2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2025 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 192/ШШ2025/05189

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Г ХК-ийн нэхэмжлэлтэй, Т ХХК, А.Х, А.Б нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3 097 917 141 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, “...ЗГ3655101947, ЗГ3655101947-А, ЗГ3655101947-Б, ЗГ3655101937-В тоот зээлийн гэрээний төлбөрт нийт 3 097 917 141.88 төгрөгийг төлөхөд маргах зүйлгүй бөгөөд 6 сарын хугацаанд төлөхөөр тохиролцов. Хариуцагч нь хуульд заасны дагуу хариуцах улсын тэмдэгтийн хураамжийг 2025 оны 07 дугаар сарын 05-ны дотор нэхэмжлэгчийн Г дахь * тоот дансанд төлнө. Мөн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор нэхэмжлэлийн нийт дүн болох 3 097 917 141.88 /гурван тэрбум ерэн долоон сая есөн зуун арван долоон мянга нэг зуун дөчин нэг төгрөг наян найман мөнгө/ төгрөгийг нэхэмжлэгчийн Г дахь * тоот дансанд 2025 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 516 320 000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 516 320 000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 516 320 000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 516 320 000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 516 320 000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 516 317 141.88 төгрөгөөр төлнө. Зээлдэгч нар нь төлбөрийг тохирсон хугацаанд төлөөгүй тохиолдолд 313655101947, 353655101947-А, ЗГ3655101947-Б, ЗГ3655101937-В дугаар зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг 353655101947-1, 353655101947-2, 353655101947-2-А дугаар Ипотекийн гэрээ, БГ3655101947 дугаар Барьцааны гэрээнүүдэд заасан барьцаа хөрөнгөөр хангуулахаар...” эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Г ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15 717 736 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т ХХК, А.Х, А.Б нараас улсын тэмдэгтийн хураамж 7 858 868 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.МӨНХЦЭЦЭГ