Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 315/ШШ2025/00220

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                    

           Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг, ******* ******* хотхоны ******* тоотод оршин суух, утасны дугаар *******, ******* овогт ******* *******,

 

            “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

            Нэхэмжлэгч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Батцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 1. Нэхэмжлэгч ******* нь “ажиллаж байсан байдал тогтоолгох” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

  Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие 1987 оны 09-р сараас 1991 оны 08-р сарыг дуустал Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2-р яслид асрагчаар ажиллаж байсан.  Гэтэл тухайн ажиллаж байх үеийн зарим тушаал олдохгүй байгаа тул ажиллаж байсан байдлаа шүүхийн шийдвэрээр баталгаажуулах шаардлагатай болсон. Иймд намайг 1987-1991 онуудад Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2-р яслид асрагчаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

 

 2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, И.******* 1989 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр нээлгэсэн 050401 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Баруун-Урт хотын 2 яслийн эрхлэгчийн 1990 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 54 дугаартай “ээлжийн амралт олгох” тухай тушаал, Сүхбаатар аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын 1991 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн “ээлжийн амралт олгох” тухай тушаал, Сүхбаатар аймгийн Хууль эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 11/276 дугаартай лавлагаа, Сүхбаатар аймгийн Хууль эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 11/227 дугаартай лавлагаа, Яслийн бүлгийн хүүхдүүд болон хамт олонтойгоо авахуулсан фото зургууд, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.

             3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь 1987-1991 онуудад Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын 2-р яслид асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

           2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

            3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4. Нэхэмжлэгч ******* овогт ******* нь 1987 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 1991 оны 08-р сарын 25-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын 2-р яслид асрагчаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, И.*******г ажилд томилсон, чөлөөлсөн тушаалын бичилт бүхий 050401 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хх-5х), 1990, 1991 онуудын 54 дугаартай “асрагч *******д ээлжийн амралт олгох” тухай тушаалууд, (хх-6-7х), Сүхбаатар аймгийн Хууль эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 11/276 дугаартай И.******* Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын 2-р яслид асрагчаар ажиллаж байхдаа 1987, 1989-1991 онуудад авч байсан цалингийн бичиглэл бүхий лавлагаа, (хх-9х), Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 11/227 дугаартай лавлагаа (Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын 2-р яслийн 1990 оноос өмнөх онуудын тушаал, 1988 оноос хойшхи онуудын цалингийн баримт шилжиж ирээгүй тул *******д холбогдох баримт гараагүй болно гэх бичилт бүхий), (хх-9х), Бүлгийн сувилагч И.******* бүлгийн хүүхдүүдтэй болон яслийн хамт олонтой хамт авахуулсан фото зургууд, (хх-10-11х),

 

5. Гэрч гийн шүүхэд өгсөн: “...******* нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын 2-р яслид 1987-1991 оныг хүртэл асрагчаар ажиллаж байсан. Хамгийн бага анги буюу өлгийн ангийн асрагч байсан юм. Би Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын 2-р яслид 1986-1991 оныг хүртэл тогоочоор ажиллаж байсан. Манай ясли 1991 онд татан буугдсан. Бид хамт ажиллаж байсан болохоор И.******* ажиллаж байсныг мэднэ” гэх мэдүүлэг,

 

 6. Гэрч *******гийн шүүхэд өгсөн: “....******* нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын 2-р яслид 1987-1991 оныг хүртэл асрагчаар ажиллаж байсан. Ахлах, дунд, бага бүлэг гээд 3 асрагч байдаг байсан. ******* нь дунд бүлгийн асрагч байсан. Би Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын 2-р яслид 1987-1990 оныг хүртэл үйлчлэгчээр ажилласан. Бид хамт ажиллаж байсан болохоор И.******* ажиллаж байсан талаар сайн мэднэ” гэж мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

 7. Иймд ******* овогт ******* ******* 1987 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 1991 оны 08-р сарын 25-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын 2-р яслид асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

 

             8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна. 

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* 1987 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 1991 оны 08-р сарын 25-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын 2-р яслид асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         П.БОЛОРМАА