| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганхуягийн Цэрэндэжид |
| Хэргийн индекс | 128/2025/0528/З |
| Дугаар | 128/ШШ2025/0669 |
| Огноо | 2025-10-01 |
| Маргааны төрөл | Тендер, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 128/ШШ2025/0669
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Цэрэндэжид даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э ХХК /РД:/,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн худалдан авах ажиллагааны алба, ХУД/20250103048 дугаартай Нийтийн эзэмшлийн зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ тендерийн гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороо
Гуравдагч этгээд: У ХХК /РД:/
Нэхэмжлэлийн шаардлага:
1. ХУД/20250103048 дугаартай Нийтийн эзэмшлийн зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ тендерийн гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны У ХХК-ийг шалгаруулсан 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Гүйцэтгэгчийг сонгох, гэрээ байгуулах эрх олгох тухай 03 дугаартай хурлын тэмдэглэлийн Э ХХК-ийг шаардлага хангаагүй, татгалзсан гэж үзсэн, У ХХК-ийг шаардлага хангасан гэж үзэж захиалагчид зөвлөмж хүргүүлэх хэсэг /2х.х-н 214-235/, 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Гүйцэтгэгч сонгох, гэрээ байгуулах эрх олгох тухай 02 дугаартай зөвлөмжийн У ХХК-тай гэрээ байгуулах хэсгийг хүчингүй болгуулах /2х.х-н 236/, Сангийн яамны 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Гомдол хянасан тухай 02/4508 дугаартай албан бичгийн дагуу тендерийг дахин үнэлээгүй Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны тендерийн Үнэлгээний хорооны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дахин үнэлж тендерт шалгарсан компанитай гэрээ байгуулахыг даалгах
2. Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албанд холбогдуулан Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны ХУД/20250103048 дугаартай Нийтийн эзэмшлийн зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ тендерийн гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн шийдвэрийн багц 8, багц 10-т холбогдох хэсгийн талаар Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 145 дугаар шийдвэр /2х.х-н 242/ болон Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 156, 157, 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 277, 280 дугаартай мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Лх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н, Д.Содномд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, Б.Нам, хариуцагчийн өмгөөлөгч О.Бая, гуравдагч этгээдийн төлөөлөгч М.Түвдэнд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Тус шүүх Э ХХК-иас Хан-Уул дүүргийн худалдан авах ажиллагааны алба, ХУД/20250103048 дугаартай Нийтийн эзэмшлийн зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ тендерийн гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн худалдан авах ажиллагааны албаны ХУД/20250103048 дугаартай Нийтийн эзэмшлийн зам, талбай цэвэрлэгээ, үйлчилгээ тендерийн гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн шийдвэрийн багц 8, багц 10-д холбогдох хэсэг болон Хан-Уул дүүргийн худалдан авах ажиллагааны албаны 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 156 дугаартай мэдэгдэл, мөн өдрийн 157 дугаартай мэдэгдэл, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 277 дугаартай мэдэгдэл, мөн өдрийн 280 дугаартай мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах, Сангийн яамны 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 02/4508 дугаартай Гомдол хянасан тухай албан бичгийн дагуу тендерийг дахин үнэлээгүй Хан-Уул дүүргийн худалдан авах ажиллагааны албаны тендерийн үнэлгээний хорооны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дахин үнэлж тендерт шалгарсан компанитай гэрээ байгуулахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлээр 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.
1.2. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг удаа дараа тодруулсан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2025 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 1. ХУД/20250103048 дугаартай Нийтийн эзэмшлийн зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ тендерийн гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны У ХХК-ийг шалгаруулсан 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Гүйцэтгэгчийг сонгох, гэрээ байгуулах эрх олгох тухай 03 дугаартай хурлын тэмдэглэлийн Э ХХК-ийг шаардлага хангаагүй, татгалзсан гэж үзсэн, У ХХК-ийг шаардлага хангасан гэж үзэж захиалагчид зөвлөмж хүргүүлэх хэсэг /2х.х-н 214-235/, 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Гүйцэтгэгч сонгох, гэрээ байгуулах эрх олгох тухай 02 дугаартай зөвлөмжийн У ХХК-тай гэрээ байгуулах хэсгийг хүчингүй болгуулах /2х.х-н 236/, Сангийн яамны 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Гомдол хянасан тухай 02/4508 дугаартай албан бичгийн дагуу тендерийг дахин үнэлээгүй Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны тендерийн Үнэлгээний хорооны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дахин үнэлж тендерт шалгарсан компанитай гэрээ байгуулахыг даалгах, 2. Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны ХУД/20250103048 дугаартай Нийтийн эзэмшлийн зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ тендерийн гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн шийдвэрийн багц 8, багц 10-т холбогдох хэсгийн талаар Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 145 дугаар шийдвэр /2х.х-н 242/ болон Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 156, 157, 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 277, 280 дугаартай мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах тухай гэж өөрчлөн тодорхойлжээ.
1.3. Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлох диспозитив зарчмын дагуу нэхэмжлэлийн өөрчлөн тодруулсан шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцсэн болно.
Хоёр. Маргааны үйл баримт, процессын түүх
2.1. Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 13 дугаар тогтоолоор дүүргийн 2025 оны төсвийг баталжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 58-61 дэх тал)
2.2. Хан-Уул дүүргийн Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Хот нийтийн аж ахуйн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тухай А/154 дүгээр захирамжаар дүүргийн төсвийн хөрөнгөөр санхүүжин хэрэгжих гудамж, зам талбайн цэвэрлэгээний төсөл арга хэмжээний жагсаалтыг гуравдугаар хавсралтаар баталж, худалдан авах ажиллагааг зохион байгуулахыг Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албанд даалгажээ. Тодруулбал, дээрх захирамжийн гуравдугаар хавсралтаар уг төсөл арга хэмжээний жагсаалтыг баталсан байх бөгөөд багц 8. Хан-Уул дүүргийн нийтийн эзэмшлийн зам, талбайн цэвэрлэгээний ажил (14, 21-р хороо) 1.923.768.000 төгрөгийн зардал бүхий, багц 10. Хан-Уул дүүргийн нийтийн эзэмшлийн зам, талбайн цэвэрлэгээний ажил (3, 5, 6-р хороо) 591.664.000 төгрөгийн зардал бүхий ажил төлөвлөгдсөн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 62-64 дэх тал)
2.3. Хан-Уул дүүргийн Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн А/175 дугаар захирамжаар тус дүүргийн төсвийн хөрөнгөөр 2025 онд санхүүжин хэрэгжих Хан-Уул дүүргийн нийтийн эзэмшлийн зам, талбайн цэвэрлэгээний төсөл, арга хэмжээнүүдийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг нэгдүгээр, төсөл арга хэмжээг хоёрдугаар хавсралтаар баталжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 65-67 дахь тал)
2.4. Улмаар 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдөр тус тендерийн Багц 8., Багц 10-ын Хан-Уул дүүргийн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ төсөл арга хэмжээний техникийн тодорхойлолт, 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ авах тендер шалгаруулалтын баримт бичгийг баталсан байна. (1 дүгээр хавтаст хэргийн 85-88, 107-151 дэх тал)
2.5. Тус тендерийг 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдөр зарлаж, 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр нээхэд багц 8, багц 10-т тус бүр нэр бүхий 3 хуулийн этгээд оролцож тендерийн санал /материал/ ирүүлснийг Үнэлгээний хороо 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хэлэлцэж багц 8, багц 10-т У ХХК-тай гэрээ байгуулах тухай зөвлөмж хүргүүлжээ.
2.6. Дээрх зөвлөмжийн дагуу Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 03/655, 03/657 дугаар албан бичгээр тус тендерийн багц 8, багц 10 дугаарт хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгарсан тул гэрээ байгуулах эрх олгож байгаа талаар мэдэгдсэн байна. (3 дугаар хавтаст хэргийн 2-3 дахь тал)
2.7. Харин дээрх багцын тендерт оролцсон Э ХХК-д Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 156, 157 дугаар албан бичгээр тендерийн багц 8, багц 10-н шаардлага хангаагүй талаар мэдэгдэл хүргүүлжээ. (2 дугаар хавтаст хэргийн 247-250 дахь тал)
2.8. Э ХХК-иас дээрх асуудлаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлд зааснаар Сангийн яамд гомдол гаргаж, тус яамнаас гомдлыг хянаад 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 02/4508 дугаар албан бичгээр мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.1 дэх заалтыг үндэслэн захиалагчийн 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 157 дугаар албан бичиг, 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 03/656, 03/657 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын 8, 10 дугаар багцын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.2-т зааснаар Хан-Уул дүүргийн худалдан авах ажиллагааны албанд мэдэгджээ. (1 дүгээр хавтаст хэргийн 26-30 дахь тал)
2.9. Дээрх албан бичгийн дагуу тендерийн Үнэлгээний хороо 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдөр дахин хуралдаж, багц 8, 10 дугаар төсөл, арга хэмжээний тендер ирүүлсэн оролцогч У ХХК-ийн санал болгосон инженер техникийн ажилтнуудын давхцалыг тодруулахаар хэлэлцсэн байна. (3 дугаар хавтаст хэргийн 12-21 дэх тал)
2.10. Үнэлгээний хороо 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хуралдаж, мөн өдрийн тэмдэглэл, үнэлэлт дүгнэлтийг үндэслэн 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 02 дугаар зөвлөмжөөр багц 8, багц 10-т У ХХК-тай гэрээ байгуулах талаар зөвлөсөн байна. (3 дугаар хавтаст хэргийн 75-78 дахь тал)
2.11. Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 04/874, 04/876 дугаар албан бичгээр тендерийн багц 8, багц 10 дугаартай төсөл арга хэмжээнд У ХХК-тай гэрээ байгуулах эрх олгож байгаа талаар мэдэгдэж, Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас мөн өдрийн 277, 280 дугаар албан бичгээр дээрх багцуудад Э ХХК-ийг шаардлага хангаагүй гэж үзсэн талаар мэдэгдэл хүргүүлжээ. (3 дугаар хавтаст хэргийн 91-97 дахь тал)
2.12. Э ХХК-иас дээрх тендер шалгаруулалтын асуудлаар дахин Сангийн яамд гомдол гаргасны дагуу Сангийн яамны 2025 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 02/5458 дугаар албан бичгээр шийдвэрлэж хариу өгсөн асуудал хэмээн гомдлыг хүлээн авахаас татгалзсан хариу хүргүүлжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 31 дэх тал)
2.13. Ийнхүү нэхэмжлэгч Э ХХК-иас 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд гаргасны нэхэмжлэлийн дагуу захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч Э ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э ХХК нь Хан-Уул дүүрэгт тохижилт нийтийн үйлчилгээ эрхэлдэг тус салбартаа олон улсын стандарт нэвтрүүлсэн мэргэжлийн хамт олноос бүрдсэн хүний нөөцийн чадавхтай компани юм. Тус компани нь Хан-Уул дүүргийн худалдан авах ажиллагааны албаны ХУД/20250103048 дугаартай Нийтийн эзэмшлийн зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер оролцсон. Гэвч худалдан авах ажиллагааны албанаас 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 156, 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 277 дугаартай мэдэгдлээр Багц-8, 2025 оны 4 дүгээр сарын 29-ны өдрийн 157, 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 280 дугаартай мэдэгдлээр Багц-10 тендер шалгаруулалтад ирүүлсэн тендер нь Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.22. болон 17.2.3 дахь заалт, 17.4 дэх хэсэгт заасан шаардлага хангахгүй гэсэн. Энэ талаар Сангийн яаманд гомдол гаргасны дагуу 2025 оны 5 дуугаар сарын 20-ны өдрийн 02/4508 дугаартай албан бичигт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.1 дэх заалтыг үндэслэн захиалагчийн 2025 оны 4 дүгээр сарын 29-ны өдрийн 157 тоот болон 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 03/656 тоот шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын 10 дугаар багцын үнэлгээг хууль нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэн боловч өмнө шалгаруулсан компанийг дахин шалгаруулсан юм. Багц-8 ба Багц-10 тендер шалгаруулалтад ирүүлсэн тендер нь шаардлага хангасан гэж үзэж байна. Үндэслэл нь: Эко Эрин тохижилт ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар А.Иг санал болгоогүй, тус багцын төсөвт өртгийн 50 хувь нь 961,884,000 төгрөг биш байгаа. Төсөв үнийн задаргааг итгэмжлэгдсэн баталгаат инженерийн төсвийн задаргааг хавсаргасан. Захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон Ут ХХК-ийн тендерийн материалд ТШЗ 19.1, ТШ 19.2-т заасан шаардлага хангахгүй байгааг тодорхойлоогүй. У ХХК-ийн тендерт санал болгосон инженер техникийн ажилтнууд нь өөр ижил тэстэй ажил гүйцэтгэж байгаа эсэхийг хянан үзээгүй. Ут ХХК-ийн тендерт санал болгосон 8943 УКУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь ТШЗ 19.2-т заасан шаардлага хангахуй буюу машин механизм, техник хэрэгслийн оношилгоонд тэнцсэн байх, тухайн төсөл дуусах хугацаанд оношилгоо нь хүчинтэй байх шаардлагад нийцэхгүй. У ХХК-ийн тендерийн материал нь ТШЗ 19.1, ТШ3 10.2-т заасан шаардлага хангахгүй, ижил тэстэй гэрээ баталгаажуулсан захирлын гарын усаг нь өмнөх гэрээнээс зөрүүтэй, зам талбайн үйлчилгээ Д.Ггийн үнэмлэх ирүүлээгүй, 4221УБ, 5351 УБХ, 6969 УКМ, 5468 УНЦ, 7539 УАН, 0794 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийн оношилгооны хугацаа шаардлага хангахгүй, санал болгосон тээврийн хэрэгсэл, хүний нөөц нь Сонгинохайрхан үйлчилгээний ажилд давхацсан. Иймд ХУД/20250103048 дугаартай Нийтийн эзэмшлийн зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ тендерийн гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны У ХХК-ийг шалгаруулсан 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Гүйцэтгэгчийг сонгох, гэрээ байгуулах эрх олгох тухай 03 дугаартай хурлын тэмдэглэлийн Э ХХК-ийг шаардлага хангаагүй, татгалзсан гэж үзсэн, У ХХК-ийг шаардлага хангасан гэж үзэж захиалагчид зөвлөмж хүргүүлэх хэсэг /2х.х-н 214-235/, 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Гүйцэтгэгч сонгох, гэрээ байгуулах эрх олгох тухай 02 дугаартай зөвлөмжийн У ХХК-тай гэрээ байгуулах хэсгийг хүчингүй болгуулах /2х.х-н 236/, Сангийн яамны 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Гомдол хянасан тухай 02/4508 дугаартай албан бичгийн дагуу тендерийг дахин үнэлээгүй Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны тендерийн Үнэлгээний хорооны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дахин үнэлж тендерт шалгарсан компанитай гэрээ байгуулахыг даалгаж, Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны ХУД/20250103048 дугаартай Нийтийн эзэмшлийн зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ тендерийн гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн шийдвэрийн багц 8, багц 10-т холбогдох хэсгийн талаар Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 145 дугаар шийдвэр /2х.х-н 242/ болон Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 156, 157, 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 277, 280 дугаартай мэдэгдлийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.
3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Лх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Яагаад шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа вэ гэхээр манай хоёр байгууллага нь яг ижил алдаа гаргасан. Нэгээс таван алдаа гаргавал тооцохгүй, таваас дээш алдаа гаргасан бол тооцно гэх ямар нэгэн байдлаар хязгаар өгөөгүй. Гэсэн атлаа манай байгууллагад Үнэлгээний хорооноос хатуу хандаад гуравдагч этгээдийг болохоор болж байна гэж явсан байгаа. Монгол Улсад стандарт гэх зүйл огт байхгүй байна. Хүний сэтгэл зүйн байдал, ажил их багаас шалтгаалан сонгон шалгаруулалт явагдаад байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
3.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э ХХК нь Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас зарласан Хан-Уул дүүргийн нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцсон. Хуулийн дагуу зохих бичиг, баримтыг бүрдүүлж өгсөн. Гэвч хариуцагч худалдан авах ажиллагааны албанаас 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 156, 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 277 дугаартай мэдэгдлүүдээр Багц 8, 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 157, 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 280 дугаартай мэдэгдлүүдээр Багц 10-т ирүүлсэн тендер нь тус тус Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5.2 болон 17.2.3, 17.4-т заасан шаардлагыг хангаагүй гэх мэдэгдлийг ирүүлсэн. Тухайн мэдэгдлийг нэхэмжлэгчийн зүгээс эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасны дагуу захиалагчийн 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 157, 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 03/656 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, тендер сонгон шалгаруулалтын Багц-10-ын үнэлгээг дахин хийхийг мэдэгдсэн боловч тендерийн Үнэлгээний хорооны зүгээс тухайн шийдвэрийг үл хэрэгсэн өмнө шалгаруулсан компанийг дахин шалгаруулсан. Манай талаас дараахь байдлаар хариуцагчийн татгалзсан үндэслэлийг няцааж байгаа. Нэхэмжлэгчийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтнаар А.Иг санал болгоогүй. Хариуцагчийн зүгээс анхнаасаа л Багц-8, Багц-10-г холиод алдаатай мэдэгдэл явуулаад байсан. Тус багцын төсөвт өртгийн тал буюу 964,884,000 төгрөг байгаа талаар энэхүү мэдэгдэлд дурдсан. Тус компани нь өмнө нь Хан-Уул дүүрэгт гэрээ байгуулж цэвэрлэгээ, үйлчилгээ үзүүлж байсан. Тус ажлын хөлс нь 1 тэрбум 200 сая төгрөг. Энэ талаар мэдэж байгаа. Төрийн байгууллагын зүгээс нэг стандартын дотор бүх шалгаруулагчдад ижил шаардлага гаргах ёстой. Шалгарсан компани нь хууль зөрчөөгүй, материал нь асуудалгүй гэхээр тийм зүйл байхгүй. Захиалагчийн гэрээ байгуулах эрх олгох тухай зөвлөмж олгосон Ут ХХК-ийн ирүүлсэн тендерийн баримт нь тендер шалгаруулалтын зөвлөмжийн 19.1, 19.2-т заасан шаардлага хангасан байгаа талаар тодорхойлоогүй. Өөрөөр хэлбэл Ут ХХК-ийн санал болгож буй инженер, техникийн ажилтнууд өөр төстэй ажил гүйцэтгэж байгаа талаар хянан үзээгүй. Тухайн компани Сонгинохайрхан дүүрэг буюу алслагдмал дүүрэгт их хэмжээний талбайн цэвэрлэгээ хийдэг. Энэ тохиолдолд хүний нөөц, техник хүрэлцээтэй эсэх талаар эргэлзэж маргаж байгаа. Гуравдагч этгээдийн тендерт санал болгосон 8 улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь тээврийн хэрэгслийн оношилгоонд тэнцсэн байх, тухайн төсөл дуусах хугацаанд оношилгоо нь хүчинтэй байх шаардлагад нийцэхгүй байгаа. Ут ХХК-ийн тендерийн баримт нь өмнө нь дурдсанчлан зөвлөмжийн 19.1, 19.2-т заасан шаардлага хангахгүй, ижил төстэй гэрээг баталгаажуулсан захирлын гарын үсэг өмнөх гэрээнээс зөрүүтэй, 4221УБХ, 5351 УБХ, 6969 УБН, 5468 УНЦ, 7539 УАН, 0794 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн оношилгооны хугацаа нь шаардлага хангахгүй байна. Тендер санал болгож буй компани нь Сонгинохайрхан дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас зарласан цэвэрлэгээ үйлчилгээний тендерийн ажилтай давхацсан байгаа. Тэгэхээр баримтаас болон логикоор харахад Үнэлгээний хорооны зүгээс Ут ХХК-д илт давуу байдал бий болгосон гэх үндэслэл бүхий эргэлзээ төрж байгаа. Иймд Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албанд холбогдуулан гаргасан Нийтийн эзэмшлийн зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ тендерийн гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн шийдвэрийн багц-8, 10-т холбогдох хэсгийн талаар Хан-Уул үүргийн Худалдан авах ажиллагааны албаны 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 145 дугаар шийдвэр, Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 156 дугаартай мэдэгдэл, мөн өдрийн 157 дугаартай мэдэгдэл, 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 277, 280 дугаартай мэдэгдлүүдийг тус тус хүчингүй болгуулах, тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан Ут ХХК-ийг шалгаруулсан 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 03 дугаар Гүйцэтгэгч сонгох, гэрээ байгуулах эрх олгох хурлын тэмдэглэлийн Э ХХК-ийн шаардлага хангаагүй, татгалзсан гэж үзсэн, Ут ХХК-ийг шаардлага хангасан гэж үзэж захиалагчид зөвлөмж хүргүүлэх хэсэг, 2025 4 дүгээр сарын 28-ны өдрийн 02 дугаар Гүйцэтгэгч сонгох, гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийн Ут ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Сангийн яамны 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 02/4508 дугаартай Гомдол хянасан тухай албан бичгийн дагуу тендерийг дахин үнэлээгүй Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны тендерийн Үнэлгээний хорооны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, дахин үнэлж тендерт сонгон шалгасан компанитай гэрээ байгуулахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж байна гэв.
3.4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Содномд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Засаг даргын захирамжаар Худалдан авах ажиллагааны албаны даргыг томилж, 3 дахь хэсгээрээ эрх үүргийг нь зааж, ажил даалгасан. 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн захирамжийн 5 дахь заалтаар М.Цо*******гийн эрх үүрэг, гэрээ байгуулж, санхүүгийн асуудлыг шийдвэрлэ гэж хийх ажлыг нь заасан. Үүнээс юу харагдана гэхээр Нийтийн албан тушаалтны ашиг сонирхлын мэдүүлэгт тухайн Үнэлгээний хорооны гишүүдээр гарын үсэг зурах ёстой. Гэвч тухайн Үнэлгээний хорооны таван гишүүн бүгд гарын үсэг зураагүй. Яагаад зураагүй талаараа Авлигатай тэмцэх газраас сургалд ороод битгий зураарай гэсний дагуу зураагүй гэх тайлбар гаргаж байна. Энэ нь ашиг сонирхлын зөрчилтэй харагдаж байна. Санхүүг нь хариуцаад гэрээг байгуулах хүн шууд Үнэлгээний хороонд томилогдож нэг компанийг шалгаруулаад байгаа нь болохгүй гэдгийг л хэлээд байна. Үнэлгээний хороонд байж болохгүй хүн Үнэлгээний хорооны дарга болоод байгаа нь тус хороог байгуулсан захирамж нь хууль бус гэж тайлбарлаж байгаа юм. Худалдан авах ажиллагааны албаны дарга Б.Т нь тухайн 2025 оны 5 дугаар сарын 28, 30-ны сонгон шалгаруулалтад байгаагүй. Сүүлд 2025 оны 6 дугаар сард Үнэлгээний хороонд байгаа. Санхүүгийн төрийн сангийн хэлтсийн дарга М.Цо******* нь тухайн Үнэлгээний хороонд болохгүй талаараа тайлбарлан татгалзах эрх нь төрийн албан хаагчид байсан. Энэ нь өөрөө авлига, албан тушаалын гэмт хэрэг. Энэ бол албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэргийн чанартай үйлдэл гэж харагдаж байна. Тиймээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж оролцож байна гэв.
3.5. Хариуцагч Хан-Уул дүүргийн худалдан авах ажиллагааны алба, ХУД/20250103048 дугаартай Нийтийн эзэмшлийн зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ тендерийн гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь ТШЗ 19.2.3 дагуу ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлага нь багц 8-н төсөвт өртгийн 50% буюу 961,884,000 төгрөгөөс багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байх шаардлагад 18 ажил хийж гүйцэтгэсэн ажлын мэдээлэл ирүүлсэн боловч тухайн багцын төсөвт өртгийн 50% буюу 961,884,000 төгрөгийн ижил төстэй ажлын мэдээлэл ирүүлээгүй байна. Замын мастер Б.А ажилласан жилийн туршлагыг нотлох нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагаа ирүүлээгүй мөн хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн ажилтан А.И******* ажилласан жилийн туршлагыг нотлох нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагаа ирүүлээгүй байна. Хан-Уул дүүрэгт ажил үйлчилгээ гүйцэтгэх гэж байгаа зам талбайн үйлчлэгч ажилтны ихэнх нь Хөвсгөл аймгийн Мөрөн хотын тохижилт үйлчилгээний төвийн ажилтан байгаа нь шаардлага хангахгүй буй хуурамч баримт гэж үзнэ. ТШЗ 19.2-т заасан Авто грейдер нь тус тендер нээсний дараа 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Мя******* ХХК-ийн эзэмшилд шилжүүлсэн, олон үйлдэлт ковш нь маягт болон цахим системээр Ту******* ХХК эзэмшлийн байсан. Мөн ТШЗ 19.2 5-д заасан ажлын даалгаврын үнийн саналын аргачлалаар ирүүлээгүй, ажлын даалгаврын 8-д заасны дагуу төсөв ирүүлсэн ба төсөвт захиалагчийн хяналтын зардал тусгаж ирүүлсэн тул тендерийн хорооны гишүүд санал нэгтэйгээр тендерээс татгалзсан. Э ХХК 36 ажилтны нэр ирүүлснээс 11 Улаанбаатар хотод ажил үүрэг гүйцэтгэх боломжгүй хуурамч баримт ирүүлсэн, мөн зүйлийн 17.4-т Оролцогч захиалагчийн тогтоосон техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангасан байна гэсэн шаардлага хангахгүй гэж үзэж татгалзсан. Тендерт оролцогч Э ХХК нь Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд Сангийн яамнаас 2025 оны 5 дугаар сарын 20-нд 02/4508 дугаартай гомдол хянасан тухай албан тоот ирүүлсэн бөгөөд 8 дугаартай багцад холбогдох гомдлыг хянаад ТШЗ 19.1-д Тендерт оролцогчийн техникийн чадавх болон туршлагын шалгуур үзүүлэлт шаардлага: Сүүлийн 2 жил буюу 2023, 2024 онуудын аль нэг жилд доод тал нь нэг удаа тус бүрийн төсөвт өртгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр доод тал нь нэг удаа ажилласан байх шаардлагад нийцэхгүй гэж тус компанийн тендерээс татгалзсан шийдвэр үндэслэлтэй байна гэсэн хариу ирүүлсэн. Мөн Э ХХК-ийн тендерт тендерт шалгаруулалтын баримт бичигт заасан Хан Уул дүүргийн Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 09/23 дугаар ажлын даалгаврын хавсралтын дагуу үнийн задаргаа ирүүлээгүй нь шаардлагад нийцэхгүй гэж тус компанийн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна гэсэн хариуг ирүүлсэн. Мөн Ут ХХК тендерт зам талбайн үйлчлэгч Д.Ггийн иргэний үнэмлэхийн хуулбар ирүүлсэн. Үнэлгээний хорооны 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн шийдвэрийн багц-8, багц-10-д холбогдох хэсэг болон Хан-Уул дүүргийн худалдан авах ажиллагааны албаны 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 156 дугаартай мэдэгдэл, мөн өдрийн 157 дугаартай мэдэгдлүүдийг Сангийн яамнаас 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүчингүй болгосон. Мөн 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 277 дугаартай мэдэгдэл, мөн өдрийн 280 дугаартай мэдэгдэл зэрэгтэй танилцах хүсэлт гаргаагүй түүнд гомдол гаргаагүй тул урьдчилан шийдвэрлүүлээгүй асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзнэ. Мөн дахин үнэлж тендерт шалгасан компанитай гэрээ байгуулахыг даалгах гэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн аль хэсэгт хамаарах нь тодорхойгүй байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой байх тул нэхэмжлэлийн дээрх үндэслэлээр хүлээн авахаас татгалзах захирамж гаргаж өгнө үү гэжээ.
3.7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сангийн яамны 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн албан бичгийн дагуу Үнэлгээний хороо 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр дахин хуралдаж, үнэлгээ хийсэн. Сангийн яамны гомдол хянасан тухай шийдвэрт Ут ХХК болон Э ХХК-ийн давхацсан ажил, хүний нөөцийн мэдээллийг шалгаагүй гэсний үүднээс Үнэлгээний хороо дахин шалгасан. Сонгинохайрхан дүүргийн Худалдан авах ажиллагааны албанд албан бичиг хүргүүлсэн. Мөн Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны албанд албан бичиг хүргүүлсэн. Сонгинохайрхан дүүргийн зүгээс албан бичгээр хариу ирүүлж давхцалын мэдээллийг ирүүлсэн. Уг давхцалын мэдээллээр Багц-8-д О.Г, Б.Э нар нь давхцаж үлдсэн ажилтан давхцаагүй байсан. Багц-10 дээр бол инженер техникийн ажилчид нь давхцаагүй. Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны албанаас хариу албан бичиг ирээгүй. Сүүлд нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргаас хариу албан бичиг ирсэн. Тухайн албан бичгийг ирүүлэхэд нэхэмжлэгчийн санал болгосон инженер техникийн ажилчид болон зам талбайн цэвэрлэгээний үйлчлэгч нарын 90 гаруй хувь нь давхцалтай байсан. Энэ албан бичиг нь Үнэлгээний хорооны хурлын үед ирээгүй байсан тул үнэлээгүй. Зөвхөн Ут ХХК-ийн давхцалын мэдээлэл ирсэн тул түүнийг үнэлсэн. Тухайн үнэлгээнд 8943 УБУ тээврийн хэрэгслийн оношилгооны хугацаа дууссан байсан. Тендер нээсэн үед оношилгооны хугацааг харахад 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөр дуусахаар байсан. Үнэлгээний хорооны зүгээс 10 тээврийн хэрэгсэл шаардсанаас нэг машин нь ийм байхад оношилгоонд орох хугацаа нь нэг жилийн хугацаа байдаг тул гэрээ байгуулах эрх олгох зөвлөмж өгөөд, оношилгоондоо ороход бүрэн тэнцэх боломжтой гэж үзээд үнэлгээндээ харгалзан үзсэн. Ут ХХК-ийн инженерүүдийн давхцалтай холбоотой мэдээллийг хүргүүлсэн. Үнэлгээний хорооноос зам талбайн үйлчлэгч нар нь өөр газар давхцаж ажил хийх боломжгүй. Хөдөлмөрийн аюулгүй байдлын болон замын инженерүүд нь тухайн нөхцөл байдлаас хамааран ажиллах боломжтой гэж үзсэн тул зөвлөмж хүргүүлэн ажилласан. Түүнчлэн сонгон шалгаруулалтын Багц-8 ирүүлсэн машинууд нь Сонгинохайрхан дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас зарласан тендер болон өөр ажилд давхцаагүй байсан. Нэхэмжлэгчийн зүгээс Үнэлгээний хороог дахин үнэлгээ хийгээгүй гэж байгаа. Үнэндээ Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл болон мэдэгдлээр дахин хариу гарсан. Тодруулбал 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас зарласан 14 багц ажлын 4-т нь Э ХХК оролцсон. Эдгээр багцуудын мэдэгдэлд үнийн задаргаа ирүүлээгүй гэдгийг дурдсан. Үнийн задаргааны талаар тендерийн баримт бичигт тодорхой тусгасан. Ажлын зааварт төсөв ирүүлэх талаар заасан байсан. Тендерийн баримт бичигт үнийн дүнгийн задаргааг ирүүлнэ гэж тухай бүр тодорхойлон заасан байсан. Гэтэл үнийн задаргаа бус зөвхөн төсвөө ирүүлсэн. Үнийн дүнгийн задаргаа буюу ажлын тоо хэмжээ, цэвэрлэх талбай, тариф гэж байгаа. Яагаад тухайн үнийн задаргааг шаардаж байгаа гэхээр тухайн тарифын дагуу хэдэн м.кв талбай цэвэрлэх вэ гэх задаргааг тендерийн баримт бичгийн дагуу шаардсан боловч ирүүлээгүй. Тендерээс татгалзах үндэслэл нь бас болсон. Үнэлгээний хорооны үнэлэх хамгийн гол гурван хүчин зүйл нь хүний нөөц, тоног төхөөрөмж, үнийн дүнгийн задаргаа болж байгаа гэв.
3.8. Хариуцагчийн өмгөөлөгч О.Бая шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хамгийн анхны 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн үнэлгээтэй холбоотойгоор тайлбарлахад Сангийн яамны Төрийн нарийн бичгийн шийдвэрээр тухайн хурлын шийдвэр, мэдэгдэл зэрэг нь нэгэнт хүчингүй болсон. Тухайн шийдвэр хүчингүй болсон талаар захиалагч болон Үнэлгээний хороо, оролцогчид бүгд мэдэж байгаа. Үнэлгээний хороо нь хоёр үе шаттайгаар байгуулагдсан. Эхний үе шат буюу Л.От даргатай ажлын хэсэг нь тендерийн баримт бичгийг боловсруулан зарлаж, оролцогч нарт тарааж байгаа. Үүгээр нэгдүгээр үе шат дуусаж байгаа. Хоёрдугаар үе шатанд үнэлгээний шат эхэлж 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл явагдсан. Энэ үнэлгээтэй холбоотойгоор Сангийн яаманд гомдол гаргаж, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй байж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг хууль бус гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл нэгэнт Сангийн яам нь 2025 оны 4 дүгээр сарын 28-ний өдөр хийгдсэн үнэлгээний мэдэгдлүүдийг хүчингүй болгосон тул дахин үнэлгээ хийсэн 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн хурлаас гарсан шийдвэр, тухайн үнэлгээтэй холбоотой хуульд зааснаар гомдол гаргах ёстой. Тухайн гомдлыг гаргаагүй байж шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Өнөөдрийн маргаан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу явагдаж байгаа. Тухайн тендерийн захиалагч нь Хан-Уул дүүргийн Засаг дарга. Захиалагчтай холбогдуулан өнөөдөр нэхэмжлэл гаргаагүй. Үнэлгээний хороо болон худалдан авах ажиллагаатай холбоотойгоор нэхэмжлэл гаргаж байгаа. Тэгэхээр Үнэлгээний хороо нь 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хуралдаад 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр мэдэгдлээ өгөөд, зөвлөмжөө захиалагчдаа бичээд тухайн хорооны үйл ажиллагаа дуусгавар болсон. Өөрөөр хэлбэр Захиргааны ерөнхий хуулийн 5.2-т заасны дагуу нэг удаагийн шинжтэй үйл ажиллагаа явуулдаг байгууллага. Тэгэхээр 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөр Үнэлгээний хорооны бүх үйл ажиллагаа дуусгавар болж байхад тухайн нэг удаагийн шинжтэй үйл ажиллагаа явуулах байгууллагыг хариуцагчаар тодорхойлсон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Тиймээс өнөөдрийн байдлаар Худалдан авах ажиллагааны алба болон Үнэлгээний хороо хариуцагч байж чадахгүй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50.2-т зааснаар Үнэлгээний хороо нь 28 дугаар зүйлд заасан үнэлгээгээ хийгээд, зөвлөмжөө хүргүүлж, үйл ажиллагаа явуулах эрх нь дуусгавар болсон байгаа тул Үнэлгээний хороог хариуцагчаар оролцуулах хууль зүйн үндэслэлгүй байна. Дараа нь Худалдан авах ажиллагааны албыг хариуцагчаар тодорхойлж байгаа. Худалдан авах ажиллагааны алба гэдэг нь Үнэлгээний хорооноос гаргаж байгаа шийдвэрийг бусдад уламжилж байгаа этгээд. Тендер зохион байгуулаагүй, үнэлгээ хийгээгүй, захиалаагүй этгээд. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1-д заасан хууль дээдлэх зарчим үйлчлэх ёстой. Иймд хууль зүйн үндэслэлгүй, хуульд захирагдаагүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох ёстой. Монгол Улсын Үндсэн хуулийн 1.2-т заасны дагуу хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим. Тиймээс өнөөдрийн шүүн таслах үйл ажиллагаагаар нэхэмжлэлийг хэлэлцэх, маргааныг хянан хэлэлцэх хууль зүйн үндэслэл байхгүй байна гэв.
3.6. Гуравдагч этгээд У ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Манай байгууллага нь Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас зарласан Нийтийн эзэмшлийн зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээ тендерийн гүйцэтгэгч сонгон шалгаруулах 2 багц тендерт оролцож гэрээ байгуулах эрх олгосон тухай мэдэгдэл хүлээн авсан. Манай байгууллага нь Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас зарласан Нийтийн эзэмшлийн зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээ тендерийн гүйцэтгэгч сонгон шалгаруулах 2 багц тендерт оролцож гэрээ байгуулах эрх олгосон тухай мэдэгдэл хүлээн авсныг хуулийн хүрээнд шаардлага хангагдсан тендер гэж үзэж байна гэжээ.
3.7. Гуравдагч этгээдийн төлөөлөгч М.Түвдэнд хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь Монгол Улсын хуулийн дагуу хүчин төгөлдөр тендерт оролцож шалгарсан. Нэхэмжлэгч талаас хоёр зөрчил байгаа гэж тайлбарлаж байгаа. 8943 улсын дугаартай тээврийн тээврийн хэрэгслийг багц-8 тай холбоотой тайлбарлаж байна. Багц 10-тай холбоотойгоор гарын үсэг зөрсөн гэх гомдол байна гэж харж байгаа. Миний хувьд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан олон удаагийн замын цэвэрлэгээ үйлчилгээний тендерт оролцож байсан. Үнэн зөв техник хэрэгсэл, хүн хүчтэйгээр оролцсон. Багц 8-д 8943 дугаартай авто машин нь оношилгоонд ороогүй гэж байгаа. Худалдан авах ажиллагаа нь 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр нээгдсэн. Тухайн авто машины оношилгооны хугацаа нь 4 дүгээр сарын 22-ны өдөр дуусахаар байгаа. Тэгэхээр тендер нээгдэж, үнэлгээ хийж дууссаны дараа процесс явагдаж л байгаа. Тэгэхээр тендер нээсэн өдрөөр оношилгооны хугацаа дууссан гэж байгаа нь үндэслэлгүй байгаа учир багц 8-д манай компани ямар нэгэн зөрчилгүй. Багц-10-т холбоотойгоор захирал нь хоёр өөр гарын үсэг зурсан гэж байгаа. Бид гэр бүлийн хүмүүс гэрчилгээний ард гүйцэтгэх захирал тэмдэглэгээтэй байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс хүн хүч, машин техник хүрэхгүй гэх мэт хувийн чанартай маш олон зүйлийг ярьж байна. Тухайн багц 8, 10-тай холбоотой ноцтой асуудлууд байгаа. Тухайлбал Хөвсгөл аймгийн Мөрөн суманд үйл ажиллагаа явуулдаг. Одоо ч ганцхан газарт л үйл ажиллагаа явуулдаг гэж тайлбарлаж байна. Одоогийн байдлаар Хан-Уул дүүрэгт 1-3 газарт гэрээ байгуулаад ажиллаж байгаа. Манай компани өнөөдрийн байдлаар 20 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Хүн хүч болон техник, технологийн хувьд 60-70 машины хүчин чадалтайгаар үйл ажиллагаа явуулж байгаа нь Замын цагдаагийн газраас лавлагаа гаргахад харагдана. Тухайн сонгон шалгаруулалтыг жилд нэг удаа шалгаруулаад, дараагийн төсвийн ажлын хүрээнд шалгаруулалт зарладаг төрийн болон Засаг даргын эрх хэмжээ рүү хэтэрхий хазайж байгаа нь харамсалтай байна. Олон ажилчид хохирч байгаа, олон байгууллагаас зээл авсан нь шүүхийн, төрийн байгууллагын буруу байж таарахгүй. Энэ нь цэвэр компанийн дотоод зохион байгуулалтын асуудал тул багц 8, 10 дугаар тендерийн сонгон шалгаруулалтад хамаарахгүй гэж үзэж байгаа тул Хан-Уул дүүргийн зүгээс сонгон шалгаруулсан шийдвэрийг дэмжиж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэгт хамаарах хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, үлдсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
2. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг удаа дараа тодруулсан бөгөөд сүүлд 2025 оны 8 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд гаргасан:
1. ХУД/20250103048 дугаартай Нийтийн эзэмшлийн зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ тендерийн гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны У ХХК-ийг шалгаруулсан 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Гүйцэтгэгчийг сонгох, гэрээ байгуулах эрх олгох тухай 03 дугаартай хурлын тэмдэглэлийн Э ХХК-ийг шаардлага хангаагүй, татгалзсан гэж үзсэн, У ХХК-ийг шаардлага хангасан гэж үзэж захиалагчид зөвлөмж хүргүүлэх хэсэг /2х.х-н 214-235/, 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Гүйцэтгэгч сонгох, гэрээ байгуулах эрх олгох тухай 02 дугаартай зөвлөмжийн У ХХК-тай гэрээ байгуулах хэсгийг хүчингүй болгуулах /2х.х-н 236/, Сангийн яамны 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Гомдол хянасан тухай 02/4508 дугаартай албан бичгийн дагуу тендерийг дахин үнэлээгүй Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны тендерийн Үнэлгээний хорооны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дахин үнэлж тендерт шалгарсан компанитай гэрээ байгуулахыг даалгах
2. Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны ХУД/20250103048 дугаартай Нийтийн эзэмшлийн зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ тендерийн гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн шийдвэрийн багц 8, багц 10-т холбогдох хэсгийн талаар Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 145 дугаар шийдвэр /2х.х-н 242/ болон Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 156, 157, 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 277, 280 дугаартай мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.
Нэг. Маргааны үйл баримтын тухайд:
1.1. Хан-Уул дүүргийн Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн А/175 дугаар захирамжаар тус дүүргийн төсвийн хөрөнгөөр 2025 онд санхүүжин хэрэгжих Хан-Уул дүүргийн нийтийн эзэмшлийн зам, талбайн цэвэрлэгээний төсөл, арга хэмжээнүүдийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг нэгдүгээр, төсөл арга хэмжээг хоёрдугаар хавсралтаар баталжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 65-67 дахь тал)
1.2. Тус тендерийг 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр нээхэд багц 8, багц 10-т тус бүр нэр бүхий 3 хуулийн этгээд оролцож тендерийн санал /материал/ ирүүлснийг Үнэлгээний хороо 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хэлэлцэж, Үнэлгээний хорооны 02 дугаар зөвлөмжөөр багц 8, багц 10-т У ХХК-тай гэрээ байгуулахыг зөвлөмж болгожээ. (2 дугаар хавтаст хэрийн 236 дахь тал)
1.3. Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 03/655, 03/657 дугаар албан бичгээр тус тендерийн багц 8, багц 10 дугаарт У ХХК-тай гэрээ байгуулах эрх олгож байгаа талаар мэдэгдэж, харин тус тендерийн багцад оролцсон Э ХХК-д 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 156, 157 дугаар албан бичгээр багц 8, багц 10-н шаардлага хангаагүй талаар мэдэгдэл хүргүүлсэн байна. (2 дугаар хавтаст хэргийн 247-250 дахь тал)
1.4. Э ХХК-иас Сангийн яамд гомдол гаргасны дагуу тус яамны 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 02/4508 дугаар албан бичгээр мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.1 дэх заалтыг үндэслэн захиалагчийн 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 157 дугаар албан бичиг, 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 03/656, 03/657 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын 8, 10 дугаар багцын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.2-т зааснаар Хан-Уул дүүргийн худалдан авах ажиллагааны албанд мэдэгджээ. (1 дүгээр хавтаст хэргийн 26-30 дахь тал)
1.5. Дээрх албан бичгийн дагуу тендерийн Үнэлгээний хороо 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдөр дахин хуралдаж, багц 8, 10 дугаар төсөл, арга хэмжээний тендер ирүүлсэн оролцогч У ХХК-ийн санал болгосон инженер техникийн ажилтнуудын давхцалыг тодруулахаар хэлэлцсэн байна. (3 дугаар хавтаст хэргийн 12-21 дэх тал)
1.6. Улмаар Үнэлгээний хороо 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хуралдаж, мөн өдрийн тэмдэглэл, үнэлэлт дүгнэлтийг үндэслэн 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 02 дугаар зөвлөмжөөр багц 8, багц 10-т У ХХК-тай гэрээ байгуулах талаар зөвлөмж хүргүүлжээ. (3 дугаар хавтаст хэргийн 75-78 дахь тал)
1.7. Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 04/874, 04/876 дугаар албан бичгээр тендерийн багц 8, багц 10 дугаартай төсөл арга хэмжээнд У ХХК-тай гэрээ байгуулах эрх олгож байгаа талаар мэдэгдэж, мөн өдрийн 277, 280 дугаар албан бичгээр дээрх багцуудад Э ХХК-ийг шаардлага хангаагүй гэж үзсэн талаар мэдэгдэл хүргүүлжээ. (3 дугаар хавтаст хэргийн 91-97 дахь тал)
1.8. Э ХХК-иас дээрх /2025.05.30 өдөр/ тендер шалгаруулалтын асуудлаар дахин Сангийн яамд гомдол гаргасан боловч тус яамнаас 2025 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 02/5458 дугаар албан бичгээр гомдлыг хүлээн авахаас татгалзсан хариу хүргүүлсэн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 31 дэх тал)
1.9. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ ... багц 8, багц 10 тендер шалгаруулалтад ирүүлсэн тендер нь шаардлага хангасан гэж үзэж байна. Үндэслэл нь: 1. Э ХХК нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар А.Иг санал болгоогүй, тус багцын төсөвт өртгийн 50% буюу 961,884,000 төгрөг биш байгаа, 2. Төсөв үнийн задаргааг итгэмжлэгдсэн баталгаат инженерийн төсвийн задаргаа хавсаргасан, 3. Захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон Ут ХХК-ийн тендерийн материалд ТШЗ 19.1, ТШЗ 19.2-т заасан шаардлага хангахгүй байгааг тодорхойлоогүй, 4. У ХХК-ийн тендерт санал болгосон инженер техникийн ажилтнууд нь өөр ижил төстэй ажил гүйцэтгэж байгаа эсэхийг хянан үзээгүй, 5. У ХХК-ийн тендерт санал болгосон 8943 УКУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь ТШЗ 19.2-т заасан шаардлага хангахгүй буюу машин механизм, техник хэрэгслийн оношилгоонд тэнцсэн байх, тухайн төсөл дуусах хугацаанд оношилгоо нь хүчинтэй байх шаардлагад нийцэхгүй, 6. Ижил төстэй гэрээ баталгаажуулсан захирлын гарын үсэг нь өмнөх гэрээнээс зөрүүтэй, Зам талбайн үйлчлэгч Д.Ггийн үнэмлэх ирүүлээгүй, 4221 УБ, 5351УБХ, 6969 УКМ, 5468 УНЦ, 7539УАН, 0794 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийн оношилгооны хугацаа шаардлага хангахгүй, санал болгосон тээврийн хэрэгсэл, хүний нөөц нь Сонгинохайрхан дүүргийн худалдан авах ажиллагааны албанаас зарласан цэвэрлэгээ үйлчилгээний ажилд давхацсан байгаа. Мөн төрийн сангийн дарга нь үнэлгээний хорооны ахлагчаар ажилласан. Үнэлгээний баг, ахлагч нар нь ТБОНӨХБАҮХАТХуулийн 50 дугаар зүйлийн 50.11, 50.13, 52 дугаар зүйлийн 52.4, 52.5 заасныг зөрчсөн, мөн У ХХК нь тус хуулийн 22 дугаар зүйлийн 22.6.1, 22.6.3-т заасныг зөрсөн байхад шалгаруулсан ... гэж,
1.10. Хариуцагч нараас шүүхэд гаргасан татгалзлын үндэслэлдээ ... багц 8-д Замын мастер Б.А, ХАБЭА А.И нарыг санал болгосон бөгөөд эдгээр ажилчдын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг ирүүлээгүй, багц 10-т замын мастер 1 н.М, ХАБЭА-д О нарыг санал болгосон бөгөөд эдгээр ажилчдын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг ирүүлээгүй, санал болгосон гэрээний дүн нь төсөвт өртгийн 50% буюу 961,884,000 төгрөгөөс багагүй байх шаардлага хангаагүй, санал болгосон Авторейдер 1, 3325УР серийн дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийг 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр өөр байгууллагад шилжүүлсэн байна. Мөн 4827УАУ серийн дугаартай тээврийн хэрэгслийн оношилгоо 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр дууссан, санал болгосон 3054УЕА серийн дугаартай тээврийн хэрэгслийн оношилгоо 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдөр, 0746УӨК серийн дугаартай тээврийн хэрэгслийн оношилгоо 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр дууссан байсан, ажлын даалгаврын хавсралтын дагуу үнийн задаргаа ирүүлээгүй, мөн Зам талбайн үйлчлэгч ихэнх ажилчид нь Хөвсгөл аймгийн Тохижилт үйлчилгээний ажилчид байсан. Эдгээр нь тендер шалгаруулалтын баримт бичгийн шаардлагыг хангаагүй ... У ХХК-ийн ирүүлсэн тендерийн тухайд, тендерт санал болгосон инженер техникийн ажилтнууд нь өөр ижил төстэй ажил гүйцэтгэж байгаа эсэхийг хянан үзэхэд нийт 42 ажилтны нэрс ирснээс ХАБЭА-н н.Э нь уг төсөл арга хэмжээний багц 8-т санал болгосноос бусад замын мастер болон зам талбайн үйлчлэгчид нь давхцаагүй, ХАБЭА-н ажлын нөхцөл байдлыг харгалзан үзвэл 2 ажилд ажиллах боломжтой гэж үзсэн, У ХХК-ийн санал болгосон замын давс, бодис цацах, цас хусах 3ш машины нэг болох 8 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр оношилгооны хугацаа дууссан байгаа боловч гэрээ байгуулаад ажил эхлэх үед оношилгоонд хамрагдах боломжтой гэж үзсэн, У ХХК-иас ирүүлсэн баримтад зам талбайн үйлчлэгч Д.Ггийн иргэний үнэмлэхийн хуулбар ирүүлсэн, У ХХК-ийн санал болгосон Хогны машин (задгай дээвэртэй)-2ш машины нэг болох 5351УБХ оношилгоо 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр дууссан байгаа боловч гэрээ байгуулаад ажил эхлэх үед оношилгоонд хамрагдах боломжтой гэж үзсэн ... гэж тус тус тайлбарлан маргаж байна.
1.11. Энэхүү 8, 10 дугаар багцын төсөл арга хэмжээний хүрээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас гуравдагч этгээд У ХХК-тай гэрээ байгуулаагүй талаар хэргийн оролцогч нар тайлбар гаргасан болно.
Хоёр. Хууль зүйн үндэслэл
Шүүх нэхэмжлэгчийн өөрчлөн тодруулсан /2025.08.21/ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэж дараах агуар шийдвэрлэв.
1. ХУД/20250103048 дугаартай Нийтийн эзэмшлийн зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ тендерийн гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны У ХХК-ийг шалгаруулсан 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Гүйцэтгэгчийг сонгох, гэрээ байгуулах эрх олгох тухай 03 дугаартай хурлын тэмдэглэлийн Э ХХК-ийг шаардлага хангаагүй, татгалзсан гэж үзсэн, У ХХК-ийг шаардлага хангасан гэж үзэж захиалагчид зөвлөмж хүргүүлэх хэсэг /2х.х-н 214-235/, 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Гүйцэтгэгч сонгох, гэрээ байгуулах эрх олгох тухай 02 дугаартай зөвлөмжийн У ХХК-тай гэрээ байгуулах хэсгийг хүчингүй болгуулах /2х.х-н 236/, Сангийн яамны 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Гомдол хянасан тухай 02/4508 дугаартай албан бичгийн дагуу тендерийг дахин үнэлээгүй Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны тендерийн Үнэлгээний хорооны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дахин үнэлж тендерт шалгарсан компанитай гэрээ байгуулахыг даалгах шаардлагын тухайд:
1.1. Тендерийн Үнэлгээний хорооны 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар багц 8-д У ХХК, Дундговь авто зам ХХК, Э ХХК нараас ирүүлсэн тендерийн үнэлгээг хийж, Э ХХК нь ТШЗ 19.1 Замын мастер болон ХАБЭА нь мэргэжлээрээ ажилласан ажлын туршлагад заасан жилийн дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг ирүүлээгүй мөн ижил төстэй ажлуудын гэрээний дүн нь төсөвт өртгийн 50% буюу 961,884,000 төгрөгөөс багагүй байх шаардлагыг хангахгүй, ТШЗ 19.2 1.д Аргачлалыг боловсруулахдаа үйлчилгээний даалгавартай уялдуулж, тус даалгаврын Үндсэн шаардлага хэсэгт тусгагдсан шаардлагыг зүйл, заалт, бүрээр нотлон харуулсан тайлбар бүхий ажлын хөтөлбөр болон үнийн задаргааг хамт боловсруулан ирүүлэхээр заасны дагуу үнийн саналаа ирүүлээгүй тул татгалзах саналтай байна ... багц 8-д тендер ирүүлсэн У ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /цаашид ТБОНӨХБАҮХАТХуулийн гэх/ 26 дугаар зүйлийн 26.4 дагуу шаардлага хангаж байна гэж үзэж захиалагчид ... зөвлөмж хүргүүлэх саналтай байна гэж ... багц 10-т ... Э ХХК нь ТШЗ 19.1 Замын мастер болон ХАБЭА нь мэргэжлээрээ ажилласан жилийн туршлагад заасан жилийн дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг ирүүлээгүй мөн ТШЗ 19.2 1.д Аргачлалыг боловсруулахдаа үйлчилгээний даалгавартай уялдуулж, тус даалгаврын Үндсэн шаардлага хэсэгт тусгагдсан шаардлагыг зүйл, заалт, бүрээр нотлон харуулсан тайлбар бүхий ажлын хөтөлбөр болон үнийн задаргааг хамт боловсруулан ирүүлэхээр заасны дагуу үнийн саналаа ирүүлээгүй тул татгалзах саналтай байна ...багц 10-т тендер ирүүлсэн У ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /цаашид ТБОНӨХБАҮХАТХуулийн гэх/ 26 дугаар зүйлийн 26.4 дагуу шаардлага хангаж байна гэж үзэж захиалагчид ... зөвлөмж хүргүүлэх саналтай байна гэж хэлэлцэн ... 8, 10 дугаар төсөл, арга хэмжээний тендер ирүүлсэн оролцогчдод ТБОНӨХБАҮХАТХуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дагуу шаардлага хангаж байна гэж үзэж захиалагчид зөвлөмж хүргүүлэх ... гэж тус тус тэмдэглэжээ. (2 дугаар хавтаст хэргийн 214, 221, 223-224, 227-229, 234-235)
1.2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2. дахь хэсэг Үнэлгээний хороо байнгын бус ажиллагаатай байх бөгөөд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ: 50.2.3.-т захиалагчид энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах зөвлөмж хүргүүлэх гэж зааснаар Үнэлгээний хорооны 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Гүйцэтгэгч сонгох, гэрээ байгуулах эрх олгох тухай 02 дугаар зөвлөмжөөр тус тендерийн багц 8, багц 10-т У ХХК-тай гэрээ байгуулахыг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт зөвлөмж болгосон байна. ( 2 дугаар хавтаст хэргийн 236 дахь тал)
1.3. Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 03/655, 03/657 дугаар албан бичгээр тус тендерийн багц 8, багц 10 дугаарт У ХХК-тай гэрээ байгуулах эрх олгож байгаа талаар мэдэгдэж, Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас 8, 10 дугаар багцын төсөл, арга хэмжээнд оролцсон Э ХХК-д 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 156, 157 дугаар албан бичгээр багц 8, багц 10-н шаардлага хангаагүй талаар мэдэгдэл хүргүүлжээ. (2 дугаар хавтаст хэргийн 247-250 дахь тал, 3 дугаар хавтаст хэргийн 2-3 дахь тал)
1.4. Тодруулбал, багц 8-д хамаарах маргаан бүхий 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 156 дугаар мэдэгдэлд ... 1. Замын мастер 1.т Б.А, ХАБЭА-д А.Иг санал болгосон байна. Мэргэжлээрээ ажилласан жилийн туршлагад заасан жилийн дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг ирүүлээгүй байна ... 2. Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагад тооцуулахаар санал болгосон нийт 18 ажлын мэдээлэл ирүүлсэн байна. Тухайн санал болгосон ажлуудын гэрээний дүн нь төсөвт өртгийн 50% буюу 961,884,000 төгрөгөөс багагүй байх шаардлагыг хангахгүй байна ... 3. Ажлын даалгаврын хавсралтын дагуу үнийн задаргаа ирүүлээгүй байна ... гэх үндэслэлийг дурдаж татгалзсан хариу хүргүүлсэн байна. (2 дугаар хавтаст хэргийн 247-248 дахь тал)
1.5. Ажилласан жилийн туршлагад хамаарах шаардлагын тухайд, Нэхэмжлэгчээс багц 8-д хүргүүлсэн тендерийн материалын Тендерт санал болгож байгаа хүний нөөцийн мэдээлэл хэсэгт замын мастерт Б.А, ХАБЭА А.И нарыг санал болгосон байх бөгөөд түүнд хавсарган 2025 оны 1-3 дугаар сард компанийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх маягтыг хавсаргажээ. (3 дугаар хавтаст хэргийн 103-111 дэх тал)
1.6. Харин тендер шалгаруулалтын баримт бичгийн 19.2 1.Ажил гүйцэтгэх хүний нөөцөд тавигдах шаардлагыг нотлох дараах бичиг ирүүлнэ. Үүнд: -Замын мастер, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтан үндсэн ажилтан байх бөгөөд замын мастер тухайн байгууллагадаа сүүлийн 2 жил, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтан тухайн байгууллагадаа сүүлийн 1 жил тасралтгүй ажилласан байна. Мэргэжлээрээ ажилласан ажлын туршлагад заасан жилийн дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг www.e-mongolia.mn сайтаас татаж авч ирүүлнэ гэж заасан байна. (1 дүгээр хавтаст хэргийн 125-126 дахь тал)
1.7. Өөрөөр хэлбэл, тендерт санал болгосон хүний нөөцийн тухайд, тухайн байгууллагад ажилласан жилийн туршлага шаардахаар заасан албан тушаалын хувьд тухайн байгууллагад мэргэжлээрээ ажилласан ажлын туршлагад заасан жилийн дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг ирүүлэхээр тусгайлан, харин ажилласан жилийн туршлага шаардахгүй албан тушаал болон нийт ажилчдын тухайд нийгмийн даатгалын шимтгэлийг сүүлийн 3 сард тендерт оролцогч төлсөн байх шалгуур тавигджээ.
1.8. Нэхэмжлэгчийн тухайд, тендер шалгаруулалтын баримт бичигт заасан дээрх шаардлагын хүрээнд замын мастерт Б.А, ХАБЭА А.И нарын ажилласан жилийн туршлагад хамаарах нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг тухайлан ирүүлээгүй болох нь Э ХХК-ийн тендерийн материал, шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан ... манайх бүх ажилчдынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг компаниараа төлсөн лавлагааг хүргүүлсэн ... гэх тайлбараар тогтоогдож байна.
1.9. Ижил төстэй ажлын гүйцэтгэл нь багц 8-н төсөвт өртгийн 50% буюу 961,884,000 төгрөгөөс багагүй байх шаардлагын тухайд, ТШЗ-ны 2.1-д Багц 8. 1,923,768,000 (нэг тэрбум есөн зуун хорин гурван сая долоон зуун жаран найман мянга) төгрөгийн төсөвт өртөгтэй, ТШЗ 18.1. 1.-д Борлуулалтын орлогын хэмжээ: Сүүлийн 2 жил болох 2023, 2024 онуудын аль нэг жилд борлуулалтын орлого нь багц тус бүрийн төсөвт өртгийн 50%-иас багагүй байна. 19.1. Ижил төстэй үйлчилгээ үзүүлсэн туршлага: Шаардана ... Сүүлийн 2 жил буюу 2023, 2024 онуудад аль нэг жилд нь доод тал нь нэг удаа багц тус бүрийн төсөвт өртгийн 50%-иас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр доод тал нь нэг удаа ажилласан байх гэж заасан байна. (1 дүгээр хавтаст хэргийн 118-119, 125 дахь тал)
1.10. Нэхэмжлэгчийн тухайд, тендер шалгаруулалтын баримт бичигт заасан дээрх шаардлагын хүрээнд маягт 4.Ижил төстэй үйлчилгээ гүйцэтгэсэн гэрээний мэдээллийн дагуу нийт 18 ажил гүйцэтгэсэн талаарх мэдээлэл ирүүлснээс 2023 онд 6, 2024 онд 3 ажлын талаарх мэдээлэл ирүүлсэн байна. Нэхэмжлэгчээс ирүүлсэн ижил төстэй үйлчилгээ үзүүлсэн ажлын туршлагад хамаарах мэдээллээс үзэхэд, дээрх ажлын төсөвт өртөг нь 8 дугаар багц, төсөл арга хэмжээний төсөвт өртгийн 50% болох 961,884,000 төгрөгөөс багагүй байх шаардлагыг хангаагүй байна. Өөрөөр хэлбэл ТШЗ-нд дурдсан ... жилд доод тал нь нэг удаа багц тус бүрийн төсөвт өртгийн 50%-иас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан ... байхаар заасан төсөвт өртгийн шалгуурт нийцээгүй гэж үзсэн хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байна. (4 дүгээр хавтаст хэргийн 72 дахь тал)
1.11. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ... 2023, 2024 он тус бүрт гүйцэтгэсэн эдгээр ажлуудын төсөвт өртгийн нийлбэр 8 дугаар багцын төсөвт өртгийн 50% буюу 961,884,000 төгрөгөөс их байгаа ... гэх тайлбар гаргасан боловч энэ тендерийн баримт бичигт заасан 2023, 2024 онуудад аль нэг жилд нь доод тал нь нэг удаа буюу нэг удаагийн төсөл, арга хэмжээний төсөвт өртөг гэж үзэхээргүй байна. Нөгөөтээгүүр тендер шалгаруулалтын баримт бичигт тухайн ондоо буюу 2023 (2024) онд гүйцэтгэсэн ижил төстэй арга хэмжээний төсөвт өртгийн нийлбэрээр тооцоолол хийж болох талаар тусгаагүй, Сангийн яаманд гаргасан гомдлыг хянасан 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 02/4508 дугаар албан бичигт дээрх үндэслэлээр татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна гэх хариу өгсөн болохыг дурдах нь зүйтэй. (1 дүгээр хавтаст хэргийн 27 дахь тал)
1.12. Ажлын даалгаврын хавсралтын дагуу үнийн задаргаа ирүүлэх шаардлагын тухайд, Хан-Уул дүүргийн Засаг даргаас 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 09/23 дугаартай багц 8, багц 10-т хамаарах төсөл арга хэмжээний техникийн тодорхойлолтыг баталж, хавсралтаар тус ажлын байршил, тоо хэмжээг заасан байна. Мөн ТЗШ 19.2. 5.Техникийн чадавх болон туршлагын шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангахыг нотлох бусад баримт: Шаардана. 1. Аргачлалыг боловсруулахдаа үйлчилгээний даалгавартай уялдуулж, тус даалгаврын Үндсэн шаардлага хэсэгт тусгагдсан шаардлагыг зүйл, заалт бүрээр нотлон харуулсан тайлбар бүхий ажлын хөтөлбөр болон үнийн задаргааг хамт боловсруулан ирүүлэх -Үйлчилгээ үзүүлэх нарийвчилсан хуваарь (график) гарган баталгаажуулан ирүүлэх ба үйлчилгээ авах хугацаа нь 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал байна. -Үнийн задаргаа ирүүлнэ гэж заасан байна. (1 дүгээр хавтаст хэргийн 85-88, 127 дахь тал)
1.13. Нэхэмжлэгчийн тухайд, тендер шалгаруулалтын баримт бичигт заасан дээрх шаардлагын хүрээнд Хан-Уул дүүргийн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн арчилгаа, цэвэрлэгээ, үйлчилгээний ажлын хуваарь, Хан-Уул дүүргийн нийтийн эзэмшлийн зам, талбайн цэвэрлэгээний ажлын төсөв зэрэг материалыг ирүүлжээ. (4 дүгээр хавтаст хэргийн 143-150 дахь тал)
1.14. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд ... манай компаниас хүргүүлсэн ажлын төсөв нь тендерийн баримт бичигт заасан үнийн задаргаатай адил ... гэх тайлбар гаргасан боловч тендер шалгаруулалтын баримт бичгээс үзэхэд, тухайн багцад хамаарах төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх үйлчилгээний нарийвчилсан хуваарийг үнийн задаргааны хамт ирүүлэхээр заасан байх бөгөөд нэхэмжлэгчээс ирүүлсэн тус ажлын нийт төсөв нь үйлчилгээний нарийвчилсан хуваарьт хамаарах үнийн задаргаа гэж үзэхээргүй байна.
1.15. Мөн Сангийн яаманд гаргасан гомдлыг хянасан 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 02/4508 дугаар албан бичигт дээрх үндэслэлээр татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна гэх хариу өгсөн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 85-92 дахь тал)
1.16. Түүнчлэн багц 10-т хамаарах маргаан бүхий 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 157 дугаар мэдэгдэлд дээрх 156 дугаартай мэдэгдэлд заасан үндэслэлийг /давхар/ дурдсан ба тус тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажилласан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нас 157 дугаартай мэдэгдлийг хүргүүлэхдээ ажлын ачааллын улмаас өмнөх /156 дугаартай/ мэдэгдлийн агуар давхар гаргасан, алдаатай мэдэгдэл хүргүүлсэн байсан гэх тайлбар гаргасан болохыг тэмдэглэх нь зүйтэй. (2 дугаар хавтаст хэргийн 249-250 дахь тал)
1.17. Дээрх мэдэгдлүүдээс хойш ТБОНӨХБАҮХАТХуулийн 28 дугаар зүйлийн 28.1. дэх хэсэг Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана: 28.1.1.-д хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох, 28.1.3.-т шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах, 59 дүгээр зүйлийн 59.10. дахь хэсэг Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гомдлыг хянан үзэж, захиалагч энэ хуулийг зөрчсөн гэж үзвэл дараах шийдвэр гаргана: 59.10.1.-д тендер шалгаруулалт, эсхүл захиалагчийн шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөлт оруулах гэж зааснаар Э ХХК-иас Сангийн яамд гаргасан гомдлын дагуу тендерийн Үнэлгээний хорооны 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 03 дугаар тэмдэглэл, 02 дугаар зөвлөмжийг үндэслэн захиалагчийн гаргасан шийдвэрийг хүчингүй болгожээ. (1 дүгээр хавтаст хэргийн 26-30 дахь тал )
1.18. Тодруулбал, 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн тендерийн үнэлгээ буюу маргаан бүхий тендерийн Үнэлгээний хорооны 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 03 дугаартай тэмдэглэл, 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Гүйцэтгэгч сонгох, гэрээ байгуулах эрх олгох тухай 02 дугаартай зөвлөмжийн дагуу захиалагчаас 8, 10 дугаар багцын төсөл, арга хэмжээнд У ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 03/655, 03/657 дугаартай шийдвэрийг Сангийн яам 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Гомдол хянасан тухай 02/4508 шийдвэрээр хүчингүй болгож, уг 8, 10 дугаар багцын үнэлгээг дахин хуульд нийцүүлэн хийхийг мэдэгдсэн.
1.19. Нэгэнт захиалагчийн гаргасан шийдвэр хүчингүй болсон /үнэлгээг дахин хийхээр шийдвэрлэсэн/ байх тул уг багцын тендерийг үнэлэх ажиллагаанд хамаарах Үнэлгээний хорооны 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 03 дугаар тэмдэглэл, 02 дугаар зөвлөмжийн улмаас нэхэмжлэгч Э ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
1.20. Иймд дээрх нөхцөлд маргаан бүхий Үнэлгээний хорооны 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 03 дугаар тэмдэглэл, 02 дугаар зөвлөмжийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдсонгүй.
Сангийн яамны 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Гомдол хянасан тухай 02/4508 дугаартай албан бичгийн дагуу тендерийг дахин үнэлээгүй Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны тендерийн Үнэлгээний хорооны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дахин үнэлж тендерт шалгарсан компанитай гэрээ байгуулахыг даалгах шаардлагын тухайд:
1.21. Тус шаардлагад холбогдуулан нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... хариуцагч 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн үнэлгээнээс хойш Сангийн яамны албан бичигт дурдсан асуудлаар бүрэн дүүрэн үнэлгээ хийгээгүй, У ХХК-ийн тухайд ганцхан хүний нөөц давхацсан эсэхийг л тодруулсан, иймээс эс үйлдэхүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан ... гэх агуар тайлбарлаж байна.
1.22. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3. дахь хэсэгт Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно., Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4.-т захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох гэж заасан.
1.23. Маргаан бүхий энэ хэргийн тухайд, Сангийн яамны 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Гомдол хянасан тухай 02/4508 дугаартай албан бичгийн дагуу тендерийн Үнэлгээний хороо 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хуралдаж, дээрх албан бичигт дурдсан асуудлыг хэлэлцсэн болох нь тус Үнэлгээний хорооны 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 04 дугаартай тэмдэглэлээр тогтоогдож байна. (3 дугаар хавтаст хэргийн 12-21 дэх тал)
1.24. Мөн Сангийн яамны дээрх шийдвэр дагуу Үнэлгээний хороо 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр дахин үнэлгээ хийж, Үнэлгээний хорооноос 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 05 дугаартай тэмдэглэл, 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 02 дугаартай зөвлөмж гаргасан, ийнхүү Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 04/874, мөн өдрийн 04/876 дугаар дугаартай Гэрээ байгуулах эрх олгох тухай албан бичгийг У ХХК-д хүргүүлсэн байна. (3 дугаар хавтаст хэргийн 75-78, 91-92 дахь тал)
1.25. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч нарын тайлбар, мэдүүлгээс дүгнэхэд, Сангийн яамны 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 02/4508 дугаартай албан бичгийн дагуу тендерийг дахин үнэлээгүй гэх хариуцагчийн эс үйлдэхүй тогтоогдохгүй байх тул даалгах шаардлагын урьдчилсан нөхцөл хангагдаагүй байна гэж дүгнэв.
1.26. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс гаргасан захиргааны байгууллагын эс үйлдэхүй-г хууль бус болохыг тогтоож, холбогдох захиргааны акт гаргахыг даалгах шаардлагын урьдчилсан нөхцөлд хамаарах захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэхүй эсхүл татгалзсан шийдвэр гарсан байх, ийнхүү захиргааны байгууллагаас нэхэмжлэгчид үр дагавар бүхий шийдвэр гаргаагүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх нөхцөлийг хангаагүй байна.
1.27. Иймд дээрх хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Э ХХК-иас тус тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
2. Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны ХУД/20250103048 дугаартай Нийтийн эзэмшлийн зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ тендерийн гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн шийдвэрийн багц 8, багц 10-т холбогдох хэсгийн талаар Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 145 дугаар шийдвэр /2х.х-н 242/ болон Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 156, 157, 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 277, 280 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
2.1. Нэхэмжлэгчээс дээрх нэхэмжлэлийн хүрээнд, Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Тендер шалгаруулалтын тухай 145 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах, мөн 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 156, 157, 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 277, 280 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
2.2. Нэхэмжлэгчийн маргаж буй Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Тендер шалгаруулалтын тухай 145 дугаар албан бичгийн тухайд, тус тендерийн 8, 9, 10 дугаар багцад хамаарах зөвлөмж, түүнд холбогдох баримтуудыг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт хавсралтаар хүргүүлсэн байх бөгөөд /нийтийн эрх зүйн хүрээнд/ гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон байх буюу нэхэмжлэгч Э ХХК-д эрх зүйн шууд үр дагавар бий болгосон байх шинжийг агуулаагүй байна. (2 дугаар хавтаст хэргийн 242 дахь тал)
2.3. Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1. дэх хэсэгт Захиргааны үйл ажиллагаа дараах хэлбэртэй байна: 11.1.1.-д захиргааны акт, 37 дугаар зүйлийн 37.1. дэх хэсэгт Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно., Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1. дэх хэсэгт Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино., 3 дугаар зүйлийн 3.1.3.-т нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг гэж тус тус заасан.
2.4. Иймд маргаан бүхий Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Тендер шалгаруулалтын тухай 145 дугаар албан бичиг нь захиргааны актын шинжийг агуулаагүй бөгөөд захиргааны байгууллагын дотоод үйл ажиллагаанд хамааралтай /тендерт холбогдох баримтыг хүргүүлсэн/ байх тул захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэв.
2.5. Түүнчлэн нэхэмжлэгчээс Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 157 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. (1 дүгээр хавтаст хэргийн 249 дэх тал)
2.6. Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 157 дугаар мэдэгдлийг гомдол хянан шийдвэрлэх эрх бүхий этгээд болох Сангийн яамны 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Гомдол хянасан тухай 02/4508 дугаар шийдвэрийн дагуу хүчингүй болгож шийдвэрлэсэн, уг шийдвэрийн талаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар маргаагүй тул нэхэмжлэгчээс түүнийг хүчингүй болгуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй, маргаан бүхий актын эрх зүйн үйлчлэл нэгэнт дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй байна. (1 дүгээр хавтаст хэргийн 30 дахь тал)
2.7. Иймд дээрх үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1. Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана: 54.1.1.-д захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус, 109 дүгээр зүйлийн 109.2. дахь хэсэгт Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана. гэж зааснаар Э ХХК-иас гаргасан Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны ХУД/20250103048 дугаартай Нийтийн эзэмшлийн зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ тендерийн гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн шийдвэрийн багц 8, багц 10-т холбогдох хэсгийн талаар Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 145 дугаар шийдвэр /2х.х-н 242/ болон Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 157 мэдэгдлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэлийн үлдсэн, Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 156, 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 277, 280 дугаартай мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
2.8. Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 156 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн Хоёр. Хууль зүйн үндэслэлийн 1.4-1.14-т дүгнэлт хийсэн ба 8 дугаар багц, төсөл арга хэмжээний үнэлгээ, сонгон шалгаруулалтын дүнд гарсан захиалагчийн 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Гэрээ байгуулах эрх олгох тухай 03/657 дугаар шийдвэрийг Сангийн яамнаас хүчингүй болгож, тус багцын үнэлгээг дахин хийхийг мэдэгдсэн.
2.9. Сангийн яамны шийдвэрийн дагуу 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 8 дугаар багц төсөл, арга хэмжээний тендерийн үнэлгээнд хамаарах захиалагчийн шийдвэр хүчингүй болж, тендерийг дахин үнэлж, шийдвэр гаргасан энэ тохиолдолд өмнөх тендерийн үнэлгээнд хамаарах Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 156 дугаар мэдэгдэл нь нэхэмжлэгчид эрх зүйн үр дагавар үзүүлсэн буюу уг мэдэгдлийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
2.10. Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 277, 280 дугаартай мэдэгдлийн тухайд, маргаан бүхий 277 дугаар мэдэгдлээр багц 8, мөн өдрийн 280 дугаар мэдэгдлээр багц 10 тендер шалгаруулалтад Э ХХК-иас ирүүлсэн тендер хуулийн шаардлага хангаагүй талаар хариу хүргүүлжээ. (3 дугаар хавтаст хэргийн 94-98 дахь тал)
2.11. Тодруулбал, 8 дугаар багц, төсөл арга хэмжээнд хамаарах 277 дугаар мэдэгдэлд 1. Замын мастер Б.А, ХАБЭА А.И нарын мэргэжлээрээ ажилласан ажлын туршлагад заасан жилийн дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг ирүүлээгүй 2. Санал болгосон ажлуудын гэрээний дүн нь төсөвт өртгийн 50% буюу 961,844,000 төгрөгөөс багагүй байх шаардлагыг хангахгүй байна 3. Санал болгосон Авто грейдер 1, 3325УБ серийн дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийг 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр өөр байгууллагад шилжүүлсэн, мөн 4827УАУ серийн дугаартай тээврийн хэрэгслийн оношилгоо 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр дууссан, 4. Ажлын даалгаврын хавсралтын дагуу үнийн задаргаа ирүүлээгүй гэх үндэслэлээр татгалзсан байна. (3 дугаар хавтаст хэргийн 94-95 дахь тал)
2.12. Хариуцагчаас нэхэмжлэгчид хүргүүлсэн 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 156, 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 277 дугаар мэдэгдлийн тендерээс татгалзсан үндэслэлүүд адил /277 дугаар мэдэгдэлд санал болгосон техник хэрэгсэл шаардлага хангаагүй талаар нэмж дурдсан/ агутай байх бөгөөд шүүх энэхүү татгалзсан үндэслэлийг тухайлан дүгнэсэн болно.
2.12. Тодруулбал, 277 дугаар мэдэгдэлд дурдсан 1. Замын мастер Б.А, ХАБЭА А.И нарын мэргэжлээрээ ажилласан ажлын туршлагад заасан жилийн дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг ирүүлээгүй, 2. Санал болгосон ажлуудын гэрээний дүн нь төсөвт өртгийн 50% буюу 961,844,000 төгрөгөөс багагүй байх шаардлагыг хангаагүй, 4. Ажлын даалгаврын хавсралтын дагуу үнийн задаргаа ирүүлээгүй гэх татгалзлын үндэслэл нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд энэхүү шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн Хоёр.Хууль зүйн үндэслэлийн 1.4-1.14 дугаарт хариуцагчийн татгалзлын үндэслэлийг дүгнэсэн болно.
2.13. Мөн дээрх мэдэгдэлд дурдсан ... 3. Санал болгосон Авто грейдер 1, 3325УБ серийн дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийг 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр өөр байгууллагад шилжүүлсэн, мөн 4827УАУ серийн дугаартай тээврийн хэрэгслийн оношилгоо 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр дууссан ... гэх үндэслэлийн тухайд, Э ХХК-иас тус багцад 3325УР улсын дугаартай Автогрейдер, 4827УАУ улсын дугаартай өөрөө бугчийг санал болгожээ. (4 дүгээр хавтаст хэргийн 119 дэх тал)
2.14. Улмаар 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр тендерийг дахин үнэлэхэд 3325УР улсын дугаартай Автогрейдерыг 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр өөр эзэмшигчид шилжүүлсэн, мөн 4827УАУ улсын дугаартай өөрөө бугчийн оношилгооны хугацаа 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр дууссан болох нь тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй мэдээллээр тогтоогдсон, энэ нь ТШЗ-н 19.2.-2.Ажил гүйцэтгэхэд ашиглагдах үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгслийн нотлох дараах баримт бичиг ирүүлнэ. Үүнд: г) Машин механизм, техник хэрэгслийн техникийн оношилгоонд тэнцсэн байх. (Тээврийн хэрэгслийн оношилгоо нь тухайн төсөл арга хэмжээний дуусах хугацаанд хүчинтэй байх) шалгуурт нийцээгүй гэж үзсэн хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй байна. (2 дугаар хавтаст хэргийн 126, 4 дүгээр хавтаст хэргийн 116-118 дахь тал)
2.15. Иймд дээрх үндэслэлээр маргаан бүхий 277 дугаар мэдэгдлээр Э ХХК-иас ирүүлсэн 8 дугаар багцын төсөл, арга хэмжээний тендерээс татгалзсан хариу хүргүүлсэн хариуцагчийн шийдвэрийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.
2.16. Мөн 10 дугаар багц, төсөл арга хэмжээнд хамаарах 280 дугаар мэдэгдэлд ... 1. Замын мастер Г.М, ХАБЭА Б.О нарын мэргэжлээрээ ажилласан ажлын туршлагад заасан жилийн дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг ирүүлээгүй ... 2. Санал болгосон 3054УЕА серийн дугаартай тээврийн хэрэгслийн оношилгоо 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдөр, 0746 УӨК серийн дугаартай тээврийн хэрэгслийн оношилгоо 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр дууссан ... 3. Ажлын даалгаврын хавсралтын дагуу үнийн задаргаа ирүүлээгүй ... гэх үндэслэлийг дурдсан. (3 дугаар хавтаст хэргийн 96-98 дахь тал)
2.17. Ажилласан жилийн туршлагад хамаарах шаардлагын тухайд, нэхэмжлэгчээс багц 10-т хүргүүлсэн тендерийн материалын Тендерт санал болгож байгаа хүний нөөцийн мэдээлэл хэсэгт замын мастерт Г.М, ХАБЭА Б.О нарыг санал болгосон байх бөгөөд түүнд хавсарган 2025 оны 1-3 дугаар сард тус компанийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх маягтыг хавсаргажээ. (3 дугаар хавтаст хэргийн 103-111 дэх тал)
2.18. Тендер шалгаруулалтын баримт бичгийн 19.2 1.Ажил гүйцэтгэх хүний нөөцөд тавигдах шаардлагыг нотлох дараах бичиг ирүүлнэ. Үүнд: -Замын мастер, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтан үндсэн ажилтан байх бөгөөд замын мастер тухайн байгууллагадаа сүүлийн 2 жил, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтан тухайн байгууллагадаа сүүлийн 1 жил тасралтгүй ажилласан байна. Мэргэжлээрээ ажилласан ажлын туршлагад заасан жилийн дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг www.e-mongolia.mn сайтаас татаж авч ирүүлнэ гэж заасан байна. (1 дүгээр хавтаст хэргийн 125-126 дахь тал)
2.19. Тодруулбал, тендерт санал болгосон хүний нөөцийн тухайд, тухайн байгууллагад ажилласан жилийн туршлага шаардахаар заасан албан тушаалын хувьд тухайн байгууллагад мэргэжлээрээ ажилласан ажлын туршлагад заасан жилийн дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг ирүүлэхээр тусгайлан, харин ажилласан жилийн туршлага шаардахгүй албан тушаал болон нийт ажилчдын тухайд нийгмийн даатгалын шимтгэлийг сүүлийн 3 сард тендерт оролцогч төлсөн байх шалгуур тавигджээ.
2.20. Харин нэхэмжлэгчийн тухайд, тендер шалгаруулалтын баримт бичигт заасан дээрх шаардлагын хүрээнд замын мастерт Г.М, ХАБЭА Б.О нарын ажилласан жилийн туршлагад хамаарах нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг тухайлан ирүүлээгүй болох нь Э ХХК-ийн тендерийн материал, шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан ... манайх бүх ажилчдынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг компаниараа төлсөн лавлагааг хүргүүлсэн... гэх тайлбараар тогтоогдож байна.
2.21. Мөн тус төсөл, арга хэмжээнд санал болгосон 3054УЕА улсын дугаартай тээврийн хэрэгслийн оношилгоо 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдөр, 0746 УӨК улсын дугаартай тээврийн хэрэгслийн оношилгоо 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр дууссан болох нь тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй лавлагаагаар тогтоогдож байна. Энэ нь ТШЗ-ны 19.2.-2.Ажил гүйцэтгэхэд ашиглагдах үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгслийн нотлох дараах баримт бичиг ирүүлнэ. Үүнд: г) Машин механизм, техник хэрэгслийн техникийн оношилгоонд тэнцсэн байх. (Тээврийн хэрэгслийн оношилгоо нь тухайн төсөл арга хэмжээний дуусах хугацаанд хүчинтэй байх) шаардлагад нийцээгүй гэж үзсэн хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй.
2.22. Түүнчлэн дээрх хоёр тээврийн хэрэгслийг тендерт үнэлгээ хийснээс хойш буюу 2025 оны 6 дугаар сарын 16-ний өдөр оношилгоонд оруулсан нь тус тендерийн үнэлгээнд шууд хамааралгүй байгааг дурдах нь зүйтэй.
2.23. Мөн ... ажлын даалгаврын хавсралтын дагуу үнийн задаргаа ирүүлээгүй ... гэх татгалзал, түүний үндэслэл нь 8, 10 дугаар багц, төсөл арга хэмжээнээс татгалзсан үндэслэлд адил хамаарч буй бөгөөд уг асуудлаар нэхэмжлэгчээс мөн адил агу бүхий тайлбар гаргасан.
2.24. Тодруулбал, дээрх татгалзлын үндэслэлд шүүх энэхүү шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн Хоёр. Хууль зүйн үндэслэлийн 1.12-1.1.15 дугаарт тухайлан дүгнэлт хийж, тухайн багцад хамаарах төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх үйлчилгээний нарийвчилсан хуваарийг үнийн задаргааны хамт ирүүлэхээр заасан байх бөгөөд нэхэмжлэгчээс ирүүлсэн тус ажлын нийт төсөв нь үйлчилгээний нарийвчилсан хуваарьт хамаарах үнийн задаргаа гэж үзэхгүй талаар дүгнэсэн.
2.25. Дээрх нөхцөлөөс дүгнэхэд, нэхэмжлэгчээс санал болгосон тендерийн материал нь ТБОНӨХБАҮХАТХуулийн 16 дугаар зүйлийн 16.5. дахь хэсэг Оролцогч захиалагчийн тогтоосон санхүүгийн чадавхын шаардлагыг хангасан байна., 17 дугаар зүйлийн 17.4. дэх хэсэг Оролцогч захиалагчийн тогтоосон техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангасан байна. гэх шалгуурт бүрэн нийцээгүй байна.
2.26. Иймд Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 277, 280 дугаар мэдэгдлээр Э ХХК-иас 8, 10 дугаар багц, төсөл арга хэмжээнд ирүүлсэн тендер хуулийн шаардлага хангаагүй талаарх мэдэгдэл хүргүүлсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1.-д хуульд үндэслэх, 4.2.5.-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцсэн бөгөөд хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
2.27. Түүнчлэн хариуцагчаас Э ХХК-иас санал болгосон хүний нөөц буюу зам талбайн үйлчлэгч нарын ихэнх нь /15 ажилтан/ Хөвсгөл аймгийн Мөрөн хотын тохижилт үйлчилгээний ажилтан байгаа нь шаардлага хангаагүй гэж тайлбарлаж буй боловч энэ үндэслэлийг дурдаж тендерээс татгалзсан шийдвэр гаргаагүй, мэдэгдэл хүргүүлээгүй, маргаан бүхий актын үндэслэл болоогүй байх тул шүүх тухайлан дүгнэлт хийгээгүй болно.
2.28. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчээс гаргасан Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 156, 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 277, 280 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хангах боломжгүй.
Гурав. Нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн бусад үндэслэлийн талаар
3.1. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ ... У ХХК-ийн тендерт санал болгосон инженер техникийн ажилтнууд нь өөр ижил төстэй ажил гүйцэтгэж байгаа эсэхийг хянан үзээгүй ... У ХХК-ийн тендерт санал болгосон 8943 УКУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь ТШЗ 19.2-т заасан шаардлага хангахгүй буюу машин механизм, техник хэрэгслийн оношилгоонд тэнцсэн байх, тухайн төсөл дуусах хугацаанд оношилгоо нь хүчинтэй байх шаардлагад нийцэхгүй, ижил төстэй гэрээ баталгаажуулсан захирлын гарын үсэг нь өмнөх гэрээнээс зөрүүтэй, Зам талбайн үйлчлэгч Д.Ггийн үнэмлэх ирүүлээгүй, 4221УБ, 5351УБХ, 6969 УКМ, 5468 УНЦ, 7539УАН, 0794УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийн оношилгооны хугацаа шаардлага хангахгүй, санал болгосон тээврийн хэрэгсэл, хүний нөөц нь Сонгинохайрхан дүүргийн худалдан авах ажиллагааны албанаас зарласан цэвэрлэгээ үйлчилгээний ажилд давхацсан. Захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон Ут ХХК-ийн тендерийн материалд ТШЗ 19.1, ТШЗ 19.2-т заасан шаардлага хангахгүй байгааг тодорхойлоогүй, Мөн Төрийн сангийн дарга нь үнэлгээний хорооны ахлагчаар ажилласан. Үнэлгээний баг, ахлагч нар нь ТБОНӨХБАҮХАТХуулийн 50 дугаар зүйлийн 50.11, 50.13, 52 дугаар зүйлийн 52.4, 52.5 заасныг зөрчсөн, мөн У ХХК нь тус хуулийн 22 дугаар зүйлийн 22.6.1, 22.6.3-т заасныг зөрсөн байхад шалгаруулсан ... гэх үндэслэлүүдийг дурдсан.
3.2. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тендерт оролцогч нараас ирүүлсэн материалын аль аль нь зөрчилтэй /алдаатай/ байхад ижил нөхцөлд ижил шаардлага тавиагүй, У ХХК-д давуу хандсан, тэгш боломжоор хангаагүй гэх агуар тайлбар гаргаж маргажээ.
3.3. У ХХК-ийн тендерт санал болгосон инженер техникийн ажилтнууд нь өөр ижил төстэй ажил гүйцэтгэж байгаа эсэхийг хянан үзээгүй гэх үндэслэлийн тухайд, ТШЗ 19.2. 5.Техникийн чадавх болон туршлагын шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангахыг нотлох бусад баримт: Шаардана. 4.Тендерт оролцогч нь ижил төрлийн 2 болон түүнээс дээш тооны олон багц ажлын тендерт оролцох болон өөр ижил төстэй ажил гүйцэтгэж байгаа бол зөвхөн тухайн төсөл, арга хэмжээнд ажиллуулах инженер техникийн ажилтан, машин механизмуудыг санал болгоно. (Инженер техникийн ажилтан, машин механизмуудын давхцалыг холбогдох байгууллагаас тодруулна) гэж заасан байна. (1 дүгээр хавтаст хэргийн 127 дахь тал)
3.4. Хан-Уул дүүргийн худалдан авах ажиллагааны албанаас 2025 оны 5 дугаар сарын 29-ний 272 дугаар албан бичгээр У ХХК-иас санал болгосон инженер техникийн ажилтнууд нь өөр ижил төстэй ажил гүйцэтгэж байгаа эсэхийг Сонгинохайрхан дүүргийн худалдан авах ажиллагааны албанаас тодруулж, Сонгинохайрхан дүүргийн худалдан авах ажиллагааны алба 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 335 дугаар албан бичгээр тус компаниас санал болгосон ажилчдын нэрсийг ирүүлжээ. (3 дугаар хавтаст хэргийн 59-62, 73-74 дэх тал)
3.5. Тодруулбал, У ХХК-иас хүргүүлсэн хүний нөөцийн мэдээлэлд ерөнхий инженер, замын мастер О.Г, ерөнхий инженер, замын мастер М.Түвдэнд, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан Б.Э нарын нэр давхацсан байна. (3 дугаар хавтаст хэргийн 61, 74 дэх тал )
3.5. Уг асуудлаар Үнэлгээний хорооны 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд ... нийт 42 ажилтны нэрс ирснээс ХАБЭА-н Э нь уг төсөл арга хэмжээний багц 8-т санал болгосноос бусад замын мастер болон зам талбайн үйлчлэгчид нь давхцаагүй ... ХАБЭА-н ажлын нөхцөл байдлыг харгалзан үзвэл 2 ажилд ажиллах боломжтой гэж үзэж У ХХК-ийг багц 8, багц 10-т гүйцэтгэгчээр шалгаруулах саналтай байна. гэж дурджээ. (3 дугаар хавтаст хэргийн 76 дахь тал)
3.6. У ХХК-ийн тендерт санал болгосон 8943 УКУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь ТШЗ 19.2-т заасан шаардлага хангахгүй буюу машин механизм, техник хэрэгслийн оношилгоонд тэнцсэн байх, тухайн төсөл дуусах хугацаанд оношилгоо нь хүчинтэй байх шаардлагад нийцэхгүй гэх үндэслэлийн тухайд, ТШЗ-н 19.2.-2.Ажил гүйцэтгэхэд ашиглагдах үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгслийн нотлох дараах баримт бичиг ирүүлнэ. Үүнд: г) Машин механизм, техник хэрэгслийн техникийн оношилгоонд тэнцсэн байх. (Тээврийн хэрэгслийн оношилгоо нь тухайн төсөл арга хэмжээний дуусах хугацаанд хүчинтэй байх) Тээврийн хэрэгслийн гэрчилгээний зураг ирүүлнэ гэж заасан. (1 дүгээр хавтаст хэргийн 126 дахь тал)
3.7. У ХХК-иас 8 дугаар багц, төсөл, арга хэмжээнд 8 улсын дугаартай давс цацах цас хусах машин санал болгожээ. Улмаар тус тээврийн хэрэгслийн оношилгооны дуусах хугацаа 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр дуусахаар байгаа нь тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй мэдээллээр тогтоогдож байна. (4 дүгээр хавтаст хэргийн 1, 6 дахь тал)
3.8. Дээрх асуудлаар 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Үнэлгээний хорооны хуралдааны тэмдэглэлд ... У ХХК-ийн санал болгосон замын давс, бодис цацах, цас хусах машин-3ш машины нэг болох 8943 УКУ 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр оношилгооны хугацаа дууссан байгаа боловч гэрээ байгуулаад ажил эхлэх үед оношилгоонд хамрагдах боломжтой гэж үзэх саналтай байна ... гэж үзсэн талаар тусгажээ.(3 дугаар хавтаст хэргийн 16 дахь тал)
3.9. Ижил төстэй гэрээ баталгаажуулсан захирлын гарын үсэг нь өмнөх гэрээнээс зөрүүтэй, Зам талбайн үйлчлэгч Д.Ггийн иргэний үнэмлэх ирүүлээгүй гэх үндэслэлийн тухайд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх үндэслэлд холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... тендерийн материалд У ХХК-ийн захирал Б.Эр******* гарын үсэг хоёр өөр байсан ... мөн зам талбайн үйлчлэгч Д.Ггийн иргэний үнэмлэх ирүүлээгүй байсан, яг хэний Гг гэдгийг нь мэдэхгүй байна ... гэх тайлбар гаргасан.
3.10. У ХХК-ийн тендерийн баримт бичигт авагдсан гүйцэтгэх захирал Б.Эр******* гарын үсэг зөрүүтэй, хуурамч эсэхийг шалган тогтоох эрх хэмжээ хариуцагчид олгогдоогүй, уг асуудлыг шалган тогтоох ажиллагаа нь ТБОНӨХБАҮХАТХуулийн 56 дугаар зүйлд зааснаар тухайлан зохицуулагдахаар байна.
3.11.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нам шүүх хуралдаанд зам талбайн үйлчлэгч ажилчдын иргэний үнэмлэхийн хуулбар шаарддаг нь Үнэлгээний хороо тухайн ажилтны регистрийн дугаараар нийгмийн даатгалын шимтгэл сүүлийн 3 сар төлсөн эсэхийг шалгахад шаардлагатай байдаг, цахим системээр сүүлийн 3 сарын төлөлтийг шалгах боломжтой гэх тайлбар гаргасан бөгөөд ТШЗ-ны 19.2 1. Ажил гүйцэтгэх хүний нөөцөд тавигдах шаардлагыг нотлох дараах баримт бичгийг ирүүлнэ. Үүнд: -Зам талбайн үйлчлэгч нь гэрээт байж болно. -Дээрх ажилтнуудын иргэний үнэмлэхний хуулбарыг ирүүлнэ гэж заасан байна. (1 дүгээр хавтаст хэргийн 126 дахь тал)
3.12. У ХХК-иас 10 дугаар багц, төсөл арга хэмжээнд Д овогтой Гг, Дан-Од овогтой Гг нарыг зам талбайн үйлчлэгчээр ажиллуулахаар санал болгосон, улмаар Дийн Ггийн иргэний үнэмлэх, Дан-Одын Ггийн жолооны үнэмлэхийн хуулбарыг хавсарган ирүүлсэн байна. (4 дүгээр хавтаст хэргийн 158-159 дэх тал)
3.13. 4221УБ, 5351УБХ, 6969 УКМ, 5468 УНЦ, 7539УАН, 0794 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийн оношилгооны хугацаа шаардлага хангахгүй, санал болгосон тээврийн хэрэгсэл нь Сонгинохайрхан дүүргийн худалдан авах ажиллагааны албанаас зарласан цэвэрлэгээ үйлчилгээний ажилд давхацсан гэх үндэслэлийн тухайд, тус төсөл, арга хэмжээ нь 2025 онд хэрэгжихээр төлөвлөгдсөн бөгөөд ТШЗ-н 19.2.-2.Ажил гүйцэтгэхэд ашиглагдах үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгслийн нотлох дараах баримт бичиг ирүүлнэ. Үүнд: г) Машин механизм, техник хэрэгслийн техникийн оношилгоонд тэнцсэн байх. (Тээврийн хэрэгслийн оношилгоо нь тухайн төсөл арга хэмжээний дуусах хугацаанд хүчинтэй байх) Тээврийн хэрэгслийн гэрчилгээний зураг ирүүлнэ гэж заасан. (1 дүгээр хавтаст хэргийн 67, 126 дахь тал)
3.14. У ХХК-иас санал болгосон тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй мэдээллээс үзэхэд, 5351УБХ тээврийн хэрэгслийн оношилгооны хугацаа 2025 оны 4 дүгээр сарын 30 өдөр, 5969 УКМ тээврийн хэрэгслийн оношилгооны хугацаа 2025 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр, 5468УНЦ тээврийн хэрэгслийн оношилгооны хугацаа 2025 оны 7 дугаар сарын 31-ний өдөр, 4359УАН тээврийн хэрэгслийн оношилгооны хугацаа 2025 оны 8 дугаар сарын 14-ний өдөр, 0794 УБН тээврийн хэрэгслийн оношилгооны хугацаа 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдөр, 4921УБ тээврийн хэрэгслийн оношилгооны хугацаа 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдөр тус тус дуусахаар байгааг тэмдэглэжээ. (4 дүгээр хавтаст хэргийн 25-34 дэх тал)
3.15. Дээрх асуудлаар 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Үнэлгээний хорооны хуралдаанд ... У ХХК-ийн санал болгосон Хогны машин (задгай дээвэртэй)-2ш машины нэг болох 5351УБХ 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр дууссан байгаа боловч гэрээ байгуулаад ажил эхлэх үед оношилгоонд хамрагдах боломжтой гэж үзэх саналтай байна гэж дурдсан байна. (2 дугаар хавтаст хэргийн 18 дахь тал)
3.16. Түүнчлэн санал болгосон тээврийн хэрэгслийг бусад төсөл, арга хэмжээнд давхцалтай байгаа эсэхийг тодруулахад, У ХХК-ийн санал болгосон 0281УЕТ, 5351УБХ, 5969УКМ, 5468УНЦ, 0794УБН улсын дугаартай тээврийн хэрэгсэл давхцалтай талаар лавлагаа авагдсан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нас цас ачигч 2 тээврийн хэрэгсэл санал болгохоос 3 тээврийн хэрэгсэл санал болгосон, илүү ирүүлсэн 1 тээврийн хэрэгслийг хасаад 4 техник хэрэгсэл давхцалтай байсан гэх тайлбар гаргасан. (4 дүгээр хавтаст хэргийн 182-186 дахь тал)
3.17. Улмаар нэхэмжлэгчээс У ХХК-ийн ирүүлсэн тендерийн материалын хүний нөөц болон техник хэрэгсэлд хамаарах дээрх үндэслэлүүдийг нэгтгэн тус компанийн ирүүлсэн тендерийн материал нь ТШЗ 19.1, ТШЗ 19.2-т заасан шаардлага хангаагүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байна.
3.18. Мөн нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нараас Төрийн сангийн дарга нь үнэлгээний хорооны ахлагчаар ажилласан. Үнэлгээний баг, ахлагч нар нь ТБОНӨХБАҮХАТХуулийн 50 дугаар зүйлийн 50.11, 50.13, 52 дугаар зүйлийн 52.4, 52.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн, мөн У ХХК нь тус хуулийн 22 дугаар зүйлийн 22.6.1, 22.6.3-т заасныг зөрчсөн, ашиг сонирхлын зөрчил үүссэн байж болзошгүй гэх тайлбар гаргасан.
3.19. Хан-Уул дүүргийн Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн А/175 дугаар захирамжаар Үнэлгээний хороог байгуулж, Үнэлгээний хорооны даргаар ЗДТГ-н Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтсийн дарга Л.От******* томилжээ. Үүний даргаа дүүргийн Засаг даргын 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн А/209 дүгээр захирамжаар Үнэлгээний хорооны даргаар ЗДТГ-н Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга М.Цо*******, сүүлд Хан-Уул дүүргийн Засаг даргын 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн А/337 дугаар захирамжаар Үнэлгээний хорооны даргаар Худалдан авах ажиллагааны албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Тулгыг томилсон байна. (1 дүгээр хавтаст хэргийн 65-66, 157, 5 дугаар хавтаст хэргийн 60 дахь тал)
3.19. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн дурдсанчлан тус тендерийн Үнэлгээний хорооны даргаар Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга томилогдсон нь ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн эсэх, хэрэв ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөлд хэрхэн нь ТБОНӨХБАҮХАТХуулийн 52 дугаар зүйл болон тухайлсан материаллаг хуулиар зохицуулагдах харилцаа болохыг дурдах нь зүйтэй.
3.20. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан У ХХК-ийн хүний нөөц давхардсан, санал болгосон тээврийн хэрэгслийн оношилгооны хугацаа дууссан, мөн техник хэрэгсэл нь ижил төрлийн төсөл арга хэмжээнд давхардсан гэх тайлбар, үндэслэл нь хэрэгт авагдсан У ХХК-ийн тендерт ирүүлсэн материал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.На******* шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.
3.21. Өөрөөр хэлбэл, У ХХК-иас ирүүлсэн тендерийн материал нь ТЗШ 19.2. 2.Ажил гүйцэтгэхэд ашиглагдах үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгслийн нотлох дараах баримт бичиг ирүүлнэ. Үүнд: г) Машин механизм, техник хэрэгслийн техникийн оношилгоонд тэнцсэн байх. (Тээврийн хэрэгслийн оношилгоо нь тухайн төсөл арга хэмжээний дуусах хугацаанд хүчинтэй байх), ТШЗ 19.2. 5.Техникийн чадавх болон туршлагын шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангахыг нотлох бусад баримт: Шаардана. 4.Тендерт оролцогч нь ижил төрлийн 2 болон түүнээс дээш тооны олон багц ажлын тендерт оролцох болон өөр ижил төстэй ажил гүйцэтгэж байгаа бол зөвхөн тухайн төсөл, арга хэмжээнд ажиллуулах инженер техникийн ажилтан, машин механизмуудыг санал болгоно. Гэж заасан шалгуурт бүрэн нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй.
3.22. Гэвч нэхэмжлэгчээс энэхүү маргаан бүхий дээрх тендер сонгон шалгаруулалтын үр дүнд гарсан тендерийн Үнэлгээний хороо 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Гүйцэтгэгч сонгох, гэрээ байгуулах эрх болгох тухай 02 дугаар зөвлөмж /05 дугаар тэмдэглэл/, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Гэрээ байгуулах эрх олгох тухай 04/874, 04/876 дугаар захиалагчийн шийдвэрт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болно.
3.23. Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй. гэж зохицуулсан бөгөөд хэдийгээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ У ХХК-иас хүргүүлсэн тендерийн материал зөрчилтэй байхад тендерт шалгаруулсан нь хууль бус гэх агуар маргасан, энэхүү үндэслэлд холбогдох зарим тайлбар нь үндэслэл бүхий байх боловч У ХХК-ийг 8, 10 дугаар багц, төсөл арга хэмжээнд шалгаруулсан Үнэлгээний хорооны 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн зөвлөмж /тэмдэглэл/, мөн өдрийн захиалагчийн шийдвэртэй холбогдуулан тухайлан маргаж, нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй бөгөөд дээрх актууд хүчин төгөлдөр байна.
3.24. Иймд дээрх нөхцөлд шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хүрээнд дүгнэлт хийсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
3.25. Түүнчлэн хариуцагчийн өмгөөлөгчөөс гаргасан ... тендер сонгон шалгаруулалт дууссан тул Хан-Уул дүүргийн худалдан авах ажиллагааны алба, тендерийн Үнэлгээний хороо нь хариуцагчаар оролцох үндэслэлгүй ... мөн нэхэмжлэгч нь 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн тендерийн үнэлгээтэй холбогдуулан урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийгдээгүй тул нэхэмжлэл гаргах эрхгүй ... гэх тайлбарын тухайд:
3.26. Тус тендер сонгон шалгаруулалттай холбогдуулан нэхэмжлэгчээс ТБОНӨХБАҮХАТХуулийн 59 дүгээр зүйлд зааснаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргаж, Сангийн яамнаас 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 02/4508 дугаар албан бичгээр хариу өгсөн, үүний дараа дахин гомдол гаргахад Сангийн яамны 2025 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 02/5458 дугаар албан бичгээр хариу өгсөн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдсан гэж үзэхээр байна. (1 дүгээр хавтаст хэргийн 26-31 дэх тал)
3.27. Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2. дахь хэсэгт Захиргааны байгууллага байнгын бус, нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдаж болох бөгөөд татан буугдсан тохиолдолд түүнийг байгуулсан, томилсон эрх бүхий этгээд эрх зүйн үр дагаврыг хариуцна. гэж зохицуулсан.
3.28. Тус захиргааны хэрэгт Хан-Уул дүүргийн худалдан авах ажиллагааны алба болон тендерийн Үнэлгээний хороог хариуцагчаар татсан ба Хан-Уул дүүргийн Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн А/154 дүгээр захирамжаар худалдан авах ажиллагааг зохион байгуулахыг Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албанд даалгасан, 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн А/175 дугаар захирамжаар тус төсөл, арга хэмжээнүүдийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг баталсан бөгөөд эдгээр захирамж хүчин төгөлдөр байна.
3.29. Өөрөөр хэлбэл, дээрх захирамжийг өөрчилсөн, хүчингүй болгосон, Үнэлгээний хороог татан бусан талаарх эрх бүхий этгээдийн шийдвэр гараагүй байх тул хариуцагчийн өмгөөлөгчөөс гаргасан тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ. (1 дүгээр хавтаст хэргийн 62-66 дахь тал)
3.30. Иймд дээрх хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчээс гаргасан Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны ХУД/20250103048 дугаартай Нийтийн эзэмшлийн зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ тендерийн гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн шийдвэрийг багц 8, багц 10т холбогдох хэсгийн талаар Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 145 дугаар шийдвэр /2х.х-н 242/ болон Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 157 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэлийн үлдсэн тендерийн Үнэлгээний хорооны У ХХК-ийг шалгаруулсан 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Гүйцэтгэгчийг сонгох, гэрээ байгуулах эрх олгох тухай 03 дугаартай хурлын тэмдэглэлийн Э ХХК-ийг шаардлага хангаагүй, татгалзсан гэж үзсэн, У ХХК-ийг шаардлага хангасан гэж үзэж захиалагчид зөвлөмж хүргүүлэх хэсэг /2х.х-н 214-235/, 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Гүйцэтгэгч сонгох, гэрээ байгуулах эрх олгох тухай 02 дугаартай зөвлөмжийн У ХХК-тай гэрээ байгуулах хэсгийг хүчингүй болгуулах /2х.х-н 236/, Сангийн яамны 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 02/4508 дугаартай Гомдол хянасан тухай албан бичгийн дагуу тендерийг дахин үнэлээгүй Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны тендерийн Үнэлгээний хорооны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дахин үнэлж тендерт шалгарсан компанитай гэрээ байгуулахыг даалгах, Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 156, 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 277, 280 дугаартай мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э ХХК-иас Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албанд холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны ХУД/20250103048 дугаартай Нийтийн эзэмшлийн зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ тендерийн гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн шийдвэрийг багц 8, багц 10-т холбогдох хэсгийн талаар Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 145 дугаар шийдвэр /2х.х-н 242/ болон Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 157 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.
2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5, 17 дугаар зүйлийн 17.4, 28 дугаар зүйлийн 28.1.1., 28.1.3, 50 дугаар зүйлийн 50.2.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э ХХК-иас Хан-Уул дүүргийн худалдан авах ажиллагааны алба, ХУД/20250103048 дугаартай Нийтийн эзэмшлийн зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ тендерийн гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан тендерийн Үнэлгээний хорооны У ХХК-ийг шалгаруулсан 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Гүйцэтгэгчийг сонгох, гэрээ байгуулах эрх олгох тухай 03 дугаартай хурлын тэмдэглэлийн Э ХХК-ийг шаардлага хангаагүй, татгалзсан гэж үзсэн, У ХХК-ийг шаардлага хангасан гэж үзэж захиалагчид зөвлөмж хүргүүлэх хэсэг /2х.х-н 214-235/, 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Гүйцэтгэгч сонгох, гэрээ байгуулах эрх олгох тухай 02 дугаартай зөвлөмжийн У ХХК-тай гэрээ байгуулах хэсгийг хүчингүй болгуулах /2х.х-н 236/, Сангийн яамны 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Гомдол хянасан тухай 02/4508 дугаартай албан бичгийн дагуу тендерийг дахин үнэлээгүй Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны тендерийн Үнэлгээний хорооны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дахин үнэлж тендерт шалгарсан компанитай гэрээ байгуулахыг даалгах, Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 156, 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 277, 280 дугаартай мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 /тав/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЦЭРЭНДЭЖИД