| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 192/2025/03503/И |
| Дугаар | 192/ШШ2025/04955 |
| Огноо | 2025-06-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 192/ШШ2025/04955
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. К.З-ын нэхэмжлэлтэй М.Г-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 47 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын 15 400 000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 31 600 000 төгрөгийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч, хариуцагч нь 31 600 000 төгрөгийг 2 сарын хугацаанд буюу 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 15 800 000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 15 800 000 төгрөгөөр тус тус төлөхөөр эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч К.З-ын урьдчилан төлсөн 392 950 төгрөгөөс 157 975 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан нэхэмжлэгч К.З-д олгож, хариуцагч М.Г-оос улсын тэмдэгтийн хураамжид 157 975 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К.З-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ