| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Ариунболд |
| Хэргийн индекс | 192/ШШ2025/04306 |
| Дугаар | 192/ШШ2025/04306 |
| Огноо | 2025-05-20 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 192/ШШ2025/04306
| 2025 05 20 | 1*******2/ШШ2025/04306 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ******* дүгээр хороо, ******* ******* ******* тоот хаягт оршин суух, ******* ******* овогт ******* ******* /РД: *******/-ийн хүсэлттэй,
Хууль ёсны өвлөгчөөр тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амартуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.******* нь шүүхэд хандаж хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох тухай хүсэлтийг тус шүүхэд гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Г.******* би ИХ-ийн 133.1.1,136.1, 136.3-д заасны дагуу энэхүү хүсэлтийг гаргаж байна. Миний хүсэлтийн зорилго нь би өвлүүлэгч нөхөр ийн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгосноор бид 2-ын амьдарч ирсэн ХУД-ийн *******-р хороо ******* ******* ******* тоот 45******* газартай хашаанд, өвөл, зуны байшингаа өөрөө өмчлөх улмаар бид 2-ыг асарч байгаа хүү , бэр хоёртоо л өмчлүүлж үлдээх юм. Нөхөр маань амьд байхдаа өөрийн хашаа байшин газраа энэ 2 хүүхдэдээ үлдээнэ гэдэг байсан, би ч мөн ийм зорилготой, гэвч миний өмчлөлд байхгүй, өмчлөх ганц эрхтэй нөхрийн өмчлөх эрх дуусгавар болсон, бидэнд өвлүүлж чадаагүй нас барсан юм. Иймд намайг нөхөр ийн хууль ёсны өвлөгчөөр тогтоох шүүхээс өөр газар байхгүй болоод байна. Би өөрийн нөхөр тэй 1**************3-2022 он хүртэл 30 жил шахам хамтран амьдарсан, нөхөр маань нас барах хүртлээ намайг сайхан асарч байгаад хорт хавдар өвчний улмаас 2022 оны 04 сарын 05-ны өдөр нас барсан. Би олон хүүхэд төрүүлсэн, бие муутай тул нөхрийнхөө асаргаанд байсаар сүүлдээ бид 2 хоёулаа нас өндөр, бие муутай болсон тул бид 2-ыг миний төрсөн бага хүү , бэр 2 маань 2020 оноос хойш асарсаар, одоо ч 80 настай намайг асарч байна. Бид 2-ыг 30 жил шахам хамтран амьдарч байсныг тус шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн 183/ШШ2024/02803 дугаар шийдвэрээр тогтоосон юм. Нөхөр бид хоёр 1**************7 оноос хойш ХУД-ийн *******-р хороо ******* ******* ******* тоот 45******* газартай хашаанд, өвөл, зуны байшингаа анх 2000 онд үр хүүхдийнхээ тусламжтай өөрсдөө барьж амьдарч байгаад нөхөр 2022 онд нас барсан бөгөөд хөгшин би одоо хүү, бэр 2-ынхоо хамт энэ хашаа байшиндаа амьдарч байна. Бидний энэ хашаа, газар, байшин маань үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлд зөвхөн нөхөр ийн өмчлөлд бүртгэлтэй байдаг, Үүнээс болж би одоо албан ёсны өөрийн өмч хөрөнгөгүй, насаараа амьдарсан орон гэр, хашаа байшингаа өвлөх эрхгүй байна. Өөрөө ч амьд сэрүүндээ эхээс ганцаараа, надад ах дүү амраг садан, үр хүүхэд байхгүй талаараа ярьдаг, тийм хүмүүс ч гэж 30-аад жилийн туршид манайд орж гарч байгаагүй, Иргэний улсын бүртгэлийн газраас бусад лавлагаа, нотолгоо авах гэхээр нас барсан хүний төрсний болон садан төрлийн лавлагааг шүүхэд л өгнө гээд надад өгдөггүй. Би анх нотариатын газарт өв авахаар удаа дараа очсон боловч та ИХ-ийн 520.1, 520.2-т заасан шууд хууль ёсны өвлөгч болохгүй, 30 жил хамтран амьдарч байснаа шүүхээр тогтоолгосон байх боловч одоо хууль ёсны өвлөгчөө шүүхээр тогтоолгох ёстой гээд буцаасан. Шүүхийн шийдвэрийн дагуу ХУД-ийн нотариатчид хандсан боловч Та ИХ-ийн 520.1-д зааснаар ийн хууль ёсны эхнэр биш бөгөөд шүүхээс хамтран амьдрагч болохыг тогтоосон боловч энэ нь хуульд заасан хууль ёсны өвлөгч гэж үзэхгүй тул шүүхээр л тогтоолго гээд бас л хүлээж аваагүй. 5-рт үүний дараа шүүх онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэхгүй юм байна гэж бодоод ердийн журмаар нэхэмжлэл гаргасан боловч мөн 2024.10.07-ны өдрийн 183/Ш32024/214*******7 дугаар шүүгчийн захирамжаар мөн л ....Онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэгдэх маргааны төрөл биш гэж үзэж дахин буцаасан. 6-рт Ер нь шүүхээс Шүүхийн шийдвэрийг үндэслэн нотариатад хандах эрхтэй гэсэн тул би Монголын Нотариатын танхимд хандсан боловч 2024.11.25-ны өдрийн *******76 тоот албан бичгээр Иргэн Г.******* нь өвлүүлэгч тэй хамтын амьдралтай байсан нь ИХ-ийн 520.1.1 дэх хэсэгт заасан түүний гэрлэлтээр холбогдсон гэрлэгч буюу эхнэрт хамаарахгүй байх тул нотариатчаас өвлөх эрхийн гэрчилгээ олгох боломжгүй. Нотариатын тухай хуулийн 43.2.4 дэх хэсэгт өвлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэр гэж заасны дагуу Г.******* нь өвлүүлэгч ийн өвлөгчөөр тогтоолгохоор шүүхэд хандах боломжгүй юм гэсэн хариу өгсөн тул дахин энэхүү хүсэлтийг гаргаж байна. Одоо ИХ-ийн 133 дугаар зүйлд зааснаар энэ хүсэлтийг гаргаж, энэ ажиллагаанд эрх зүйн ямар нэгэн маргаангүй, эсрэг талын зохигч, хариуцагч гэж байхгүй, 136-р зүйлд зааснаар хүсэлтийн зорилгоо дээр тодорхойлсон, хүсэлтийг үндэслэж байгаа нөхцөл байдлыг тайлбарлаж, баримт бичгийг хавсаргасан зэргээр бүрдүүлбэр хангасан гэж бодож байна. Би хөгшин хүн 2 байгууллагын дунд маш олон явж их хугацаа, зардал гарахаас гадна бас дутуу ойлгосон зүйл байж болох юм. Эцэст нь миний ҮХ, ИХ-д заасан өмчлөх эрхийг хангаж намайг өвлүүлэгч нөхөр өөс ХУД-ийн *******-р хороо ******* ******* 18- 624 тоот 45******* газар хашаа, өвөл, зуны байшингаа өвлөх хууль ёсны өвлөгч болохыг тогтоож өгнө үү. гэв.
2. Хэрэгт авагдсан нотлох баримтууд
2.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан баримт: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн талаарх баримт, Монголын нотариатчидын танхимын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн *******76 дугаартай албан бичиг, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 1 дүгээр маягтын лавлагаа, Үндэсний төв архивын газрын 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн дугаартай лавлагаа, мөн газрын 2024 оны 5 дугаар сарын 0*******6-ний өдрийн 03-02/2687 дугаартай лавлагаа, Оршин суугаа газрын тодорхойлолт, Г.*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр, итгэмжлэл, ийн нас барсны бүртгэлийн гэрчилгээ, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2024/02803 дугаартай шийдвэр, тус шүүхийн шүүгчийн 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШЗ2024/146*******0 дугаартай захирамж, шүүгчийн 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШЗ2024/16732 дугаар захирамж, 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШЗ2024/214*******7 дугаар захирамж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 1*******2/ШЗ2025/0*******2*******5 дугаартай захирамж.
2.2 Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: Үндэсний төв архивын газрын 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 02/453 дугаартай албан бичиг, түүний хавсралт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 3/5*******44 дугаартай албан бичиг, түүний хавсралт, Хан-Уул дүүргийн ******* дүгээр хорооны Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 74 дугаартай албан бичиг, түүний хавсралт.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл /хүсэлт/-ийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг үндэслэн хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нэхэмжлэл /хүсэлт/-ийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
1. Нэхэмжлэгч Г.******* нь Хан-Уул дүүрэг, ******* дүгээр хороо, ******* ******* 18 дугаар гудамж, 624 тоот хаягт байрлах, 45******* талбайтай, нэгж талбарын дугаартай, Г-2206005*******68 гэрчилгээний дугаартай газар, мөн хаягт байрлах талбайтай, хувийн сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-220601*******156 дугаар бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох тухай хүсэлт гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал мөн байх тул мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэдэг байна.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа / оршин байгаа/ газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана. гэж заасны дагуу нэхэмжлэгч Г.******* нь өөрийн оршин суугаа нутаг дэвсгэрийн харьяа Баянгол, Хан-Уул,Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байна.
3. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1. Талийгаач , нэхэмжлэгч Г.******* нар нь 1**************3 онд танилцаж, 1**************4 онд нэг гэрт орж ханилан 2022 он хүртэл гэр бүлийн амьдралаар хамтран амьдарсан бөгөөд гэрлэлтээ хууль ёсоор бүртгүүлээгүй болох нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2024/02803 дугаар шийдвэр, ийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаагаар тогтоогдож байна. Улмаар талийгаач нь 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр нас барсан нь талийгаачийн нас барсны гэрчилгээний хуулбараар /хх-1******* тал/ тогтоогдож байна. Талийгаач , Г.******* нарын хамтын амьдралын явцад хүүхэд төрөөгүй, мөн нь эцэг, эхээс ганцаар төрсөн болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 1 дүгээр маягтын лавлагаагаар тус тус тогтоогдож байна.
3.2 Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1 дэх хэсэгт...Өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө, мөн хуулийн 518 дугаар зүйлийн 518.1 дэх хэсэгт ...Өвлүүлэгч нас барсан өдрөөс, түүнчлэн иргэнийг нас барсан гэж зарласан бол энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан өдрөөс өв нээгдэнэ гэж заажээ.
3.3. Хан-Уул дүүрэг, ******* дүгээр хороо, ******* ******* 18 дугаар гудамж, 624 тоот хаягт байрлах, 45******* талбайтай, нэгж талбарын дугаартай, Г-2206005*******68 гэрчилгээний дугаартай газар, мөн хаягт байрлах талбайтай, хувийн сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-220601*******156 дугаар бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр талийгаач 2011 оны ******* дүгээр сарын 27-ны өдөр бүртгэгдсэн байна.
3.4. Талийгаач 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр нас барснаар түүний өмчлөлд бүртгэлтэй дээрх эд хөрөнгийн хувьд өв нээгдсэн гэж үзнэ.
3.5. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт зааснаар нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилж авсан эцэг, эх тэргүүн ээлжид хууль ёсны өвлөгчөөр тогтоох дарааллаар ийн хууль ёсны тэргүүн ээлжийн өвлөгч нь Г.******* болох холбогдох баримтуудаар тогтоогдож байна.
Үүнд: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2024/02803 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Г.******* нь талийгаач тэй 1**************4 оноос 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр буюу нас барах өдрийг хүртэл гэр бүлийн амьдралаар хамтран амьдарч байсныг тогтоосон байна. Мөн Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 21/453 дугаартай албан бичгээр 2010, 2020 оны хүн ам, орон сууцны тооллогоор Хан-Уул дүүрэг, ******* дүгээр хороонд Өрхийн тэргүүн буюу нөхөр , эхнэр Г.******* нар амьдарч байсан талаарх баримтыг шүүхэд ирүүлсэн. Хан-Уул дүүрэг, ******* дүгээр хорооны Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 74 дугаартай албан бичгээр Хан-Уул дүүрэг, ******* дүгээр хороо, ******* ******* 18 дугаар гудамж, 624 тоот хаягт нөхөр , эхнэр Г.******* нар амьдарч байсан талаарх өрхийн бүртгэлийн дэвтрийг ирүүлсэн баримтаар болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтаар талийгаач тэй нэхэмжлэгч Г.******* эхнэр, нөхрийн буюу гэр бүлийн хамтын амьдралаар амьдарч байсан нь хөдөлбөргүйгээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Г.******* нь талийгаач тэй гэрлэлт албан ёсоор батлуулж, гэрлэгчид болоогүй ч гэсэн тэд нар нь гэр бүлийн амьдралаар 1**************4 оноос талийгаачийг нас барах өдрийг хүртэл буюу 2022 4 дүгээр сарын 05-ны өдөр 28 жил гэр бүлийн амьдралаар эхнэр, нөхөр болж амьдарсан хууль зүйн факт тогтоогдсон тул нэхэмжлэгч Г.******* нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт зааснаар нас барагчийн эхнэр гэх хууль зүйн үндэслэлтэй хамааралтай байна.
Мөн талийгаач нь гэрлэлтээ хэн нэгэн хүнтэй албан ёсоор бүртгүүлж байгаагүй буюу Г.*******гаас өөр хүнтэй гэр болж байсан талаарх баримт байхгүй, энэ нь ийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаагаар тогтоогдсон, мөн хүүхэдгүй, түүний төрсөн эцэг, эх нь нас барсан, мөн төрсөн ах, дүү байхгүй болох нь холбогдох баримтаар тогтоогдсон. Мөн талийгаач , эхнэр Г.******* нар дундаасаа төрүүлсэн хүүхэд байхгүй зэргийг Улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн баримтаар тус тус тогтоогджээ.
Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.4 дэх хэсэгт өвлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэр гэж зааснаар өвлөх эрхийн гэрчилгээг олгохоор хуульд заасан байна. Нэгэнт нэхэмжлэгчээс өөр талийгаач ийн эд хөрөнгийг өвлөх өөр хууль ёсны өвлөгч шүүхэд ирүүлсэн баримт болон шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Г.*******г өвлөгчөөр тогтоож, түүний Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан иргэний эрх, эрх чөлөөг баталгаатай эдлүүлэх нь Үндсэн хуулийн зорилго бөгөөд Иргэний хуулийн ******* дүгээр зүйлийн *******.4.1 дэх хэсэгт эрхийг хүлээн зөвшөөрөх гэж заасантай нийцэх ба шүүхээс иргэний эд хөрөнгөө шударгаар эзэмших, ашиглах, захиран зарцуулах үндсэн эрхийг хамгаалах нь зүйд нийцнэ гэж үзсэн болно.
Иймд Хан-Уул дүүрэг, ******* дүгээр хороо, ******* ******* 18 дугаар гудамж, 624 тоот хаягт байрлах, 45******* талбайтай, нэгж талбарын дугаартай, Г-2206005*******68 гэрчилгээний дугаартай газар, мөн хаягт байрлах талбайтай, хувийн сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-220601*******156 дугаар бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өвлөгчөөр Г.*******г тогтоож, өмчлөгч болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүрэг, ******* дүгээр хороо, ******* ******* 18 дугаар гудамж, 624 тоот хаягт байрлах, 45******* талбайтай, нэгж талбарын дугаартай, Г-2206005*******68 гэрчилгээний дугаартай газар, Хан-Уул дүүрэг, ******* дүгээр хороо, ******* ******* 18 дугаар гудамж, 624 тоот хаягт байрлах, талбайтай, хувийн сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-220601*******156 дугаар бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өвлөгчөөр ******* ******* овогт ******* ******* /РД: *******/-г тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 72,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД