Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 00039

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ  аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн  шүүгч Б.Хэрлэн даргалж, шүүгч Д.Ренченхорол, Ж.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга Б.Ариунсанаа

Улсын яллагч Э.Энхбат

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Н.Ою 

Иргэний хариуцагч Д.Да

Иргэдийн төлөөлөгч Т.Одонтуяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ою нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Э.Энхбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн М.Мд холбогдох 201718020151 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд 1996 оны 08 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын цахилгаанчин, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдрах, * тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, 70 хувийн группэд байдаг, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Олхонууд овогт Мөнхбаярын М.   /РД:*/

 

Шүүгдэгч М.М нь 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 12 цагийн орчимд иргэн Д.Даын эзэмшлийн Хонда пит загварын 48-82 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчин Сэлэнгэ аймаг Мандал сумын 4 дүгээр баг, Хэрх тосгоны төв засмал замд 07 настай М.Түыг засмал зам хөндлөн гарч явахад нь мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Мөнхтулгын өгсөн ……  Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Н.Оюийн өгсөн …… 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр зам тээврийн осол болж миний хүү М.Тү нас барсан юм. Оршуулгын зардалд 5404467 төгрөг нэхэмжилснээс түрүүчийн шүүх хурлаар хэрэгсэхгүй болгосон 3099702 төгрөгийг, хүү маань сард халамжийн 225000 төгрөг авдаг байсныг 16 нас хүртэл тооцоод 24300000 төгрөг, өмгөөлөгчид төлсөн хөлс 800000 төгрөг, давж заалдах болон хяналтын шатны шүүх хуралдаанд явахад гарсан зардалд 235350 төгрөг, 2018 оны 01 дүгээр сард ном уншуулах, зул өргөхөд гарсан зардалд 114000 төгрөг, 2017 оны 05 дугаар сард ХААН банкнаас авсан бичил бизнесийн зээл 8500000 төгрөг авснаас 2018 оны 01 дүгээр сараас хойш огт төлөөгүй тул энэ зээлийн үлдэгдэл 7498142 төгрөгийг тус тус нэхэмжилж байна. Нийт 36047194 төгрөгийг нэхэмжилж байгааг гаргуулж өгнө үү гэх мэдүүлэг

Иргэний хариуцагч Д.Даын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ..... Миний бодлоор бол манайх нотлох баримтаар 3072200 төгрөг, нотлох баримтгүйгээр 1350000 төгрөг, мөн 2310000 төгрөгийг анхан шатны шүүх хуралдаанд бэлэн өгч  нийт 6737200 төгрөгийг өгчихөөд байгаа юм. Өнөөдрийн байдлаар бол манайх нэмж 1035350 төгрөгийг нь төлье гэж бодож байна. Нөхөр бид хоёр зээлтэй, хүү М.М ийм өвчтэй болчхоод байгаа юм гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч Н.Оюийн мөрдөн байцаалтад өгсөн ...... Миний хүү М.Тү 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 12:00 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4-р баг“ Дэнжийн цагаан худаг”-ийн ойролцоо төв зам дээр авто машинд дайрагдаж гэмтэн ухаангүй байдалтайгаар Улаанбаатар хотын Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд хүргэгдэн эрчимт эмчилгээний тасагт 5 хоног хэвтэн эмчлүүлж байх явцдаа 2017 оны 06 дугаар сарын 12-ны орой 20 цаг 45 минутанд нас барсан юм. Осол болох үед би Мандал сумын төвд ажилтай явж байсан. Миний хүү эмээ Наийнхээ хашааны гадаа хүүхдүүдтэй хамт тоглож байсан юм байна лээ. Нөхөр бид хоёр болон эмээ, эгч нар нь хүүгээ эмнэлэгт сахиж байсан юм. Миний хүү М.Тү 2010 оны 02 сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын нэгдсэн эмнэлэгт төрсөн. Хэвийн өсөж торниж байх явцдаа буюу 01 нас 05 сартай байх үед менингет өвчнөөр өвдөж үүний улмаас ярих, сонсох чадваргүй болсон байсан. Гэхдээ ойр зуурын юм ярьж эхэлж байсан. Сургуульд орох нас нь болоогүй байсан бөгөөд цэцэрлэгт явдаг байсан юм. Сэтгэцийн хувьд бол эрүүл сэргэлэн зан чанартай хүүхэд байсан юм гэх мэдүүлэг /1 дүгээр Хх-н 20 дугаар хуудас/

Гэрч Г.Наийн мөрдөн байцаалтад өгсөн ...... Би тухайн өдөр тампарынхаа шалны модыг хүргэн МЭээр ховхлуулаад шороогоор дүүргүүлээд байж байсан. Тухайн үед боолт чангалах түлхүүр хэрэгтэй болоод хажуу айлаас түлхүүр гуйж аваад хэрэглэчихээд буцааж өгөөд гарч иртэл МЭийн 11 настай охин Оюун-эрдэнэ “эмээ, зам дээр Тү машинд дайруулчихсан” гээд уйлаад гүйж ирсэн. Би хашаанаас гараад харахад зээ хүү Тү төв зам дээр хэвтэж байгаа харагдахаар нь гүйгээд очсон. Намайг очиход М.Тү ухаангүй байдалтай байсан, дайрсан гэх улаан өнгөтэй машины жолооч залуу ойролцоо газарт зогсож байсан. Ингээд би Цагдаагийн байгууллагад болсон ослын талаар мэдээлэл өгсөн юм. Уг нь хүүхдүүд хашаан дотор л тоглоод явцгааж байдаг юм. Тухайн өдөр яагаад ч юм хашааны гадаа гарчихсан байж. Би ч гэрийн ажилдаа сатаараад тэр болгоныг анхаарч чадаагүй. Мэдээж замын ойролцоо явсныг нь мэдсэн бол би хориглолгүй яахав гэх мэдүүлэг /1 дүгээр Хх-н 55 дугаар хуудас/

Насанд хүрээгүй гэрч М.Оюуийн мөрдөн байцаалтад өгсөн ..... Би тухайн өдөр эмээ Наийн хашааны ойролцоо талийгаач болсон М.Тү, түүний дүү М.Төгсбаяр нарын хамт хөөцөлдөж тоглож байсан юм. /нүдэнднулимсцийлэгнэв/ М.Тү хажуугаар өнгөрдөг хар замыг хөндлөн гарахаар зам дээр гүйж явтал улаан өнгийн машин дээд талаас нь хурднаараа ирээд Түыг дайраад дээгүүр гарчихсан. Тэгээд тэр дайрсан машин зогсоод жолооч нь гарч ирээд “та нар дүү, мүүгээ харахад яасан юм бэ” гэж намайг загнасан. Тү зам дээр хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Би хурдан гүйгээд эмээгийнд очиж тэнд байсан аав МЭэдээ “аав дүү Тү машинд дайруулчихлаа” гэж хэлсэн. Аав гэрээс гүйж гараад зам руу явсан. Аавтай хамт байсан эгч Оюун-эрдэнэ эмээгийн утас рууз алгаж дүүг машинд дайруулсан гэж хэлсэн. Ингээд аав МЭэ, Тү дүү дээр очихоор гүйгээд явсан ба араас нь бас эмээ На явсан. Би дахиж очоогүй. Бид гурав А үсгэн хэлбэртэй шонгийн модны яг хажууд ойрхон тоглож байсан. /хэргийн газрын үзлэгийн гэрэл зураг үзүүлэхэд А үсгэн хэлбэртэй шонгийн модны яг урд нь ойрхон байсан гэв/.Зам ойрхон байсан. Тү зам хөндлөн гарахаар гүйхээр нь би араас нь гүйх гэсэн чинь Түыг машин мөргөчихсөн юм. Яг яах гээд зам хөндлөн гарахаар гүйснийг нь мэдэхгүй байна гэх мэдүүлэг /1 дүгээр Хх-н 56 дугаар хуудас/

Гэрч М.МЭийн мөрдөн байцаалтад өгсөн ...... Миний дүү М.М 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр манай ээжийн эзэмшилд байдаг Хонда-фит маркийн 48-82 УНР улсын дугаартай автомашиныг Хэрх тосгоны Дэнжийн хэсгийн төв зам дээр жолоодож яваад бага настай М.Түыг дайрч осол гаргаж, уг ослын улмаас М.Тү гэмтэж Улаанбаатар хотод Гэмтэл Согог Судлалын Үндэсний хүрээлэнд ухааангүй байдалтайгаар хүргэгдэж 5 хоногийн хугацаанд эмчлэгдэж байгаад нас барсан. Би уг осол болсон цагаас хойш М.Түын ар гэрийнхэнтэй М.Түыг эмнэлэгт сахиж эмчилгээнд шаардлагатай эм, тарианы төлбөр тооцоог төлж байсан. Ер нь бол уг явдалд маш их санаа зовж ээж, аавд нь ямар ч байсан дүү М.Мөнхтулгын өмнөөс болон өөрийнхөө ар гэрийнхэний өмнөөс бүх талын туслалцаа үзүүлэх ёстой гэж үзэж тусалсан юмаа. Одоо надад хохирол төлсөн тухай 3.000.000 /гурвансая/ гаран төгрөгийн баримт байна. Үүнээс гадна Гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх явцад нь шаардлагатай болсон эм тариа, өөр бусад зүйлсийг авч өгч тусалсан, эмчлэгч эмч нарт нь тодорхой хэмжээний гар цайлгалтын мөнгө өгсөн, тусгай өрөө авч ар гэрийнхнийх нь хамт сахиж байсан гэх мэтээр баримтгүй хохирол ойролцоогоор 1.000.000 / нэг сая орчим төгрөг, нийт 4.000.000 / дөрвөн сая гаран төгрөгний хохирол төлсөн байгаа гэх мэдүүлэг /1 дүгээр Хх-н 65 дугаар хуудас/

Шижээчийн дүгнэлт 2017 оны 06 дугаар сарын 26-ны өдөр № 37 ......

Хариултууд:

1.Хариулт: Хонда-фит маркийн 48-82 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Олхонууд овгийн Мөнхбаярын М, 07 настай М.Тү, түүний эцэг Мягмар нар замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн.

2.Хариулт: Хонда-пит маркийн 48-82 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Олхонууд овгийн Мөнхбаярын М нь МУ-ын ЗХДүрмийн 9.Тээврийн хэрэгслийн хурд. 9.2 Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсох арга хэмжээ авна. Хохирогчийн эцэг Мягмар, түүний 07 настай М.Тү нь  тус сумын Хэрх тосгоны эрүүл мэндийн төвийн 2017 оны 06 сарын 19-ний өдрийн 19 тоот албан бичигт Мягмар овогт Тү нь тархины усжилтаас үүссэн хүүхдийн тархины саа оноштойгоор эмнэлэгийн хяналтанд байдаг. /МУ-ын ЗХД-ийн 3. Явган зорчигчийн үүрэг: 3.3 Сургуулийн өмнөх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглох бөгөөд харгалзаж яваа хүн нь хүүүхдийг хөтөлж / тэвэрч явна. 3.9  Явган зорчигчид дор дурьдсан зүйлийг хориглоно. Ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх….гэснийг хүүхдийн эцэг Мягмар зөрчсөн.

3. Хариулт: Хариулт хоёрын хохирогчийн эцэг Мягмар, түүний 07 настай М.Тү нар зөрчсөн гэх /1 дүгээр Хх-н 87 дугаар хуудас/

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн дүгнэлт № 1186 ......

Шүүх эмнэлэгийн задлан шинжилгээний онош:

1.Толгойн гэмтэл. Баруун тал бөмбөлөгийн эд доторхи цус хуралт, няцралт. Эрүүний хугарал. Хэвлийн зүүн тал,ташаа цавины тархмал зулгаралт.

Дүгнэлт:

1.Талийгаачид тархины баруун тал бөмбөлөгийн эд доторхи цус хуралт няцралт, эрүүний хугарал, хэвлийн зүүн тал ташаа цавины тархмал зулгаралт тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь доргих, үрэгдэх үед буюу авто ослын үед үүснэ.

3. Шинжилгээгээр үхэлд хүргэх өвчин эмгэг тогтоогдсонгүй.

4. Талийгаач ньтархины гэмтлийн улмаас тархи үхшин үхэлд хүргэжээ.

5.Цус нь 1-р бүлэг байна гэх /1 дүгээр Хх-н 95-96 дугаар хуудас/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, схем зураг /1 дүгээр Хх-н 03-10 дугаар хуудас/

Хонда пит маркийн 48-82 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тэмдэглэл /1 дүгээр Хх-н 13 дугаар хуудас/

М.Мөнхтулгын согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг Мета маркийн хэмжигч багажаар шалгахад 0,00 % зааж байв гэсэн тэмдэглэл /1 дүгээр Хх-н 17 дугаар хуудас/

Хохирол нэхэмжилсэн баримтууд /1 дүгээр Хх-н 28-43 дугаар хуудас, 2 дугаар Хх-н 1-16 дугаар хуудас//

48-82 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ /1 дүгээр Хх-н 59 дүгээр хуудас/

Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ /1 дүгээр Хх-н 61 дүгээр хуудас/

Авто машин худалдах, худалдан авах гэрээ /1 дүгээр Хх-н 62 дугаар хуудас/

Талийгаачийн оршуулгын ёслолд шүүгдэгчийн талаас гаргасан зардал /1 дүгээр Хх-н 68-85 дугаар хуудас/

М.Мөнхтулгын иргэний үнэмлэхний лавлагаа /1 дүгээр Хх-н 110 дугаар хуудас/

М.М нь урьд нь ял шийтгүүлсэн талаар ЦЕГ-ын МНБГ-ын Лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 дүгээр Хх-н 111 дүгээр хуудас/

Хохирол төлбөрийн тооцоо /1 дүгээр Хх-н 126 дугаар хуудас/

            Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Н.Оют шүүгдэгч М.Мас 2310000 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр бэлнээр төлсөн баримт зэрэг болно.

 

Шүүгдэгч М.М нь 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 12 цагийн орчимд иргэн Д.Даын эзэмшлийн Хонда пит загварын 48-82 УНР улсын дугаартай улаан өнгийн суудлын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдлгөөнд оролцон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчин Сэлэнгэ аймаг Мандал сумын 4 дүгээр баг, Хэрх тосгоны төв засмал замд 07 настай М.Түыг зам хөндлөн гарч явахад нь мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас хүний амь нас хохирсон болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох  үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нь хуульд заасан шаардлага хангасан, хууль зөрчөөгүй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ... Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ .. гэж, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт .... Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй ... гэж заажээ.

Шүүгдэгч М.М нь шинээр батлагдсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөхөөс өмнө буюу 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн бөгөөд  шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулиар шүүгдэгчид оногдуулах хорих ялын доод хэмжээ хөнгөрсөн, эрх зүйн байдал нь дээрдсэн байх тул шинээр батлагдсан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасныг баримтлан  ял оногдуулах үндэслэлтэй байна.

Мөн шүүгдэгч М.М нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүйгээс замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчин зам тээврийн осол гаргаснаас хүний амь нас хохирсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10  дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх бөгөөд энэ зүйл ангиар зүйлчлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэсэн улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын саналыг хүлээн авах боломжтой байна.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Н.Ою нь талийгаачийг оршуулах ёслолд шүүгдэгчийн талын гаргасан 3072000 төгрөгийн нотлох баримттай зардлаас гадна талийгаачийг оршуулах ёслолд өөрийн талаас гарсан зардал болон 21, 49 хоногуудад гарсан зардалд 5404467 төгрөг нэхэмжилсэн боловч 1 дүгээр хавтаст хэргийн 28 дугаар талд 12607 төгрөгийн 1 ширхэг баримт, 29 дүгээр талд 101175 төгрөгийн 5 ширхэг баримт, 30 дугаар талд 57600 төгрөгийн 3 ширхэг баримт, 31 дүгээр талд 263950 төгрөгийн 4 ширхэг баримт, 32 дугаар талд 147700 төгрөгийн 6 ширхэг баримт, 33 дугаар талд 123000 төгрөгийн 2 ширхэг баримт, 34 дүгээр талд 21000 төгрөгийн 2 ширхэг баримт, 35 дугаар талд 104610 төгрөгийн 2 ширхэг баримт, 36 дугаар талд 110000 төгрөгийн 1 ширхэг баримт, 37 дугаар талд 54600 төгрөгийн 2 ширхэг баримт, 38 дугаар талд 127250 төгрөгийн 1 ширхэг баримт, 39 дүгээр талд 692680 төгрөгийн 5 ширхэг баримт, 41 дүгээр талд 433400 төгрөгийн 5 ширхэг баримт, 42 дугаар талд 237400 төгрөгийн 8 ширхэг баримт, нийт 2486972 төгрөгийн 47 ширхэг баримт авагдсан нь нотлох баримтын шаардлага хангасан байх ба харин 1 дүгээр хавтаст хэргийн 40 дүгээр талд авагдсан 1056000 төгрөгийн гэж гараар бичсэн 2 ширхэг баримт, 43 дугаар талд авагдсан ямар ч нотлох баримтгүй зөвхөн гараар бичсэн 2743200 төгрөгийг нэхэмжилсэн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгааг дурьдах нь зүйтэй байна. 

2 дугаар хавтаст хэргийн 5-23 дугаар талд авагдсан өмгөөлөгчид төлсөн хөлс, Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх болон хяналтын шатны шүүх хуралдаанд оролцоход гарсан зардалд нэхэмжилсэн нийт 1035350 төгрөгийн нотлох баримтууд болон 2 дугаар хавтаст хэрэгт авагдсан 2018 оны 01-04 дүгээр сард Дарь эх дацанд ном уншуулахад төлсөн төлбөр 114000 төгрөгийг нэхэмжилсэн нотлох баримтуудыг шаардлага хангасан байна гэж үзэв.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан талийгаачийг оршуулах ёслол 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр дууссан байхад 2018 оны 06 дугаар сарын 18, 22 –ны өдрүүдэд худалдан  авсан гэх барилгын материал, шатахууны үнэ 57600 төгрөг 1 дүгээр хавтаст хэргийн 30 дугаар хуудас, хүүхдийн унадаг дугуй худалдан авсан гэх 110000 төгрөгийн баримт 1 дүгээр хавтаст хэргийн 36 дугаар хуудас, мөн он, сар, өдөр  нь тодорхойгүй баларсан баримтуудыг хасч тооцуулах, мөн анхан шатны шүүх хуралдаан 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр, давж заалдах шатны шүүх хуралдаан 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр, хяналтын шатны шүүх хуралдаан 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хуралдсан байхад энэ өдрүүдээс өөр сар, өдөртэй зочид буудлын баримт,  өөр хүний регистртэй галт тэрэгний тасалбар зэргийг хавсаргасныг тооцоход 144300 төгрөг болж байгааг сүүлд нэхэмжилсэн 1035350 төгрөгнөөс хасч тооцуулах саналыг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзэн хавтаст хэрэгт авагдсан бүх нотлох баримтуудыг үнэлэн 1 дүгээр хавтаст хэргийн 28-39, 41-42 дугаар талд авагдсан нотлох баримтаар нэхэмжилсэн 2486972 төгрөг, 2 дугаар хавтаст хэргийн 05-23 талд авагдсан нотлох баримтаар нэхэмжилсэн 1035350 төгрөг, 2 дугаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжилсэн Дарь эх дацанд уншуулсан номын төлбөр 114000 төгрөг, нийт 3636322 төгрөгийг шүүгдэгч болон иргэний хариуцагч нараар төлүүлэх үндэслэлтэй бөгөөд 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн талаас насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид бэлнээр өгсөн 2310000 төгрөгийг хасч 1326322 төгрөгийг шүүгдэгч М.М болон иргэний хариуцагч Д.Да нараас хувь тэнцүүлэн гаргуулж насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Оют олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Харин 1 дүгээр хавтаст хэргийн 40 дүгээр талд авагдсан 1056000 төгрөг гэж гараар бичсэн 2 ширхэг нотлох баримт нь хэдэн төгрөгний баримт болох нь тодорхойгүй, ойлгомжгүй, мөн 1 дүгээр хавтаст хэргийн 43 дугаар талд авагдсан 2743200 төгрөгийг нэхэмжилсэн нь ямар ч нотлох баримтгүй зөвхөн цаасан дээр гараар бичсэн байх тул шүүх үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй тул хэрэгсэхгүй  болгох үндэслэлтэй байна.

 

Мөн 1 дүгээр хавтаст хэргийн 142-143 дугаар талд авагдсан иргэн С.Соёл-Эрдэнээс 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 2500000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 700000 төгрөгийг зээлсэн гэх баримт байгаа боловч уг мөнгийг талийгаачийг оршуулах болон 21, 49 хоногуудад зориулан зарцуулсан гэж насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч тайлбарлаж байгаагаас үзэхэд 1 дүгээр хавтаст хэргийн 28-43 дугаар талд авагдсан нотлох баримтуудтай давхцаж байгааг дурьдах нь зүйтэй байна.

 

 Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Н.Ою нь миний хүү М.Тү нь сард 225000 төгрөгийн нийгмийн халамжийн мөнгө авдаг байсан, уг халамжийн мөнгөний дэвтрийг хувь хүн болон аж ахуйн нэгжид 1 жилийн хугацаанд барьцаанд тавьж мөнгө авч тэр мөнгөө эргэлтэнд оруулж амьдардаг байсан тул 16 нас хүртэл авах байсан гэж үзээд 24300000 төгрөг, мөн ХААН банкны Зүүнхараа салбарын Хэрх тооцооны төвөөс 2017 оны 05 дугаар сард бизнесийн зээл 8.5 сая төгрөгийг авсан бөгөөд зээлийн үлдэгдэл 7498142 төгрөгийг нэхэмжилсэн боловч хавтаст хэрэгт нийгмийн халамжийн дэвтрийн хуулбар байхгүй, халамжийн мөнгө гэж сард 225000 төгрөгийг авдаг байсан талаар нотлох баримт байхгүй, Нийгмийн халамжийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжинд зааснаар уг халамжийн мөнгө нь зөвхөн тухайн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эсэн мэнд, эрүүл өсч бойжиход нь улсаас өгдөг тэтгэвэр, тэтгэмжийн мөнгө бөгөөд уг нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг барьцаалж ашиг орлогоо нэмэгдүүлэх, банкны зээлийн барьцаанд тавих эрхийн асуудал биш хууль зөрчсөн үйлдэл бөгөөд хүү М.Тү 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр зам тээврийн осолд орж нас барснаар нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн асуудал дуусгавар болсон байна.

 

Хавтаст хэрэгт зээлдэгч Нармандах овогтой Ою, хамтран үүрэг гүйцэтгэгч Давааням овогтой Мягмар нар нь ХААН банкны Зүүнхараа салбарын Хэрх тооцооны төвөөс 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр № БГҮ201743045952 тоот зээлийн гэрээ байгуулан 8.5 сая төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай жилийн 25.2 хувийн хүүтэйгээр бизнесийн зээлийн зориулалтаар авсан боловч зээл буцаан төлөх хуваарийг зөрчин банкнаас авсан зээлийг төлөх хуваарьт хугацааг 47 хоног хэтрүүлэн төлөлт хийхгүй, өнөөдрийн байдлаар нийт 7498142 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа тул 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулна уу гэсэн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн ХААН банкны Зүүнхараа салбарын Хэрх тооцооны төвийн зээлийг төлөх тухай мэдэгдэл авагдснаас ХААН банкны Зүүнхараа салбарын Хэрх тооцооны төв зээлдэгч Н.Ою, хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Мягмар нарын хооронд хийгдсэн зээлийн гэрээний хуулбар болон түүнтэй холбоотой нотлох баримт байхгүй, уг зээлийг бизнесийн зориулалтаар авахдаа ямар зүйлийг барьцаалсан нь тодорхойгүй, барьцааны зүйл байсан эсэх нь мэдэгдэхгүй, уг бизнесийн зориулалтаар авсан 8.5 сая төгрөгийн зээл нь М.Мөнхтулгын зам тээврийн осол гаргасан эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэхэд ямар ч холбогдолгүй байх тул хүү /талийгаач/ М.Түын 16 нас хүртэл авах байсан халамжийн мөнгө 24300000 төгрөг, ХААН банкны Зүүнхараа салбарын Хэрх тооцооны төвөөс зээлсэн зээлийн үлдэгдэл 7498142 төгрөгийг нэхэмжилснийг тус тус хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Харин шүүгдэгчийн талаас талийгаачийг оршуулах ёслолд нотлох баримтаар 3072200 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн анхан шатны шүүх хуралдаанд бэлнээр 2310000 төгрөгийг, 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн анхан шатны шүүх хуралдаанд бэлнээр 1330000 төгрөгийг хохирогч талд хүлээлгэн өгсөн байх тул хохирол төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй ба хохирол төлөгдсөн учир 48-82 УНР улсын дугаартай Хонда пит маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч М.Мөнхтулгын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тодорхой хугацаагаар хасч мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тэнсэж, 7.1 дүгээр зүйлийн 3-д зааснаар хуульд заасан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүүхдийн улаан эрээн өнгийн оймс 1 ширхэг, цэнхэр өнгийн адидас гэсэн бичигтэй углааш 2 ширхэг, улаан өнгийн автомашины замасканы хэлтэрхий 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, авто машины урд гуперийн чирэгдэх хэсгийн улаан өнгийн таг 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид буцаан олгох, М.Мөнхтулгын № 1039068 дугаартай АВ ангиллын жолоочийн үнэмлэхийг эрх бүхий байгууллагад шилжүүлэх, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

1.Шүүгдэгч Олхонууд овогт Мөнхбаярын Мөнхтулгыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан М.Мд мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж уг хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь хэсэгт заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тогтоосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар М.Мд оногдуулсан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүүхдийн улаан эрээн өнгийн оймс 1 ширхэг, цэнхэр өнгийн адидас гэсэн бичигтэй углааш 2 ширхэг, улаан өнгийн автомашины замасканы хэлтэрхий 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, авто машины урд гуперийн чирэгдэх хэсгийн улаан өнгийн таг 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид буцаан олгох, М.Мөнхтулгын № 1039068 дугаартай АВ ангиллын жолоочийн үнэмлэхийг эрх бүхий байгууллагад шилжүүлэхийг шүүгчийн туслах М.Мөнхзаяад даалгасугай.    

5. М.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

6. Энэ хэргийн улмаас Д.Даын эзэмшлийн Хонда пит маркийн 48-82 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол М.Мд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                      Б.ХЭРЛЭН

 

                                            ШҮҮГЧИД                      Д.РЕНЧЕНХОРОЛ

 

                                                                                   Ж.ЭРДЭНЭБАТ.