Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 00043

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд   

Нарийн бичгийн дарга Б.Ариунсанаа

Улсын яллагч Н.Дүүрэнжаргал

Хохирогч Г.Ба оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.Дүүрэнжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Б, Т.Д нарт холбогдох 1832000000035 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Баянгол суманд 1990 оны 07 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдрах* тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь ерөнхий боловсролын 4 дүгээр сургуульд дотуур байрны жижүүр багш ажилтай байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 1 удаагийн шийтгэлтэй

-2011 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн № 66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 05 жил 05 хоногийн хорих ялаар шийтгүүлж 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 01 жил 08 сар 27 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдаж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Сартуул овогт Мягмарын Б. /РД: */

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Дархан-Уул аймаг Дархан суманд 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдрах, *тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Хар бүргэд овогт Мөнхбатын Д. /РД: */

 

            Шүүгдэгч М.Б, М.Д нар нь бүлэглэж 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар баг, Баянбулгийн гудамжинд -ны өдөр шөнийн 23 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг Мангирт гэх газартиргэн Г.Батой хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдан цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Бийн өгсөн…. ...  2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн шөнийн 22-23 цагийн үед Д бид хоёр Баянбулгийн гудамжны автобусны буудал дээр 2 пиво авсан байснаа уугаад сууж байсан юм. Тэгтэл тэр гудмаар нэг хүн явж байхаар нь дуудахад хүрээд ирсэн. Тэгээд танилцаад ахаа пиво уух уу гэхэд ууя гэхээр нь хамт уусан. Тэгээд пиво дуусахаар нь мөнгө байна уу ахаа гэхэд байхгүй гэхээр нь гар утсаа дэлгүүрт тавьчихаач гэсэн. Тэгсэн чинь үгүй миний гар утас ажиллахгүй байгаа гэсэн. Хүний юм уучаад юм авч өгсөнгүй гэж хоорондоо маргалдахад Ба ах тэгвэл нэг нэгээрээ үзье гээд Ба ах бид хоёр эхлээд хоорондоо зодолдсон. Би дийлэхгүй доор нь ороход Д Ба ахын араас татаж унагаагаад нуруу луу нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд бид хоёр Ба ахын хоёр хөлнөөс нь чирээд эзэнгүй айлын хашаа руу оруулж байгаад нийлж зодсон гэх мэдүүлэг

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Дын өгсөн ...... 2018 оны 03 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө би Б рүү утасдаж пиво ууя гэсэн. Тэгээд Баянбулгийн гудамжны автобусны буудал дээр сууж байгаад пиво уусан. Тэр гудамжинд нэг хүн явж байхаар нь дуудаж танилцаад пиво хувааж уусан. Пивоо дуусаад М.Б Ба ахыг нэг пиво авчаач гэхэд Ба ах мөнгөгүй гэсэн. Тэгсэн Б гар утас байна уу гар утсаа дэлгүүрт тавьчих ганц пиво ууя гэхэд Ба ах уурлаад босч ирээд эр хүн шиг нэг нэгээрээ үзье гэхээр нь эхлээд Б зодолдоод дийлэхгүй доор нь орохоор нь би Ба ахыг татаж унагаагаад өшиглөсөн. Б бид хоёр Ба ахын хөлнөөс нь чирч эзэнгүй айлын хашаа руу оруулж байгаад нийлж зодсон. Тэгээд бид гурав эвлэрсэн. Ба ах эхнэр лүүгээ яримаар байна гээд гар утас нь ажиллахгүй байхаар нь сим картыг нь авч миний утсанд хийгээд эхнэртэй нь яриулсан гэх мэдүүлэг

Хохирогч Г.Баийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ...... 2018 оны 03 дугаар сарын 15-ны шөнө эхнэр дээрээ очих санаатай алтны тээрэм лүү явж байсан чинь Баянбулгийн гудамжинд хүн дуудахаар нь очсон чинь хоёр хүн пиво уусан сууж байсан. Тэгээд танилцаад хамт пиво уусан. Пиво дуусаад ахиж пиво авч ууя мөнгө байна уу гэхээр нь байхгүй гэсэн чинь гар утсыг чинь тавиад ганц пиво авч ууя гэхээр нь үгүй гэсэн. Тэгээд маргалдаад нэг нэгээрээ зодолдох болоод Б нь эхэлж надтай зодолдоод би дээр нь гараад байж байтал араас Д нь татаж унагаагаад өшиглөсөн. Энэ хоёр намайг гудамжаар чирч яваад эзэнгүй айлын хашаанд оруулж байгаад хоёулаа нийлээд дахиж зодсон. Одоо нэхэмжлэх зүйлгүй. Гомдолгүй гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Гэрч П.Зуын  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Би 2018 оны 03 сарын 15-наас 2018 оны 03 сарын 16-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг “Буян Жи”-гийн алтны тээрэм дээр чулуу оруулж тээрэмдүүлж байсан юм. Тэгтэл миний нөхөр Г.Ба 18 цагийн орчим над руу утасдаад “Чи уулнаас ирчихсэн юм уу? Би орой чам дээр очлоо шүү” гэж хэлэхээр нь би “Тэг тэг” гэж хэлсэн. Би алтны тээрэм дээр ажил ихтэй чулуу тээрэмдүүлж байсан болохоор ахиж Ба руу залгаж ирж байна уу? Үгүй юу гэж залгаж яриагүй, нэг мэдсэн чинь өглөө болчихсон байсан. Маргааш өглөө нь буюу 2018 оны 03 сарын 16-ны өглөө 09 цагийн үед гэртээ очиход манай нөхөр Ба гэртээ байгаагүй, цагдаа руу явчихсан гэж байсан. Би Баийг гэртээ хүлээгээд байж байтал удалгүй гэртээ орж ирсэн. Орж ирэхэд нь харахад нүүр ам нь Зугарчихсан, нуруу бие нь битүү Зугарчихсан, бие нь халуурч өвдөөд байсан. Тэгэхээр нь би юу болсон юм бэ гэж асуусан чинь Ба “Би харин чам руу явж байсан чинь хоёр нөхөр дуудаад байхаар нь очсон чинь архи аваад өг гэж шаналгаад, тэгээд мөнгө байхгүй гэж хэлсэн чинь зодчихлоо” гэж хэлсэн. Би тэр үед Баоос “Чи цагдаад хэлсэн юм уу” гэж асуусан чинь “Цагдаад хэлчихээд ирлээ” гэж байсан.Ийм л зүйл болсон гэх мэдүүлэг /Хх-ийн 22 дугаар хуудас/

Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт № 49 .... Дүгнэлт:

1.Баийн биед хамар, зүүн хацар, дээд уруул, цээж, нуруу, баруун гарын бугалга, тохойн үе, шуу, зүүн гарын бугалга, тохойн үе, шуу, зүүн гуянд Зугаралт, зүүн гуянд цус хуралт, зүүн шанаа, хамарт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх /Хх-ийн 24 дүгээр хуудас/

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянсуудлын 3 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 38, 39 дүгээр хуудас/

М.Д нь ял шийтгүүлсэн талаар ЦЕГ-ын МНБГ-ын Лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хх-н 45 дугаар хуудас/

Шүүх хуралдаанд шүүгдэгч нараас шинээр гаргаж өгсөн хохирогч Г.Баид 200000 төгрөгийг ХААН банкаар шилжүүлэн төлсөн баримт зэрэг болно.

 

            Шүүгдэгч М.Б, М.Д нар нь бүлэглэж 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар баг, Баянбулгийн гудамжинд -ны өдөр шөнийн 23 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг Мангирт гэх газартиргэн Г.Батой хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдан цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч М.Б, М.Д нарын хохирогч Г.Баийг цохиж зодсон үйлдэл нь адуу пиво авсангүй гэсэн хувийн таарамжгүй харьцаанаас болсон байх ба хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, мөн бүлэглэн цохиж зодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

Шүүгдэгч М.Б, М.Д нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасныг баримтлан тус тус 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгч нарын эрхэлсэн ажилгүй байдал, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд 6 хувааж сард 83334 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Хохирогч Г.Ба нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад

 

 Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.1 дүгээр зүйлийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 8 дах хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дах хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

            1.Шүүгдэгч Сартуул овогт Мягмарын Б, Хар бүргэд овогт Мөнхбатын Д нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасныг баримтлан М.Бийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр, М.Дыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу  500000 төгрөгөөр тус тус торгож шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Б, М.Д нар нь 500000 төгрөгийн торгох ялыг 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар М.Б, М.Д нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, М.Б, М.Д нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг  дурьдсугай.

            6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол М.Б, М.Д нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Б.ХЭРЛЭН