2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 192/ШШ2025/03999  

 

 

 

 

 

 

 

 

    2025             05             12                                               192/ШШ2025/03999                         

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,    

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, ******************тоот хаягт оршин суух, Б******* овогт Б******* Ц******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан- Уул дүүрэг, 4 дүгээр хороо, ******************тоот хаягт оршин суух, Б******* овогт Г******* Б******* /РД:*******/,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 13 дугаар хороо, ************ тоотод оршин суух Б******* овогт М******* Х /РД:/,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, ************** тоотод оршин суух О А /РД:/,

Гуравдагч этгээд: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, ***********тоотод оршин суух, Х овогт З А /РД:/ нарт холбогдох,

Өв хүлээн авах 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 144 дугаарт бүртгэсэн нотариатын үйлдэл, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 56 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг тус тус хүчингүйд тооцуулах  үндсэн нэхэмжлэлийг, Сүхбаатар дүүрэг 5 дугаар хороо, 5 дугааар хороолол, ************* тоотод байрлах 29 м.кв талбай бүхий орон сууцны хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М,

Хариуцагч О.Агийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С,

Хариуцагч Г.Б*******,

Хариуцагч Г.Б*******ын өмгөөлөгч Г.Д,

Гуравдагч этгээд З.А,

Гэрч Э.Х, Б.Т, Ц.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ц*******-Очир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:  

 

Нэхэмжлэгч Б.Ц******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүхэд болон шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна.       

Үүнд: “...Миний бие Сүхбаатар дүүргийн 5-р хороо, 5-р хороолол. ********** тоот хаягт орших орон сууцанд өөрийн дүү Б.Т, Б.Б, Б.А нарын хамт 2002 оноос 20 гаруй жилийн хугацаанд байнга амьдарч байна. Уг орон сууц нь миний өвөө Ц.Г, эмээ Д.Г нарын байр бөгөөд дүү бид нарын аав Г.Б аав, ээжтэйгээ энэ орон сууцанд хамт амьдарч, энэ хугацаанд бидний ээж З.Атэй 1995 онд гэр бүл болсон. Улмаар Чех улсад очиж ажиллахаар 1997 онд хамт явцгааж, өвөө, эмээ хоёр үлдсэн юм билээ. Энэ үед аавын төрсөн эгч болох Г.А, Г.Б******* нар нь өөрсдийн гэр бүлийн хамт тус тусдаа амьдардаг байснаас гадна, аавыг гадаадад ажиллаж байх үед буюу 1998 оны 5-р сарын 26-ны өдөр уг орон сууцыг эмээ Д.Г өөрийн нэр дээр хувьчилж үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 6943 тоот гэрчилгээ авсан байна. Миний аав Г.Б нь дээр нэр дурдсан төрсөн 2 эгчтэй, айлын отгон хүү байсан учир өвөө, эмээ нар маань монгол уламжлал, ёс заншлаа дагаж өөрсдийн орон сууцыг ганц хүүдээ өвлүүлнэ гэдэг байсныг бүгд мэддэг байсан байна. Аав, ээж 2 гадаадад ажиллаж амьдарч байх хугацаандаа 4 хүүтэй болсны ууган нь болох миний бие 1997 оны 12-р сарын 05-ны өдөр Чех улсын Брно хотод, дүү Б.Т 1998 оны 12-р сарын 31-ны өдөр, дүү Б.Б 2000 оны 4-р сарын 28-ны өдөр, дүү Б.А 2001 оны 9-р сарын 14-ний Польш улсын Варшав хотод төрцгөөсөн. Бид нар гэр бүлээрээ 2002 оны 1-р сард Монголд ирэх болсныг мэдээд аавын том эгч Г.А тухайн үед шинээр ашиглалтад орсон "Royal castle" хотхонд шинэ байр эмээ Д.Гт худалдан авч өгснөөр эмээ өөрийн орон сууцаа чөлөөлж манай гэр бүлд үлдээсэн ба бид өөрсдийн орон сууцанд ам бүлээрээ амьдарч байтал аав маань 2010 оны 7-р сарын 15-нд гэнэт нас барж дүү бид нар өнчирч хоцорсон юм. Аавыг нас барсны дараа эмээ -Аав нь бурхан болсон ч санаа зоволтгүй, байрыг чинь отгон ач хүү Б.Ад өвлүүлж үлдээнэ гэж бид******* хэлсэн. Гэвч эмээ Д.Г уг орон сууцыг шилжүүлж өгч чадаагүй байхдаа 2021 оны 5-р сарын 3-ны өдөр нас барж, аавын төрсөн эгч Г.А, Г.Б******* нар хууль ёсны өвлөгч болсон бөгөөд бид нар эмээгийн хүсэл ёсоор дүү Б.Ад шилжүүлж өгнө гэдэгт итгэж байсан юм. Гэтэл эмээг нас барснаас хойш 1 жил өнгөрөөгүй байхад буюу 2022 оны 3-р сарын 5-ны өдөр том эгч Г.А нас барснаар өвлөх эрх нь Монгол улсын иргэний хуулийн 529-р зүйлийн 529.1 дэх хэсэгт заасны дагуу түүний төрсөн хүү Э.С, Ж.О нарт шилжсэн болно. Г.Б*******, Э.С, Ж.О нар уг орон сууцыг хуульд заасны дагуу өвийн журмаар хүлээж авах талаар ямар ч яриа гараагүй, эмээ Д.Гын нэр дээр байдаг уг орон сууцны 6343 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ нь эх хувиараа Э.С ах дээр хадгалагдаж байгаа зэргээс үүдэн өвлөх эрхээсээ татгалзаж, өөрсдөө шийдвэр гаргаж эмээгийн хүсэл ёсоор дүү Б.Ад шилжүүлж өгөх юм байна гэсэн ойлголттой бид нар явж ирсэн юм. Түүнчлэн Г.Б******* эгч 2022 оны 10-р сард манай ээж З.А рүү утсаар ярьж Э.С дээр байгаа баримт бичгүүдийг авч орон сууцыг Б.А руу шилжүүлж авахгүй бол бусад ач, зээ нар нь булаацалдаж магадгүй шүү гэж сануулж байснаас үзэхэд тэрээр хуульд заасан хугацаанд өв хүлээн авах, өвлөх эрхийн гэрчилгээ оруулах өргөдөл нотариатчид гаргаагүй байсан нь тодорхой байгаа юм. Гэтэл энэ 12-р сарын эхээр намайг ажил дээрээ байхад Г.Б******* эгч над руу утсаар ярьж-Танай байрын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг би өөрийн нэр дээр гаргуулж авсан. Та нар байраа даруйхан чөлөөлж өгөөрэй. Би Г.А эгчийн миний нэр дээр байдаг 6 компанийн өрийг танай байрыг зарж барагдуулмаар байна гэж хэлсэн. Би тухайн үед нь сайн ойлгоогүй, бид нараар тоглоом шоглоом хийж байгаа юм болов уу гэж бодоод өнгөрсөн. Харин 12-р сарын 15-ны өдөр Сайн байна уу. Байр суллах хугацаагаа бичээрэй. Мэдээ хэлснээс хойш 14 хонолоо гэсэн чатыг улсын бүртгэлийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний зургийн хамт хүлээж аваад ярьж байсан зүйл нь үнэн юм байна гэдгийг ойлголоо. Чатаар ирүүлсэн зургаас үзэхэд Нийслэлийн улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгч Г.И нь Г.Б*******ыг бидний одоо амьдарч байгаа орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлтийн Ү- дугаарт бүртгэж, 2022 оны 11-р сарын 14-ний өдөр дугаар гэрчилгээ олгожээ. Г.Б******* нь бидний 20 гаруй жил байнга тасралтгүй амьдарч байгаа, өвөө эмээ нараас бидний эцэгт өвлөгдөх ёстой эд хөрөнгө болох энэ орон сууцыг өвлөж авах талаар урьд өмнө нь ямар ч асуудал гаргаж тавиагүй мөртлөө бидний эмээг нас барснаас хойш 1 жил 7 сар гаруйн хугацаа өнгөрсний дараа гэнэт өөрийн нэр дээр гэрчилгээ гаргуулсныг зөвшөөрөхгүй. Иймээс өвлөх эрхийн гэрчилгээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү…

 

2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

…нотариатч О.А 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Г.Б*******аас гаргасан өв хүлээн авах хүсэлтийг гэрчилсэн, нотариатч М.Х 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Г.Б*******д өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг гүйцэтгэхдээ хууль тогтоомж зөрчсөн гэж үзэж, нотариатч О.Агийн иргэн Г.Б*******аас гаргасан өв хүлээн авах хүсэлтийг 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гарын үсгийн бүртгэлийн 144 дүгээрт гэрчилсэн нотариатын үйлдлийг, нотариатч М.Х иргэн Г.Б*******аас гаргасан өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтийн дагуу 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр өвлөх эрхийн гэрчилгээ олгох бүртгэлийн 56 дугаарт өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг тус тус хүчингүйд тооцуулахаар энэхүү нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү…” гэжээ.

 

            Хариуцагч Г.Б*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Г.Б******* нь Ц.Г, Д.Г нарын 2 дахь охин болж 1960 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр м*******элсэн бөгөөд өөрийн төрсөн эгч, дүү, эцэг эхийн хамт Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, **************** тоотод оршин суудаг байсан. 1995 онд Өмч хувьчлалын тухай хууль батлагдсантай холбоотойгоор өөрсдийн амьдарч байсан Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, ************тоотод байрлах 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг хувьчлан авах боломж бүрдсэн тул Г.Б*******ын хувьд холбогдох бичиг баримтуудыг эрх бүхий байгууллагад бүрдүүлэн өгч 1998 оны 5 дугаар сарын 26-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг эх Д.Гын нэр дээр гаргу авсан байдаг. Уг орон сууцанд Г.Б*******ын бага дүү Г.Б******* гэр бүлийнхэн 2002 оноос хойш өнөөдрийг хүртэл амьдарч байгаа бөгөөд Г.Б нь 2010 оны 7 дугаар сарын 15-ны өдөр өвчний улмаас нас барсан. Хариуцагч Г.Б*******ын эх Д.Г нь, 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 84 насандаа өвчний улмаас, төрсөн эгч Г.А 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр мөн өвчний улмаас нас барсан байдаг. Ийнхүү төрсөн эгч Г.А, төрсөн дүү Г.Б нар нас барснаар Г.Б******* нь эх Д.Гын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, ************ тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т заасны дагуу өвлөн авах хууль ёсны ганц өвлөгч болсон тул Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1, 531.2, Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д тус тус заасны дагуу өв нээгдсэн газрын нотариатчид хүсэлтээ гаргаж Нийслэлийн тойргийн нотариатч М.Хаас 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 0056 тоот "Өвлөх эрхийн гэрчилгээ"-г авсан. Иймд Г.Б******* нь хууль ёсны ганц өвлөгч, өвлөх эрхийн гэрчилгээ гаргу авсан ажиллагаа нь холбогдох хууль тогтоомжид тус тус нийцсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Б.Ц******* нь өвлөх эрхийн гэрчилгээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй тухайд- Г.Б*******ын отгон дүү Г.Б нь дээр дурдсанчлан 2010 оны 7 дугаар сарын 15-ны өдөр өвчний улмаас нас барсан бөгөөд Г.Б нь Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1-д заасан өв нээгдэх үеэс даруй 10 жилийн өмнө нас барсан байна. Мөн Г.Б*******, Г.Б, Г.А нарын эх Д.Г нас барахдаа ямар нэгэн гэрээслэл үйлдээгүй, талийгаач эмээ Д.Г амьд ахуйдаа "... аав нь бурхан болсон ч санаа зоволтгүй, байрыг чинь отгон ач хүү Б.Ад өвлүүлж үлдээнэ..." гэж хэлсэн, амласан гэх үйл баримт нь Иргэний хуулийн 523 дугаар зүйлийн 523.1-д заасан гэрээслэлийн хэлбэрийн шаардлагыг хангах үндэслэл болохгүй тул Г.Б, түүний гэр бүлийн гишүүд, нэхэмжлэгч Б.Ц*******ийг хуульд зааснаар болон гэрээслэлээр өвлөн авах эрхтэй этгээд гэж үзэх боломжгүй юм. Иймд Б.Ц******* нь хууль ёсны ганц өвлөгч болох Г.Б*******ын өвлөх эрхийн гэрчилгээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

 

            Хариуцагч М.Хын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Нийслэлийн нотариатч М.Х миний бие 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр өвлүүлэгч Д.Гын өмчлөлийн Ү- улсын бүртгэлийн дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон. Иргэний хууль болон Нотариатын тухай хуулийн холбогдох зүйл, заалт, өвлөх эрхийн гэрчилгээ олгох үндэслэл болсон баримт бичгийг хянан үзэхэд өвлөх эрхийн гэрчилгээ олгосон дээрх нотариатын үйлдэл нь хууль тогтоомж зөрчөөгүй гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцу үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.3-т “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж тус тус заасан байдаг. Тодруулбал, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэл болгож буй Монголын Нотариатчидын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн №07 тоот тогтоол нь үндэслэлтэй ч байж болно, үндэслэлгүй ч байж болно, шүүх Сахилгын зөвлөлийн шийдвэрийг албажуулж, баталгаажуулдаг байгууллага биш юм. Иймд нотариатын өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдэл нь хууль тогтоомж зөрчсөн эсэх, энэ нь нотариатын үйлдлийг хүчингүйд тооцох үндэслэл болох эсэхийг холбогдох хууль тогтоомжийн дагуу шүүх шийдвэрлэнэ гэж үзэж байна. Иймд иргэн Б.Ц*******ийн нэхэмжлэлийн шаардлагаас М.Хт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

 

            Хариуцагч О.Агийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Иргэн Г.Б******* нь 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр өөрийн төрсөн эх Д.Гын өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, **************** тоот орон сууцыг өвлөн авах хүсэлтийг нотариатч О.Ад гаргасан. Г.Б******* нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т зааснаар нас барагч Д.Гын хууль ёсны өвлөгч байх бөгөөд нас барах үед нь хамт амьдарч байсан тул нотариатч нь холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу эрх, үүргийг тайлбарлан өгч зөвхөн өв хүлээн авах хүсэлтийг гэрчилсэн. Өвлөх эрхийн гэрчилгээ олгоход үндэслэх баримт бичгийн жагсаалтыг Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйл болон Нотариатын үйлдэл хийх зааврын 8 дугаар зүйлд нарийвчлан заасан бөгөөд дээрх хууль болон зааварт өв хүлээн авах хүсэлтийг гэрчилсэн үйлдэл нь дангаараа ямар нэгэн үр дагаварт хүргэхгүй юм. Харин өвлөх эрхийн гэрчилгээ олгох цогц ажиллагааны хувьд Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйл болон Нотариатын үйлдэл хийх зааврын 8 дугаар зүйлд заасан баримт бичгүүдийг үндэслэл болгохоор хуульчилсан ба нотариатч О.Агийн хувьд өвлөх эрхийн гэрчилгээг олгоогүй болно. О.Агийн гэрчилсэн өв хүлээн авах хүсэлт нь дангаараа өвлөх эрхийн гэрчилгээг олгох үндэслэл болохгүй. Тодруулбал, Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлд зааснаар нас барсны гэрчилгээ, эд хөрөнгийн лавлагаа, хорооны засаг даргын тодорхойлолт болон өв хүлээн авагчийн хүсэлт зэргийг үндэслэн олгодог бөгөөд эдгээрийн аль нэг нь байхгүй бол өвлөх эрхийн гэрчилгээг олгохгүй, эсхүл аль нэг нь дангаараа байвал мөн л өвлөх эрхийн гэрчилгээг олгох үндэслэлгүй юм. Иймд өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад нотариатч О.Агийн өв хүлээн авах хүсэлтийг гэрчилсэн үйлдэл хамаагүй. Хэрэв өвлөх эрхийн гэрчилгээ олгоход шаардагдах баримт бичиг бүрдүүлээгүй гэж үзвэл өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатч М.Х нь гэрчилгээг олгохгүй байх эрхтэй. Монголын нотариатчидын танхимын дэргэдэх сахилгын зөвлөлийн 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн тогтоолоор нотариатч О.Ад сануулах сахилгын шийтгэл ногдуулсан талаар нэхэмжлэгч нэмэгдүүлсэн шаардлагадаа дурдаж байх боловч энэхүү нөхцөл байдал нь О.А нарт холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд шууд хамааралгүй. Учир нь шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заасан журмын дагуу үнэлэх бөгөөд Монголын нотариатчидын танхимын дэргэдэх сахилгын зөвлөл нь шүүх биш болно. Өв хүлээн авах хүсэлтийг гэрчилсэн нотариатч О.Агийн үйлдэл хууль зөрчөөгүй, өвлөгдөх хөрөнгийн маргаад шууд хамааралгүй, дангаараа ямар нэгэн үр дагавар үүсгэхгүй тул О.Ад холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

 

            Гуравдагч этгээд З.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Миний бие нөхөр Г.Б******* хамт 1997 оны 2 дугаар сарын эхээр Чех улс руу явсан болно. Бид нар явахаасаа өмнө Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, ************** тоотод хадам аав Ц.Г, хадам ээж Д.Г нарын хамт ам бүл дөрвүүлээ амьдарч байсан ба биднийг явахад уг байранд хадмууд маань хоёулаа үлдсэн болно. Хадам аав Ц.Г 1997 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр нас барж, маш хүнд уй гашуу тохиолдсон боловч би том хүүгээ төрүүлэх болчихсон байсан учир ажил явдалд нь ирж чадаагүй, харин аавыг нас барснаас хойш 10 хоногийн дараа буюу 1997 оны 12 дугаар сарын 05-нд хүү төрсөн ба нөхөр маань өвөөгийнхөө Ц******* гэдэг нэрийг хүүдээ өгсөн юм. 1998 онд хадам ээж байраа хувьчилж авахаар болсон тул манай нөхрийн бичиг баримт шаардлагатай байна гэсний дагуу манай улсаас БНПУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтсээр бичиг баримтаа баталгаажу явуулсны дагуу хадам ээж, нөхөр Г.Б нар уг орон сууцыг 1998 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хувьчилж, өөрсдийн нэр дээр бүртгүүлсэн. Гэтэл үүнээс хойш нэг их удаагүй байтал хадам ээж, нөхрийн эгч Г.А нар намайг дахиад жирэмсэн болсныг дуулаад ам бүл нэмээд байгаа юм чинь байрыг чинь томсгож солих арга бодъё, байрыг чинь ээжийн нэр дээр дангаараа болгочихвол амар хялбар юм, өргөдөл, бичиг баримтаа явуул гэхээр нь явуулсны дагуу нөхрийг бүртгэлээс хасуулж, хадам ээж 1998 оны 5 дугаар сарын 26-ны өдөр өөрийгөө нэг хүний өмчлөгчөөр бүртгүүлж Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ авсан байсан. Үүнээс хойш одоог хүртэл өмчлөгч солигдоогүй, бүртгэлд ямар нэг өөрчлөлт ороогүй юм. Бид нар гадаад улсад 5 жил ажиллаж амьдарсан ба энэ хооронд 4 хүү төрүүлж өсгөсөн юм. 2001 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр миний өөрийн эцэг Д.Зундуй өвчний учир нас барсан тул нөхөр бид хоёр 4 хүүхдийнхээ хамт 2002 оны 1 дүгээр сард эх орондоо бүрмөсөн буцаж ирсэн бөгөөд тухайн үед Г.А эгч Баянзүрх дүүргийн "Royal castle" шинэ хороололд 3 байр худалдаж авсан байсны нэг******* нь өөрөө, нэг******* нь хадам ээж амьдарч байсан ба нэг байрыг дүү Г.Б*******даа өгсөнд одоо хүртэл Г.Б*******ын хүү Э.Амартүвшин нь гэр бүлийн хамт амьдарч байгаа юм. Түүнчлэн Зайсангийн "Bella vista" хотхонд Г.А эгч дүү Г.Б*******даа мөн нэг орон сууц авч өгсөн, эдгээр орон сууцууд нь өндөр зэрэглэлийн маш үнэтэй байрууд болохыг хүн бүр андахгүй мэддэг билээ. Гэтэл Г.Б******* Зайсангийн байраа зарж, хүү Э.Амартүвшиний өрийг дарахад зарцу илүү гарсан мөнгөөр нь одоо амьдарч байгаа Яармаг дахь орон сууцыг худалдаж авсныг Г.А эгч мэдээд маш их уурлаж, хүний аваад өгсөн юмыг аятайхан байлгаад байж чадахгүй, нэгэнт зарчихсан юм бол охин Э.Хдаа байрны мөнгө илүүчлэхгүй яасан юм, одоо надаар байр орон сууц авхуулна гэж санасны гарз шүү гэж загнаж байсныг би өөрөө сонсож байсан.  Г.А эгч 2010 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр миний хүү Б.Бийн төрсөн өдөр манай нөхөр Г.Бд цоо шинэ 11-99 УБП улсын дугаартай тухайн үед 130.0 мянган долларын үнэ бүхий Lexus570 маркийн машин бэлэглэсэн. Нөхөр маань уг машиныг унаж байгаад тэр жилийнхээ наадмын өмнөхөн монголд орж ирээд 1 жил гаруй явж байсан Hummer H2 маркийн автомашин дээр 20.0 мянган ам.доллар авч сольсон ба уг мөнгийг бизнес эрхлэх гарааны зориулалтаар хэрэглэнэ гэж ярьж байсан боловч уг санаа бодлоо хэрэгжүүлж чадалгүй 2010 оны 7 дугаар сарын 15-ны өдөр нас барсан харамсалтай явдал болсон. Нөхрийг маань нас бараад 21 хоног нь ч өнгөрөөгүй байхад Г.Б******* шөнийн 02 цагийн үед хүү Э.Амартүвшинийхээ хамт манайд ирээд дүүгийнхээ машиныг авна гэхээр нь нөхөр маань бурхан болоод удаагүй байхад эд хөрөнгийн хэрүүл маргаан хийгээд яах вэ, тэгээд ч миний хүүхдүүд насанд хүрээгүй том хүү маань дөнгөж 13 настай байсан учир би юу ч хэлээгүй, хүүхдүүдийг нас биед хүрэхээр харж үзэх байлгүй гэж бодоод өгөөд явуулсныг Э.Амартүвшин нь саяхныг болтол унаж эзэмшиж байсныг хамаатан саднууд маш сайн мэддэг юм. Гэтэл хүүхдүүдийг маань харж үзэх нь байтугай, хуулийг даа гишгэж бусдыг хууран мэхлэх замаар бидний амьдарч байгаа орон сууцыг өөрийн нэр дээрээ болгочхоод төрсөн ганц дүүгийнхээ өнчин хүүхдүүдийг дүн өвлийн хүйтнээр гудамжинд хөөж гаргахаар хөөцөлдөж эхэлс******* нь үнэхээр гомдолтой байгаа болно. Дөрөвдүгээрт, Би нөхөр, үр хүүхдүүдийнхээ хамт дээр дурдсан орон сууцанд 2002 оны эхнээс эхлэн хадам ээжийн буюу хууль ёсны өмчлөгчийн зөвшөөрсний дагуу байнга эзэмшиж, хуульд заасан орон сууц эзэмшигчийн үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн шударга эзэмшигчид билээ. Гэтэл уг орон сууцыг өмчлөх эрхийн гэрчилгээ гаргу авч, хүүхдүүдийг маань уг орон сууцыг чөлөөлж өгөхийг шаардах болсныг мэдээд би өнгөрсөн оны 12 дугаар сард Г.Б*******тай утсаар холбогдож юу болоод байгааг нь асуухад Г.А эгчийн үүсгэн байгуулсан 6 компани өөрийнх нь нэр дээр байдаг. Дээрх компаниудын өр төлбөрийг барагдуулахын тулд уг орон сууцыг зарж борлуулахаас өөр ямар ч аргагүй болсон мэтээр надад ярьсан яриа нь миний утсанд хадгалагдаж байгааг шүүх хуралдаан дээр жич танилцуулах болно. Энэ талаар талийгаач Г.Аийн төрсөн хүү Э.Сгээс тодруулж лавлахад Г.Б*******ын нэр дээр хэд хэдэн компани байгаа нь үнэн. Хэрэв үнэхээр өр төлбөр байдаг юм бол энэ нь түүнд хамаагүй, төлж барагдуулах ажлыг би өөрөө хариуцна гэж хариулснаас үзэхэд Г.Б******* нь талийгаачийн нэрийг барьж, түүнээс болж өрөнд орсон мэтээр мөн л худал ярьж, бусдад итгүүлэхийг оролдон ээлжит жүжгээ тавьж байгаа нь илт байна. Тавдугаарт, Миний хадам ээж Д.Г нь бие нь чилээрхүү эмнэлэгт хэвтэж байхдаа надад ач хүү Б.Агаа өөр дээрээ байрны өмчлөгчөөр нэмээд бүртгүүлчих юмсан, чи хөөцөлдөөч! гэхээр нь би:Та санаа зоволтгүй ээ. Бие чинь ядруу байхад нотариат, энэ тэрээр явах гэж танд төвөг удаад яах вэ. Тэртэй тэргүй бага ачийн чинь байр гэдгийг хүн болгон мэдэж байгаа юм чинь гээд л өнгөрсөн. Талийгаач эгч Г.А ч гэсэн амьд сэрүүн байхдаа энэ орон сууцыг нөгөө дөрвөн хүүхдийн байр гэж дандаа ярьдаг, цаг нь болохоор томсгож өгнө өө гэдэг байсныг хүү Э.С нь сайн мэдэж байгаа. Харамсалтай нь Г.А эгч энэ хүслээ биелүүлж чадалгүй цаг бусаар нас барсан нь харамсаад баршгүй явдал болсон, хэрвээ тэр амьд сэрүүн байсан бол Г.Б******* хэзээ ч энэ байрыг миний хүүхдүүдээс булааж авах оролдлого хийж чадахгүй байсан нь ойлгомжтой юм. Талийгаач Г.А нь дүү нартаа та болон тэднийхээ үр хүүхдүүдэд байнга анхаарал халамж тавьж, дэмжлэг туслалцаа үзүүлэн төрсөн эгчийн сэтгэлээр ханддаг байсанд нь бид одоо ч гүн талархалтай явдаг юм. Түүний хүү Э.С нь одоо миний хүүхдүүдтэй ойр дотно харилцаатай байж, амьдрал ахуйд нь байнга анхаарч, санаа тавьж байдагт нь их баярлаж явдаг. 2005 онд “Алтжин Бөмбөгөр" худалдааны төв шатаж, тухайн үеийн ханшаар Г.А эгч түрээслэгч нарт 4 тэрбум гаруй төгрөгийн хохирол төлөхөөр болоход миний нөхөр Г.Б төрсөн эгчдээ чадах ядахаараа туслахыг хичээн Толгойтод байсан хашаа байшин, блокийн үйлдвэр, хэрчсэн гурилын цехээ зараад 30,000,000 төгрөг өгөхөд Г.А эгч их баярлаж байсныг санаж байна. Энэ мэтээр үр хүүхдүүдээ хэн х*******ээ тустай, эвтэй найртай явуулахын оронд эсрэгээр нь эвдрэлцүүлэх алхам хийж байгаа Г.Б*******ын үйлдлийг үнэхээр ойлгохгүй байна…” гэжээ.

 

            Хариуцагч Г.Б******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “…Г.Б******* миний бие Ц.Г, Д.Г нарын 2 дахь охин болж 1960 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр м*******элсэн бөгөөд өөрийн төрсөн эгч, дүү, эцэг эхийн хамт Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, ************* тоотод байрлах, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг хувьчлан авах боломж бүрдсэн тул Г.Б*******ын миний бие холбогдох бичиг баримтуудыг эрх бүхий байгууллагад бүрдүүлэн өгч 1998 оны 02 дугаар сарын 10-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг эх Д.Г, дүү Г.Б нарын нэр дээр гаргу авсан. Дүү Г.Б маань Монгол Улсад оршин суудаггүй байсан тул ээж, эгчтэйгээ ярилцсаны үндсэн дээр уг орон сууцны өмчлөлөөс дүү Г.Б*******г хасу дахин 1998 оны 5 дугаар сарын 26-ны өдөр гэрчилгээг гаргуулж авсан байдаг. Уг орон сууцанд миний бага дүү Г.Б гэр бүлийн хамтаар 2002 оноос хойш өнөөдрийг хүртэл амьдарч байгаа бөгөөд Г.Б нь 2010 оны 7 дугаар сарын 15-ны өдөр өвчний улмаас нас барсан. Миний эх Д.Г 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 84 насандаа өвчний улмаас нас барсан байдаг. Ийнхүү төрсөн эгч Г.А, төрсөн дүү Г.Б нар маань нас барснаар Г.Б******* миний бие эх Д.Гын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 21 дүгээр байр, 9 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т заасны дагуу өвлөн авах хууль ёсны ганц өвлөгч болж үлдсэн. Мөн Г.Б******* миний бие эх Д.Гыг эцсээ хүртэл сахиж, хороо, өрхийн эмнэлгээс хөнгөлттэйгөөр эм, тариа бичүүлэн авч асарч, хамт амьдардаг байсан болно. Иймд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 520.1.1-д заасны дагуу Г.Б*******ыг эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, ************* тоотод байрлах 29 м.кв талбай бүхий орон сууцны хууль ёсны өвлөгчөөр тогтоож өгнө үү…” гэжээ.

 

            Нэхэмжлэгч Б.Ц*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Сөрөг нэхэмжлэлд дурдсанчлан Г.Б*******ын төрсөн эгч Г.А, төрсөн дүү Г.Б нар нас барснаар тэрээр өөрийн эх Д.Гын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, ****************тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийн өөрт ногдох хэсгийг иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т заасны дагуу өвлөж авах хууль ёсны өвлөгч болсныг миний төлөөлүүлэгч болон бидний зүгээс үгүйсгэсэн зүйл огт байхгүй юм. Гэвч Г.Б******* хуульд заасан хугацаа, журмын дагуу өв хүлээн аваагүй тул түүний сөрөг нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх хөрөнгийг өвлөж авах эрхээсээ татгалзсан гэж үзэж байгаа юм. Үүнийг доорх байдлаар тайлбарлаж байна.

Нэгдүгээрт, Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 “Энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу ... нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсэж, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ”. Тайлбар: Г.Б*******ын эх Д.Г нь 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдөр нас барсан учир дээрх хуулийн заалтын дагуу хууль ёсны өвлөгч нар болон Г.А, Г.Б******* нар 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн дотор өв хүлээн авах өргөдлөө нотариатад гаргах ёстой байсан болно.

Хоёрдугаарт, Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3 “Энэ хуулийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ”. Тайлбар: Г.Б******* нь хуульд заасан хугацаанд хүсэлтээ нотариатад гаргаагүй ба харин хугацаа өнгөрснөөс хойш 5 сар  дараа буюу нийслэлийн тойргийн нотариатч О.Ад 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр, нотариатч М.Хт 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр тус тус хүсэлт гаргасан байдаг. /хх-ийн 34, 38/ Үүнээс үзэхэд Г.Б******* нь дээрх маргаан бүхий эд хөрөнгийг өвлөхөөс татгалзсан болох нь тодорхой байна.

Гуравдугаарт, Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4 “Хүндэтгэн үзэх шалтгаан байвал өв хүлээн авах хугацааг шүүх сунгаж болно”. Тайлбар: Хууль тогтоогчийн зүгээс хугацаа хожимдуулсан өвлөгчид уг хугацааг сунгуулах боломжийг хуульчилсан. Гэвч Г.Б******* энэ боломжийг ашиглаагүй, өөрөөр хэлбэл түүнд хугацааг хожимдуулах хүндэтгэн үзэх шалтгаан байгаагүй байна.

Дөрөвдүгээрт, Иргэний хуулийн 529 дүгээр зүйлийн 529.1 “Хууль ёсны ... өвлөгч нь өв нээгдсэний дараа уг өвийг хүлээн авч чадалгүй нас барсан бол өвлөгдөх эд хөрөнгөөс түүнд оногдох хэсгийг хүлээн авах эрх түүний өвлөгчид шилжинэ”. Тайлбар: Хууль ёсны өвлөгч Г.А нь дээрх маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өөрт оногдох хэсгийг хүлээн авч чадалгүй 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр нас барсан болохыг сөрөг нэхэмжлэлд дурдсан байна. Ингэснээр түүнд оногдох хэсгийн өвлөх эрх түүний хууль ёсны өвлөгч нар болох хүү Э.С, Ж.О нарт хуульд заасны дагуу шилжсэн байна. Гэвч Г.Б******* нь эгч Г.А, дүү Г.Б нар нь нас барснаар өөрийгөө эх Д.Гын хууль ёсны ганц өвлөгч болж үлдсэн мэтээр сөрөг нэхэмжлэл гаргасан нь огт үндэслэлгүй болно.

Тавдугаарт: Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.2 “Энэ хуулийн 520.1.1-д заасан өвлөгч байхгүй, эсхүл тэдгээр нь өвлөхөөс татгалзсан ... бол нас барагчийн ... ач, зээ”. Тайлбар: Хуулийн энэ заалтаас үзэхэд хууль ёсны өвлөгч болох Г.Б******* өвлөх эрхээсээ татгалзсан учир талийгаач Д.Гын ач, зээ нар болох Г.Аийн хүүхдүүд Э.С, Ж.О, Г.Б*******ын хүү Э.Амартүвшин, охин Э.Х, Г.Б******* хүү Б.Ц*******, Б.Т, Б.Б, Б.А нар хууль ёсны өвлөгч болж үлдсэн байна. Г.Б*******ын өвлөх эрхээсээ татгалзсан байдал, нэгэнт татгалзсан бол шүүхийн журмаар өвлөгчөөр тогтоох талаар хуулийн зохицуулалт байхгүй байгааг харгалзан түүний гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

           

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, 6343 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ, Д.Гын нас барсны бүртгэлийн гэрчилгээ, З.Аийн иргэний үнэмлэхийн хуулбар, Г.Б******* нас барсны бүртгэлийн гэрчилгээ, гэрлэсний бүртгэлийн гэрчилгээ, 066233 дугаар олон хүүхэдтэй эхийн тэтгэврийн дэвтэр, Б.Ц*******ийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Б.Тулгийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Б.Бийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Б.Агийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Монголын нотариатчидын танхимын дэргэдэх сахилгын зөвлөлийн 2023.03.30-ны өдрийн 07 дугаар тогтоол, Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны 2023.05.23-ны өдрийн 4/2888 дугаар албан бичиг, Монголын нотариатчидын танхимын дэргэдэх сахилгын зөвлөлийн 2023.04.17-ны өдрийн баримт, Г.Дэлгэрсгийн төрсний бүртгэлийн лавлагаа, нас барсны гэрчилгээ, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Амгалан-Өрх ЗБН өрхийн эрүүл м*******ийн төвийн тодорхойлолт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.01.19-ний өдрийн 1598 дугаар шүүгчийн захирамж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.09.25-ны өдрийн 15901 дүгээр шүүгчийн захирамж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.10.12-ны өдрийн 418 дугаар шүүхийн тогтоол, депозит дансны ху,

Хариуцагч Г.Б*******аас шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хариу тайлбар, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Амгалан-Өрх ЗБН өрхийн эрүүл м*******ийн төвийн 2023.04.24-ний өдрийн 7 дугаар албан бичиг, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын 2023.04.24-ний өдрийн 36 дугаар албан бичиг, 0222 дугаар итгэмжлэл, 000371826 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, фото зургууд, зурвасууд,

 

Хариуцагч М.Хаас шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хариу тайлбар,

 

Хариуцагч О.Агаас шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хариу тайлбар,

 

Гуравдагч этгээдээс хариу тайлбар,

 

Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Монголын Нотариатчидын танхимын 2023.02.24-ний өдрийн 170 дугаар албан бичиг болон 2022.10.24-ний өдрийн 0056 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ болон бусад баримт бичгүүд, Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023.02.28-ны өдрийн 231 дугаар албан бичиг болон эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай орон сууцны дэлгэрэнгүй лавлагаа болон иргэн Г.Б*******ын 2022.11.14-ний өдөр гаргасан мэдүүлэг түүнд хавсаргасан нотлох баримт, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын 119 дүгээр албан бичиг болон 2023.06.06-ны өдрийн тодорхойлолт, Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны 2024.11.12-ны өдрийн 4/1746 дугаар албан бичиг, Монгол Улсын хууль зүй, дотоод хэргийн яамны 2023.05.08-ны өдрийн 7/2593 дугаар албан бичиг, О.Агийн 2023.04.21-ний өдөр гаргасан гомдол, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын 2023.04.24-ний өдрийн 36 дугаар албан бичиг, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Амгалан-Өрх ЗБН өрхийн эрүүл м*******ийн төвийн 2023.04.24-ний өдрийн 7 дугаар албан бичиг, Монголын Нотариатчидын танхимын дэргэдэх сахилгын зөвлөлийн 2023.05.12-ны өдрийн 23 дугаар албан бичиг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын 2024.11.29-ний өдрийн 221 дугаар албан бичиг, хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр зэрэг баримтыг тус тус шүүхэд гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч Б.Ц******* нь хариуцагч Г.Б*******д холбогду Өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг анх шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагч нараар О.А, М.Х нарыг татаж, Өв хүлээн авах 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 144 дугаарт бүртгэсэн нотариатын үйлдэл, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 56 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг тус тус хүчингүйд тооцуулахаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж,  хариуцагч Г.Б******* нь эх Д.Гын  эд хөрөнгө болох Сүхбаатар дүүрэг 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, *********** тоотод байрлах 29 м.кв талбай бүхий орон сууцны хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

 

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Б.Ц******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Сүхбаатар дүүргийн 5-р хороо, 5-р хороолол. ************* тоот хаягт байрлах орон сууцанд төрсөн дүү Б.Т, Б.Б, Б.А нарын хамт 2002 оноос хойш өнөөдрийг хүртэл амьдарч байна. Уг орон сууц нь миний өвөө Ц.Г, эмээ Д.Г нарын байр. Аав Г.Б ээж З.Атэй 1995 онд гэр бүл болж, Чех улсад 5 жил амьдарч, МУ-д 2002 онд ирснээс хойш маргаан бүхий орон сууцанд амьдарч байгаад аав маань 2010.07.15-ны өдөр нас барсан. Аавын төрсөн эгч болох Г.А, Г.Б******* нар нь өөрсдийн гэр бүлийн хамт тус тусдаа амьдардаг байсан. Өвөө, эмээ маань монгол уламжлал, ёс заншлаа дагаж өөрсдийн орон сууцыг отгон хүү Г.Бд өвлүүлнэ гэдэг байсныг бүгд мэддэг байсан. Аавыг нас барснаас хойш  эмээ Д.Г маань уг орон сууцыг отгон дүү Б.Ад шилжүүлж өгнө гэж хэлдэг байсан боловч шилжүүлж чадаагүй байхдаа 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдөр нас барсан. Эмээг нас барснаас хойш 1 жил өнгөрөөгүй байхад 2022 оны 3-р сарын 5-ны өдөр том эгч Г.А нас барснаар өвлөх эрх нь түүний төрсөн хүү Э.С, Ж.О нарт шилжсэн. Г.Б******* нь бидний 20 гаруй жил байнга өнөөдрийг хүртэл тасралтгүй амьдарч байгаа өвөө.эмээ нараас бидний эцэгт өвлөгдөх ёстой эд хөрөнгө болох маргаан бүхий орон сууцанд өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулахдаа хуульд заасан хугацаанд хүсэлтээ нотариатад гаргаагүй тул түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ. Түүнчлэн хариуцагч Г.Б******* өвлүүлэгч Д.Гыг нас барах үед түүнтэй хамт амьдарч байгаагүй, тусдаа өөрийн гэртээ амьдарч байсан. Талийгаачийг асруулахаар эгч Г.А гэрийн үйлчлэгч авч асруулж байсан бөгөөд бид оройдоо ээлжилж ирж хонож, бүгд орж гардаг байсан.Тиймээс өвлүүлэгчийг нас барах хүртэл хугацаанд Г.Б******* хамт амьдарч байгаагүй тул хуульд заасан хугацаанд нотариат болон Засаг даргад өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүссэн хүсэлтээ гаргах байтал хуульд заасан хугацаанд гаргаагүй тул түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ. Түүнчлэн хүндэтгэн үзэх шалтгаан байвал өв хүлээн авах хугацааг шүүх сунгана гэсний дагуу өв хүлээн авах хугацааг шүүхээр сунгуулаагүй байхад хариуцагч Г.Б*******д олгосон өвлөх эрхийн гэрчилгээ хуульд нийцээгүй тул зөвшөөрөхгүй. Түүнчлэн нотариатч О.А 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Г.Б*******аас гаргасан өв хүлээн авах хүсэлтийг гэрчилсэн, нотариатч М.Х 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Г.Б*******д өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг гүйцэтгэхдээ хууль тогтоомж тус тус зөрчсөн тул өв хүлээн авах 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хүсэлтийг 144 дүгээрт гэрчилсэн нотариатын үйлдлийг, нотариатч М.Хын хариуцагч Г.Б*******д олгосон 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 56 дугаарт бүртгэсэн өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг тус тус хүчингүйд тооцож өгнө үү...” гэж тайлбарладаг.

 

Хариуцагч Г.Б******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”…Миний бие Ц.Г, Д.Г нарын 2 дахь охин болж м*******элсэн. Өөрийн төрсөн эгч, дүү, эцэг эхийн хамт Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, ****************** тоотод оршин суудаг байсан. Уг орон сууцанд бага дүү Г.Б******* гэр бүлийнхэн 2002 оноос хойш өнөөдрийг хүртэл амьдарч байгаа. Дүү Г.Б нь 2010.07.15-ны өдөр, эх Д.Г  2021.05.03-ны өдөр, төрсөн эгч Г.А 2022.03.05-ны өдөр өвчний улмаас нас барсан. Ийнхүү төрсөн эгч Г.А, төрсөн дүү Г.Б нар нас барснаар Г.Б******* нь эх Д.Гын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, ********************** тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т заасны дагуу өвлөн авах хууль ёсны ганц өвлөгч, мөн ээжийгээ нас барах хүртэл нь хамт амьдарч асарч байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй...” гэж маргадаг.

           

            Хариуцагч О.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Б******* нь 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр өөрийн төрсөн эх Д.Гын өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, **** тоот орон сууцыг өвлөн авах хүсэлтийг нотариатч О.Ад гаргасан. Г.Б******* нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т зааснаар нас барагч Д.Гын хууль ёсны өвлөгч байх бөгөөд нас барах үед нь хамт амьдарч байсан тул өв хүлээн авах хүсэлтийг гэрчилсэн. Өвлөх эрхийн гэрчилгээ олгоход үндэслэх баримт бичгийн жагсаалтыг Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйл болон Нотариатын үйлдэл хийх зааврын 8 дугаар зүйлд нарийвчлан заасан бөгөөд дээрх хууль болон зааварт өв хүлээн авах хүсэлтийг гэрчилсэн үйлдэл нь дангаараа ямар нэгэн үр дагаварт хүргэхгүй, өвлөгдөх хөрөнгийн маргаад шууд хамааралгүй, дангаараа ямар нэгэн үр дагавар үүсгэхгүй тул О.Ад холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж маргаж байна.

Хариуцагч М.Х шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр өвлүүлэгч Д.Гын өмчлөлийн Ү- улсын бүртгэлийн дугаартай эд хөрөнгийг үндэслэн өвлөх эрхийн гэрчилгээ олгосон. Иргэний хууль болон Нотариатын тухай хуулийн холбогдох зүйл, заалт, өвлөх эрхийн гэрчилгээ олгох үндэслэл болсон баримт бичгийг хянан үзэхэд өвлөх эрхийн гэрчилгээ олгосон дээрх нотариатын үйлдэл нь хууль тогтоомж зөрчөөгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул М.Хт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж маргаж байна.

 

Б овогт Долгорсгийн Г нь 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдөр нас барсан болох нь түүний нас барсны №0000263711 тоот гэрчилгээгээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1-д зааснаар өв нээгджээ. /1хх 7 тал/

 

Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, ************* тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, 2 өрөө орон сууцны өмчлөгч нь талийгаач Д.Г болох нь 1998 оны 5 дугаар сарын 26-ны өдөр олгосон 6443 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /хх-ийн 6/

 

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх хууль ёсны өвлөгч болох бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй гэж зааснаар хариуцагч Г.Б******* нь талийгаачийн төрсөн охин буюу хууль ёсны өвлөгч болох нь иргэний үнэмлэхийн хуулбар, олон хүүхэдтэй эхийн тэтгэврийн дэвтэр, төрөл садны лавлагаагаа, зохигчдын тайлбараар тус тус тогтоогдож байна.  /1хх-11, 37/

 

Хариуцагч Г.Б******* нь талийгаач Д.Гын хууль ёсны өвлөгч болох талаар зохигч талууд хэн аль нь маргаагүй харин хариуцагч Г.Б******* өвлүүлэгч Д.Гыг нас барах үед түүнтэй хамт амьдарч байгаагүй, тусдаа өөрийн гэртээ амьдарч байсан. Талийгаачийг асруулахаар эгч Г.А гэрийн үйлчлэгч авч асруулж байсан бөгөөд бид оройдоо ээлжилж ирж хонож, бүгд орж гардаг байсан.Тиймээс өвлүүлэгчийг нас барах хүртэл хугацаанд Г.Б******* хамт амьдарч байгаагүй тул хуульд заасан хугацаанд нотариат болон Засаг даргад өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүссэн хүсэлтээ гаргах байтал гаргаагүй тул түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ. Түүнчлэн хүндэтгэн үзэх шалтгаан байвал өв хүлээн авах хугацааг шүүх сунгана гэсний дагуу өв хүлээн авах хугацааг шүүхээр сунгуулаагүй гэж нэхэмжлэгч, хариуцагч Г.Б******* талийгаач эх Д.Гыг нас барах хүртэл хамт амьдарч, асарч байсан түүний цорын ганц өвлөгч тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус маргасан.

Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1.-д Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ гэж заажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 119 тоот албан бичгээр “ Талийгаач Д.Г нь Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо Бэлла Виста хотхоны ***************** тоотод  өөрийн зээ хүү Э.С, бэр А, зээнцэр С.А, С.Ялалт нарын хамт бүртгэлтэй байсан. Нас барах үедээ тус хорооны 4 дүгээр хэсэг Роял Кроун Вилла хотхоны *********** тоот хаягт өөрийн охин Г.А (501 тоот), зээ хүү Э.С (301 тоот) нарын гэр бүлтэй хөрш гэрийн үйлчлэгчийн хамт амьдарч байсан. Түүний охин Г.Б******* ээж Д.Гтой хамт амьдарч байсан тухай хорооны Засаг даргын 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр үйлдсэн тодорхойлолт ташаа учир үүгээр залруулж байна...” гэх залруулгыг шүүхэд ирүүлсэн байна. /1хх-159 хуудас/

 

Түүнчлэн хорооны Засаг дарга С.Ариунтуяа шүүхэд гэрчийн мэдүүлэгтээ: “ …

Хариуцагч Г.Б*******ын өмгөөлөгч Г.Д: Таны тодорхойлолтод Вилла висстад бүртгэлтэй, гэхдээ Гэрэлт хотхоны *************** тоот хаягт оршин суудаг гэсэн тодорхойлолт байна гэхэд

Гэрч: Үүнд залру хэлчихье. Нийслэлийн бүх дүүргүүдийн хорооны Засаг дарга нарын, улс төрийн албан тушаалтнууд тухайн үед сонгууль дөхчихсөн үүнтэй холбоотой би гадуур хуралтай явж байсан. Энэ хүмүүс ингээд маргаад манай хороон дээр ирээд байгаа. Тэр 2022-2024 онд тухайн тодорхойлолтыг өгсөн байгаа гэхээр тодорхойлолтуудыг үзэхээр 2023 оны 4 сард Б******* гэдэг хүн манай хороон дээр тодорхойлолт авах гээд ирсэн. Тэр үед би өөрөө байгаагүй юм. Надыг орлодог Төрийн захиргааны албан хаагч, хорооны зохион байгуулагч над руу утсаар ярьсан.

Даргалагчаас: Таныг байхгүй байхад гаргасан гэх тодорхойлолтын он, сар, өдрийг тодорхой хэлнэ үү гэхэд

Гэрч: 2023 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр өрхийн эмнэлгийн магадалгаа авчирч үзүүлээд Б******* гэдэг иргэн тодорхойлолт авсан байгаа. Тэрийг би 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хороон Засаг дарга хүний хувьд өрхийн мэдээлэл болон хүн амынхаа мэдээллийг засаж залруулж явуулсан байгаа…

Хариуцагч Г.Б*******ын өмгөөлөгч Г.Д: Таны гаргасан тодорхойлолттой холбоотой асууж байна. Та залру гэсэн тодорхойлолтдоо Белла вестад бүртгэлтэй Рояал тавн беллад оршин сууж байгаад нас барсан гэсэн. Бүртгэл дээр нь С, Сгийн хүүхдүүд, эхнэр нь байна гэж бичсэн байна. Тэгэхээр 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүртэл Г Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Рояал тавн беллад амьдарч байсан уу? гэхэд

Гэрч: Үнэн гэв.

Хариуцагч Г.Б*******ын өмгөөлөгч Г.Д: Хүн өөрийн эцэг эхийг өөрийн эцэг, эхийг өвчтэй, бусад шалтгаанаар асарч байгаа, хамт амьдарч байгаа бол заавал хаягийн шилжилт хөдөлгөөн хийлгэх шаардлагатай юу? гэхэд

Гэрч: Энэ хүн эхийгээ асарч байсан гэдгийг тухайн үед анхан шатаараа яваад би ээжийгээ ингээд асран хамгаалж байгаа гээд манай ээж миний асаргаанд байдаг гээд түр оршин суугчийн бүртгэлд бүртгүүлээд, хорооны зохион байгуулагчид бүртгүүлээд, өрхийн эмнэлэгтээ албан ёсоор очиж бүртгүүлээд, хамтарсан багийн гишүүд нь хуралдаад асаргаанд байгаа болон асаргааны тэтгэмж өгдөг. Хороон засаг даргад бүртгүүлээд тэр архивд үлддэг гэв…

Хариуцагч Г.Б*******ын өмгөөлөгч Г.Д: Тэгэхээр амьжиргааны баталгаажих түвшнээс дээгүүр, өөрийн байртай, хүүхэдтэй хүн дээр асран хамгаалагч, харгалзан дэмжих нь тогтоогдог юм уу хуулиараа гэхэд

Гэрч: Ямар нэгэн ялгаварлалгүйгээр тогтооно гэв.

Даргалагчаас: Хариуцагч Б******* ээжийгээ харгалзан дэмжигчээр тогтоолгохоор хороондоо хүсэлт гаргасан уу гэхэд

Гэрч: Гаргаагүй гэв.

Хариуцагч Г.Б*******ын өмгөөлөгч Г.Д: Өрхийн эрүүл м*******ийн тодорхойлолтыг та харсан уу? 2023 оны 04 сарын 21-ний өдрийн гэхэд

Гэрч: Хараагүй. Өрхийн эрүүл м*******ийн тодорхойлолттой юм байна гэхээр нь би яаралтай гэж үзээд тодорхойлолт өг гэсэн гэв.

Хариуцагч Г.Б*******ын өмгөөлөгч Г.Д: 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн өрхийн эрүүл м*******ийн Б******* нь өөрийн эх Гыг асран хамгаалж хамт амьдарч байсан нь үнэн Г нь сахрын өвчний улмаас 2021 оны 05 сарын 03-ны өдөр нас барсан нь үнэн гэсэн тодорхойлолтыг үндэслээд 2023 оны 04 сарын 24-ний өдрийн засаг даргын тодорхойлолт чинь гарсан уу? ер нь өрхийн эрүүл м*******ийн төвийн тэр тодорхойлолтыг та юу гэж үзэж байна вэ? гэхэд

Гэрч: Өрхийн эрүүл м******* хэзээ ч иргэнийг ээжийгээ харж байсан гэдэг тодорхойлолт гаргахгүй. энэ хүн тэдэн сарын тэдний өдөр гэрт нь очоод ч юм уу тэдэн сарын тэдний өдөр амбулаториос үйлчилгээ авахад энэ хүн байсан гэдэг тэр юмыг л гаргана түүнээс хорооны ажлыг хэзээ ч өрхийн эмнэлэг хийхгүй өрхийн эмнэлэг хэзээ ч гэрт нь очиж тэр хүнийг өдөр болгон цаг тутам очихгүй. Дуудлага дуудахад алданги оног очдог байсан гэв…

Хариуцагч Г.Б*******ын өмгөөлөгч Г.Д: Белла виста хотхон дээр Г гуай албан ёсоор бүртгэлтэй байгаа тийм үү? гэхэд

Гэрч: Бүртгэлтэй байгаа гэв…

Хариуцагч Г.Б*******ын өмгөөлөгч Г.Д: Талийгч Г гуай одоо Белла вистагийн хэдэн тоотод бүртгэлтэй вэ? гэхэд

Гэрч: Хамгийн сүүлд амьдарч байсан 111 тоот дээр бүртгэлтэй

Хариуцагч Г.Б*******ын өмгөөлөгч Г.Д: Хариуцагч Б******* гуай Билла виста хэдэн тоотод амьдардаг вэ? гэхэд

Гэрч: 104 тоот гэв.

Хариуцагч Г.Б*******ын өмгөөлөгч Г.Д: Хариуцагч Б******* 104 тоотоос ээжийгээ асрахын тулд 111 тоотод бүртгүүлэх ёстой юу? Гэхэд

Гэрч: Б******* гэдэг хүн албан ёсоор хүсэлтээ гаргаад түр оршин суугчаар бүртгүүлээд, асаргаа тогтоолгоод, явах ёстой байсан гэтэл та өөрөө юу ч гаргаагүй гэв...” гэж, /2хх 25-29 тал/

 

Мөн талийгаач Д.Гт үйлчилж байсан гэрийн үйлчлэгч Д.Энхгэрэл гэрчийн мэдүүлэгтээ “….

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Таныг гэрийн үйлчлэгч хийж байхад Д.Г гуай хэнтэй амьдардаг байсан бэ? гэхэд

Гэрч: Ганцаараа амьдардаг байсан. Би өглөө 9 цагт ирээд орой 9 цаг өнгөрөөгөөд явдаг байсан гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Гэрийн үйлчлэгч ямар ажил хийдэг байсан бэ? гэхэд

Гэрч: Өглөө цай, өдрийн хоол цай, усанд оруулах, гэр орон цэвэрлэх гээд бүх ажлыг хийдэг гэв…

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Энэ үед Д.Гын гэрийнхнээс хүн ирж асарч, орж гарч байсан уу? гэхэд

Гэрч: Ирж байсан хүн байхгүй. Сүүлийн гардаг жил Б******* шөнийн цагаар ирж хонодог байсан гэв...

Гуравдагч этгээд: Г гуай маргааны зүйл болоод байгаа Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооллын 5 дугаар хороо ********* тоот орон байрны талаар ярьж байсан уу?

Гэрч: Хүүгийнх нь 4 хүү нь амьдардаг байсан. Тэгээд байраа битгий булаацалд хүүгийнхээ 4 хүүдээ байраа өгнө гэж хэлдэг байсан гэв.

Даргалагчаас: 4 хүүдээ өгнө гэж танд хэлдэг байсан юм уу? Б*******д хэлдэг байсан уу? гэхэд

Гэрч: Ер нь л тэгж ярьдаг байсан. Б*******д битгий булаацалд гэж хэлдэг байсан гэв…” гэж тус тус мэдүүлжээ.

 

Талийгаач Д.Г нь зээ хүү Э.С, бэр С.Ананстасия, зээнцэр С.А, С.Ялалт нарын хамт өрхийн бүртгэлтэй болох нь хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбараар тогтоогдож байх бөгөөд талийгаач охин Г.А, зээ хүү Э.С нартай хөрш зэргэлдээ тус тусын орон сууцанд амьдарч байсан болох нь бичгийн нотлох баримт, гэрчийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. /1хх-41 тал/

 

Хариуцагч Г.Б******* нь талийгаач эх Д.Гыг асарч, хамтран амьдарч түр оршин суугчаар бүртгүүлсэн болох нь бичгийн баримт болоод гэрчийн мэдүүлгээр тогтоогдохгүй байна. Шүүхэд хариуцагч Г.Б*******ын охин Э.Х гэрчийн мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг бусад бичгийн нотлох баримтаар нотлогдохгүй байх тул шүүх түүний гэрчийн мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлэх боломжгүй болно.

 

Дээрхээс дүгнэвэл хариуцагч Г.Б******* нь талийгаач эх Д.Гтой нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан болох нь тогтоогдохгүй байна.

 

Хамт амьдрах гэдэг нь гэр бүлийн анхдагч орчин буюу аж төрөх ёсны анхдагч ахуйг хамтдаа бүрдүүлж амьдрахыг ойлгоно. Өөрөөр хэлбэл гэр бүлийн хоол хүнс, ахуйн зардлыг хариуцах, гэр орныг цэвэрлэх, цэвэр цэмцгэр байлгах, цай, хоол хийх зэрэг аж төрөх анхдагч ахуйг бүрдүүлэн аж төрж байгаа этгээдүүдийн эдийн засгийн болоод хөдөлмөрийн нэгдлийг ойлгоно. Түүнээс өндөр настай эхдээ эм авчирч өгөх, хань болж оройд хаяа хонохыг хамт амьдарсан гэж үзэхгүй бөгөөд өндөр настай ээждээ туслах нь хүн ёсны эрхэм чанар юм. Түүнчлэн талийгаач Д.Гыг цэвэр орчинд амьдруулах, хоол унд хийж өгөх, түүнийг асруулахаар гэрийн үйлчлэгч талийгаач охин Г.А сонгон авч, тэд******* цалин олгож байсан зэргээс үзвэл шүүх хариуцагч Г.Б*******ыг Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1.-д зааснаар өвлүүлэгч Д.Гыг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч гэж үзэх үндэслэлгүй байна.  

 

Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2.-т Энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсэж, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ гэж зааснаар хариуцагч Г.Б******* нь 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр өв хүлээн авах хүсэлтээ гаргаж, бүртгэлийн 144 дугаарт бүртгэж, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 56 дугаартай  өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь өв нээгдсэн өдрөөс хойш нэг жилийн дотор гэх хуульд заасан хугацааг хэтрүүлжээ. /1хх-30-34, 38 хуудас /

 

Өөрөөр хэлбэл 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдөр өв нээгдсэн бөгөөд өвлөгч Г.Б******* нь өв нээгдсэн 2021.05.03-ны өдрөөс 2022.05.03-ны өдрийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсэж, өргөдөл нотариатад гаргах ёстой байсан хугацааг зөрчсөнөөс өвлөгч Г.Б*******ыг нь мөн хуулийн 528 дугаар зүйлийн 528.3.-т  зааснаар энэ хуулийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ.

 

Түүнчлэн мөн хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-т заасан … өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн авсан болох нь мөн хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй бөгөөд хариуцагч Г.Б******* уг үйл баримтад маргаагүй байна. Өөрөөр хэлбэл өвлөгдөх эд хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, *********** тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, 2 өрөө орон сууцанд миний бага дүү Г.Б******* гэр бүл 2002 оноос хойш өнөөдрийг хүртэл амьдарч байгаа гэх тайлбараас үзвэл өвлөгдөх эд хөрөнгийг эзэмдэн аваагүй буюу эрхлэн удирдаагүй, хүлээн аваагүй болох нь түүний тайлбараар тус тус тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4.-т Хүндэтгэн үзэх шалтгаан байвал өв хүлээн авах хугацааг шүүх сунгаж болно. Хугацаа сунгасан бол хугацаа хожимдуулсан өвлөгч нь бусад өвлөгчид буюу төрийн өмчлөлд шилжсэн эд хөрөнгөөс өөрт оногдох бэлэн байгаа эд хөрөнгө, эсхүл түүнийг борлуулсан үнийн зохих хэсгийг шаардан авах эрхтэй гэж заажээ. Хариуцагч Г.Б******* нь хүндэтгэн үзэх шалтгаан байвал өв хүлээн авах хуульд заасан дээрх хугацаа хэтрүүлсэн бол хугацаа сунгуулах хүсэлтээ шүүхэд гаргах эрх нь нээлттэй боловч шүүхэд өв хүлээн авах хугацааг сунгах хүсэлт гаргаагүй, энэ талаар хэрэгт баримт авагдаагүй байна.

 

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу хариуцагч Г.Б******* өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн аваагүй, эрхлэн удирдаагүй, нотариатад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсэж, өргөдөл гаргаагүй. Иймээс хуульд зааснаар хариуцагч Г.Б*******ыг өвлөгдөх эд хөрөнгөөс татгалзсан гэж үзэх нөхцөл бүрдсэн, ийнхүү хэтрүүлсэн хугацааг шүүхээр сунгуулаагүй, уг үйл баримт, нөхцөл байдлыг нягтлаагүй үйлдсэн нотариатын үйлдлийг зөвтгөх үндэслэлгүй байна.  Өөрөөр хэлбэл өвлөгч Г.Б******* нь өвлөхөөс татгалзсан буюу өвлөх эрхээ алдсан эсэхийг шалгалгүйгээр үйлдлийг гэрчилжээ.

Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.-д Өв нээгдсэн газрын нотариатч өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн Иргэний хуульд заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээ олгоно, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т Энэ хуулийн 31.1-д заасныг зөрчиж хийсэн нотариатын үйлдлийг шүүх нотариатчийн болон сонирхогч этгээдийн хүсэлтээр хүчингүйд тооцно гэж зааснаар нотариат нь Иргэний хуульд зааснаар тухайн нөхцөл байдлыг б шалгаж өвлөх эрхийн гэрчилгээ олгох бөгөөд ийнхүү хуульд нийцээгүй нотариатын үйлдлийг сонирхогч этгээд Б.Ц*******ийн хүсэлтээр Өв хүлээн авах 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 144 дугаарт бүртгэсэн нотариатын үйлдэл, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 56 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг  тус тус хүчингүйд тооцож үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Харин сөрөг шаардлагын хувьд хариуцагч Г.Б******* нь эх Д.Гын  өв хөрөнгө болох Сүхбаатар дүүрэг 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, ************** тоотод байрлах 29 м.кв талбай бүхий орон сууцны хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох сөрөг шаардлагын тухайд хариуцагч нь хууль ёсны өвлөгч боловч хуульд заасан хугацаанд өвлөх эрхээ хэрэгжүүлээгүйгээс өвлөх эрхээ алдсан байх ба өвлүүлэгчтэй хамт амьдарч байсан болох нь мөн тогтоогдохгүй байх тул сөрөг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 528.3, Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг тус тус баримтлан  Сүхбаатар дүүрэг 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, *************** тоотод байрлах 29 м.кв талбай бүхий орон сууцны хууль ёсны өвлөгчөөр Г.Б******* болохыг тогтоолгох сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Г.Б*******д олгосон 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №144 дугаартай өв хүлээн авах хүсэлт бүртгэсэн нотариатын үйлдэл, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №56 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг тус тус хүчингүйд тооцсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Агаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг, хариуцагч М.Хаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг тус тус гаргу нэхэмжлэгч Б.Ц*******эд олгож, хариуцагч Г.Б*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.    

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай. 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Ц.ОЮУНБИЛЭГ