Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 2024/ДШМ/026

 

 

*******, ******* нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******, *******

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Бадамсүрэн нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.цэнгэл даргалж хянан шийдвэрлэсэн 2024 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/25 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, шүүгдэгч *******ын өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлуудаар *******, ******* нарт холбогдох эрүүгийн 1914000950230  дугаар хэргийг 2024 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Баярцэнгэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, .............. багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

- Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, эрүүгийн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар хоёр жилийн хугацаагаар оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жилийн хугацаагаар хойшлуулсан,

- Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 151 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар,

- Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн, ******* овогтой *******ийн *******, /РД:/,

2. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ............... багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр хоёр жилийн хугацаагаар хорих ялаар,

- Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 195 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, овогтой ийн баяр, / РД:/,

Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн “...2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 18-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Жинст сумын 4 дүгээр багийн нутаг “Гүний нуруу” гэх газраас иргэн гийн 9 тооны адууг буюу олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлан авч иргэн д 5,688,320 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

              Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн  2.1, 2.2, 2.4-т тус тус зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

            Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

Шүүгдэгч ******* овогт Доржсүрэнгийн *******, овогт ийн баяр нарыг бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч   ******* овогт Доржсүрэнгийн *******, овогт ийн баяр нарыг хоёр / 02 / жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч *******ын энэ хэргийн учир цагдан хоригдсон хорь / 20 / хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д зааснаар шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-д зааснаар оногдуулсан хоёр / 02 / жилийн хугацаагаар хорих ялыг хоёр / 02 / жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ыг Баянхонгор аймгийн Жинст сумын төвөөс хоёр / 02 / жилийн хугацаагаар явахыг хориглож техникийн хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор солихыг дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч *******ын энэ хэргийн учир цагдан хоригдсон хорь / 20 / хоногийн нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас нь хасч

Шүүгдэгч *******, ******* нар нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мотоциклийн үнэ тус бүр 50.000 төгрөг нийт 100.000 төгрөгийг шүүгдэгч *******аас 50.000, шүүгдэгч *******аас 50.000 төгрөг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******т  урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлж,   шүүгдэгч *******ын эдлэх ялыг 2024 оны 01 дүгээр сарын 22-ний өдрөөс эхлэн тоолж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан цагдан хорих, шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

... Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул надад оногдуулсан ял шийтгэлийг багасгаж өгнө үү.

Шүүхээс надад Баянхонгор аймгийн Жинст сумын төвөөс 2 жилийн хугацаагаар явахыг хориглосон бөгөөд би Баянхонгор аймгийн төвд шилжин суурьшаад амьдарч байгаа Жинст суманд амьдрах боломжгүй тул Баянхонгор аймгаас гарахгүй байх гэж өөрчилж өгнө үү.

овогтой баяр дуудсан тул самбартай хөтөлд очиж туулцаж явсан. Энэ хэрэгт хамааралгүй гэжээ.                                                                                                                                                Шүүгдэгч *******ын өмгөөлөгч ******* тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

Шүүгдэгч ******* энэ хэрэгт хамтран оролцсон гэх нотлох баримт эргэлзээтэй байхад анхан шатны шүүх дүгнэлт хийсэнгүй. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч *******т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ ноцтой алдаа гаргасан гэж үзэж байна Шүүгдэгч *******ын холбогдсон гэмт хэрэг 2018 оны 10-р сарын 17-ны өдөр болсон байна.                                                                                                            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5-р зүйлийн 2 дахь хэсэгт “хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зогсооно” гэж заасан байхад шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулж байгаа нь холбогдох хуулийг буруу тайлбарлаж буруу хэрэглэж байна. 2015 онд батлагдсан эрүүгийн хуулийн 1.10-р зүйлийн 2-д “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гзж хуульчилсныг анхан шатны шүүх буруу тайлбарлаж буруу хэрэглэж байна. Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг 2020 оны 01-р сарын 01 -ний өдрөөс эхлэн гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно гэж эрүүгийн хуульд өөрчлөлт орсон заалтыг анхан шатны шүүх шүүгдэгч *******т холбогдох хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэж байгаа нь буруу гэж үзэж байна. Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 11-р тогтоолыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 3-р сарын 9 -ны өдрийн бага суудлын хуралдаанаар, Улсын Дээд Шүүхийн дээрх тогтоолыг хүчингүй болгосон. Үндсэн Хуулийн Цэцийн мөн оны их суудлын хуралдаанаар бага суудлын хуралдаанаас гарсан тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуульд хөөн хэлэлцэх хугацаатай холбогдуулж оруулсан өөрчлөлтөөс өмнө гарсан гэмт хэргийн холбогдогч нарт хэрэглэхийг түдгэлзүүлсэн шийдвэр гарсан байхад анхан шатны шүүх *******т холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу байна.

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01-р сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/25 шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн тогтоолд өөрчлөлт оруулж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү..гэжээ.

Прокурор ******* тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01-р сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/25 дугаар шийтгэх тогтоол нь хууль ёсны үндэслэл бүхий гарсан. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.           Шүүгдэгч *******т анхан шатын шүүхээс 2 жилийн хугацаагаар хорих, *******т 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хор уршиг, хувийн байдалд тохирсон. Шүүхээс Өршөөл үзүүлэх тухай хууль болон Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэсэн нь хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн. Мөн шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй бөгөөд шүүгдэгч нарыг хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор яллагдагчаар татсан болно. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч, шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.. гэв.

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Шүүгдэгч ******* энэ хэрэгт хамтран оролцсон гэх нотлох баримт эргэлзээтэй, яллагдагчийн өөрийн мэдүүлгээс өөр хөндлөнгийн баримт байхгүй.                          Шүүгдэгч *******ын холбогдсон гэмт хэрэг 2018 оны 10-р сарын 17-ны өдөр болсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5-р зүйлийн 2 дахь хэсэгт “хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зогсооно” гэж заасан байхад шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулж байгаа нь холбогдох хуулийг буруу тайлбарлаж буруу хэрэглэж байна. 2015 онд батлагдсан эрүүгийн хуулийн 1.10-р зүйлийн 2-д “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж хуульчилсныг анхан шатны шүүх буруу тайлбарлаж буруу хэрэглэж байна. Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг 2020 оны 01-р сарын 01 -ний өдрөөс эхлэн гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно гэж эрүүгийн хуульд өөрчлөлт орсон заалтыг анхан шатны шүүх шүүгдэгч *******т холбогдох хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэж байгаа нь буруу гэж үзэж байна.  

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01-р сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/25 шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн тогтоолд өөрчлөлт оруулж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү..гэв.

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Өмгөөлөгч *******гийн гаргасан гомдлын үндэслэлийг дэмжиж байна.  Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01-р сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/25 дугаар шийтгэх тогтоол нь хууль ёсны үндэслэл бүхий болж чадаагүй. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Иймд шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байх тул *******т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.. гэв.

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч нарын гомдлын үндэслэлийг дэмжиж байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд үйлдсэн гэмт хэргээ хүлээж, анхан шатны шүүхээс ногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг зөвшөөрч байгаа. Гагцхүү шүүхийн шийтгэх тогтоол гарах үед ******* нь Баянхонгор суманд шилжин ирсэн, оршин сууж байсан болох нь баримтаар тогтоогдож байгаа тул зорчих эрх хязгаарлах ялын хязгаарлалт тогтоосон бүсийг өөрчилж Баянхонгор суманд тогтоож өгөхийг хүсье... гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******, шүүгдэгч *******ын өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн хэргийг  шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт  тус тус заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу  авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:

Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн “...2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 18-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Жинст сумын 4 дүгээр багийн нутаг “Гүний нуруу” гэх газраас иргэн гийн 9 тооны адууг буюу олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлан авч иргэн д 5,688,320 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримтыг тогтоосон байна.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна.

Дээрх үйл баримт нь

1 дүгээр хавтаст хэргийн 85, 89-90, 93 дугаар талд тус тус авагдсан “... 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө “Гүний нуруу” гэх газраас 9 тооны адуугаа хулгайд алдсан юм. Тэр алдсан гэх 9 тооны адууны 2 тооны адуу нь П.дорж гэх хүний адуу байсан юм. Адуугаа хайгаад яваагүй газар байхгүй. 2019 оны хавар П.доржийн малыг малладаг гэх Ч.Төмөрбаатар гэх хүн надад танай адуутай хамт байсан 2 гүүгээ төлүүлээд авчихсан юм шиг байна гэж хэлсэн...гэх,

“...2018 оны 10 сарын үед манай саахалт гэх хүн 9 түүний адуугаа хулгайд алдлаа гэж байсан. Тухайн  9 тооны адууны 2 тооны адуугаа төлүүлээд авчихсан учраас гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй..гэх,

“...Сүүлд үнэлэгдсэн үнэлгээний хохирлын мөнгө 5,688,320 төгрөг үнэлгээний хөлс 1,012,000 төгрөг нийт 6,700,000 төгрөгийн хохирол хүлээн авсан. Надад гомдол байхгүй...” гэх хохирогч гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 113-115 дугаар талд авагдсан “...2018 оны намар 10 сарын үед би хөлөө хугалаад аймагт эмнэлэгт хэвтэж байхад гэх манай саахалт айл адуугаа алдсан сураг дуулдаж байсан. Тухайн алдсан гэх 9 тооны адууны 2 нь миний адуу байсан юм. Тэхэсгээд өнгөрсөн ба 2019 оны хавар *******тай бунхны өвөрт таараад чи миний алга болсон 2 адууг чамайг гаргасан гэж байна чи яахаа өөрөө мэд гэтэл таны 2 адууг төлж өгье. 2 адуу авах юм уу гэж надад хэлсэн ба тэрнээс хойш сураг чимээгүй болчихсон сонсохнээ таслагдаад явчихсан хоригдож байгаа сурагтай байсан ба Хархорины хорих ангид хоригдож байгаа талаар Гээд эхнэрийн дүүгээсээ мэдээлэл аваад тэр дүүгээрээ Хархорины харгалзагчаар дамжуулж *******тай утсаар яриулахад урдаас нь таны адууг эндээс гарч очоод төлж өгнө ийш тийшээ битгий мэдэгдээрэй гэж хэлсэн байсан юм. Тэгээд хорихоос гарч ирсэн хойно нь би ******* луу утсаар яриад миний 2 адууг яах гэж байна хэзээ намайг хохиролгүй болгох вэ би 2 адуугаа 2 саяар үнэлж байна гэж хэлсэн юм. 2019 оны 11 сарын үед надтай уулзаад надад 1 сая төгрөг өгөөд үлдэгдлийг нь удахгүй өгнө гээд явсан утсаар нь холбогдоод яриад байдаг байсан ба 10 хоногийн дараа миний 96300022 дугаарын утас руу залгаад танай дээд талын нуруун дээр байна миний мотоцикл эвдрээд түлхүүр багаж байдаггүй гэхээр нь яваад очтол мотоциклоо янзалчхаад 1 сая төгрөг надад гаргаж өгсөн, тэгтэл та гуайд энэ талаар чимээгүй байгаарай гэхээр нь тэр адуунуудаа чи яасан юм гэтэл амьд байхгүй аймаг оруулаад нядалсан гэж хэлсэн тэгээд бид 2 салаад би гэр лүүгээ явсан. Миний алдсан гэх адуу хамар цагаан халзан зээрд хязаалан байдас, хар халтар шүдлэн байдас байсан...” гэх гэрч П.доржийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 118-119 дүгээр талд авагдсан “...Цаг хугацааг нь сайн санахгүй байна 2-3 жилийн өмнө байх адуугаа алдсан гэж надад хэлж байсан тэрнээс хойш яасан бүү мэд чимээгүй байж байгаад 2019 оны 08 сарын үед над руу П.дорж ах утсаар залгаад Жинст сумын харьяат *******ийн ******* магадлангаар гарах гэж байна, би адууны мөнгө авах ёстой юм гараад ирчихвэл надад мөнгө өгөхгүй ярих боломжтой нь чи байна нэг утсаар яриадах гэхээр нь тоо бүртгэлийн байцаагч Я.Бямбажаргалаас “******* хаана байгааг мэдэх боломж байна уу юм асуух гэсэн юм” гэхэд Завханы хэсэгт байгаа юм байна гэж хэлэхээр нь манай ажлын газрын Завхан аймгийн гаралтай Л.Шаравнямбуу гэх залуугийн аав Завханы шүүхийн шийдвэрт ажилладаг гэхээр нь чи аавынхаа утсыг өгөөч асуух юм байна гээд утсыг нь аваад тэр хүнээр дамжуулж *******тай утсаар ярьсан. Би утсаар ярихдаа чи Жинстийн П.дорж гэх хүнд адууны мөнгө өгөх өгөлтэй юм байна ш дээ чи магадланд орохоосоо өмнө төлөөрэй чамайг ухаад үзэх юм бол өөр айлын адууны асуудал байгаа гэж би сонссон шүү хэрвээ төлөхгүй бол би гомдол гаргана гэж хэлтэл ******* тиймээ би төлөх ёстой юм аа би ар гэртэйгээ холбогдоод төлчихнө гэж хэлсэн...” гэх гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг,  

1 дүгээр хавтаст хэргийн 122-124 дүгээр талд авагдсан “... Би Баянхонгор аймгийн төвд агтны адуу худалдан авдаг байсан банди хочтой Ганбатын авч байгаа адууг машинд ачилцаж өгдөг байсан. Тухайн үед ******* ирээд мал хамт ачилцаж байсан хаанаас ямар зүсмийн адуу ачуулсан талаар сайн мэдэхгүй. *******, Д.Чулуунбаатар, Ганболд бид дөрөв 2019 онд Өвөрхангай аймгийн нарийн тээл сумын нутгаас 8 тооны адуу хулгайлан цагдаад баригдаад Өвөрхангай аймгийн Шүүхээр шийтгэгдэж нийтэд тустай ажлын ял аваад Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2021 оны 05 дугаар сарын 19-ний үед ирж бүртгүүлээд аймгийн хот тохижилт үйлчилгээний газар ажил хийж байтал 2021 оны 06 дугаар сарын 22-ний өдөр орой 18 цагийн үед ******* над дээр ирж мотоциклоо авах үедээ надад хандан би адуу хулгайлан ачуулсан талаараа хэргээ хүлээгээд цагдаад мэдүүлэг өгсөн, та нарыг адуу ачуулах үед хамт байсан талаар ярьсан шүү гээд мотоциклоо унаад явсан. Би ямар нэгэн мөнгө аваагүй...” гэх гэрч ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг,

2 дугаар хавтаст хэргийн 210-211 дүгээр талд авагдсан “...Би *******ийн *******, Хүлгийн баяр гэх хүмүүсийг танина, төрөл садан, найз нөхдийн холбоо байхгүй, нэг нутгийн хүмүүс гэдгээр нь танина, ******* нь Жинст сумын харьяат байгаа юм. Би тухайн хоёр хүнтэй уулзаагүй удаж байна. Одоогоос 3 жилийн өмнө байна уу, би он, сард, өдрийг нь сайн санахгүй байна, баньд гэж дууддаг мах авдаг ченж байдаг юм, би бүтэн нэрийг нь хэлж мэдэхгүй байна, тэр Баньди гэх айлд би тухайн үед ирээд сууж байтал *******, ******* нар 9 тооны адууг том машин байсан, тэрэнд ачсан юм. Тэр Баньди гэх хүн агт авдаг байсан, тэднийх аймгийн Баруун талын колонкын урд руу гэр нь байдаг байсан юм.                    Би тухайн адуунуудыг бол ачилцсан зүйл байхгүй юм. Тухайн үед нэлээн орой харанхуй болсон байсан юм. Миний таньдгаас Амгалан, болд, *******, ******* нар байсан. Бусад хүмүүсийг нь бол би танихгүй, хүмүүс агт өгөөд нэлээн олон л хүн байсан. *******, ******* нар л тухайн 9 тооны адууг тууж ирээд машинд ачиж байсан. Одоо бол би зүсийг нь сайн санахгүй байна, тухайн үед харанхуй ч байсан, шарга, халиун зүсмийн адуу харагдаж байсан, бусдыг нь санахгүй байна. Би бүтэн нэрийг нь бол мэдэхгүй. Би өмнө нь агт авчирч өгч байсан гэдгээрээ танина, тэрнээс өөрөөр танихгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй байна, надад цаашид гаргах ямар нэгэн санал хүсэлт байхгүй байна...” гэх гэрч ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 127-128 дугаар талд авагдсан “ 2018 оны 10 дугаар сарын дунд үеэр ээжийн төрсөн дүү болох ******* гэх ахтай уулзаад “мөнгөний хэрэг болоод” гээд хэлтэл “хулгайлаад  ирэх адуу байна уу би аваад ирвэл борлуулаад өгөе” гэхээр нь би яваад “Гүний нуруу”-ны тэнд байсан гэдэг айлын 9 тооны адууг тууж ирээд тухайн адуунуудаа агт авч басан хүмүүст ачуулж явуулсан.

Тухайн адууг урьд өдөр нь харчхаад явсан байсан юм.Манай саахалтын айл учир гэх айлын адуу гэдгийг мэдэж байсан.ачиж явуулчхаад тухайн үед мөнгө аваагүй ачуулсны нөгөөдөр нь манай эжийн төрсөн дүү ******* надтай уулзаад Ж.болд, , Ж.Амгаланбаатар нар хуваагаад авчихсан юм шиг байна гээд надад 300.000 төгрөг бэлнээр өгсөн.

Хулгайн адуу гэдгийг *******,Ж.болд, Д.Ганбат, , Ж.Амгаланбаатар нар мэдэж байсан”  гэх шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг,

         2 дугаар хавтаст хэргийн 4-5 дугаар талд авагдсан “... Би 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 14 цагийн орчимд ах *******тай биеэрээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2-21- 2 тоот манай хашаанд уулзсан. Би ******* ахад “мөнгөний хэрэг байна, адуу борлуулаад өгөөч” гэж хэлсэн. Тэгээд ******* ах зөвшөөрөөд бид хоёр Баянхонгор аймгийн Жинст сумын 4 дүгээр багийн нутаг “Гүний нуруу” гэх газарт байсан бэлчээр дээр байсан эзэнгүй нэг азарга 9 тооны адуу байхаар нь бүгдийг нь аймгийн төв чиглэлд туугаад ах ******* ах өөдөөс тосож аваад аймгийн төвийн зах руу тууж оруулж ирээд бүхээгтэй ачааны машинд ачсан...Надад энэ мөнгөний хэрэг гарсан байсан тул би энэ хэргийг үйлдсэн юм. Би ******* ахад энэ талаар аймагт манай хашаанд уулзахдаа би энэ талаар буюу “Гүний нуруу” гэх газраас адуу тууж ирэх талаар хэлсэн. Тэгэхэд ******* ах зөвшөөрсөн юм.... Тэгээд шууд агч авч байсан хүмүүст өгсөн. ******* ах л өөрөө тооцоог нь хийсэн юм. надад бэлнээр 300.000 төгрөг л өгсөн... Анхнаасаа бид хоёр уулзаад тохирсон байсан ба 9 тооны адууг зарж борлуулсан юм. Тэрнээс бол ******* нь надтай хамт яваагүй ба Баянхонгор аймгийн Өлзийт сумын 1 дүгээр багийн нутаг “Бяцхан” гэх газраас намайг ганцаараа мотоциклтой ирж тосож авсан ба бид хоёр тухайн газраас 9 тооны адууг хамт туугаад аймгийн баруун талын төв колонкын хажуу талын хашаанд тууж ирээд агт авч байсан хүмүүст хүлээлгэж өгөөд машин дээр нь ачсан юм....” гэх шүүгдэгч  ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 248-250 дугаар талд авагдсан “... ******* нь надаас мөнгө төгрөг асуусан зүйл байхгүй юм. *******ын хэлсэн зүйл худал байна, би тухайн хэргийг санаачлаагүй юм. ******* нь 2023 оны 9 дүгээр сарын эхээр, өдрөө санахгүй байна, Баянхонгор сумын хөх толгойд хаягийг нь мэдэхгүй байна, ******* манай хоёрынх нэг хашаанд байдаг ба манай гэрийн гадаа ******* нь надад "баяр ах аа, хүнд өртэй мөнгөний хэрэг байна, гайгүй үнээр агт авдаг хүн байна уу, хэдэн адуу борлуулаадахъя" гээд бид хоёр уулзсан юм. Тэгэхээр нь би "мах авдаг банди гайгүй үнээр авдаг юм шиг байна лээ, авч ирээд өгчихгүй юу" гэж хэлсэн. Тэр уулзсан өдрөөс хойш 2-3 хоногийн дараа оройхон ******* нь над руу утсаар яриад "баяр ах аа би хэдэн адуугаа туугаад явж байна, туулцаад аймаг ороодохъё гэхээр нь би "за" гэж хэлээд *******ын өмнөөс нь өөрийн эзэмшлийн мустанг нэртэй улсын дугааргүй, хүрэн өнгийн мотоциклоо өөрөө унаад ганцаараа *******ыг тосохоор аймгаас баруун урагш “Бяцхан” гэдэг газраас очиж тоссон. Намайг тухайн газар очиж байтал гадаа харанхуй болсон байсан, яг хэдэн тооны адуу байсныг нь би анзаараагүй, хамт туугаад Банди гэх хүний хашаанд буюу аймгийн баруун талын колонкын урд байдаг хашаанд тууж ирсэн юм. Тухайн үед ******* ганцаараа мотоциклтой тууж ирсэн ба мотоциклийнх нь марк, улсын дугаарыг анзаараагүй юм. Тэр Бандийн хашаанд агт ачуулж байхаар нь *******ын тууж ирсэн адуунуудыг ачааны машинд ачуулсан. Ачуулсан адуунуудын мөнгийг яг тухайн үед аваагүй ба тухайн өдрөөс хойш 2-3 хоногийн дараа Банди буюу Ганбатаас бэлнээр 600,000 төгрөгийг аваад би *******т 300,000 төгрөгийг бэлнээр өгөөд 300,000 төгрөгийг нь би авсан. Надад ******* өртэй байсан тул "та 300,000 төгрөгийг нь авч бай" гэж байсан. Тэгээд өөр зүйл байхгүй юм...” гэх  шүүгдэгч  *******ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг,

 1 дүгээр хавтаст хэргийн 214-221 дүгээр талд авагдсан “...Адууны зах зээлийн үнэ цэнийг 5,688,320 төгрөгөөр тогтоов...” гэх Монгол Улсын хөрөнгийн үнэлгээчдийн 2023 оны 05 дугаар сарын 24- ний өдрийн 23/П32 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцэгдсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэргийн бодит байдалд нийцүүлэн Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.      

Прокуророос шүүгдэгч *******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар тус тус зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч *******, ******* нарын бусдын олон тооны мал хулгайлсан үйлдлийг гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаатай уялдуулан Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж 2017 оны 05 сарын 11-ний өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн “мал хулгайлах” гэмт хэргээр зүйлчилж, гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч  нарыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д зааснаар шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-д зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, шүүгдэгч ******* нь урьд Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамрагдаж байсан болохыг дүгнэж тус тус шийдвэрлэсэн нь шүүгдэгч нарын гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр болжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******гээс “...Шүүгдэгч ******* энэ хэрэгт хамтран оролцсон гэх нотлох баримт эргэлзээтэй байхад анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй, түүний холбогдсон гэмт хэрэг 2018 оны 10-р сарын 17-ны өдөр үйлдэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5-р зүйлийн 2 дахь хэсэгт “хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулж байгаа нь холбогдох хуулийг буруу тайлбарлаж буруу хэрэглэж байна.. ” гэх шүүгдэгч ******* нь “.. Шүүхээс ногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, зорчих эрх хязгаарлах ялын хязгаарлалтын бүсийг өөрчилж өгөх..” гэсэн агуулгаар тус тус давж заалдах гомдол гаргасан.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судалж үзэхэд шүүгдэгч ******* нь *******тай бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 18-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Жинст сумын 4 дүгээр багийн нутаг “Гүний нуруу” гэх газраас иргэн гийн 9 тооны адууг буюу олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлан авч иргэн д 5,688,320 төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлогдсон байна.

Тухайлбал: Яллагдагч *******ын 2021 оны 06 сарын 22-ны өдөр өмгөөлөгч *******г байлцуулан гэрчээр өгсөн мэдүүлэг ХХ ийн 127-128 тал “.. 2018 оны 10 сарын дундуур ээжийн төрсөн дүү болох ******* гэх ахтай уулзаад мөнгөний хэрэг болоод гээд хэлтэл хулгайлаад ирэх адуу байна уу би аваад ирвэл борлуулаад өгье гэхээр нь би яваад гүний нурууны тэнд байсан гэх айлын 9 тооны адууг тууж ирээд тухайн адуунуудаа агт авч байсан хүмүүст ачуулж явуулсан..” гэх

2021 оны 06 сарын 22-ны өдөр өмгөөлөгч *******г байлцуулан гэрчээр өгсөн мэдүүлэг ХХ ийн 139-140 тал “...Урьд өгсөн мэдүүлэг дээрээ би адууг ганцаараа мотоциклиор тууж ирсэн гэж мэдүүлсэн ба адуу байсан газраас ганцаараа тууж явсаар Бяцханы нуруу буюу аймгийн төвөөс 10 орчим км ын зайтай газраас манай ээжийн дүү ******* угтаж аваад бид хоёр тууж ирээд хотруу ачуулсан..” гэх

Яллагдагч *******ын 2023 оны 10 сарын 20-ны өдөр өмгөөлөгч *******г байлцуулан яллагдагчаар өгсөн мэдүүлэг ХХ 248-249 тал “...Би Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 д зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. Би энэ хэргийг санаачлаагүй. ******* нь баяр ахаа хүнд өртэй мөнгөний хэрэг байна. Гайгүй үнээр агт авдаг хүн байна уу, хэдэн адуу борлуулаадахъя гээд бид хоёр уулзсан юм. 2-3 хоногийн дараа ******* над руу утсаар яриад хэдэн адуу туугаад явж байна, туулцаад аймаг ороотхоё гэхээр нь хүрэн өнгийн мотоциклио унаад өмнөөс нь очиж Бяцхан гэдэг газар тоссон. *******т туслах зорилгоор тухайн адуунуудыг хулгайн адуу гэдгийг мэдсээр байж хамт оролцсон. Би хохиролд бэлнээр 3,400,000 төгрөг төлсөн..” гэх

Яллагдагч *******ын 2023 оны 10 сарын 02-ны өдөр өмгөөлөгч *******г байлцуулан яллагдагчаар өгсөн мэдүүлэг 1 дүгээр ХХ 2-3 тал, хохирогч П.доржийн мэдүүлэг ХХ ийн 89-90 тал, хохирогч гийн мэдүүлэг ХХ ийн 93-94 тал, гэрч ийн мэдүүлэг ХХ ийн 118-119 тал зэрэг нотлох баримтууд болно.

Дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ иргэний амь нас, эрүүл мэндэд аюултай, эсвэл тэдний нэр төрийг гутаан доромжлох, хүнлэг бус, хэрцгий харьцах, айлган сүрдүүлэх, мэдүүлэг, тайлбар, дүгнэлт гаргуулахаар тулган шаардах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэсэн гэх үндэслэл тогтоогдохгүй, яллагдагч нарын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлд зааснаар үнэлэх боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2-т Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй... гэж заасан ч яллагдагч нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр давхар нотлогдож байна.

Иймд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүх бүрэлдэхүүн хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэн шүүгдэгч ******* нь энэ гэмт хэрэгт хамтран оролцсон болох нь хангалттай нотлогдсон байна гэж дүгнэв.

Шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийг 2018 оны 10 сарын 17 ны өдөр үйлдсэн, тухайн цаг хугацаанд 2015 оны 12 сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан бөгөөд мөн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг 2017 оны 05 сарын 18-ны өдрийн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар “..Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно..” гэж өөрчилсөн байна.

Улмаар 2020 оны 01 сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох" гэснийг "яллагдагчаар татах" гэж өөрчилсөн.

Дээрхээс дүгнэвэл Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд ангиллын гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаанд хамаарах хөөн хэлэлцэх хугацаа нь 2017 оны 05 сарын 18-ны өдрийн Эрүүгийн хуулийн үйлчлэлд хамаарч, гэмт хэрэг үйлдсэнээс хойш Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 т заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэх үндэслэлтэй боловч Улсын Дээд шүүхийн 2022 оны 03 сарын 09-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хэрэглэх талаар албан ёсны тайлбар гарч “..Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өөрчлөлт оруулсан 2020 оны 01 сарын 10-ны өдрийн хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын хяналт болон шүүхийн шатанд хянагдаж буй хэрэгт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолох” зохицуулалтыг хэрэглэнэ..” гэж хуулийг нэг мөр ойлгон хэрэглэх, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангуулахаар тогтоож өгчээ.

2020 оны 01 сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн 26 дугаар зүйлийн 3 д заасан Монгол Улсын хуулийг Улсын Их Хурал албан ёсоор нийтлэх бөгөөд хэрэв хуульд өөрөөр заагаагүй бол ийнхүү нийтэлснээс хойш арав хоногийн дараа хүчин төгөлдөр болно... гэсэн үндэслэлээр хүчин төгөлдөр болсон, энэ цаг хугацаанаас хойш ******* нарт холбогдох эрүүгийн хэрэг нь хэрэг бүртгэлтийн шатанд шалгагдаж байсан болох нь 191400095 дугаар хэрэг бүртгэлтийн хэргийн материалаар тогтоогдож байна.

Түүнчлэн шүүгдэгч нарыг 2023 оны 09 сарын 28-ны өдөр яллагдагчаар татаж прокурорын тогтоолыг 2023 оны 10 сарын 02-ны өдөр танилцуулан гарын үсэг зуруулжээ.

Иймд шүүгдэгч нар нь олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэнээс хойш Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хугацаа өнгөрөөгүй, тэднийг яллагдагчаар татсанаар дээрх хугацаа зогссон гэж үзнэ. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1.1-д ялтны гэр бүлийн байдалд өөрчлөлт орсны улмаас шүүхээс анхлан тогтоосон газарт ял эдлүүлэх боломжгүй болсон тохиолдолд прокурор ахлах шийдвэр гүйцэтгэгчийн саналыг үндэслэн ялтны зорчих бүсийг өөрчилж болно... гэж зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх нөхцөл журмыг өөрчлөх үндэслэлийг тогтоосон байна.

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч ******* нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарах үед Баянхонгор аймгийн Жинст суманд оршин сууж байсан тухай баримт авагдсан, энэ үндэслэлээр анхан шатны шүүхээс шүүгдэгч *******ын зорчих эрхийг Баянхонгор аймгийн Жинст сумаас 2 жилийн хугацаанд явахыг хориглон хязгаарлалт тогтоож шийдвэрлэжээ.

Гэтэл шүүгдэгч ******* нь давж заалдах гомдолдоо 2023 оны 01 сарын 29-ний өдөр Баянхонгор суманд шилжин ирсэн тухай багийн даргын тодорхойлолт, 2024 оны 03 сарын 01-ний өдрийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа гарган ирүүлсэн байх тул зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалт тогтоосон бүсийг өөрчлөх боломжгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандан шийдвэрлүүлэх эрхтэй байна.

Прокурорын 2023 оны 11 сарын 07-ны өдрийн 216 дугаар яллах дүгнэлтээр шүүгдэгч нарыг “...гийн 9 тооны адууг хулгайлсан..” гэж үйлдсэн хэргийн талаар тэмдэглэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй, шүүгдэгч нар нь “... гийн 7 тооны, П.доржийн 2 тооны адууг тус тус хулгайлсан гэх үйл баримт хавтаст хэрэгт авагдсан байгааг яллах дүгнэлтэд тусгаагүй...” зөрчил гаргасан байх ч энэ нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, хэргийг прокурорт буцаах үндэслэл болохгүй болохыг дурдав.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч *******гийн шүүгдэгч *******т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох, шүүгдэгч *******ын анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлэх агуулгаар бичсэн давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2024 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/25 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч *******, шүүгдэгч ******* нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч *******ын 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 64 хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулж тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын  хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ 

ШҮҮГЧИД Б.БОЛОР-ЭРДЭНЭ

Л.НЯМДОРЖ