2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 192/ШШ2025/01993

 

 

 

 

 

2025 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 192/ШШ2025/01993

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайран дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: ************дүүргийн ********* дугаар хороо, *********** 6 дугаар гудамж, ******* тоотод оршин суух, ******* овогт ********ын ******** /РД:***********/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******** дүүрэг, ****** дугаар хороо, **************дугаар гудамж, ****** тоотод оршин суух, ********* овогт ******* ********** /РД:**********/-д  холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагчийн хууль бус эзэмшлээс хашааг албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, тус хашаа байрлах газрын 50 хувь буюу 137 м.кв талбайтай газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ************

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч **********,

Хариуцагч **************

Хариуцагчийн өмгөөлөгч***************

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнгөнсаран нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн тодруулсан шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

*********ын *********** би ********** дүүргийн ************ дугаар хороо, Туул ********** гудамж ******** тоот хаягт бүртгэлтэй өмчлөх эрхийн ********** дугаартай ******* м.кв газрын өмчлөгчөөр 20******** оны 04 дүгээр сарын 05-ны өдөр гэрчилгээ авсан. Өмнө миний ээжийн нэр дээр байсан бөгөөд ээж маань 20*** онд нас барсан 20****** онд өв залгамжилж гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж авсан. ***** дүүргийн ********* дугаар хороо, ************ гудамж 119 тоот хаягт миний ээжийн эмээ нь амьдардаг байсан. Миний өвөө, эмээ, ээж, аав нарын маань амьдарч байсан газар бөгөөд ************* миний хүүхэд насны бүх дурсамжууд шингэсэн газар юм.

Гэтэл ************ын *************** нь 2002 оноос хойш ээж ******************тай цуг ирж миний өмчлөлийн хашаанд байдаг илүү байшинд амьдарсаар өнөөдрийг хүрсэн бөгөөд тус байшин нь *********** өмчлөлд бүртгэлтэй  байдаг боловч *********** нь нас барсан. Өнөөдрийг хүртэл тус байшин нь хуулийн дагуу өвлөгчид шилжээгүй, ************* өмчлөлд хэвээр байсаар байна. 

********* би тухайн үед ямар учраас энэ хүмүүс манай хашаанд ирж амьдарсныг учрыг нь мэдэхгүй юм. Одоо ********* миний нэр дээрх хашаа байшин газраа бүхэлд нь өмчлөх, ашиглах эрхийг минь зөрчиж, хязгаарлаж, хашаа байшинг минь чөлөөлж өгөхгүй байгаа юм.

Иймд ******* миний бие өөрийн өмчлөлийн ********* дүүргийн ******** дугаар хороо, Туул ********** гудамж ******** тоот газраас ******* болон тус байшинг албадан гаруулах хүсэлтэй байна гэв.

 

2.Хариуцагч ********* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

 

Манайх 1999 онд Улаанбаатар хот ******** дүүрэг, **** дүгээр хороолол, ****дугаар ороо ********* дугаар байр *** тоотод байрлах Ү-************дугаартай 3 өрөө орон сууцыг хотын төвд байрлалтай барьцаалан зээлдэх газарт тавьсан ба зээлийн төлбөрийг төлж адалгүй тухайн орон сууцыг хураалгасан. Барьцаалан зээлдэх газрын зүгээс орон сууцны үнийн зөрүүд *****хот ***********ийн *******-дугаар хороо туул 6 гудамж 119 тоот хашаа байшинг авсан. Тухайн үед хашаа байшингийн өмчлөгчөөр ******* овогтой *********, ******* овогтой ***** ********* овогтой *******, ***********овогтой************* нарын өмчлөлд байсан ба эдгээр хүмүүс мөн энэ хашаа байшинг тухайн барьцаалан зээлдүүлэх газар барьцаанд тавьж хураалгасан байсан юм байна лээ.

Тухайн үед эдгээр хүмүүс манай ээж ********* үл хөдлөх хөрөнгө буюу байшинг нь нэр дээр нь шилжүүлэн өгөөд газрыг нь тэгж байгаад шилжүүлэн өгнө гэж хэлээд шилүүлж өгөөгүй өнөөдрийг хүрсэн юм байна. Тухайн үед газрыг ямар шалтгаанаар шилжүүлэн өгөөгүй нь тодорхой биш ба ямар шалтгаанаар тухайн газар ********** болон түүний өвөө эмээ аав нарын нэр дээр шилжсэн нь тодорхой биш байна.

Миний зүгээс энэ газар болон хашаа байшинд 1999 оноос хойш амьдарч байгаа ба ******** нэхэмжлэл гаргаснаас хойш тухайн асуудлыг өөрийн хэмжээнд судлан үзэхэд ********-аас ******** оны үед бидэнд мэдэгдэлгүй өмчлөх эрхийн гэрчилгээ авсан байна.  Миний бие ээжийнхээ өмчлөлийн байранд амьдарч байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

 

       3. Хариуцагч Н.Бүжинлхам шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:  

 

Манайх ******** онд Улаанбаатар хот, *********** дүүрэг ************ хороолол, ********** хороо ****** дугаар байр ******* тоотод байрлах Ү-******* дугаартай 3 өрөө орон сууцыг хотын төвд байрлалтай барьцаалан зээлдэх газарт тавьсан ба зээлийн төлбөрийг төлж чадалгүй тухайн орон сууцыг хураалгасан. Барьцаалан зээлдэх газрын зүгээс орон сууцны үнийн зөрүүд Улаанбаатар хот ***дүүргийн ***** дугаар хороо туул * гудамж 1*тоот хашаа байшинг авсан. Тухайн үед хашаа байшингийн өмчлөгчөөр ****** овогтой ********, ********* овогтой ******** ******* овогтой ********, ********** овогтой ****** нарын өмчлөлд байсан ба эдгээр хүмүүс мөн энэ хашаа байшинг тухайн барьцаалан зээлдүүлэх газар барьцаанд тавьж хураалгасан байсан юм. Тухайн үед эдгээр хүмүүс манай ээж ***** үл хөдлөх хөрөнгө буюу байшинг нь нэр дээр нь шилжүүлэн өгөөд газрыг нь тэгж байгаад шилжүүлэн өгнө гэж хэлээд шилүүлж өгөөгүй өнөөдрийг хүрсэн юм. Тухайн үед газрыг ямар шалтгаанаар шилжүүлэн өгөөгүй нь тодорхой биш ба ямар шалтгаанаар тухайн газар ***** болон түүний өвөө эмээ аав нарын нэр дээр шилжсэн нь тодорхой биш байна. Миний зүгээс энэ газар болон хашаа байшинд 1999 оноос хойш амьдарч байгаа ба ******* нэхэмжлэл гаргаснаас хойш тухайн асуудлыг өөрийн хэмжээнд судлан үзэхэд 2005, 2006 оны үед бидэнд мэдэгдэлгүй өмчлөх эрхийн гэрчилгээ авсан гэх мэдээлэл байгаа. Иймд Улаанбаатар хот** дүүргийн*** дугаар хороо туул*удамж *** тоот хаягт байрлах эрхийг *****дугаартай 274м2 газрын тодорхой хэсэгт миний өмч болох Ү-******** дугаартай үл хөдлөх хөрөнгө байршиж байгаа тул тухайн үл хөдлөх эд хөрөнгөтөө ноогдох газар буюу эрхийг *******дугаартай газрын 50 хувь болох 137м2 газрын хууль ёсны өвлөгч, өмчлөгчөөр *********** намайг тогтоож өгнө үү гэв.

4.Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон ямар ч бичгийн нотлох баримт байхгүй. ********* гэдэг хүн өөрөө нас барахаасаа өмнө  улсын бүртгэлийн байгууллагад хандсан зүйл байдаггүй. Энэ өвлөх эрхийн гэрчилгээтэй холбоотой зүйлүүдээс харах юм бол нас барснаас хойш нэг жилийн хугацаанд өв нээгдэхтэй холбоотой асуудал үүсэх ёстой. Хариуцагч нь  гурав байна уу дөрвөн хүүхэдтэй айлын хүүхэд. Гэтэл өвлөх эрхийн гэрчилгээн дээр бусад өвлөгчийн мэдээлэл байхгүй ээ гэж байгаа юм. Тэгээд энэ зүйлүүдээс харах юм бол энэ сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тухайн газрыг эзэмшиж байсан гэдэг утгаараа өмчлөгч нь гэж тайлбарладаг.  Иргэний хуулиас харах юм бол өмчлөгчид өмчлөгчийнхөө хувьд тухайн газраа бүрэн ашиглах эрхтэй байхад газрыг нь ашиглуулахгүй тал хувиар авна гээд байгаа нь ойлгомжгүй байна. Хариуцагчийн хариу тайлбарт дурдаад байгаа тэр гурван өрөө байртай холбоотой нөхцөл байдал ч өнөөдрийг хүртэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тодорхой болоогүй. Тийм учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэв.

 

5. Нэхэмжлэгч тал дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна. Үүнд: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, 2024 оны 05 дугаар 29-ний өдөр ******** ********* олгосон итгэмжлэл /хх-3/, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-4/, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-5/,1600900226 нэгж талбарын дугаартай кадастрын зураг /хх-6/, 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр гаргасан нэхэмжлэл /хх-52/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-52/, 2025 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлага тодруулсан тухай /хх-60/, өмгөөлөгч оролцуулах хүсэлт /хх-67/,   

6. Хариуцагч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.  Үүнд: 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан сөрөг нэхэмжлэл /хх-64/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-65/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-68/, өмгөөлөгч оролцуулах хүсэлт /хх-69/, өвлөх эрхийн гэрчилгээ /хх-74-75/, нэхэмжлэлийн шаардлага багасгах тухай /хх-97/.

7.Шүүх зохигчийн хүсэлтээр дараах нотлох баримтыг цуглуулсан байна.  Үүнд: Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2024 он 08 дугаар сарын 01-ний өдрийн 4/9691 дугаар албан бичгээр ирүүлсэн баримтууд /хх-22-45/, Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2024 он 10 дугаар сарын 25-ны өдрийн 5/13364 дугаар албан бичгээр ирүүлсэн баримтууд /хх-88-93/, Монголын нотариатчдын танхимаас 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ирүүлсэн 947 дугаар албан бичиг /хх-110/,Газар зохион байгуулалтын албанаас 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ирүүлсэн албан бичиг /хх-111/, Нотариатч*******ээс 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ирүүлсэн баримтууд /хх-122-134/, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газарт /хх-143-163/.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ***** нь хариуцагч *********д холбогдуулан ******* дүүргийн **** дугаар хороо, Т********** гудамж ********** тоот хаягт байрлах хашаанаас  ***** болон түүний амьдарч буй байшинг албадан гаруулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан ******* дүүргийн**********дугаар хороо, ********* гудамж ********** тоот хаягт байрлах газрын 50 хувь буюу 137 м.кв талбай бүхий газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

 

1. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг  тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

3. Нэхэмжлэгч  нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

3.1 ******** дүүргийн ********дугаар хороо, ***********************тоот хаягт байршилтай, өмчлөх эрхийн Г********* дугаарт бүртгэлтэй, 274 м.кв талбай бүхий газар нь өмнө нь манай ээжийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээтэй байсан. Ээж маань 2012 онд нас барсан тул миний бие 2013 онд өв залгамжлалын журмаар өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлж авсан тул тус газрын хууль ёсны өмчлөгч юм.  

3.2 ******** нь 2002 оноос хойш өөрийн ээж *********ын хамт манай хашаанд буюу миний өмчлөлийн газар дээр баригдсан илүү байшинд ирж амьдарсан бөгөөд тус байшин нь ********* өмчлөлд бүртгэлтэй байна.  *********** нь нас барсан бөгөөд яагаад түүний өмчлөлд бүртгэлтэй байгааг мэдэхгүй байна. 

3.3 Одоо ***** миний бие өөрийн өмчлөлийн газрыг захиран зарцуулах гэхэд хариуцагч **** нь өөрийн ээж ********* өмчлөлийн байранд амьдарч, тус газрын өмчлөгчийн эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байна гэх агуулгаар тайлбарлаж байна. 

 

4.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, сөрөг нэхэмжлэл гарган мэтгэлцэж байх ба  үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан.

4.1 Манайх 1999 онд Улаанбаатар хот, ********* дүүрэг ******* хороолол,** дугаар хороо ** дугаар байр ***** тоотод байрлах Ү-*********дугаартай 3 өрөө орон сууцыг хотын төвд байрлалтай барьцаалан зээлдэх газарт тавьсан ба зээлийн төлбөрийг төлж чадаагүйн улмаас тухайн орон сууцыг хураалгаж, үнийн зөрүүнд тооцон, тус барьцаалан зээлдүүлэх газраас ****** дүүргийн ****** дугаар хороо, туулын *******гудамж 1*******тоот хашаа байшинг өгсөн.

4.2 Тухайн үед хашаа байшингийн өмчлөгчөөр ****** овогтой *****, ******** овогтой *******, ********* овогтой *******, Т*********овогтой *********нарын өмчлөлд байсан ба эдгээр хүмүүс мөн энэ хашаа байшинг тухайн барьцаалан зээлдүүлэх газар барьцаанд тавьж хураалгасан байсан.

4.3 Тухайн үед эдгээр хүмүүс манай ээж *********д үл хөдлөх хөрөнгө буюу байшинг нэр дээр нь шилжүүлэн өгөөд газрыг нь тэгж байгаад шилжүүлэн өгнө гэж хэлээд шилжүүлж өгөөгүй өнөөдрийг хүрсэн юм.

4.4 Иймд миний амьдарч байгаа байшин нь ээж ***********ын өмчлөлд бүртгэлтэй, түүний өмч бөгөөд ээж маань нас барсан. Миний бие хуулийн дагуу өвлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авсан бөгөөд өмчлөлийг өөр дээрээ шилжүүлж авч  амжаагүй байна. Нэхэмжлэгчийн өмчлөлийн гэх газар дээр  миний ээжийн өмч болох Ү-*********** дугаартай үл хөдлөх хөрөнгө байршиж байгаа тул тухайн үл хөдлөх эд хөрөнгөд ногдох газрыг өмчлөх эрхтэй гэж тайлбарлан,  эрхийн улсын бүртгэлийн Ү-************ дугаарт бүртгэлтэй  газрын 50 хувь болох 137м2 газрын хууль ёсны өмчлөгчөөр ************ намайг тогтоож өгнө үү гэж сөрөг шаардлага гаргаж, мэтгэлцсэн.

 

5. Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

5.1 Маргаан бүхий Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 6 дугаар гудамжны 119 тоот хаягт байршилтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 274 м.кв талбайтай газрыг анх Нийслэлийн засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 537 дугаар захирамжаар иргэн ************* нарт өмчлүүлсэн байх бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2010 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 463 дугаар захирамжаар гэр бүлийн нэг гишүүнд өмчлөх эрхийг шилжүүлснээр 2011 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр******* /РД:*********-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Г-******* дугаарт бүртгэгдсэн байна. 

 

5.2 Тус газрын өмчлөгч ******* нь 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдөр нас барж, улмаар 2013 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 028 дугаартай “Өвлөх эрхийн гэрчилгээ”-ний дагуу ************* 2013 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр өмчлөгчөөр бүртгэгдсэн байх бөгөөд *********г өмчлөгчөөр бүртгэгдсэн улсын бүртгэл хүчинтэй байна. 

 

5.3 Энэхүү маргаан бүхий газар дээр 2 хувийн сууц байх бөгөөд  түүний 46,1 м.кв талбайтай хувийн сууц нь анх 2011 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр иргэн ***********ийн өмчлөлд, улсын  бүртгэлийн Ү-********** дугаарт бүртгэгдсэн, улмаар 2013 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 029 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээний дагуу **********ын өмчлөлд шилжин бүртгэгдсэн байх ба энэхүү улсын бүртгэл хүчинтэй байна. 

 

Харин тус газарт байрлах 2 дахь хувийн сууц болох 64,2 м.кв талбай бүхий сууц нь анх 1998 оны 07 дугаар сарын 28-ны өдөр иргэн ********* нарын 4 хүний өмчлөлд, улсын бүртгэлийн Ү-********** дугаарт бүртгэгдэж, үл хөдлөх эд хөрөнгийн 7986 дугаартай гэрчилгээ олгогдсон байх ба 1999 оны 06 дугаар сарын 30-ны өдөр *******нар болон ********нарын хооронд байгуулагдсан Худалдах, худалдан авах гэрээний дагуу 2010 оны 03 дугаар сарын 31-ний өдөр **********ын өмчлөлд бүртгэгдсэн байна.  Одоогоор энэхүү хувийн сууцыг *********ын өмчлөлд бүртгэсэн улсын бүртгэл хүчин төгөлдөр хэвээр байна. 

 

5.4 Улсын бүртгэлийн Ү-****** дугаарт бүртгэгдсэн хувийн сууцны өмчлөгч ******** нь хариуцагч *********ын ээж байх бөгөөд тэрээр 2009 оны 08 дугаар сарын 30-ны нас барсан байна.

 

 5.5. 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 0026 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээгээр **********ын өмчлөлийн дээрх хувийн сууцыг  **********д өвлүүлэхээр өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсон байх боловч түүний дагуу өмчлөгч өөрчлөгдөөгүй, энэхүү хувийн сууцанд хариуцагч *********** амьдарч байгаа гэх үйл баримтын талаар зохигч маргаагүй болно.

 

5. Дээрх үйл баримтаас дүгнэвэл:

 

6.1 Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

6.1.1 Нэхэмжлэгчийн өмчлөлийн ************ тоот хаягт байршилтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 274 м.кв талбайтай,эрхийн улсын бүртгэлийн Г-*********** дугаарт бүртгэгдсэн газар дээр байрлах иргэн ******** өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-********** дугаарт бүртгэгдсэн хувийн сууц нь Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн төрөлд хамаарна. 

 

6.1.2. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх уг эрхийг улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсдэг тул өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажих бөгөөд мөн хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгчийн эрхийг хуульд заасан үндэслэлээр хязгаарлана гэжээ.

 

Нэхэмжлэгч нь Улсын бүртгэлийн Ү-*********дугаарт бүртгэгдсэн хувийн сууцны хууль ёсны өмчлөгч нь ****** мөн эсэх талаар маргаагүй, харин өмчлөгч *********нас барснаар түүний өвийг өнөөдрийн байдлаар хүлээн авч, өмчлөгчөөр бүртгэгдсэн хүн байхгүй байх тул өвлөх эрхтэй этгээдүүдийг өвийг хүлээн авахаас татгалзсан гэж үзнэ. Иймд тус хувийн сууцыг өмчлөх өмчлөгч байхгүй байхад хариуцагч нь тус сууцанд амьдарч байгаа нь  нэхэмжлэгчийн өмчлөх эрхэд саад учруулж байна гэх агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд дээр гаргаж, мэтгэлцсэн. 

           

            6.1.3 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар тодорхойлж байх бөгөөд тус хуульд зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй ба энэхүү эрхийг хэрэгжүүлэхийн тулд шаардах эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд нь зөвхөн өмчлөгч өөрөө байх, өмчлөгч нь өмчлөх эрхийг шударгаар олж авсан байх, шаардлагыг биелүүлэх хариуцагч этгээд нь өмчлөгчийн эд хөрөнгийг хууль болон гэрээний дагуу эзэмших эрхгүй байх нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийн урьдчилсан нөхцөл юм.

 

            Нэхэмжлэгчийн өмчлөлийн газар дээр байрших хариуцагч ***********н амьдарч байгаа хувийн сууцны хууль ёсны өмчлөгч нь  нь иргэн **** хэвээр байхад уг хувийн сууцыг болон түүнд амьдарч байгаа ******* нэхэмжлэгчийн өмчлөлийн газрыг хууль бусаар эзэмшиж байгаа гэж үзэх нь Иргэний хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй тул нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзнэ.

 

            Өөрөөр хэлбэл, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нас барж, түүний өмчлөх эрх бусдад шилжээгүй байгаа нь тухайн өмчийг өмчлөгчгүй гэж үзэх үндэслэлийг бий болгохгүйгээс гадна шүүх энэ үндэслэлээр иргэн ********ын өмчлөлийн хувийн сууц нь нэхэмжлэгчийн газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байна гэж үзэх үндэслэлгүй юм.  

 

Иймд нэхэмжлэгч О.Солонгод Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туул 6 гудамж 119 тоот хаягт байрлах хашаанаас хариуцагч ***********ыг болон түүний амьдарч буй байшинг албадан гаруулахаар шаардах эрх үүсээгүй гэж үзэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

6.2.Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

6.2.1 Хариуцагч *********** нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...маргаан бүхий газарт ээж ************ын өмчлөлийн хувийн сууц байх тул уг хувийн сууцны доорх газрыг өмчлөх эрхтэй гэж тайлбарлан, ************* тоот хаягт байрлах газрын 137 м.кв талбай бүхий газрыг өмчлөх эрхтэй гэж тайлбарлан, Иргэний хуулийн 487 дугаар зүйлийн 487.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхийн хууль зүйн үндэслэлээ тайлбарлаж байна.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч нь өмчлөгчийн эрхээ хэрэгжүүлж, тухайн хувийн сууцанд ногдох газрыг өмчлөх эрхтэй гэх агуулгаар тайлбарласан.

 

6.2.2 Хариуцагч ********* нь иргэн ******* төрсөн охин бөгөөд түүний өмчлөлийн хөрөнгийг өвлөн авахаар өвлөх эрхийн гэрчилгээ авсан хэдий ч, тус хувийн сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдээгүй тул *********н өмчлөлийн хөрөнгөтэй холбоотой өмчлөгчийн шаардах эрхийг хэрэгжүүлэх эрхгүй байна. 

 

6.2.3 Иймд хариуцагчийн нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан **************тоот хаягт байрлах газрын 137,5 м.кв талбай бүхий газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

7. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч болон хариуцагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 15.2.3,116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 487 дугаар зүйлийн 487.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******  хариуцагч**********холбогдуулан гаргасан ************** тоот хаягт байрлах өөрийн өмчлөлийн газарт байрлах хашаанаас  *******г болон түүний амьдарч буй байшинг албадан гаруулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч *********** нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан ********** хаягт байрлах газрын 50 хувь буюу 137 м.кв талбай бүхий газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

   

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Х.ЭНХЗАЯА