| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2024/06596/И |
| Дугаар | 192/ШШ2025/02713 |
| Огноо | 2025-04-07 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 192/ШШ2025/02713
| 2025 04 07 | 192/ШШ2025/02713 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх х*******алдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, энхтайвны өргөн чөлөө гудамж, ********** тоотод оршин суух, Ц******* овогт Ө******* Д******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан 9 гудамж, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, *******************тоотод байрлах, У******* а******* ө******* с*******, х******* а т холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, ээлжийн амралтын цалин 3,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх х*******алдаанд:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М,
Шүүх х*******алдааны нарийн бичгийн дарга Н.Цэнд-Очир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ө.Д******* нь ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, ээлжийн амралтын цалин 3,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч У******* а******* ө******* с*******, х******* а т холбогдуулан гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: Миний бие Ө******* Д******* нь 2021 оны 07 дугаар сараас У******* а******* ө******* с*******, х******* а төв-д "Нэгдсэн Үндэсний Байгууллагын У******* а******* ө******* су******* конвенцын хэрэгжилтийн талаар үндэсний дөрүгээр тайлан-илтгэл болон хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн нэмэлт хоёр дугаар тайлан боловсруулах арга хэмжээг хэрэгжүүлэх" төслийн аж үйлдвэр хариуцсан шинжээч албан тушаалд ажиллаж байсан болно. Ажиллах хугацаандаа сахилгын зөрчилгүй, сахилгын шийтгэл авч байгаагүй болно. У******* а******* ө******* с*******, х******* а төв Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлын 2024 оны 5 сарын 30-ны өдрийн А/46-4 дугаар тушаалаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож тушаалыг 2024 оны 6 сарын 19-ний өдөр гардаж авсан болно. У******* а******* ө******* с*******, х******* а төв Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлын 2023 оны 7 сарын 04-ний өдрийн Б/13 тушаалаар Төслийн ажилчдыг ажлаас чөлөөлөх тухай тушаалаар "Байгаль орчин аялал жуулчлалын яам болон Нэгдсэн Үндэсний Байгууллагын Байгаль орчны хөтөлбөр хооронд 2019 оны 8 дугаар сарын 08-нд байгуулсан Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй "Нэгдсэн Үндэстний Байгууллагын У******* А******* Ө******* Су*******ь Конвенцын хэрэгжилтийн талаарх Үндэсний дөрүгээр тайлан-илтгэл болон Хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн нэмэлт хоёрдугаар тайлан боловсруулах арга хэмжээг хэрэгжүүлэх" төслийн гэрээний хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан тус төслийн хавсралтад д*******дсан нэр бүхий ажилчидтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөр дуусгавар болгон ажлаас чөлөөлсөн. 2023 оны 8 сарын 10-ны өдрөөс У******* а******* ө******* с*******, х******* а төвийн захирлын түр орлон гүйцэтгэгч Ж. Чойхандтай ******* тоот дугаар гэрээгээр надтай "НҮБ-ын У******* а******* Ө******* Су*******ь Конвенцын хэрэгжилтийн талаарх үндэсний дөрүгээр тайлан-илтгэл, хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн нэмэлт хоёрдугаар тайлан боловсруулах арга хэмжээг хэрэгжүүлэх" төслийн Хүлэмжийн хийн үндэсний тооллогын Аж үйлдвэрийн процесс ба бүтээгдэхүүн хэрэглээний салбар хариуцсан мэргэжилтэн" албан тушаалд Хөлсөөр ажиллах хөдөлмөрийн гэрээ байгуулсан болно. У******* а******* ө******* с*******, х******* а төвийн 2023 оны 12 сарын 27-ны өдрийн мэдэгдлийн бичгээр надтай байгуулсан 2023 оны 8 сарын 08-ны өдрийн 23/48 тоот хөлсөөр ажиллах гэрээ дуусгавар болсныг мэдэгдэж, У******* а******* ө******* с*******, х******* а төв Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлын 5/20 тоот тушаалаар гэрээг дуусгавар болгосон болно. 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр У******* а******* ө******* с*******, х******* а төвийн захирлын түр орлон гүйцэтгэгч Ж.Чойхандын 24/17 тоот дугаар гэрээгээр надтай "НҮБ-ын У******* а******* Ө******* Су*******ь Конвенцын хэрэгжилтийн талаарх үндэсний дөрүгээр тайлан-илтгэл, хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн нэмэлт хоёрдугаар тайлан боловсруулах арга хэмжээг хэрэгжүүлэх" төслийн Хүлэмжийн хийн тооллогын мэргэжилтэн" албан тушаалд хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан болно. Гэтэл 2024 оны 5 сарын 24-ны өдөр мэдэгдэл бичиг болон У******* а******* ө******* с*******, х******* а төв Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлын 2024 оны 5 сарын 30-ны өдрийн тушаалаар надтай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгосон болно. У******* а******* ө******* с*******, х******* а төв Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлын 2024 оны 5 сарын 30-ны өдрийн Гэрээг дуусгавар болгох тухай тушаалын үндэслэх хэсэгт: Монгол Улсын Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10 дахь заалт, Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1 дэх заалт, Засгийн газрын 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 176 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Гадаадын тусламж авах, зарцуулах, удирдах, бүртгэх, тайлагнах ж*******ам" болон тус ж*******ам"-ын 15 дугаар зүйлийн 15.6 дахь заалт У******* а******* ө******* с*******, х******* а төвийн дүрмийн 6.5.9 дэх заалт, хөлсөөр ажиллах 24/17 тоот гэрээний 8.1.1 дүгээр заалтуудыг үндэслэжээ. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хууль нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хучин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн бөгөөд тус хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэгт "Ажил олгогч, ажилтны хоорондын харилцаа нь энэ хуулийн 4.1.15-д заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжтэй бол хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулахыг хориглоно. Хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулсан боловч уг харилцаа нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжийг агуулсан бол түүнийг хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцно." гэж заасан байх бөгөөд надтай хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой атал хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан нь хуульд нийцэхгүй байх тул ажлаас чөлөөлөх тушаал нь Иргэний хуулийг баримталж, үндэслэлгүйгээр ажлаас халсан гэж үзэж байна. Иймд тус хөлсөөр ажиллах гэрээг хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцох тул ажлаас үндэслэлгүйгээр халсан гэж үзнэ. Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.6 дахь хэсэг "санхүүжилт, хийгдэх ажлын цар хүрээтэй холбоотой цаг хугацаагаар хязгаарлагдсан ажил үүрэг гүйцэтгүүлэх" гэж заасан бөгөөд Төсөл, хөтөлбөр дээр ажиллаж байгаа нөхцөлд хөдөлмөрийн гэрээг хугацаатайгаар байгуулахаар заасан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт "Энэ хуулийн 50.1.3, 50.1.4, 50.1.5, 50.1.6-д заасан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахад ажил олгогч гэрээг дуусгавар болгох тухай сануулаагүй бөгөөд ажилтан үргэлжлүүлэн ажиллаж байгаа бол гэрээг анх байгуулсан хугацаагаар сунгагдсанд тооцно.", 50.4 дэх хэсэгт "Энэ хуулийн 58.1.3.139.1-д зааснаас бусад тохиолдолд хугацаатай байгуулсан гэрээний анх байгуулсан болон сунгасан хугацааны нийлбэр хоёр жилээс дээш бол уг гэрээг хугацаагүй байгуулагдсанд тооцно" гэж заасан байх тул хугацаагүй байгуулсан гэж үзнэ. Иймд намайг хугацаа дуусгавар болсон үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцэхгүй болно. Тушаал өөрөө эрх зүйн акт болохын хувьд хэлбэрийн болон хууль зүйн шаардлагыг хангасан байхыг шаардана. Иймд үндэслэлгүй ажлаас халагдсан гэж үзэж байна. 2024 оны 01 дүгээр сараас 05 дугаар сарын цалин хөлс, ээлжийн амралтын цалин хөлс гаргуулах тухай У******* а******* ө******* с*******, х******* а төв ТӨААТҮГ нь 2024 оны 01 дүгээр сараас цалин хөлс олгоогүй, гэрээнд заасан ээлжийн амралтын цалинг олгоогүй болно. Миний бие нэг сарын 3,500,000 төгрөгийн цалин хөлстэй ажил үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 17,500,000 төгрөг, ээлжийн амралтын цалин 3,500,000 төгрөгийг нэхэмжилж байна. У******* а******* ө******* с*******, х******* а төв нь Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй тул Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргааныг зохицуулах г*******ван талт хороонд гомдлоо гаргасан. Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хэрэгжсэн талаар У******* а******* ө******* с*******, х******* а төв Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлын 2024 оны 5 сарын 30-ны өдрийн А/46-2 тоот дугаар тушаалыг 2024 оны 6 дугаар сарын 19-ны өдөр гардан авч, 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргааныг зохицуулах г*******ван талт хороонд гомдлоо гаргаж, 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр х*******алдаж, 2024 оны 09 дүгээр сарын 25- ны өдөр тэмдэглэл гарч, тэмдэглэлийг хүлээн авсан болно. Тус маргаан нь гомдлоор үүсэх маргаан тул Улсын тэмдэгтийн х*******аамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар Улсын тэмдэгтийн х*******аамжаас чөлөөлөгдсөн болно гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “…НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр (цаашид UNEP гэх)-ийн буцалтгүй тусламжийн санхүүжилтээр "Нэгдсэн Үндэсний Байгууллагын У******* а******* ө******* су*******ь конвенцын хэрэгжилтийн талаар үндэсний дөрүгээр тайлан илтгэл болон хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн нэмэлт хоёрдугаар тайлан боловсруулах арга хэмжээг хэрэгжүүлэх (цаашид NC4/BUR2 гэх) төслийг 2019-2023 оны хооронд хэрэгжүүлэхээр Монгол Улсын Засгийн газар, түүнийг төлөөлж Байгаль орчин аялал жуулчлал яам 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр UNEP-тэй гарын үсэг з*******ж, NC4/BUR2 төслийн нэгж Байгаль орчны аялал жуулчлалын яаман дээр байгуулагдаж ажиллаж байсан. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 181 дүгээр тогтоолоор "У******* а******* ө******* с*******, х******* а төв" ТӨААТҮГ 2021 онд байгуулагдаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн А/37 тоот тушаалаар NC4/BUR2 төсөл хэрэгжүүлэх чиг үүргийг "У******* а******* ө******* с*******, х******* а төв" ТӨААТҮГ-д шилжүүлсэн. NC4/BUR2 төсөлд ажиллаж байсан нэхэмжлэгч Ш.Гэрэлмаа нь 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр БОАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэлтэй Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 176 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Гадаадын тусламж авах, зарцуулах, удирдах, бүртгэх, тайлагнах" ж*******мын 15 дугаар зүйлийн 15.1-д заасны дагуу 19/627 тоот "Хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан байсан. Монгол Улсад гаднын зээл тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийн үйл ажиллагаа Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 176 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Гадаадын тусламж авах, зарцуулах, удирдах, бүртгэх, тайлагнах ж*******маар зохицуулагддаг. NC4/BUR2 төсөл 2021 онд манай т шилжиж ирснээс хойш буюу 2021-2022 оны 19 дүгээр сар хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нь төвтэй ямар нэгэн гэрээ байгуулаагүй байна. Харин 2021 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр төвийн захирлаар ажиллаж байсан Ерөөлт нь Б/02 тоот тушаал гаргаж нэхэмжлэгчтэй "Хөдөлмөрийн гэрээ" байгуулсан байдаг. Энэхүү тушаал нь Засгийн газрын 2016 оны 176 дугаар тогтоолоор батлагдсан. "Гадаадын тусламж авах, зарцуулах, удирдах, бүртгэх, тайлагнах ж*******ам, Төрийн өмчийн 2021 оны 147 дугаар тогтоол, Байгууллагын дүрмийн 6 дугаар зүйлийн 6.5.8-ыг зөрчсөн хууль зүйн үндэслэлгүй тушаал байсан. У******* а******* ө******* с*******, х******* а төв ТӨААТҮГ-ын бүтэц, орон тоог Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 147 тоот тогтоолоор баталсан байдаг. Энэ тогтоолоор батлагдсан бүтцэд нэхэмжлэгчийн гэрээнд заасан "Нэгдсэн Үндэсний Байгууллагын У******* а******* ө******* су*******ь конвенцын хэрэгжилтийн талаар үндэсний дөрүгээр тайлан-илтгэл болон хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн нэмэлт хоёрдугаар тайлан боловсруулах арга хэмжээг хэрэгжүүлэх" төслийн хүлэмжийн хийн үндэсний тооллогын хөдөө аж ахуйн, хог хаягдлын салбар хариуцсан шинжээч" гэсэн албан тушаал байхгүй. Төвийн захирлын 2022 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн Б/02 тоот тушаалын дагуу хийгдсэн 22/65 тоот Хөдөлмөрийн гэрээ 2023 оны 6 дугаар сарын 30-ныг хүртэл хугацаагаар хийгдсэн байсан. Гэрээний хугацаа дуусахад NC4/BUR2 төслийн хугацаа болон санхүүжилт дууссан учир төвийн зүгээс нэхэмжлэгчтэй шинээр "Хөлсөөр ажиллах" гэрээ хийх боломжгүй байсан. NC4/BUR2 төслийн захирал, БОАЖЯ-ын У******* а******* ө******* бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ш.Цэрэндулам нь 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр UNEP- тэй 2019 онд байгуулсан төсөл хэрэгжүүлэх гэрээний хугацааг нэмэлт санхүүжилтгүйгээр сунгасан. Төслийн зохицуулагч Х.У өөрийн **************** хаягаас 2023 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 16 цаг 50 минутад төвийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга А.Мгийн**************** болон төслийн бусад бүх ажилчдын и-мэйл хаяг руу төслийн ажилчидтай байгуулах Хөлсөөр ажиллах" гэрээний төслийг илгээсэн. Иймээс төв нь төслийн зохицуулагч болон ажилчдаас ирүүлсэн гэрээний төслөөр нэхэмжлэгчтэй 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Иргэний хуулийн 359-368 дугаар зүйл, Засгийн газрын 2016 оны 3 сарын 28-ны өдрийн 176 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Гадаадын тусламж авах, зарцуулах, удирдах, бүртгэх, тайлагнах ж*******ам болон тус ж*******мыг үндэслэн батлагдсан "Маягт батлах тухай" Сангийн сайдын 2016 оны 5 сарын 18-ны өдрийн 193 дугаар тушаалыг тус тус үндэслэн "Хөлсөөр ажиллах" гэрээг 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаагаар байгуулсан. Гэрээний хугацаанд нэхэмжлэгч нь энэ гэрээний хугацаанд захиалагчийн тавьсан шаардлагыг биелүүлдэггүй, гүйцэтгэсэн с*******ны ажлынхаа 4 жилийн т*******ш цуглуулсан су*******ь дата, тайлан мэдээ өгөөгүй, гэрээний хэрэгжилтээ дүгнүүлээгүй, гэрээнд заасан Үүргээ гүйцэтгээгүй болно. Нэхэмжлэгч хэдий гэрээний үүргээ биелүүлээгүй ч захиалагчийн зүгээс гэрээний үргээ биелүүлж 2023-2024 онд хариуцагчийн цалинд-56,500,000 төгрөг, НДШ-д 13,560,000 төгрөг ХАОАТ-т 4,830,250 төгрөг, албан тасалгааны түрээсийн байрны төлбөрт 59,860,700 төгрөг нийт 134.750.950 төгрөгийн татвар, х*******аамж, төлбөрийг төлсөн. Нэхэмжлэгч түүнтэй хамт ажиллаж байсан төслийн багийн бусад ажилчид төвийн захирлын талаар элдэв хэлбэрээр гомдол гаргаж, түүгээр тогтохгүй дээд шатны албан тушаалтнуудаар дарамт шахалт үзүүлэх байдлыг байнга үзүүлж байна. Жишээ нь: 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр БОУАӨЯамны Нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын У******* а******* ө******* хэлтсийн дарга н.Ц, Гадаад х******* а газрын дарга Ү.Э, Сайдын бодлогын зөвлөх Б.Ч нараар төвийн удирдлагуудыг УЦУОШГ-т дуудуулж, ажилд буцаан томилуулах талаар дарамт шахалт үзүүлсэн. Нэхэмжлэгч нь БОАЖЯ-ын У******* а******* ө******* бодлого, төлөвлөлтийн газрын дарга, төслийн захирал Ш.Цэрэндуламаар дарамт үзүүлж, 2024 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр 04/267 тоот чиглэлийг төвийн захиралд өгүүлсэн. Тус чиглэлийнх нь дагуу нэхэмжлэгчтэй 2024 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр 24/16 тоот Хөлсөөр ажиллах гэрээг 2024 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаагаар байгуулсан боловч энэ хугацаанд нэхэмжлэгч нь гэрээгээр гүйцэтгэж буй с*******ны ажлынхаа су*******ь дата, тайлан мэдээг захиалагчид өгөөгүй, гэрээгээ дүгнүүлээгүй. Нэгдсэн Үндэсний Байгууллагын У******* а******* ө******* су*******ь конвенцын хэрэгжилтийн талаар үндэсний дөрүгээр тайлан илтгэл болон хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн нэмэлт хоёрдугаар тайлан боловсруулах арга хэмжээг хэрэгжүүлэх" төсөл 2019-2023 оны хооронд нийт 946,666 ам.долларын санхүүжилтээр хэрэгжиж дууссан. Төслийн дээрх санхүүжилт бол төсөл дээр ажилласан ажилчдын цалин, төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой бусад үйл ажиллагаанд зарцуулагдсан. Гэвч харамсалтай нь төслийн ажилчид төслийн эцсийн тайланг хүлээлгэн өгөөгүй бөгөөд, төслийн хаалтыг хийлгүй өдийг хүрсэн. Энэ нь төслийг үр дүн муутай хэрэгжүүлж, санхүүжилтийг зориулалтын бусаар зарцуулагдсан гэж дүгнэхэд хүрч байна. Захиалагчийн зүгээс нэхэмжлэгчийг ажлаас халаагүй, гэрээг цуцлаагүй бөгөөд гагцхүү гэрээ болон төслийн хугацаа, санхүүжилт дууссанаар гэрээ дуусгавар болсон. Харин нэхэмжлэгч гэрээний үүргээ гүйцэтгээгүй (салбарын дата мэдээлэл, төслийн эцсийн тайланг хүлээлгэж өгөөгүй) учраас түүнтэй байгуулсан Хөлсөөр ажиллах гэрээний 10 дугаар зүйлийн 10.2-д заасны дагуу 2024 оны 1 - 5 дугаар саруудын ажлын хөлсийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна …” гэжээ.
Нэхэмжлэгчээс шүүхэд төлөөлөх итгэмжлэл, 2024.05.30-ны өдрийн А/46-4 дугаар У******* а******* ө******* с*******, х******* а төв ТӨААТҮГ-ын захирлын тушаал, 2024.09.25-ны өдрийн 24/38 дугаар Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах г*******ван талт хорооны х*******алдааны тэмдэглэл, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 2023.08.10-ны өдрийн 23/48 дугаар Хөлсөөр ажиллах гэрээ, ажлын байрны тодорхойлолт, 2024.01.02-ны өдрийн 24/17 дугаар Хөлсөөр ажиллах гэрээ, ажлын байрны тодорхойлолт,
Хариуцагчаас шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хариу тайлбар, Хөлсөөр ажиллах гэрээний нэмэлт, өөрчлөлт, 2021.05.20-ны өдрийн 147 дугаар Төрийн өмчит бодлого, зохицуулалтын газрын тогтоол, У******* а******* ө******* с*******, х******* а төв төрийн өмчит үйлдвэрийн газрын албан тушаалын жагсаалт, У******* а******* ө******* с*******, х******* а төвийн бүтэц, 2021.02.05-ны өдрийн А/37 дугаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал, Нэгдсэн үндэстний байгууллагын байгаль орчны хөтөлбөрийн төслийн х******* а гэрээ, 2024.01.17-ны өдрийн 04/267 дугаар албан бичиг, имэйл хаягаар харилцсан з*******вас, 2025.04.01-ний өдрийн 01/646 дугаар Улаанбаатар дулаан сүлжээ ТӨХК-ийн албан бичиг, Дулааны эрчим хүчээр хангах, хангагдах гэрээ, Дулааны эрчим хүчээр хангах, худалдан авах гэрээ, Дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх гэрээ, 2024.01.17-ны өдрийн 04/267 дугаартай Байгаль орчин, аялал жуулчлалын яамны албан бичиг зэрэг баримтыг тус тус ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх х*******алдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ө.Д******* нь хариуцагч У******* а******* ө******* с*******, х******* а төв ТӨААТҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, ээлжийн амралтын цалин 3,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн санхүүжилтээр "...У******* а******* ө******* су*******ь конвенцын хэрэгжилтийн талаар үндэсний дөрүгээр тайлан илтгэл болон хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн нэмэлт хоёрдугаар тайлан боловсруулах арга хэмжээг хэрэгжүүлэх NC4/BUR2 дугаар төслийг 2019-2023 оны хооронд хэрэгжүүлэхээр Монгол Улсын Засгийн газар, түүнийг төлөөлж Байгаль орчин аялал жуулчлал яам 2019 оны 8 дугаар сарын 19-ны өдөр НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр буюу UNEP-тэй гарын үсэг з*******ж, NC4/BUR2 төслийн нэгж Байгаль орчны аялал жуулчлалын яаман дээр байгуулагдаж ажилласан. Уг төсөл нь 4 жил хэрэгжих хугацаатай төсөл байсан тул төслийг хэрэгжүүлэхээр 4 иргэнтэй хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан бөгөөд түүний нэг нь Ө.Д******* болно. Иймээс уг ажлын байр төсөл хэрэгжих хугацаанд гүйцэтгүүлэх ажил, үүрэг тул хөдөлмөрийн гэрээ байгуулах үндэслэлгүй тул хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан. Уг төсөл 2023.06.30-ны өдөр дуусах ёстой байсан боловч ковидын улмаас тайлангаа бүрэн гаргаагүй. Ингээд тайланг гаргуулахаар хөлсөөр ажиллах гэрээний хугацааг 2023.07.03, 2024.03.25-ны өдөр тус тус сунгасан. Уг сунгасан хугацаанд НҮБ-аас зардал өгөөгүй, хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр. Ийнхүү төслийн санхүүжилт дууссан. НҮБ-аас 2024.03.18-ны өдөр 19,000 ам.долларыг төслийн тайлан хэвлэх хэвлэлтийн зардалд өгсөн. Гэвч манайх уг 19,000 ам.долларын төсвийг 4 хүний ажлын хөлс, оффисын түрээсийн зардалд зарцуулж дуусгасан. Иймд төслийн хугацаа болон санхүүжилт дууссан тул хөлсөөр ажиллах гэрээ дуусгавар болсон тул хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг ажлаас халаагүй, гэрээг цуцлаагүй болно. Түүнчлэн гэрээний хугацаанд нэхэмжлэгч нь гүйцэтгэсэн с*******ны ажлынхаа 4 жилийн т*******ш цуглуулсан су*******ь дата, тайлан мэдээгээ өгөөгүй, гэрээний хэрэгжилтээ дүгнүүлээгүй, төслийн эцсийн тайланг хүлээлгэж өгөөгүй учраас түүнтэй байгуулсан Хөлсөөр ажиллах гэрээний 10 дугаар зүйлийн 10.2-д заасны дагуу 2024 оны 1 - 5 дугаар саруудын ажлын хөлсийг төлөх үндэслэлгүй. Гэвч МУ нь НҮБ-ын өмнө үүрэг хүлээсэн тул уг төслийн тайланг манай байгууллага өөрсдөө хийж, дуусгаж хүлээлгэж өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж тайлбарлан, маргажээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн дарга баталж, түүнийг төлөөлж НҮБУАӨСК-ын хэрэгжилтийн талаарх Үндэсний дөрүгээр тайлан-илтгэл, Хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн нэмэлт хоёрдугаар тайлан боловсруулах арга хэмжээг хэрэгжүүлэх төслийн зохицуулагч нь Ө.Д*******тай 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 20/413 дугаар Хөлсөөр ажиллах гэрээ, 2022.01.01-ний өдрийн Хөлсөөр ажиллах гэрээний нэмэлт, өөрчлөлтийг тус тус байгуулж, /хх-42тал/
У******* а******* ө******* с*******, х******* а төв ТӨААТҮГ нь Ө.Д*******тай 2023.08.10-ны өдөр, 2024.01.02-ны өдөр тус тус хөлсөөр ажиллах гэрээг байгуулж, гэрээг 2024.06.01-ний өдөр хүртэл хугацаагаар сунгасан /хх-14-29 тал/-аас үзвэл талуудын хооронд үүссэн гэрээ нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан гэрээний шинжид нийцэж байна.
Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1.-д “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан бөгөөд ажиллуулагч нь У******* а******* ө******* су*******ь конвенцын хэрэгжилтийн талаар үндэсний дөрүгээр тайлан илтгэл болон хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн нэмэлт хоёрдугаар тайлан боловсруулах арга хэмжээний төслийг хэрэгжүүлэхээр, ажиллагч Ө.Д******* нь хүлэмжийн хийн үндэсний тооллогын тайлан, тооцоонд хөдлөнгийн техникийн үнэлгээ хийлгэх, дүгнэлт саналуудыг нэгтгэх зэрэг гэрээний хавсралтад заасан ажил хийх үүрэг хүлээснээс үзвэл уг ажил үүрэг нь төсөл хэрэгжих хугацаанд гүйцэтгүүлэх хөлсөөр ажиллах гэрээнд хамаарна.
У******* а******* ө******* с*******, х******* а төв ТӨААТҮГ-нь Ө.Д*******тай 2024.01.02-ны өдөр байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.-д “ Гэрээний хугацаа нь 2024 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн 2024 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хүчин төгөлдөр байна” гэж зааснаас үзвэл гэрээний хугацаа 2024 оны 6 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болсон байх ба ийнхүү гэрээ дуусгавар болгох тухай тус газрын захирлын 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн А/46-4 тоот тушаалд “... Нэгдсэн Үндэсний Байгууллагын У******* а******* ө******* су*******ь конвенцын хэрэгжилтийн талаар үндэсний дөрүгээр тайлан-илтгэл болон хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн нэмэлт хоёр дугаар тайлан боловсруулах арга хэмжээг хэрэгжүүлэх" төслийн аж үйлдвэр хариуцсан шинжээч Өлзий-Орших овогтой Д*******гийн хөлсөөр ажиллах гэрээг 2024 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон дуусгавар болсонд тооцож....” нэхэмжлэгчид мэдэгдсэн болох нь тогтоогдож байна. /хх-6, 22 тал/
Мөн дээрх гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.7.-д “гэрээ дуусгавар болоход гэрээний хүрээнд хариуцаж байсан ажлын тайлан, материал, эд хогшил, тоног төхөөрөмжийг Захиалагчид бүрэн бүтэн, тоо ёcoop хүлээлгэж өгч, тооцоо нийлэх”, мөн гэрээний 10.2-т “ Энэхүү гэрээний 6.2.7-д заасан үндсэн хөрөнгийг хүлээлгэн өгөөгүй нь төслийн зохицуулагч, ажилтнуудын тухайн хугацаанд хамаарах ажлын хөлсийг олгохгүй байх үндэслэл болно” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь Ө.Д*******гийн 2024 оны 1 - 5 дугаар саруудын ажлын хөлсийг төлөхгүй гэж татгалзсан нь үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ө.Д******* гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.7.-д заасан гэрээ дуусгавар болоход гэрээний хүрээнд хариуцаж гүйцэтгэсэн с*******ны ажлын 4 жилийн цуглуулсан су*******ь дата, тайлан мэдээ, төслийн эцсийн тайланг хүлээлгэж өгсөн, ажлын тайлан, материал, эд хогшил, тоног төхөөрөмжийг Ажиллуулагч буюу Захиалагчид хүлээлгэн өгч, тооцоо нийлсэн болох холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэгчийн уг шаардлага тогтоогдохгүй байх тул шүүх хангах үндэслэлгүй байна.
Иймд талууд хөлсөөр ажиллах гэрээг 2024 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаатай байгуулсан, уг гэрээний хугацаа дууссан байгаа тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй тул дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч О.Д*******гийн хариуцагч У******* а******* ө******* с*******, х******* а т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн х*******аамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн х*******аамжид 70,950 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ