| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2025/00232И |
| Дугаар | 315/ШШ2025/00224 |
| Огноо | 2025-07-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 315/ШШ2025/00224
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай-02, Сэнтрал 8-р давхарт байрлах, утас *******, ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг, 48 айлын орон сууцны ******* тоотод оршин суух, утасны дугаар 880585666, ******* овогт ******* ******* холбогдох
“Зээлийн гэрээний үүрэгт 3,958,633.49 (Гурван сая есөн зуун тавин найман мянга зургаан зуун гучин гурван төгрөг дөчин есөн мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хариуцагч ******* нь 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ЗГ2024062725488 тоот гэрээний дагуу Iphone15 маркийн гар утас /цаг, чихэвч/-ийг нийт 3,958,000 төгрөгийн үнэ бүхий барааг худалдаж авахаар манай байгууллагаас 3,958,000 төгрөгийн зээлийг 31 сарын хугацаатай авсан. Хариуцагч зээлийн гэрээний үүргийг зөрчсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж хариуцагч *******оос үндсэн зээл 3,474,705.45 төгрөг, үндсэн хүү 478,240.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,687.86 төгрөг, нийт 3,958,633.49 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгож өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 3,958,633.49 төгрөгийг 2025 оны 7, 8, 9 дүгээр саруудад 3 хувааж ******* ББСБ ХХК-д төлөхөөр, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч *******оор 3 хувааж төлүүлэхээр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь М.******* холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 3,958,633.49 (Гурван сая есөн зуун тавин найман мянга зургаан зуун гучин гурван төгрөг дөчин есөн мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 3,958,633.49 төгрөгийг 2025 оны 7, 8, 9 дүгээр саруудад 3 хувааж ******* ББСБ ХХК-д төлөхөөр, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч *******оор 3 хувааж төлүүлэхээр харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78,288 төгрөгийн тал хувь 39,144 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 39,144 төгрөгийг хариуцагч *******оос тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 3,958,633.49 төгрөгийг 2025 оны 7, 8, 9 дүгээр саруудад 3 хувааж ******* ББСБ ХХК-д төлөхөөр, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч *******оор 3 хувааж төлүүлэхээр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78,288 төгрөгийн тал хувь 39,144 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 39,144 төгрөгийг хариуцагч *******оос тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР