2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 192/ШШ2025/02681

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 192/ШШ2025/02681

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: *********** дүүрэг, ***** дугаар хороо, **** дугаар бичил хороолол, ****** дугаар хороо, ******* дүгээр байр****** тоотод оршин суух, ******* овогтой**********  /РД:******************/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ********** дүүрэг, *********дүгээр хороо, ************ өөрийн байранд байрлах ************ **** /РД:*********/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, 3,079,346 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Ш.Самал,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхзул

хариуцагчийн өмгөөлөгч Ц.Энхтүвшин

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнгөнсаран нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч**************** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:

Нэхэмжлэгч *********** миний бие нь 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс **********-ийн Үйлчилгээ, Аж Ахуй Автогражийн хэсэгт жолоочийн албан тушаалд томилогдон ажиллаж байсан бөгөөд чадахуйн зарчмын дагуу 2024 оны 02 сарын 29-ний өдрийн Б/100 тушаалаар Стратеги хамтын ажиллагааны газрын Маркетингийн албанд маркетингийн менежерийн албан тушаалд томилогдон 2024 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн ажилласан.

************ ерөнхий захирлын сонгон шалгаруулалт 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдөр болж ******* Ерөнхий захирлаар томилогдсон. Ажлаа хүлээж авснаас хойш ************* захирал хувийн үзэмжээр хандаж, байгууллагыг төлөөлөх эрхгүй этгээдийн тушаалаар ажилд томилогдсон гэх хууль бус үндэслэлээр намайг ажлаас халсан.

Өмнө нь хуучин захиралтай хамт ажиллаж байсан хүмүүсийг ч мөн адил үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн бөгөөд үүнд миний бие мөн хамрагдаж Стратеги хамтын ажиллагааны газрын маркетингийн албаны маркетингийн менежерийн албан тушаалаас чөлөөлж, үндэслэлгүйгээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах шийдвэр гаргаж ******************* Б/175 тушаалаар ажлын байрнаас урьдчилан мэдэгдэлгүйгээр чөлөөлсөн.

Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалд Олон Нийтийн Радио Телевизийн тухай хуулийн 31-р зүйл 13.6.1, мөн Иргэний Хуулийн 68-р зүйл 68.1, 69-р зүйл 69.1 заалтуудыг үндэслэсэн байх бөгөөд эдгээр заалт нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй байх тул миний бие ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзээд тус шүүхэд эрхээ хамгаалуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Иймд Нэхэмжлэгч ********** намайг ************** Стратеги хамтын ажиллагааны газрын маркетингийн менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 20,978,163 төгрөгийг гаргуулан, мөн хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг даалгаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч ****************** шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байгаа. ************ үндэсний зөвлөлийн 25 дугаартай тогтоол байгаа. Энэ нь 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гарсан. Энэ тогтоолоор *************г 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр тасалбар болгож ажлаас чөлөөлсөн. Чөлөөлсөнтэй холбоотой энэ хүн ямарваа нэгэн шийдвэр гаргах, байгууллагыг төлөөлөх эрхгүй болсон. Энэ хүн тамгаа албан ёсоор хүлээлгэж өгөөгүйн улмаас байгууллагын тамгыг ашиглаж, тушаал гаргасан байна. Энэ тушаал нь ***************** ажилд авсан тушаал байгаа. Энэ тушаал нь өөрийн бүрэн эрх нь дуусгавар болсон байхад авсан тушаал учраас хууль зүйн бүрэн үндэслэлгүй. Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 69 дүгээр зүйлд заасны дагуу төлөөлөх эрхийг үргэлжлүүлэн олгоогүй учраас хүчин төгөлдөр бус гэрээ хэлцэл гэж тооцогдохоор гэрээ хэлцэл байгаа юм. Тухайн үед **************г чөлөөлснөөс хойш байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд н.*********г түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Энэ хүн ************ санхүү хөрөнгө оруулалтын газрын захирлаар ажилладаг. Хэрэв тухайн үед ************* энэ албан тушаалд томилох шаардлагатай гэж үзсэн бол тушаалыг н*********** гэдэг хүн гаргах бүрэн эрхтэй байсан. Гэтэл н********** гэдэг хүн гаргах биш албан тушаалаасаа чөлөөлөгдсөн  этгээд гаргаад байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй буюу илт хууль бус үйлдлийг гаргасан байна. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Хариуцагч **************** шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

 *********** 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Б/475 тушаалаар Тамгын газрын Аж ахуй, үйл ажиллагааны жолоочийн ажилд томилж, улмаар **********д ажиллаж эхэлсэн. 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр “*********той байгуулсан хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай" Б/100 тоот тушаалыг *************** баталж, ************* Аж ахуй, үйлчилгээний жолооч ажлаас чөлөөлөн, Стратеги, хамтын ажиллагааны газрын маркетингийн менежер албан тушаалд томилсон байдаг.

Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д "Олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захирлыг Үндэсний зөвлөлийн нийт гишүүдийн олонхын саналаар, нууц санал хураалтаар 3 жилийн хугацаагаар томилно", 31.6.6-д Ерөнхий захирал "Олон нийтийн радио, телевизийн ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулах, цуцлах” бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, мөн *********-ийн “Хөдөлмөрийн дотоод журам"-ын 100.5 дугаар бүлгийн 2 дугаар зүйлийн 2.11.1-д “Ажилтныг өөр албан тушаалд шилжүүлэх, албан тушаал дэвшүүлэх болон ажлын байр сэлгэн ажиллуулах асуудлыг хариуцсан салбар, нэгжийн захирал, даргын саналыг үндэслэн Ерөнхий захирал шийдвэрлэнэ" гэж тус тус заасан. Үүнээс үзэхэд, ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулах, ажилтныг өөр албан тушаалд шилжүүлэх эсэхийг Ерөнхий захирал шийдвэрлэх юм. 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн үндэсний зөвлөлийн 25 дугаар тогтоолоор *********ыг ерөнхий захирлын албан тушаалаас чөлөөлж, Санхүү Хөрөнгө Оруулалтын захирал ************Ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Иймд 2024 оны 02 дугаар сарын 29- ний өдрийн "**********той байгуулсан хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай” Б/100 тоот тушаалыг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд гаргасан хууль бус тушаал юм.

*********** нь маркетингийн менежерийн ажлын байрны тодорхойлолтод заасан ерөнхий шаардлагад нийцэхгүй ба томилогдсон хугацаанд Стратеги, хамтын ажиллагааны газрын маркетингийн менежер албан тушаалд тодорхой ажил хийж гүйцэтгээгүй боловч 2024 оны 3 дугаар сард 1,690,400 төгрөг, 2024 оны 4 дугаар сард 1,388,946 төгрөгийн цалинг тус тус МҮОНРТ-ээс авсан байна. Иймд ********** олгосон нийт  3,079,346 төгрөгийн цалинг гаргуулж өгнө үү гэв.

 

4.Нэхэмжлэгч тал нь  шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:

 

********* нь ********** холбогдуулан "********* 3 болон 4 сард олгосон цалин болох 3,079,346 төгрөгийг гаргуулах" тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан байна. Дээрх сөрөг нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. 

Миний бие 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Б/475 тоот тушаалаар жолоочоор ажилд орсон. Улмаар 2024 оны 02  дугаар сарын 29-ний өдөр миний хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт орж, албан тушаал өөрчлөгдөн Стратеги хамтын ажиллагааны газрын маркетингийн менежерээр ажиллаж эхэлсэн. 

Миний бие *********-д ажилд орохоосоо өмнө хэд хэдэн байгууллагад маркетингийн менежер, мөн маркетингийн газрын даргын албан үүргийг гүйцэтгэж байсан туршлагатай тул дээр ажлын байранд ажиллаж эхэлсэн. 

Гэтэл ******** эрх бүхий этгээдийн тушаалаар томилогдоогүй гэсэн үндэслэлээр ажлын байр өөрчлөгдөөд 2 сар өнгөрсний дараа бүрэн эрхгүй этгээдийн тушаалаар ажлын байр өөрчлөгдсөн байна гэдэг үндэслэл гаргаж ирсэн. Үнэхээр нэхэмжлэлд дурдсанчлан *********** захирлыг 2023 оны 12 сарын 18-ны өдөр ажлаас чөлөөлж, 2024 оны 02 сарын 29-ний өдөр ********* томилсон юм бол ажилтнуудад яагаад албан ёсоор мэдэгдээгүй вэ? Мөн би өөрөө өөртөө цалин олгодоггүй, миний ажилласан цаг хугацааг тооцоолж эрх бүхий албан тушаалтнуудын цагийн бүртгэлийн үндсэн дээр цалин олгогдсон байдаг ********-ийн тодорхойгүй, зохион байгуулалт муутай байсны хохирогч нь яагаад би болж байгаагаа сайн ойлгохгүй байна. 

Миний бие хийсэн ажилдаа тохирсон цалин хөлс авсан тул дээрх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Тиймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

5. Нэхэмжлэгч талаас шүүхэд иргэний үнэмлэхийн лавлагаа нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-3 дахь тал/, 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Б/475 дугаартай *************** ерөнхий захирлын тушаал /хх-4 дэх тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-5 дахь тал/, 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Б/100 дугаартай Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн ерөнхий захирлын тушаал /хх-6 дахь тал/, 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/175 дугаартай **********, ******** ерөнхий захирлын тушаал /хх-7 дахь тал/, 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн №13 дугаартай *******дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл /хх-8-9 дэх тал/, хөдөлмөрийн гэрээ /хх-10-13 дахь тал/,***********ийн Маркетингийн менежерийн ажлын байрны тодорхойлолт /хх-14 дэх тал/, баталгаа /хх-15 дахь тал/, өмгөөлөл хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ /хх-23-24 дэх тал/, ******** их сургуулийн хууль зүйн сургуулийн ********** дугаартай дипломны хуулбар /хх-87-89 дэх тал/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар хэрэгт өгсөн байна.  

 

6. Хариуцагч талаас улсын бүртгэлийн гэрчилэгээ хуулбар /хх-17 дахь тал/, итгэмжлэл /хх-18 дахь тал/, итгэмжлэл /хх-28 дахь тал/,  2023 оны 01 дүгээр сарын 1-ны өдрийн А/07 дугаартай тушаал / Хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн батлах тухай /хх46-62/, -2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан сөрөг нэхэмжлэл /хх-78-80 дахь тал/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар хэрэгт өгсөн байна.

 

7. Шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу *************ээс гаргуулсан тус газрын 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Б/478 дугаартай тушаал, 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Б/100 дугаартай тушаал /хх-65-66/, тал/, *************ээс ажилчдад олгох цалингийн нэгтгэл, ажлын цагийн тооцоо, ажил мэргэжлийн жагсаалт /хх-115-130 дахь тал/ зэрэг нотлох баримтыг шүүхийн журмаар цуглуулсан байна.

 

Шүүх хуралдаанаар: нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******** нь хариуцагч ************д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 20,978,163 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч нь нэхэмжлэгчээс 3,079,346 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

 

1.Шүүх нэхэмжлэгч ********** **********ийн Стратеги хамтын ажиллагааны газрын маркетингийн менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 17,831,388 төгрөгийг хариуцагчаас гаргуулан, нэхэмжлэгчид олгож, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөхийг хариуцагчид даалгаж, цалин олговорт илүү нэхэмжилсэн 3,146,775 төгрөгийн нэхэмжлэлийг болон хариуцагчийн 3,079,346 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа дараах үндэслэлээр тайлбарласан. Үүнд:

2.1 ********* би хариуцагч байгууллагад 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Б/475 дугаартай тушаалаар тус байгууллагын Тамгын газрын аж, ахуй үйлчилгээний албаны жолоочийн ажилд томилогдон ажиллаж эхэлсэн.

2.2. Улмаар миний бие 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Б/100 дугаартай тушаалаар дээрх жолоочийн ажлаас чөлөөлөгдөж, тус байгууллагын Стратеги хамтын ажиллагааны газрын маркетингийн менежерийн ажилд томилогдож, 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажилласан. Энэ үед байгууллагын захирлаар ********** ажиллаж, байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдаж байсан.

2.3 Миний бие тус ажилд томилогдоод ажиллаж байх хугацаанд захирлаар ******* томилогдон ирж, хуучин захиралтай хамт ажиллаж байсан хүмүүсийг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлж эхэлсэн бөгөөд  бөгөөд үүнд миний бие мөн хамрагдаж, 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/175 дугаартай тушаалаар ажлаас халсан.  

2.4 Ажлаас халсан тушаалыг гаргахдаа байгууллагыг төлөөлөх  эрхгүй этгээд ажилд томилсон гэх үндэслэлээр ажлаас халсныг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд уг тушаал нь хууль зөрчиж гарсан гэх агуулгаар тайлбарлаж байна. 

 

3. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байх бөгөөд үндэслэлээ  дараах байдлаар тайлбарласан.  Үүнд.

3.1 ***********ийн үндэсний зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор **************аар ажиллаж байсан *********тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, дараагийн ерөнхий захирал томилогдох хүртэл Ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Санхүү хөрөнгө оруулалтын газрын захирлын үүрэг гүйцэтгэгч *************ыг томилсон.

3.2. Ийнхүү тус газрын өдөр тутмын үйл ажиллагааг удирдаж, ажилд томилох, ажлаас чөлөөлөх эрх хэмжээ А******т биш *********т байсан.

3.3 Гэтэл нэхэмжлэгчийг 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ажлаас чөлөөлөгдөж, байгууллагыг төлөөлөх эрхгүй болсон ***********нь 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Б/100 дугаартай тушаал гаргаж, ***********ийн Стратеги хамтын ажиллагааны газрын маркетингийн менежерийн ажилд томилсон нь үндэслэлгүй байсан. Өөрөөр хэлбэл ************ нь ажлаас чөлөөлөх тогтоол гарсны дараа байгууллагын тамга тэмдгийг хүлээлгэж өгөөгүй бөгөөд энэ хугацаандаа уг тушаалыг гаргасан байсан.

3.4 Иймд хариуцагч байгууллага нь 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Б/175 дугаартай тушаал гаргаж, нэхэмжлэгчийг ажилд томилсон гэх 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Б/100 дугаартай тушаалыг хүчингүйд тооцож, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн  гэх агуулга бүхий тайлбарыг гаргаж байх бөгөөд нэхэмжлэгчийн тус ажлын байранд ажилласан хугацааны цалинд олгосон 3,079,346 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган мэтгэлцсэн.

 

4. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ ... тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй, ажилласан хугацаандаа тодорхой ажил хийж гүйцэтгээгүй гэжээ.

 

5. Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон зохигчийн тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

5.1 Нэхэмжлэгч ********* нь 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Б/475 дугаартай тушаалаар тус байгууллагын Тамгын газрын аж, ахуй үйлчилгээний албаны жолоочийн ажилд томилогдон ажиллаж байгаад 2024 оны 02 дугаар сарын   29-ний өдрийн Б/100 дугаартай тушаалаар дээрх жолоочийн ажлаас чөлөөлөгдөж, тус байгууллагын Стратеги хамтын ажиллагааны газрын маркетингийн менежерийн ажилд томилогдож, 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллаж  эхэлсэн байна.

 

5.2 Ийнхүү нэхэмжлэгчийг Стратеги хамтын ажиллагааны газрын маркетингийн менежерийн ажилд томилсон 2024 оны 02 дугаар сарын   29-ний өдрийн Б/100 дугаартай тушаалд ерөнхий захирал ********** гарын үсэг зурж, байгууллагын тамга дарж баталгаажуулсан байна. 

 

5.3 Нэхэмжлэгч нь Б/100 дугаартай тушаалын дагуу тус ажлын байранд ажиллаж,  түүнд 2024 оны 03 дугаар сард 1,690,400 төгрөгийн, 2024 оны 04 дүгээр сард 1,388,946 төгрөгийн цалинг олгосон байх бөгөөд талууд  тус ажлын байрны хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй байна.

 

5.4 ***************ийн үндэсний зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор М******лаар ажиллаж байсан **********тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, дараагийн ерөнхий захирал томилогдох хүртэл Ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Санхүү хөрөнгө оруулалтын газрын захирлын үүрэг гүйцэтгэгч ************ыг томилсон байна.

 

5.5  2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр ***********йг хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлаар томилсныг улсын бүртгэлд бүртгэжээ.

 

5.6 Хариуцагч байгууллагын 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/175 дугаартай “Б/100 дугаар тушаалыг хүчингүйд тооцож, ***********ын хөдөлмөр эрхлэлтийн харилцаан цуцлах тухай” тушаалаар нэхэмжлэгчийг ажлаас хөлсөн байна.

 

5.7 Дээрх тушаалаар *************ийн  2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Б/100 дугаартай тушаалыг байгууллагыг төлөөлөх эрхгүй этгээд батлан гаргасан байх тул уг тушаалыг 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөр хүчингүйд тооцож, үүнтэй холбогдуулан ...************ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг мөн өдрөөр дуусгавар болгожээ.

 

6.  Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 83.2,  83.3 дахь хэсгүүдэд ажил олгогч ажилтны ажлын байрыг ...хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тохиолдолд бүрмөсөн хүлээн авна. Ажилтан нь ажил үүргийг нь гүйцэтгүүлэх зорилгоор олгосон аливаа ...зүйлийг нэг бүрчлэн ажил олгогчид хүлээлгэн өгөх үүрэгтэй. Ажил олгогч нь ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэртээ ажил хүлээлгэн өгөх хугацааг заана гэжээ.

 

Мөн байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 100.4 дүгээр зүйлийн 3.5-д байгууллагын тамгыг Ерөнхий захирал барина гэж заасан байна.  

 

Нэхэмжлэгч *************г Стратеги хамтын ажиллагааны газрын маркетингийн менежерийн ажилд томилсон 2024 оны 02 дугаар сарын   29-ний өдрийн Б/100 дугаартай тушаалыг гаргах үед байгууллагын тамга ***********ын  эзэмшилд байсан талаар хариуцагч тал маргаагүй.

Харин ***********нь ажлаас халагдсаны дараа байгууллагын тамгыг буцааж өгөөгүй, өгөхөөс татгалзан гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү тайлбар нь хэрэгт  авагдсан баримтаар нотлогдоогүй.

 

Мөн *******ыг ажлаас чөлөөлсөн гэх *************ийн үндэсний зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 25 дугаартай тогтоолд ажил хүлээлцэх хугацааг заагаагүй, түүний ажлыг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон О.Гомбожавд ерөнхий захирлын ажлыг хүлээлгэн өгсөн гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, энэ талаарх баримтыг хариуцагч тал шүүхэд ирүүлээгүй байна.

 

Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 100.5 дугаар зүйлийн 2.10 дахь хэсэгт Салбар нэгжийн удирдлага нь Ерөнхий захирлын ажилд томилсон тушаалгүй иргэнтэй хөдөлмөрийн харилцаа үүсгэн, ажиллуулахыг хориглоно гэжээ.

 

Түүнчлэн, 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Б/100 дугаартай тушаалыг үндэслэн хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч **********ын Стратеги хамтын ажиллагааны газрын маркетингийн менежерийн ажлын байранд ажиллуулж, түүний цагийг бүртгэн, цалинг олгосон байна. 

 

Байгууллагын төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэгчийг ажилд томилсон тушаал гаргасан бол хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийг тус ажлын байранд ажиллуулж, түүнд цалин олгох боломжгүй юм. 

Иймд дээрх нөхцөл байдлаас үзэхэд 2024 оны 02 дугаар сарын  29-ний өдрийн Б/100 дугаартай тушаалыг байгууллагын төлөөлөх эрхгүй этгээд гаргасан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд уг тушаалын дагуу маркетингийн менежерийн ажлын байранд ажиллаж, тухайн албан тушаалын цалинг авсан  үйл баримтад нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй.

 

Хариуцагч байгууллагын гаргасан 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/175 дугаартай тушаалын 2, 3 дахь хэсэгт ...маркетингийн менежерээр ажиллаж буй ****************ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс дуусгавар болгож, мөн өдрөөр ажил хүлээлцэхийг даалгаж шийдвэрлэсэн  нь нэхэмжлэгчийг маркетингийн менежерээр 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл ажилласныг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.

 

Өөрөөр хэлбэл байгууллагын удирдлагуудын эмх замбараагүй байдал, тэдний хоорондын үйл ойлголцлыг ажилтан мэдэх боломжгүй бөгөөд байгууллагын Ерөнхий захирал солигдсонтой холбоотой мэдээллийг ажилчдад өгсөн гэх байдал тогтоогдоогүй.

 

Иймд 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар хариуцагч байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг *********** удирдан гүйцэтгэж байсан гэж үзэхээр байна.

           

            7. Нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийг харилцааг цуцалсан гэх 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/175 дугаартай тушаалд ... Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6.1, 31.6.3, 31.6.6, Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 69 дүгээр зүйлийн 69.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 83 дугаар зүйл, 110 дугаар зүйлийн 110.3, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар бүлгийн 1.4, 8.1.9, 10 дугаар зүйлийн 10.1, 10.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн гаргажээ.

 

            Ажилтныг ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч, Хөдөлмөрийн тухай хуульд нийцэж байх ёстой.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлд Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болох үндэслэлүүдийг тусгаж өгсөн бөгөөд хариуцагч байгууллага нь Б/175 дугаартай тушаалд Хөдөлмөрийн туай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9 дэх хэсэгт заасан “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргасан” гэх үндэслэлийг тусгасан байна. 

 

Хөдөлмөрийн харилцааг ажилтны санаачилгаар цуцалж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлд заасан журмыг, харин ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгож байгаа тохиолдолд мөн хуулийн 80 дугаар зүйлд заасан журмыг баримтлах учиртай.

 

Хэрэгт авагдсан баримтаар болон зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч Ч.Өлзий-Очир нь өөрийн хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай санал, санаачилга гаргаагүй,  мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасан хөдөлмөрийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл бий болсон гэх байдал тогтоогдоогүйгээс гадна энэ талаар 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/175 дугаартай тушаалд тусгагдаагүй байна.

 

Иймд  байгууллагыг төлөөлөх эрхгүй этгээд тушаал гаргаж нэхэмжлэгчийг ажилд томилсон гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн ажлаас халсан хариуцагч байгууллагын 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/175 дугаартай “Б/100 дугаар тушаалыг хүчингүйд тооцож, **********ын хөдөлмөр эрхлэлтийн харилцаан цуцлах тухай” тушаалыг Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй, үндэслэлгүйгээр гарсан гэж үзэхээр байх тул нэхэмжлэгч *************ыг урьд эрхэлж байсан ажил болох хариуцагч байгууллагын Стратеги хамтын ажиллагааны газрын маркетингийн менежерийн ажилд  эгүүлэн тогтоож, хариуцагчийн нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан 3,079,346 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

            8. Нэхэмжлэгч ************ нь ажилгүй байсан хугацааны цалин, олговорт  20,978,163 төгрөгийг нэхэмжилж байх боловч нэхэмжлэгчийн сарын үндсэн цалинг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын  2021 оны 12 дугаар сарын 06 -ны өдрийн А/192 дугаартай  “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д зааснаар тооцож үзэхэд 1 өдрийн цалин 71,612 төгрөг байна.

Нэхэмжлэгч **********р нь 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл нийт ажлын 249 хоног ажилгүй байсан байх тул ажилгүй байсан хугацааны цалинд 17,831,388 төгрөгийг хариуцагчаас гаргуулан, нэхэмжлэгч ***********т олгож, үлдэх 3,146,775 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын  болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч байгууллагад даалгах, хариуцагчийн нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэв.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,  115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *************ийг ***************ийн Стратеги хамтын ажиллагааны газрын маркетингийн менежерийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин олговорт 17,831,388 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч ************т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,146,775 төгрөгийн нэхэмжлэлийг  болон нэхэмжлэгчээс 3,079,346 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн  43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч ***********ын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч *************эд үүрэг болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан  хариуцагч ***************ээс  улсын тэмдэгтийн хураамжид 317,307 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч  нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Х.ЭНХЗАЯА