2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 191/ШШ2025/03770

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 05 02

191/ШШ2025/03770

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Бт байрлах, ******* ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/,

 

Хариуцагч: С тоот хаягт байрлах, ******* ******* ХХК /РД:/ нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 449,237,718.61 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Хариуцагчийн өмгөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь ******* ******* ХХК, Я.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 449,237,218.61 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Зээлдэгч ******* Констракшн ХХК, Я.******* нар нь ******* Банк ХК-ийн Сөүл бизнес төвтэй 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр ЗГ/202045499128 тоот зээлийн гэрээ байгуулж 300,000,000 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2-р цэцэрлэгийн барилгын их засварын ажил гүйцэтгэхэд шаардагдах санхүүжилтийн зориулалтаар зээл авч, уг зээлийн гэрээнд 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ЗГ/202045499128-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр зээлийн гэрээний хугацааг 11 сараар сунгаж, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулж гэрээнд нэмэлт өөрчлөлтийг, 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ЗГ/202045499128-2 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр үндсэн зээлийн төлбөр хойшлуулсан хугацаанд хуримтлагдсан хүүг, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхөөр өөрчлөлтийг, 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ЗГ//202045499128-3 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр зээлийн гэрээний хугацааг 6 сараар сунгаж, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулж нэмэлт өөрчлөлтийг тус тус оруулсан.

Мөн зээлдэгч ******* Констракшн ХХК, Я.******* нар нь ******* Банк ХК-ийн Сөүл бизнес төвтэй 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр ЗГ/202146251826 тоот зээлийн гэрээ байгуулж 400,000,000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай, ажлын байрыг дэмжих зориулалтаар зээл авч уг зээлийн гэрээнд 2023 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр ЗГ/202146251826-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр зээлийн хүү жилийн 3 хувийг жилийн 19,8 хувь болгож, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийг өөрчилж зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан.

Талуудын хооронд байгуулсан 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ЗГ/202045499128 тоот зээлийн гэрээ болон түүнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр БГХ/202045499128 тоот хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн засаг даргатай байгуулсан УТХО 2020/40 тоот Хэрлэн сумын 2-р цэцэрлэгийн барилгын их засварын ажил гүйцэтгэх гэрээний орлогыг,

2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ЗГ/202146251826 тоот зээлийн гэрээ болон түүнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр БГУ/202146251826 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж ******* ******* ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Б тоот хаягт байршилтай 67 мкв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Я.*******ын өмчлөлийн улсын бүртгэлтийн Ү- дугаартай Б тоот хаягт байршилтай 63,84 мкв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Я.*******ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Б тоот хаягт байршилтай 84 мкв талбайтай 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө зэргийг тус тус барьцаалуулсан.

Зээлдэгч нар нь 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ЗГ/202045499128 тоот зээлийн болон түүнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 268,049,528.9 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 78,220,915 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 321,353.4 төгрөг нийт 346,591,797.3 төгрөгийг,

2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ЗГ/202146251826 тоот зээлийн болон түүнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 147,080,879.8 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 19,426,549.9 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 32,625.2 төгрөг нийт 166,540,055 төгрөгийг тус тус төлсөн байна.

Зээлдэгч нар нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул ******* зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байна.

Зээлдэгч нарт холбогдуулан нэхэмжлэгч ******* Банк ХК-иас 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч зээлдэгч нар нь өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийн эргэн төлөлт хийгээгүй.

Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Зээлдэгч зээлийг зээлийн зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж, мөн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр *******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасан. Түүнчлэн талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.4.5-д ... Зээлдэгч зээлийн гэрээний хугацаанд багтаан зээлээ бүрэн төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлнө гэж, 6.5-д Талууд энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлснээр гэрээ дуусгавар болно гэж, 7.1-д Зээлдэгч гэрээний хугацааг хэтрүүлсэн тохиолдолд энэ гэрээний 2.1.5-д заасан нэмэгдүүлсэн хүүг *******анд төлнө гэж, 7.6-д Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийн зээлийн төлбөр болон бусад төлбөрийг төлөх үүргээс чөлөөлөхгүй гэж тус тус гэрээгээр тохиролцсон.

Зээлдэгч нар нь өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг нийт 66,388,863.08 төгрөгөөр нэмэгдүүлж, хариуцагч ******* ******* ХХК, Я.******* нараас зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар дараах шаардлагыг гаргаж байна.

2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ЗГ/202045499128 тоот болон түүнд нэмэлт өөрчлөлт оруулах зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэлд 36,910,190.2 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 46,050,544.8 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 7,266,476 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 141,500 төгрөг, нийт 90,368,711 төгрөгийг,

2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ЗГ/202146251826 тоот болон түүнд нэмэлт өөрчлөлт оруулах зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэлд 252,919,120.16 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 91,066,149.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 15,024,738.25 төгрөг, нийт 359,010,007.61 төгрөг, бүгд 449,378,718.61 төгрөг гаргуулах,

2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ЗГ/202146251826 тоот зээлийн гэрээ болон түүнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч ******* ******* ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Б тоот хаягт байршилтай 67 мкв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

Я.*******ын өмчлөлийн улсын бүртгэлтийн Ү- дугаартай Б тоот хаягт байршилтай 63,84 мкв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

Я.*******ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Б тоот хаягт байршилтай 84 мкв талбайтай 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө зэрэг барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

1.2. Зээлийн гэрээний хугацаа сунгасантай холбоотой цар тахлын үед Монгол Улсын Засгийн газар, Монгол *******наас зээлийн хүү зогсоох тушаал, шийдвэр гараагүй. Эрх бүхий байгууллагуудаас гарсан тушаал, шийдвэр, түр журмаар цар тахлын улмаас зээлдэгч нь зээлээ төлж чадахгүй бол төлбөр төлөгчийн хүсэлтийг үндэслэж зээлийн эргэн төлөлтийг сунгана гэсэн зохицуулалт байдаг. Цар тахлын үед байгуулсан талуудын гэрээнд тодорхой тусгасан. Гэрээнд өөрчлөлт оруулахдаа Иргэний хууль, Банкны холбогдох хууль тогтоомж, Монгол ******* арилжааны ******* нарын хооронд байгуулсан 2021 оны 3 сарын 05-ны өдрийн тогтоол, Засгийн газрын 2021 оны 42 дугаар тогтоол, Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх цогц төлөвлөгөө, ажлын байрыг дэмжих цогц гэрээ зэрэг олон бичиг баримтын хүрээнд ковидын үеийн харилцааг зохицуулж байсан. Энэ нөхцөл байдалд уялдуулан *******ны хувьд зээлдэгч хүсэлт гаргавал зээлийн гэрээний хугацааг сунгах, эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулж байсан. Хууль зөрчсөн зүйл байхгүй.

Иргэний хууль болон Банкны тухай хууль талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр зээлийг авч ашигласан үедээ хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргийн зохицуулалттай. Зээлийн гэрээний дагуу төлсөн хүү, нэмэгдүүлсэн хүүг хасаж шийдэх үндэслэл байхгүй. Иргэний хуулийн 216 дугаар зүйл үүрэг гүйцэтгэх дарааллыг зөрчсөн гэж тайлбарлаж байна. Энэ агуулгыг Иргэний хуулийн 216.4 дэх заалтаар зохицуулсан. Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжид шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэж заасан. Зээлийн гэрээний явцад зээлдэгч зээлийн гэрээний хугацааг зөрчсөн бол гэрээг зөрчсөн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлнө. Зээлийн бүртгэлийн картаас нэг зүйл харагдаж байгаа. Зээлдэгч нь зээлийг төлүүлэхдээ Иргэний хуулийн 216.4-ийг үндэслэсэн. Зээлдэгчийн зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн байхад 2022 оны 11 сарын 03-ны өдрөөс 2022 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд дандаа үндсэн зээлээс суутгасан.

Хариуцагчийн өмгөөлөгчийн хувьд зээлийн хүүг шүүх эрх хэмжээний хүрээнд багасгаж өгнө үү гэж байна. Иргэний эрх зүйн харилцаа нь талуудын хооронд гэрээгээр тохиролцсон харилцаа юм. Тухайн гэрээ хүчин төгөлдөр бол гэрээний дагуу асуудал шийдэгдэх ёстой. Хүчин төгөлдөр гэрээ байгаад талууд харилцсан тохиролцсон байхад шүүх өөрийн хэмжээгээр хасах, өөрчлөх хасах эрхгүй.

Зээлийн гэрээний үүргийг бүрэн төлж дуустал хүү, нэмэгдүүлсэн хүү төлнө гэж талууд хоорондоо гэрээгээр тохирсон. Талууд ажлын байрыг дэмжих зээлийн хүүг 3 хувийн хүүтэйгээр цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон. Үүнийг шүүх хасаж тооцох хууль зүйн үндэслэл байхгүй. Цар тахлын үед Монгол Улсын Засгийн газраас эдийн засгаа сэргээх 10 их наяд гэх хөтөлбөр баталсан. Хөтөлбөрийг батлахдаа арилжааны *******нуудаар дамжуулж хэрэгжүүлсэн. Өөрөөр хэлбэл арилжааны *******ийг хөтөлбөрийн хүрээнд хэдэн төгрөгийн зээл гарга, зээлийн хүүгийн зөрүү төлбөрийг Монгол Улсын Засгийн газар төлсөн. Зээлдэгч авсан зээлээ зориулалтын дагуу ашиглах ёстой. Гэрээний ямар нэгэн зөрчил гаргахгүй байх ёстой. Зээлдэгч ямар нэгэн зөрчил гаргавал зөрүү хүүг төлөхгүй шүү гэж Монгол Улсын Засгийн газар төлөхгүй гэдэг. Зөрчил гаргаснаас хойш Монгол Улсын Засгийн газар төлөхгүй учир ******* өөрөө энгийн хүүгээрээ зээлдэгчтэйгээ асуудлаа шийд гэдэг. Энэ утгаараа талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд тодорхой дурдаж өгсөн. Талуудын хооронд байгуулсан гэрээ, хэрэгт авагдсан баримтууд хуулийн шаардлага хангасан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч нар, тэдгээрийн өмгөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

2.1. ******* ******* ХХК нь ******* *******наас зээл, хүү, торгууль, алданги төлүүлэх тухай нэхэмжлэх хүлээн авсан билээ. Нэхэмжлэлийн шаардлагад тусгагдсан зээлийн хүү, алданги торгуулийг бүрэн хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэхүү зээлүүдийг хэвийн төлж байсан боловч дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахал гарч, гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр компанийн үйл ажиллагаа, орлого доголдож зээл, зээлийн хүүг төлөхөд хүндрэл үүссэн. Мөн компанийн үндсэн орлого болох зарим барилгын гүйцэтгэл эргүүлэн татагдах, улсын санхүүжилт зогсох, Ковид-19 цар тахлын дараах үнийн өсөлтөөр зарлага нь орлогоосоо давах зэрэг хүчин зүйлүүд нөлөөлж зээл, зээлийн хүүг төлөхөд хугацаа шаардлагатай болсон.

******* ******* ХХК нь ажлын байрыг дэмжих зээлийн хүрээнд жилийн 3 хувийн хүүтэй зээлийг ******* *******наас авсан болно. Энэхүү зээлийг хэвийн төлж байсан боловч дээрх хүчин зүйлүүдийн нөлөөгөөр төлөхөд хүндрэл үүссэн. Энэхүү зээлийн гэрээний хүүгийн төлбөрийг энгийн зээл рүү шилжүүлэх гэрээг ******* *******наас шаардсан бөгөөд зээлийн хүүг үндсэн гэрээний хүүгээр тооцуулах, мөн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр үүсэж байсан шалтгааныг үндэслэн торгууль, алдангийг чөлөөлүүлэх үндэслэлийг харгалзан үзэж дахин нягталж өгнө үү гэсэн хүсэлтийг илэрхийлж байна.

Анх 2020 оны 8 сарын 12-ны өдөр зээлийн гэрээний төлбөр 268,049,528 төгрөг төлсөн байна. Зээлийн хүүгийн төлбөрт 78,220,915 төлбөрт төлсөн байна. Зээл хүүгийн төлбөрт төлснийг үндсэн зээлд төлснөөр тооцож өгнө үү. Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 320,353 төгрөг төлсөн байна. Нийтдээ 346,591,797 төгрөгийг төлсөн байна. Үүнийг үндсэн зээлийн төлбөрөөс хасаад хүү алдангийг тооцож өгнө үү. Дараагийн 2021 оны гэрээний хувьд үндсэн зээлийн төлбөрөөс 147,000,879 төгрөг, зээлийн хүүд 69,429,000 төгрөг нийт 166,540,055 тус тус төлсөн. Өмнөх тайлбарын дагуу хүү, нэмэгдүүлсэн хүүд үндсэн зээлд төлснөөр тооцож өгнө үү. Хүүг урьдчилж авна гэсэн хуулийн заалт байхгүй. Үүрэг гүйцэтгэх дарааллын дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.

2.2. Өнөөдөр *******ны тухай хууль болон бусад хууль тогтоомжуудыг тоочиж байгаа боловч Иргэний хуулийг голчилж авч үзэх ёстой. Иргэний хуульд нийцсэн агуулгатай хуулийн зүйл заалт, үзэл баримтлалыг дагаж мөрдөх ёстой. Банк гэж бусад зээлдэгч нараас илүү эрхтэй байх боломжгүй. Тэгш эрхийн зарчимтай байх ёстой. 300,000,000 төгрөг зээлээд 345,000,000 төгрөг авчхаад 90,000,000 төгрөг нэхэж байна. Иргэний хуулийн 216.4 дэх заалтыг авч үзэхээс өөр аргагүй. Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бол гэсэн агуулга байгаа. Төлөх хугацаа болсон бол эхлээд үндсэн зээл, дараа нь хүүг төлнө гэж байгаа. Энэ бол ямар ч зээлийн гэрээ болон бусад хууль тогтоомжоос илүүтэйгээр нарийвчлан зохицуулагдана. Ийм учраас уг үндэслэлээр ковид цар тахалтай холбоотой асуудлыг нэхэмжлэгч тал үгүйсгээгүй. Ажил гүйцэтгэх гэрээг барьцаалсан зээл олгосон. Зээлтэй холбоотой зээлийн эргэн төлөлт шаардсан учир талууд төлбөрөө төлж чадахгүй байсан тул зээлийн гэрээний хугацааг сунгасан байдаг. Үүнтэй холбоотой өнөөдрийг хүртэл уг асуудал яригдаж байгаа. Хуулийн үндсэн санаа нь үндсэн төлбөрийн 50 хувиас хэтэрсэн зээл, зээлийн хүү, алдангийг төлүүлэхгүй байх боломж хуулиар олгогдсон. 90,000,000 бус 36,000,000 төгрөгийн 50 хувьтай тэнцэх төлбөр бодогдох ёстой. Анхны зээлийн гэрээ 2022 оны 5 сард хугацаа дууссан. Энэ хүртэл зээлийн гэрээний хүү алданги тооцогдох ёстой. Тэрнээс хойш ******* болон хуулийн этгээд шүүхэд хандаад асуудлаа шийдвэрлүүлэх боломж байсан. Зээлийн гэрээний хугацаа зогссон үеэс тооцсон хүүг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Өмнөх 2020 оны зээлийн гэрээтэй холбоотой хүүг хүлээн зөвшөөрөх боломжгүй. 2 дох зээлийн гэрээний хувьд 19 хувиар бодож нэхэмжлэгч талаас тооцсон байгаа. Анх байгуулсан гэрээний үндсэн хүүг харгалзан үзэх ёстой. Жилийн 3 хувийн хүүг 19 хувийн хүүтэй болгоё гэж байгаа бол дахин хүү тооцсон бол бичгээр байгуулагдах ёстой. Хууль үйлчлээгүй тул 19 хувиар зээлийн гэрээг тооцох боломжгүй. Дараагийн авсан зээлийн хүүг 3 хувиар тооцох ёстой.

Барьцаа хөрөнгөтэй холбоотой асуудалд эхний гэрээнд яригдахгүй. Сүүлийн гэрээнд зарим барьцаа хөрөнгөөр хангуулах тухайд төлөх шатанд хариуцагч өөрөө зохицуулаад явах боломжтой байх. Барьцаа хөрөнгө нь хэт бага үнэлсэн байсан. Барьцааны гэрээтэй холбоотой тайлбаргүй. Нотариатын төлбөрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Ямар үндэслэлээр нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байсан гэв.

 

3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

3.1. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 5, 170/,

3.2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 7/

3.3. Итгэмжлэл /хх 8-10, 135-138/,

3.4. 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ЗГ/202045499128 дугаар Бизнесийн зээлийн гэрээний хуулбар, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний хуулбар /хх 22-27/,

3.5. 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн БГХ/202045499128 дугаар Барьцааны гэрээний хуулбар, барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний хуулбар /хх 28-29/,

3.6. Хэрлэн сумын 2-р цэцэрлэгийн барилгын их засварын ажлын гэрээний хуулбар, барилга угсралтын ажилд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний хуулбар /хх 17-21, 87-89, 91-97/

3.7. 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ЗГ/202146251826 дугаар Ажлын байрыг дэмжих Зээлийн гэрээний хуулбар, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний хуулбар /хх 40-41/

3.8. 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн БГҮ/202146251826 дугаар Барьцааны гэрээний хуулбар, барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ /хх 42-43/

3.9. Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 46-47/

3.10. Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /хх 48-49/,

3.11. Зээл олгосон шилжүүлгийн баримт /хх 50-51/

3.12. Я.*******ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх 57/

3.13. ******* ******* ХХК-ийн 2020.07.28-ны өдрийн 20/113 дугаар албан бичиг /хх 58/

3.14. ******* ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хурлын шийдвэр /хх 59, 63/

3.15. ******* ******* ХХК-ийн 2021.03.31-ний өдрийн 21/19 дугаар албан бичиг /хх 62/

3.16. ******* ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хурлын шийдвэр /хх 59/

3.17. Зээлийн бүртгэлийн карт /хх 68, 71, 173-174, 176-177/

3.18. Зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга /хх 69-70, 72-73, 172, 175/

3.19. Зээл төлөх мэдэгдэл /хх 74-85/.

3.20. ******* ******* ХХК-ийн 2023.02.08-ны өдрийн 23/09 дугаар албан бичиг /хх 86/

3.21. Төрийн *******ны 2022.06.06-ны өдрийн гүйцэтгэлийн баталгаа /хх 90, 98/

3.22. Зээлдэгчтэй холбоо барьсан тухай мэдээллийн маягт /хх 99/

3.23. Я.*******ын ******* *******анд гаргасан тайлбар /хх 100-102/,

3.24. Нотариатын төлбөрийн баримт /хх 103/

 

4. Хариуцагч нараас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

4.1. Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 124/,

4.2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 131/,

4.3. Хариу тайлбар /хх 132-134/

4.4. ******* ******* ХХК-ийн 2025.04.15-ны өдрийн 25/11 дугаар албан бичиг.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 449,237,718.61 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ******* ******* ХК нь хариуцагч ******* ******* ХХК, Я.******* нартай 2020.08.12-ны өдөр ЗГ/202045499128 дугаар Бизнесийн зээлийн гэрээ байгуулж, 300,000,000 төгрөгийн зээлийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай зээлсэн. Тус зээлийн гэрээнд 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр, 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр, 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр тус тус нэмэлт өөрчлөлт оруулж, гэрээний хугацааг сунгаж, зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан.

Мөн ******* Констракшн ХХК, Я.******* нар нь ******* Банк ХК-тай 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр ЗГ/202146251826 тоот зээлийн гэрээ байгуулж 400,000,000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай, ажлын байрыг дэмжих зориулалтаар зээлж авсан.

 

Ажлын байрыг дэмжих зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр БГУ/202146251826 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, ******* ******* ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Б тоот хаягт байршилтай 67 мкв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Я.*******ын өмчлөлийн улсын бүртгэлтийн Ү- дугаартай Б тоот хаягт байршилтай 63,84 мкв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Я.*******ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Б тоот хаягт байршилтай 84 мкв талбайтай 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө зэргийг тус тус барьцаалуулсан.

 

Дээрх хоёр зээлийн гэрээний үүргээ нэхэмжлэгч биелүүлсэн ба хариуцагч нар нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Ажлын байрыг дэмжих зээлийн хувьд хариуцагч нь үндсэн зээл, зээлийн хүүгээ төлөлгүй зээлийн гэрээний үүргээ зөрчсөн тул 2023 оны 5 сарын 22-ны өдрөөс хойш жилийн 19,8%-ийн хүүгээр тооцсон өөрчлөлтийг гэрээнд оруулсан.

 

Иймд хариуцагч нараас 2025.02.24-ний өдрийг хүртэлх хугацааны хүү, нэмэгдүүлэн хүү болон үндсэн үүргийг шаардах эрхтэй тул 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ЗГ/202045499128 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэлд 36,910,190.2 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 46,050,544.8 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 7,266,476 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 141,500 төгрөг, нийт 90,368,711 төгрөгийг,

2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ЗГ/202146251826 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэлд 252,919,120.16 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 91,066,149.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 15,024,738.25 төгрөг, нийт 359,010,007.61 төгрөг, бүгд 449,378,718.61 төгрөг гаргуулна.

 

Мөн хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлүүлнэ гэж тодорхойлсон.

 

3. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэлийн шаардлагад тусгагдсан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг бүрэн хүлээн зөвшөөрөхгүй. Энэхүү зээлүүдийг хэвийн төлж байсан боловч дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахал гарч, гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр компанийн үйл ажиллагаа, орлого доголдож зээл, зээлийн хүүг төлөхөд хүндрэл үүссэн. Ажлын байрыг дэмжих зээлийн хүрээнд жилийн 3 хувийн хүүтэй зээлийг авсан. Энэхүү зээлийн гэрээний хүүгийн төлбөрийг энгийн зээл рүү шилжүүлэх гэрээг байгуулахыг ******* *******наас шаардсан бөгөөд зээлийн хүүг үндсэн гэрээний хүүгээр тооцуулах, мөн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр үүсэж байсан шалтгааныг үндэслэн торгууль, алдангийг чөлөөлүүлэх үндэслэлтэй. Мөн ******* нь үүрэг гүйцэтгэх дарааллыг зөрчиж, хүү нэмэгдүүлсэн хүүг эхэлж авсан. Анхны зээлийн гэрээ 2022 оны 5 сард хугацаа дууссан. Энэ хүртэл зээлийн гэрээний хүү алданги тооцогдох ёстой. Тэрнээс хойш ******* болон хуулийн этгээд шүүхэд хандаад асуудлаа шийдвэрлүүлэх боломж байсан. Зээлийн гэрээний хугацаа зогссон үеэс тооцсон хүүг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Барьцаа хөрөнгөтэй холбоотой асуудалд эхний гэрээнд яригдахгүй. Барьцааны гэрээтэй холбоотой тайлбаргүй. Нотариатын үндэслэлээр нэхэмжилж байгаа нь тодорхойгүй учир зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1. Нэхэмжлэгч ******* ******* ХК, хариуцагч ******* ******* ХХК, Я.******* нарын хооронд 2020.08.12-ны өдөр ЗГ/202045499128 дугаар Бизнесийн зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр хариуцагч нар 300,000,000 төгрөгийн зээлийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай авч, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр зааж, 4 сарын хугацаанд үндсэн зээл болон зээлийн хүүг хэрхэн төлөх талаар зээлийн эргэн төлөлтийн хуваариар харилцан тохиролцсон байна. /хх 11-13/

 

4.2. Уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор ******* ******* ХХК болон Хэнтий аймгийн Засаг даргын хооронд байгуулагдсан 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн УТХО 2020/40 тоот Хэрлэн сумын 2-р цэцэрлэгийн барилгын их засварын ажил гүйцэтгэх гэрээний орлогыг барьцаалуулсан барьцааны 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр БГХ/202045499128 тоот гэрээг байгуулсан байна. /хх 14-16/

 

4.3. Талууд 2020.08.12-ны өдрийн ЗГ/202045499128 дугаар Бизнесийн зээлийн гэрээнд 2020.12.14-ний өдөр, 2021.09.30-ны өдөр, 2021.11.15-ны өдөр тус тус зээлийн гэрээний хугацаа, зээлийн эргэн төлөлтөд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээг байгуулсан байна. /хх 22-27/

 

Нэхэмжлэгчээс дээрх барьцааны гэрээний дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй учир тус гэрээнд шүүх дүгнэлт өгөөгүй болно.

 

Зээлдэгч нар нь энэхүү гэрээний дагуу үндсэн зээлд 268,049,528.9 төгрөг, зээлийн хүүд 78,220,915 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 321,353,4 төгрөг, нийт 346,591,797.3, төгрөгийг төлсөн болох нь зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, зээлийн бүртгэлийн картаар тогтоогдож байна. /хх 172-174/

 

4.4. Мөн нэхэмжлэгч ******* ******* ХК хариуцагч ******* ******* ХХК, Я.******* нарын хооронд 2021.04.28-ны өдөр ЗГ/202146251826 дугаар Зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр хариуцагч нар 400,000,000 төгрөгийн зээлийг ажлын байр дэмжих зээлийн зориулалтаар, сарын 0.25 хувь, жилийн 3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авч, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр зааж, 36 сарын хугацаанд үндсэн зээл болон зээлийн хүүг хэрхэн төлөх талаар зээлийн эргэн төлөлтийн хуваариар харилцан тохиролцсон байна. /хх 11-13/

 

4.5. Уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч ******* ******* ХХК-ийн өмчлөлийн Б тоот хаягт байршилтай 67 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн Ү- дугаартай үл хөдлөх эд хөрөнгө,

хариуцагч Ч.*******ын өмчлөлийн Б тоот хаягт байршилтай 63.84 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн Ү- дугаартай үл хөдлөх эд хөрөнгө,

хариуцагч Ч.*******ын өмчлөлийн Б тоот хаягт байршилтай 84 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн Ү- дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдээр хангуулахаар талууд тохиролцож 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр БГҮ/202146251826 дугаар Барьцааны гэрээг бичгээр хийж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлж, нотариатаар гэрчлүүлсэн байна. /хх 34-39/

 

Зээлдэгч нар нь энэхүү гэрээний дагуу үндсэн зээлд 147,080,879.8 төгрөг, зээлийн хүүд 19,426,549.9 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 32,625.2 төгрөг, нийт 166,540,055 төгрөгийг төлсөн болох нь зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, зээлийн бүртгэлийн картаар тогтоогдож байна. /хх 175-177/

 

4.6. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр *******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж,

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т Зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, зээлийн хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно гэж тус тус заасан.

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК болон хариуцагч ******* ******* ХХК, Я.******* нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан *******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээгээр хүү тохиролцсон нь мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Мөн  талуудын байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан барьцааны гэрээг бичгээр байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байна.

 

4.7. Талууд дээрх гэрээнүүдийг байгуулсан болон хүчин төгөлдөр байдлын талаар, гэрээний дагуу хариуцагч нар мөнгөн хөрөнгийг хүлээн авсан, гэрээний үүрэгт хариуцагч нарын төлсөн төлбөрийн хэмжээ зэрэгт маргаагүй.

 

Харин хариуцагч нар нь үүрэг гүйцэтгэх дарааллыг зөрчсөн эсэх, Ковид-19 цар тахлын улмаас хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөгдөх эсэх, ажлын байрыг дэмжих зээлийн хүүг өөрчилсөн нь үндэслэлтэй эсэх, гэрээний хугацаа дууссанаас хойш хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож байгаа нь үндэслэлтэй эсэх асуудлаар маргаж байна.

 

4.8. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-т Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно, 452.2-т зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж заасан.

 

Талуудын байгуулсан 2020.08.12-ны өдрийн ЗГ/202045499128 дугаар Бизнесийн зээлийн гэрээний тухайд:

 

Тус зээлийн гэрээний 2.1.4-т зээлийн хүү жилийн 19.2 хувь байна, 2.1.5-д нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 хувь байна. Нэмэгдүүлсэн хүүг зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс тооцно, 2.4.1-т зээлийн төлбөрийг энэхүү гэрээнд өөрөөр зааснаас бусад тохиолдолд Хавсралт 1-ээр тохиролцсон зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийн дагуу хуваарьт өдрийн 22.00 цагаас өмнө төлнө гэж тус тус заасан буюу зээлдэгчид гэрээгээр хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг үүссэн байна.

 

Энэхүү гэрээний хавсралт 1-ээр зээлдэгч нар 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хүртэл буюу 4 сарын хугацаанд үндсэн зээлийн төлөлт хийхгүй, сар тутмын 15-ны өдөр зээлийн хүү төлж, гэрээний хугацааны эцэст үндсэн зээлийг төлөх байдлаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг баталсан байна.

 

Гэрээгээр тохиролцсон хугацаа дуусахад үндсэн зээлийн үлдэгдэл 192,559,719 төгрөг байсан байх бөгөөд Монгол Улсын Засгийн Газрын 2020.11.18-ны өдрийн Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай №183 дугаар тогтоол болон Ковид-19 цар тахал болох гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас Зээлдэгчийн орлого доголдсонтой холбогдуулан Зээлийн гэрээний хугацааг сунгуулах, Зээл олголт эргэн төлөлтийн хуваарь өөрчлүүлэх, Үндсэн зээлийн төлөлтийг хойшлуулах, Зээл олголт эргэн төлөлтийн хуваарь өөрчлүүлэх, Зээлийн хүү болон үндсэн зээлийн төлөлтийг хойшлуулах, Зээл олголт эргэн төлөлтийн хуваарь өөрчлүүлэх тухай 2020 оны 12 дүгээр сарын 08-ны өдөр Банканд хандаж гаргасан Зээлдэгчийн хүсэлт зэргийг үндэслэж талууд 2018.12.14-ний өдөр ЗГ/2020454991285-1 дугаар зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг байгуулсан байна. /хх 22-23/

 

Гэрээгээр зээлийн гэрээний хугацааг 15 сар болгож, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг 2020.12.14-ний өдрөөс 2021.09.15-ны өдөр хүртэл зээлийн хүүгийн төлбөр төлөхөөр, 2021.09.15-ны өдрөөс 2021.11.15-ны өдрийг хүртэл үндсэн зээл, зээлийн хүү төлөх байдлаар тохиролцсон байна.

 

Мөн 2021.09.30-ны өдөр, 2021.11.15-ны өдрүүдэд дээрх үндэслэлээр зээлийн гэрээнд дахин нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг 2022.05.15-ны өдөр хүртэл зээлийн хүүгийн төлбөр төлж, 2022.05.15-ны өдөр үндсэн зээлийг төлж дуусгахаар өөрчлөлт оруулсан байна. /хх 24-27/

 

Улмаар 2020.08.12-ны өдрийн ЗГ/202045499128 дугаар Бизнесийн зээлийн гэрээний хугацаа 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр дуусгавар болсон байна.

 

Өөрөөр хэлбэл талууд Ковид-19 цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан гаргасан зээлдэгчийн зээлийн төлөлтийг хойшлуулах хүсэлтийг үндэслэн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, 2020.09.15-ны өдрөөс 2022.05.15-ны өдөр хүртэл эхний ээлжид зээлийн хүүг төлөхөөр тохиролцож, ******* зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу зээлдэгчийн төлбөрийг хүүнд тооцсон байна.

 

Иймд хариуцагч нарын Ковид-19 цар тахлын улмаас хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөгдөх талаар болон төлсөн төлбөрийг хүү, нэмэгдүүлсэн хүүд тооцож үүрэг гүйцэтгэх дарааллыг зөрчсөн гэх тайлбар үндэслэлгүй, зээлийн гэрээгээр хариуцагч нь зээлийг ашигласан хугацаанд хүү төлөх, үндсэн зээл болон хүү төлөөлөөгүй тохиолдол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээсэн байх тул нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна.

 

4.9. Талуудын байгуулсан 2021.04.28-ны өдрийн ЗГ/202146251826 дугаар зээлийн гэрээний тухайд:

 

Монгол Улсын Засгийн Газрын 2021 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 42 дугаар тогтоолоор Эрүүл Мэндээ Хамгаалж, Эдийн Засгаа Сэргээх
10 (Арван) Их Наядын Цогц Төлөвлөгөөг хавсралтаар баталсан байна.

 

Тус төлөвлөгөөнд ажлын байрыг дэмжих хүрээнд 500,000,000 төгрөг хүртэл зээлийг 3 жилийн хугацаатай, 3.0 хувийн хүүтэй, нэг жилийн хугацаанд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй олгох бөгөөд Засгийн газраас аж ахуйн нэгжид олгосон зээлийн нийт хүүгийн 6.0 нэгж хувийг хариуцан төлж дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн.

 

Хариуцагч ******* ******* ХХК, Я.******* нар нь 2021.04.28-ны өдөр ажлын байрыг дэмжих зориулалтаар 400,000,000 төгрөгийн зээлийг авч, гэрээний 2.1.5.1-д зээлдэгч аж ахуйн нэгжийн хувьд зээлийн хүүгийн 6 хувийг Зээлдэгчийн өмнөөс Засгийн газар *******анд төлж зээлдэгч жилийн 3 хувийн хүү төлнө, 2.1.6-д нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 хувь байна. Нэмэгдүүлсэн хүүг зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс тооцно, 2.4.1-т зээлийн төлбөрийг энэхүү гэрээнд өөрөөр зааснаас бусад тохиолдолд Хавсралт 1-ээр тохиролцсон зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийн дагуу хуваарьт өдрийн 22.00 цагаас өмнө төлнө гэж тус тус заасан буюу зээлдэгчид гэрээгээр хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг үүссэн байна.

 

Гэрээний хавсралт 1-ээр зээлдэгч нар 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн хүртэл 12 сарын хугацаанд үндсэн зээлийн төлөлт хийхгүй, сар тутмын 20-ны өдөр зээлийн хүү төлж, 2022.05.20-ны өдрөөс үндсэн зээл, зээлийн хүүнд сар бүр тогтмол 17,193,400 төгрөгийг төлөх байдлаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг баталсан нь гэрээний 2.1.8-д заасантай нийцэж байна.

 

Нэхэмжлэгчээс зээлийн гэрээний 2.4.5.1 дэх заалтыг үндэслэн 2023.05.22-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийг хүүг 2023.05.22-ны өдрөөс жилийн 19.8 хувь болгож, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэн баталж, нэхэмжлэгч тал гарын үсэг зурсан, хариуцагч зураагүй байна. /хх 4-41/

 

Зээлийн гэрээний 2.4.5-д зээлийн хүү өөрчлөгдөх нөхцөлийг талууд тохиролцсон байх ба 2.1.5.1-д зээлдэгч зээлийн төлбөрийг 90 болон түүнээс дээш хоногоор хугацаа хэтрүүлсэн, зээлийн гэрээнд заасан үүргийн зөрчил гаргасан, Засгийн газраас зээлийн хүүгийн дэмжлэг олгохыг зогсоосон тохиолдолд зээлийг ******* жилийн 19.8 хувийн хүүтэй бизнесийн зээлд шилжүүлнэ. Банк жилийн 19.8 хувийн хүүтэй бизнесийн зээлд шилжүүлэх тохиолдолд шинэчилсэн зээл олголт эргэн төлөлтийн хуваарийг Зээлдэгчийн гэрээнд заасан хаягаар баталгаат шуудангаар эсхүл *******анд бүртгэлтэй цахим шуудангийн хаягаар хүргүүлнэ. Ийнхүү хүргүүлснээр Зээлдэгч шинэчилсэн зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй бөгөөд зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийг бичгээр үйлдэхгүй байхаар талууд тохиролцов гэж заажээ.

 

Мөн гэрээний гуравдугаарт баталгаа, зөвшөөрлийг тусгасан байх бөгөөд 3.2-т Зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нь дараах зөвшөөрлийг Банканд энэхүү гэрээгээр олгосон бөгөөд дахин бичгээр зөвшөөрөл авах шаардлагагүй болно. Үүнд: 3.2.11-т Гэрээний 2.4.5.1, 2.4.5.2-т заасны дагуу зээлийн хүүг жилийн 19.8 хувийн хүүтэй бизнесийн зээлд шилжихийг зөвшөөрч байна гэж,

гэрээний 8.3-т Энэ гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тохиолдолд гагцхүү бичгээр үйлдэх бөгөөд энэхүү гэрээний 8.2-т заасан нөхцөл хангагдсанаар хүчин төгөлдөр болно. Гэрээний 2.4.5-д заасны дагуу зээлийн хүү өөрчилсөнтэй холбоотойгоор зээл олголт, зээлийн эргэн төлөлтийн хуваарь шинэчлэхэд энэ заалт хамаарахгүй гэж тус тус заажээ.

 

Өөрөөр хэлбэл талууд гэрээгээр хүүгийн хэмжээ болон түүнийг өөрчилж болох нөхцөлийг харилцан тохиролцсон байдал нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-т заасантай нийцэж байна.

 

Хариуцагч нар нь зээлийг буцаан төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, гэрээний 2.4.5.1-д заасан нөхцөл хангагдсан буюу 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй болох нь хариуцагчийн зээлийн дансны хуулга, хүү тооцооллын хүснэгтээр тогтоогдож байна.

 

Мөн нэхэмжлэгчийн зээлийг хүүг 2023.05.22-ны өдрөөс жилийн 19.8 хувь болгож, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэн баталсан болохоо хариуцагч нарт и-мэйлээр мэдэгдсэн, хариуцагч нар зээлийн төлбөрийг 90 болон түүнээс дээш хоногоор хугацаа хэтрүүлсэн, зээлийн гэрээнд заасан үүргийн зөрчил гаргасан үндэслэлээр хүүнд өөрчлөлт оруулсан гэх тайлбарыг хариуцагч нар няцаан үгүйсгээгүй болно.

 

Дээрхээс хариуцагчийн зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтөд гарын үсэг зураагүй, зээлийн хүүг жилийн 19.8 хувь болгосон нь үндэслэлгүй, төлсөн төлбөрийг хүү, нэмэгдүүлсэн хүүд тооцож үүрэг гүйцэтгэх дарааллыг зөрчсөн гэх тайлбар няцаагдаж байна.

 

Нөгөө талаар, хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг татгалзаж буй үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй болно.

 

4.10. Харин хариуцагч нар нь дээрх зээлийн гэрээнүүдээр харилцсан тохиролцсон зээлийг эргэн төлөх хуваарийг зөрчиж, зээлийг буцаан төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй болох нь талуудын тайлбар, зээлийн дансны хуулга, зээл, хүү тооцооны хүснэгт, зээл төлөх мэдэгдлүүд, хариуцагч ******* ******* ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 23/09 дугаар албан бичиг, хариуцагч Я.*******ын 2023.03.20-ны өдөр, 2023.05.22-ны өдөр, 2023.09.15-ны өдөр тус тус ******* *******анд бичгээр гаргасан тайлбар зэргээр нотлогдон тогтоогдож байна. /хх 68-86, 99-102, 172-177/

 

Зээлдэгч нар нь гэрээгээр тогтоосон хугацаа, хуваарийн дагуу, тогтоосон хэмжээгээр зээлийг төлөөгүй нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж заасан үүрэг гүйцэтгэх зарчмыг зөрчсөн байна.

 

4.11. Түүнчлэн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заажээ.

 

Дээрх хуулийн зохицуулалт нь зээлийн гэрээний үүргийг хугацаандаа биелүүлээгүй бол зээлийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд хэтэрсэн хугацааны зээлийн хүүг төлнө, энэхүү хүү нь гэрээгээр тохирсон үндсэн зээлийн хүүгээс хэтрэхгүй байхаар талууд тохиролцож болно гэсэн агуулгатай байна.

 

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан тул зээлдүүлэгч нь зээлийн гэрээний хугацаа дууссан ч зээлдэгчээс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй.

Зээлдэгч нь гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд хэтэрсэн хугацааны хүү төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй учир гэрээний хугацаа дууссанаас хойших хүү тооцсоныг зөвшөөрөхгүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

Иймд шүүхээс дээр дурдсаныг үндэслэн хариуцагч ******* ******* ХХК, Я.******* нараас 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ЗГ/202045499128 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 36,910,190.2 төгрөг, зээлийн хүү 46,050,544.8 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,266,476 төгрөг нийт 90,227,211 төгрөгийг,

2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ЗГ/202146251826 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 252,919,120.16 төгрөг, зээлийн хүү 91,066,149.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,024,738.25 төгрөг, нийт 359,010,007.61 төгрөг, бүгд 449,237,219 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгож шийдвэрлэлээ.

 

4.12. Мөн Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан, нэхэмжлэгч нь нотариатын зардалд 141,500 төгрөгийг төлсөн болох нь баримтаар нотлогдож байх тул хариуцагч нараас нотариатын зардал 141,500 төгрөгийг гаргуулж шийдвэрлэв. /хх 103/

 

4.13. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй, 159 дүгээр зүйлийн 159.1-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана, 174 дүгээр зүйлийн 174.1-д Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч нар 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ЗГ/202146251826 тоот зээлийн гэрээний үүрэгт 359,010,007.61 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж, хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагчаар нөхөн төлүүлэхээр зохицуулсан.

 

Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,633,392 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 2,633,392 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ******* ХХК, Я.******* нараас 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ЗГ/202045499128 тоот зээлийн гэрээний үүрэгт 90,227,211 төгрөг,

2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ЗГ/202146251826 тоот зээлийн гэрээний үүрэгт 359,010,007.61 төгрөг, нотариатын зардалд 141,500 төгрөг, нийт 449,237,718.61 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ******* ХХК, Я.******* нар нь 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ЗГ/202146251826 тоот зээлийн гэрээний үүрэгт 359,010,007.61 төгрөг төлөх шүүхийн шийдвэрийг сайн дураар үл биелүүлбэл барьцаа хөрөнгө болох ******* ******* ХХК-ийн өмчлөлийн Б тоот хаягт байршилтай 67 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн Ү- дугаартай үл хөдлөх эд хөрөнгө,

Ч.*******ын өмчлөлийн Б тоот хаягт байршилтай 63.84 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн Ү- дугаартай үл хөдлөх эд хөрөнгө,

Ч.*******ын өмчлөлийн Б тоот хаягт байршилтай 84 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн Ү- дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2,633,392 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК, Я.******* нараас 2,633,392 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.АЗЗАЯА