2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 192/ШШ2025/03071

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       2025           04            17                                            192/ШШ2025/03071

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

           

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* /*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******, //-д холбогдох,

 

394,847,280 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч, хариуцагч өмгөөлөгч /ҮД:0509/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ

 

Нэхэмжлэгч нь хариуцагчд холбогдуулан 394,847,280 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 2012 оны 5 дугаар сарын 21-ний өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан 286 мкв талбайтай 2 давхар канад загварын байшинг 1 жилийн хугацаанд 170,000,000 төгрөгөөр бариулахаартэй тохиролцсон. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу Хаус бариулах төлбөрийг бэлэн болон бэлэн бус гүйлгээ, газар, бараа, автомашин шилжүүлэх зэргээрд Зуслангийн зориулалттай газраас гадна нийт 111,240,000 төгрөгийн төлөлтийн төлсөн.  2013 оны 8 дугаар сард Монголд ирж, газар дээр очиж үзэхэд чанарын шаардлага хангахгүй, ан цав үүссэн, барилгын стандарт хангаагүй,гүйцэтгэл бүрэн хангагдаагүй байшин байсан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр тохирсон чанарт нийцэхгүй, шинэ гэж үзэх боломжгүй байшин учраас тус санал болгосон байшинг хүлээж авахаас татгалзсан. нь шинээр байшин барьж өгөх тохиролцоо хийснийхээ дараа намайг Англи улсад ирсний дараа ажлын хөлсөнд өөрчлөлт орно, нэмж 50,000,000  төгрөг төл гэх зүйлийн тулган шаардсан. Миний хувьд Ажил гүйцэтгэх гэрээний үүргээ бүрэн биелүүлж гэрээнийхээ төлбөрийг 100 хувь давуулан төлж барагдуулсан, өөрөө гэрээнд заасан хугацаанд байшин барих үүргээ биелүүлээгүй учраас нэмж төлбөр төлөх боломжгүй, гэрээнийхээ үүргийг биелүүл гэх шаардлагыг түүнд тавьсан. 2021 оны 9 дүгээр сарын 26-нд Англи улсаас Монгол улсад ирж 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөртэй уулзаж, байшин барьж өгөх үүргээ биелүүлэхгүй 9 жил болсон тул гэрээнээс татгалзаж буйгаа мэдэгдсэн боловч мэдэгдлийг авахгүй, гарын үсэг зурахгүй гээд уулзалтыг хаяж явсан. Дээрх нөхцөл байдлаар талуудын хооронд байгуулсан гэрээний үүрэг дуусгавар болсон бөгөөд тухайн өдрөөс хойш гэрээнээс татгалзсантай холбоотой үүсэх үр дагавар үүссэн гэж үзэж байна. Иргэний хуулийн 205.1-т “... гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелэснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй”, 205.2.2-т "үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан тал нь түүнийг ашиглаж байгаа буюу бусдын өмчлөлд шилжүүлсэн, эсхүл бусдын эрхээр хязгаарласан, түүнчлэн түүнийг боловсруулах, дахин боловсруулах замаар өөрчилсөн" бол биет байдлаар бус мөнгөөр нөхөн төлнө гэж гэж заасан бөгөөд тэрээр гэрээний үүрэгт шилжүүлж авсан *******, 15 дугаар хороонд байрлах 000000 нэгж талбарын дугаартай, 6120 м.кв талбайтай "Зуслан, Санзай мод үржүүлэг"-гийн газрын зах зээлийн үнэ болох 187.847.280 төгрөгийг гаргуулах, Гэрээний төлбөрт бэлэн болон бэлэн бус хэлбэрээр төлсөн 111,240,000 / нэг зуун арван нэгэн сая хоёр зуун дөчин мянган/ төгрөгийг гаргуулах, Гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйтэй холбоотой учирсан хохирол болох 2012 оны 05 дугаар сараас 2022 оны 9 дүгээр сарын 7 ны өдрийн хооронд Монгол Улсаас Англи Улс руу, Англи Улсаас Монгол Улс руу ирж, буцсан онгоцны тийзийн зардал 95,760,000 төгрөг, Нийт 394,847,280 төгрөг гаргуулах төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлага гаргаж байна” гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...тэй 2012.05.21-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан нь үнэн. Би 286 мкв талбай бүхий 2 давхар канад загварын байшин барьж өгөхөөр, ингэхдээ суурь, цахилгаан, халаалт, байшин доторх сантехник, бохирын худаг зэргийг хийж гүйцэтгэж өгөхөөр тохиролцсон юм. Ажил гүйцэтгэх гэрээний 1.1-т заасны дагуу гадна талын тохижилт хашаа, асфальтан зам болон бусад хэрэгслүүд энэхүү гэрээний тохиролцсон төлбөрт ороогүй. Би гэрээний дагуу 170,000,000 төгрөгөөр байшинг барьж өгсөн. Уг байшин нь “Санзай вилла” 24 айлын хотхонд байрладаг бөгөөд гадна талбайн тохижилт /хүүхдийн тоглоомийн талбай, хөл бөмбөг, сагс, волейболын талбай, 2800 м газар доорх цэвэр ус, бохир ус, халуун усны шугам, уурын зуухны халаалтын систем, харуулын байр, гадна талын хашаа, гэрэлтүүлэг, автомашины зогсоол, хотхон доторх авто зам, явган хүний зам, зүлэгжүүлэлт, хотхоны хаалга, камержлуулалт, гоёлын чулуугаар хашаа хийсэн, хөрсний сэлгэлт /хийсний дараа нэг айлд хуваахад 280,000,000 төгрөг болж байсан бөгөөд айл бүр уг мөнгийг байшингийн төлбөрөөс тусдаа төлж, байшингаа авч байсан. нь гадна талбайн тохижилтын мөнгийг бага багаар төлж дуусгана гэж хэлсэн юм. Би гэрээний дагуу 2013.07.01-ны өдөр канад загварын 2 давхар байшинг барьж дуусгаад захиалагч талд хүлээлгэн өгөх гэсэн боловч тухайн үед гадаадад байсан тул хүлээж аваагүй. 2024 онд Англиас ираад Санзай вилла хотхонд ирж уг байшинг үзчихээд тэр үед шинээр барьж байсан 3м өндөр таазтай байшинг сонирхож, манай байшингийн тааз намхан байна. Өөр наран талдаа өндөр таазтай байшингаар сольж болох уу, би гадаадад амьдарч байгаа болохоор яарах юм алга гээд надад өмнөх төлбөр дээр нэмж 70,000,000 төгрөг төлж шинээр байшин бариулахаар тохиролцсон. Мөн байшин барьж өгөхөөс өмнөх гадна талбайн тохижилтонд 280,000,000 төгрөг өгөхөөр тохиролцсон юм. Өөрөөр хэлбэл гэрээний дагуу барьж өгсөн байшинг хүлээж авалгүйгээр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, 240,000,000 төгрөгийн шинэ байшинг 280,000,000 төгрөгийн тохижилтын хамт бариулахаар тохиролцсон.Гэвч нэмэлт төлбөр 70,000,000 төгрөг болон гадна тохижилтын төлбөр 280,000,000 төгрөгийг огт төлөөгүй юм. Би өөрийн аав нэр дээр 2013.05.23-ны өдрийн 113640336881150 нэгж талбарын дугаартай СБД-ийн 19-р хороо, Санзай Вилла хотхон дотор 603 мкв бүрэн тохижуулсан газар, бүх инженерийн шугам сүлжээ, цахилгааныг холбож бэлдсэн ий захиалсан суурийг өнөөдрийг хүртэл хадгалж байна”. нь угаалгын нунтаг, хувцас, машины наймаа худалдаа эрхэлдэг байсан. Мөн Жигүүр грандын барьсан Романиа ресиденс хотхонд байр захиалсан маргааны асуудлаар Монгол улсад ирдэг байсан. Энэ тухайгаа надад удаа дараа ярьж байсан юм. Зөвхөн надтай уулзах зорилгоор Монгол улсад ирж байгаагүй. Шинжээчийн дүгнэлтээр маргаан бүхий газрын үнэлгээг 187,847,280 төгрөгөөр үнэлсэн байх тул дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн газар нь анх битүү модтой, намаг ус, шавар шалбааг бүхий газар байсан юм. Би хөрөнгө оруулалт хийж тохижилт хийсэн, Шинжээч тухайн газрын анхны нөхцөл байдлыг хараагүй байж өнөөдрийн тохижилт хийсэн байдлыг үнэлсэн нь шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй болохыг харуулж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

 

            Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023.04.17-ны өдрийн 0410 дугаартай итгэмжлэл, ий иргэний үнэмлэхийн хуулбар, 2012.05.21-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, 2012.05.21-ний өдрийн эзэмших эрх шилжүүлэх гэрээний хуулбар, Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, Газрын байршлын кадастрын зураг, Иргэнд хүргүүлсэн мэдэгдэл, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2023.02.02-ны өдрийн 111 дугаартай тогтоол, ий дансны хуулга, хүснэгт, Нийслэлийн прокурорын газарт гомдол гаргасан хүсэлтийн хуулбар, Сүхбаатар дүүргийн прокурорын газарт хяналтын прокурор тайлбар, хүсэлт гаргасан талаарх хүсэлтийн хуулбар, захиалгын ажил гүйцэтгэлийн 2018.10.13-ны өдрийн гэрээ, Их британи, умард ирландын нэгдсэн хаант улсад суугаа элчин  сайдын яам нотариатчийн үүрэг гүйцэтгэгч үйлчлүүлэгчийн боловсруулсан баримт бичгийг гэрчилсэн тэмдэглэл, эзэмшигчтэй Монгол улсын E0135081 дугаартай паспортын 2, 3, 24, 25, 26, 27, 28, 29 дугаар хуудас, эзэмшигчтэй Монгол улсын E2340705 дугаартай паспортын 2, 3, 4, 5, 32 дугаар хуудасны хуулбар зэргийг ирүүлсэн. 

 

            Хариуцагчаас фото зурагнууд, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, Иргэн эзэмшиж байгаа байршлын кадастрын зураг, Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний нүүрний хуулбар, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2023.06.09-ний өдрийн 5/868 дугаартай хариу мэдэгдэх хуудас, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2022.06.13-ны өдрийн 5/735 дугаартай хариу мэдэгдэх хуудас,ий гадаад паспортын хуулбар, мөнгөн орчлон орчуулгын төвийн орчуулга, чатаар харилцан зурагнууд, хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт, Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 2013.07.05-ны өдрийн гэрээ зэргийг ирүүлсэн.

 

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.07.20-ны өдрийн 183/ШЗ2023/13514 дугаартай захирамжаар 2021.10.21-ний өдрийн хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, 2022.10.03-ны өдрийн хохирогчоос дахин мэдүүлэг авсан тэмдэглэл, 2021.11.08-ны өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, 2023.06.28-ны өдрийн №23/0041/ дугаартай шинжээчийн дүгнэлт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.05.28-ны өдрийн 183/ШЗ2024/12080 дугаартай захирамжаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2024.06.24-ний өдрийн 183/АБ2024/03797 дугаартай албан бичгээр Нийслэлийн прокурорт газарт гомдол гаргасан хүсэлт, Мэргэн, Дөлгөөн 2-н хоорондох тооцоо, Сүхбаатар дүүргийн прокурорын газарт хяналтын прокурор тайлбар, хүсэлт гаргасан тухай баримт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.08.28-ны өдрийн 183/ШЗ2024/18512 дугаартай захирамжаар Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 2021.01.10-ны өдрийн гэрээ, эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг, 2010.12.17-ны өдрийн итгэмжлэл, мөнгөн шилжүүлгийн баримт, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, өргөдөл гомдлын бүртгэл хяналтын картын маягт, Сүхбаатар дүүргийн Газрын албанд өргөдөл, газрын байршлын кадастрын зураг, ий иргэний үнэмлэхийн хуулбар, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 463 дугаартай захирамжийн хуулбарыг гаргуулан авсан.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч нь хариуцагчд холбогдуулан, гэрээнээс татгалзсантай холбоотойгоор газрын зах зээлийн үнэ болох 187.847.280 төгрөг, бэлэн болон бэлэн бус хэлбэрээр төлсөн 111,240,000 төгрөгийг буцаан гаргуулах, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйтэй холбоотой учирсан хохиролд 95,760,000 төгрөг, нийт 394,847,280 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч, гэрээ хүчинтэй, гэрээнээс татгалзаагүй,  гэж маргадаг.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

 

3.1. Нэхэмжлэгч нь хариуцагчтэй 2012 оны 5 дугаар сарын 21-ний өдөр "Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, гүйцэтгэгч нь өөрийн материалаар 286 мкв талбай бүхий 2 давхар канад загварын байшин барихдаа суурь, цахилгаан, халаалт, сантехник, бохирын худаг, кольцо зэргийг захиалгын дагуу аюулгүй ажлын горим журмын дагуу чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэхээр, байшингийн нийт үнэ 170,000,000 төгрөг байхаар тохиролцсон байна.(хавтаст хэргийн 9 – 11 дэх тал)

 

3.2. Нэхэмжлэгч нь хариуцагчтэй 2012 оны 5 дугаар сарын 21-ний өдөр "Эзэмших эрх шилжүүлэх гэрээ” байгуулж, СБД-ийн 15 дугаар хороо, Зуслан Санзай хаягт байрлах 6120 мкв талбайтай газрын шилжүүлэхээр тохиролцсон байна.(хавтаст хэргийн 12 дахь тал)

 

3.3. Нэхэмжлэгч нь Худалдаа хөгжлийн банкин дахь өөрийн эзэмшлийн 420000656 тоот данснаас 2018.10.16-ны өдөр 2,000,000 төгрөгийг “ММ Ganbaa / Dulguun Хаан Аrslangiin Mergen” гэсэн гүйлгээний утгатайгаар 4904962560040113 гэсэн дансанд шилжүүлсэн байна. (хавтаст хэргийн 19 дэх тал)

 

3.4. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын прокурорын 2023 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 111 дугаартай тогтоолоор хэрэг бүртгэлтийн 210901596 дугаартай хэргийг хааж шийдвэрлэсэн байна. (хавтаст хэргийн 17 - 18 дахь тал)

 

3.5. Шинжээчийн 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 23/0041 дугаартай дүгнэлтээр *******, 15 дугаар хороонд байрлах, нэгж талбарын 3057/05819, 18640335908976 дугаартай, зуслан, Санзайн мод үржүүлгийн зориулалттай 6120 мкв талбайтай газрын зах зээлийн үнэлгээг 187,847,280 төгрөг гэж тогтоосон байна. (хавтаст хэргийн 76 дахь тал)

 

3.6. Зохигчид нь 2012 оны 5 дугаар сарын 21-ний өдөр "Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, 286 мкв талбай бүхий 2 давхар канад загварын байшин бариулахаар тохирсон тухайд, гүйцэтгэгч талын барьсан байшинг өөр байшингаа солиулахаар тохирсон тухайд, эзэмших эрхтэй, 6120 мкв талбайтай газрыг 70,000,000 төгрөгт тооцож хариуцагчид шилжүүлсэн тухайд, бэлэн бэлэн бус хэлбэрээр 179,160,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн тухайд талууд маргаангүй. Харин гэрээнээс татгалзсан тухайд, гэрээнээс татгалзсантай холбоотойгоор учирсан хохирлын хэмжээний хувьд, газрын үнэлгээний тухайд маргаантай.

 

4. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байх ба гэрээний талууд нь гүйцэтгэгч нь өөрийн материалаар 286 мкв талбай бүхий 2 давхар канад загварын байшин барихдаа суурь, цахилгаан, халаалт, сантехник, бохирын худаг, кольцо зэргийг захиалгын дагуу аюулгүй ажлын горим журмын дагуу чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэхээр, захиалагч нь байшингийн үнэд 170,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсоноос үзэхэд талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна. Зохигчид энэ талаар маргаангүй.

 

5. Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4-т “Гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулах боломжгүй, эсхүл нөгөө тал нь зөвшөөрөөгүй бол эрх ашиг нь хөндөгдсөн тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заасан.

 

2012 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн "Ажил гүйцэтгэх гэрээ”-нд амаар тохиролцон өөрчлөлт оруулж, гэрээний зүйлийг өөрчилсөн байх боловч гэрээний зүйлийн үнийг тохиролцон тогтоогоогүй байна.

 

Нэхэмжлэгч нь “ажлын хөлсөнд өөрчлөлт орно, нэмж 50,000,000 төгрөг төл гэх зүйлийг тулган шаардсан, ...дахин 170 – 180 сая төгрөгийн санхүүжилт шаардлагатай, энэ санхүүжилт бүрэн хийгдсэнээр байшинг чинь барьж өгнө гэсэн, ...нэмж төлбөр төлөх үндэслэлгүй болох талаар хэлээд шийдэлд хүрээгүй” гэж тайлбарлаж, хариуцагч нь “өмнөх төлбөр дээр нэмж 70,000,000 төгрөг төлж шинээр байшин бариулахаар, гадна талбайн тохижилтонд 280,000,000 төгрөг өгөхөөр тохиролцсон. Гэвч нь төлөөгүй” гэж тайлбарласан зэргээс үзэхэд талууд гэрээний төлбөрийн талаар тохиролцоогүй, үүссэн нөхцөл байдлыг зохицуулах боломжгүй болсон гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4-т заасны дагуу гэрээнээс татгалзах эрхтэй байна.

 

6. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй”, 205.2-т “Дараахь тохиолдолд үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар бус мөнгөөр нөхөн төлнө”, 205.2.2-т “үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан тал нь түүнийг ашиглаж байгаа буюу бусдын өмчлөлд шилжүүлсэн, эсхүл бусдын эрхээр хязгаарласан, түүнчлэн түүнийг боловсруулах, дахин боловсруулах замаар өөрчилсөн” гэж тус тус заасан.

 

Нэхэмжлэгч нь бэлэн болон бэлэн бус хэлбэрээр хариуцагчид төлсөн 111,240,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардаж байх боловч хариуцагч нь нэхэмжлэгчээс 179,160,000 төгрөг буюу эзэмших эрхтэй газрын үнэ орохгүйгээр 109,160,000 төгрөгийн үнийн дүн бүхий мөнгө, автомашин, эд зүйл авсан тухайд маргаангүй, хариуцагч нь 2,000,000 төгрөгийг Санзайгийн гэрээ рүү шилжүүлчих үү гэсэн зурвас илгээснийг нэхэмжлэгч татгалзаагүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагадаа тусгасан байх ба 2018.10.16-ны өдрийн “ММ Ganbaa / Dulguun Хаан Аrslangiin Mergen” гэсэн гүйлгээний утгатай 2,000,000 төгрөгийн шилжүүлгийг 2012 оны 5 дугаар сарын 21-ний өдөр “Ажил гүйцэтгэх гэрээний төлбөр төлөгдсөн гэж үзэж, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нь 111,160,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй байна.

 

Ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт тооцон авсан  Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Зуслан Санзай хаягт байрлах 6120 мкв талбайтай газрыг 2012 оны 5 дугаар сарын 21-ний өдөр эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу хариуцагч нь шилжүүлэн авсан боловч уг газрын эзэмших эрх гуравдагч этгээдүүдийн нэр дээр шилжсэн гэж хариуцагч тайлбарлаж байх ба бусдын өмчлөлд шилжүүлсэн, эсхүл бусдын эрхээр хязгаарласан гэж үзэх тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч нь газрын үнэ болох 187,847,280 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй байна.

 

7. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулсан гэрээний үр дүнг хариуцагчаас шаардахаар, ажлын үр дүнг хүлээн авах, гэрээг дуусгавар болгохоор Англи улс – Монгол улс – Англи улс руу 18 удаа зорчсон гэж тийзний үнэ 95,700,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан боловч, ийнхүү 18 удаа зорчих болсон шалтгаан нь  хариуцагчийн үйлдэлтэй холбоотой болох баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 220 дугаар зүйлийн 220.4, 205 дугаар зүйлийн 205.1, 205.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчээс /111,160,000+187,847,280=299,007,280/ 299,007,280 төгрөг гаргуулан нэхэмжлэгч д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 95,840,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

8. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг хангагдсан тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,360,337 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 1,652,986.4 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 220 дугаар зүйлийн 220.4, 205 дугаар зүйлийн 205.1, 205.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчээс 299,007,280 төгрөг гаргуулан нэхэмжлэгч д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 95,840,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,360,337 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчээс 1,652,986.4 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ш.ОТГОНБАЯР