| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2025/00234И |
| Дугаар | 315/ШШ2025/00221 |
| Огноо | 2025-07-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 315/ШШ2025/00221
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар баг, Овоот гудамжны ******* тоотод оршин суух, утасны дугаар *******, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Батцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь “ажиллаж байсан байдал тогтоолгох” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оныг дуустал Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлийн Дөхөм бригадад малчнаар ажиллаж байсан. Би эм хонь малладаг байсан. Гэтэл тухайн үеийн баримт бичгүүдийг Баяндэлгэр сум архивт өгөөгүйн улмаас энэ талаарх бичиг баримтууд архиваас гарахгүй байгаа тул ажиллаж байсан байдлаа шүүхийн шийдвэрээр баталгаажуулах шаардлагатай болсон. Иймд намайг 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оныг дуустал Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлийн Дөхөм бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлийн 1991 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн цалингийн цэс, 1991 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн ******* нэртэй “Хөрөнгө оруулалтын эрхийн бичиг, Сүхбаатар аймгийн Хууль эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 11/219 дугаартай лавлагаа, Д.******* 656402 дугаартай цэргийн батлах, Д.******* 1981 оны 03 дугаар сарын 15-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оныг дуустал Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлийн Дөхөм бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгч ******* овогт ******* Мөнхбаатар нь 1990 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, Д.******* 1990 онд ажиллаж байхдаа авч байсан цалингийн бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хх-11х), 1991 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн ******* нэртэй “Хөрөнгө оруулалтын эрхийн бичиг, (Эх орны төлөө нэгдэл, нийт худалдан авсан хувьцаа 7000 гэх бичиглэл бүхий) (хх-7х), Сүхбаатар аймгийн Хууль эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 11/219 дугаартай лавлагаа, (Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлийн 1988 оноос хойшхи онуудын цалингийн баримт шилжиж ирээгүй тул *******т холбогдох баримт гараагүй болно гэх бичилт бүхий), (хх-9х),
5. Гэрч *******ын шүүхэд өгсөн: “...******* нь Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлийн Дөхөм бригадад илгээлтээр 1986 онд малчин болж, 1991 оныг дуустал ажилласан. Тасралтгүй л мал маллаж байсан хүн. Манайх Дөхөм бригадад Д.*******хтай айл саахалт байсан учир бие биенээ маш сайн мэддэг. Хамт малчнаар ажиллаж байсан” гэх мэдүүлэг,
6. Гэрч *******ын шүүхэд өгсөн: “....******* нь Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдэлд илгээлтээр 1986 онд малчин болж, 1994 оныг дуустал тасралтгүй ажилласан. Энэ хугацаанд 1988-1990 онд цэрэгт яваад сүрьеэ өвчний улмаас 3 сарын өмнө цэргээс халагдаж ирсэн. Эм хонь голдуу маллаж байсан. Би Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдэлд 1980-1991 оныг хүртэл малчнаар тасралтгүй ажиллаж байсан. Бид нэг баг бригадын нэг дорын улс болохоор Д.******* ажиллаж байсан талаар сайн мэднэ” гэж мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
7. Иймд ******* овогт ******* ******* 1990 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
8. Харин нэхэмжлэгч ******* нь 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 19******* оныг хүртэл Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдэлд малчнаар ажилласан гэх нэхэмжлэлийн шаардлага нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* 1990 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Нэхэмжлэгч ******* нь 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 19******* оныг хүртэл Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдэлд малчнаар ажилласан гэх бичгийн нотлох баримтыг бүрдүүлж, шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА