| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 192/2025/04104/И |
| Дугаар | 192/ШШ2025/04171 |
| Огноо | 2025-05-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 192/ШШ2025/04171
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. П ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Н.Ш-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 18 248 215 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 18 248 215 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 1 520 684 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 1 520 684 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 1 520 684 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 1 520 684 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 1 520 684 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 1 520 684 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 1 520 684 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 1 520 684 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 1 520 684 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 1 520 684 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 1 520 684 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 1 520 684 төгрөгөөр тус тус төлөхөөр эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч П ББСБ ХХК-ийн урьдчилан төлсөн 249 191.08 төгрөгөөс, 124 595.54 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан нэхэмжлэгч П ББСБ ХХК-д олгож, хариуцагч Н.Ш-аас улсын тэмдэгтийн хураамжид 124 595.54 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ