| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Энхжаргал |
| Хэргийн индекс | 192/2025/00359/И |
| Дугаар | 192/ШШ2025/02539 |
| Огноо | 2025-04-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 192/ШШ2025/02539
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 758, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Ак” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 23,813,928.28 төгрөгийг хариуцагч Д.Э төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 2,500,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 2,500,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 2,500,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 2,500,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 2,500,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 2,500,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 2,500,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2,500,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр үлдэгдэл 3,813,928.28 төгрөгөөр төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хариуцагч Д.Э д тогтоосон хугацаанд 23,813,928.28 төгрөгийг нэхэмжлэгч “А” ХХК-д төлөхийг үүрэг болгосныг сайн дураар үл биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277,020 төгрөгөөс 138,510 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Эс улсын тэмдэгтийн хураамжид 138,510 төгрөг, улсын орлогоос 138,510 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “А” ХХК-д олгосугай.
4. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЭНХЖАРГАЛ