| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сарантуяагийн Ганбат |
| Хэргийн индекс | 128/2024/0607/З |
| Дугаар | 128/ШШ2025/0426 |
| Огноо | 2025-06-03 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 128/ШШ2025/0426
2025 06 03 128/ШШ2025/0426
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т******* ХХК
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б*******
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.О
Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай дугаар захирамжийг хүчингүй болгуулах.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчээс Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлагаар маргаж байна.
2.Маргааны үйл баримтын талаар дурдвал:
2.1.Анх Нийслэлийн Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай ******* дугаар захирамжаар Баянгол дүүрэг, 17 дугаар хороонд Т******* ХХК-д 800 м.кв газрыг сургалт, боловсролын зориулалтаар 5 /тав/ жилийн хугацаатай газар эзэмшүүлэх эрхийг олгожээ.
2.2.Хариуцагч Нийслэлийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай 255 дугаар захирамжаар нэхэмжлэгч Т******* ХХК-ийн эзэмшлийн Баянгол дүүрэг, 16 дугаар хорооны нутагт байрлах 800 м.кв газрын зориулалтыг өөрчилж, үйлчилгээний зориулалттай болгосон байна.
2.3.Мөн хариуцагч Нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай дугаар захирамжаар нэхэмжлэгч Т******* ХХК-ийн эзэмшлийн 16 дугаар хороонд байрлах үйлчилгээний зориулалттай 800 м.кв газрын эзэмших эрхийн хугацааг 1 /нэг/ жилийн, 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай ******* дугаар захирамжаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар тус тус сунгажээ.
2.4.Хариуцагч Нийслэлийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай ******* дугаар захирамжаар маргаан бүхий нэхэмжлэгч Т******* ХХК-ийн эзэмшлийн 800 м.кв газрын эзэмших эрхийн хугацааг 15 /арван тав/ жилийн хугацаагаар сунгасан байна.
2.5.Дээрх захирамжийг үндэслэн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Нийслэлийн Газрын албанаас нэхэмжлэгч Т******* ХХК-д маргаан бүхий 800 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийн 000026210 дугаартай гэрчилгээг 15 /арван тав/ жилийн хугацаатайгаар бичиж олгож, нэхэмжлэгч нь 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Нийслэлийн Газрын албаны дарга, газар зохион байгуулагч нартай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг 15 /арван тав/ жилийн хугацаатайгаар байгуулжээ.
2.6.Дээрх байдлаар нэхэмжлэгч Т******* ХХК нь маргаан бүхий Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16 дугаар хороонд байрлах үйлчилгээний зориулалттай 800 м.кв газрыг эзэмшиж байхад нь хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь маргаан бүхий 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай дугаар захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэжээ.
2.7. Тус шүүх нэхэмжлэгчээс гаргасан Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
3.Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Манай компани нь Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээний зориулалтаар 800 м.кв газрыг эзэмшдэг ба тус газраа эзэмшиж ирснээс эхлэн Газрын тухай хуульд заасан газар эзэмшигчийн үүргээ бүрэн биелүүлж ирсэн. Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 -д заасны дагуу Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээний зориулалтаар 800 м.кв газрыг эзэмшигч нь газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бөгөөд эзэмшил газраа 2 жил болон түүнээс дээш хугацаанд зориулалтаар ашиглаагүй" гэсэн үндэслэлээр манай компанийн газар эзэмших эрхийг хүчингүй шийдвэрлэсэн байна. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т "Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална", 4.2.1-д хуульд үндэслэх", 4.2.3-д "хуульд заасан төрийн болон албаны нууцад хамаарахаас бусад үйл ажиллагаанд ил тод, нээлттэй байх", 4.2.5-д "зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх", 4.2.6-д "бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах", 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно", 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ" 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно", 26.2-т "Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ", 27 дугаар зүйлийн 27.1-д Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно", 27.5-д "Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна" гэж тус тус заасан байна. Нийслэлийн Засаг даргаас манай компанийн эзэмшлийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны үйл ажиллагаанд баримталбал зохих тусгай зарчмыг зөрчсөнөөс гадна, нотлох баримт цуглуулж бодит нөхцөл байдлыг тогтоох, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж, хөндөгдөж буй манай компанитай холбогдуулан сонсох ажиллагаа явуулж, тайлбар, санал гаргах боломжоор хангаагүй нь хуулийн ноцтой зөрчил болсон байна.
Нөгөөтээгүүр манай компани нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан зөрчлийг үүсгээгүй, газрын төлбөрөө цаг тухайд нь төлж, газар эзэмших хүндэтгэн үзэх шалтгаантай байсан бөгөөд сонсох ажиллагаа явуулаагүйн улмаас энэ нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж гаргаагүйд гомдолтой байна. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно:", 47.1.6-д захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй", 47.2-т "Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна", Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д "Захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт, байгуулсан захиргааны гэрээ илт хууль бус болох, эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох болон захиргааны хэм хэмжээний акттай холбоотой нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарна гэж тус тус заасан байна. Хэдийгээр Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай дугаар захирамж нь гараад тодорхой цаг хугацаа өнгөрсөн боловч энэ захирамжийг манай компанид хууль ёсоор гардуулаагүй бөгөөд дугаар захирамж гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй илт хууль бус тул шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй, захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй үндэслэлд хамаарна гэж үзэж нэхэмжлэлээ гаргаж байна. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.2-т заасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү. гэжээ.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Т******* ХХК нь Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээний зориулалттай 800 м.кв газрыг эзэмшдэг. Тус газрыг эзэмшиж эхэлснээс хойш Газрын тухай хуульд заасан газар эзэмшигчийн үүргээ бүрэн биелүүлж ирсэн. Үүний тод илрэл нь газар эзэмших эрхтэй холбоотойгоор төлбөрөө гэрээнд заасны дагуу үүргээ биелүүлж төлж байсан. Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасны дагуу газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, эзэмшил газраа хоёр жил болон түүнээс дээш хугацаанд зориулалтаар ашиглаагүй гэсэн үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д заасан захиргааны үйл ажиллагааны тусгай зарчмын зохицуулалтыг дурдсан. Тусгай зарчмыг хуульд үндэслэх, ил тод нээлттэй байх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон шийдвэр нь үндэслэл бүхий байх, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргасан тохиолдолд урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах гэдэг байдлаар бичгээр гаргасан нэхэмжлэлдээ дурдсан. Үүнээс гадна Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь заалтад хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж байдаг. Өөрөөр хэлбэл мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн байх асуудал өөрөө хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим руу шууд чиглэдэг. 2015 оноос 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд бусадтай хийсэн, гэрээлсэн ажлын нийт өртөг 107,500,000 төгрөгийн үнэ бүхий байгаа. Маргаан бүхий газарт хийлгэсэн архитектур төлөвлөлтийн даалгавар өөрөө Хот байгуулалтын тухай хууль, холбогдох журмын зохицуулалтын дагуу тодорхой төрлийн эрх зүйн баримт бичгийн бүрдүүлбэрийн үндсэн дээр гардаг.
Тухайн газарт төмөр каркас бүхий зоорины давхартай 4 давхар барилга төлөвлөгдсөн байсан. Энэ газар эзэмших эрхийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол бодитой хөндөгдөж зөрчигдөхөөс гадна хууль ёсны итгэл алдагдах нөхцөл байдалд хүрэх юм. Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу нэхэмжлэгчээс захиргааны шийдвэрийн хувийн хэрэг материалыг гаргуулъя, шийдвэр гаргах төсөл нь ямар байсан юм бэ гэдэг байдлаар хүсэлт гаргасан. Тэгэхэд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоёр жил дараалан ашиглаагүй гэдэг энэ хуулийн зохицуулалт дээр үндэслэж байсан. Гэнэтийн байдлаар нэхэмжлэгчид урьдчилан мэдэгдэхгүйгээр хуульд заасан оролцоо, тайлбар, санал гаргах боломжийг нь хангалгүйгээр газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гэдэг үндэслэлийг гаргаж ирсэн. Түүнчлэн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан зохицуулалт хүндэтгэн үзэх шалтгаан руу чиглэдэг. Өөрөөр хэлбэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа хоёр жил дараалан ашиглаагүй гэдэг агуулгууд байгаа. Маргаан бүхий захиргааны актад Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт 800 м.кв газрыг эзэмшигч нь эзэмшил газраа хоёр жил болон түүнээс дээш хугацаанд зориулалтаар ашиглаагүй гэдэг агуулга ярьж байгаа. Захирамжийн агуулгаас үзэхэд хүндэтгэн үзэх шалтгаан гэдэг асуудлыг орхиод шийдвэрлэчихсэн. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд захиргааны актыг бичгээр гаргах хууль зүйн зохицуулалтыг дэлгэрэнгүй тайлбарлахаас гадна ямар шаардлага хангасан байх зэргийг тусгаж өгсөн. Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-д захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал хууль зүйн үндэслэлийг заана. Бодит нөхцөл байдал дээр хүндэтгэн үзэх шалтгаанаа илэрхийлэх боломжийг газар эзэмшигчид өөрт нь олгоогүй байна гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байгаа. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйл, 27 дуугаар зүйлд заасан сонсох ажиллагааг явуулахгүйгээр газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэж байгаа нь газар эзэмшигчид хүндэтгэн үзэх шалтгаанаа нотлох боломж бололцоог олгоогүй байна. Газар эзэмших эрхийн харилцаатай холбоотой хийгдэх ажиллагаануудыг танилцуулах боломж бололцоо олгоогүй. Аливаа төсөл хөтөлбөр хэрэгжихэд дан ганц Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас шууд хамааралгүйгээр техникийн нөхцөлүүдийг барилгын эрх бүхий байгууллагаар зураг хийлгэх, байгаль орчны нарийвчилсан үнэлгээг Байгаль орчны яамнаас гээд маш олон дамжлагатайгаар төрийн захиргааны байгууллагуудаас эрхээ олж авсны үндсэн дээр тухайн газар дээр газар эзэмших эрхээ бодитой хэрэгжүүлэх боломж бололцоо нь бүрддэг. Энэ нөхцөл байдлыг харгалзаж үзэхгүйгээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна. Үүнээс гадна маргаан бүхий захиргааны актыг нэхэмжлэгчид гардуулж танилцуулаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд захиргааны актыг мэдэгдэх хууль зүйн зохицуулалт байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т заасан зохицуулалтын дагуу шаардлагатай тохиолдолд утас, факс, цахим хаяг бусад хэлбэрээр мэдэгдэж болно. Ийнхүү мэдэгдсэн бол мэдэгдсэнээ баримтжуулна гэж заасан байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар мэдэгдсэнээ баримтжуулсан эрх бүхий этгээдийн баримт байхгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад газрын хувийн хэргийг Нийслэлийн газар зохион байгуулалтын алба болон Нийслэлийн Засаг даргаас удаа дараа шаардсан. Газрын төлбөр төлөлттэй холбоотой газрын хувийн хэргээс дутуу төлөгдсөн төлбөр гэдэг асуудал гаргаж ирээгүй байгаа юм. Шийдвэрийн баталгаажилтын хувийн хэргээс газрын төлбөр төлөхтэй холбоотой ямар нотлох баримт цуглуулсан бэ гэдэг агуулга гарч ирээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар бодит нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах нь төрийн захиргааны байгууллагын гол үүрэг байна. Аливаа шийдвэр гаргахдаа нотлох баримтад болоод бодит нөхцөлд тохирсон, зорилгодоо нийцсэн байх шаардлагыг хуульд тусгайлан заагаад өгчихсөн. Энэ шаардлагаа хангаагүйгээс нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдөж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. гэв.
5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр ******* дугаар захирамжаар Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 800 м2 газрыг Т******* ХХК-д үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж шийдвэрлэсэн байна. Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай дугаар захирамжаар Т******* ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн байна. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт заасны дагуу сонсох ажиллагааны мэдэгдлийг Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн , 2023 оны 07 дугаар 17-ны өдрийн дугаар албан бичгээр тус тус хүргүүлсэн болно. Дээрх захирамжийг Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 газар төрийн хяналт, хамгаалалтад байх, 4.1.4 газрыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу үндсэн зориулалтаар нь үр ашигтай, зохистой эзэмших, ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.1.6 хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолд Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ... гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан ... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м /байхыг ойлгоно гэж заасны дагуу Т******* ХХК нь тухайн газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй байгаа нь тогтоогдож байна.
Иймд Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн дугаар захирамж нь хуульд нийцсэн үндэслэл бүхий захиргааны акт тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн түүвэрчилсэн лавлагааг харвал анх Нийслэлийн Засаг дарга 2004 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 30 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 16 дугаар хороонд байрлах газрыг анх Барилгын коллеж гэдэг сургуульд эзэмшүүлсэн байдаг. Үүнээс хойш Нийслэлийн Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ******* дугаар захирамжаар 800 м.кв газрыг нэхэмжлэгч компанид эрх шилжүүлж эзэмшүүлсэн. Үүний дараа Нийслэлийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр газар эзэмших эрхийн зориулалтыг сургалт, үйлчилгээний зориулалттай болгож өөрчилсөн. Нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаар захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг 1 жилээр, 2016 оны ******* дугаар захирамжаар хоёр жилээр, 2018 оны ******* дугаар захирамжаар 15 жилээр тус тус хугацаагаар нэхэмжлэгчийн газрыг байна. Шийдвэр гаргах процессын хувьд Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн , 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн , 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн тоот сонсох ажиллагааны мэдэгдлүүдийг нэхэмжлэгч компанид хүргүүлсэн байдаг. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 буюу газар эзэмших гэрээ байгуулагдсанаас хойш хуанлийн бүтэн хоёр жилийн дотор газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэгч компанид хуулийн шаардлагыг биелүүлэхийг үүрэг болгож мэдэгдэл хүргүүлсэн. Улсын Дээд шүүхээс зориулалтын дагуу газраа хоёр жил ашиглаагүй гэдгийг гэрчилгээнд заасан зориулалтын дагуу барилга байгууламж, зам талбай бариагүй, хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт байгалийн давагдашгүй хүчин зүйл болон нэхэмжлэгчээс үл шалтгаалах хууль бус үйл ажиллагааны улмаас ашиглах боломжгүй байсан нөхцөлүүдийг олгоно гэж тайлбарласан байдаг. Гэтэл нэхэмжлэгч компаниас эдгээр мэдэгдэх, сонсох ажиллагааны албан бичгүүдэд ямар нэгэн хариу тайлбар ирүүлээгүйн улмаас маргаан бүхий акт буюу 2023 оны 06 сарын 07-ны өдрийн дугаар захирамж гарсан. Уг захирамжийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 07 дугаар сарын 17-ний өдрийн тоот албан бичгээр М ХК-иар нэхэмжлэгчид хүргүүлсэн байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-д баталгаат шуудангаар захиргааны актыг хүргүүлснээс хойш Нийслэлд ажлын таван өдрийн дотор мэдэгдсэнд тооцно гэж хуульчилсан байдаг. Нэхэмжлэгч компани тухайн шуудан хүргүүлсэн хаяг буюу гэдэг хаягийг манай компанийн хаяг биш гэж маргадаг боловч анх захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэл дээрээ энэ хаяг компанийн хаяг гэж дурдсан байдаг. Тухайн үед газар зохион байгуулагчаас утсаар холбогдоод танайх аль хаяг дээрээ хүргүүлэх вэ гэдэг байдлаар захиргааны байгууллагаас тодруулаад нэхэмжлэгч байгууллагын хаягийг авсан. Ямар ч баримт дээр байхгүй байхад нэхэмжлэгч компанийн оршин байгаа хаягийг олж авах боломжгүй. Иймд нэхэмжлэгч компани тухайн үедээ энэ захиргааны актыг мэдээгүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн нэхэмжлэгчээс 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж хууль бус болон хүчингүй болгуулахаар өөрчилсөн байдаг. Гэвч 2024 оны 06 дугаар сард тухайн актыг мэдсэн даруйдаа хууль бусаар нэхэмжлэл гаргах боломжтой байсан байхад тухайн үед илт хууль бус гэж нэхэмжлэл гаргаж байгаа нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авхуулах зорилготой байсан гэж харж байна. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаан дурдаагүй байдаг. Архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын зураг төсөл зэрэг бичиг баримтуудыг нотлох баримтаар бүрдүүлж өгч байгаа боловч энэ баримтууд нь зориулалтын дагуу ашигласан гэдэг Улсын Дээд шүүхийн тайлбарт нийцэхгүй байна.
Захиргааны ерөнхий хуульд хууль ёсны итгэл хамгаалах зарчмыг тус хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасан нөхцөлд ашиглаж болохгүй гэж хуульчилсан. Энэ хуулийн 48.2.1-т тухайн хуульд захиргааны актыг хүчингүй болгохоор хуульчилсан буюу Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-г ашиглаагүй бол хүчингүй болгоно гэж хуульчилсан байна. Мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.3 буюу захиргааны актаар олгосон эрх хэмжээг нэхэмжлэгч хэрэгжүүлээгүйн улмаас хүчингүй болгох нөхцөл бүрдсэн байна. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй учир хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
2.Нэхэмжлэгчээс ... Хариуцагч нь маргаан захиргааны актаар манай компанийг газраа хүндэтгэн шалтгаангүйгээр зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй нөхцөл байдал үүсээгүй байхад дээрх үндэслэлүүдээр газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. гэж, Хариуцагчаас ... Нэхэмжлэгч нь дээрх эзэмшлийн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй тул маргаан бүхий захиргааны акт үндэслэлтэй. гэж тус тус маргажээ.
3.Нэхэмжлэгчээс Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
4.Анх Нийслэлийн Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай ******* дугаар захирамжаар Баянгол дүүрэг, 17 дугаар хороонд Т******* ХХК-д 800 м.кв газрыг сургалт, боловсролын зориулалтаар 5 /тав/ жилийн хугацаатай газар эзэмшүүлэх эрхийг олгожээ.
5.Хариуцагч Нийслэлийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай 255 дугаар захирамжаар нэхэмжлэгч Т******* ХХК-ийн эзэмшлийн Баянгол дүүрэг, 16 дугаар хорооны нутагт байрлах 800 м.кв газрын зориулалтыг өөрчилж, үйлчилгээний зориулалттай болгосон байна.
6.Мөн хариуцагч Нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай дугаар захирамжаар нэхэмжлэгч Т******* ХХК-ийн эзэмшлийн 16 дугаар хороонд байрлах үйлчилгээний зориулалттай 800 м.кв газрын эзэмших эрхийн хугацааг 1 /нэг/ жилийн, 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай ******* дугаар захирамжаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар тус тус сунгажээ.
7.Хариуцагч Нийслэлийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай ******* дугаар захирамжаар маргаан бүхий нэхэмжлэгч Т******* ХХК-ийн эзэмшлийн 800 м.кв газрын эзэмших эрхийн хугацааг 15 /арван тав/ жилийн хугацаагаар сунгасан байна.
8.Дээрх захирамжийг үндэслэн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Нийслэлийн Газрын албанаас нэхэмжлэгч Т******* ХХК-д маргаан бүхий 800 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийн 000026210 дугаартай гэрчилгээг 15 /арван тав/ жилийн хугацаатайгаар бичиж олгож, нэхэмжлэгч нь 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Нийслэлийн Газрын албаны дарга, газар зохион байгуулагч нартай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг 15 /арван тав/ жилийн хугацаатайгаар байгуулжээ.
9.Дээрх байдлаар нэхэмжлэгч Т******* ХХК нь маргаан бүхий Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16 дугаар хороонд байрлах үйлчилгээний зориулалттай 800 м.кв газрыг эзэмшиж байхад нь хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь маргаан бүхий 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай дугаар захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэжээ.
10.Маргаан бүхий дээрх захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.4 дэх заалт, 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.1 дэх заалтыг тус тус үндэслэл болгосон байх бөгөөд нэхэмжлэгч Т******* ХХК-ийг өөрсдийн эзэмшлийн газраа 2 жил болон түүнээс дээш хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн байна.
11.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйл.Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, 40.1.Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно., 10.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй., 40.1.6-д Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй. гэж тус тус заажээ.
12.Хуулийн дээрх заалтуудын агуулгаас үзвэл, эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй., хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болохоор байна.
13.Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 01-05/8343 дугаар албан бичигт ... Нийслэлийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаар захирамжийг үндэслэн байгуулсан Т******* ХХК нь тоот газар эзэмших, ашиглах гэрээний газрын төлбөрийг өмнөх оны тооцоо нийлсэн байдал, 2022 оны гэрээгээр, 2023 оны 1,2 дугаар улирлын гэрээгээр нийт 5,910,400 /таван сая есөн зуун арван мянга дөрвөн зуу/ төгрөгийг төлж, 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн төлөгдөөгүй үлдэгдэл 1,470,308 /нэг сая дөрвөн зуун далан мянга гурван зуун найм/ төгрөг гэжээ.
14.Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч Т******* ХХК нийт 7,380,708 төгрөгийн газрын төлбөрөөс 5,910,400 төгрөгийг төлсөн байх тул нэхэмжлэгчийг газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж үзэх үндэслэлгүй байна.
15.Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон хариуцагчийн шийдвэр үндэслэлгүй байна гэж үзэв.
16.Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар тогтоолын 1.10.-т Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан ... Мөн зүйл, хэсэгт заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно. гэжээ.
17.Нэхэмжлэгч Т******* ХХК нь маргаан бүхий газар дээрээ 2015 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн ******* дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлуулж, маргаан бүхий газрыг бүрэн хашаалж, нэхэмжлэгч компани нь 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Структур Прожект ХХК-тай Барилгын ажлын зураг хийлгэх, 2021 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Уникон ХХК-тай Байгаль орчны төлөв байдлын болон байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэх, 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр У******* ХХК-тай Барилгын талбайн инженер геологийн судалгааны ажил хийх гэрээнүүдийг тус тус байгуулж дээрх ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.
18.Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл, нэхэмжлэгч Т******* ХХК нь маргаан бүхий дээр тодорхой төрлийн ажлуудыг хийж гүйцэтгэж, мөн газрыг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглахаар бүтээн байгуулалтыг хийхээр хөрөнгө оруулалтуудыг хийсэн байх тул хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн хариуцагчийн шийдвэр мөн үндэслэлгүй байна гэж үзлээ.
19.Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйл.Нөхцөл байдлыг тогтоох, 24.1.Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно., 24.2.Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ., гэж тус тус заажээ.
20.Хуулийн дээрх заалтуудаас үзвэл, захиргааны байгууллага нь шийдвэр гаргахдаа нөхцөл байдлыг тогтоосны үндсэн дээр шийдвэрийг гаргахаар байх бөгөөд маргаан бүхий тохиолдолд хариуцагч нь хуулийн дээрх заалтуудыг хэрэгжүүлэлгүйгээр шийдвэрийг гаргасан нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
21.Тодруулбал, бодит нөхцөл байдалд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан нөхцөл байдал үүссэн эсэхийг шалгаж тогтоолгүйгээр маргаан бүхий захиргааны актыг гаргасан нь акт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна гэж үзэв.
22.Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
ТОГТООХ нь:
1.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай дугаар захирамжийг хүчингүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ