| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Энхжаргал |
| Хэргийн индекс | 102/2024/07794/И |
| Дугаар | 192/ШШ2025/02746 |
| Огноо | 2025-04-09 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 192/ШШ2025/02746
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, тоот хаягт байрлах “Г х пББСБ” ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, тоот хаягт оршин суух Ц овогт С Г/РД:*/-т холбогдох,
23,748,560 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Удвал нар оролцов.
(Хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч “Г х пББСБ” ХХК нь хариуцагч С.Г т холбогдуулан 23,748,560 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:
2. Хариуцагч С.Гшүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно.
3. Нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамж, Итгэмжлэл, Улсын бүртгэлийн гэрчилгээ, “Г х пББСБ” ХХК-ийн зээлийн үйл ажиллагааны журам, Автомашины зээлийн гэрээ, Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /Фидуци/, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Зээлийн эргэн төлөлтийн хуулга, Шаардах хуудас, Мэдэгдэх хуудас хүргүүлэх тухай, Зээлийн хүсэгчийн анкет, Хүү шимтгэлийн ерөнхий нөхцөлийг батлах тухай, Зээлийн үйл ажиллагааны журам батлах тухай, Хаягийн лавлагаа, С.Г ын “Г х пББСБ” ХХК-д гаргасан хүсэлт, Зээлийн тооцоолол зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч “Г х пББСБ” ХХК дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...Зээлдэгч С.Гнь 317220711001-1 тоот зээлийн гэрээний эргэн төлөлтийг хуваарьт заасан үүргээ үл биелүүлж байгууллагад хохирол учруулсан. 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл дүн 19,353,130 төгрөг, үндсэн зээл 9,399,976 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 4,181,158 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 214,260 төгрөг болж хуримтлагдсан тул хариуцагчаас нийт 23,748,560 төгрөгийг шаардах эрхтэй.” гэжээ.
3. Шүүх хариуцагч С.Г т 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх үүргийг тайлбарлаж өгсөн хэдий ч хуульд заасны дагуу бичгээр тайлбарыг шүүхэд ирүүлээгүй болно.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Нэхэмжлэгч “Г х пББСБ” ХХК нь 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хариуцагч С.Г тай ЗГ/220711001-1 тоот Автомашины зээлийн гэрээ байгуулж, түүнд 31,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлдүүлсэн, зээлдэгч С.Гзээлийг тохирсон хугацаанд төлж барагдуулах үүргийг хүлээн харилцан тохиролцсон байна. /хх16-19/
4.2 Талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр “Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /Фидуци/”-г байгуулжээ.
4.3 Нэхэмжлэгч “Г х пББСБ” ХХК нь Автомашины зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.1, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар зээлийн 30,690,000 төгрөгийг 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хариуцагч С.Г т шилжүүлж, үүргээ зохих ёсоор, шударгаар бүрэн биелүүлсэн болох нь Хаан банкны дансаар хуулгаар тогтоогдож байна. /хх-15/
5. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, 452 дугаар зүйлийн 452.2-т “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй.” гэж заасан.
Дээрх зохицуулалтаас үзэхэд тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдээс зээл олгох, зээлдүүлэгч хяналт тавих үүрэгтэй, энэ үүргээ биелүүлэх нь зүйд нийцэх юм.
Зохигчдын хооронд байгуулагдсан Автомашины зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна.
6. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар үүргийг хууль болон гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх бөгөөд зээлийн гэрээний 5.1-т зээлдэгч С.Гнь “Зээлийн эргэн төлөх хуваарь”-ийн дагуу зээлийг төлөх үүрэг хүлээжээ.
Дээрх үүргээс хариуцагч үндсэн зээлээс 11,646,870.63 төгрөг, үндсэн хүүнээс 15,849,053.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 61,793.49 төгрөг, нийт 27,557,717.30 төгрөгийг төлсөн байх боловч 2024 оны 5 сараас үндсэн зээл, хүүг төлөөгүй зээлийн гэрээний үүргийг зөрчсөн байна.
7. Нэхэмжлэгчээс Автомашины зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4, 7.1.5-д зааснаар зээл, хүү төлөхийг хариуцагчаас шаардан Шаардах хуудас, Мэдэгдэх хуудсыг тус тус хариуцагчид хүргүүлж байсан боловч зээлийн гэрээний үүрэг биелэгдээгүй байна./хх25-29/
Тиймээс нэхэмжлэгч “Г х пББСБ” ХХК нь Автомашины зээлийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээний хугацаа дуусах 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс өмнө нэг талын санаачилгаар буюу шүүхэд нэхэмжлэл гаргасан 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр зээлийн гэрээг цуцалсан гэж үзэх үндэслэлтэй.
8. Нэхэмжлэгч “Г х пББСБ” ХХК зээлийн гэрээний үүрэгт 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх хугацааны үндсэн зээл 19,353,129.37 төгрөг, хүү 4,181,157.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 214,258.82 төгрөгийг хариуцагчаас шаардсан бөгөөд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Г х пББСБ” ХХК нь Автомашины зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хариуцагч С.Г аас шаардах эрхтэй тул дээрх Автомашины зээлийн гэрээний үүрэгт нийт 23,748,560 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй байна.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дах хэсэгт зааснаар хариуцагч С.Гнь нэхэмжлэлийг гардан авсан өдрөөс 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй.
Дээрх хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дах хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч хариу тайлбарыг бичгээр ирүүлэх үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж зохицуулсан.
Хариуцагч С.Гшүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д “хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж зааснаар хариуцагч үүргээ хэрэгжүүлээгүй болно.
10. Иймд хариуцагч С.Г аас үндсэн зээлийн төлбөрт үндсэн зээл 19,353,129.37 төгрөг, хүү 4,181,157.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 214,258.82 төгрөг нийт 23,748,560 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Г х пББСБ” ХХК-д олгох үндэслэлтэй гэж үзлээ.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 276,693 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 276,693 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Г аас Автомашины зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 23,748,560 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Г х пББСБ” ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 276,693 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 276,693 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХЖАРГАЛ