| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2025/00269/И |
| Дугаар | 315/ШШ2025/00217 |
| Огноо | 2025-07-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 315/ШШ2025/00217
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 22-р хороо, Өлгийн 3-р гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч ******* ( цахимаар)
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Батцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь “ажиллаж байсан байдал тогтоолгох” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 1988 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 128 тоот тушаалаар лаборантаар томилогдон ажиллаж байгаад 1991 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 04 тоот тушаалаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Иймд намайг 1988-1991 онуудад Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэгт лаборантаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Ш.******* 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдөр нээлгэсэн 268479 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь 1988-1991 онуудад Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэгт лаборантаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгч ******* овогт ******* нь 1988 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 1988 оны 08-р сарын 30-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэгт лаборант бага эмчээр, 1988 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 1991 оны 01-р сарын 02-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэгт бактерлоги лаборантаар тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, *******ыг ажилд томилсон, чөлөөлсөн тушаалын бичилт бүхий 268479 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хх-4-6х),
5. Гэрч *******ын шүүхэд өгсөн: “...******* нь 1988-1991 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн харъяа Ариун цэвэр халдвар судлалын станцад сүрьеэгийн лаборантаар ажиллаж байсан. 1991 онд жирэмсний амралтаа аваад дахиж ажилдаа ороогүй. Би *******ыг жирэмсний амралттай байх хугацаанд түр ажилтнаар ороод дахиж ороогүй учир би ажилдаа жинхэлж байсан юм. Би Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн хэсэгт сорилын сувилагч, Ариун цэвэр халдвар судлалын станцад сүрьеэгийн лаборант зэрэг ажлыг хийж байсан. Бид хамт ажиллаж байсан” гэх мэдүүлэг,
6. Гэрч *******гийн шүүхэд өгсөн: “....******* бид хоёр 1988 онд Улаанбаатар хотод Анагаах ухааны дунд сургуулийг лаборант бага эмчээр нэг ангид төгссөн. Төгсөж ирээд ******* нь 1988-1991 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн харъяа Ариун цэвэр халдвар судлалын станцад сүрьеэгийн лаборантаар ажиллаж байсан. Би Аймгийн нэгдсэн эмнэлгийн лаборантаар ажилд орж 2023 оныг хүртэл ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэртээ гарсан. Бид оюутан байхаасаа нэг ангид суралцаж, ажлын байранд ч хамт ажиллаж байсан болохоор Ш.******* ажиллаж байсан талаар сайн мэднэ” гэж мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
7. Иймд ******* овогт ******* ******* 1988 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 1988 оны 08-р сарын 30-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэгт лаборант бага эмчээр, 1988 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 1991 оны 01-р сарын 02-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэгт бактерлоги лаборантаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* овогт ******* ******* 1988 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 1988 оны 08-р сарын 30-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэгт лаборант бага эмчээр, 1988 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 1991 оны 01-р сарын 02-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэгт бактерлоги лаборантаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР