| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Энхжаргал |
| Хэргийн индекс | 102/2025/00060/И |
| Дугаар | 192/ШШ2025/03229 |
| Огноо | 2025-04-23 |
| Маргааны төрөл | Компанийн хуулиар бусад, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 192/ШШ2025/03229
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, тоот хаягт оршин суух Б овогт А Б/РД: /,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, тоот хаягт оршин суух, С овогт Оын Ж /РД: /,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, тоот хаягт оршин суух С Оын А /РД: / нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, тоот хаягт оршин суух Б овогт Н С /РД: /,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, хаягт оршин суух И овогт Д Б /РД: /,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, тоот хаягт оршин суух, Б овогт Б У /РД: / нарт холбогдох,
“О т” ХХК-ийн Г.От ногдох хэсгийн 100 хувийн өмчлөгчөөр тогтоолгох, өвлөх эрхийн гэрчилгээ олгоход шаардагдах бичиг баримтуудын эх хувь тамга тэмдгийг Монголын Нотариатчидын танхимд гаргаж өгөх, компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахыг тус тус даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Бйн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Удвал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч А.Б, О.Ж, О.А нар нь хариуцагч Н.С, Д.Б, Б.У нарт холбогдуулан “О т” ХХК-ийн Г.От ногдох хэсгийн 100 хувийн өмчлөгчөөр тогтоолгох, өвлөх эрхийн гэрчилгээ олгоход шаардагдах бичиг баримтуудын эх хувь, тамга тэмдгийг Монголын Нотариатчидын танхимд гаргаж өгөх, компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахыг тус тус даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:
1.1 “Нэхэмжлэгч А.Б миний бие нь талийгаач Г.Отай 2007 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулж, дундаасаа 2 хүүтэй болсон. Том хүү О.Ж 2007 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр, бага хүү О. А 2013 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн. Талийгаач Г.О нь “О т” ХХК-ийн үүсгэн байгуулагчдын нэг, компанийн 25 хувийн хувьцааг эзэмшиж байсан бөгөөд тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. “О т” ХХК нь 2021 оны 01дүгээр сарын 28-ны өдөр байгуулагдаж, 4 хувьцаа эзэмшигчтэйгээр улсын бүртгэлд бүртгүүлсэн. Тус компанийн энгийн хувьцааны 25 хувийг Г.О, 25 хувийг Б.У, 25 хувийг Н.С, 25 хувийг Д.Б нар эзэмшдэг. Г.О нь компанийн төлөө нойр хоолгүй зүтгэсний дүнд нэлээдгүй амжилтад хүрч чадсан. Гэвч нөхөр Г.О 2023 оны 02 сарын 28-ны өдөр нас барж, манай гэр бүлд нөхөж баршгүй, гарз тохиосон билээ. Үүнээс хойш нэг жил өнгөрсний дараа нотариатч дээр очиж, “О т” ХХК-ийн 25 хувийн хувьцааны эрхийг өвлөх гэрчилгээ авахаар удаа дараа хандахад баримт бичгийн эх хувийг шаардаж, эх баримтгүй тохиолдолд өвлөх эрхийн гэрчилгээ олгох боломжгүй гэсэн. А.Б миний бие нь өв нээгдсэнээс хойших хугацаанд “О т” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нартай удаа дараа биечлэн уулзах, утсаар болон мессежээр харьцаж, компанийн 25 хувийн хувьцааны эрхийг өвлөх хүсэлттэй байгаагаа илэрхийлж, өвийн гэрчилгээ авахад шаардлагатай бичиг баримтуудыг гаргуулж авахыг хүссэн боловч, тэд ямар нэгэн шалтаг, шалтгаанаар компанийн бичиг баримтыг эх хувиар өгөхөөс татгалзаж байсан төдийгүй хувьцаа эзэмшигчээс татгалзах, хувьцааны эрхээ 30 сая төгрөгөөр худалдах санал тавих зэргээр цаг хугацаа алдуулж, өнөөдрийг хүрч байна. Хамгийн сүүлд Монголын Нотариатчидын Танхимын ерөнхийлөгчийн 2024 оны 11 сарын 29-ний өдрийн 984 тоот албан бичигт ...Нотариатын тухай хууль болон Нотариатын үйлдэл хийх зааврын дагуу нотариатч нь өвлөх эрхийн гэрчилгээ олгоход баримт бичгийн эх хувь, тамга тэмдэг шаардлагатай тул хүсэлтэд дурдсан баримт бичгийн эх хувь байхгүй тохиолдолд нотариатч өвлөх эрхийн гэрчилгээ олгох боломжгүй” гэх хариуг бичгээр өгсөн. Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-т “Өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө” гэж заасан. А.Бнь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 32.3, Иргэний хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар 2007 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн хүү О.Ж, 2013 оны 01дүгээр сарын 27-ны өдөр төрсөн хүү О.А нарын хууль ёсны төлөөлөгчийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх бүрэн эрхтэй этгээд болно. Иймд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т заасны дагуу тэргүүн ээлжинд хууль ёсны өвлөгч болох талийгаач Г.Оын эхнэр А.Бболон түүний төрсөн хүүхдүүд болох О.Ж, О.А нарыг “О т” ХХК-ийн хувьцааны Г.От ногдох хэсгийн 100 хувь өвлөгчөөр тогтоолгох, Иргэний хуулийн 9дүгээр зүйлийн 9.4.1,9.4.3, Компанийн Тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар “О т” ХХК-ийн хувьцааны Г.От ногдох хэсгийг өвлөх өвийн эрхийн гэрчилгээ олгоход шаардагдах бичиг баримтууд болох “О т” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрмийн эх хувь, тамга тэмдэг зэргийг Монголын Нотариатчидын Танхимд гаргаж өгөхийг, “О т” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахыг хариуцагч Н. С, Д.Б, Б.Уянга нарт тус тус даалгаж өгнө үү” гэжээ.
2. Хариуцагч Н.С, Д.Б, Б.У нар хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч нар “О т” ХХК-ийн хувьцааны Г.От ногдох хэсгийн өвлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан. Гэтэл Г.О нь 2023 оны
02 сарын 28-ны өдөр нас барсан. Иргэний хуулийн Тавин тавдугаар бүлэгт
өвлөх харилцааг зохицуулсан. ИХ-ийн 518 дугаар зүйлийн 518.1 дэх хэсэгт
өвлүүлэгч нас барсан өдрөөс ...өв нээгдэнэ, 528.2 дахь хэсэгт Энэ хуулийн
528.1 -д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор
хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн
удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах
буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал
уг өвийг хүлээн авсан гэж үзнэ гэж тус тус заасан.
Гэтэл нэхэмжлэгч нар нь хуулийг зөрчиж, 1 жил гаруй хугацаа өнгөрсний
дараа өвлөх эрхийн гэрчилгээ авахаар хандсан нь хууль зөрчсөн үйлдэл
юм. Түүнчлэн манай компанийн тамга тэмдэг, гэрчилгээг эхээр нь авахаар
2024 оны 10 сарын эхээр шаардсан. Бидний хувьд үйл ажиллагааг хэвийн
явуулах үүднээс тамга, гэрчилгээг эхээр нь өгөх боломжгүй байсан. Учир
нь өвлөх эрхийн гэрчилгээг авахад заавал гэрчилгээ, тамгыг эхээр нь авч
явах хуулийн шаардлага байхгүй байсан тул өгч явуулаагүй. Харин эх хувь
адил нотариатаар баталгаажуулсан хуулбарыг өгч явуулсан. Харин нэхэмжлэгч нар нь 1 жил өнгөрсний дараа өвлөх эрхийн гэрчилгээг
авахаар нотариатад хандах болсон нь хариуцагч нараас шалтгаалсан гэх
тайлбар нь үндэслэлгүй юм. Нотариатчид хэдэн оны, хэдэн сард, хэрхэн
хандсан талаар баримт байхгүй байна. Иймд энэ тайлбар нь худал юм. Нэгэнт өвлөх эрхээ алдсан нэхэмжлэгч нарт компанийн гэрчилгээ болон
тамга тэмдгийг өгч явуулах боломжгүй. Энэ нь компанийн өмч юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэж маргажээ.
3. Нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Итгэмжлэл, Төрсний гэрчилгээний хуулбар, О.Жгийн иргэний үнэмлэхийн хуулбар, Гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Нас нарсны бүртгэлийн гэрчилгээ, Оршин суугаа газрын тодорхойлолт, “О т” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ болон дүрэм, Монголын Нотариатчдын танхимын албан бичиг, Иргэний үнэмлэхийн хуулбар, Нэмэлт тайлбар зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагчаас Хариу тайлбар, Итгэмжлэл зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч А.Б, О.Ж, О.А нар дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...Миний нөхөр талийгаач Г.Оын “О т” ХХК-ийн 25 хувийн хувьцааны эрхийг өвлөх гэрчилгээ авахаар удаа дараа хандахад баримт бичгийн эх хувийг шаардаж, эх баримтгүй тохиолдолд өвлөх эрхийн гэрчилгээ олгох боломжгүй гэсэн. “О т” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нараас өвийн гэрчилгээ авахад шаардлагатай бичиг баримтуудыг гаргуулж авахыг хүссэн боловч тэд ямар нэгэн шалтгаанаар компанийн бичиг баримтыг эх хувиар өгөхөөс татгалзаж байсан. Иймд А.Бболон хүүхдүүд О.Ж, О.А нарыг “О т” ХХК-ийн хувьцааны Г.От ногдох хэсгийн 100 хувь өвлөгчөөр тогтоолгох, өвлөх өвийн эрхийн гэрчилгээ олгоход шаардагдах бичиг баримтуудыг Монголын Нотариатчидын Танхимд гаргаж өгөх, “О т” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахыг хариуцагч нарт тус тус даалгаж өгнө үү.” гэжээ.
3. Хариуцагч Н.С, Д.Б, Б.У нар нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: “....О нь 2023 оны
02 сарын 28-ны өдөр нас барсан. Гэтэл 1 жил гаруй хугацаа өнгөрсний
дараа өвлөх эрхийн гэрчилгээ авахаар хандсан нь хууль зөрчсөн үйлдэл. Өвлөх эрхийн гэрчилгээг авахад заавал гэрчилгээ, тамгыг эхээр нь авч явах хуулийн шаардлага байхгүй тул өгч явуулаагүй. Харин эх хувь адил нотариатаар баталгаажуулсан хуулбарыг өгсөн. Мөн талийгаач Г.Оыг нас барах хүртэл хугацаанд нэхэмжлэгч А.Б хамт амьдарч байгаагүй. “О т” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулснаар ямар асуудлыг шийдвэрлүүлэх нь ойлгомжгүй, нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тодорхойгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” маргажээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1 С овогт Г О нь 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр нас барснаар өв нээгджээ. /хх-11/
4.2 Г.О, А.Бнар гэр бүл болсноо иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад 2007 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр бүртгүүлсэн байх ба тэдний дундаас хүү О.Ж, О.А нар төрсөн болох нь гэрлэлтийн болон хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдов. /хх7-10/
5. Г.О нь “О т” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан болон тухайн “О т” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Г.О, Н.С, Д.Б, Б.У нар, мөн талийгаач Г.О нь компанийн 25 хувийн хувьцааны эрхтэй болох талаар зохигчид маргаагүй. /хх13-19/
6. Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1 дэх хэсэгт “Хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч нь өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг өв нээгдсэн газрын нотариат, нотариатгүй газар баг, сумын Засаг даргад гаргана.”, мөн хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дах хэсэгт “…өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ.” гэж зааснаар нэхэмжлэгч нар талийгаач Г.Оын “О т” ХХК-ийн 25 хувийн хувьцааны эзэмших эрхийг өв хүлээн авах хүсэлтийг нотариатчид хэзээ гаргасан болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй, энэ талаарх баримтыг нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлээгүй.
Харин нэхэмжлэгч А.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулахаар нотариатчид хандсан боловч өвлөх эрхийн гэрчилгээ олгоход компанийн баримт бичгийн эх хувь, тамга тэмдэг шаардлагатай гэсэн учраас энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан...” гэсэн агуулгаар тайлбарласан.
7. Нотариатын танхимаас нэхэмжлэгч нарт өвлөх эрхийн гэрчилгээ олгогдоогүй байна.
8. Монголын нотариатчдын танхимын 2024 оны 11 сарын 29-ний өдрийн 984 тоот албан бичигт “...Нотариатын тухай хууль болон Нотариатын үйлдэл хийх зааврын дагуу нотариатч нь өвлөх эрхийн гэрчилгээ олгоход баримт бичгийн эх хувь, тамга тэмдэг шаардлагатай тул хүсэлтэд дурдсан баримт бичгийн эх хувь байхгүй тохиолдолд нотариатч өвлөх эрхийн гэрчилгээ олгох боломжгүй” гэжээ. /хх-20/
Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт Өв нээгдсэн газрын нотариатч өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн Иргэний хуульд заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээ олгоно, 43.2-т зааснаар өв нээгдсэн газрын нотариатч өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн Иргэний хуульд заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо хууль ёсны өвлөгч болохыг нотлох баримт бичиг, өвлүүлэгчийн нас барсны гэрчилгээ, сураггүй алга болсонд тооцсон болон нас барсан гэж зарласан бол энэ тухай шүүхийн шийдвэр; өвлөгдөх эд хөрөнгийн оршин байгаа газар, бүрэлдэхүүн, тоо хэмжээ, тэдгээр нь өвлүүлэгчийн өмч болохыг нотлох баримт бичиг, өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлт, түүний оршин суугаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолт гэсэн баримтыг шалгах ёстой байна.
9. Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2-т “хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш нэг жил өнгөрсний дараа олгоно.”, “гэрчилгээ олгох тухай хүсэлт гаргасан буюу өвлөгдсөн эд хөрөнгийг авсан этгээдээс өөр өвлөгч байхгүй нь лавтай баримтаар нотлогдвол гэрчилгээг дээрх хугацаанаас өмнө олгож болох”-ыг мөн хуулийн 531.3-т тус тус зааснаас үзвэл нотариатч нь аль ч тохиолдолд өвлөх эрхийн гэрчилгээг олгохдоо хууль ёсны өвлөгч мөн эсэх тэдгээр нь өвлүүлэгчийн өмч болохыг нотлох баримт бичиг буюу өвлөх эрхтэй эсэх, өвөөс татгалзсан эсэх, өвлөгч нар маргаантай эсэхийг шалгах үүрэгтэй.
Тодруулбал, дээрх хуульд заасан болон хэрэгт авагдсан баримтаас үзэхэд өв нээгдсэн газрын нотариатч нь өвлөх эрхийн гэрчилгээг олгоход нэхэмжлэгч А.Б, О.Ж, О.А нарыг өв хүлээн авах хугацааг хэтрүүлсэн эсэх, мөн хууль ёсны өвлөгч бүрийг тогтоох, өвөөс татгалзсан эсэхийг шалгах үүрэгтэй тул энэхүү үйл баримт тогтоогдоогүй байхад шүүхээс нэхэмжлэгч нарыг “О т” ХХК-ийн талийгаач Г.От ногдох хэсгийн 100 хувийн өмчлөгчөөр тогтоох боломжгүй юм.
10. Нэхэмжлэгч нар нь хууль ёсны өвлөгчийн нэг мөн бөгөөд энэхүү шүүхийн шийдвэр тэдгээрийн хууль ёсны эрхийг үгүйсгээгүй болно.
11. Тиймээс өвлөгчдөд өвлөх эрхийн гэрчилгээ олгоход шаардлагатай баримт бичгийг өв нээгдсэн газрын нотариатчид “О т” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид буюу хариуцагч Н.С, Д.Б, Б.У нар гаргаж өгөхийг даалгах нь хуульд нийцнэ.
12. Түүнчлэн, Хувьцаа эзэмшигчдийн хурал нь компанийн эрх барих дээд байгууллага бөгөөд Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т “хувьцаа эзэмшигчдийн хурал ээлжит болон ээлжит бус байна” гэж, 61 дүгээр зүйлийн 61.1, 61.1.2-т зааснаар саналын эрх бүхий хувьцааны 10 буюу түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшигч санал шаардлага гаргасан бол хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах журамтай.
Компанийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-д зааснаар хувьцаа эзэмшигч нь хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, хурлаар хэлэлцэж байгаа бүх асуудлаар өөрийн эзэмшлийн хувьцааны тоотой хувь тэнцүүлэн санал өгөх эрхтэй гэж зохицуулсан.
“О т” ХХК-ийн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.2-т Компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит ба ээлжит бус хурал, хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах шийдвэр гаргах, хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрх, хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр хүчин төгөлдөр болох, хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох эрх хувьцаа эзэмшигчдийн хурлын зарыг хүргэх, хувьцаа эзэмшигчдийн хурлын хэлэлцэх асуудалд санал оруулах, хувьцаа эзэмшигчдийн хурлын тооллогын комисс, хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох журам, хувьцаа эзэмшигчдийн хурлын ирц, хувьцаа эзэмшигчдийн хурал хүчин төгөлдөр болох, хувьцаа эзэмшигчдийн хурал, түүний шийдвэрийн талаар гомдол гаргах, саналын хуудас, саналын хуудсыг хүчинтэйд тооцох, эчнээ санал хураалтаар компанийн хувьцаа эзэмшигчид шийдвэр гаргах, хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэлтэй холбоотой асуудлыг Компанийн тухай хуулийн 59-74 дүгээр зүйлд зааснаар зохицуулна, мөн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.8-д Компанийн гүйцэтгэх захирал хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг Компанийн тухай хуулийн 61.1 дэх хэсэгт заасны дагуу зарлан хуралдуулна гэж тус тус заажээ.
Ийнхүү санал гаргах хэлбэр, агуулгыг Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3-т “Энэ хуулийн 61.2-т заасан санал, шаардлагыг бичгээр гаргах бөгөөд түүнд санал, шаардлага гаргасан хувьцаа эзэмшигчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, ээлжит бус хурал хуралдуулах болсон шалтгаан, хэлэлцэн шийдвэрлэх асуудал, хурлаас гаргах шийдвэрийн төсөл, өөрийн эзэмшиж байгаа хувьцааны төрөл, тоог заана.” гэж зохицуулсан, нэхэмжлэгч нарыг дээрх хууль болон компанийн дүрэмд заасан шаардлагыг хангасан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй бөгөөд одоогийн байдлаар нэхэмжлэгч нар “О т” ХХК-ийн хувьцаа эзэмшигч биш байх тул нэхэмжлэгч А.Б, О.Ж, О.А нар нь компанийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахыг шаардах эрхгүй ба Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.1.2, 61.7-т заасантай нийцэхгүй гэж үзнэ.
13. Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч А.Б, О.Ж, О.А нарт өвлөх эрхийн гэрчилгээ олгоход шаардлагатай баримт бичиг буюу компанийн баримт бичгийн эх хувь, тамга тэмдгийг “О т” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид буюу хариуцагч Н.С, Д.Б, Б.У нараас гаргуулж өв нээгдсэн газрын нотариатчид өгөхийг даалгаж, нэхэмжлэлээс үлдэх “О т” ХХК-ийн хувьцааны Г.От ногдох хэсгийн 100 хувь өвлөгчөөр тогтоолгох, хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахыг хариуцагч нарт даалгах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр хариуцагч улсын тэмдэгтийн хураамжийг хариуцах үүрэгтэй тул хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.Б, О.Ж, О.А нарт өвлөх эрхийн гэрчилгээ олгоход шаардлагатай баримт бичиг буюу “О т” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, тамга тэмдгийн эх хувийг хариуцагч Н.С, Д.Б, Б.У нараас гаргуулж өв нээгдсэн газрын нотариатчид өгөхийг даалгаж, нэхэмжлэлээс үлдэх “О т” ХХК-ийн хувьцааны Г.От ногдох хэсгийн 100 хувь өвлөгчөөр тогтоолгох, хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахыг хариуцагч нарт даалгах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХЖАРГАЛ