Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 315/ШШ2025/00215

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар би,

 

          Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай-02, Сэнтрал тауэр 8-р давхарт байрлах, утас *******, ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

           Хариуцагч: Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 1 дүгээр баг, ******* гудамж 1-1 тоотод оршин суух, утасны дугаар *******, ******* ******* холбогдох

 

           “Зээлийн гэрээний үүрэгт 1,101,310.52 (нэг сая нэг зуун нэг мянга гурван зуун арван мянга тавин хоёр мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хариуцагч ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ЗГ2024011206539 тоот гэрээний дагуу ZTE .Blade V41 маркийн гар утас /цаг, чихэвч/-ийг нийт 1,108,000 төгрөгийн үнэ бүхий барааг худалдаж авахаар манай байгууллагаас 1,108,000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай авсан. Хариуцагч зээлийн гэрээний үүргийг зөрчсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж хариуцагч *******аас үндсэн зээл 866,093.17 төгрөг, үндсэн хүү 226,256.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,960.59 төгрөг, нийт 1,101,310.52 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа.  ******* ББСБ ХХК-аас зээл авч, зээлийн үлдэгдэл 1,101,310.52 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Ж.******* холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 1,101,310.52 (нэг сая нэг зуун нэг мянга гурван зуун арван мянга тавин хоёр мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 1,101,310.52 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30,981 төгрөгийн тал хувь 15,490.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 15,490.5 төгрөгийг хариуцагч *******аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн, “Зээлийн гэрээний үүрэгт 1,101,310.52 (нэг сая нэг зуун нэг мянга гурван зуун арван мянга тавин хоёр мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30,981 төгрөгийн тал хувь 15,490.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 15,490.5 төгрөгийг хариуцагч *******аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                           Н.БАЯРБААТАР