Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 315/ШШ2025/00219

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                    

           Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

            Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 5 дугаар баг, ******* гэх газарт нутаглах, утас *******, ******* *******

 

            “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

            Нэхэмжлэгч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Батцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 1. Нэхэмжлэгч ******* нь “ажиллаж байсан байдал тогтоолгох” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

  Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие 1988-1993 оныг дуустал Сүхбаатар аймгийн Бүрэнцогтын Баянтэрэм хоршооллын хадлангийн бригадад туслах ажилчин болон малчнаар тус тус ажиллаж байсан. Гэтэл цалингийн лавлагаа *******, ******* нэртэй гарсан тул ажиллаж байсан байдлаа шүүхийн шийдвэрээр баталгаажуулах шаардлагатай болсон. Иймд намайг 1988-1993 оныг дуустал Сүхбаатар аймгийн Бүрэнцогтын Баянтэрэм хоршооллын хадлангийн бригадад туслах ажилчин, малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

 

 2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Сүхбаатар аймгийн Хууль эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 11/207 дугаартай лавлагаа, Сүхбаатар аймгийн Хууль эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 11/208 дугаартай лавлагаа, Г.******* 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Г.******* 1991 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нээлгэсэн 298103 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Г.******* 656050 дугаартай цэргийн батлахын хуулбар, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.

 

             3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь 1988-1993 оныг дуустал Сүхбаатар аймгийн Баянтэрэм хоршооллын хадлангийн бригадад туслах ажилчин, малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

           2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

            3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4. Нэхэмжлэгч овогт ******* нь 1988 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 1988 оны 10-р сарын 01-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Баянтэрэм хоршооллын хадлангийн бригадад туслах ажилчнаар, 1990 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Бүрэнцогт ахуйн үйлчилгээний төвд галчаар, 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Баянтэрэм хоршооллын хадлангийн бригадад туслах ажилчнаар, 1992 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Бүрэнцогт ХК-д туслах ажилчнаар тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, *******ыг ажилд томилсон, чөлөөлсөн тушаалын бичилт бүхий 098103 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хх-8-9х), Сүхбаатар аймгийн Хууль эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 11/207, 11/208 дугаартай Г.******* Сүхбаатар аймгийн Баянтэрэм хоршоололд туслах ажилчнаар ажиллаж байхдаа 1988, 1991, 1992 онуудад авч байсан цалингийн лавлагаа нь *******, , ******* гэж овогтой, овоггүй янз бүр бичигдсэн боловч архивын хадгаламжийн нэг нэгж, нэг хуудсанд сарууд нь давхардалгүй бичигдэж олгогдсон зэргийг харгалзаж овогтой ******* цалингийн лавлагаа гэж шүүх үнэлсэн болно/, (хх-5-6х), Г.******* 656050 дугаартай цэргийн батлах, (хх-11-13х),

 

5. Гэрч гийн шүүхэд өгсөн: “...******* нь Сүхбаатар аймгийн Бүрэнцогт тосгоны Баянтэрэм хоршооллын Бүрэнцогт ХХК-д 1988-1993 оныг хүртэл туслах ажилчин, малчин, галч зэрэг ажлуудыг хийж байсан.  Хадлан, барилга гээд хаана л туслах ажил байна тэр болгон дээр л ажилладаг байсан. Би Сүхбаатар аймгийн Бүрэнцогт тосгоны Баянтэрэм хоршооллын Бүрэнцогт ХХК-д агрономич хийж байсан. Бид хамт ажиллаж байсан” гэх мэдүүлэг,

 

 6. Гэрч *******гийн шүүхэд өгсөн: “....******* Сүхбаатар аймгийн Баянтэрэм хоршоололд 1988 оноос туслах ажилчнаар ажиллаж байсан. Би Баянтэрэм хоршоололд нягтлан бодогчоор ажиллаж байсан. Баянтэрэм хоршоо сүүлдээ Бүрэнцогт ХК болж өөрчлөгдсөн. ******* 1993 оныг дуустал тасралтгүй ажилласан. Зундаа хадланд ажиллаж, өвөлдөө өөр ажил хийдэг байсан. Ажиллаж байх хугацаандаа цэргийн алба хаасан. Яг хэдэн он гэдгийг нь санахгүй байна. Бид хадлангийн Ууганбаяр, Ууганаа гэж дуудаг байсан. Албан ёсны нэр нь гэдгийг сая л мэдсэн.” гэж мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

 7. Иймд овогт ******* ******* 1988 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 1988 оны 10-р сарын 01-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Баянтэрэм хоршооллын хадлангийн бригадад туслах ажилчнаар, 1990 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Бүрэнцогт ахуйн үйлчилгээний төвд галчаар, 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Баянтэрэм хоршооллын хадлангийн бригадад туслах ажилчнаар, 1992 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Бүрэнцогт ХК-д туслах ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

 

             8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна. 

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* 1988 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 1988 оны 10-р сарын 01-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Баянтэрэм хоршооллын хадлангийн бригадад туслах ажилчнаар, 1990 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Бүрэнцогт ахуйн үйлчилгээний төвд галчаар, 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Баянтэрэм хоршооллын хадлангийн бригадад туслах ажилчнаар, 1992 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Бүрэнцогт ХК-д туслах ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Н.БАЯРБААТАР