Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2025/0498

 

2025 07 02 128/ШШ2025/0498

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, шүүгч А.Мөнх-Өлзий, шүүгч Г.Цэрэндэжид нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М.Г*******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: О.М*******

Хариуцагч: Монгол Улсын Ерөнхий прокурор

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Э******* 

Нэхэмжлэлийн шаардлага: Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, ахлах прокурорын ажилд эгүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, Улсын ерөнхий прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай дугаартай тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Г*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э*******, иргэдийн төлөөлөгч Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчээс Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, ахлах прокурорын ажилд эгүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, Улсын ерөнхий прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай дугаартай тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагаар маргаж байна.

2.Маргааны үйл баримтыг дурдвал:

2.1.Монгол Улсын Ерөнхий прокурорын 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай дугаар тушаалаар Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалтын төвийн дарга, прокурор М.Г 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс дуусгавар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, 04 дүгээр сарын 01-ний өдрөөс Хяналт шинжилгээ, үнэлгээ, сургалтын хэлтсийн Сургалтын албанд *** прокуророор томилон ажиллуулахаар шийдвэрлэжээ.

2.2.Улсын ерөнхий прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай дугаар тушаалаар Улсын Ерөнхий прокурорын Газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ сургалтын хэлтсийн Сургалтын албаны ахлах прокурор М.Г үүрэгт ажлаас нь чөлөөлж шийдвэрлэжээ.

2.3.Тус шүүх иргэн М.Г*******ас гаргасан Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, ахлах прокурорын ажилд эгүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, Улсын ерөнхий прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай дугаартай тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлээр Улсын ерөнхий прокурорт холбогдуулан 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

2.4.Тус шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 128 дүгээр шийдвэрээр Прокурорын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 68 дугаар зүйлийн 68.2, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Г*******ас Улсын ерөнхий Ерөнхий прокурорт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2.5.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ******* дүгээр магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 128 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

2.6. Нэхэмжлэгч М.Г*******ас 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Улсын ерөнхий прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай дугаартай тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох-оор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: М Г******* миний бие *** ажиллаж байхдаа 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдож шалгагдсан билээ. Ийнхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд буюу 2020 оны 09 дүгээр сараас эхлэн М.Г******* намайг *** ажлыг огт хийлгээгүй бөгөөд үүнийг нь хэрэг шалгагдаж эцэслэгдээгүй учир албан үүргийг гүйцэтгүүлэхийг түдгэлзүүлсэн Прокурорын тухай хуулийн 58.8-д заасан үндэслэлтэй арга хэмжээ хэмээн хүлээн авч, төрийн алба тасралтгүй явагдах зарчмын үүднээс 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ажлаа хүлээлгэн өгсөн байдаг.

Надад холбогдох эрүүгийн хэргийг прокуророос шүүхэд шилжүүлж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаартай магадлалаар тус тус М.Г******* надад холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон намайг цагаатгаж, Улсын Дээд Шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаартай тогтоолоор хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж, давж заалдах шатны шүүхийн магадлал хүчин төгөлдөр болж эцэслэгдсэн. Ийнхүү эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэж, намайг гэмт хэрэг үйлдээгүй болохыг тогтоосон тул М.Г******* миний бие 2023 оны 02 дугаар сарын 09-ны өдөр Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн, зөвлөх Д.Ж хандаж, өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд томилж өгөхийг хүссэн хүсэлт гаргасан боловч Улсын Ерөнхий прокурорын газрын хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 2 дугаар хариу мэдэгдэх хуудсаар прокурорын газрын дэргэдэх Сургалт судалгааны хүрээлэнд хяналтын прокурорын сул орон тоонд томилох боломж байгаа болохыг мэдэгдэж хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй.

Миний хувьд эрхэлж байсан албан тушаалаасаа халагдах, эсхүл албан тушаал бууруулах талаар Төрийн албаны тухай хуульд заасан ямар ч зөрчил гаргаагүй байтал Улсын ерөнхий прокурор нь намайг ажил хөдөлмөрөө үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжоор хангахгүй, улмаар цалин хөлс олгохгүйгээр намайг хохироож байна. Энэ нөхцөл байдлаа дахин тайлбарлаж, 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн, зөвлөх Д.Ж хандаж, прокурорын байгууллагад үргэлжлүүлэн ажиллах хүсэлт гаргасан боловч 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дугаар хариу мэдэгдэх хуудсаар урьд нь ... сул орон тоо байгаа талаар мэдэгдсэн байна" гэсэн хариу ирүүлж, хүсэлтийг минь хүлээн авахаас татгалзсан.

Прокурорын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 68 дугаар зүйл болон Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлээр төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж болох нөхцөлийг, мөн хуулийн 47, 48 дугаар зүйлээр төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас халах, чөлөөлөх үндэслэлийг тус тус хуульчилсан. М.Г******* миний бие прокурорын байгууллагад тасралтгүй 25 жил ажиллах хугацаандаа анхан шатны нэгжийн хяналтын прокуророос Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор хүртэл ажиллаж, өөрийн бүхий л мэдлэг, оюунаа, залуу нас, амьдралаа зориулж ирсэн байхад Улсын Ерөнхий прокурор нь хуулийн дээрх үндэслэлийн алинд ч хамаарахгүй үндэслэлээр буюу үндэслэлгүйгээр миний ажиллаж хөдөлмөрлөх эрхийг өнөөдрийг хүртэл ноцтойгоор зөрчиж, албан тушаал буруулан ажиллах саналыг надад тавьж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилохгүй байгаа нь хуулийн дээрх зохицуулалтууд болон Төрийн албаны тухай хуулийг 62 дугаар зүйлийн 62.1.1-д "энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх" төрийн жинхэнэ албан хаагчийн хуульчлагдсан нэмэгдэл баталгааг зөрчсөн илт хууль бус эс үйлдэхүйг гаргаж байна гэж үзэхээс өөр аргагүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Улсын Ерөнхий прокурорын газраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй талаар хариу тайлбарыг 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ирүүлэхдээ нэхэмжлэгч М.Г ажлаас чөлөөлсөн талаарх Улсын Ерөнхий прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн дугаар тушаалыг ирүүлснээр нэхэмжлэгч уг тушаал гарсныг мэдсэн.

Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон зохигчийн шүүхэд гаргасан тайлбар, нэхэмжлэлийн үндэслэл, хариу тайлбараас үзэхэд М.Г******* нь 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр гэмт хэрэгт холбогдсон үйл баримт хийгээд уг гэмт хэргийг 3 шатны шүүхээр хэлэлцэн эцэслэн шийдвэрлэсэн үйл баримт нотлогдож байгаа төдийгүй нэхэмжлэгч М.Г гэмт хэрэг үйлдээгүй болохыг шүүх тогтоож, түүнийг цагаатгасан байна. М.Г******* нь хэрэгт холбогдох үедээ Улсын Ерөнхий прокурорын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, сургалтын хэлтсийн сургалтын албаны ахлах прокуророор ажиллаж байсан ба энэ талаар талууд маргаагүй.

М.Г******* намайг хэрэгт холбогдох үед хариуцагч захиргааны байгууллага ахлах прокурорын ажлыг огт хийлгээгүй ба хэрэг шалгагдаж эцэслэгдээгүй үндэслэлээр албан үүрэг гүйцэтгэхийг түр түдгэлзүүлж улмаар түүний ажлыг 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авсан нь хэрэгт авагдсан Ажил хүлээлцсэн акт-аар нотлогддог. Захиргааны ерөнхий хуулийн 47-р зүйлийн 47.1.6-д .. захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй... 47.1.7-д ...түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй тохиолдолд захиргааны акт илт хууль бус байна гэж хуульд заажээ.

Прокурорын тухай хуулийн 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт: ...Прокурорын бүрэн эрхийг энэ хуульд зааснаас өөр үндэслэл, журмаар хязгаарлах, түдгэлзүүлэх, дуусгавар болгохыг хориглоно...", мөн хуулийн 56.2 дэх хэсэгт: Хуульд зааснаас бусад тохиолдолд прокурорыг чөлөөлөх, халах ... хориглоно... гэж заасан. Өөрөөр хэлбэл, прокурорын бүрэн эрхийг зөвхөн Прокурорын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хязгаарлах, түдгэлзүүлэх, дуусгавар болгохоор байна.

Нэхэмжлэгч М.Г*******д 2020.12.14-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол үйлдэж танилцуулсан байх ба Прокурорын тухай хуулийн 58-р зүйлийн 58.6-т зааснаар: ...Прокурорт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахтай холбогдуулан түүний бүрэн эрхийг Улсын ерөнхий прокурор түдгэлзүүлж болно... гэж зааснаар Улсын Ерөнхий прокурор тушаал гаргах замаар түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хууль зүйн боломжтой байжээ. Энэ ч үүднээс ажил хүлээлцэх акт үйлдэгдсэн гэж нэхэмжлэгч миний бие ойлгож байгаа. Ажил хүлээлцэх актад ажлаас чөлөөлсөн тушаалын талаар огт дурдаагүй, тушаалыг танилцуулаагүй байдаг.

Нэхэмжлэгч М.Г******* миний бие *** ажиллаж байхдаа Прокурорын тухай хуулийн 67 зүйлд заасан нэрлэн заасан сахилгын шийтгэл оногдуулах талаар ямар нэгэн зөрчил гаргаагүй, мөн хуулийн 68-р зүйлд нэрлэн заасан прокурорыг албан тушаалаас нь чөлөөлөх, халах талаарх үндэслэл бүрдээгүй байсан учраас ахлах прокурорын албан тушаалаас түр түдгэлзүүлсэн /өөрийнхөн холбогдсон эрүүгийн хэрэг эцэслэгдэн шийдвэрлэх хүртэл/ гэж ойлгож ирсэн ба энэ ч үүднээс эрүүгийн хэргээ эцэслэн шийдвэрлүүлсний дараа урьд эрхэлж байсан ахлах прокурорын ажилдаа эгүүлэн томилуулахыг хүссэн хүсэлтийг удаа дараа Улсын Ерөнхий прокурорт гаргаж байсан боловч шийдвэрлэж өгөөгүй учраас шүүхэд хандаж өөрийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргасан.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн хувьд өөрийн эрхэлж байсан ахлах прокурорын ажил, албан тушаалаас халагдах, чөлөөлөгдөх, эсхүл албан тушаал бууруулах талаар Төрийн албаны тухай хуульд заасан ямар нэгэн зөрчил гаргаагүй байхад Улсын Ерөнхий прокурор түүнийг урьд эрхэлж байсан ажил хөдөлмөрөө үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжоор хангахгүй, улмаар ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нь олгохгүй байх үүднээс албан тушаалын зэрэг бууруулан томилох боломжтой талаар хариу өгсөн нь хууль бус ба урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус юм.

Дээр дурдсан үндэслэлүүдээр М.Г урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд томилоогүй Улсын Ерөнхий прокурорын эс үйлдэхүй нь хууль бус болох нь талуудын тайлбар болон хэргийн баримтаар нотлогдож байгаа тул нэхэмжлэгч М.Г урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд томилохыг хариуцагчид даалган шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байгаа.

Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3-т зааснаар нэхэмжлэгч М.Г урьд эрхэлж байсан ахлах прокурорын ажил, албан тушаал нь төрийн тусгай албанд хамаарах бөгөөд тэрээр төрийн жинхэнэ албан хаагч байна.Төрийн албаны тухай хуулийн 46-р зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь түр чөлөөлөх, чөлөөлөх үндэслэлийг нэрлэн заасан ба мөн хуулийн 49-р зүйлийн 49.1 дэх хэсэгт ...төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно... гэж заасан ба харин Прокурорын тухай хуулийн 68-р зүйлд прокурорыг ажлаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлийн талаар заажээ.

Нэхэмжлэлийн хувийг гардаж авсан хариуцагч захиргааны байгууллагаас 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хариу тайлбар ирүүлэхдээ дээрх тушаалын талаар дурдаж нэхэмжлэгчийг 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлан маргаж байна. Тус тушаалын 2 дахь заалтад М.Г ажлыг 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон хүлээн авахыг үүрэг болгосон боловч 2020 оны 10 сард цалин олгосон баримтаас үзэхэд хөдөлмөрийн харилцаа үргэлжилж байсан болох нь нотлогдож байгаа төдийгүй яагаад 4 сарын дараа ажил хүлээлцэх болов гэдэг асуудал хөндөгдөнө. Тушаалын үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 37-р зүйлийн 37.1.7-д заасан төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг зөрчсөн үндэслэл заажээ. Төрийн жинхэнэ албан хаагч прокурорын ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн гэж үзэж байгаа тохиолдолд /хариуцагч энэ талаар хариу тайлбартаа ч дурдсан/ ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг шалган тогтоох шаардлагатай байсан ба Прокурорын ёс зүйн зөвлөлийн дүгнэлт энэ талаар гарах ёстой байсан төдийгүй дүгнэлт гаргахдаа энэ талаар нэхэмжлэгч М.Г*******ас тайлбар, мэдүүлэг авах ёстой байсан. Гэвч ийм ажиллагаа огт хийгдээгүй болно.

Эдгээр үндэслэлээс үзэхэд захиргааны байгууллага тухайн тохиолдолд захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй буюу захиргааны байгууллага, албан тушаалтан хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн, бүрэн эрхээ хэтрүүлж захиргааны акт гаргах үндэслэл болсон гэж үзэж байна. Мөн прокурорын тухай хуульд заасан тодорхой заалтыг хэрэглээгүй буюу хуулийн ерөнхий заалтыг хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглэхгүйгээр Улсын ерөнхий прокуророос дугаартай тушаал буюу акт гаргасан нь илт хууль бус болсон гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуульд зааснаар илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн ямар нэгэн эрх зүйн үйлчлэлгүй байдаг гэж би ойлгож байгаа.

Хожим нөхөж гаргасан, эрх зүйн үйлчлэлгүй илт хууль бус захиргааны акт нь нэхэмжлэгч М.Г******* миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа ба энэхүү дугаартай тушаалыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх сэргэн гэж үзэж байна.

Иймд дээрх үндэслэлээр М.Г******* миний бие өмнө нь гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж Улсын ерөнхий прокурорын 2020.09.29-ны өдрийн дугаартай Ажлаас чөлөөлөх тухай" тухай тушаалыг Захиргааны ерөнхий хуулийн 47-р зүйлийн 47.1.6, 47.1.7 болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.3.2-т заасан үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

4.Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд Улсын Ерөнхий прокурорын дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоолгох, эс үйлдэхүй байна гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр шалгагдаж, 09 дүгээр сарын 29-ны өдөр тушаал гарсныг сүүлд мэдсэн. Тухайн үед хэрэг эрхлэх газрын дарга болон ерөнхий прокурор, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга нар ерөнхий прокурор таныг ажилдаа ирэхгүй байж бай гэсэн, энэ асуудал чинь шалгагдаад нэг тийшээ болох байлгүй гэсэн. Ингээд байж байтал 10 дугаар сард надад цалин орсон. Миний өрөө, үнэмлэх, лац бүх юмнууд надад байсан. 4, 5 сарын дараа гэнэт хэрэг эрхлэх газрын дарга над руу залгасан. Ингэхдээ Ерөнхий прокурор таныг ажлаа өгчихвөл яасан юм бэ гэж байна гэсэн. Надад ажлаас чөлөөлөгдөн тушаал өгөөгүй, ямар нэгэн шийдвэр танилцуулаагүй. Хэл амтай байна, цахимаар мэдээлэл яваад байна, сэвээд байна гэж л хэлсэн. Тухайн үед би Монгол Улсын Их хуралд өргөн баригдчихсан, төрийн өндөр албан тушаалд томилогдчихсон байсан. 09 дүгээр сарын 25-нд гарсан гэмт хэргээс буюу 3 хоногийн дараа Хууль зүйн байнгын хороогоор орох гэж байсан үе байгаа. Хууль зүйн байнгын хороогоор ороод, Улсын Их хурлаар орох гэж байтал гүйцэтгэх ажил явагдсан. Хагас сайн өдөр нь ямар үндэслэлгүй мэдээлэл цахим сүлжээгээр сэвэгдсэн. Би ажлаа хүлээлцээд, гурван шатны шүүхээр яваад цагаатгагдсан. Цагаатгах шийдвэр гарсны дараа Хэрэг эрхлэх газрын дарга над руу залгаад өргөдлөө өгөөд ажилдаа ор гэсэн. Үүний дагуу би өргөдлөө өгсөн. Тухайн үед хашиж байсан Прокурорын байгууллагын хуулийн 44 дүгээр зүйлд заасан прокурорын албан тушаалын ангилал гэж байгаа. Улсын Ерөнхий прокурорын газарт ерөнхий прокурор орлогч бусад прокурор ахлах, референт прокурор ажиллана гэж заасан байгаа.

Нэгдүгээрт, ангилал буулгасан ажилд томил гэсэн. Гэхдээ гол нь хариу мэдэгдэх хуудас тухайн эс үйлдэлгүйгээ гаргаж байгаа, нотолж байгаа. Хариу мэдэгдэх нь шийдвэр биш. Заавал ерөнхий прокурорын тушаал гараад тухайн албан тушаалд намайг томилох ёстой. Гэтэл тушаал гаргахгүйгээр хариу мэдэгдэх бөгөөд хуурч байгаа мэт орхисон. 6 сарын дараа шинэ хэрэг эрхлэхийн дарга томилогдсон. Дахиад ерөнхий прокурор таныг ажилдаа ор гэнээ гээд над руу ярьсан. Үүний дагуу дахиад би хүсэлт өгсөн. Баянзүрх дүүргийн ахлах прокурорт томилогдох буюу албан тушаалын ангиллаасаа 4 доор албан тушаал дээр та томилогд гэсэн. Дахиад хариу мэдэгдэх хуудас өгсөн боловч ерөнхий прокурор тушаалаа гаргаагүй. Хариугаа би өгсөн. Би прокурорын байгууллагад 25, 26 жил ажиллалаа, Нийслэл, дүүрэг, улсын ерөнхий прокурорын туслах прокурор, ерөнхий прокурор байсан. Та нар намайг яаж үнэлж байгаа юм, томилох албан тушаал дээрээ томил гэж хариу өгсөн. Гэтэл ямар ч тушаал гаргаагүй. Хэрэг эрхлэхийн даргад миний ажилгүй байсан хугацааны цалин, тэтгэмжийг өгөхгүй юм уу, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөж төлж өгөхгүй юм уу, энэнээс болоод миний ажилласан жил тасраад байна, миний эрх зөрчигдөөд байна гэтэл Ерөнхий прокурор өгч чадахгүй гэсэн, заавал шүүхийн шийдвэр авч ир гэсэн. За, заавал шүүхийн шийдвэр хэрэгтэй гэж байгаа бол би захиргааны шүүхээр эрхээ хамгаалуулаад шийдвэрийг нь аваад ирье, тухайн ангиллын албан тушаалд томилж өгнө үү, хоёрдугаарт, ерөнхий прокурор хоёр удаа хариу өгчхөөд надад эс үйлдэхүй гаргаад томилсонгүй, гуравдугаарт, Прокурорын байгууллагаас 3 хүн 95 жилийн түүхэнд прокурорын нэр дээр гадаадад сургуульд сурсан. Г Б, н.Э, М.Г******* гэж гуравхан хүн сурсан. Би Солонгос улсад докторын зэрэг хамгаалаад ирсэн. 32 мянган доллар төрөөс авчихсан. Миний ажилласан жил тасарчихсан учраас өнөөдөр намайг сургалтын төрийн сангаас 32 мянган доллар сүүлийн хоёр жил нэхэж байна. Хоёрдугаарт, би 24 дахь жилдээ прокуророор ажиллах ёстой. Гэтэл 24 дэх жил дээрээ тасарчихсан. Мөн тэтгэвэр тогтоолгох эрх нээгдэх боломжтой. Ерөнхий прокурорын гаргасан тоот тушаал гарах үед намайг ажлаас чөлөөлөх, халах ямар ч үндэслэл байгаагүй. Яагаад 09 дүгээр сарын 29-нд тушаалыг надад танилцуулаагүй. Захиргааны ерөнхий хууль, Прокурорын байгууллагын тухай хууль, Төрийн албаны хуульд зааснаар мэдэгдэх, сонсох ажиллагаа хийгээгүй, гардуулж өгөөгүй, миний ажлыг бүтэн дөрвөн сарын дараа хүлээж авч, би төрийн тусгай албан хаагч байхад намайг Төрийн албаны тухай хуулиар намайг чөлөөлсөн. Тухайн үед намайг захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргахад Улсын Ерөнхий прокурорын газраас ёс зүй зөрчсөн талаар тайлбар ирүүлж эхэлдэг. Өмнө нь намайг прокуророор томилогдъё гэхэд хоёр хариу өгчихсөн гэдэг. Би шүүхэд нэхэмжлэл гаргахаар ёс зүйгүй гэж хэлэх юм уу, ямар учиртай субьектив байдал бий болдгийг мэдэхгүй байна. Захиргааны шүүхэд өгсөн хариу тайлбарыг харвал адгийн амьтан, нүдний булай, прокуророор хэзээ ч ажиллаж болохгүй өгсөн. Эрүүгийн хэргийн бүх хавтаст хэргийг хавсаргаад, эрүүгийн гурван шатны шүүхээр цагаатгачихсан хэрэгт үзлэг хийе гэсэн хүсэлтүүд өгөөд, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад өмнө нь ёс зүй зөрчсөн талаар ямар ч дүгнэлт гараагүй байтал Улсын Ерөнхий прокурор тухайн үед үндэслэлгүй, хууль бус, зорилгодоо нийцээгүй тушаал гаргасныгаа дөрвөн жилийн дараа ёс зүйн дүгнэлт гаргасан. Би захиргааны шүүхэд гомдол гаргаагүй. Улсын ерөнхий прокурор, хорооны засаг дарга ч байна уу ялгаагүй энэ шийдвэр нь Монгол Улсын Захиргааны ерөнхий хууль, Прокурорын хууль бүгд нэгэн ижил эрхтэй, үндэслэлтэй, хууль ёсны байх болов уу гэж боддог. гэв.

5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын иргэн М.Г******* нь 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Улсын ерөнхий прокурорын дугаартай тушаалаар Улсын Ерөнхий прокурорын газрын хяналт шинжилгээ үнэлгээ сургалтын хэлтсийн сургалтын албаны ахлах прокуророор томилогдон ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа буюу 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдон шалгагдсан. Тухайн эрүүгийн хэргийг шалгаж байх явцад 2020 оны 09 дүгээр сараас хойш Улсын Ерөнхий прокурорын сургалтын албаны ахлах прокурорын ажлыг нэхэмжлэгчээр хийлгүүлээгүй.Тухайн үед эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байсан, эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байсан учраас Улсын ерөнхий прокуророос гаргасан саналын дагуу Прокурорын тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.6-д заасны дагуу ахлах прокурорын ажлыг түдгэлзүүлж байгаа юм байна гэж ойлгож нэхэмжлэгчийн хувьд тодорхой хугацаанд сургалтын албаны ахлах прокурорын ажлыг хийж гүйцэтгээгүй. Төрийн албаны ажил тасралтгүй явагдах ёстой. Энэ зарчмын дагуу 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр сургалтын албаны ахлах прокурорын ажлыг хүлээлгэж өгсөн. Ингэхдээ хариуцагчтай ажил хүлээлцсэн акт үйлдэж ажлаа хүлээлгэж өгсөн байдаг. 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгч М.Г*******д эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол үйлдэгдсэн. М.Г*******д холбогдох эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатын шүүх 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцээд 337 дугаартай шийтгэх тогтоол гаргасан. Энэ шийтгэх тогтоолоор нэхэмжлэгч М.Г Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдээгүй байна, хүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийн шинжгүй байна гэдэг үндэслэлээр цагаатгаж шийдвэрлэсэн. Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дугаартай магадлалаар, мөн М.Г*******д холбогдох эрүүгийн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байна гэж дүгнэсэн.

Хоёр шатны шүүхээр нэхэмжлэгчийг ямар нэгэн гэмт хэрэг үйлдээгүй, гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргаагүй байна гэж үзээд цагаатгаж шийдвэрлэсэн. Улсын Ерөнхий прокуророос Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргадаг. Гомдлыг Улсын дээд шүүх эрүүгийн хэргийн нийт шүүгчдийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаартай магадлалаар, хяналтын шатны шүүх хуралдаанаар гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн. Татгалзаж шийдвэрлэснээр анхан шатны шүүхийн тогтоол болон магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон. Энэ үндэслэлээр 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр эрүүгийн хэрэгт холбогдоод шалгагдаж байсан нөхцөл байдал бүрэн арилсан учраас 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Улсын Ерөнхий прокурорт хандаж гэмт хэрэгт холбогдон шалгагдсан, албан тушаалыг түдгэлзүүлсэн нөхцөл байдал бүрэн ариллаа, тийм учраас би урьд эрхэлж байсан ажил албан тушаалдаа буцаж томилогдож ажилламаар байна гэдэг агуулгатай хүсэлтийг 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Улсын Ерөнхий прокурор н.Ж хандаж гаргасан. Улсын Ерөнхий прокуророос 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 2 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар хариу өгдөг. Улсын Ерөнхий прокурорын газрын дэргэдэх сургалт судалгааны хүрээлэнд хяналтын прокурорын сул орон тоонд томилох боломж байгааг мэдэгдэж байна гэсэн хариу өгдөг. Хэрэгт түдгэлзүүлсэн акт байхгүй учир талууд өөрт ашигтай байдлаар тайлбарлаж байна. Тухайн үед н.Жаргалсайхан прокуророос нэхэмжлэгчид та холбогдсон хэргийнхээ асуудлыг шийдчихээд ажлаа эргээд хийвэл яасан юм бэ гэж хэлсэн байдаг. Үүнийг нэхэмжлэгч ойлгохдоо миний албан тушаалыг түдгэлзүүлж байгаа юм байна, миний ажлыг хүлээж авч байгаа юм байна гэж ойлгосон. Тухайн үед чөлөөлсөн тушаал танилцуулаагүй. Түдгэлзүүлсэн акт хэрэгт байхгүй, энэ акт байгаа, байхгүй гэдэг дээр маргаагүй. Хариу өгсөнтэй холбогдуулаад М.Г хувьд прокуророор ажиллаж байхдаа албан тушаалаасаа хасагдах эсвэл албан тушаал буурах, сахилгын шийтгэл хүлээх гэх ямар нэгэн зөрчил гаргаагүй байсан учраас сул орон тоо гэж хэлээд байгаа сургалт судалгааны хүрээлэнд хяналтын прокурорын сул орон тоонд ажиллах боломжгүй гэдэг хариу өгсөн. Энэ агуулгаараа 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр мөн улсын ерөнхий прокурорт хандаж би урьд эрхэлж байсан ажилдаа одоо үргэлжлүүлж орж ажиллах хүсэлтэй байгаа учраас томилж өгнө үү гэдэг хүсэлтийг гаргасан. Энэ хүсэлтэд 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хариу өгдөг. Хариу өгөхдөө Баянзүрх дүүргийн прокурорын газарт хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокуророор таныг томилох боломжтой байна. Өмнө нь Улсын Ерөнхий прокурорт сул орон тоо байгаа талаар хариу өгсөн гэдэг агуулгатай хариуг ирүүлсэн.

Улсын Ерөнхий прокуророос өгсөн хариуг харвал нэхэмжлэгч хэрэгт холбогдох үедээ сургалтын албаны ахлах прокурор хийж байсан юм байна, хариуцагчаас өгсөн хариунаас харвал албан тушаалын шатлалын хувьд хоёр дахин буурч прокуророор ажиллах боломжтой гэсэн хариу өгч байгааг бид хүлээн зөвшөөрөхгүй гэж үзсэн. Энэ агуулгаараа урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн томилуулах утга агуулга бүхий хүсэлт гаргаад байхад энэ хүсэлтийг шийдвэрлэхгүй орхигдуулаад байгаа эс үйлдэхүй хууль бус байна гэдгийг нь тогтоож өгнө үү. Гаргаад байгаа эс үйлдэхүй нь хууль бус байхыг тогтоосонтой холбогдуулаад нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд томилохыг даалгаж, мөн ажилгүй байсан хугацааны цагийн хөлс, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг гаргуулж өгнө үү гэсэн агуулгатай нэхэмжлэлийг анх шүүхэд гаргасан. Энэ агуулгаараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хариу тайлбарыг бичгээр шүүхэд ирүүлдэг. Мөн холбогдох нотлох баримтуудаа шүүхэд гаргаж өгдөг. Энэ нотлох баримтад 2020 оны 09 дүгээр 29-ний өдрийн огноотой дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хавсаргаж ирүүлсэн байсан. Энэ үеэс эхлээд нэхэмжлэгч 2023 оны02 дугаар сарын 25-ны өдрөөс хойш энэ хүнийг тухайн гэмт хэрэг үйлдсэн гэдэг агуулгаар шалгагдаж байх үед Улсын Ерөнхий прокурор тушаал гаргасан байна гэдгийг нэхэмжлэгч анх тэгж мэдсэн. Прокурорын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2.-т хуульд зааснаас бусад тохиолдолд прокурорыг чөлөөлөх, халах, өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр ажил албан тушаалд томилохыг хориглоно гэж байгаа юм. Маргаан бүхий тушаалын үндэслэлийг харвал Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан төрийн албан хаагчийн нийтлэг үүргээ зөрчсөн гэж байгаа юм. Гэмт хэрэгт холбогдон шалгагдаад байгаа гэдэг агуулга нь яваад байхад Улсын Ерөнхий прокурор 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн тушаалыг төрийн албан хаагчид нийтлэг үүргээ зөрчсөн гээд гаргачихсан байсан байна гэдэг агуулга тушаалаас бид олж мэдсэн. дугаар тушаал гарах цаг хугацаанд нэхэмжлэгч М.Г прокуророос эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол үйлдэгдээгүй байсан. Өөрөөр хэлбэл 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байна. Энэ агуулгаар нэхэмжлэгчийн ойлгосон Прокурорын тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.6-д заасан үндэслэлээр албан тушаалыг түдгэлзүүлж байгаа юм байна. Түдгэлзүүлж байгаа гэж ойлгож байгаагаа ойлгохдоо 2020 оны 10 дугаар сард сард цалин гэж нэхэмжлэгчид орж ирсэн. 4 сарын дараа ажлыг хүлээж авсан акт үйлдсэн. Хэрвээ 09 дүгээр сард тушаал гаргачхаад байгаа юм бол 10 дугаар сард нэхэмжлэгчид цалин гэж өгөөд байгаа юм, 4 сарын дараа яагаад ажлыг хүлээлцэж аваад байгаа юм, тушаал дээр 09 дүгээр сарын 30-нд ажлыг хүлээж авна гээд тушаал үйлдчихсэн байгаа. Энэ үндэслэлүүд нь Прокурорын тухай хуульд зааснаар прокурорыг чөлөөлөх, халах ямар нэгэн хууль зүйн үндэслэл тухайн цаг хугацаанд бүрдээгүй байсан байна.

Энэ хэрэг маргааны хувьд Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хэргийг хэлэлцээд шийдвэрлэсэн. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Буцаасантай холбогдуулаад нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн. Ихэсгэхдээ Улсын ерөнхий прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7-д зааснаар энэ үндэслэлээр илт хууль бус акт болохыг тогтоолгох агуулгаар нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд нэхэмжлэгч эрүүгийн хэрэгт холбогдоод шалгагдсан, гурван шатны шүүхээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэгдсэн үйл баримтууд нотлогдож байгаа. Эрүүгийн хэрэгт холбогдох үедээ нэхэмжлэгч Улсын Ерөнхий прокурорын газрын хяналт шинжилгээ үнэлгээ сургалтын хэлтсийн сургалтын албаны ахлах прокуророор ажиллаж байсан үйл баримт мөн нотлогдож байгаа. Нэхэмжлэгчийг гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа гэдэг үндэслэлээр захиргааны байгууллага ахлах прокурорын ажлыг огт хийлгүүлээгүй, ажлыг нь хүлээж авсан энэ үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа. Илт хууль бусад тооцуулах үндэслэл нь захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтан сөрөг нөлөөлөл бүхий актыг буюу дугаар тушаалыг гаргасан нь зорилгодоо нийцээгүй байна, бодит нөхцөл байдалд тохирсон, хуулийн үндэслэл бүхий захиргааны акт болж чадаагүй гэж нэхэмжлэгчийн хувьд үзэж байгаа. дугаартай тушаалыг гаргах бодит үндэслэл, зайлшгүй шаардлага нь юу байсан, хуульд заасан хэм хэмжээнээс хэтэрсэн, хэм хэмжээнээс хэтэрсэн гэдэг нь Прокурорын тухай хуулийн 67 дугаар зүйлд прокурор ямар тохиолдолд сахилгын шийтгэл хүлээдэг, ямар тохиолдолд прокурорыг чөлөөлдөг юм бэ гэдэг нь Прокурорын тухай хуулийн 68 дугаар зүйлд тодорхой хуульчилчихсан.

Хуульд заасан хэм хэмжээнээс хэтэрсэн, нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг хөндөж байгаа, зорьсон зорилгодоо нийцээгүй тушаал гаргасан учраас илт хууль бус акт байна, өөрөөр хэлбэл захиргааны байгууллага акт гаргахдаа зорилгодоо нийцээгүй актыг гаргасан байна гэж үзсэн. Захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтан болох Улсын Ерөнхий прокурор нь захиргааны үйл ажиллагаа явагдаж, ажлаас чөлөөлөх үндэслэл болсон хууль зүйн акт, үйл баримт тухайн үед үүсээгүй байхад хууль зүйн үндэслэлгүйгээр дугаартай тушаалыг гаргасан нь захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл тухайн үед бүрдээгүй байна. Улсын Ерөнхий прокурорын дугаартай тушаал нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг хөндөж байна. Хоёрдугаарт, уг тушаалыг хууль бусад тооцуулах онцгой эрх, ашиг сонирхол нэхэмжлэгчид байгаа. Энэ эрх ашиг сонирхол нь тухайн тушаалыг илт хууль бус актад тооцсоноор нэхэмжлэгчийн эрх зүйн байдал сэргэнэ гэж бид үзэж байгаа. Нэгдүгээрт, захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл тухайн цаг хугацаанд байгаагүй юм байна, хоёрдугаарт, гарсан актыг бодит байдалд биелүүлэх боломжгүй нөхцөл байдал байсан байна. Энэ үндэслэлээр дугаартай тушаалыг илт хууль бус захиргааны актад тооцох боломжтой гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Нэмэлт тайлбар дээрээ Улсын Ерөнхий прокурорын газрын прокурорын ёс зүйн зөвлөлийн дүгнэлттэй холбоотой асуудлыг нэмэлт тайлбар хэлнэ. Эдгээр үндэслэлүүдээр М.Г гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэв.

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: М.Г******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд буюу 2020 оны 09 дүгээр сараас эхлэн М.Г******* намайг Улсын ерөнхий прокурорын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, сургалтын хэлтсийн Сургалтын албаны ахлах прокурорын ажлыг огт хийлгээгүй бөгөөд үүнийг нь хэрэг шалгагдаж эцэслэгдээгүй учир албан үүргийг гүйцэтгүүлэхийг түдгэлзүүлсэн...хэмээн хүлээн авч, ажлаа хүлээлгэн өгсөн... гэжээ.

М Г******* нь Улсын ерөнхий прокурорын 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дугаар тушаалаар Улсын ерөнхий прокурорын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, сургалтын хэлтсийн Сургалтын албанд ахлах прокуророор томилогдон ажиллаж байхдаа согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 21 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг тоот өрөөнд Ц.У******* хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар цээж рүү нь өшиглөх гараараа цохих зэргээр түүний эрүүл мэндэд зүүн 8 дугаар хавирганы хугарал, цээжний зүүн дээд хэсэг, зүүн бугалга, тохой, баруун гуя, өвдөгт цус хуралт, баруун тохойд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон.

Прокурор ёс зүйгүй үйлдэл гаргаж гэмт хэрэгт холбогдсон талаарх мэдээлэл олон нийтэд цацагдаж, иргэд, олон нийтийн дургүйцлийг төрүүлсэн, улмаар иргэд, олон нийт, иргэний нийгмийн зүгээс прокурорт итгэх итгэлийг алдагдуулсан, нийгэмд харш, сөрөг үр дагаврыг бий болгосныг олон нийтэд цацагдсан мэдээллүүд нотолно. М.Г энэхүү үйлдэл, түүний үр дагавар нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7 дахь хэсэгт төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 10 дугаар зарлигаар батлагдсан Прокурор ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт Прокурор нь төрийн тусгай албан хаагч болохын хувьд хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэхдээ, түүнчлэн нийгэм, хамт олон, гэр бүлийн харилцааны хүрээнд дагаж мөрдвөл зохих зан үйлийн нийлбэр цогцыг прокурорын ёс зүйн хэм хэмжээ гэнэ Мөн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт Прокурор хяналтын чиг үүргээс гадуур нийгмийн бусад үйл ажиллагаанд дараах ёс зүйн хэм хэмжээг баримтална гэж заасан бөгөөд 2.4.18 дахь хэсэгт прокурор нь өөрийн бүхий л үйл ажиллагаа, хувцаслалт, биеэ авч явах байдлаараа прокурорын байгууллагын нэр хүндийг хамгаалж, олон нийтийн итгэл, хүндэтгэлийг хүлээж байна, 2.4.22 дахь хэсэгт "прокурор согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж албадан эрүүлжүүлэгдэх, санаатайгаар зөрчил гаргаж шийтгэл хүлээх, бусадтай зүй бусаар харьцах, бусдыг доромжлохыг цээрлэнэ гэж хууль тогтоомжоор тогтоосон төрийн жинхэнэ албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл болсон юм.

Иймд Улсын ерөнхий прокуророос 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр М.Г үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай тушаалыг гаргасан. Энэ нь төрийн албаны болоод прокурорын байгууллагын нэр хүндийг эрхэмлэн дээдэлсэн, цаашид гарах эрсдэлээс сэргийлсэн арга хэмжээ болсон юм. Тэрээр ажлаас чөлөөлсөн тухай Улсын ерөнхий прокурорын тушаал гарснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд уг тушаалтай холбогдуулан гомдол гаргаж байгаагүй, мөн гомдол гаргах эрх нь хууль тогтоомжоор хязгаарлагдаагүй байсан болно.

Прокурорын тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.6 дахь хэсэгт заасан прокурорт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахтай холбогдуулан түүний бүрэн эрхийг Улсын ерөнхий прокурор түдгэлзүүлж болно" гэж заасан. М.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэм хэрэгт 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан.

Түүнийг прокурорын албан тушаалаас чөлөөлөх үед эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаагүй байсан бөгөөд Прокурорын тухай хуульд зааснаар бүрэн эрхийг түдгэлзүүлээгүй болно. Тодруулбал, М.Г албан тушаалаас чөлөөлөх үед түүний холбогдсон хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байсан. Хэрэг бүртгэлтийн ажиллагаа гэдэг нь гэмт хэргийг илрүүлэх, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох зорилгоор гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авснаас эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах хүртэл явуулж байгаа ажиллагааг хэлдэг.

Прокурорын байгууллага нь Монгол Улсын нутаг дэвсгэрт эрүүгийн болон зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцох чиг үүрэг бүхий байгууллага юм. Өөрөөр хэлбэл, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавьдаг чиг үүргийг хэрэгжүүлдэг прокурорын байгууллагын албан тушаалтан өөрөө гэмт хэрэгт холбогдон шалгагдсан тул мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулах, хэргийг илрүүлэх, хэргийн бодит байдлыг тогтоох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх нөхцөлийг хангах зорилгоор түүнийг албан тушаалаас нь чөлөөлсөн.

Үүрэгт ажлыг нь түдгэлзүүлсэн гэж хүлээн авч, ажлаа хүлээлгэн өгсөн гэж нэхэмжлэгч тайлбар хийж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь М.Г үүрэгт ажлаас нь чөлөөлсөн талаар Хэрэг эрхлэх газрын дарга өөрт нь мэдэгдсэн.

М.Г үүрэгт ажлаас нь чөлөөлсний дараа ажлаа хүлээлгэн өгөх талаар прокурорын байгууллагаас удаа дараа дуудаж, шаардсанаар 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Улсын ерөнхий прокурорын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, сургалтын хэлтсийн Сургалтын албаны ахлах прокуророор А Б ажлаа хүлээлгэн өгсөн. Улсын ерөнхий прокурорын газраас хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнийг ажлаас нь чөлөөлсөн талаар олон нийтэд мэдээлэл өгсөн. /Арслан.мн сайтын 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн мэдээлэлд "*** М.Г хүнийг зодсон хэрэгт буруутган хуулийн дагуу шалгаж байна. Одоогийн байдлаар ажлаас нь чөлөөлсөн гэв гэсэн мэдээлэл гарсан/ зэрэг үйл баримтууд нотолно.

Ажлаас чөлөөлсөн тушаалд М.Г******* нь ёс зүйн хувьд төрийн алба болон прокурорын албан тушаалын шаардлага хангахгүй алба хаагч гэдэг нь дээрх баримтаар тогтоогдсон бөгөөд цаашдын ажил амьдрал, прокурорын байгууллагад олон жил ажилласныг харгалзан үзэж, түүний холбогдсон гэмт хэрэг, Төрийн албаны тухай хууль болон Прокурорын ёс зүйн дүрмээр хориглосон хэм хэмжээг зөрчсөн үйлдлийн талаар тушаалд дэлгэрэнгүй тусгаагүй нь эрх зүйн байдлыг дордуулаагүй шийдвэр байсан юм.

Нэхэмжлэгчээс ...Улсын Ерөнхий прокурор нь...үндэслэлгүйгээр ажиллаж хөдөлмөрлөх эрхийг өнөөдрийг хүртэл ноцтой зөрчиж, албан тушаал бууруулан ажиллах саналыг надад тавьж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эргүүлэн томилохгүй...илт хууль бус эс үйлдэхүйг гаргаж байна... гэжээ.

Улсын ерөнхий прокурорын 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн дугаар тушаалаар Улсын ерөнхий прокурорын газрын бүтцэд өөрчлөлт оруулж, Сургалт, судалгааны хүрээлэнг Улсын ерөнхий прокурорын газрын дэргэд байгуулж, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, сургалтын хэлтсийн "Сургалтын алба-ны чиг үүргийг Сургалт, судалгааны хүрээлэнд, Хяналт-шинжилгээ, үнэлгээ-ний чиг үүргийг Бодлого төлөвлөлт, хууль эрх зүйн хэлтэст тус тус шилжүүлсэн.

Тодруулбал, Улсын ерөнхий прокурорын газрын бүтцэд орсон дээрх өөрчлөлтөөр ахлах прокурор М.Г ажиллаж байсан Хяналт шинжилгээ, үнэлгээ, сургалтын хэлтсийн Сургалтын албанд ахлах прокурорын орон тоо Улсын ерөнхий прокурорын газарт байхгүй болж, өмнө нь хэрэгжүүлж байсан ажил үүрэг албан тушаалын тодорхойлолтоор өөрчлөгдсөн. Улсын ерөнхий прокурорын газарт хандаж М.Г*******ас 2023 оны 02 дугаар сарын 09-нд ...прокуророор томилох асуудлыг шийдвэрлэж өгөх..., 2023 оны 10 дугаар сарын 09-нд ... УЕПГазраас 2023.03.09-ний өдөр 2 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар тус газар хяналтын прокуророор томилох боломж байгаа болохыг мэдэгдсэн. Гэвч тухайн цаг хугацаанд хүнд өвчтэй аавыгаа эмнэлэгт сахиж асарч байсны улмаас үнэн бодит байдлаа холбогдох албан тушаалтанд мэдэгдэж, танилцуулсан болно. ...Цаашид прокурорын байгууллагадаа үргэлжлүүлэн ажиллах чин хүсэл, эрмэлзэлтэй байна. Иймд хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэсэн өргөдлийг тус тус гаргаж байсан. 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр гаргасан өргөдөлд Улсын ерөнхий прокурорын газрын Хэрэг эрхлэх газрын 2023 оны 03 дугаар сарын 09-ний 2 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар ...Тус прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнд хяналтын прокурорын сул орон тоонд томилох боломж байгаа болохыг..., 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр гаргасан өргөдөлд 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дугаартай хариу мэдэгдэх хуудсаар ...Баянзүрх дүүргийн прокурорын газарт хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокурорын сул орон тоо байгаа талаар..." тус тус хариу хүргүүлсэн.

Өөрөөр хэлбэл, М.Г*******ас гаргасан прокурорын байгууллагад эргэж ажилд орох, прокуророор томилуулах хүсэлтэд Улсын ерөнхий прокурорын газраас тухай бүр хариу өгч, томилон ажиллуулах боломжтой албан тушаалын талаар түүнд хариу мэдэгдэж байсан. Эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдсан, төрийн албаны болон прокурорын албан үүрэгт хориглосон хэм хэмжээг зөрчсөн үйлдэл гаргасан боловч түүний олон жил прокурорын байгууллагад ажилласан байдлыг харгалзан, итгэл хүлээлгэн дээр дурдсан ажил, албан тушаалд томилон ажиллуулах боломжтой талаар өөрт нь мэдэгдэхэд тэрээр татгалзсан болно.

М.Г татгалзсан үйлдэл нь ямар нэгэн шийдвэр гаргах боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж байгааг Улсын ерөнхий прокурор эс үйлдэхүй гаргаж, хууль зөрчиж байна гэж үзэх үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгчээс тайлбартаа ... Миний хувьд эрхэлж байсан албан тушаалаасаа халагдах, эсхүл албан тушаал бууруулах талаар төрийн албаны тухай хуульд заасан ямар ч зөрчил гаргаагүй байтал...намайг хохироож байна..." гэжээ. М.Г******* нь Төрийн албаны тухай хуулиар тогтоосон төрийн албан хаагчийн ёс зүйн нийтлэг шаардлага, прокурорын ёс зүйн хэм хэмжээг зөрчиж байгаа үйлдэл нь Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокуророос нэгж прокурорын газрын прокуроруудад үлгэр үзүүлэх, албаны нэр хүндийг нэр төртэй гүйцэтгэх итгэл үнэмшилд сөрөг үр дагавартай. Учир нь М.Г******* нь өөрт холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд хүртэл прокурорт нөлөөлөх оролдлого хийж, ёс зүйгүй үйлдэл гаргаж байсан болох нь Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.С Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор Ц.А гаргасан тайлбараас харагдана.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт захиргааны акт илт хууль бус болох тохиолдлуудыг заасан. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэдэгт захиргааны акт гаргахдаа хуульд үндэслээгүй, хуулийн тодорхой заалтыг баримтлаагүй, эсхүл хуульд заагаагүй үндэслэлээр иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан, энэ нь хэн ч харсан эрх зүйн илэрхий алдаатай тохиолдлыг ойлгодог.

Нэхэмжлэгч М.Г******* нь Улсын ерөнхий прокурорын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, сургалтын хэлтсийн Сургалтын албанд *** томилогдон ажиллаж байхдаа гэмт хэрэгт холбогдон шалгагдсан. Төрийн тусгай албан хаагч, прокурор гэмт хэрэгт холбогдсон талаарх мэдээлэл олон нийтэд цацагдсаныг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тухайн үед мэдээлэгдсэн мэдээллүүд нотолно. Нэхэмжлэгч М.Г энэхүү үйлдэл нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг зөрчсөн байдаг. Улсын ерөнхий прокурор 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.7, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсгийн 46.2.5 дахь заалт, Прокурорын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийн 48.1.5, 48.1.13 дахь заалтыг тус тус үндэслэл болгосон.

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг хуульчилсан. Мөн зүйлийн 37.1.7 дахь хэсэгт "төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх нь төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг болохыг тодорхойлон заасан. Дээрх үүргээ нэхэмжлэгч нь төрийн тусгай албан хаагчаар ажиллаж байхдаа зөрчсөн тул төрийн албанаас чөлөөлөх үндэслэл болсон. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх үндэслэлийг, Прокурорын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийн 48.1.5, 48.1.13 дахь хэсэгт Улсын ерөнхий прокурорын прокурорыг томилох, чөлөөлөх, урамшуулах, сахилгын шийтгэл оногдуулах болон хуульд заасан бусад бүрэн эрхийг хуульчилсныг тушаал гаргахдаа тус тус үндэслэл болгосон.

Иймд уг тушаал нь хуульд үндэслэсэн, холбогдох хуулиудын тодорхой заалтыг баримталсан учраас захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй үндэслэлээр илт хууль бус захиргааны акт гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасан түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй" гэдэгт захиргааны акт хэнд хандсан нь тодорхойгүй, хууль зүйн ямар үр дагавар үүсгэж байгаа нь ойлгомжгүй, үүний улмаас тухайн захиргааны актыг хэн, хэрхэн биелүүлэх нь тодорхойгүй болж, уг актыг бодит байдалд биелүүлэх, хэрэгжүүлэх боломжгүй болсон тохиолдлыг ойлгодог.

Улсын ерөнхий прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал нь хандсан этгээд нь тодорхой, хууль зүйн үр дагавар нь ойлгомжтой, тухайн захиргааны актыг хэн, хэрхэн биелүүлэх нь тодорхой, уг акт бодит байдалд биелж, хэрэгжсэн тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасан түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэх үндэслэлд мөн хамаарахгүй юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Захиргааны байгууллагын албан тушаалтны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага байгаа. Эс үйлдэхүй гэдэг ойлголтыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-т төрийн байгууллага албан тушаалтан нь албан тушаалтанд иргэнээс гаргасан өргөдөл гомдлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй, аль эсвэл шийдвэрлэлгүй орхигдуулсан тохиолдлыг эс үйлдэхүй гэж үзэхээр хуульчилсан. Нэхэмжлэгчийн зүгээс 2023 оны 02 дугаар сар, 2023 оны 10 дугаар саруудад 2 удаа Улсын Ерөнхий прокурорт хүсэлт гаргасан. Хоёр удаагийн хүсэлтэд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хугацаанд хоёр гомдлыг хоёуланг нь шийдвэрлэж хариу өгсөн. Гаргасан өргөдлийг нь шийдвэрлэсэн шийдвэрийнх нь хариу хавтаст хэрэгт хавсрагдсан байгаа. Ийм учраас эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэл байхгүй байна. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн. Ихэсгэхдээ Захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэдэг үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг нэхэмжлэгчээс нэмэгдүүлж гаргасан. Захиргааны акт эрх гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэдэгт гаргаж байгаа захиргааны акт нь хуульд үндэслээгүй, хуулийн зүйл заалтыг баримтлаагүй, хэн ч харсан хууль бус актыг ойлгодог. Гэтэл маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Төрийн албаны тухай хууль, Прокурорын тухай хуулийн холбогдох зүйл заалтыг баримталсан байгаа. Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэдэг нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлээ бичгээр гаргахдаа захиргааны актыг бодит байдалд биелүүлэх боломжгүй байсан гэдэг үндэслэл дурдсан. Энэ захиргааны ямар субъектэд чиглэсэн, биелүүлэх боломжтой байсан уу гэдэг нь тодорхой байсан. Энэ захиргааны акт нэхэмжлэгч рүү чиглэсэн, бодит байдал дээр биелж, хэрэгжсэн байна. Нэхэмжлэгчийг эрүүгийн хэрэгт шалгагдаж байх явцад ямар нэг байдлаар Улсын ерөнхий прокуророос тухайн шалгагдаж байгаа прокурорын албан тушаалыг түдгэлзүүлэх шийдвэр гаргаагүй, гаргах үндэслэл байхгүй. 09 дүгээр сарын 29-ний өдрийн тушаалыг гаргасан учраас чөлөөлөгдсөн хүн дээр түдгэлзүүлэх тухай ойлголт байхгүй. Прокурорын албан тушаалаас чөлөөлөгдсөн учраас прокурорын албан тушаалыг түдгэлзүүлэх тухай ойлголт байхгүй. Захиргааны актыг мэдсэн, мэдээгүй талаарх маргаан байгаа. Энэ асуудал захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэлэлцэгдэж, шийдвэрлэгдсэн асуудал. Захиргааны ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй гэж заасан байна. Өмнө нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр энэ үйл баримтыг тогтоож шийдвэрлэсэн шийдвэр хүчин төгөлдөр байгаа учраас энэ асуудлыг дахин хэлэлцэх үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

8.Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэгчийг буцаагаад албан тушаалд нь ажиллуулах нь зөв гэж дүгнэж байна. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч маргаан бүхий захиргааны актыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 /гурав/ сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгчээс ... Маргаан бүхий Улсын ерөнхий прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай дугаар тушаал нь актыг гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй, актыг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэх захиргааны илт хууль бус байх шинжүүдийг агуулсан тул илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй. гэж, хариуцагчаас ... Хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Төрийн албаны тухай хууль болон Прокурорын тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэсэн бөгөөд актыг нэхэмжлэгч рүү чиглэн гаргаж, акт бодит нөхцөл байдалд хэрэгжсэн байх тул илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй. гэж тус тус маргажээ.

3.Нэхэмжлэгч иргэн М.Г*******ас хариуцагч Улсын ерөнхий прокурорт холбогдуулан Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, ахлах прокурорын ажилд эгүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, Улсын ерөнхий прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай дугаартай тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

4.Улсын ерөнхий прокурорын 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай дугаар тушаалаар Прокурорын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийн 48.1.5, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 08 дугаар зарлигаар баталсан Прокурорын зэрэг дэв тогтоох, олгох журам, Улсын Ерөнхий прокурорын 2020 оны дугаар тушаалыг тус тус үндэслэн нэхэмжлэгч М.Г Улсын ерөнхий прокурорын газрын Сургалтын төвийн дарга, прокурор М Г 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс дуусгавар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, 04 дүгээр сарын 01-ний өдрөөс Хяналт шинжилгээ, үнэлгээ, сургалтын хэлтсийн Сургалтын албанд ахлах прокуророор томилон ажиллуулжээ.

5.Нэхэмжлэгчийг дээрх байдлаар уг ажил, албан тушаал дээрээ ажиллаж байхад нь маргаан бүхий Улсын ерөнхий прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай дугаар тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

6.Дээрх тушаал нь Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.7, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсгийн 46.2.5 дахь заалт, Прокурорын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийн 48.1.5, 48.1.13 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 08 дугаар зарлигийн хавсралтаар баталсан Прокурорын зэрэг дэв тогтоох, олгох журам-ын 2.11, 2.14 дэх заалтыг тус тус үндэслэл болгосон байна.

7.Хариуцагч нь дээрх тушаалыг гаргах болсон үндэслэлээ ... Нэхэмжлэгч М.Г******* нь Улсын ерөнхий прокурорын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, сургалтын хэлтсийн Сургалтын албанд ахлах прокуророор ажиллаж байхдаа согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон үүнтэй холбоотой мэдээлэл олон нийтэд цацагдаж Прокурорын байгууллагын нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн. гэж тайлбарлан маргаж байна.

8.Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн ******* дугаар тогтоолоор ... Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн нотлох баримтыг харьцуулан судалж үзэхэд Ц.У эрүүл мэндэд учирсан гэх хөнгөн хохирол нь М.Г үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь хөдөлбөргүй тогтоогдохгүй харин хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд, шүүхийн хэлэлцүүлэгт уг гэмтлийг өөртөө учруулсан, өөр нөхцөл байдал үүссэн байж болзошгүй талаарх мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримт зэргээс тухайн гэмтлийг гарцаагүй М.Г******* учруулсан байна гэж тогтооход үндэслэл бүхий эргэлзээтэй байна.

Иймд шүүгдэгч М.Г*******д холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ. гэж дүгнэн нэхэмжлэгч М.Г*******д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэжээ.

9.Прокуророос дээрх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах журмаар эсэргүүцэл гарган Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар магадлалаар ... Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолын нэхэмжлэгч М.Г*******д холбогдох хэсгийг хэвээр үлдээж. шийдвэрлэсэн байна.

10.Монгол Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаар тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолын нэхэмжлэгч М.Г*******д холбогдох хэсэг хуулийн хүчин төгөлдөр болжээ.

11.Дээрх нөхцөл байдлаас үзвэл, маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгчийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон гэж үзсэн хариуцагчийн шийдвэр үндэслэлгүй байна гэж үзэв.

12.Тодруулбал, нэхэмжлэгч М.Г согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхээр эцэслэн тогтоогдоогүй байхад дээрх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байх бөгөөд мөн нэхэмжлэгчийг дээрх гэмт хэргийг үйлдээгүй болохыг шүүх эцэслэн тогтоосон байх тул дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн хариуцагчийн шийдвэр үндэслэлгүй байна гэж үзлээ.

13.Харин нэхэмжлэгч М.Г******* нь Улсын ерөнхий прокурорын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, сургалтын хэлтсийн Сургалтын албанд ахлах прокуророор ажиллаж байхдаа согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдон шалгагдсан мөн үүнтэй холбоотой мэдээлэл олон нийтэд цацагдсан нь Прокурорын байгууллагын нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн эсэх, Прокурорт тавигдах хуулийн болон журам, дүрмийн хязгаарлалтыг зөрчиж байгаа эсэх, дээрх асуудал нь тусдаа зөрчил болж арга хэмжээ авагдах эсэх нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн асуудал гэж үзэхээр байна.

14.Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйл.Төрийн албаны ангилал,6.1.Төрийн албыг доор дурдсанаар ангилна:, 6.1.3.төрийн тусгай алба; гэж зааснаар прокурор нь төрийн тусгай албан хаагч байх бөгөөд эрх зүйн байдал нь Прокурорын тухай хууль болон Төрийн албаны хуулиар зохицуулагдахаар байна.

15.Прокурорын тухай хуулийн 65 дугаар зүйл.Прокурорын ёс зүйн зөвлөл, 65.1.Прокурор ёс зүйн дүрэм зөрчсөнтэй холбоотой асуудлыг шалгах, дүгнэлт гаргах эрх бүхий орон тооны бус ёс зүйн зөвлөлтэй байна., 66 дугаар зүйл.Прокурорын мэргэжлийн болон ёс зүйн зөвлөлийн ажиллах журам, 66.3.Мэргэжлийн болон ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн Улсын ерөнхий прокурор сахилгын шийтгэл оногдуулах эсэхийг шийдвэрлэнэ. гэж зааснаас үзвэл, прокурорын ёс зүйтэй холбоотой асуудлаар ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн Улсын ерөнхий прокурор сахилгын шийтгэл оногдуулах эсэх асуудлыг шийдвэрлэхээр байна.

16.Маргаан бүхий тохиолдолд, хариуцагч нь ёс зүйн зөвлөлийн дүгнэлт гаргаагүй байхад маргаан бүхий захиргааны актыг гаргасан нь хуулийн дээрх заалтуудыг хэрэгжүүлээгүй байна гэж үзэхээр байна.

17. Прокурорын тухай хуулийн 67 дугаар зүйл. Сахилгын шийтгэл, 67.1.Прокурор хууль, байгууллагын дотоод журам, прокурорын мэргэжил, ёс зүйн дүрэм зөрчсөн, эсхүл хуульд заасан албан үүргээ биелүүлээгүй бол тухайн зөрчлийн шинж байдлыг харгалзан дараахь сахилгын шийтгэл оногдуулна:, 67.1.1.сануулах;, 67.1.2.албан тушаалын цалингийн хэмжээг зургаан сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах;, 67.1.3.зэрэг дэв бууруулах;, 67.1.4.албан тушаал бууруулах;, 67.1.5.ажлаас халах. гэж тус тус заажээ.

18.Хуулийн дээрх заалтуудаас үзвэл, Прокурорын гаргасан зөрчлийн шинж байдлаас харгалзан зөрчилд тохирох сахилгын шийтгэлийг оногдуулах эсэхийг шийдвэрлэхээр байна.

19.Гэтэл маргаан бүхий тохиолдолд, Төрийн албаны тухай хуулийн 37.1.Төрийн албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ:, 37.1.7.төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх;, 46 дугаар зүйлийн 46.2.Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө:, 46.2.5.хуульд заасан бусад үндэслэл. гэж заасан заалтуудыг үндэслэн нэхэмжлэгчийг маргаан бүхий захиргааны актаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь захиргааны акт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн шаардлагыг хангаагүй байна гэж үзэхээр байна.

20.Тодруулбал, нэхэмжлэгчийг ямар зөрчил гаргасан гэж үзсэн, тухайн зөрчил нь хэрхэн тогтоогдсон, гаргасан гэх зөрчилд авсан арга хэмжээ нь Прокурорын тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журамтай хэрхэн нийцэж байгаа нь тодорхойгүй байна.

21.Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл, нэхэмжлэгч М.Г гаргасан ... согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдон шалгагдсан мөн үүнтэй холбоотой мэдээлэл олон нийтэд цацагдсан. гэх асуудал нь зөрчил мөн эсэх зөрчил мөн бол тухайн зөрчлийн шинж байдалд нь тохирсон ямар сахилгын шийтгэл оногдуулах эсэх нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн асуудал байх тул захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актыг 3 /гурав/ сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

22.Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч:Шүүх хуралдаанд ... нэхэмжлэгчийг буцаагаад албан тушаалд нь ажиллуулах нь зөв гэж дүгнэж байна. гэх дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүх бүрэлдэхүүн маргаан бүхий захиргааны актын үндэслэлд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11 дэх заалтыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5., 46 дугаар зүйлийн 46.2.5., Прокурорын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.5., 48.1.13-т заасныг тус тус баримтлан Улсын ерөнхий прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай дугаар тушаалыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 /гурав/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар захиргааны байгууллага нь шүүхээс тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий захиргааны акт хүчингүй болох үр дагавартай болохыг дурдсугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               С.ГАНБАТ

                       ШҮҮГЧ               А.МӨНХ-ӨЛЗИЙ

                       ШҮҮГЧ               Г.ЦЭРЭНДЭЖИД