2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 192/ШШ2025/04485

 

 

 

 

    2025          05            26                         

                                     192/ШШ2025/04485

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

           Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Москва 54 гудамж, *********** байрлах О******* г******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-35, *********тоотод байрлах А******* с******* ХХК /РД:*******/-д холбогдох

Гэрээний үүрэгт 203,511,400 төгрөг гаргуулах үндсэн, 290,418,610.60 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Б*******, Г.Т*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Г*******,

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Цэнд-О******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О******* г******* ХХК нь гэрээний үүрэгт 203,511,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А******* с******* ХХК-д холбогдуулан гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: О******* г******* ХХК нь А******* с******* ХХК-тай 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 10/2018 дугаартай Барилгын ажил гүйцэтгэх гэрээ “Шилэн фасад, металл цонх, хаалга угсралт” гэрээг байгуулсан. Гэрээний дагуу О******* г******* ХХК нь А******* с******* ХХК-ийн хэрэгжүүлэх А******* центр төслийн хүрээнд Баянгол дүүргийн 3 дугаар хороонд байршилтай үйлдвэрийн бүс, Дундгол гудамж, ***** тоот А******* центр барилгын шилэн фасад, металл цонх, хаалганы ажлыг гүйцэтгэх, А******* с******* ХХК нь ажлын төлбөрт нийт 393,011,400 төгрөгийг 50 хувийг бэлнээр, 50 хувьд нь тооцож барилгын ******** тоот 46,13 м.кв талбайг бартераар О******* г******* ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон. Нэгдүгээрт, Гэрээний 1.5 дугаар зүйлд “Барилгын фасадын ажлын төсөвт өртөгт материалын үнэ, суулгалт, угсралт, тээвэр зэрэг орсон. ...төлбөрийн нөхцөлийг энэхүү гэрээний салшгүй хэсэг болгож Хавсралт №1-ээр батлав” гэжээ. Хавсралт №1-ийн 1 дэх заалтад гэрээний үнэ, материалын захиалгыг баталгаажуулсан ба 2 дахь заалтад урьдчилгаа төлбөрийг бараа материал захиалж баталгаажуулсан өдрөөс хойш 1 сарын дараа бэлэн төлөхөөр заасан. Захиалгыг нэгэнт 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр баталгаажуулсан тул О******* г******* ХХК нь БНХАУ-ын фасад, шил үйлдвэрлэгч харилцагч компани руу захиалгыг дамжуулсан. Гэтэл А******* с******* ХХК нь урьдчилгаа төлбөрөө гэрээнд заасны дагуу төлөөгүй тул үйлдвэрлэгч компани төлбөр төлөх хүртэл захиалсан барааг өөрийн агуулахад саатуулж, төлбөр төлөхийг шаардсан. Манай компани үйлдвэрлэгчтэй байгуулсан гэрээний дагуу төлбөрийг хугацаанд нь төлөөгүй алданги, агуулахын төлбөр зэрэг их хэмжээний нэмэлт төлбөрийг өөрсдөө төлж байж захиалсан зарим бараагаа авч ажлаа эхлүүлсэн. А******* с******* ХХК-ийн хувьд анх 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 89,500,000 төгрөг төлсөн. Өөрөөр хэлбэл, А******* с******* ХХК гэрээнд заасан үүргээ зөрчиж мөнгөө төлөөгүйгээс барилга угсралтын ажил удааширсан. Гэрээний 1.6-д “Ажил гүйцэтгэх төлөвлөгөө, гэрээний хугацаа, ажлын техникийн зургийг хавсралт №2-оор батлав” гэжээ. Гэтэл А******* с******* ХХК нь гэрээнд заасан урьдчилгаа төлбөрөө төлөөгүйгээс ажил гүйцэтгэх график, гэрээний хугацааг талууд хавсралтаар батлаагүй. Түүнчлэн барилгын ажил гүйцэтгэх нөхцөлийг хангаагүйгээс ажил удааширч байсан тул бид энэ талаар А******* с******* ХХК-д удаа дараа бичгээр мэдэгдэж байсан. Дээрх шалтгаануудын үед манай компани аль болох хичээн ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэж дууссан. Харин А******* с******* ХХК нь бэлэн мөнгө төлөх үүргээс:

-2018.10.11-ний өдөр 89,500,000 төгрөг,

-2018.11.13-ны өдөр 30,000,000 төгрөг,

-2018.11.19-ний өдөр 20,000,000 төгрөг,

-2018.11.22-ны өдөр 30,000,000 төгрөг,

-2018.11.30-ны өдөр 20,000,000 төлснөөр нийт 189,500,000 төгрөгийг 2018.11.30-ны өдөр төлсөн, 7,005,700 төгрөгийн үлдэгдэлтэй, 196,505,700 төгрөгт тооцон бартерын байрыг гэрээний ажил дуусаж, улсын комисс хүлээн авсан боловч өнөөдрийг хүртэл шилжүүлж өгөөгүй байна. Иймд 2018 оны 7 дугаар сарын 16-ны 10/2018 дугаартай гэрээний дагуу төлөх урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл 7,005,700 төгрөгийг А******* с******* ХХК-иас гаргуулж О******* г******* ХХК-д олгуулна уу. Хоёрдугаарт, Оффис үйлчилгээний талбай захиалан гүйцэтгэх Б14/19 дугаартай гэрээг 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр А******* с******* ХХК, О******* г******* ХХК нарын хооронд байгуулсан. Гэрээний 2.4-т “Төлбөр тооцоог 2018.07.16-ны өдрийн №10/2018 тоот “Шилэн фасад, металл цонх, хаалга угсралт”-ын барилгын ажлын гэрээний бартерын нөхцөлөөр хийгдэж байгаа болно” гэж заасан. 3.6-д гэрээнд заасан үүргээ захиалагч тал бүрэн биелүүлсэн нөхцөлд үйлчилгээний талбайг өмчлөх эрхийг захиалагч талд шилжүүлж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөх үүрэгтэй гэжээ. Мөн 10/2018 дугаартай Барилгын ажил гүйцэтгэх гэрээ -Шилэн фасад, металл цонх, хаалга угсралт” гэрээний хавсралт №1-ийн 4-д гэрээт ажлын гүйцэтгэл 100 хувь хийгдэж дуусаж улсын комисст хүлээлцсэний дараа бартерын талбайг хүлээлгэж өгнө гэж заасан. О******* г******* ХХК гэрээт ажлаа бүрэн гүйцэтгэж дуусгасан, А******* центр барилгыг улсын комисс хүлээн авч, одоо захиалагч нар хүлээн авч үйл ажиллагаа явуулж байгаа нь нийтэд тодорхой үйл баримт юм. Иймд 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 10/2018 дугаартай гэрээ, 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Б14/19 дугаартай гэрээний дагуу Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, үйлдвэрийн бүс, Дундгол гудамж, 19/2 тоот А******* центр барилгын *********** тоот 46,13 м.кв талбайг О******* г******* ХХК-ийн өмчлөлд шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэхийг А******* с******* ХХК-д даалгаж өгнө үү.

2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.

О******* г******* ХХК нь А******* с******* ХХК-тай 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 10/2018 дугаартай Барилгын ажил гүйцэтгэх гэрээ "Шилэн фасад, металл цонх, хаалга угсралт" гэрээг байгуулсан. Гэрээний дагуу О******* г******* ХХК нь А******* с******* ХХК-ийн хэрэгжүүлэх А******* центр төслийн хүрээнд Баянгол дүүргийн 3 дугаар хороонд байршилтай үйлдвэрийн бүс, Дундгол гудамж, ***** тоот А******* центр барилгын шилэн фасад, металл цонх, хаалганы ажлыг гүйцэтгэх, А******* с******* ХХК нь ажлын төлбөрт нийт 393,011,400 төгрөгийг 50 хувийг бэлнээр, 50 хувьд нь тооцож тус барилгын *********** тоот 46.13 м.кв талбайг бартераар О******* г******* ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон. Хариуцагчийн ирүүлсэн хариу тайлбар болон нотлох баримтаас үзэхэд 2019 оны 8 дугаар сарын 27-ны Оффис үйлчилгээний талбай захиалах гүйцэтгэх Б14/19 дугаартай гэрээнд заасан ажлын хөлсөнд тооцон О******* г******* ХХК-д шилжүүлэх ёстой Баянгол дүүрэг, 3 хороо, үйлдвэрийн бүс, Дундгол гудамж, 19/2 тоот А******* центр барилгын ************* тоот 46.13 мкв талбайг хариуцагч нь гэрээний үүргээ зөрчиж бусдад худалдсан байна. Иймд шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой байх шаардлагатай тул нэхэмжлэлийн 2 дахь шаардлагыг 196,505,700 төгрөг хариуцагчаас гаргуулах гэж өөрчилж байна. Иймд нэхэмжлэлийн 1 дэх шаардлага 7,005,700 төгрөг дээр гэрээний төлбөрийн 50 хувь болох 196,505,700 төгрөгийг нэмж нийт 203,511,400 төгрөгийг хариуцагч А******* Стэйт ХХК-иас гаргуулж өгнө үү…” гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Мөнгөн дүн бүрэн төлөгдсөн. А******* с******* ХХК-ийн нярав хийж байсан Энхцэцэг овогтой Дагважаргал нь /одоо ажлаасаа гарсан бөгөөд Ховд аймагт байгаа/ өөрийн хувийн 5129035283 тоот данснаас О******* г******* ХХК-ийн захирал М.С хүсэлтийн дагуу түүний охин гэх Б овгийн Т Н /РД:/-ын Хаан банкны тоот данс руу А******* с******* шилний урьдчилгаа хөлс гэсэн тайлбартай 7,000,000 төгрөгийг 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр шилжүүлсэн байдаг. Хоёрдугаарт, О******* г******* ХХК-тай хийсэн гэх “Оффис үйлчилгээний талбай захиалан гүйцэтгэх гэрээ” нь хуурамч гэрээ байх бөгөөд гүйцэтгэх захирлын гарын үсгийг дуурайлган зурсан гэрээ байна. Тус гэрээнд дурдсан үйлчилгээний талбайг иргэн Б овогтой Э // худалдан авсан бөгөөд цааш өөр этгээд рүү худалдсан өмчлөл шилжүүлсэн. Гуравдугаарт, О******* г******* ХХК нь №10/2018 тоот “Шилэн фасад, металл цонх, хаалга угсралт”-ын гэрээний үүргээ ноцтой зөрчсөн тул дараах төлбөрүүдийг тооцон төлүүлнэ. Үүнд:

-гэрээнд заасан тохирсон материалаар ажил гүйцэтгээгүй /чанарын хувьд муу материалаар орлуулан гүйцэтгэсэн тул материалын үнийн зөрүүг тооцон төлүүлнэ.

-ажлыг бүрэн гүйцэтгэж хүлээлгэж өгөөгүй орхисныг захиалагч А******* с******* ХХК өөрийн хүн хүч, материалыг гаргаж дуусгасан тул холбогдон гарсан зардлыг гаргуулна.

-ажлыг гэрээт хугацаандаа гүйцэтгэж хүлээлгэж өгөөгүй тул гэрээнд заасан алданги тооцно.

Энэ тайлбарын 3-т дурдсан асуудлаар сөрөг нэхэмжлэл гаргах тул одоогоор шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах үндэслэлгүй юм. Иймд О******* г******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангахгүй орхиж өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагч А******* с******* ХХК-д шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “...О******* г******* ХХК нь манай компанитай 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр №10/2018 тоот Барилгын ажил гүйцэтгэх "Шилэн фасад, металл цонх, хаалга угсралт"-ын гэрээг байгуулж, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо Үйлдвэрийн төвийн бүс/16020/, Дундгол гудамж ***** тоот хаягт байрлах А******* Центр төв 10 давхар оффис, үйлчилгээний барилгын гадна шилэн фасад, металл хаалга, цонх угсрах гүйцэтгэх ажлыг эхлүүлсэн хэдий ч бүрэн дуусгалгүйгээр орхин явсан. Манай компанийн зүгээс О******* г******* ХХК-д 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн А/51-19 тоотоор алданги тооцож эхэлсэн тухай, 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр А/68-19 тоотоор Гэрээ цуцлах тухай мэдэгдэл, 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр А/11-20 тоотоор Гэрээний хариуцлага тооцох тухай тус тус албан тоотуудыг хүргүүлж байсан. Гэрээ зөрчсөнтэй холбоотой 290,418,610.60 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Задаргаа тооцоо:

1. Барилгын ажил гүйцэтгэх гэрээнд нэрлэж захиалсан JOYDON, REYNAERS брэндийн хатааж ганжуулсан 3 давхар шилтэй материалаар хийж гүйцэтгэх байсан боловч НР брэндийн 2 давхар шилтэй материал орлуулан нийлүүлсэнтэй холбоотой үнийн зөрүү болох 123,019,000 төгрөг,

2. Барилгын ажил гүйцэтгэх гэрээний 6.4-т заасан алдангийг 2019.04.20-оос 2019.12.05 өдөр хүртэлх нийт 229 хоногийн алданги болох 89,999,610.60 төгрөг,

3. Дутуу орхисон барилгын ажлыг бусдаар гүйцэтгүүлсэнтэй холбоотой гэрээт ажлын зардал болох 60.000.000 төгрөг,

4. Барилгын ажил гүйцэтгэх гэрээний 6.6-ийг үндэслэн Өмгөөлөгчийн хөлс болох 10,400.000 төгрөг,

5. "О******* г*******" ХХК-ийн захирал М.С өөрийн охиноороо дамжуулан авсан 7,000,000 төгрөг. Анх О******* г******* ХХК-ийн захирал М.С нь тус ажлыг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор гэхэд дууссан байхаар амлалт өгч байсан бөгөөд гэрээний хавсралт №1-ийн 2-т заасан нийт 196,505,700 төгрөгийн урьдчилгааг таньдаг ББСБ-аас зээлдүүлэн өгч энэхүү ажилд зарцуулах боломжтой хэмээн итгүүлж манай компанитай 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр №10/2018 тоот Барилгын ажил гүйцэтгэх “Шилэн фасад, металл цонх, хаалга угсралт"-ын гэрээг байгуулж байсан. Тухайн үед захирал М.С санал болгосон ББСБ-аас авах зээл бүтэлгүйтэж манай компани гэрээнд заасан мөнгөн төлбөрийн үүргээ цувуулан өгөхөөр хэлэлцэн тохиролцсон. Ингээд анхны төлбөрийг захирал М.С хүсэлтээр өөрийнх нь охин гэх Б овгийн Т Н /РД:/-ын Хаанбанкны тоот данс руу "А******* с******* шилний урьдчилгаа хөлс" гэсэн тайлбартай 7,000.000 төгрөгийг 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр тухайн үед манай компанийн нярав хийж байсан Энхцэцэг овогтой Дагважаргалын 5129035283 тоот данснаас шилжүүлсэн юм. Үүнээс хойш 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 89,500,000 төгрөгийг, 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 30,000,000 төгрөгийг, 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 20,000,000 төгрөгийг, 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 50,000,000 төгрөгийг тус тус төлж гэрээний мөнгөн дүнгийн 196,500,000 төгрөгийн санхүүжилтээ гүйцээсэн. Гэвч О******* г******* ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхгүй ихээхэн цаг алдсан бөгөөд манай компанийн зүгээс олон удаа шаардсан, сануулсан албан тоотуудыг хүргүүлж байсан. Эдгээр албан бичгүүдийг /Э.Хишигням/ хүргэж өгөх бүрд О******* г******* ХХК-ийн оффис, ажлын байранд захирал М.С байдаггүй байсан бөгөөд ажилтан ажиллагсад нь "Захирал худлаа хэлсэн байна. Биднийг өөр газарт ажил гэж хэлсэн" хэмээн ярьж хэлдэг байсан. 2019 оны 02 сарын 01 өдөр №1/37 тоотоор "...үйлдвэр ажиллах хугацаа 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр бөгөөд шилний захиалга 14 хоногт үйлдвэрлэгдэж 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатарт орж ирэх тул гэрээт ажил 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр бүрэн дуусах" хүсэлт ирүүлсэн. Сунгасан хугацаанд О******* г******* ХХК-иас нийлүүлж байсан бараа материалууд нь хаяг, шошгогүй ирж байсан бөгөөд үүнийгээ тэд JOYDON, REYNAERS гэж тайлбарладаг байсан. Энэ талаар О******* г******* ХХК-иас 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1/87 тоотоор хүлцэл өчсөн агуулгатай албан тоот болон “Баталгаа гаргах тухай" албан бичгүүд ирж байсан. Анхны тохиролцоогоор цонхыг 3-н давхар шилтэй хийх байсан хэдий ч гүйцэтгэлийн үед 2 давхар шилтэй хийж гүйцэтгэсэн төдийгүй О******* г******* ХХК нь сунгасан хугацаандаа /2019.04.20/ ажлаа бүрэн гүйцэтгэж хүлээлгэн өгөөгүй бөгөөд дутуу орхин алга болсон. Бид удаа дараалан утсаар ярьж, албан бичиг өгсөн боловч эргэж ирээгүй. Үүнээс болж Барилга ашиглалтад орох өдөр хойшлогдсон бөгөөд тус барилгаас талбай худалдан авсан байгууллага, хувь хүмүүст манай компани захиалгын гэрээний алданги торгууль хүлээх болсон. Гүйцэтгээгүй дутуу үлдээсэн ажилд Рояал Пирамид ХХК-ийг хөлслөн ажиллуулж барилгыг 2019.12.05 өдөр ашиглалтад оруулсан. Иймд О******* г******* ХХК-ийг гэрээт ажлаа орхин явсан өдрөөс барилга ашиглалтад хүлээлгэн өгсөн өдөр /2019.04.20-2019.12.05/ хүртэлх нийт 229 хоногт гэрээний дагуух /хоногт 393,011,40 төгрөг/ алданги тооцсон. 2020 он гарснаар манай компани Барилгын ажил гүйцэтгэсэн нийт гэрээнүүдээ тодорхой хэмжээнд дүгнэсэн бөгөөд өр, авлага барагдуулах ажилдаа орсон. Энэ үед О******* г******* ХХК-тай хийсэн гэрээний биелэлт хангалтгүй байсан тул 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр А/11-20 Гэрээний хариуцлага тооцох тухай албан тоотоор нийт 235,417,000 төгрөгийн зөрүүг тооцон нэхэмжилж байсан. Тухайн үед О******* г******* ХХК-иас ямар нэгэн хариу өгөлгүй алга болсон тул бартерын тооцоонд өгөх байсан 196,505,700 төгрөгийн үнэ бүхий талбайг суутган үлдэгдэл 38,911,300 төгрөгийн тооцоог хаасан. Тухайн үед О******* г******* ХХК-иас ямар ч албан бичиг, нэхэмжлэл, хариу тайлбар ирж байгаагүй тул "энэ компани нь дутуу орхигдуулсан Барилгын ажил гүйцэтгэх гэрээний хариуцлагаа хүлээн зөвшөөрсөн байна" гэж ойлгосон. Гэтэл одоо О******* г******* ХХК нь 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/11-20 “Гэрээний хариуцлага тооцох тухай" А******* с******* ХХК-ийн албан тоот хүлээн авснаас хойш бүтэн 1 жил 6 сар өнгөрсний дараа шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар ямар нэгэн арга хэрэглэлгүйгээр шууд шүүхэд хандан нэхэмжлэл үүсгэн явж байгаа нь илэрхий хууль зөрчсөн байна. Иймд О******* г******* ХХК-иас захиалга өөрчилснөөс гарсан үнийн дүнгийн зөрүү 123,019,000 төгрөгийг, гэрээний алданги 89,999,610.60 төгрөгийг, дутуу орхисон барилгын ажлыг бусдаар гүйцэтгүүлсэнтэй холбоотой гарсан зардал болох 60,000,000 төгрөгийг, Өмгөөлөгчийн хөлс болох 10,400.000 төгрөгийг, О******* г******* ХХК-ийн захирал М.С өөрийн охиноороо дамжуулан авсан 7,000,000 төгрөгийг тус тус нэмэгдүүлэн нийт үнийн дүн 290,418,610.60 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамтаар гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү…” гэжээ.

 

 Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, О******* г******* ХХК-ийн дүрэм, 2018.07.16-ны өдрийн №10/2018 дугаартай Барилгын ажил гүйцэтгэх гэрээ “Шилэн фасад, металл цонх, хаалга угсралт” гэрээ, 2019.08.27-ны өдрийн №Б14/19 дугаар Оффис үйлчилгээний талбай захиалах гүйцэтгэх гэрээ, 2 давхрын байгуулалтын палан зураг, Металл хавтан угсралтын тоо хэмжээ, үнийн дүн, санхүүжилтийн график, О******* г******* ХХК-ийн 1/37 дугаар албан бичиг, 2018.11.27-ны өдрийн 1/46 дугаар албан бичиг, 2018.10.23-ны өдрийн 1/48 дугаар албан бичиг, 2018.10.18-ны өдрийн 1/37 дугаар албан бичиг, 2018.10.18-ны өдрийн 1/38 дугаар албан бичиг, 2018.11.27-ны өдрийн 1/47 дугаар албан бичиг, 2018.11.27-ны өдрийн албан бичиг, фото зургууд, дансны хуулгууд, А******* с******* ХХК-ийн 2018.10.25-ны өдрийн А/73 дугаар албан бичиг, 2018.10.25-ны өдрийн А/68 дугаар албан бичиг, 2018.11.16-ны өдрийн А/78 дугаар албан бичиг, 2019.01.04-ний өдрийн А/85-19 дугаар албан бичиг, 2019.01.18-ны өдрийн А/01-19 дугаар албан бичиг, 2019.01.31-ний өдрийн А/14-19 дугаар албан бичиг, 2019.03.06-ны өдрийн А/20-19 дугаар албан бичиг, 2019.05.17-ны өдрийн А/51-19 дугаар албан бичиг, 2019.03.18-ны өдрийн А/26-19 дугаар албан бичиг, О******* г******* ХХК-ийн 2019.02.01-ний өдрийн албан бичиг, Шүүхэд төлөөлөх итгэмжлэл, дансны хуулга, шинжээчийн дүгнэлт, хөрөнгийн үнэлгээний тайлан,

 

 Хариуцагчаас шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хариу тайлбар, харилцагчийн өглөгийн дэлгэрэнгүй лавлагаа, О******* г******* ХХК-ийн 2019.02.01-ний өдрийн албан бичиг, А******* с******* ХХК-ийн 2018.10.25-ны өдрийн А/68 дугаар албан бичиг, А******* с******* ХХК-ийн 2018.10.25-ны өдрийн А/73 дугаар албан бичиг, А******* с******* ХХК-ийн 2018.11.16-ны өдрийн А/78 дугаар албан бичиг, А******* с******* ХХК-ийн 2018.01.04-ний өдрийн А/85-19 дугаар албан бичиг, А******* с******* ХХК-ийн 2019.01.18-ны өдрийн А/01-19 дугаар албан бичиг, А******* с******* ХХК-ийн 2019.01.31-ний өдрийн А/14-19 дугаар албан бичиг, А******* с******* ХХК-ийн 2019.03.06-ны өдрийн А/20-19 дугаар албан бичиг, А******* с******* ХХК-ийн 2019.03.18-ны өдрийн А/26-19 дугаар албан бичиг, А******* с******* ХХК-ийн 2013.04.29-ний өдрийн А/44-19 дугаар албан бичиг, А******* с******* ХХК-ийн 2019.05.17-ны өдрийн А/51-19 дугаар албан бичиг, А******* с******* ХХК-ийн 2019.06.03-ны өдрийн А/62-19 дугаар албан бичиг, А******* с******* ХХК-ийн 2019.07.08-ны өдрийн А/68-19 дугаар албан бичиг, А******* с******* ХХК-ийн 2020.02.17-ны өдрийн А/11-20 дугаар албан бичиг, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2020.04.01-ний өдрийн №Х02/20 дугаар Оффис үйлчилгээний талбай худалдах, худалдан авах гэрээ, 2 давхрын байгуулалтын палан зураг, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021.11.01-ний өдрийн 10/7682 дугаар албан бичиг, А******* с******* ХХК-ийн 2021.10.25-ны өдрийн А/73-21 дугаар албан бичиг, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Хаан банк ХК-ийн 5129/1126 дугаар албан бичиг, Гаалийн ерөнхий газрын 2021.11.01-ний өдрийн 01-2/2723 дугаар албан бичиг, А******* с******* ХХК-ийн 2021.10.25-ны өдрийн А/71-21 дугаар албан бичиг, А******* с******* ХХК-ийн 2021.10.25-ны өдрийн А/72-21 дугаар албан бичиг, 2019.10.01-ний өдрийн №10-01/19 дугаар Захиалагчийн барилгын техникийн хяналтын нэгдсэн дүгнэлт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, А******* с******* ХХК болон О******* г******* ХХК-ийн хооронд байгуулсан 2018.07.16-ны өдрийн №10/2018 тоот шилэн фасад, металл цонх, хаалга угсралтын барилгын ажил гүйцэтгэх гэрээ дүгнэсэн акт, О******* г******* ХХК-ийн албан бичиг, О******* г******* ХХК-ийн 2018.10.18-ны өдрийн 1/37 дугаар албан бичиг, О******* г******* ХХК-ийн 2018.10.18-ны өдрийн 1/38 дугаар албан бичиг, О******* г******* ХХК-ийн 2018.11.27-ны өдрийн 1/46 дугаар албан бичиг, А******* с******* ХХК-ийн 2019.01.04-ний өдрийн А/85-19 дугаар албан бичиг, О******* г******* ХХК-ийн 2019.02.01-ний өдрийн 37 дугаар албан бичиг, 2019.07.15-ны өдрийн №02/2019 дугаар Барилгын ажил гүйцэтгэх нэмэлт ажлын гэрээ “Шилэн фасад, металл цонх, хаалга угсралт” гэрээ, 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн №01/21 тоот хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хавсралт №01 гэрээний тусгай нөхцөл, 2019.12.05-ны өдрийн 2019/765 дугаар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, А******* с******* ХХК-ийн цалин олгох жагсаалт, А******* с******* ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2022 оны 6 дугаар сарын тайлан, Монголын татварын албаны тодорхойлолт, шилжүүлгийн баримт, 2022.04.18-ны өдрийн 02/2022 дугаар Шүүхийн хөндлөнгийн шинжээчийн төлбөрийн гэрээ, Топ цонх шил ХХК-ийн албан бичиг, Топ цонх шил ХХК-ийн хуванцар, металл цонх хаалганы үнийн санал, О******* г******* ХХК-ийн 2018.10.18-ны өдрийн 1/37 дугаар албан бичиг, О******* г******* ХХК-ийн баталгаа, А******* с******* ХХК-ийн 2018.10.25-ны өдрийн А/68 дугаар албан бичиг, А******* с******* ХХК-ийн 2018.11.16-ны өдрийн А/78 дугаар албан бичиг, А******* с******* ХХК-ийн 2019.01.18-ны өдрийн А/01-19 дугаар албан бичиг, А******* с******* ХХК-ийн 2019.01.31-ний өдрийн А/14-19 дугаар албан бичиг, А******* с******* ХХК-ийн 2019.03.06-ны өдрийн А/20-19 дугаар албан бичиг, А******* с******* ХХК-ийн 2019.03.18-ны өдрийн А/26-19 дугаар албан бичиг, А******* с******* ХХК-ийн 2019.04.29-ний өдрийн А/44-19 дугаар албан бичиг, А******* с******* ХХК-ийн 2019.05.17-ны өдрийн А/51-19 тоот албан бичиг, А******* с******* ХХК-ийн 2019.06.03-ны өдрийн А/62-19 дугаар албан бичиг, фото зургууд, О******* г******* ХХК-ийн 2019.02.01-ний өдрийн 37 дугаар албан бичиг, А******* с******* ХХК болон О******* г******* ХХК-ийн хооронд байгуулсан 2018.07.16-ны өдрийн №10/2018 тоот шилэн фасад, металл цонх, хаалга угсралтын барилгын ажил гүйцэтгэх гэрээ дүгнэсэн акт, О******* г******* ХХК-ийн 2025.05.08-ны өдрийн 05/05 дугаар албан бичиг, дансны хуулга,

 

Шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Хохирлын үнэлгээний институтийн 2022.04.20-ны өдрийн 1/03 дугаар албан бичиг, 2022.05.23-ны өдрийн 1/63 дугаар албан бичиг, Үндэсний төв архивын 2022.06.09-ний өдрийн 03/661 дугаар албан бичиг, Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах А******* с******* ХХК-ийн 10 давхар оффис, үйлчилгээний барилгын хувийн хэрэг болон барилга архитектурын зургаас гадна фасад болон цонхны зураг /1 хавтас нотлох баримт/, Гаалийн ерөнхий газрын 2022.07.04-ний өдрийн 01-1/1849 дугаар албан бичиг, Хохирлын үнэлгээний институтийн 2022.09.08-ны өдрийн 1/73 дугаар албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022.09.30-ны өдрийн 10/8321 дугаар албан бичиг, Хаан банк ХК-ийн 2022.10.03-ны өдрийн 29/7172 дугаар албан бичиг, Хохирлын үнэлгээний институтийн 2022.10.24-ний өдрийн 1/77 дугаар албан бичиг, Хохирлын үнэлгээний институтийн 2025.04.03-ны өдрийн А/07 дугаар албан бичиг зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч О******* г******* ХХК нь хариуцагч А******* с******* ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 203,511,400 төгрөг гаргуулах үндсэн, 290,418,610.60 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

 

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... талууд 2018.07.16-ны өдөр 10/2018 дугаартай Барилгын ажил гүйцэтгэх гэрээ буюу Шилэн фасад, металл цонх, хаалга угсралтын гэрээг байгуулсан. Гэрээний дагуу Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Дундгол гудамж, ****** тоот А******* центр барилгын шилэн фасад, металл цонх, хаалганы ажлыг гүйцэтгэсэн. Ажлын нийт төлбөр 393,011,400 төгрөг, төлбөрийн 50 хувийг бэлнээр, 50 хувьд нь барилгын ******** тоот 46,13 м.кв талбайг бартераар О******* г******* ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон. Гэрээний Хавсралт №1-ээр гэрээний үнэ, материалын захиалгыг баталгаажуулж, 2 дахь заалтад урьдчилгаа төлбөрийг бараа материал захиалж баталгаажуулсан өдрөөс хойш 1 сарын дараа бэлэн төлөхөөр тохиролцсон. Захиалгын гэрээ 2018.07.16-ны өдөр баталгаажсан тул, БНХАУ-ын фасад, шил үйлдвэрлэгч харилцагч компани руу захиалгыг бид дамжуулсан. Гэвч А******* с******* ХХК нь урьдчилгаа төлбөрөө гэрээнд заасны дагуу төлөөгүй тул үйлдвэрлэгч компани төлбөр төлөх хүртэл захиалсан барааг өөрийн агуулахад саатуулж, төлбөр төлөхийг шаардсан. А******* с******* ХХК-ийн хувьд анх 2018.10.11-ний өдөр 89,500,000 төгрөг, 2018.11.13-ны өдөр 30,000,000 төгрөг, 2018.11.19-ний өдөр 20,000,000 төгрөг, 2018.11.22-ны өдөр 30,000,000 төгрөг, 2018.11.30-ны өдөр 20,000,000 төгрөг төлсөн. 7,005,700 төгрөгийн үлдэгдэлтэй, 196,505,700 төгрөгт тооцон бартерын байрыг гэрээний ажил дуусаж, улсын комисс хүлээн авсан боловч нэхэмжлэгчид шилжүүлж өгөөгүй байна. Иймээс төлбөрийн үлдэгдэл 7,005,700 төгрөг, гэрээний төлбөрийн 50 хувь болох 196,505,700 төгрөгт тооцсон бартерын байрыг бусдад худалдсан байх тул мөнгөн төлбөрөөр шаардаж байна. Иймд нийт 203,511,400 төгрөгийг хариуцагчаас гаргуулж  өгнө үү…” гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Гэрээний төлбөр бүрэн төлөгдсөн. А******* с******* ХХК-ийн нярав Э.Дагважаргал нь өөрийн хувийн 5129035283 тоот данснаас О******* г******* ХХК-ийн захирал М.С хүсэлтийн дагуу Т.Нийн Хаан банкны тоот дансанд А******* с******* шилний урьдчилгаа хөлс гэсэн агуулгаар 7,000,000 төгрөгийг 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр шилжүүлсэн. О******* г******* ХХК нь №10/2018 тоот “Шилэн фасад, металл цонх, хаалга угсралт”-ын гэрээний үүргээ ноцтой зөрчсөн. У******* нь гүйцэтгэгч О******* г******* ХХК нь гэрээгээр JOYDON, брэндийн хатааж ганжуулсан 3 давхар шилтэй материалаар шилэн фасадыг хийж гүйцэтгэхээр үүрэг хүлээж, төлбөрийг Захиалагчаас авсан боловч гэрээгээр тохиролцоогүй НР брэндийн 2 давхар хатаагаагүй, түүхий шилээр шилэн фасадын ажлыг гүйцэтгэсэн. Мөн REYNAERS  брэндийн хаалгыг гэрээний дагуу угсраагүй, бараа материалын гарал үүслийн паспортыг гэрээний явцад Захиалагч шаардсан боловч өгдөггүй ажлыг, гүйцэтгэсэн. Манай компани барилгын шилэн фасадыг анхнаасаа хатааж, ганжуулсан JOYDON болон REYNAERS  брэндийн бараа материалаар ажлыг гүйцэтгүүлэхээр ажлын захиалга өгч, бараа материалын үнийг төлж гэрээ байгуулсан боловч нэхэмжлэгч хатааж, ганжуулаагүй түүхий НР брэндийн 2 давхар, гарал үүсэл нь тодорхойгүй бараа материалаар ажлыг гүйцэтгэсэн нь ажлыг бүхэлд нь доголдолтой гүйцэтгэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй...” гэж маргадаг.

 

Талууд 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр “ Барилгын ажил гүйцэтгэх гэрээ /Шилэн фасад, металл цонх, хаалга угсралтын/ “ гэх нэртэй гэрээг нэг талаас Захиалагч буюу А******* с******* ХХК, нөгөө талаас Гүйцэтгэгч буюу О******* г******* ХХК нар №10/2018 дугаартай гэрээгээр гүйцэтгэгч буюу О******* г******* ХХК нь нийт 1168,59 м, тус ажлын гүйцэтгэлийг Герман резинтэй уур чийг тусгаарлагч SOUDAL наалттай, шилэн багч 6+16+6 мм нийт 28 мм зузаан шилэн багцтай, Герман улсын МАКО фирмийн тоноглолтой, Бельги улсын SOUDAL фирмийн хөөсөөр дулаалж

1.    Шилэн фасад 776,66 мбайна. JOYDON системийн 120мм зузаантай 2 давхар хатааж ганжуулсан Low дулаан алдагдалгүй/, 1 мүнэ 350,000 төгрөг нийт 271,831,000 төгрөг байна.

2.    Цонх 369,93 м2  байна. JOYDON системийн металл 70 мм зузаантай 2 давхар шилэн металл цонх, 1 м2 үнэ 280,000 төгрөг, нийт 103,580,400

3.    Хаалга 22 м2    байна. REYNAERS-р хийж гүйцэтгэнэ. Хаалга 1 мүнэ 800,000 төгрөг нийт 17,600,000 төгрөгөөр,

 бараа материал захиалж баталгаажуулсан өдрөөс хойш 1 сарын дараа 50 хувийн урьдчилгааг бэлэн мөнгөөр нийт 196,505,70 төгрөг олгохоор, гэрээний үлдэгдэл төлбөр болох 196,505,700 төгрөгт оффисын засвар үйлчилгээ тохижилт хийгдсэн 49,12м.кв талбайг бартераар, 1м.кв талбайн үнэ 4,000,000 төгрөгөөр тооцож өгөхөөр, гэрээт ажлын гүйцэтгэл 100 хувь хийгдэж дуусаж, улсын комисст хүлээлцсэний дараа бартерын талбайг хүлээлгэж өгөхөөр тус тус харилцан тохиролцжээ. /1хх-ийн 8-11,15 тал/

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд хамаарах, хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Нэхэмжлэгч ажлыг гэрээнд заасан бараа материал, тоо хэмжээгээр гүйцэтгэсэн гэж, хариуцагч ажлыг гэрээнд заасан бараа материалаар гүйцэтгээгүй, ажлыг бүрэн дуусгаагүй, гэрээгээр тохиролцсон бараа материалаар гүйцэтгээгүй тул ажлын гүйцэтгэл бүхэлдээ доголдолтой, гэрээний төлбөр шаардсан үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж мэтгэлцэж байна.

 

Гүйцэтгэгч буюу О******* г******* ХХК нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6.-д захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх, 350.1.8-д өөрийн материалаар ажил гүйцэтгэх бол зохих чанарын материалаар гүйцэтгэх үүргийг хуулиар хүлээхээр заажээ.

 

Гэвч гүйцэтгэгч нь гэрээгээр тохиролцсон шилэн багч 6+16+6 мм нийт 28 мм зузаан шилэн багцтай, 776,66 м2, JOYDON системийн 120мм зузаантай 2 давхар хатааж ганжуулсан, цонх 369,93 м2, JOYDON системийн металл 70 мм зузаантай 2 давхар шилэн металл цонх, Хаалга 22 м2, REYNAERS-р хийж гүйцэтгэхээр О******* г******* ХХК гэрээгээр үүрэг хүлээсэн боловч уг үүргээ гүйцэтгээгүй, ажлыг бүрэн дуусгаагүй болох нь шилэн фасадын туслан гүйцэтгэгчээр ажил гүйцэтгэсэн гэрч Л.Буяннэмэхийн мэдүүлэгтээ

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Б*******: 2018 онд А******* с******* ХХК-ийн А******* центр барилга дээр ажиллаж байсан уу?. Ажиллаж байсан бол ямар ямар ажил гүйцэтгэж байсан бэ? гэв.

Гэрч: Ажиллаж байсан. Тухайн үед шилэн фасадын угсралт, шиллэх болон шилэн фасадын ажлыг гүйцэтгэдэг байсан гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Б*******: Хугацааны талаар та санаж байна уу? Хэзээ эхлээд, хэзээ дууссан бэ? гэв.

Гэрч: Намар эхлээд өвөлжингөө ажилласан. Хавар нь дууссан байх. Олон жилийн өмнөх явдал. Ажлыг дуусгаад А******* центр дээр очсон. Очиход шилэн фасадын рамыг хийсэн байсан. Гадна талын шилэн фасадыг хийсэн. Төмөр рамыг хурдтай босгосон. Дараа нь шилний захиалга өгөөд шилийг хийж дуусгаад больсон гэв...

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Б*******: Бүрэн дуусгасан уу? Хэдэн хувьтай дуусгасан бэ? гэв.

Гэрч: 100 хувийн 90 гаруй хувьтай дуусгасан. Нэг давхрын үйлчилгээний төвийн жижиг жижиг деталь ажлууд үлдсэн байх магадлалтай. Дээд ажлуудыг 100 хувь хийж дуусгасан. Нэг давхрын үйлчилгээний төв хаалгатай хэсэг байсан. Таг дарагч зэрэг дуусаагүй. Жижигхэн ажил гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Б*******: Ямар шалтгаанаар дуусаагүй байх боломжтой вэ? гэв.

Гэрч: Материал дутсан байх. Материал байсан бол хийнэ гэв...

Хариуцагчийн өмгөөлөгч: Шилэн фасад хийхэд эхлээд төмрийг нь угсарч дуусгаад дараа нь шилнүүдийг авчраад угсардаг гэж ойлголоо. Зөв үү гэв.

Гэрч: Зөв гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч: Та ганжуулсан шилээр хийсэн үү? гэв.

Гэрч: Үгүй гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч: Хатааж ганжуулсныг яаж мэддэг вэ? гэв.

Гэрч: Нэгдүгээрт фасктай. Хоёрдугаарт, хатаасан газрынх нь тамга, лого шилний булан дээр байдаг. Гуравдугаарт, бүүр мэдэхгүй бол хага цохиж үзэх хэрэгтэй. Андашгүй өөр байдаг гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч: Би танд хавтаст хэргээс зураг хъя. Том том цууралтууд байна. Үүнийг хатааж янзалсан гэж ойлгогдох уу? гэв.

Гэрч: Цуурсан шил бол түүхий шил, ганжуулсан шил бол цуурахгүй гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч: Өөрөөр хэлбэл, хатааж ганжуулаагүй шил гэсэн үг үү? гэв.

Гэрч: Зөв гэв...

Хариуцагчийн өмгөөлөгч: Та түрүүнд хэлсэн. Дутуу орхигдсон фасадын шил дарагчийг хийж гүйцэтгэж дууссан уу? Энэ нь бараа материалын дутуугаас болоод орхигдоод байна уу гэв.

Гэрч: Нэг давхар бол бараа материалын дутуугаас болоод хийгдээгүй. Би хийгээгүй гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч: Та хаалга хийсэн үү? гэв.

Гэрч: Хаалгыг суулгаж өгсөн гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч: Ямар брэндийн ямар ажил хийсэн бэ? гэв.

Гэрч: Хийсэн. Нэлээн чанартай материал байсан. Суулгаад, бэхэлж өгсөн. Нэг давхар жижигхэн га талбай юм. Хоёр талын таг дарагч дутуу байсан учраас би үлдээсэн. Дахиж очоогүй гэв...

Хариуцагчийн өмгөөлөгч: Хамгийн сүүлд хэзээ энэ ажлыг дуусгаад явсан бэ? гэв.

Гэрч: Материал дуусаад явсан. Хавар байх гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч: Ямар материалаар хийж байгааг хараад мэдэх үү? гэв.

Гэрч: Мэднэ. HB цонхны материал нь 3 давхар шилтэй HB материалаар хийсэн гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч: Хаалга дээр REYNAERS гэдэг үг байдаг юм байна лээ. Яг энэ материал орсон уу? та энэ талаар мэдэх үү? гэв.

Гэрч: Харвал мэднэ гэв.

Даргалагчаас: Харахаар мэдэгддэг юм уу? гэхэд

Гэрч: Мэдэгдэнэ. Хийдэг хүмүүс нь хараад мэднэ. Энгийн хүмүүс мэдэхгүй. Муу материалаар хийхэд хэцүү гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч: HB энгийн,  JOYDON үнэтэй материал гэж би ойлгож байна. Зөв үү? гэв.

Гэрч: Үгүй. HB олон янз. Энэ шүүхийн гаднах фасад, материал бол хамгийн хямдхан муу материал байна. Үүнийг би хараад мэднэ. HB нь  JOYDON-аас хямдхан материал гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч: Үнийн зөрүүг мэдэх үү? гэв.

Гэрч: Мэднэ. Гаднах материал бол хямдхан. А*******гынх бол HB дотроо үнэтэй материал гэхдээ JOYDON-ны материалаар хийгээгүй. JOYDON нь бол илүү үнэтэй гэв...” гэжээ.

 

Түүнчлэн гүйцэтгэгчээс шүүхэд ирүүлсэн барааны гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн HB брэндийн түүхий шилээр шилэн фасадыг гүйцэтгэсэн тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргээр тус тус гэрээний үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй болох нь тогтоогдож байх тул гүйцэтгэгчийг доголдолгүй, ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгсөн гэж шүүх үзэхгүй.

 

 

Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.3.-т Хэрэв гэрээнд ажлын үр дүнгийн тоо, хэмжээ, чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэж заасан бөгөөд барааны чанар буюу ямар чанартай, аль фирмийн бараа материалаар хийхээр  талууд гэрээгээр тохиролцсон бол гэрээнд заасан материалаар О******* г******* ХХК ажлыг гүйцэтгэх үүрэгтэй байх тул уг ажлын үр дүн биет байдлын доголдолтой ажил болсон байна.

 

Өөрөөр хэлбэл талууд гэрээгээр гүйцэтгэх ажлын барааны чанар, материалын брэндийн сонголтыг харилцан тохиролцож, шилэн фасадыг хатааж, ганжуулсан шилээр хийхээр тохиролцсон байхад гүйцэтгэгч хатааж, ганжуулаагүй түүхий шилээр, гэрээгээр тохиролцоогүй материалыг сонгож, гэрээнд зааснаас өөр материалаар ажлыг гүйцэтгэсэн нь ажлын үр дүн биет байдлын доголдол хамаарна. Түүнчлэн барилгын салбарын ажлын гүйцэтгэлийн төлбөр тухайн ажлыг ямар бараа, материалаар гүйцэтгүүлэхээс шууд шалтгаалж ажлын төлбөрийн үнэ тодорхойлогддог. Талуудын тохиролцсон гэрээгээр ажил гүйцэтгэх материалыг гэрээгээр тохиролцсон тул уг материалаар гүйцэтгэгч О******* г******* ХХК ажлыг  гүйцэтгэх үүрэгтэй  бөгөөд уг үүргээ биелүүлээгүйгээс ажлын үр дүн биет байдлын доголдолтой болжээ.

 

Тээврийн хэрэгслийн цонхны шилийг хатаасан шилээр хийдэг бөгөөд осол болсон үед хатаасан шил бутарч хагардаг тул зорчигчид нэмэлт гэмтэл үүсгэхээс сэргийлэх зорилгоор сонгодог. Үүнтэй адил шилэн фасадан барилгыг хатаасан шилээр гүйцэтгэснээр газар хөдлөх явцад шил хагарах аюулын улмаас нэмэлт гэмтэл үүсэхээс сэргийлэх, түүнчлэн шилэн багч 6+16+6 мм нийт 28 мм зузаан шилэн багцтай цонхыг хийснээр барилгын дулаан алдалтыг багасгах хүчин зүйлүүд барааны сонголт, гэрээний үүргээ биелүүлэх ажлын үр дүнтэй шууд хамааралтай юм.

 

Иймээс дээрхийг нэгтгэн дүгнэвэл үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, түүхий шилээр хийсэн материалын зөрүү төлбөр 123,019,000 төгрөг, гэрээгээр хүлээсэн үүргээ доголдолгүй, гэрээнд заасан хугацаанд хүлээлгэж өгөөгүйгээс гэрээгээр тохиролцсон алданги 89,999,610 төгрөг нийт 213,018,610 төгрөгийн сөрөг шаардлагыг хангах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Харин бусдаар 60,000,000 төгрөгийн ажил гүйцэтгүүлж, төлбөр төлсөн болох тогтоогдоогүй, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах нь тухайн хариуцагчийн сонголт тул өмгөөллийн зардал 10,400,000 төгрөг нийт 70,400,000 төгрөгийн сөрөг шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 236 дугаар зүйлийн 236.6, 219 дүгээр зүйлийн 219.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О******* г******* ХХК-ийн үндсэн нэхэмжлэлийн шаардлага 203,511,400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч О******* г******* ХХК-иас 213,018,610 төгрөгийг гаргуулж хариуцагч А******* с******* ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 77,400,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн  төлсөн 1,175,507 төгрөг, хариуцагчийн төлсөн 1,610,044 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 1,223,043 төгрөг, шинжээчийн зардал 6,000,000 төгрөгийг гаргуулан хариуцагчид тус тус олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                     Ц.ОЮУНБИЛЭГ