2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 191/ШШ2025/04399

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 05 16

191/ШШ2025/04399

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Х тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ч тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/,

 

Хариуцагч: Б тоот хаягт байрлах, ******* ХХК /РД:/ нарт холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ХХК,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагч ******* ХХК-иас автомашины төлбөр, алдангид 525,000,000 төгрөг гаргуулах, хариуцагч ******* ХХК төлбөрийг төлж чадахгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг батлан даагч Н.*******аас гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Хариуцагч Н.*******,

Хариуцагч ******* ХХК-ийн өмгөөлөгч ,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан автомашины төлбөр, алдангид 525,000,000 төгрөг гаргуулахаар, хариуцагч Н.*******д холбогдуулан хариуцагч ******* ХХК төлбөрийг төлж чадахгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг батлан даагч Н.*******аас гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. ******* ХХК-тай 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр  УАО улсын дугаартай, хөдөлгүүрийн дугаартай гэрээгээр WDDUX8FB3GA227956 дугаартай, Мерседес Бенз Майбах ЭС500 маркийн, 2015 онд үйлдвэрлэгдсэн автомашиныг 350,000,000 төгрөгөөр худалдаж, төлбөрийн дүнд 140 тонн арматурыг 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө хүлээн авахаар харилцан тохиролцож автомашиныг хүлээлгэн өгсөн.

Талуудын хооронд байгуулагдсан Худалдах, худалдан авах гэрээний 3 дугаар зүйлийн 3.6-д ... Худалдан авагч тал барааг хүлээн авах үнийн дүн гэрээний 2 дугаар зүйлд заасан үнийн дүнгээс арматур нийлүүлэх хугацаандаа нийлүүлж чадахгүй бол хугацаа хэтэрсэн сар тутам 100,000 төгрөгөөр үнийг бууруулах үүрэг хүлээнэ ... гэж харилцан тохиролцсон ба 350,000,000 төгрөгт 140 тн арматур буюу 1 тн арматурыг 2,500,000 төгрөгт тооцон гэрээний 3.3-т зааснаар 2022 оны 5 дугаар сард 70 тн, 6 дугаар сард 70 тн арматур нийлүүлэхээр тохиролцжээ.

Гэрээний 3 дугаар зүйлийн 3.6-д зааснаар нийлүүлж чадахгүй бол хугацаа хэтэрсэн сар тутам үнэлгээг бууруулсаар 25 сарын дараа дахин 140 тонн арматур нэмж нийлүүлэхээр байна. Тодруулбал, 140 тонн арматурыг хэдий хугацаанд нийлүүлснээс шалтгаалан үнэлгээг тооцож арматур нийлүүлж чадахгүй бол төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон байна. Арматурын үнэлгээг бууруулахаар тохиролцсон энэхүү тохиролцоо нь арматурыг хугацаа хэтрүүлэн нийлүүлэхэд үнэлгээг багаар тооцогдох эсвэл төлбөрийг төлөх сонголт олгосон заалт болно.

Хариуцагч нь нэгэнт арматур нийлүүлж чадахгүй болох нь тодорхой болсон тул төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож нэхэмжилж байна.

******* ХХК-тай 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 02/02 дугаартай гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т ... Худалдан авагч тал гэрээгээр тогтоосон хугацаанд бартераар өгөх барааг /арматур/ нийлүүлээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө... гэж заасан ба 2022 оны 6 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл 930 хоногоор хугацаа хэтэрсэн байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т ... Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүр үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй... гэж зааснаар хариуцагч Лелминерал ХХК нь алдангид 175,000,000 төгрөг төлөх үүрэгтэй.

Иймд Лелминерал ХХК-иас автомашины төлбөрт 350,000,000 төгрөг, алдангид 175,000,000 төгрөг, нийт 525,000,000 төгрөг гаргуулан шийдвэрлэж өгнө үү.

1.2. ******* ХХК-тай 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 02/02 дугаартай гэрээ байгуулах үед ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.******* нь автомашиныг өөрөө хүлээн авч нэр дээр шилжүүлэн авах хүсэлт гаргасны дагуу нэр дээр шилжүүлэн өгсөн ба хариуцагч Н.******* нь тухайн автомашинтай холбоотой бүхий л төлбөр тооцоо, эвдрэл гэмтлийг үүрэг гүйцэтгэгч ******* ХХК-ийг төлөөлөн итгэмжлэлгүйгээр төлөөлөх бүрэн эрхтэй компанийн гүйцэтгэх захирлын өмнөөс үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэж чадахгүй бол өөрөө хувь иргэнийхээ хувиар хариуцах үүрэг хүлээнэ гэж батлан дааж бичгээр баримт үйлдэн өгсөн. Иймд хариуцагч Лелминерал ХХК төлбөрийг төлж чадахгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг батлан даагч Н.*******аас гаргуулан шийдвэрлэж өгнө үү.

 

2. Хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

2.1. 2022 онд ******* ХХК-д үйлдвэрлэл явуулахад шаардлагатай ажиллах хүчний цалингийн үлдэгдлийг нэн даруй төлж дуусгах, үйл ажиллагаагаа явуулахад нэмэлт эргэлтийн хөрөнгийн хэрэгцээ шаардлага үүссэн. Тухайн үед хувьцаа эзэмшигч дээрх асуудлыг шийдвэрлэхээр хөрөнгө оруулагч хайж байгаад өөрийн хамаатан гэх иргэн Д.*******тэй MAYBACH mercedes benz авто машиныг зээлээр авах, хариу төлбөрт нь арматур өгөхөөр тохиролцож, үүний дагуу шийдвэр гарган компанийн гүйцэтгэх захиралд үүрэг даалгавар өгсөн байдаг. Уг шийдвэрийн дагуу тухайн үед ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.******* нь иргэн Д.*******ийн ажлын байр болох 10-р хороолол, Техник импорт ХХК-ийн байранд 2022.01.28-ний өдөр очиход иргэн Д.*******, ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч тай тохиролцсоны дагуу худалдах, худалдан авах гэрээг бэлдсэн байсан болохоор нь гарын үсэг зурж гэрээг байгуулсан.

Ингээд гэрээг байгуулсан даруйдаа тухайн MAYBACH mercedes benz авто машиныг хүлээн авч Тайгын булаг кредит ББСБ ХХК-аас зээл авахаар болж судалгаа хийлгэхэд компанийн данс хаалттай, гүйцэтгэх захирал Н.******* нь зээлийн мэдээллийн санд ангилал буурсан үзүүлэлттэй байсан тул зээл олгох газрын шаардлагын дагуу иргэнээр нягтлан бодогч нэр дээр автомашиныг барьцаалан 30 хоногийн хугацаатай 100,000,000 төгрөгийн зээл авч компанийн нэн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэсэн.

Улмаар ******* ХХК-ийн нөхцөл байдал хүндэрч цаашид бие даан үйл ажиллагаагаа явуулах бололцоогүй байсан тул өөрийн эзэмшлийн Т хэсэгт байрлах ган туйвангийн үйлдвэрийн үйл ажиллагааг ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч ын ХХК-тай хамтран явуулахаар болж 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр №3 тоот Менежментийн (бүтээгдэхүүн хуваах) гэрээ-г байгуулсан.

Уг Менежментийн гэрээний дагуу Конкрет ХХК-ийн ******* ХХК-д төлөх төлбөрийн хугацаа хэтэрч байсан тул Т ББСБ санхүүгийн байгууллагад барьцаанд тавьсан MAYBACH mercedes benz авто машины зээлийн гэрээний төлбөр төлөх үүргийг Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т зааснаар 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Конкрет ХХК-д шилжүүлсэн.

Манай компанийн хувьд Конкрет ХХК-тай 2022 оны 04 дүгээр сарын 20-ний өдөр байгуулсан №3 тоот менежментийн гэрээний дагуу ХХК нь дээрх төлбөрийг Д.*******т төлбөрийг төлсөн гэсэн ойлголттой байсан бөгөөд хуульд зааснаар гэрээний үүрэг, шаардах эрхийг ХХК-д шилжүүлэн өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

2.2. Нэхэмжлэгч тал хариуцагчтай байгуулсан гэрээний дагуу шаардаж байгаа гэдэг боловч нөхцөл байдал дээр ХХК шилжүүлж аваад төлбөр тооцоог төлж дуусгана гэсэн үйл баримт байгаа. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ дараагийн үйл маргаан бий болгохгүйгээр шийдэх ёстой. Хэрэгт авагдсан баримтаас харахад нэхэмжлэлийн шаардлагыг ХХК хариуцах ёстой. Менежментийн гэрээгээр танай үйлдвэрийг би авч хариуцаж байна, үйлдвэрийг ажиллуулна. Үйлдвэр ажиллуулаад гарсан үр дүнгийн 30 хувийг танайд өгнө гэж хэлсэн. Өгөхдөө 5 сарын 20-ны өдөр гаргасан Д.*******т төлөх төлбөр бусад төлбөрт 150,000,000 төгрөг төлье, та нар машинаа бид нар өг, та нарт өгөх 30 хувиасаа өр төлбөрийг чинь хасна шүү гэсэн. ХХК нь бид нар үйл ажиллагаа явуулсан ашигтай ажиллаагүй гэж байна. Ашигтай ажилласан эсэх талаар талуудын байгуулсан менежментийн гэрээнд дурдаагүй. Нэгэнт гэрээгээр хүлээж аваад үйл ажиллагаа явуулна. Тэндээс олсон орлогоо өгнө. Өгөхдөө ******* ХХК-ийн бусдад өгөх өр төлбөрт өгнө шүү гэрээнд заагаад өгчихсөн. Манайхаас ******* ХХК-ийн өгөх ёстой гээд байгаа мөнгийг ХХК өгөх ёстой. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Хариуцагч Н.*******аас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

3.1. 2021 оноос 2022 оны 10 дугаар сар хүртэл ******* ХХК-д гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаанд манай байгууллага ажилчдын цалин тавих мөнгөгүй болсны улмаас хувьцаа эзэмшигчид, гүйцэтгэх захирал, нягтлан бодогч, хурлын нарийн бичиг гэсэн бүрэлдэхүүнтэйгээр 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хуралдаж манай хувьцаа эзэмшигч ын гаргасан саналын дагуу түүний ахын эхнэр болох Д.*******ээс Maybach Mersedes benz маркийн автомашиныг 350,000,000 төгрөгөөр үнэлэн шилжүүлж аваад банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд тавьж санхүүжилтээ босгохоор болсон ба хувьцаа эзэмшигч ын өгсөн үүрэг даалгаврын дагуу бэлдсэн гэрээн дээр нь очиж гарын үсэг зураад машиныг нь нягтлангийн нэр рүү шилжүүлэн авч ирсэн. 

Тухайн үед миний бие гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа санхүү мөнгө захиран зарцуулах эрхгүй зөвхөн үйл ажиллагаа хариуцсан захирлаар ажиллаж ирсэн. 

3.2. Би батлан даагч гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яагаад гэхээр тухайн үед гэрээ хийсний дагуу машин бүрэн шилжигдээгүй байгаа учраас замд явахад ямар нэгэн осол аваар эвдрэл гэмтэл байвал хариуцна шүү гээд эвдрэл гэмтлийн баталгаа гаргасан. Тэрнээс биш санхүү дээр ямар ч баталгаа гаргаагүй. Тухайн үед томилогдсон албан тушаалтан байсан ч тухайн үед төлбөр тооцоо хариуцна гэсэн үрэг, хариуцлага гаргаж өгөөгүй гэв.

 

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

4.1. Хариуцагч ******* ХХК-ийн тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Д.******* миний хамаатан гэдэг нь үнэн. Тухайн үед би гүйцэтгэх захирал байсан. Би өөрөө ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч байсан. Бид нар хоорондоо ярилцсан тухайн үеийн хурлын тогтоол байгаа. Би ганцаараа шийдвэр гаргаж аваагүй. Тухайн үед ******* ХХК-г хариуцаж байсан Олзбаяр, Алтан-Уул нартай ярилцаж байгаад гэрээ хийж авсан. Үйлдвэрт хэрэгтэй шаардлагатай асуудлыг шийдэж явсан. ******* ХХК болон ХХК нарын байгуулсан менежментийн гэрээгээр хариуцаж явсан. Би өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваагүй. ******* ХХК бид нарын хооронд 2022 онд ярьж байсан асуудал нь 150,000,000 төгрөгийн асуудал орж ирлээ гэж ярьж байсан. 150,000,000 төгрөгийн асуудлыг ХХК хариуцна гэж хоорондоо ярьж байсан. Тэрнээс биш би 100 хувь хариуцна гэсэн ганц ч баримт байхгүй гэв.

 

5. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар дараах баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

5.1. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /1-р хх 3, 56/

5.2. Итгэмжлэл /1-р хх 4, 53/

5.3. 2021.01.28-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ /1-р хх 5-8/

5.4. Хөтөл тэлмэн констракшн ХХК-ийн 2023.07.31-ний өдрийн 23/162 дугаар тодорхойлолт /1-р хх 9/

5.5. Тээврийн хэрэгслийн бүртгэлийн лавлагаа /1-р хх 10/

5.6. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.09.15-ны өдрийн 102/ШЗ2023/15689 дугаар захирамжийн хуулбар /1-р хх 20-21/

5.7. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023,12.06-+ны өдрийн 183/ШШ2023/04054 дугаар шийдвэрийн хуулбар /1-р хх 22-24/

5.8. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.10.26-ны өдрийн 181/ШЗ2023/17972 дугаар захирамжийн хуулбар /1-р хх 38-39/

5.9. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.12.13-ны өдрийн 183/ШШ2023/04054 дугаар шийдвэрийн хуулбар /1-р хх 40-41/

5.10. 2022.01.28-ны өдөр Автомашин хүлээлцсэн акт /1-р хх 42/

5.11. 2022.01.28-ны өдөр Н.*******ын гаргасан тодорхойлолт /1-р хх 43/.

 

6. Хариуцагч Н.*******аас нотлох баримтаар дараах баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

6.1. Иргэний үнэмлэхийн хуулбар /1-р хх 26/

6.2. Хариу тайлбар /1-р хх 30, 71/

6.3. ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1-р хх 31/

6.4. ******* ХХК-ийн 2022.01.28-ны өдрийн 22/04 дугаар хурлын протокол /1-р хх 32/

6.5. ******* ХХК-ийн 2024.01.24-ний өдрийн 24/04 дугаар тодорхойлолт /1-р хх 33/

 

7. Хариуцагч ******* ХХК-иас нотлох баримтаар дараах баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

7.1. Итгэмжлэл /1-р хх 69, 109, 131/

7.2. Хариу тайлбар /1-р хх 80-81/

7.3. ******* ХХК-ийн 2022.01.28-ны өдрийн 22/04 дугаар хурлын протокол /1-р хх 82-83/

7.4. ******* ХХК-ийн 2024.01.24-ний өдрийн 24/04 дугаар тодорхойлолт /1-р хх 84/

7.5. ******* ХХК-ийн 2022.04.20-ны өдрийн 02 дугаар хувьцаа эзэмшигчдийн тогтоол /1-р хх 85/

7.6. 2022.04.20-ны өдрийн менежментийн гэрээ, эд зүйлс хүлээлцсэн баримт /1-р хх 86-108/

7.7. ХХК-ийн 2022.05.20-ны өдрийн албан бичиг /1-р хх 120/

7.8. 2022.04.20-ны өдрийн менежментийн гэрээний дагуу авто машин хүлээлцсэн акт /1-р хх 121/

 

8. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХХК-иас нотлох баримтаар дараах баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

8.1. Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа / 1-р хх 241-242/

8.2. ын иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх 243/

 

9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагааг эрх бүхий байгууллагаас гаргуулсан. /1-р хх 232-234/

 

Талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.*******ийн хариуцагч ******* ХХК-иас 525,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч ******* ХХК төлбөрийг төлж чадахгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг батлан даагч Н.*******аас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж байна.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Нэхэмжлэгч нь хариуцагч ******* ХХК-тай 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 02/02 дугаар Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, худалдагч буюу нэхэмжлэгч нь УАО улсын дугаартай Мерседес Бенз Майбах ЭС500 маркийн автомашиныг хариуцагчид шилжүүлэх, хариуцагч нь машины үнэ 350,000,000 төгрөгт 140 тнн арматурыг өгөхөөр тохиролцож машиныг хүлээн авсан. Гэвч гэрээгээр хүлээсэн 140 тонн арматур өгөх үүргээ биелүүлээгүй, арматур нийлүүлж чадахгүй болсон нь тодорхой болсон тул 350,000,000 төгрөгийг алданги 175,000,000 төгрөгийн хамт шаардах эрхтэй.

Хариуцагч Н.******* нь хувь иргэнээрээ батлан даалтыг бичгээр гаргасан тул ******* ХХК нь төлбөрийг төлж чадахгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг Н.*******аас гаргуулна гэнэ.

 

3. Хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ манай компанийн хувьд Конкрет ХХК-тай 2022 оны 04 дүгээр сарын 20-ний өдөр байгуулсан №3 тоот менежментийн гэрээ байгуулж, автомашиныг хүлээлгэн өгсөн тул ХХК нь дээрх төлбөрийг Д.*******т төлөх үүрэгтэй, манай компани хариуцахгүй гэж тайлбарлаж байна.

 

4. Хариуцагч Н.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ би санхүү дээр ямар ч баталгаа гаргаагүй, гэрээ хийх үед машин бүрэн шилжигдээгүй байгаа учраас замд явахад ямар нэгэн осол аваар эвдрэл гэмтэл байвал хариуцна гэж эвдрэл гэмтлийн баталгаа гаргасан учир нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэнэ.

 

5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХХК нь хариуцагч ******* ХХК-ийн тайлбарыг үгүйсгэж, машины төлбөр төлөх үүргийг шилжүүлж аваагүй гэж тайлбарласан.

 

6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

6.1. Зохигчдын хооронд 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Д.******* нь УАО улсын дугаартай, Мерседес Бенз Майбах ЭС500 маркийн, 2015 онд үйлдвэрлэгдсэн автомашиныг ******* ХХК-д шилжүүлэх, ******* ХХК нь 350,000,000 төгрөгийн хэмжээгээр тооцогдох 140 тонн арматурыг Д.*******т шилжүүлэхээр тус тус харилцан тохиролцжээ. /1-р хх 5-8/

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг бүхий арилжааны гэрээ байгуулагдсан байна.

 

Дээрх гэрээ байгуулагдсан, мөн хүчин төгөлдөр эсэх талаар зохигч маргаангүй.

 

6.2. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр үүрэг хүлээсэн этгээд уг үүргийг биелүүлэх үүрэгтэй.

 

Талуудын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4-т Худалдагч тал нь УАО улсын дугаартай, Мерседес Бенз Майбах ЭС500 маркийн суудлын автомашины бүрэн бүтэн байдлыг шалган худалдан авагч талд 2022.01.28-ны өдөр хүлээлгэн өгнө ... гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.******* нь автомашиныг 2022.01.28-ны өдөр хариуцагч ******* ХХК-д хүлээлгэн өгсөн болох нь автомашин хүлээлцсэн акт болон талуудын тайлбараар нотлогдон тогтоогдож байна. /1-р хх 42/

 

Мөн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-т худалдан авч буй барааны төлбөрт бартераар нийлүүлэх арматурын нийт хэмжээ 140 тонн, 3.2-т худалдан авагч тал нь худалдаж буй барааны төлбөрт 350,000,000 төгрөгийн хэмжээгээр тооцогдох 140 тонн арматурыг гэрээнд зааснаар худалдагч талын захиалгын дагуу шилжүүлнэ, 3.3-т ... 2022 оны 5 дугаар сард 70 тонн, 6 дугаар сард 70 тонн арматур нийлүүлнэ гэж тус тус заасан байна.

 

Хариуцагч ******* ХХК нь гэрээнд заасны дагуу арматурыг нийлүүлэх үүргээ биелүүлээгүй болохоо зөвшөөрсөн бөгөөд гагцхүү тус гэрээний үүргийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож буй ХХК гүйцэтгэх ёстой гэх үндэслэлээр маргасан.

 

6.3. Хэрэгт цугларсан дараах баримтыг шинжлэн судалбал:

 

******* ХХК болон ХХК нарын хооронд 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Менежментийн гэрээ байгуулагдаж, гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1-т Энэхүү гэрээг нэг талаас Б / ХХК/ тал нь А / ******* ХХК/ талын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл, компанийн үйлдвэр, холбогдох тоног төхөөрөмжийг ашиглан төмөрлөгийн үйлдвэрийн менежмент удирдлагыг хэрэгжүүлэх, менежмент удирдлагыг хэрэгжүүлсний үр дүнд бий болсон бүтээгдэхүүнээс тодорхой хувийг А талд хариу төлбөргүй шилжүүлэх, нөгөө талаас А тал нь Б талыг төмөрлөгийн үйлдвэрийн үйл ажиллагааг явуулахад шаардлагатай нөхцөлийг бүрдүүлэхтэй холбоотой харилцаанд Талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхойлох зорилгоор байгуулав,

гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-т Б тал нь төмөрлөгийн үйлдлийн үйл ажиллагааг явуулсны үр дүнд бий болсон бүтээгдэхүүний 70 хувийг дангаар өмчлөх бөгөөд үлдэх 30 хувийг А талд хариу төлбөргүйгээр шилжүүлэн өгөхөөр талууд харилцан тохиролцсон болно гэжээ. /1-р хх 86-108/

 

Мөн хэрэгт авагдсан Конкрет ХХК-ийн ******* ХХК-д хүргүүлсэн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 05-20 тоот албан бичигт Манай компани нь Т хэсэгт байрлах ган туйвангийн үйлдвэрийг 2022 оны 04 дүгээр сарын 20-ний №3 тоот менежментийн гэрээгээр хүлээн авч үйл ажиллагаа явуулж байгаа билээ. Энэ гэрээний дагуу танай байгууллагад төлөх төлбөрөөс суутган өмнөх онуудын ажилчдын цалингийн үлдэгдэл төлбөр болон бусад өр төлбөрүүдийг төлж барагдуулахаар төлөвлөн ажиллаж байна. Танай байгууллага иргэн Д.*******ээс 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр худалдах худалдан авах гэрээгээр, авсан Мерседес Бенз автомашиныг барьцаалан зээл авч ******* ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулсан байдаг. Манай компани цаашид үйлдвэрлэл явуулахад эргэлтийн хөрөнгө шаардлагатай байгаа тул Мерседес Бенз автомашиныг нэр дээрээс гуравдагч этгээдэд зарж борлуулахаар төлөвлөсөн бөгөөд ******* ХХК-ийн тавьсан Т ББСБ-с зээлийг болон бусад өр төлбөрт 150,000,000 төгрөгийг төлөх болно. Иймд цаашид уг гэрээтэй холбоотой бүх төлбөр тооцоо болон гэрээний эрх үүргийг манай компани дээрх менежментийн гэрээний дагуу төлөх төлбөрөөс суутгуулан хариуцан ажиллах тул тус автомашиныг манай компани руу захиран зарцуулах эрхтэйгээр хүлээлгэн өгнө үү гэжээ. /1-р хх 120/

 

Түүнчлэн ХХК болон ******* ХХК нар нь 2022.05.23-ны өдөр №1 дугаартай 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн №3 тоот менежментийн гэрээний дагуу автомашин хүлээлцсэн акт үйлдсэн байх бөгөөд тус актаар маргаан бүхий автомашиныг ХХК хүлээн авсан байна.

Актын нэмэлт тайлбарт Иргэн Д.*******ээс 2022.01.28-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр авсан MAYBACH mercedes benz авто машиныг " " ХХК-аас ирүүлсэн хүсэлтийн дагуу шилжүүлэн өгөв гэжээ. /1-р хх 121/

 

Дээрх менежментийн гэрээ нь ХХК нь ******* ХХК-ийн ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл, компанийн үйлдвэр, холбогдох тоног төхөөрөмжийг ашиглан төмөрлөгийн үйлдвэрийг ажиллуулж, үр шимийг талууд тохиролцсон хэмжээгээр хүртэх харилцааг зохицуулсан, Д.*******тэй байгуулсан 02/02 дугаар гэрээний харилцаанд хамааралгүй байна.

 

Мөн Конкрет ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 05-20 тоот албан бичигт ХХК нь ******* ХХК-д төлбөр төлөх асуудал тусгагдсанаас биш автомашины төлбөрийг Д.*******т төлөх талаар тусгаагүй байна.

 

Өөрөөр хэлбэл дээрх баримтууд нь хариуцагч ******* ХХК-ийн татгалзлыг нотлоогүй, харин нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний үүргээ биелүүлээгүй үйл баримтыг нотолж байна.

 

Нөгөө талаас автомашиныг бусдад шилжүүлсэн байдал нь гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

 

Иймд нэхэмжлэгч Д.******* нь ******* ХХК-иас гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй байна.

 

6.4. Талуудын гэрээнд зааснаар хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгч Д.*******т 350,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий 140 тонн арматур нийлүүлэх үүрэгтэй.

 

Хариуцагч болон гуравдагч этгээдийн ******* ХХК нь үйл ажиллагаа явуулахгүй байгаа, менежментийн гэрээгээр төмөрлөгийн үйлдвэрийг ХХК-д шилжүүлсэн, ******* ХХК нь арматур үйлдвэрлээгүй гэх тайлбараас үзэхэд хариуцагч нь арматурыг бодит байдлаар шилжүүлэх боломжгүй болох нь тогтоогдож байна.

 

Иймээс нэхэмжлэгчийн хариуцагч нэгэнт арматур нийлүүлж чадахгүй болох нь тодорхой болсон тул төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож нэхэмжилсэн гэх тайлбар үндэслэлтэй гэж үзэж хариуцагч ******* ХХК-иас арматурын үнэ 350,000,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэв.

 

6.5. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ, 232.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ, 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй, 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж хуульчилсан.

 

Талуудын гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т худалдан авагч тал гэрээгээр тогтоосон хугацаанд бартераар өгөх барааг /арматур/ нийлүүлээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө гэж тохиролцсон байх тул нэхэмжлэгч нь алданги шаардах эрхтэй.

 

Гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар хариуцагч нь 2022 оны 06 дугаар сард арматурыг нийлүүлж дуусгах үүрэгтэй байх тул 2022.06.30-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд алданги тооцсон нь хуульд зөрчөөгүй, анзын хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрээгүй байна.

 

Иймд хариуцагч ******* ХХК-иас алдангид 175,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

6.7. Нэхэмжлэгч Д.*******ийн ******* ХХК төлбөрийг төлж чадахгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Н.*******аас гаргуулах шаардлагын тухайд:

 

Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-т Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ гэж заасан.

 

2022.01.28-ны өдрийн Автомашин хүлээлцсэн актад УАО улсын дугаартай автомашиныг хүлээлгэн өгөхөд урд гупер зөв тал зурагдсан, баруун талдаа бага зэрэг цараа үүссэн байна. /чек ассан/ Хүлээлгэн өгсөн , хүлээн авсан Н.******* гэжээ. /1-р хх-н 42/

 

Хариуцагч Н.******* нь 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Иргэн Дашдондог овогтой ******* танаа 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хийгдсэн Худалдах, худалдан авах гэрээ, гэрээний дугаар 02/02 буюу Мерседес Бенз Майбах ЭС500 маркийн автомашины улсын дугаар УАО хариуцан авч энэ өдрөөс хойш тухайн автомашинд эвдрэл гэмтэл, ямар нэгэн асуудал гарвал иргэн овогтой ******* миний бие хариуцана гэж бичгийг үйлдэж, ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.*******, иргэн Н.******* гэж гарын үсэг зуржээ. /1-р хх 43/

 

Дээрх бичгийн баримтаас үзэхэд хариуцагч Н.******* нь ******* ХХК-ийг худалдах, худалдан авах гэрээний үүргээ гүйцэтгэж чадахгүй тохиолдолд түүний өмнөөс нөхөх хариуцлага хүлээхээр батлан даалт гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Харин дээрх баримтаар хариуцагч Н.*******ын 2022.01.28-ны өдөр автомашиныг хүлээн авсан, хүлээн авснаас хойш тухайн автомашинд эвдрэл гэмтэл, ямар нэгэн асуудал гарвал хариуцна гэж баталгаа гаргасан гэх тайлбар нотлогдож байх тул нэхэмжлэгчийн хариуцагч Н.*******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,576,000 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас 2,788,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******т, Улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 2,788,000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч Д.*******т олгох нь хуульд нийцнэ.

 

8. Хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ирсэн боловч түүнд олгосон итгэмжлэлийн хугацаа дууссан тул ажиглагчаар оролцуулж, хариуцагчийн өмгөөлөгчөөс итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх боломжтой гэж тайлбарласныг тэмдэглэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь заалтад заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас 525,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Н.*******д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,576,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас 2,788,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******т, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 2,788,000 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Д.*******т тус тус олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.АЗЗАЯА