж байхад 17 цагийн алдад тэр Лхагвасүрэн ирж байгаа харагдсан. ...би өмнө нь сонсож байсан зүйлийг бодоод нөхөрт нь би эхнэрээ дорд үзлээ гэж түүнд хэлсэн, бусдаар тэр айлын амгалан тайван байдаг алдагдуулсан зүйл байгаагүй тэгж байхад би гэрийн зүүн талд сууж байсан, нөгөө залуу Лхагвасүрэн хоёр баруун талд сууж байсан, би тэр залуутай юм ярьж байхад Лхагвасүрэн ууж байсан рунктэй архиа чамд айлын амьдрал ямар хамаатай юм бэ гэж хэлээд шидсэн эргэж хараад шаазан морийг бас над руу шидсэн. Тэгсэн бас хүүхдийн хэрэглээд тавьсан байсан пампарас бас шидсэн, Лхагвасүрэн тухайн үед мах идэж сууж байсан болхоор махан дээр байсан том балиусан хутгийг над руу шидсэн чинь хутга нь Адъяа гэдэг залуугийн духыг шүргээд газар унасан. Тэгсэн чинь Туул эгчийн хүү Даян намайг гэрээс аваад гарсан, гэрийн гадаа гараад байж байхад араас Лхагвасүрэн гарч ирээд намайг шууд үсдээд миний дээр гараад суучихсан тэгэхээр би аргаггүй хамгаалалт хийгээд түүний үснээс нь зөрүүлээд зуурсан тэгсэн гэрээс хүмүүс гарч ирээд бид хоёрыг салгасан чинь Лхагвсүрэн миний баруун талын гуя руу хэд хэдэн удаа өшиглөсөн тэгсэн цагдаа нар ирээд бид хоёрыг аваад явсан. Лхагвасүрэн миний үснээс зулгаагаад татсан, 2 чихний ар талаар хумсаараа хумсалсан, зүүн нүдний доод талд 2 газарт бас хумсалсан, хуйх тэр чигээрээ шалбараад хөндлүүрлээд хумсны сорви гарсан байсан. Миний гарны чигчий ядам хурууны хумс унасан, баруун хөл рүү хэд хэдэн удаа хөлөөрөө өшиглөөд муу муухай үгээр маш их доромжилж байсан. Би гэрт байхад Баагийг гэдэг залуутай маргалдсан би тэр хүний жинхэнэ нэрийг нь мэдэхгүй. Даян Лхагвасүрэн бид хоёрыг салгасан. Тэнд ганц эрүүл хүн байсан нь Мягаа гэдэг хүн байсан. тэр хүн гэрт болсон асуудлыг сайн мэдэж байгаа. Мягаа гэдэг нь Туул эгчийн төрсөн дүү нь байх гэж бодож байна жинхэнэ нэрийг нь мэдэхгүй байна. Баагийтай намайг маргалдаж байхад Лхагвасүрэн хажуунаас орж ирсэн. Тухайн үед 22 цаг өнгөрч байсан байх, гадаа тас харанхуй болсон байсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/

Гэрч Б.Адъяагийн... “2017 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн орой харанхуй болсон байхад найз Ганхуягийн шинэ гэрийн цайллаганд очсон. Тэнд очиход танихаас Мөнхтуул гэрийн эзэн Ганхуяг байсан бусад хүмүүсийг танихгүй. Гэрийн хишиг уугаад нэлээд согтсон нэг сэрж гайгүй болоод гэр лүү харьсан. 23 цагийн үед гэртээ харьсан. Намайг найран дээр сууж байхад ямар нэг хэрүүл маргаан болоогүй. Над руу хутга шидсэн хүн байхгүй. Би найран дээр гэрийн баруун хойно суусан танихгүй хүмүүс бас байсан. Сарантуяа гэдэг хүнийг тэнд байхад Театрын дуучин Сарантуяа гэж ярьж байхад мь мэдсэн. Тэр хүний гэрийн зүүн тапд сууж байсан. Намайг сэрэхэд гэрт байсан хүмүүс унтаж байсан. Би цаг хараагүй болхоор хэдэн цагт харьсанаа мэдэхгүй байна. Миний бодож байгаагаар 23 цагийн үед харьсан болов уу гэж бодож байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/

Гэрч Ш.Одончимэгийн ... “2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр манай ээжийн төрсөн дүү Мөнхтуулын гэрийн цайллага болсон. Би тэднийд орой 18 цаг өнгөрч байхад нөхөр 3 хүүхэд, Лхагвасүрэн хоёр хүүхдийн хамт очсон. Тэнд очиход гэрт танихгүй согтуу хүүхнүүд байсан. Бид нар идэж уугаад сууж байхад тэр Сарантуяа согтуу та нарын амьдралыг мэднэ гээд хүн өдөөд байсан тэр манай нөхөр, Лхагвасүрэн нарыг өдөөд байсан би тухайн үед архи уугаагүй эрүүл байсан. Би жирэмсэн байгаа юм. Сарантуяа гэдэг хүүхэн Лхагвасүрэнг цохиод авах шиг болоход Лхагвасүрэн та яагаад намайг цохиж байгаа юм бэ гэхэд Сарантуяа хэрүүл өдөөд байсан. Тэгээд найранд суусан хүмүүс идэж уугаад байж байхад манай нөхөр архи уугаад согтчихоод намайг өдөөд байхаар нь цагдаа дуудаад өгсөн. ...бие ядраад байсан болохоор 22 цаг өнгөрч байхад тэндээс явсан гэртээ ирээд байж байхад Лхагвасүрэн утсаар залгаад би цагдаа дээр байна хүрч ирээд ав гэж хэлхээр нь би цагдаа дээр ирж Лхагвасүрэнг авсан. Сарантуяа найранд өглөө очоод яваагүй байсан. Лхагвасүрэн найранд очиход эрүүл байсан. Тэгээд гэрийн хишиг уусан байсан. Намайг найрнаас явахад Сарантуяа гэрийн зүүн талд, Лхагвасүрэн гэрийн баруун талд хэрэлдэх шинжгүй сууж байсан. Намайг найранд сууж байхад Сарантуяа хэрүүл өдөөд байсан болохоос ямар нэгэн зодоон нүдээн болоогүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/

Гэрч Ц.Мөнхтуулын... “Top of Form2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр манайх шинэ гэрт ороод цай уусан. Оройхон манай хамаатанууд ирсэн Лхагвасүрэн бас ах дүү нартай хамт ирсэн. Лхагвасүрэн манай том эгчийн хүүхэдтэй суусан юм. Сарантуяа болохоор өглөө ирсэн байсан. Тэгээд Сарантуяа, Лхагвасүрэн хоёр маргалдсан тухайн үед манай хамаатнууд ирсэн байсан болохоор юу болсныг мэдээгүй нэг мэдэхэд гадаа хэрүүл маргаан болхоор нь гараад ирэхэд Лхагвасүрэн, Сарантуяа хоёр нэг нэгнийгээ үсдсэн байж байсан. Тэгсэн удаагүй цагдаа нар ирээд тэр хоёрыг аваад явсан байсан. Сарантуяа тэр өдрийн өглөө 11 цагийн үед ирсэн байж байгаад гарч явж байгаад буцаад ирсэн. Тэр хоёр уг тэгж их согтоогүй, харин Сарантуяа нь арай илүү согтсон байсан. Сарантуяа, Лхагвасүрэн хоёр юунаас болж хэрэлдэж маргалдсаныг нь мэдэхгүй байна. Сарантуяаг Одончимэгийн нөхөр лүү нь янз бүр болсон л гэж хэлж байсан гэхдээ сайн мэдээгүй болхоор надад хэлж мэдэхгүй байна. Сарантуяа тэр өдөр айлуудаар дуулаад явж байгаад ирсэн байсан. Тухайн үед гадаа харанхуй болсон байсан намайг гэрээс гараад ирэхэд Сарантуяа, Лхагвасүрэн хоёр нэг нэгнийгээ тас үсдэлцсэн, газар хэвтэцгээсэн байдалтай байсан. ...цагдаа ирээд тэр хоёрыг аваад явсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/

Гэрч Ц.Аюурзанын... “2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр манай эгч Туулынх шинэ гэрийн цайллага хийсэн. Тэгээд би тэр өдрийн 20 цагийн үед эгчийндээ очсон. Нэлээд хүнтэй байцгааж байсан. Тэгсэн тэр Сарантуяа гэдэг хүүхэн архи уусан согтуу орж ирсэн хүн болгон руу хашгичаад, агсараад байсан, эгч намайг гарч хорхог хийгээтэх гэж хэлсэн байсан болхоор би гэрт орж гараад байсан. Нэг ороод ирэхэд цартай махыг бутраачихсан байж байхаар нь түүнийг нь би янзалчихаад гэрээс гарсан, хутга шөвөг шидсэн ч гэх шиг тийм зүйл яригдаад байсан болхоос би тэр талаар огт мэдээгүй хараагүй. Би тэнд байсан ганц эрүүл хүн нь би өөрөө архи ууддагүй хүн. Сарантуяа нь Лхагвасүрэн хоёр соггуу байсан. Хэн хэн рүүгээ хутга шидсэнийг нь мэдээгүй. Гэрт тухайн үед Одончимэг, нөхөртэйгөө, хүргэн Ганхуягийн найзууд, Лхагвасүрэн, Сарантуяа, Сүхбаатар тасраад унтаж байсан. Ганхуяг бас тасраад унтаж байсан. Манай эгч бас байсан эдгээр хүмүүс гэрт байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/

Гэрч Т.Ганхуягийн... “2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр манайх шинэ гэрийн цайллага хийсэн. Цайллаганд манай найз нөхөд ирцгээсэн. Сарантуяа өглөө ирж дуулж бариад яваад удаагүй буцаад ирсэн байсан. Орой, Лхагвасүрэн ирсэн байсан би тухайн үед архи уугаад нэлээд согтсон байсан болхоор Лхагвасүрэнг хэзээ ирсэнийг мэдээгүй тасарсан. Сүүлд нь сонсоход манай гэрийн найран дээр Лхагвасүрэн Сарантуяа хоорондоо маргалдаад цагдаа нар ирээд аваад явсан гэж сураг гарч байсан. Манай гэрт шаазан морь байдаг, гэхдээ би тухайн үед гэрт шаазан морь хагарч, мах бутарсан талаар би мэдээгүй. Миний мэдэж байгаагаар Адъяа байсан, Сарантуяа байсан өөр хүн байсан үгүйг нь мэдэхгүй байна явсан байсан байх” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/

Гэрч Б.Батмөнхийн... “2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр манай ээж Мөнхтуул гэрийн найр хийсэн. Ууж идэцгээсэн. Би өдөр нь гадуур ажилтай байж байгаад орой нь найран дээр очоод гэрийн хувь уусан. Би ихэнхдээ гадаа гараад хорхог хийсэн. Хорхог хийгээд байж байхад гэрээс Лхагвасүрэн, Сарантуяа хоёр маргалдаад хэрэлдээд гараад ирсэн. Гэрийн гадаа гараад тэр хоёр газар өнхөрөлдөөд байсан тэгэхээр нь би тэр хоёрын дундуур ороод салгасан, удаагүй цагдаа ирээд тэр хоёрыг авч явсан. Сарантуяа тэр хоёрын хэрүүлээс болоод Лхагвасүрэнтэй маргалдсан байх гэж би бодож байна. Би тухайн үед архи уусан байсан гэхдээ бүдэг бадаг юмыг мэдэж байсан би гэрийн гадаа хорхог хийгээд байж байсан. Цагдаагаас Сарантуяа ирсэн дараагаа над руу Лхагвасүрэн хутга шидсэн гэж хэлж байсан болохоос миний хажууд тийм зүйл болоогүй. Намайг гэрт байхад мах бутарсан зүйл болоогүй. ...22 цагийн үед л Сарантуяа, Лхагвасүрэн хоёр гэрээс маргалдаад гарч ирсэн. Тэр хоёр гэрээс гарч ирэхдээ хэрэлдээд гараад ирсэн. Тэгээд машины өмнө талд ирээд газар өнхөрөлдөөд эхэлсэн тэгхээр нь би очоод тэр хоёрыг салгасан. Намайг тэр хоёрыг салгахад Сарантуяа, Лхагвасүрэн хоёр нэг нэгнийгээ үсдэлцээд газар хэвтэцгээж байхад нь очиж салгасан.  Тэр хоёр гэрээс гарч ирээд 1, 2 минут нэг нэгнийгээ үсдэлцсэн, би тэр хоёрыг салгах гэхэд би дийлэхгүй арай гэж л салгасан. Тэр хоёрыг гадаа байхад цагдаа нар ирээд тэр хоёрыг аваад явсан. Тэр хоёрыг салгасан дараа нь газар улаан өнгийн хумс байсан би тэгхээр нь хиймэл хумс нь унасан юм байх гэж бодоод өнгөрсөн. Сарантуяагийн нэг нүд жоохон хөхөрсөн байх, харин аль нүд нь байсныг нь мэдээгүй. Лхагвасүрэнг ямар байсныг нь мэдээгүй тухайн үед гадаа харанхуй байсан болхоор сайн харж чадаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/

Гэрч Ц.Баярмаа... “2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр миний төрсөн дүү Мөнхтуул хүргэн Ганхуягийнх шинэ гэрийн цайллага хийсэн. Би цайллаганд өглөө 11 цагийн үед очсон. Мөнхтуул охинтойгоо байсан өөр хүн ирээгүй байсан. Тэгээд байж байхад төд удаагүй Сарантуяа ирсэн, хоол идчихээд явах гэж байхад Сарантуяа дуулмаар байна би дуулъя гэж хэлээд байсан. Тэгсэн манай хүү дууг нь сонсоод явъя гээд байхаар нь Сарантуяагийн дууг нь сонсоод явсан. Яг тэр үед Сарантуяа намайг өдөөд байгаа шинжтэй Баярмаа эгч архи уугаагүй л байна даа, архи уусан шинж байхгүй л байна даа гээд байсан би архи уусан бие өвдөөд байдаг гэж хэлээд 12 цагийн үед гэрээс гарцгаасан. Сарангэрэп нөхрийн хамт тэр өдрийн 19 цагийн үед очсон байсан. Манай охин Сарангэрэл төрөлхийн унаж татдаг чих дүлий, сэтгэцийн групэд байдаг байнга л эм уудаг” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/

Гэрч Х.Даваасүрэнгийн... “2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр манай хамаатаны эгч Мөнхтуулынх шинэ гэрийн цайллага хийсэн. Би найран дээр эхнэр хүүхдийн хамт 20 цагийн үед очсон. Тэнд очиход гэрийн эзэн Ганхуяг, эхнэр Мөнхтуул, Лхагвасүрэн, Даян, Сарантуяа, бас нэг хэдэн хүн байсан. Сарантуяа Лхагвасүрэнтай маргалдаад байхаар нь би удаагүй гэрээс гараад явсан. Би тэндээс 23 цагийн үед явсан. Би гэрээс гараад гадаа машиндаа сууж байсан. Намайг найран дээр очиход гэрийн зүүн талд Сарантуяа, Лхагвасүрэн гэрийн баруун талд сууж байсан. Би найран дээр 20 цагийн үед очоод 23 цагийн үед явсан гэхдээ би гарч орж байсан. Ямар тэр хоёр хоорондоо хэрэлдээд маргалдаад байсан яг юунаас болсоныг нь мэдээгүй. Би бичлэгийг үзлээ миний харж байгаагаар баз хүргэн Бат-Эрдэнийн доор би сууж байна түүний дээр сууж байгаа хүнийг танихгүй, хойно гэрийн эзэн сууж байна цаашаагаа хараад сууж байгаа эмэгтэй Сарантуяа өмнө талд нь Мөнхтуул сууж байна. Намайг гэрт байхад Сарантуяа гэрээс түрүүлж гарч явсан араас нь Лхагвасүрэн гарсан, удаагүй гэрийн гадаа хүүхнүүд зодолдлоо гэж байсан би гэрээс гарч юу болж байгааг хараагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/

Гэрч И.Батболдын... “2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр би хөдөлгөөнт эргүүлийн үүргийг ахлах ахлагч Нарангэрэлийн хамт гүйцэтгэж байсан. 21 цагийн үед жижүүрээс Төгөлийн 3б-8 тоотод нөхөр нь эхнэртээ агсам тавиад байна гэсэн дуудлага өгсөний дагуу дуудлага өгсөн газарт хүрэлцэн очиж Бат-Эрдэнэ гэгчийг авчирч Эрүүжүүлэх баривчлах байранд хүргэж, саатуулсан. Дараахан нь удаагүй дахиад Төгөлийн 3б-8 тоотод хоёр хүн зодолдоод байна гэсэн дуудлага ирсэний дагуу дуудлаганд очиход Сарантуяа гэрт сууж байсан харин нөгөө хүн нь гэрлүүгээ харих гэж байсан. Сарантуяагийн нүүрээс бага зэрэг цус гарсан байсан. Нөгөө хүүхэн нь зүгээр байсан. Сарантуяагийн үс нь сэгсийчихсэн, Лхагвасүрэн нь бид нарыг хэл амаар доромжлоод байхаар нь хоёуланг нь цагдаа дээр авчирч еренхий жижүүр Пүрэвбаатарт хүлээлгэж өгсөн. ...Лхагвасүрэн нь хүн болгон руу дайрч давчшилаад янхан Саруул чинь намайг зодчихлоо гээд утсаар хүн амьтан руу яриад байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/

Гэрч Г.Пүрэвбаатарын... “Тухаин өдөр тус хаягаас 2 удаа дуулага ирсэн. Эхний дуудлага нь нөхөр нь эхнэртээ агсам тавиад байна гэсний дагуу Бат-Эрдэнэ гэгчийг авчирч эрүүлжүүлсэн дараа нь 22 цагийн үед дахиад тус хаягаас бас хүн зодуулсан гэж дуудлага ирсэнийг хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Батболд, Нарангэрэл нарт хэлсэн. Тэр хоёр уг хаяг дээр очиж Сарантуяа, Лхагвасүрэн гэх хоёр эмэгтэйг авчирсан. Тэгээд уг хоёр эмэгтэйг эрүүжүүлээгүй ар гэрийн хүмүүсийг нь дуудаж хүлээлгэж өгсөн. Сарантуяа, Лхагвасүрэн хоёрыг цагдаа дээр ирэнгүүт драгер багжаар согтуурлыг хэмжиж үзэхэд Сарантуяа нь 1 бүхэлтэй, нөгөөтөх нь 0.86 хувьтай гарч байса” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/

Насанд хүрээгүй гэрч Б.Даваацэрэнгийн... “2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр байсан санагдаж байна. Тэр өдөр 13 цаг өнгөрч байхад би ээж Сарантуяа, дүүгийн хамт Мөнхтуул эгчийн найранд очсон. ...Лхавгасүрэнтэй хамт явсан эрэгтэй эмэгтэй хоёр хүн хоорондоо маргалдсан. Тэгж байтал манай ээж эрэгтэйд нь чи эхнэрээ жирэмсэн байхад нь яах гэж ингээд байдаг юм бэ гэсэн зөвөлгөө өгч байсан. Тэгсэн миний гар утас дуугахаар нь би гараад утсаар яриад буцаад гэрт ороод ирэхэд ээж баихгүи байсан. Тэгхээр нь би гэрээс гараад ээжийг дуудахад ээжийн дуу жорлонгийн тэр хавьд дуу гарсан. Тэгхээр нь би хүрээд очиход Лхагвасүрэн ээжийн дээр нь гараад өвдөгөөрөө газар тулаад ээжийн үснээс нь зулгаагаад зогсож байсан тэгж байтал гэрээс толгойгоо хар юмаар боосон хүн гарч ирээд манай бэрээ яагаад байгаа юм бэ наад хүнийхээ үсийг тавь гэж хэлээд очсон. ...Даян гэдэг хүн бас хүрч ирээд манай ээж Лхагвасүрэн хоёрыг арай гэж салгасан. ...би гэрэл тусгаад харахад манай ээжийн нүднээс цус гарсан юм шиг байхаар нь би түүнд цус гарч баина гэж хэлсэн. ...Лхагвасүрэн гэрээс гарч ирээд Сарантуяа янхан хаана байна гээд хашгираад хэлэх хэлэхгүйгээр дооомжлоод байсан. ...цагдаа нар ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/

Гэрч Д.Эрдэнэ-Очирын... “Би 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Дундговь аймгийн Луус суманд байдаг хамаатаны найранд очоод гарах гэж байхад Мөнхтуул, Ганаа ах хоёр над руу утсаар залгаад хэзээ ирэх гэж байна хурдан хүрээд ирээ гэж хэлж байсан. Тэгээд би аймгийн төвд шөнө 01 цаг 55 минутын үед ирээд шууд Мөнхтуулын гэрт очиход үүдэнд Даян таараад хамт гэрт орцгоосон. Гэрт ороход Мөнхтуул эгч нэлээд согтуу Даян арай гайгүй Мөнхтуулын нөхөр тасраад унтаж байсан. Гэрт нь Мөнхтуулийн хүргэн гээд бас нэг тасарсан хүн унтаж байсан. Даян надад цагдаа ирээд танай эхнэр, Лхагваа хоёрыг аваад явсан. ...танай эхнэрийг хүнтэй ярьж байхад нь Лхагваа дундуур нь яриад хэрүүл маргаан болсон гэж хэлсэн тэгсэнээ бас Лхагваа танай эхнэр лүү хутга шаазан хундага шидсэн, хутга нь хүний духан дээр нь оносон гэж хэлсэн. Тэгээд би цагдаа дээр ирэхэд манай эхнэр байхаар нь эхнэрээ аваад явсан. Гэрт очоод байж байхад тэр Лхагвасүрэн утсаар залгаад эхнэрийнхээ бөгсийг захирч сураарай гэж хэлхээр нь би баримттай юм хэлээрэй. Би гурван хүүхэдтэй болсон хүн гэж хэлэхэд тэр утсаа салгасан. Тэгээд дахиад утсаар залгаад эхнэрээ захирч сураарай гэж хэлээд утсаа салгасан түүнээс хойш дахиж утсаар залгаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/

Шинжээч эмчийг асуусан тэмдэглэл... “541 дугаартай дүгнэлтээр Г.Лхагвасүрэнгийн биед учирсан гэмтлүүд, өвдөгний гэмтэл учраагүй байсан ч гэсэн бусад гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 537 дугаартай дүгнэлтээр О.Сарантуяагийн биед учирсан гэмтлүүд 4, 5-р хурууны хумс хууларал гэмтэл учраагүй байсан ч гэсэн бусад учирсан гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. О.Сарантуяагийн Копьютер томографийн шинжилгээний дүгнэлт зургийг харж, уншихад О.Сарантуяагийн тархинд доргилт болон өөр ямар нэгэн гэмтэл тогтоогдохгүй байна.'” гэх мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/

Яллагдагч Г.Л мөрдөн байцаалтын шатанд өгсөн... “2017 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 18 цагийн үед би хадам эгч Одончимэг, түүний нөхөр Бат-Эрдэнэ хүүхдүүдийн хамтаар Мөнхтуулын шинэ гэрийн цайллаганд очсон. Тэнд Мөнхтуул, нөхөр Ганаа, Мөнхтуулын найз гээд 4, 5 хүүхэн, Даян эхнэрийн хамтаар байцгааж байсан өөр хүн байгаагүй. ...мах идээд сууж байхад Бат-Эрдэнийг гэрээс гараад явсан дараа нь Сарантуяа нь Одончимэг рүү хандаж танай нөхөр даварсан байна танай нөхөрт хандаж хэдэн үг хэлмээр байна гэж хэлсэн. Тэгхээр нь Одончимэг бид хоёр хүний амьдрал таньд хамаагүй та дуугүй бай гэж хэлээд байж байсан би махаа идээд сууж байхад миний араас нэг хүн цохих шиг болсон эргээд харахад Сарантуяа зогсож байсан. Би түүнийг та яагаад намайг цохиж байгаа юм бэ гэхэд тэр өө би чамайг цохисон уу би мэдээгүй ш дээ гэж хэлээд буцаад сууж байсан газартаа очоод суусан. Гэрийн хишиг гэж архи айраг хольсон том аягатай ундаа ирсэнийг би уусан. Одончимэг Бат-Эрдэнэ хоёр хоорондоо маргалдаад нөхрийгөө цагдаа дуудаад цагдаад өгч явуулсан дараа нь Сарантуяа цагдаад өгөх нь зөв битгий давраа гэж хэлсэн. Би гэрээс орж гарангаа өгсөн хундагатай архинаас уугаад согтсон байсан. Нэг мэдэхэд би Сарантуяатай гэрийн гадаа үсдэлцсэн байсан. Цагдаа ирээд бид хоёрыг аваад явсан. ...Сарантуяаг Бат-Эрдэнэ рүү агсараад байхад нь түүний охин нь ээжийгээ боль гэж хэлж байсан. ...Сарантуяа хүн болгон руу агсараад байсан дээрээс нь намайг зүгээр байхад нь миний араас цохьсон түүнээс болоод үсдэлцсэн байх гэж бодож байна гэхдээ яагаад ийм зүйл болсоныг сайн мэдэхгүй байна. Бид хоёр нэг нэгнийгээ үсдээд зогсож байсан тэгж байтал Сарантуяа миний үснээс барьж байгаад доош нь дарахад би доошоогоо газар унагаад миний гар тохой хэсгээс маажаад самардсан байсан. Би Сарантуяаг юугаар ч цохиогүй бид хоёр нэг нэгнийгээ адилхан л үсдээд адилхан л маажилцсан. Сарантуяа миний баруун гарын тохой шуу хэсэгт самардсан байсан баруун хөлийн гуя, зүүн хөлний шилбэ хэсэгт хөхөрч хавдсан байсан. ...би Сарантуяагийн үснээс нь зуураад зүүн нүднийх нь доохон хэсэгт самардсан байсан өөр зүйл болоогүй. Сарантуяагийн гарны хумс нь унасан гэж байсан. Түүнийг би унагаагүй харин тэр намайг үсдэж байхдаа унагаасан байх гэж бодож байна” гэх мэдүүлэг/ хх-ийн 51-52 дугаар хуудас/

Яллагдагч О.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн... “2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр би найз Мөнхтуулын найранд суусан. ...тэдний ах дүүгийн талаар Мөнхтуул эгч ярьж байсан. Тухайн үед би архи уусан байсан болхоор нөгөө ах дүүгийнх нь эмэгтэйг нь өрөвдөөд, жирэмсэн эхнэрээ хайрла гэж Баагий гэдэг нөхөр нь хэлж байсан. Өөрөөр тэр найран дээр ямар нэгэн зүйл болоогүй, тэр залуутай юм яриад сууж байхад хажуунаас тэр Лхагвасүрэн гэгч энэ хоёрын амьдрал чамд ямар хамаатай юм бэ гээд бариад сууж байсан архитай рункээ над руу шидсэн бас нэг шаазан морь, хүүхдийн хэрэглэсэн байсан пампарес зэргийг над руу шидээд бас дахиад балиус хутга над руу шидсэн. Би тэр хүний өөдөөс ямар нэгэн хариу зүйл хийгээгүй сууж байсан. ...Даян намайг гэрээс аваад гарахад Лхагвасүрэн араас гарч ирээд шууд үсдэж газар унагаад дээр гараад суугаад хоёр өвдөгөөрөө газар тулсан байсан. Тэгтэл түүний өвдөг нь шалбарсан байх угаасаа тэр шилэн трико өмссөн байсан. Тэгээд тэр миний үснээс аймаар зулгаагаад миний толгойг нааш нь цааш нь сэгсчээд байхаар нь би аргаггүй хамгаалалт хийгээд түүний үснээс нь зөрүүлээд зулгаасан, тэгсэн гэрээс хүмүүс гарч ирээд салгасан. Лхагвасүрэн миний баруун гуя руу гурван удаа өшиглөсөн. Тэгээд цагдаа ирцгээсэн. Цагдаагийн машинд суугаад явж байхад тэр намайг элдэвээр муу хэлээд байсан. Цагдаа нар ч энэ талаар мэдэж байгаа. Гэрийн гадаа байхад миний гарын хумс их биеээрээ унасан байсан. ...Лхагвасүрэнгийн шидсэн хутга нь Адъяа гэдэг хүний духан дээр оносон харин бусад зүйлүүд нь хүн оноогүй. Адъяа миний хойд талд сууж байсан. Бид хоёр тухайн үед хоёлуулаа л архи уусан халамцуу байсан. Лхагвасүрэн эхлээд намайг үсдсэн би тэр хүнийг эхэлж үсдээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 дүгээр хуудас/

Шүүгдэгч Г.Л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ... “2017.10.07 өдөр Мөнхтуул эгчийн гэрийн цайллаганд уригдаад 18 цагийн үед очсон. Тэнд очиход Сарантуяа согтолтын байдалтай байсан. Уранчимэг, Бат-Эрдэнэ бид 3 мах идээд сууж байсан. Энэ хүн тэр хоёр хүний амьдралд оролцоод байсан. Бат-Эрдэнэ гараад явсан чинь эхнэр Одончимэгт нь хандаж танай  нөхөр чинь даварчихсан байна. Ингэж болохгүй. Би та нарын амьдралыг мэдсэн гээд агсраад байсан. Тэгээд бид хоёр хүний амьдралд чамд хамаагүй шүү дээ, уусан идсэнээ шингээх хэрэгтэй гэж хэлж байсан чинь нэг хүн намайг хүчтэй цохиод авсан. Эргээд харсан чинь Сарантуяа байсан. Та яагаад намайг цохиод байгаа юм бэ? гэхэд өө цохьчихсон уу? гээд мэдэн будилаад байсан. Гадаа хорхог хийгээд орж гараад байж байсан чинь гэрийн хишиг ирсэн. Тэгээд гэрийн хишиг заавал уух ёстой гээд шахсан. Өмнө нь хэг их архи дарс хэрэглэж ууж идэж байгаагүй учраас дорхноо согтсон байсан. Нэмээд 2, 3 хундага архи уусан. Зарим зүйлийг санахгүй байсан. Нэг мэдэхэд энэ хүнтэй гадаа үсдэлцээд байж байсан. Тэнд байсан хүмүүс салгаад бид хоёрыг ирээд цагдаа аваад явсан. Энэ завшааныг ашиглаад энэ хүнээс уучлал гуйя гэж бодож байна“ гэв.

Шүүгдэгч О.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ... “Эхнэр нөхөр хоёрын талаар сонсож байсан. Нэг их аймаар хэрүүл болоогүй. Сарантуяа хундагатай архиа надруу шидсэн. Хүүхдийн памперс шидсэн. Махан дээр байсан хутга шидсэн. Гэхдээ намайг оноогүй. Лхагвасүрэн миний дээр суугаад үснээс дугтарсан. Миний үсийг тавихгүй байсан учраас би зөрүүлээд үснээс нь зулгаасан. Лхагвасүрэнг аваад гарахад цагдаа нар ирсэн“ гэв.Bottom of Form

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №494 дугаар дүгнэлт:

1. Г.Л биед тархины доргилт, баруун гуя, зүүн шилбэний цус хуралт, баруун бугалга, шуу, баруун, зүүн өвдөгний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

4. Шүүх эмнэлгийн гэмтэл тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна./хх-ийн 32 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №493 дугаар дүгнэлт:

1. О.С биед зүүн ядам, чигчий хурууны хумсны хуулрал, баруун гуяны цус хуралт, зүүн шанаа, зовхи, хацар, баруун шуу, мөр, бугалга, баруун, зүүн чихний ар хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

4. Шүүх эмнэлгийн гэмтэл тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна./хх-ийн 34 дүгээр хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №541 дугаар дүгнэлт:

1. Г.Л биед тархины доргилт, баруун бугалга, шуу, 2 өвдөгний жижиг зулгаралт, баруун гуя, зүүн шилбэний цус хуралт гэмтлүүд үүсчээ.

2. Дээрх гэмтлүүд нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Уг гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

5. Шинжээч эмч Б.Ганшагайгийн 2017.10.13-ны өдөр гаргасан 494 тоот дүгнэлт үндэслэлтэй байна./хх-ийн 36 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №537 дугаар дүгнэлт:

1. О.С биед баруун чамархайн үсний халцрал, зүүн нүдний доод зовхи, хацар, шанаа, 2 чихний ар, баруун мөр, бугалга шууны жижиг зулгаралт, зүүн гарын 4, 5 дугаар хурууны хумсны хуулрал, баруун гуяны цус хуралт гэмтлүүд үүсчээ.

2. Дээрх гэмтлүүд нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Уг гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

5. Шинжээч эмч Б.Ганшагайгийн 2017.10.13-ны өдөр гаргасан 493 тоот дүгнэлт үндэслэлтэй байна./хх-ийн 38 дугаар хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 03 дугаар хуудас/, Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “О.Сарантуяагийн комьютер томогарафикийн зураг, гялгар жижиг ууттай үс, 2 минут 15 секундын бичлэгтэй DVD /хх-ийн 11 дүгээр хуудас/ болон

           Эрүүгийн 1728000990089 дугаартай хэргээс шүүгдэгчийн хувийн байдлыг нотолсон дараах нотлох баримтуудыг:

Мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч нарын талаархи мэдээлэл авах тогтоол /хх-ийн 55-63 дугаар хуудас/

Г.Лх ял шийтгэлийн тэмдэглэл /хх-ийн 68 дугаар хуудас/

 

Э.Маргад, Л.Доржсүрэн нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 71-72 дугаар хуудас/

Г.Л бакалаврын диплом, иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 73-75 дугаар хуудас/

 

О.С ял шийтгэлийн тэмдэглэл /хх-ийн 78 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн БОЭТөвийн комьютерт томографикийн шинжилгээ “О.Сарантуяа нас 35, эм”/хх-ийн 86 дугаар хуудас/

О. амбулаториор эмчлүүлэгчдийн карт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 87-98 дугаар хуудас/

О.Сн жолооны үнэмлэхний хуулбар /хх-ийн 103 дугаар хуудас/

О.С нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-ийн 105 дугаар хуудас/

Э.Далайжаргал, Э.Даваажаргал нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 106 дугаар хуудас/

О.С Соёлын тэргүүний ажилтан тэмдэгийн үнэмлэх, дуучин мэргэжлийн үнэмлэх, иргэний үнэмлэхний хуулбар, үсчний үнэмлэх/ хх-ийн 105-110 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

1.2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг Төгөлийн 3б-8 тоотод оршин суух Т.Ганхуягийнх шинэ гэрийн найр хийсэн байх ба тухайн гэр бүлд  О.С ая дуу өргөх, Г.Л нь хадам эгч Одончимэг, түүний нөхөр Бат-эрдэнийн хамт зочлон очсон байна. Шүүгдэгч О.С нь Бат-Эрдэнэд...”жирэмсэн эхнэрээ хайрла” гэж, эхнэр Ш.Одончимэгт нь хандан “танай нөхөр арай дэндүү даварсан байна” гэж хэлсэн байх бөгөөд хариуд нь Г.Л, Ш.Одончимэг нар “айлын амьдрал чамд хамаагүй” гэхэд  Г.Лх баруун талын дал руу цохиход “та яаж байна” гэж хэлэхэд О.С “өө яанаа, би мэдээгүй” гэж хэлэн суудалдаа эргэн суусан цаг үеэс эхлэн тэдний хооронд үл ойлголцох маргаан үүсгэж, хэрүүл зодоон гарах үйл явцыг өдөөсөн байна гэж үзэх нотлох баримтууд дараах хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байна. Үүнд:

Гэрч Ш.Одончимэгийн ... “Бид нар идэж уугаад сууж байхад тэр Сарантуяа согтуу та нарын амьдралыг мэднэ гээд хүн өдөөд байсан тэр манай нөхөр, Лхагвасүрэн нарыг өдөөд байсан би тухайн үед архи уугаагүй эрүүл байсан. Би жирэмсэн байгаа юм. Сарантуяа гэдэг хүүхэн Лхагвасүрэнг цохиод авах шиг болоход Лхагвасүрэн та яагаад намайг цохиж байгаа юм бэ гэхэд Сарантуяа хэрүүл өдөөд байсан. ...Намайг найрнаас явахад Сарантуяа гэрийн зүүн талд, Лхагвасүрэн гэрийн баруун талд хэрэлдэх шинжгүй сууж байсан. Намайг найранд сууж байхад Сарантуяа хэрүүл өдөөд байсан болохоос ямар нэгэн зодоон нүдээн болоогүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/

Гэрч Ц.Мөнхтуулын...“Top of FormСарантуяа, Лхагвасүрэн хоёр маргалдсан тухайн үед манай хамаатнууд ирсэн байсан болохоор юу болсныг мэдээгүй нэг мэдэхэд гадаа хэрүүл маргаан болохоор нь гараад ирэхэд Лхагвасүрэн, Сарантуяа хоёр нэг нэгнийгээ үсэдсэн байж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/

Гэрч Ц.Аюурзанын... “Нэг ороод ирэхэд цартай махыг бутраачихсан байж байхаар нь түүнийг нь би янзалчихаад гэрээс гарсан, хутга шөвөг шидсэн ч гэх шиг тийм зүйл яригдаад байсан болохоос би тэр талаар огт мэдээгүй хараагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/

Гэрч Т.Ганхуягийн...“Сүүлд нь сонсоход манай гэрийн найран дээр Лхагвасүрэн Сарантуяа хоорондоо маргалдаад цагдаа нар ирээд аваад явсан гэж сураг гарч байсан. Манай гэрт шаазан морь байдаг, гэхдээ би тухайн үед гэрт шаазан морь хагарч, мах бутарсан талаар би мэдээгүй. Миний мэдэж байгаагаар Адъяа байсан, Сарантуяа байсан өөр хүн байсан үгүйг нь мэдэхгүй байна явсан байсан байх” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/

Гэрч Х.Даваасүрэнгийн... “Сарантуяа Лхагвасүрэнтай маргалдаад байхаар нь би удаагүй гэрээс гараад явсан. Би тэндээс 23 цагийн үед явсан. Би гэрээс гараад гадаа машиндаа сууж байсан. Намайг найран дээр очиход гэрийн зүүн талд Сарантуяа, Лхагвасүрэн гэрийн баруун талд сууж байсан. Би найран дээр 20 цагийн үед очоод 23 цагийн үед явсан гэхдээ би гарч орж байсан. Ямар тэр хоёр хоорондоо хэрэлдээд маргалдаад байсан яг юунаас болсоныг нь мэдээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/

Насанд хүрээгүй гэрч Б.Даваацэрэнгийн... “Лхагвасүрэнтэй хамт явсан эрэгтэй эмэгтэй хоёр хүн хоорондоо маргалдсан. Тэгж байтал манай ээж эрэгтэйд нь чи эхнэрээ жирэмсэн байхад нь яах гэж ингээд байдаг юм бэ гэсэн зөвлөгөө өгч байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/

Яллагдагч Г.Лх мөрдөн байцаалтын шатанд өгсөн... “2017 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 18 цагийн үед би хадам эгч Одончимэг, түүний нөхөр Бат-Эрдэнэ хүүхдүүдийн хамтаар Мөнхтуулын шинэ гэрийн цайллаганд очсон. Тэнд Мөнхтуул, нөхөр Ганаа, Мөнхтуулын найз гээд 4, 5 хүүхэн, Даян эхнэрийн хамтаар байцгааж байсан өөр хүн байгаагүй....мах идээд сууж байхад Бат-Эрдэнийг гэрээс гараад явсан дараа нь Сарантуяа нь Одончимэг рүү хандаж танай нөхөр даварсан байна, танай нөхөрт хандаж хэдэн үг хэлмээр байна гэж хэлсэн. Тэгэхээр нь Одончимэг бид хоёр хүний амьдрал таньд хамаагүй та дуугүй бай гэж хэлээд байж байсан би махаа идээд сууж байхад миний араас нэг хүн цохих шиг болсон эргээд харахад Сарантуяа зогсож байсан. Би түүнийг та яагаад намайг цохиж байгаа юм бэ гэхэд тэр өө би чамайг цохисон уу би мэдээгүй ш дээ гэж хэлээд буцаад сууж байсан газартаа очоод суусан” гэх мэдүүлэг/ хх-ийн 51-52 дугаар хуудас/

Яллагдагч О.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн... “2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр би найз Мөнхтуулын найранд суусан. ...тэдний ах дүүгийн талаар Мөнхтуул эгч ярьж байсан. Тухайн үед би архи уусан байсан болхоор нөгөө ах дүүгийнх нь эмэгтэйг нь өрөвдөөд, жирэмсэн эхнэрээ хайрла янз бирийн юм битгий гаргаж болохгүй гэж Баагий гэдэг нөхөр нь хэлж байсан. Өөрөөр тэр найран дээр ямар нэгэн зүйл болоогүй, тэр залуутай юм яриад сууж байхад хажуунаас тэр Лхагвасүрэн гэгч энэ хоёрын амьдрал чамд ямар хамаатай юм бэ гээд бариад сууж байсан архитай рункээ над руу шидсэн бас нэг шаазан морь, хүүхдийн хэрэглэсэн байсан пампарес зэргийг над руу шидээд бас дахиад балиус хутга над руу шидсэн. Би тэр хүний өөдөөс ямар нэгэн хариу зүйл хийгээгүй сууж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 дүгээр хуудас/ зэрэг нь гэмт хэрэг гарахаас өмнөх байдал буюу гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг илэрхийлж байна.

Хохирогч О.С дээрх маргааны үед шүүгдэгч Г.Лхагвасүрэнг “хундага, хутга, шаазан морь, памперс” зэргийг шидсэн гэж мэдүүлж байх боловч хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Ш.Одончимэг, Ц.Мөнхтуул, Г.Батмөнх, Х.Даваасүрэн, насанд хүрээгүй гэрч Ц.Даваацэрэн  нарын мэдүүлгээр тогтоогдоогүй байна.

2.Шүүгдэгч О.С гэрээс гарах үед шүүгдэгч Г.Лхагвасүрэн даган гарсан байх ба хоорондоо маргалдан үсдэн зодолдсон үйл баримт дараахь нотлох баримтаар тогтоогдсон байна.

Гэрч Г.Батмөнхийн... “22 цагийн үед л Сарантуяа, Лхагвасүрэн хоёр гэрээс маргалдаад гарч ирсэн. Тэр хоёр гэрээс гарч ирэхдээ хэрэлдээд гараад ирсэн. Тэгээд машины өмнө талд ирээд газар өнхөрөлдөөд эхэлсэн тэгхээр нь би очоод тэр хоёрыг салгасан. Намайг тэр хоёрыг салгахад Сарантуяа, Лхагвасүрэн хоёр нэг нэгнийгээ үсдэлцээд газар хэвтэцгээж байхад нь очиж салгасан.  Тэр хоёр гэрээс гарч ирээд 1, 2 минут нэг нэгнийгээ үсдэлцсэн, би тэр хоёрыг салгах гэхэд би дийлэхгүй арай гэж л салгасан удаагүй цагдаа ирээд тэр хоёрыг авч явсан” гэх мэдүүлэг,

Гэрч Ц.Мөнхтуулын...” Тухайн үед гадаа харанхуй болсон байсан намайг гэрээс гараад ирэхэд Сарантуяа, Лхагвасүрэн хоёр нэг нэгнийгээ тас үсдэлцсэн, газар хэвтэцгээсэн байдалтай байсан. ...цагдаа ирээд тэр хоёрыг аваад явсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/

Гэрч Т.Ганхуягийн... “Сүүлд нь сонсоход манай гэрийн найран дээр Лхагвасүрэн Сарантуяа хоорондоо маргалдаад цагдаа нар ирээд аваад явсан гэж сураг гарч байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/

Гэрч Х.Даваасүрэнгийн... “Намайг гэрт байхад Сарантуяа гэрээс түрүүлж гарч явсан араас нь Лхагвасүрэн гарсан, удаагүй гэрийн гадаа хүүхнүүд зодолдлоо гэж байсан би гэрээс гарч юу болж байгааг хараагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/

Гэрч И.Батболдын... “Төгөлийн 3б-8 тоотод хоёр хүн зодолдоод байна гэсэн дуудлага ирсний дагуу дуудлаганд очиход Сарантуяа гэрт сууж байсан харин нөгөө хүн нь гэрлүүгээ харих гэж байсан. Сарантуяагийн нүүрээс бага зэрэг цус гарсан байсан. Нөгөө хүүхэн нь зүгээр байсан. Сарантуяагийн үс нь сэгсийчихсэн, Лхагвасүрэн нь бид нарыг хэл амаар доромжлоод байхаар нь хоёуланг нь цагдаа дээр авчирч еренхий жижүүр Пүрэвбаатарт хүлээлгэж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/

Гэрч Г.Пүрэвбаатарын... “Сарантуяа, Лхагвасүрэн хоёрыг цагдаа дээр ирэнгүүт драгер багжаар согтуурлыг хэмжиж үзэхэд Сарантуяа нь 1 бүхэлтэй, нөгөөтөх нь 0.86 хувьтай гарч байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/

Насанд хүрээгүй гэрч Б.Даваацэрэнгийн... “би гэрээс гараад ээжийг дуудахад ээжийн дуу жорлонгийн тэр хавьд дуу гарсан. Тэгэхээр нь би хүрээд очиход Лхагвасүрэн ээжийн дээр нь гараад өвдөгөөрөө газар тулаад ээжийн үснээс нь зулгаагаад зогсож байсан тэгж байтал гэрээс толгойгоо хар юмаар боосон хүн гарч ирээд манай бэрээ яагаад байгаа юм бэ наад хүнийхээ үсийг тавь гэж хэлээд очсон. ...Даян гэдэг хүн бас хүрч ирээд манай ээж Лхагвасүрэн хоёрыг арай гэж салгасан. ...би гэрэл тусгаад харахад манай ээжийн нүднээс цус гарсан юм шиг байхаар нь би түүнд цус гарч байна гэж хэлсэн. ...Лхагвасүрэн гэрээс гарч ирээд Сарантуяа янхан хаана байна гээд хашгираад хэлэх хэлэхгүйгээр дооомжлоод байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/

Гэрч Д.Эрдэнэ-Очирын... “Даян надад цагдаа ирээд танай эхнэр, Лхагваа хоёрыг аваад явсан. ...танай эхнэрийг хүнтэй ярьж байхад нь Лхагваа дундуур нь яриад хэрүүл маргаан болсон гэж хэлсэн тэгсэнээ бас Лхагваа танай эхнэр лүү хутга шаазан хундага шидсэн, хутга нь хүний духан дээр нь оносон гэж хэлсэн. Тэгээд би цагдаа дээр ирэхэд манай эхнэр байхаар нь эхнэрээ аваад явсан. Гэрт очоод байж байхад тэр Лхагвасүрэн утсаар залгаад эхнэрийнхээ бөгсийг захирч сураарай гэж хэлхээр нь би баримттай юм хэлээрэй. Би гурван хүүхэдтэй болсон хүн гэж хэлэхэд тэр утсаа салгасан. Тэгээд дахиад утсаар залгаад эхнэрээ захирч сураарай гэж хэлээд утсаа салгасан түүнээс хойш дахиж утсаар залгаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/,

Хохирогч Г.Лхагвасүрэнгийн... “Сарантуяа тэнд байсан хүмүүс рүү хандаад агсрангуй үг хаяад үгээр өдөөд байсан. ...Сарантуяа тэгэх ёстой, өгөх ёстой гээд хэрүүлийн чанартай үг хаяад байсан би нөгөө гэрийн хишиг уусан байсан болохоор согтсон байсан нэг мэдэхэд би Сарантуяатай гэрийн гадаа үүдэнд нэг нэгнийгээ үсдээд зогсож байсан. Тэрүүхэн хооронд юу болсныг санахгүй байгаа юм. Тэнд байсан хүмүүс бид нарыг салгасан. ...цагдаа ирээд бид хоёрыг аваад цагдаа дээр ирсэн. Би Сарантуяаг үсдсэн бусдаар түүнийг цохиогүй гэж бодоод байгаа юм. Би тухайн үед зарим зүйлээ санахгүй согтсон байсан юм. Ямар ч байсан бид хоёр нэг нэгнийгээ үсдээд Сарантуяа миний дээр гарсан байсан. 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн шөнө Сарантуяа миний биед эдгээр гэмтлүүдийг учруулсан харин яаж тэр учруулсаныг санахгүй байна. Гомдол байхгүй нэхэмжилж байгаа зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/

          Хохирогч О.Сарантуяагийн ... “би өмнө нь сонсож байсан зүйлийг бодоод нөхөрт нь би эхнэрээ дорд үзлээ гэж түүнд хэлсэн, бусдаар тэр айлын амгалан тайван байдаг алдагдуулсан зүйл байгаагүй тэгж байхад би гэрийн зүүн талд сууж байсан, нөгөө залуу Лхагвасүрэн хоёр баруун талд сууж байсан, би тэр залуутай юм ярьж байхад Лхагвасүрэн ууж байсан рунктэй архиа чамд айлын амьдрал ямар хамаатай юм бэ гэж хэлээд шидсэн эргэж хараад шаазан морийг бас над руу шидсэн. Тэгсэн бас хүүхдийн хэрэглээд тавьсан байсан пампарас бас шидсэн, Лхагвасүрэн тухайн үед мах идэж сууж байсан болхоор махан дээр байсан том балиусан хутгийг над руу шидсэн чинь хутга нь Адъяа гэдэг залуугийн духыг шүргээд газар унасан. Тэгсэн чинь Туул эгчийн хүү Даян намайг гэрээс аваад гарсан, гэрийн гадаа гараад байж байхад араас Лхагвасүрэн гарч ирээд намайг шууд үсдээд миний дээр гараад суучихсан тэгэхээр би аргагүй хамгаалалт хийгээд түүний үснээс нь зөрүүлээд зуурсан тэгсэн гэрээс хүмүүс гарч ирээд бид хоёрыг салгасан чинь Лхагвсүрэн миний баруун талын гуя руу хэд хэдэн удаа өшиглөсөн тэгсэн цагдаа нар ирээд бид хоёрыг аваад явсан. Лхагвасүрэн миний үснээс зулгаагаад татсан, 2 чихний ар талаар хумсаараа хумсалсан, зүүн нүдний доод талд 2 газарт бас хумсалсан, хуйх тэр чигээрээ шалбараад хөндлүүрлээд хумсны сорви гарсан байсан. Миний гарны чигчий ядам хурууны хумс унасан, баруун хөл рүү хэд хэдэн удаа хөлөөрөө өшиглөөд муу муухай үгээр маш их доромжилж байсан. Би гэрт байхад Баагийг гэдэг залуутай маргалдсан би тэр хүний жинхэнэ нэрийг нь мэдэхгүй. Даян Лхагвасүрэн бид хоёрыг салгасан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,               

           Шүүгдэгч Г.Л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ... “Гадаа хорхог хийгээд орж гараад байж байсан чинь гэрийн хишиг ирсэн. Тэгээд гэрийн хишиг заавал уух ёстой гээд шахсан. Өмнө нь нэг их архи дарс хэрэглэж ууж идэж байгаагүй учраас дорхноо согтсон байсан. Нэмээд 2, 3 хундага архи уусан. Зарим зүйлийг санахгүй байсан. Нэг мэдэхэд энэ хүнтэй гадаа үсдэлцээд байж байсан. Тэнд байсан хүмүүс салгаад бид хоёрыг ирээд цагдаа аваад явсан. Энэ завшааныг ашиглаад энэ хүнээс уучлал гуйя гэж бодож байна“ гэв.

Шүүгдэгч О.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ... “Лхагвасүрэн миний дээр суугаад үснээс дугтарсан. Миний үсийг тавихгүй байсан учраас би зөрүүлээд үснээс нь зулгаасан. Лхагвасүрэнг аваад гарахад цагдаа нар ирсэн“ гэв.

Дээрх үйл явдлын улмаас хохирогч Г.Л эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь 541 дугаар дүгнэлт: 1. Г.Л биед тархины доргилт, баруун бугалга, шуу, 2 өвдөгний жижиг зулгаралт, баруун гуя, зүүн шилбэний цус хуралт гэмтлүүд үүсчээ /хх-ийн 36 дугаар хуудас/

Мөн хохирогч О.С эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №537 дугаар дүгнэлт: 1. О.Сбиед баруун чамархайн үсний халцрал, зүүн нүдний доод зовхи, хацар, шанаа, 2 чихний ар, баруун мөр, бугалга шууны жижиг зулгаралт, зүүн гарын 4, 5 дугаар хурууны хумсны хуулрал, баруун гуяны цус хуралт гэмтлүүд үүсчээ гэх дүгнэлтээр тус тус тогтоогдсон байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Г.Л нь хохирогч О.С зүй бус харьцаанаас үүссэн маргаанд бухимдан түүнийг гэрээс гарах үед дагаж гарсан байх бөгөөд хашаанд зогсож байсан машины өмнө очин хохирогчийн үснээс зулгаан унагаж дээр нь  гарч зодоон эхэлсэн гэх нөхцөл байдал илүү давамгай байдлаар тогтоогджээ. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч О.С зүүн гарын 4, 5 дугаар хурууны хумсны хуулрал үүссэн нь шүүгдэгчийн үйлдэлтэй холбоогүй өөрөөр хэлбэл О.С хохирогч Г.Л дороос түүний үсийг зулгаах үед хумснууд хууларсан байх магадлалтай байна

Шүүгдэгч О.С өөрийн биед халдсан халдлагын эсрэг үйлдэл хийж шүүгдэгч Г.Л биед тархины доргилт, баруун бугалга, шуу, баруун гуя, зүүн шилбэний цус хуралт гэмтлүүд учруулсан байх боломжтой байна. Харин 2 өвдөгний зулгаралт бүхий гэмтэл нь хохирогч О.С дээр өвдөглөн суух үед газарт үрэгдэн үүссэн байх нөхцөл байдал тогтоогджээ.

Шүүгдэгч О.С хохирогч Г.Л эрх чөлөөнд халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч гэм буруутай гэж үзэхэд эргэлзээтэй нөхцөл байдал үүсч байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч О.С үйлдэлд Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгт заасан “Өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан нь гэмт хэргийн шинжийг үгүйсгэх нөхцөл байдал бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг агуулсан боловч өөрийн эрх, ашиг сонирхолыг хамгаалах зорилгын үүднээс хийсэн үйлдэл байдаг.

 Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2-д “аливаа хүн мэргэжил, тусгай бэлтгэл, албан ажлын байдал, аюултай довтолгооноос зайлсхийх, бусдаас тусламж авахаар хандах боломжтой байсан эсэхээс үл хамааран аргагүй хамгаалалт хийх эрхтэй бөгөөд аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн...үед хийнэ гэж хуульд заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4-т заасан  амьд явах, халдашгүй, чөлөөтэй байх болон бусад эрхээ эдлэх, энэ эрхэд халдсан довтолгооныг няцаах, түүнээс хамгаалах, Эрүүгийн хуулиар хамгаалагдан зөвшөөрөгдсөн үйлдэл гэж үзнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч О.С үйлдэлд гэмт хэргийн шинжийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдож байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Л өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэж гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байх тул түүний гэмт үйлдэлд зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт нотолбол зохих асуудлуудыг нотолсон, цуглуулж бэхжүүлсэн нотлох баримт нь хууль ёсны бөгөөд хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Г.Л үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл 1 дэх хэсэгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал,  мөн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших бөгөөд шүүхээс шүүгдэгч Г.Л гэм буруутай үйлдэлд эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх буюу 450000 төгрөгөөр торгож, торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан 6 сарын хугацаанд  сар бүр 75000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хохирогч О.С хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэсэн тул шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  “комьютер томографикийн зураг 1 ширхэг, 2 минут 15 секундын бичлэг бүхий СD 1 ширхэг”-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, гялгар ууттай үсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өмнөговь аймаг дахь шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Л, О.С нар нь төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурьдах нь зүйтэй.