Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 00032

 

Монгол Улсын нэрийн өмнөөс:

 

          Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж, ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг, шүүгч Ж.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд   

Нарийн бичгийн дарга Б.Ариунсанаа

Улсын яллагч Б.Эрхэмбаатар

Хохирогч Н.Ө

Иргэдийн төлөөлөгч Ч.Ганболд

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.Дүүрэнжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Пд холбогдох 1832000000012 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Сайхан суманд 1990 оны 03 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар баг, Түнхэл тосгоны Булгийн 2-50 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй,  ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Эрдэнэбаярын П. /РД:*/

           

Шүүгдэгч Э.П нь 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *тоотод байрлах өөрийн гэртээ иргэн Н.Өтай маргалдан зэвсэг болох түлээний сүх хэрэглэн толгойн тус газарт нь нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Өлзийсайханы өгсөн…...  Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг маань үнэн зөв. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Иймд мэдүүлэг өгөхгүй гэх

Хохирогч Н.Өын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн.... 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Э.П нь надаас түлээний сүх гуйж авсан юм. Тэгээд би сүхээ авах гэж орой нь 21-22 цагийн үед гэрт нь орсон. Э.П ах танихгүй хүмүүстэй архи уугаад сууж байсан. Би гэрт нь хоёр хүүхэдтэй нь тоглож сууж байхад П ах намайг хэл амаар доромжилсон. Тэгээд бид хоёр зууралцаж аваад гадаа гарсан. Би П ахыг хавирч унагаахад босч ирэхдээ миний толгой руу сүхээр цохисон. Тэгээд би эмнэлэг явж оёулчаад гэртээ ирээд 2 хоног хэвтсэн. П ах надад мөнгө өгч би хот явж үзүүлээд хагалгаанд орсон. Одоо би Пгээс 3 сая төгрөг нэхэмжилж байна. Нийт 390000 төгрөгийг Пгээс ээж маань авсан байх. Би сайн мэдэхгүй байна. Хохирлоо барагдуулчихвал надад гомдол санал байхгүй гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Гэрч Б.Баийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:.......... Би 2017 оны 11 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө Э.Та, Жа гэх залуугийн хамт бид 3 цэргийн ангид байрлах найз Авирмэдийн гэрээс Та хүнтэй уулзана гээд бид нар Түнхэл тосгоны Дэнж хэсгийг чиглээд явж байсан юм.Тухайн үе бид нар 1 сав 2.5 литрийн граммтай пиво авч байсан юм Өын гэрт орход Оросоогийн Оогий, зүс таних хэдэн хүүхдүүд байсан Надтай хамт гаднаас Та бид 2 орсон юм. Жа нь Птэй багын найз гээд тэдний гэрт орлоо гээд хажууханд үлдсэн. Та бид 2 Оросоогийн Оогийтой хамт авсан байсан пиво уучаад Та явья гэртээ харина гэхлээр нь би ганцаараа гараад Пгийн гэрт явж орход Жа, П, Ө, Пгийн эхнэр хүүхдүүд, Тэлмэн гээд нэг залуу нар нь архи уусан байдалтай сууж байсан. Гэнэт П, Ө нар нь хоорондоо маргалдаж эхэлсэн. Ямар шалтгааны улмаас гэдгийг нь би мэдэхгүй байна. Дараа нь тэр 2 гэрээс гараад би араас дагаад гартал П, Ө нар нь зодолдож байсан. Зодолдож байхаар нь Жа бид 2 зодолдож байсныг болиулаад байж байтал П нь гэрлүүгээ гүйж ороод сүх барьж гарч ирээд Өын толгойн дундуур цохих шиг болсон. Тухайн үед Жа бид 2 гэрийнх нь зүүн хойд хэсэгт Өлзийнбадрхаас 4-5 метр орчимын зайд байсан. Яг цохих үед нь шөнө байсан учир юу барьж гарч ирснийг нь анзаараагүй юм. Ө нь намайг цохьчихлоо гээд дугарах шиг болсон. Гүйгээд очтол П нь баруун гартаа барьсан байх шиг санаж байна яалт ч үгүй сүх барьсан Өын толгой дундуур цохьсон. Дараа нь Өыг салгаж аваад Жа бид 2 гэрт нь оруулаад толгойноос гарч байсан цусыг тогтоох гэтэл тогтохгүй, даавуугаар ороох гээд байж байтал П Өын гэрт орж ирээд дахин маргалдаад үг хэлээр өдөж байгаад Өыг авч гараад дахин зодолдох шиг болсон. Тухайн үйлд явдалыг харж амжаагүй би гэрт нь байсан. Ороод ирэнгүүт нь цус чинь тогтохгүй байна гээд Өыг Буянзаяа гэх залуугийн хамт дагуулаад Түнхэл Эрүүл мэндийн төвд хүргэж ирсэн. Эмнэлэг дээр ирхэд нэг сувилагч байсан. Сайнаа эмч ирээд толгойн оёдол тавьж өгөөд гавлын ясанд ором гарсан яаралтай явж үзүүлээрэй гэж хэлсэн. Дараа нь шууд эмнэлгээс гэрт нь очсон. Би тэндээ Та Ө, Буянзаяа бид нар цуг хоносон гэх мэдүүлэг /Хх-ийн 20 дугаар хуудас/

Гэрч Л.Сагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:.........2017 оны 11 дүгээр сарын 28-аас 29-нд шилжих шөнө Түнхэл 5 дугаар багийн Эрүүл мэндийн төвд дуудлагын эмчийн үүрэг гүйцэтгэсэн. Энэ хугацаанд шөнийн 02 цаг 30 минутанд Наийн Ө нь хүнд зодуулсан толгойн оройн зүүн тус хэсэгт 5,8 см урттай зах эрмэг тэгш хуйхны ясанд тулсан гүнтэй ил шархтай, шарханаас цус ихээр гарч бохирлогдсон байдалтай ирсэн. Шарханд анхны үзлэг хийж 4 оёдол тавьж цаашид онош тодруулах шаардлагатай тул Гэмтэл согог судлалын үндэсний төвд 13А маягтаар илгээсэн. Хэсгийн төлөөлөгч рүү утасдаж мэдэгдэх гэсэн боловч утас нь холбогдохгүй байсан. Ингээд цагдаагийн байгууллагад мэдэгдэж чадаагүй гэх мэдүүлэг /Хх-ийн 28 дугаар хуудас/

Гэрч Н.Наийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:.........Би тухайн үед буюу 2017 оны 11 сарын 27-ноос 2017 оны 11 сарын 28-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд ажилтай явж байсан юм. Манай гэрт хүү Ө, бага охин 11 настай Намуунцэцэг нар гэрт үлдсэн.Би Баруунбүрэн сумын хөдөө малчин айлд утасны сүлжээгүй газарт арав гаран хоносон юм. Тэгээд 2017 оны 12 сарын 01-ний өдөр утасны сүлжээ барьдаг газарт очоод Ө хүүгийнхээ гар утас руу залгасан чинь миний том хүү Энхболд гар утсыг нь аваад “Ө болохоо байсан, Доодоо /Э.П/ сүхдчихлээ, тэгээд Доодоо /Э.П/ Ө хоёрыг Улаанбаатар хот руу яваад толгойны зураг авахуулчих гээд явуулчихлаа, Доодоо /Э.П/ нь Улаанбаатар хотод очоод Өыг орхиод алга болчихсон байна, би одоо Цагдаад өгөхөөс” гэж хэлэхээр нь би “Цагдаад өргөдөл өгсөн нь дээр, би Баруунбүрэнгээс хоёр хоногийн дараа наана чинь очно” гэж хэлсэн. Доодоо /Э.П/ тухайн үед бэлэн 20,000 төгрөгтэй Улаанбаатар хотод очсон юм байна лээ миний хүү Э.Пгийн толгойн томографи зураг авахуулахаар очсон чинь 120,000 төгрөгөөр толгойн томографи зураг авна гэж хэлээд мөнгө нь хүрэхгүй болохоор Өыг Улаанбаатар хотод байдаг том ах Энхболдын гэр рүү нь явуулчихаад “Би Түнхэл рүү буцаж очоод модонд явж мөнгө олоод ирж чиний толгойн зургийг авахуулъя” гэж хэлсэн юм байна лээ.Ингээд Доодоо /Э.П/ Түнхэлд буцаж очоод мөнгө олж 150,000 төгрөг шилжүүлж манай хүү Ө толгойн зураг авахуулсан чинь тархи нь цөмөрчихсөн байна, яаралтай хагалгаанд орох шаардлагатай гэж хэлээд Гэмтлийн эмнэлэгт хэвтчихсэн байсан.Би 2017 оны 12 сарын 04-ний өдөр Баруунбүрэнгээс шууд Улаанбаатар хотод Гэмтлийн эмнэлэгт очиход Ө Гавал тархины хагалгаанд ороод гараад ирчихсэн мэдээ алдуулалт нь хагас гарчихсан яг л согтуу хүн шиг байсан. Маргааш өдөр нь буюу 2017 оны 12 сарын 05-ны өдөр би Ө хүүгээсээ “Юу болсон юм бэ” гэж асуусан чинь манай хүү Ө надад “Доодоо ах манай сүхийг авч түлээ хагалсан юм, би сүхээ авах гэж Доодоо ахын гэрт ороод ийм зүйл болчихлоо, Доодоо ах таныг доромжлоод байсан юм” гэж хэлсэн. Өөр зүйл яриагүй, одоо болтол надад ярихгүй байгаа гэх мэдүүлэг /Хх-ийн 32 дугаар хуудас/

            Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт № 9 ...... Дүгнэлт

  1. Өын биед духны зүүн дээд хэсгээс зулай чиглэлтэй гавлын ясны цөмөрсөн хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, тархи дарагдалт, хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжгой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтони нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх /Хх-ийн 36 дугаар хуудас/

Яллагдагч Э.Пгийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр яллагдагчаар байцаагдахдаа өгсөн:.......Би 2017 оны 11 сарын 28-ны орой 20 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар баг Булагийн 2-50 тоотод гэртээ өөрийн эхнэр Энхчимэг, найз Отгонцолмон нарын хамт пиво уугаад дуусч байхад гаднаас манай гэрт Ө согтуу орж ирсэн. Тэгтэл Отгонцолмон ахиж хүнтэй утсаар яриад нэг ширхэг 2 литрийн пиво, нэг шил 0,75 граммын архи захиж тэр архи пивыг нь Улаанаа, Са гэдэг хоёр хүүхэн авч манай гэрт ирсэн. Ингээд Улаанаа, Са хоёрын авч ирсэн архи пивыг нь хувааж ууцгаасан. Ө нь гэсэн хийж өгөхөд ууж л байсан.Ингээд 23 цаг өнгөрч байхад архи пивоо ууж дуусаад Улаанаа, Са, Отгонцолмон гурав манай гэрээс гараад явсан. Гэрт манай эхнэр Энхчимэг, Ө, манай хоёр хүүхэд бид нар байж байтал бүтэн нэрийг нь мэдэхгүй байна Оогий, Та хоёр манай гэрт орж ирсэн. Би тэр үед уурлаж “Айл амьтан унтаж амрах гэж баихад гарцгаа” гэж хэлээд Оогий, Та хоёрыг хөөгөөд гаргасан.Тэгтэл Оогий гэрээс гарчихаад надад хандаж “Доодоо муу пизда минь гараад ир, үзчихье, чамайг алнаа” гэж хашгираад байхаар нь би гарч уулзаагүй. Тэгтэл Оогий Өыг гаднаас дуудаад Ө гэрээс гарч явсан.Ө гэрээс гарч явсаны дараа 20-30 минутын дараа Ө эргэж орж ирээд надад хандаж “Та манай ээжийг дандаа доромжилдог, манай ээжийг янхан банзалаар нь дууддаг” гэж хэлээд манай гэрт орилж хашгираад агсам тавиад байхаар нь би “Агаан дүү тийм зүйл байхгүй, чи хэнээс юу сонсчихоод тийм зүйл яриад байгаа юм бэ” гэж хэлээд Өыг гэрээсээ түлхээд гаргасан чинь Ө гарахдаа миний цамцны захнаас зуураад бид хоёр хамт манай гэрээс гарсан. Ө миний цамцны захнаас зуурчихаад тавихгүй намайг чирээд манай хашаанд байдаг түлээний орчим очоод намайг газарт хавсарч унагаасан. Намайг дээрээс цохих гээд байхаар нь би харанхуй дунд газраар тэмтэрч байгаад гарт нэг юм баригдахаар нь тэрийг аваад Өын толгойруу нэг удаа цохисон чинь гартаа сүх барьчихсан байсан. Ө “Ахаа та намайг сүхээр цохичихлоо шүү дээ” гэж хэлэхээр нь би харсан чинь Өын толгойноос цус гарч байсан. Би сандарч гэртээ гүйж ороод өөрийн эхнэр Энхчимэгт “Би Өыг сүхээр цохичихлоо” гэж хэлсэн чинь “Худлаа яриад бай” гэж манай эхнэр итгэхгүй байсан. Би Энхчимэгт “Одоо Ө эмнэлэг явсан байх хоёулаа хэсэг хугацааны дараа Өын гэрт нь очиж уулзъя” гэж хэлээд эхнэртэйгээ хамт Өын гэрт орсон чинь Оогий Та Сүхээнээ бас танихгүй залуучууд ирчихсэн байсан. Ө эмнэлэг яваад толгойдоо оёдол тавиулчихаад ирсэн гээд байж байсан.Тэгтэл Оогий “Чи ийм арчаагүй байж яах гэж хүнийг сүхээр цохиж байдаг юм бэ, одоо гараад ахиад зодолдчих” гэж хэлсэн, тэгтэл Ө хувцасаа тайлаад гадаа гарч надад хандаж “Гараад ир пизда минь, үзье” гэж хэлсэн би гарсан чинь намайг гэрийнхээ гадаа хавсарч унагаагаад нүүрэн дээр хоёр удаа дэвсээд миний хамраас цус гаргасан. Би Өад “Агаан дүү чи хүний хоронд ороод байна шүү дээ” гэж хэлээд хоёр гарыг нь бариад авсан гэх мэдүүлэг /Хх-ийн 66 дугаар хуудас/

Модон иштэй сүхийг эд мөрийн баримтаар тооцох тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 9-10 дугаар хуудас/

Хохирогч Н.Өын Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэж эмчлүүлж байсан өвчтөний түүх /Хх-н 42-51 дүгээр хуудас/

Хохирол нэхэмжилсэн баримтууд /Хх-н 60 дугаар хуудас/

Э.П нь ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Булгийн 2-50 тоотод оршин суудаг болохыг тодорхойлов гэсэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 69 дүгээр хуудас/

Э.П нь ял шийтгэгдсэн талаар ЦЕГ-ын МНБГ-ийн лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хх-н 71 дүгээр хуудас/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 74-76 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Э.П нь 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар баг, Түнхэл тосгоны Булгийн 2-50 тоотод байрлах өөрийн гэртээ иргэн Н.Өтай маргалдан зэвсэг болох түлээний сүх хэрэглэн толгойн тус газарт нь нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нь хуульд заасан шаардлага хангасан, хууль зөрчөөгүй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

Шүүгдэгч Э.П нь тодорхой сэдэлттэй буюу хувийн таарамжгүй харьцаанаас болж хохирогч Н.Өтай маргалдан түлээний модон иштэй сүхээр толгойн тус газарт нь нэг удаа цохиж түүний биед духны зүүн дээд хэсгээс зулай чиглэлтэй гавлын ясны цөмөрсөн хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, тархи дарагдалт, хуйханд шарх бүхий хүнд гэмтэл учруулсан ба уг гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангаж байх тул прокуророос энэ зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэл үйлдэн ирүүлсэн нь тохирсон байна.

Хохирогч Н.Ө нь эмчилгээний зардалд 3 сая төгрөгийг нэхэмжилсэн боловч хавтаст хэрэгт 380200 төгрөгийн нотлох баримт авагдсан ба шүүгдэгч нь хохирогчид 390000 төгрөгийг төлсөн байх бөгөөд хохирогч нь тархины хагалгаанд орсон зардлаа нэмж нэхэмжилсэн боловч холбогдох баримтыг ирүүлээгүй тул уг иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүйгээр орхих, мөн шүүгдэгчийг хохирогчийн тархины хагалгааанд ороход гарсан зардлыг буюу гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялын доод хэмжээнээс хөнгөрүүлэн хорих ял оногдуулах үндэслэлгүй байна.

 Мөн хохирогч Н.Ө нь энэ гэмтлийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардлаа, мөн тархины хагалгаа эмчилгээнд ороход гарсан зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг шийтгэх тогтоолд зааж өгөх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.Пгийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасныг баримтлан ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон уг тусгай ангид заасан доод хэмжээний хорих ялаар шийтгэх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдлыг харгалзан эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд буюу мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг мөрдөгч хийхэд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсээс 16 литр бензиний үнэ 24720 төгрөг гарсныг шүүгдэгчээр төлүүлэх нь зүйтэй гэсэн боловч хавтаст хэргийн 80 дугаар талд шатахуун олгохыг зөвшөөрсөн Цагдаагийн хэлтсийн санхүүгийн баримт авагдсан бөгөөд Сэлэнгэ аймгийн Мандал суманд үйл ажиллагаа явуулдаг аль шатахуун түгээх газраас 16 литр бензин худалдан авсныг  нотолсон баримт байхгүй тул хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 45 см урттай модон иштэй түлээний сүх 1 ширхгийг шийтгэх тогтооол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 3.5, 3.6 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Эрдэнэбаярын Пг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Пг 05 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.               

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Пд оногдуулсан 05 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 45 см урттай модон иштэй сүх 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, Э.П нь цагдан хоригдсон хоноггүй, мэдүүлгийг газар дээр нь шалгах үеийн бичлэг бүхий 1 ширхэг СDг хавтаст хэрэгт үлдээхийг дурьдсугай.

5. Хохирогч Н.Ө нь энэ гэмтлийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримт бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжилж шийдвэрлүүлэх, мөн эмчилгээнд зарцуулсан гэх 3 сая төгрөгийн нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Пд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг нь 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

            Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

            

 

ДАРГАЛАГЧ                                   Б.ХЭРЛЭН

                        

              ШҮҮГЧИД                                   Б.АЛТАНЦЭЦЭГ            

                                                                                  

                                                                Ж.ЭРДЭНЭБАТ