2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2025 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 192/шш2025/04321

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 192/ШШ2025/04321

Улаанбаатар хот

Зохигч эвлэрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон:

 

ТОГТООХ нь:

 

1. Нэхэмжлэгч ************ нэхэмжлэлтэй, хариуцагч ********** холбогдох, 29,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн зохигч эвлэрч, нэхэмжлэгч *********** нь нэхэмжлэлийн шаардлага болох 29,500,000 төгрөгийн 4,306,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 25,194,000 төгрөгийг хариуцагч ************ нь 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 410,975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ***********ээс улсын тэмдэгтийн хураамжид 283,920 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ************** олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75-р зүйлийн 75.6-д заасныг баримтлан захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй. 

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Х.ЭНХЗАЯА