| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дуламрагчаагийн Одонтуяа |
| Хэргийн индекс | 128/2025/0532/З |
| Дугаар | 128/ШШ2025/0572 |
| Огноо | 2025-08-25 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 128/ШШ2025/0572
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Одонтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Дүгнэлт гаргагч: Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Р.Э*******,
Хариуцагч: Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Д.Ч*******,
Маргааны төрөл: Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчийн шийтгэлийн хуудас хуульд нийцсэн тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Дүгнэлт гаргагч Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Р.Э*******, хариуцагч Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Д.Ч******* нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Болортуяа хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Прокурорын 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дүгээр дүгнэлт:
1.1. Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Д.Ч*******ийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсыг дахин шинэ захиргааны акт гарах хүртэл түдгэлзүүлэх тухай.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс 30ёб4/ дугаартай албан бичгээр ...тус дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ******* маркет ХХК нь Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг хууль бусаар бусдад шилжүүлсэн нөхцөл байдал тогтоогдож байгаа тул харьяаллын дагуу шалгуулахаар Нийслэлийн Хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчид хүргүүлсний дагуу улсын байцаагч Д.Ч******* хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж,
2.2. 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн дугаар шийтгэлийн хуудсаар Б.Б Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 11 дэх заалтаар согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан зөрчилд 500,000 төгрөгийн торгох, 4,080,250 төгрөгийн нөхөн төлбөрийн шийтгэл оногдуулж, 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр зөрчилд холбогдогч Б.Б торгууль 500,000 төгрөгийг болон хууль бусаар олсон орлого 4,080,250 төгрөгийг бүрэн төлжээ.
Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:
3.1. Прокурор 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дүгээр дүгнэлтдээ: Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Р.Э******* би, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Д.Ч******* нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсээс албан бичгээр ирүүлсэн ... Сүхбаатар дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ******* маркет ХХК нь согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг хууль бусаар бусдад шилжүүлсэн гэх зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган, 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Б.Бг Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 11 дэх заалтад зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, хууль бус орлого 4,080,250 төгрөгийг хураан авахаар шийдвэрлэсэн 159 дугаартай материалыг шалгалтын явцад хянав.
Зөрчлийг шалгасан материалд, Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсээс ... Сүхбаатар дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ******* маркет ХХК нь согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг хууль бусаар бусдад шилжүүлсэн талаарх зөрчлийг шалгуулахаар ирүүлсэн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 30ёб4/ дугаартай албан бичиг, тус албан бичигт хавсарган ирүүлсэн бусад баримтууд,
Холбогдогч Б.Бгийн ...тухайн дэлгүүрт би өөрөө сууж байгаа. Дэлгүүр нь тусгай зөвшөөрөлтэй. Түрээсэлдэг эзэн нь Л.Б гэж хүн байдаг... гэх мэдүүлэг, ... Би 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн Д.Э эгчээс түрээсэлсэн. Түрээсэлж эхлээд эхний 2 сар 6 нэрээр ажиллаж байгаад сүүлд архи согтууруулах ундаа худалдаж эхэлсэн... гэх мэдүүлэг,
Холбогдогч Д.Эийн ... 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр иргэн Б.Б*******д /хамаатан/ түрээсэлсэн, иргэн Д.Э, Б.Б******* бид хоорондоо түрээсийн гэрээ хийсэн нь үнэн болно. Өмнө нь манай дэлгүүр ******* маркет ХХК дээр тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулдаг байсан. Тусгай зөвшөөрлийн хугацаа 2024 оны 07 дугаар сард дууссан тэрнээс хойш архи согтууруулах ундаа зараагүй байж байгаад хүсэлтээ өгөөд 2025 оны 01 дүгээр сард тусгай зөвшөөрөл гарсан. Гэхдээ манай охин Л.Б Б.Б*******д компаниа түрээслээгүй. Охин гадагшаа Солонгос яваад өгсөн ирээд өөрөө ажиллуулна гэсэн. Ирэх болоогүй байгаа... гэх мэдүүлэг, ******* маркет ХХК-ний Тусгай зөвшөөрлийн хуулбар,
Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын 2 хэлтсийн Урьдчилан сэргийлэх, шуурхай удирдлагын тасгийн Хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн. цагдаагийн дэслэгч Х.У*******ийн иргэн Б.Бд Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан талаарх 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаартай Шийтгэлийн хуудас зэрэг баримтууд авагджээ.
Дээрх баримтуудаар Сүхбаатар дүүргийн дүгээр хороо, ******* хотхоны дүгээр байрны тоотод үйл ажиллагаа явуулдаг ******* маркет ХХК-ний ******* нэртэй хүнсний дэлгүүрийг түрээслэгч Б.Б нь согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлгүй байж бусдад болон насанд хүрээгүй хүүхдүүдэд согтууруулах ундаа худалдсан,
Мөн ******* маркет ХХК-ний эзэмшигч нь Сүхбаатар дүүргийн дүгээр хороо, ******* хотхоны дүгээр байрны тоотод үйл ажиллагаа явуулдаг ******* нэртэй хүнсний дэлгүүрээ 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс бусдад түрээслүүлж, улмаар Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийн хугацааг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр сунгаж, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг хууль бусаар бусдад буюу түрээслэгчид шилжүүлсэн үйлдэл тус бүр тогтоогдсон Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг хууль бусаар бусдад шилжүүлсэн бол... гэж, 11 дэх хэсэгт Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлгүйгээр, эсхүл гар дээрээс согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсэн бол... гэж тус бүр хуульчилсан.
Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын 2 хэлтсийн Урьдчилан сэргийлэх, шуурхай удирдлагын тасгийн Хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Х.У******* нь түрээслэгч Б.Бгийн согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлгүйгээр согтууруулах ундаа худалдсан үйлдлийг шалгаад шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн.
Харин ******* маркет ХХК-ний согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг хүн, хуулийн этгээд хууль бусаар бусдад шилжүүлсэн буюу Зөрчлийн тухай хулийн 6.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан зөрчлийг шалгуулахаар Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт албан бичгийг нотлох баримтуудын хамт хүргүүлсэн.
Гэтэл Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Д.Ч******* нь тус албан бичигт дурдагдсан хүн, хуулийн этгээдийн үйлдлийг шалгаж шийдвэрлэх атал урьд шалгаад шийтгэл оногдуулсан үндэслэлээр буюу Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт зааснаар иргэн Б.Бд давхардуулан шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна.
Тиймээс хүн, хуулийн этгээдийн согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг хууль бусаар бусдад шилжүүлсэн зөрчилд Зөрчлийн тухай хулийн 6.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар зөвтгөж, шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Энэ нь Зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн, Тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцсэн байх гэх Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалт, мөн Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ гэх Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1 дэх заалтыг тус тус зөрчсөн, хууль зүйн хувьд алдаатай шийдвэр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалтад заасан захиргааны байгууллагаас шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг түдгэлзүүлэх шаардлага үүсэж байна.
Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7 дахь хэсгийг удирдлага болгон, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Д.Ч*******ийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулсан дугаартай шийтгэлийн хуудасны олсон нь хэсэгт Хүн, хуулийн этгээдийн Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг хууль бусаар бусдад буюу түрээслэгчид шилжүүлж, Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 8 дахь заалтад заасан зөрчил үйлдсэн..." талаар бичиж, шийдвэрлэх нь хэсэгт ...Хүн, хуулийн этгээдийн үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 8 дахь заалтад заасны дагуу шийтгэл оногдуулж, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хураах асуудлыг шийдвэрлэж өөрчлөлт оруулахаар шинэ захиргааны акт гарах хүртэл шүүхээс захиргааны актыг түдгэлзүүлэхээр прокурорын дүгнэлт бичив. гэжээ.
3.2. Хариуцагч хариу тайлбартаа: ..Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч Д.Ч******* би Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс харьяаллын дагуу шилжиж ирсэн тус дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ******* маркет ХХК-тай холбоотой зөрчилд НХ******* бүртгэлийн дугаар аван эхлүүлсэн хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч Л.Б******* нь эрүүл мэндийн шалтгааны улмаас яаралтай эмнэлэгт хэвтсэн тул орлон ажиллах хуваарийн дагуу улсын ахлах байцаагч Д.Ч*******т шилжүүлж байна гэсэн удирдлагаас шилжүүлсэн Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсээс 30ёб4/ дугаартай албан бичгээр ирүүлсэн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо ******* хотхоны нэр бүхий дэлгүүр насанд хүрээгүй хүүхдүүдэд архи согтууруулах ундааны зүйл худалдсан гэх мэдээллийг 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 10 цаг 47 минутад хүлээн авч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад иргэн Б.Б согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөлгүйгээр согтууруулах ундаа худалдсан зөрчил илэрсэн.
Түрээслэгч иргэн Б.Б, түрээслүүлэгч иргэн Д.Э нарын дэлгүүртэй холбоотой бичиг баримтад үзлэг хийхэд тус иргэдийн хооронд хийсэн дэлгүүрийг (тухайн объектыг) түрээслэх түрээсийн гэрээтэй, иргэн Д.Эийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй, архи согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөлгүй байсан.
2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр түрээслэгч иргэн Б.Б, түрээслүүлэгч иргэн Д.Э нарыг дуудаж ирүүлэн мэдүүлэг авсан. Түрээслэгч иргэн Б.Бд зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн тэмдэглэл, үзлэг хийсэн тэмдэглэл, зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулснаар Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 11 дахь заалт Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлгүйгээр, согтууруулах ундаа худалдсан гэх зөрчлийн материалтай танилцаж илэрсэн зөрчлийг арилахгүй дахин архи согтууруулах ундаа худалдан борлуулж байсан, архи худалдаж эхэлсэн өдрөөс хойш нийт 4,080,250 төгрөгийн согтууруулах ундаа худалдан борлуулсан хууль бусаар олсон орлого хураалгахад татгалзах зүйл байхгүй зөрчлөө гэрчилж тайлбар, мэдүүлэг өгсөн эрх бүхий албан тушаалтны асуусан асуултаар гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрсөн нь нотлогддог.
Зөрчлийн материалд хавсаргасан эрх бүхий албан тушаалтны авсан мэдүүлэгт холбогдогч түрээслэгч иргэн мэдүүлэг өгөхдөө Тусгай зөвшөөрлийн хугацаа 2024 оны 07 дугаар сард дууссан тэр үеэс хойш архи согтууруулах ундаа зараагүй байж байгаад хүсэлтээ өгөөд 2025 оны 01 дүгээр сард тусгай зөвшөөрөл гарсан, гэхдээ манай охин Л.Б, Б.Б*******д компаниа түрээслээгүй (объектоо түрээсэлсэн), охин гадагшаа Солонгос яваад өгсөн, ирээд өөрөө ажиллуулна гэсэн. Ирэх болоогүй байгаа. Цагдаа шалгах үед компанийн бичиг баримт, тусгай зөвшөөрөл эх хувиараа гэрт тавиад гадагшаа явсан байсан тэр хооронд ийм асуудал болсон байна. Гадагшаа яваад 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ирсэн. Цаашид дэлгүүрээ түрээслэхгүй, санамжийг бүрэн ойлгосон өөрсдөө дэлгүүрээ ажиллуулна гэж гарын үсэг зурсан.
Шалгалтаар Б.Б нь согтууруулах ундаа худалдсан зөрчил нь дахин давтан үйлдсэн байх тул Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 11-д зааснаар шийтгэврийн арга хэмжээ авч, хууль бус орлогыг хураан авч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
Иргэд хууль тогтоомжийг мэдлэг, мэдээлэл дутмагаас тухайн зөрчил гарах шалтгаан нөхцөл үүссэн байна гэв.
1. Шүүх прокурорын дүгнэлт, түүний үндэслэл, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Р.Э*******ы 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр бичсэн дүгээр дүгнэлтийг хангаж, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Д.Ч*******ийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн № дугаар шийтгэлийн хуудсыг хуульд нийцүүлэн өөрчлөлт оруулж шинэ захиргааны акт гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
2. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Урьдчилан сэргийлэх, шуурхай удирдлагын тасгийн Хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Х.Ү******* нь зөрчлийн №******* дугаартай гомдол, мэдээллийн дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаад Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, ******* хотхоны 501 дүгээр байранд байрлах, ******* маркет хүнсний дэлгүүрийг түрээслэн ажиллуулдаг, иргэн Б.Бд Насанд хүрээгүй хүүхдүүдэд архи, согтууруулах ундааны зүйл худалдсан гэх зөрчилд 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр №******* дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт заасныг үндэслэн 500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
3. Улмаар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 30ёб4/ дугаартай албан бичгээр ...тус дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ******* маркет ХХК нь Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг хууль бусаар бусдад шилжүүлсэн нөхцөл байдал тогтоогдож байгаа тул харьяаллын дагуу шалгуулахаар Нийслэлийн Хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчид хүргүүлсэн байна.
4. Гэтэл хариуцагч улсын байцаагч нь харьяаллын дагуу ******* маркет ХХК-ийг Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг хууль бусаар бусдад шилжүүлсэн зөрчил үйлдсэн эсэхийг шалган тогтоож, холбогдох зөрчилд шийтгэл ногдуулалгүйгээр, иргэн Ц.Бд өмнө нь зөрчилд тооцож, шийтгэл ногдуулсан үндэслэлээр буюу Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт заасан Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлгүйгээр, эсхүл гар дээрээс согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсэн гэх үндэслэлээр 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр № дугаар шийтгэлийн хуудсаар дахин шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болжээ.
5. Учир нь Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг хууль бусаар бусдад шилжүүлсэн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно, мөн зүйлийн 11-д Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлгүйгээр, эсхүл гар дээрээс согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж тус тус зааснаар согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг хууль бусаар бусдад шилжүүлсэн болон тусгай зөвшөөрөлгүйгээр согтууруулах ундаа худалдсан зөрчил үйлдсэн тохиолдолд шийтгэл ногдуулах хуулийн зохицуулалттай.
6. Хэрэгт авагдсан иргэн Д.Э, Б.Б нарын хооронд 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан түрээсийн гэрээнээс үзвэл, түрээслүүлэгч буюу Д.Э нь түрээслэгч болох Б.Бгийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж үл хөдлөх эд хөрөнгө буюу 8 нэрийн хүнсний дэлгүүрийг шилжүүлэхээр харилцан тохиролцсоны дагуу иргэн Б.Б нь ******* маркет хүнсний дэлгүүрийг түрээслэн ажиллуулж байсан болох нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад энэ талаар өгсөн холбогдогч нарын мэдүүлэг, түрээсийн гэрээ, үзлэгийн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна. Харин түрээсийн зүйл болох 8 нэрийн ******* хүнсний дэлгүүрт Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаа худалдах 03/203 дугаартай тусгай зөвшөөрөл 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр олгогджээ.
7. Энэ тохиолдолд, дээр дурдсанчлан Зөрчлийн тухай хуулиар согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг хууль бусаар бусдад шилжүүлсэн болон тусгай зөвшөөрөлгүйгээр согтууруулах ундаа худалдсан зөрчилд тус тусад нь хариуцлага оногдуулахаар хуульчилсан байхад хариуцагч маргаан бүхий шийтгэлийн хуудсаар нэг этгээдэд буюу Б.Бд давхардуулан шийтгэл ногдуулсан нь мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино гэснийг зөрчсөн байна.
8. Хариуцагчаас ...түрээсийн гэрээ нь иргэд хооронд байгуулсан гэрээ байсан, Б.Б нь шийтгэл ногдуулсны дараа зөрчлөө давтан гаргаж байсан учраас дахин шийтгэл ногдуулсан хэмээн тайлбарлаж байх боловч энэ нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл болох Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс харьяаллын дагуу Нийслэлийн Хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчид хүргүүлсэн ...******* маркет ХХК нь согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг хууль бусаар бусдад шилжүүлсэн талаарх зөрчлийг шалган шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэл болохгүй.
9. Энэ талаарх прокурорын дүгнэлт үндэслэлтэй боловч шүүх шийтгэлийн хуудсыг өөрчлөх эрхгүй ба Зөрчил шалган шийдвэрлэх хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгаж дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана гээд 1.2-т шийтгэл оногдуулах, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг тогтоосон байна 1.3-д тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх гэж зааснаар шийтгэл оногдуулах эрх хэмжээ нь хуульд зааснаар эрх бүхий албан тушаалтан болох хариуцагчид байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзлээ.
10. Иймд прокурорын дүгнэлтийн дагуу Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн № дугаар шийтгэлийн хуудсыг дахин шинэ захиргааны акт гарах хүртэл нэг сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
11. Түдгэлзүүлсэн хугацаанд хариуцагч нь прокурорын дүгнэлтэд дурдсанаар ...шийтгэлийн хуудасны олсон нь хэсэгт хүн, хуулийн этгээдийн Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг хууль бусаар бусдад буюу түрээслэгчид шилжүүлж, Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 8 дахь заалтад заасан зөрчил үйлдсэн... талаар бичиж, шийдвэрлэх нь хэсэгт ...хүн, хуулийн этгээдийн үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 8 дахь заалтад заасны дагуу шийтгэл оногдуулж, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хураах асуудлыг шийдвэрлэж... өөрчлөлтийг хийн шийтгэлийн хуудсыг дахин гаргах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 8, Зөрчил шалган шийдвэрлэх хуулийн 6.10 дугаар зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1.3-д заасныг тус тус баримтлан Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн № дугаар шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гаргах хүртэл 1 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Д.Ч******* дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд улсын байцаагчийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн № дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүйд тооцохыг тайлбарласугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дүгээр зүйлийн .1.3-д зааснаар прокурорын дүгнэлт улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОДОНТУЯА