| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2024/01607/И |
| Дугаар | 192/ШШ2025/02554 |
| Огноо | 2025-04-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 192/ШШ2025/02554
2025 04 02 192/ШШ2025/02554
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: * байрлах, Г ХК /РД:*/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: * тоот хаягт оршин суух, БНХАУ-ын иргэн J /*/,
Хариуцагч: * тоот хаягт байрлах, Д ГХОХХК /РД:*/,
Хариуцагч: * тоот хаягт байрлах, Ж ГХОХХК /РД:*/ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 1 143 425 881 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Цэнд-Очир оролцов. Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г ХК нь БНХАУ-ын иргэн J, ДГХОХХК-тай 2002 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 81451032 тоот зээлийн гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу 1 100 000 000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар зээл олгосон. Мөн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 81451793 тоот гэрээг байгуулж, гэрээний дагуу 15 668 350 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар зээл олгосон. Зээл олгосноос хойш БНХАУ-ын иргэн J, Д ГХОХХК нь 2022 оны 08 дугаар сарын 03-аас хойш төлөлт хийгээгүй бөгөөд зээлийн хугацаа хэтрүүлсэн дүнг 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 81451032 тоот зээлийн гэрээний зээлийн үлдэгдэл нь 1 435 222 896 төгрөгийн хугацаа хэтрүүлсэн, 582 хоногоор зөрчил үүсгэсэн. 81451793 тоот зээлийн гэрээний хувьд 18 202,984 төгрөгийг 306 хоногийн хугацаа хэтрэлттэй байгаа. Нэхэмжлэлийн шаардлага бол зээлдэгч нартай удаа дараа утсаар холбогдож, зээлээ төлөхийг шаардаж, уулзалт зохион байгуулсан боловч хугацаа хэтрүүлж зээлээ төлөхгүй байх тул J болон Д ГХОХХК нараас Г-тай байгуулсан 318145101532, ЗГ8145101793 тоот Зээлийн гэрээнүүдийн үүрэгт нийт 1 453 425 881.52 (Нэг тэрбум дөрвөн зуун тавин гурван сая дөрвөн зуун хорин таван мянга найман зуун наян нэгэн төгрөг тавин хоёр мөнгө) төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж Г-д олгож өгнө үү. 318145101532, 318145101793 тоот зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг J болон Ж ГХОХХК нартай байгуулсан 358145101532, БГ8145101532 тоот ипотекийн болон барьцааны гэрээнд тус тус заасан барьцаа хөрөнгүүдээр хууль тогтоомжийн дагуу хангуулж өгнө үү...” гэв.
2. Нэхэмжлэгчээс итгэмжлэл, 2023.03.31-ний өдрийн ЗГ8145101793 дугаартай зээлийн гэрээ, 2022.03.02-ны өдрийн ЗГ8145101532 дугаартай зээлийн гэрээ, 2022.03.03-ны өдрийн ЗБ8145101532 дугаартай ипотекийн гэрээ, мөн өдрийн барьцааны гэрээ, Эрхийн улсын бүртгэлийн Ү-* дугаарт бүртгэлтэй Х* тоот хаягт бүртгэлтэй, 142,6 м.кв талбайтай, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, хүү тооцооллын хүснэгт, зээлдэгчид хүргүүлсэн мэдэгдэл, мемориалын баримт, 2023.12.14-ний өдрийн уулзалтын тэмдэглэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг эдгээр баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
Хариуцагчаас шүүхэд хариу тайлбар, баримт гаргаж өгөөгүй байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч Г ХК нь хариуцагч БНХАУ-ын иргэн J болон гадаадын хөрөнгө оруулалттай Д ХХК нараас зээлийн гэрээний үүрэгт 1 453 425 881 төгрөг гаргуулах, хариуцагч гадаадын хөрөнгө оруулалттай Ж ХХК-нд холбогдуулан барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
3. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “... БНХАУ-ын иргэн J, Д ХХК нь Г-тай 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр ЗГ8145101532 дугаар зээлийн гэрээ байгуулж 1 100 000 000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч нар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэл гаргах үе буюу 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар үндсэн зээл 1 100 000 000 төгрөг, үндсэн хүү 326 870 933 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8 351 963 төгрөг, нийт 1 435 222 896 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй. БНХАУ-ын иргэн J Г-тай 2023 оны 03 сарын 31-ний өдөр ЗГ8145101793 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 15 668 350 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлсэн. Энэ гэрээний үүрэгт үндсэн зээл 16 668 350 төгрөг, үндсэн хүү 2 480 321 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 54 313 төгрөг, нийт 18 202 984 төгрөгийг тус тус төлөөгүй тул зээлдэгч БНХАУ-ын иргэн J, Д ХХК нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 1 453 425 881 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй...” гэж тодорхойлж байна.
3. Хариуцагч БНХАУ-ын иргэн J, Д ХХК, Ж ХХК нар нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тухай ямар нэг тайлбарыг шүүхэд ирүүлээгүй болно.
4. Хэрэгт авагдсан баримтаар, Г ХК болон БНХАУ-ын иргэн J нарын хооронд 2023 оны 03 сарын 31-ний өдөр ЗГ8145101793 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр 15 668 350 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, зээлийн хүү, үндсэн зээлийг хуваарийн дагуу тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлөөр шилжүүлэх, зээлдэгч J нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүг төлөхөөр харилцан тохиролцсон байна.
5. Голомт банк болон БНХАУ-ын иргэн J, Д ХХК нарын хооронд 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр ЗГ8145101532 дугаар зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч Г нь зээлдэгч БНХАУ-ын иргэн J, Д ХХК нарт 1 100 000 000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай олгох, зээлдэгч нар нь зээлийг хуваарийн дагуу төлөх үүргийг хүлээж, зээлийн хүү, үндсэн зээлийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийг тус тус тохиролцсон байна.
6. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, талууд мөн өдөр ЗБ8145101532 дугаартай ипотекийн гэрээгээр J /Ж/-ийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-* дугаарт бүртгэлтэй * тоот хаягт бүртгэлтэй, 142,6 м.кв талбайтай, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан улсын бүртгэлд бүртгүүлсэн.
7. Хариуцагч Ж ХХК нь Г-тай 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр БГ8145101532 дугаартай барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр БНХАУ-ын иргэн J, Д ХХК нарын 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр ЗГ8145101532 дугаар зээлийн гэрээний үүргийн баталгаа болгож, * арлын дугаартай, * УН улсын дугаартай, SHANDONG LG953 маркийн авто ачигч, * арлын дугаартай, * УН улсын дугаартай, SHANDONG LG953 маркийн авто ачигчийг тус тус зээлийн барьцаанд бариулжээ.
8. Дээрх зээлийн болон барьцааны гэрээг талууд бичгээр байгуулж, гарын үсэг зурж, улсын бүртгэлд бүртгүүлсэн тул шүүх эдгээр гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 156 дугаар зүйлийн 156.1, 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан шаардлага хангасан, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т нийцсэн хүчин төгөлдөр гэрээнүүд гэж дүгнэв.
9. Г ХК болон БНХАУ-ын иргэн J нарын хооронд 2023 оны 03 сарын 31-ний өдөр ЗГ8145101793 дугаартай зээлийн гэрээ, Г болон БНХАУ-ын иргэн J, Д ХХК нарын хооронд байгуулсан 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр ЗГ8145101532 дугаар зээлийн гэрээний хугацаа 2027 оны 03 дугаар сарын 15-ны өдөр, дуусах хэдий ч зээлдэгч нар зээлийн эргэн төлөлт огт хийгээгүй нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д заасан ялимгүй зөрчил гэж үзэх боломжгүй тул мөн хуулийн Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар нэхэмжлэгч уг хоёр зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахаар шаардах эрхтэй.
10. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй талаар, хуулийн 222 дугаар зүйлийн 222.5, 452 дугаар зүйлийн 452.1-т тус тус зээлдүүлэгчээс олгох зээл хүүтэй байж болохоор, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээгээр нэмэгдүүлсэн хүүг талууд гэрээгээр тохиролцож болохоор, зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд тохиролцсон нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байхаар тус тус зохицуулсан байх тул нэхэмжлэгч Г 2023 оны 03 сарын 31-ний өдөр ЗГ8145101793 дугаартай гэрээний үүргийн гүйцэтгэлд төлөгдөөгүй үндсэн зээл 15 668 350 төгрөг, зээлийн хүү 2 480 321 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 54 313 төгрөг, нийт 18 202 984 төгрөгийг хариуцагч БНХАУ-ын иргэн J-ээс шаардах шаардах эрхтэй байна.
11. Мөн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр ЗГ8145101532 дугаартай гэрээний үүргийн гүйцэтгэлд төлөгдөөгүй үндсэн зээл 1 100 000 000 төгрөг, зээлийн хүү 326 870 933 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8 351 963 төгрөг, нийт 1 435 222 896 төгрөгийг хариуцагч БНХАУ-ын иргэн J, Д ХХК нараас нэхэмжлэгч Г ХК нь шаардах эрхтэй.
12. Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1-д Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах хугацаа болсон, эсхүл үүрэг гүйцэтгэгч үүргийг гүйцэтгэх эрхтэй болсон үеэс буюу хуульд заасан бусад тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах үүрэгтэй, 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус заасан тул хариуцагч БНХАУ-ын иргэн J, Д ХХК нар нь шүүхийн шийдвэрт заасан төлбөр буюу 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр ЗГ8145101532 дугаартай гэрээний үүргийн гүйцэтгэлд 1 435 222 896 төгрөгийг сайн дураар төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Эрхийн улсын бүртгэлийн Ү-* дугаарт бүртгэлтэй * тоот хаягт бүртгэлтэй, 142,6 м.кв талбайтай, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч Жэсмон ХХК-ийн өмчлөлийн * арлын дугаартай, * УН улсын дугаартай, SHANDONG LG953 маркийн авто ачигч, * арлын дугаартай, * УН улсын дугаартай, SHANDONG LG953 маркийн авто ачигч болох хөдлөх хөрөнгийг тус тус худалдан борлуулах замаар хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах зүйтэй.
13. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
14. Шүүх, хариуцагчид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчийн эдлэх эрх хүлээх үүргийг тайлбарласан боловч хариуцагч шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй, зээлийн тооцоололтой маргаагүй. Мөн өдрийн шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасныг үндэслэн 2025.03.28-ны өдөр хариуцагч, хариуцагч хуулийн этгээдийн төлөөлөгч Ж * дугаарын утсаар мэдэгдэж, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйгээс гарах үр дагаврыг тайлбарласан хэдий ч тэрээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаан дурдсан баримт, хүсэлт ирүүлээгүй учир шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч БНХАУ-ын иргэн J-ээс 2023 оны 03 сарын 31-ний өдөр ЗГ8145101793 дугаартай гэрээний үүрэгт 18 202 984 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г ХК-д олгож, хариуцагч БНХАУ-ын иргэн J, Д ХХК нараас 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр ЗГ8145101532 дугаартай гэрээний үүрэгт 1 435 222 896 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г ХК-д тус тус олгосугай.
2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д тус тус зааснаар хариуцагч БНХАУ-ын иргэн J, Д ХХК нар нь шүүхийн шийдвэрт заасан төлбөр буюу 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр ЗГ8145101532 дугаартай гэрээний үүргийн гүйцэтгэлд 1 435 222 896 төгрөгийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Эрхийн улсын бүртгэлийн Ү-* дугаарт бүртгэлтэй * тоот хаягт бүртгэлтэй, 142,6 м.кв талбайтай, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч Ж ХХК-ийн өмчлөлийн * арлын дугаартай, * УН улсын дугаартай, SHANDONG LG953 маркийн авто ачигч, * арлын дугаартай, * УН улсын дугаартай, SHANDONG LG953 маркийн авто ачигч болох хөдлөх хөрөнгийг тус тус худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэл хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7 495 280 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч БНХАУ-ын иргэн J, Д ХХК нараас улсын тэмдэгтийн хураамжид 7 425 080 төгрөгийг, хариуцагч Ж ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Г ХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ