Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 212/МА2021/00040

 

Ногооннуур сумын сонгуулийн салбар хорооны дарга

Х.Д-ы нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дунД-ын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 130/ШШ2021/00345 дугаар шийдвэртэй, Ногооннуур сумын сонгуулийн салбар хорооны дарга Х.Д-ы нэхэмжлэлтэй, Ногооннуур сумын Засаг даргын тамгын газарт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Нөхөн сонгуулийн зардалд  19.200.000 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэлд: “Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын ИТХ-ын даргаар ажиллаж байсан, сумын ИТХ-ын төлөөлөгч Д.Талгатбек нь 2019 оны 02-р сард өвчний учир нас барсан тул орон нутгийн хурлын төлөөлөгчийн орон гарсан суудлыг нөхөх, сумын ИТХ-ын даргыг шинээр сонгох зайлшгүй шаардлага гарч Ногооннуур сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хүчин төгөлдөр 2019 оны 04-р сарын 10-ны өдрийн “Нөхөн сонгуулийг товлон зарлах тухай" 32-р тогтоолоор Ногооннуур сумын 8-р тойрог Асгат багийн Орон нутгийн хурлын төлөөлөгчийн орон гарсан суудлыг нөхөх нөхөн сонгуулийг 2019 оны 6- р сарын 30-ны өдрийн “Ням" гарагт явуулахаар товлон зарласан. Мөн сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны 04-р сарын 30-ны өдрийн хүчин төгөлдөр  “Сонгуулийн салбар хороо байгуулах тухай" 43 дугаар тогтоолоор сумын сонгуулийн салбар хороог дараах 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан .

 Үүнд, Сумын сонгуулийн салбар хорооны даргаар - Х.Д / Хурлын нарийн бичгийн дарга /, Нарийн бичгийн даргаар - Х.Шерияздан / Нийгмийн бодлогын түшмэл/, Гишүүдээр нь:Нийгмийн даатгалын байцаагч Х.Тойбастар , Мал зүйч Х.Цэдэнбал , Мал эмнэлгийн тасгийн дарга А.Советхан нарыг томилсон тул сонгуулийн салбар хороо Сонгуулийн Ерөнхий Хорооноос хүргүүлсэн нөхөн сонгууль зохион байгуулах цаг хугацааны хуваарийн дагуу нөхөн сонгуулийг зохион байгуулж явуулсан. Сумын сонгуулийн салбар хороо 2019 оны 05-р сарын 14-ний өдрийн хуралдаанаар Ногооннуур сумын 8-р тойрог Асгат багийн нөхөн сонгуулийн хэсгийн санал авах байрыг сумын төвийн Соёлын төвийн “Б" зааланд байгуулж, хэсэгт санал авах , тоолох ажлыг зохион байгуулж явуулах хэсгийн хороог дараах 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулан ажиллуулсан. Үүнд: Хэсгийн хорооны даргаар - А.Хайрат/ Байгаль Орчны Улсын байцаагч/, Нарийн бичгийн даргаар - А.Мухтар /Халдвартын их эмч /, Гишүүдээр нь: Газрын даамал Т.Манарбек , Цаг уурын ээлжийн техникч М.Ахжархын, ЗДТГазард татвар хураагч А.АманД-ых нар, Мэдээлэл технологийн даамлаар Ахлах сургуулийн физикийн багш Д.Серикжаныг ажиллуулсан. Сонгуулийн Ерөнхий Хороо 222 ширхэг саналын хуудсыг хэвлүүлэн санал тоолох хар машины хамт сумын сонгуулийн хороонд тагнуулын байгууллагаар дамжуулан хүргүүлсэн тул сумын сонгуулийн хороо хэсгийн хороонд 222 ширхэг саналын хуудсыг санал тоолох хар машины хамт хүлээлгэн өгснөөр санал авах байр цагдаагийн хамгаалалтад авагдсан. 2019 оны 06-р сарын 29-ний өдөр 09 цагаас 20 цагийн хооронд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авагдсан. Хэсгийн хорооны гишүүд 2019 оны 06-р сарын 30-ны өдөр сонгогчД-ын саналыг Улаанбаатарын цагаар 07:00 цагаас 22:00 цаг хүртэл хугацаанд санал авах байранд авсан. Ногооннуур суманд зууны цагт ялаа, шумуул их гардаг учраас зусланд 30-100 км газард зургаадугаар сарын сүүлээр нүүдэг нүүдлийн сум. Манай сумын төвийн айл өрх хөдөөгийн малчин өрхүүд зусланд 2019 оны 6-р сарын 20-нд нүүсэн. 2019 оны 6-р сарын 30-ны өдөр явагдсан Асгат багийн Орон нутгийн хурлын нөхөн сонгуульд сонгогчД-ын 50% нь хол газраас зуслангаас сумын төвд ирэх унаагүйгээс болж сонгуульд ирж санал хураалтад оролцож чадаагүй тул сонгуулийн ирц 50%-д хүрээгүй юм. Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Сонгуулийн тойрогт хамаарах сонгогчД-ын нэрсийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчД-ын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй бол тавин хувь нь оролцоогүй хэсэг тус бүрд нэмэлт санал хураалт явуулна гэж заасан.

Сонгуулийн ирц 50%-д хүрээгүй тул Асгат 8-р тойрог буюу 164-р хэсэгт нэмэлт санал хураалт явагдсан. Өөрөөр хэлбэл Асгат 8-р тойрог 164- р хэсэгт нөхөн сонгуулийн санал хураалт хоёр удаа явагдаж дууссан. Сумын сонгуулийн хороо 2019 оны 07-р сарын 06-ны өдөр хуралдаж Асгат багийн 164-р хэсэгт 2019 оны 6-р сарын 30-ны өдөр буюу 07-р сарын 06-ны өдөр явагдсан нэмэлт санал хураалтын хоёр удаагийн саналын дүнг нэгтгэхэд нэр дэвшигч С.Аманжол нь нийт сонгогчД-ын 82 сонгогчийн саналыг авч ялалт байгуулан сумын ИТХ-ын хурлын төлөөлөгчөөр сонгогдсон. Дээрх өдрүүдэд явагдсан нөхөн сонгуульд байгууллагын ажилтан, албан хаагчдаас 13 хүн, цагдаагийн тасгаас 3 хүн, Сонгуулийн ерөнхий хорооноос 2 хүн, Аймгийн улсын бүртгэлийн газраас 3 хүн, нийтдээ 20 хүн ажилласан. Ингээд Асгат багийн 164 дүгээр хэсэгт явагдсан 2 удаагийн нөхөн сонгуульд ажилласан ажилчД-ын урамшууллын мөнгө, хоолны мөнгө, байгууллага, хоршоо, компани, хувь хүнд төлөх шуудан холбоо, бичиг хэрэг, бензин шатахуун, унааны зардал зэрэг сонгуулийн биелэгдэх ажиллагааны зардал нийтдээ 19.200.000 төгрөг гарсан гэсэн тооцоо гарч байгаа. Сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дугаар заалтад орон нутгийн нөхөн, дахин ээлжит бус  сонгуулийн зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ гэж тодорхой заасан байгаа тул энэ нөхөн сонгуулийн төсөв орон нутгийн төсвөөс гарах ёстой. Ногооннуур сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуралдааны хүчин төгөлдөр хөрөнгө зарцуулах тухай 61 дүгээр тогтоолоор Засаг даргын нөөц хөрөнгөнөөс нөхөн сонгуулийн бэлтгэл ажиллагааны урьдчилгаанд 2.000.000 төгрөгийг шийдвэрлэсэн боловч тухайн үед орон нутгийн төсвөөс нөхөн сонгуулийн зардалд нэг ч төгрөг гаргаж өгөөгүй.

  Асгат багийн 164-р хэсэгт хоёр удаа явагдсан нөхөн сонгуульд гарсан нөхөн сонгуулийн бэлтгэл ажиллагааны зардлын 8.600.000 төгрөгийг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн 2019 оны 10-р сарын 31-ний өдрийн ээлжит бус долоодугаар хуралдаанаар авч хэлэлцээд уг мөнгийг 2018 оны орон нутгийн орлогын давсан хэсгээс гаргуулан олгохоор шийдвэрлэж мөн өдрийн хуралдааны хүчин төгөлдөр  “2018 оны Орон нутгийн орлогын давсан хэсгийн хуваарилалтыг батлах тухай" 14-р тоот тогтоолыг гаргаж тогтоолын хавсралтаар нөхөн сонгуулийн зардалд 8.600.000 төгрөгийг шийдвэрлэж баталсан. Тухайн үед Баян-Өлгий аймаг дахь сум дунД-ын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2 удаа нэхэмжлэл гаргахад Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дээрх тогтоолын хууль зүйн үндэслэл нь хэлэлцэгдэж байгаа гэсэн.

Тус сумын Асгат багийн 164-р хэсэгт хоёр удаа явагдсан нөхөн сонгуулийн бэлтгэл ажиллагааны зардлын 8.600.000 төгрөгийг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн 2020 оны 12-р сарын 11-ний өдрийн ээлжит хоёрдугаар хуралдаанаар авч хэлэлцээд уг мөнгийг 2018, 2019 оны орон нутгийн орлогын давсан хэсгээс гаргуулан олгохоор шийдвэрлэж мөн өдрийн хуралдааны хүчин төгөлдөр төгөлдөр  “Давсан орлогыг зарцуулах тухай" 05-р тогтоолыг гаргаж тогтоолын хавсралтаар нөхөн сонгуулийн зардалд 8.600.000 төгрөгийг баталсан.

Орон нутгийн давсан хэсгийн дээрх мөнгөний эрх нь 2019 оны 12-р сарын сүүлээр нээгдэж Аймгийн Төрийн сангаас санхүүжилтийн мөнгөний хамт сумын ЗДТГазарын Төрийн сангийн дансанд батлагдан хуваарилагдан ирсэн байхад өгөөгүй. Энэ мөнгө өнөөдрийг хүртэл ЗДТГазрын орон нутгийн ерөнхий орлогын 100020800910 тоот дансанд зарцуулагдаагүй бэлэн байгаа. Иймд тус шүүхээс хүсэх нь: Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12-р сарын 11- ний өдрийн ээлжит хоёрдугаар хуралдааны хүчин төгөлдөр “Давсан орлогыг зарцуулах тухай" 05-р тоот тогтоолын хавсралтаар баталж шийдвэрлэж өгсөн сумын сонгуулийн хорооны нөхөн сонгуулийг зохион байгуулах сонгуулийн хорооны бэлтгэл ажиллагааны зардлын мөнгө болох 8.600.000 / найман сая зургаан зуун мянган/ төгрөгийг мөн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуралдааны хүчин төгөлдөр “2018 оны орон нутгийн орлогын давсан хэсгийн мөнгөний хуваарилалтыг” 14 дүгээр тогтоолын хавсралтаар баталж шийдвэрлэж өгсөн сумын сонгуулийн хорооны нөхөн сонгуулийг зохион байгуулах сонгуулийн хорооны бэлтгэл ажиллагааны зардлын мөнгө болох 8.600.000/ найман сая зургаан зуун мянган/ төгрөгийг мөн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн “Хөрөнгө зарцуулах тухай” 61 дүгээр хүчин төгөлдөр тогтоолоор нөхөн  сонгуулийн бэлтгэл ажиллагааны зардалд 2.000.000 / хоёр сая /төгрөг нийт 19.200.000 / арван есөн сая хоёр зуун мянган / төгрөгийг шийдвэрлэж өгсөн.  Ногооннуур сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн болон төлөөлөгчдийн 3 удаагийн хүчин төгөлдөр тогтоолоор Ногооннуур сумын Асгат багийн 164 дүгээр хэсэгт 2 удаа явагдсан нөхөн сонгуулийн бэлтгэл ажиллагааны зардалд гарч байгаа  нийт 19.200.000 төгрөгийг 2018 оны орон нутгийн орлогын давсан хэсэг болон Засаг даргын нөөц хөрөнгөнөөс хуваарилан олгохоор шийдвэрлэж өгсөн тул энэ мөнгийг тус сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгээс гаргуулан тус сумын Сонгуулийн салбар хороонд олгож өгөхийг хүсье” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: “Нэхэмжлэгч Х.Д нь Орон нутгийн орлогын давсан хэсгээс сонгуулийн зардал гаргуулах талаар ЗДТГ-т удаа дараа хүсэлт ирүүлж байсан. Энэхүү асуудлын талаар судлан үзэхэд Х.Д-ы нэхэмжилж байгаа 8 600 000 /найман сая зургаан зуун мянга/ төгрөгийг 2018 оны “Орон нутгийн орлогын давсан хэсгийн хуваарилалтыг батлах тухай” сумын ИТХ-ын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуралдааны Хуралдаан даргалагч Д.Есболатын гарын үсэгтэй 14 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан боловч уг хуралдаанаар тийм асуудал хэлэлцээгүй, тогтоолын хавсралтыг өөрчилсөн байна гэж тухай үеийн зарим төлөөлөгчид ярьж байна.

2018 оны орон нутгийн орлогын давсан хэсэгт төвлөрсөн 18 450 000 /арван найман сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг хуваарилан зарцуулах талаар ИТХ- аас дээрх тогтоолууд гарсан боловч тогтоолын хавсралт ИТХ-аар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлууд дутуу орж ИТХ-ын нарийн бичгийн дарга хавсралтыг өөрчилсөн байна гэж үзээд тус хөрөнгийг зарцуулах сумын Засаг даргын захирамж гараагүй учраас мөнгө шилжүүлэх эрх үүсээгүй тул 2018 оны давсан орлого төрийн сангийн дансанд байсаар ирсэн. Дараа нь ИТХ-ын даргын маргаантай асуудлаас болоод 2018, 2019 оны давсан орлогыг дахин хуваарилагдаагүй болно. Үүнийг 2020 оны сонгуулиар сумын ИТХ-ын Төлөөлөгчид, ИТХ-ын дарга, Засаг дарга нар дахин сонгогдсоны дараа 2020 оны 12-р сарын 11-ний өдрийн сумын ИТХ-ын ээлжит хоёрдугаар хуралдаанаар 2018, 2019 онууД-ын хуваарилагдаагүй үлдсэн давсан орлого болох 47,771,000 /дөчин долоон сая долоон зуун далан нэгэн мянга/ төгрөгийг дахин хуваарилалтыг хэлэлцсэн. Уг хуралдаанд миний бие өөрөө оролцож тэмдэглэл хөтөлсөн ба нөхөн сонгуулийн зардалд 8 600 000 /найман сая зургаан зуун мянга/ олгох талаар ямар асуудал орж хэлэлцээгүй. Энэ нь тухайн хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байгаа ба хуралдаанд оролцсон төлөөлөгчид ч үүнийг батлах болно.

Уг хуралдаанаас давсан орлогыг хуваарилсан тогтоол гаргасан боловч хавсралтыг нарийн бичгийн дарга Х.Д нь дахин өөрөө дур мэдэн тогтоолын хавсралтыг өөрчлөн тамга дарж /ИТХ-ын тамга Х.Д-д байгаа/ баталгаажуулсан нь тогтоогдсон. Нөхөн сонгууль явуулах үед сум орон нутгийн эдийн засаг хүндрэлтэй төсөв мөнгө хүрэлцэхгүй байсан учир Сонгуулийн ерөнхий хороонд хандаж зардал шийдвэрлүүлэх талаар хүсэлт илгээснээр Сонгуулийн Ерөнхий хорооноос санал тоолох төхөөрөмж хүргэх, буцаах зардал, саналын хуудас хэвлэх зардлыг гаргаж өгөхөөр болж, сумаас зардал гаргахгүйгээр дотоод нөөц боломжид тулгуурлан төрийн албан хаагч Д-ыг дайчлан томилолт, урамшуулал олгоогүй явуулах талаар чиглэл ирүүлснээр тухай үед сонгуулийг явуулсан ба зардал гаргаагүй болно.Хэсгийн хороодод ажиллах үеэр гарах шатахууны зардлыг сумын ИТХ-аас гарган өгсөн болно.

Иймд дээрх байдлуудаас харгалзан үзэхэд нөхөн сонгуулийн зардалд хуваарилагдсан гэх 8600.0 мянган төгрөг нь ямар ч үндэслэлгүй гарч ирсэн мөнгө гэж үзсэн тул уг мөнгийг орон нутгийн орлогын давсан хэсгээс гаргах боломжгүй байна. Шат шатны сумын ИТХ-ын хуралдаанаар ямар сонгуулийн зардалд тийм мөнгө хуваарилах талаар хэлэлцэгдээгүй, мөнгө хуваарилаагүй болохыг ИТХ-ын төлөөлөгчид болон сумын удирдлагууд баталж байгаа” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дунД-ын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 130/ШШ2021/00345 дугаар шийдвэрээр Сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар  нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Сонгуулийн салбар хорооны дарга Х.Д-ы хариуцагч Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын Тамгын газраас нөхөн сонгуулийн зардалд 10.600.000 /арван сая зургаан зуун мянган /төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Сонгуулийн  салбар хорооны дарга Х.Д-ы Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын  хуралдааны 2019 оны 10 дугаар сарын  31-ний өдрийн №14 дугаар тогтоолын 01 дүгээр хавсралтыг үндэслэж хариуцагч Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын Тамгын газраас нөхөн сонгуулийн зардалд 8.600.000 /найман сая зургаан зуун мянган/ төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

 

  Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:  Анхан шатны шүүхийн шийдвэрүүдийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

1. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн 2019 оны 10-р сарын 31-ний өдрийн хуралдааны 14 дүгээр тогтоолоор нөхөн сонгуулийн зардалд 8,600,000 төгрөгийг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Асгат багийн 164-р хэсэгт хоёр удаа явагдсан нөхөн сонгуульд гарсан сонгуулийн бэлтгэл ажиллагааны зардлын мөнгийг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн 2019 оны 10-р сарын 31-ний өдрийн ээлжит бус долоодугаар хуралдаанаар авч хэлэлцээд нөхөн сонгуулийн бэлтгэл ажиллагааны зардалд 8,600,000 төгрөгийг 2018 оны орон нутгийн орлогын давсан хэсгээс гаргуулан олгохоор шийдвэрлэж мөн өдрийн хуралдааны хүчин төгөлдөр „2018 оны Орон нутгийн орлогын давсан хэсгийн хуваарилалтыг батлах тухай" 14 дүгээр тогтоолыг гаргаж тогтоолын хавсралтаар нөхөн сонгуулийн зардалд 8,600,000 / найман сая зургаан зуун мянган/ төгрөгийг баталж өгсөн юм. Үүнийг сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн 2019 оны 10-р сарын 31-ний өдрөөр гаргасан хуралдааны дарга Д.Есболатын гарын үсэг бүхий хуулийн хүчин төгөлдөр „ 2018 оны орон нутгийн орлогын давсан хэсгийн мөнгөний хуваарилалтыг батлах тухай" 14 дүгээр тогтоол хавсралтын хамт эх хувь мөн сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн 2019 оны 10-р сарын 31-ний өдрийн №07-р хуралдааны тэмдэглэлийн эх хувь нотолно.

Орон нутгийн давсан хэсгийн дээрх мөнгөний эрх нь 2019 оны эцэст нээгдэж Аймгийн Төрийн сангаас санхүүжилтийн мөнгөний хамт сумын ЗДТГазарын Төрийн сангийн орлогын дансанд батлагдан хуваарилагдан ирсэн байхад өгөөгүй. Он гарсны дараа өгнө гэхлээр нь хүлээсэн өгөөгүй.Сумын сонгуулийн хороо дээрх мөнгөний талаар Баян-Өлгий аймаг дахь сум дунД-ын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 01-р сарын 21-ний өдөр нэхэмжлэл гаргасан боловч Баян-Өлгий аймаг дахь сүм дунД-ын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01-р сарын 29-ний өдрийн хуралдааны 130/Ш32020/00337 дугаартай захирамжаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болгож буй 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны дарга Д.Есболатын гарын үсэг бүхий „ 2018 оны орон нутгийн орлогын давсан хэсгийн мөнгөний хуваарилалтыг батлах тухай"14 дүгээр тогтоолын хууль зүйн үндэслэлийн талаар Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэлийг хүлээн авч шалгах боломжгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Үүнийг Баян-Өлгий аймаг дахь сум дунД-ын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүлийн гарын үсэг бүхий 2020 оны 01-р сарын 29-ний өдрийн хуралдааны "Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай" 130/Ш32020/00337 дугаартай захирамж нотолно.

Гэвч тус сумын ИТХ-ын дарга асан О.Хуанышийн нэхэмжлэлтэй хэргийг Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02-р сарын 27-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэхэд сумын сонгуулийн хорооны нэхэмжлэлийн үндэслэл болох 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны дарга Д.Есболатын гарын үсэг бүхий „ 2018 оны орон нутгийн орлогын давсан хэсгийн мөнгөний хуваарилалтыг батлах тухай" 14 дүгээр тогтоол хэргийн хамт хэлэлцэгдээд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн даргалагч шүүгч С.Еркешийн гарын үсэг бүхий 2020 оны 02-р сарын 27-ны өдрийн хуралдааны 110/ШШ2020/0014 дугаартай шийдвэрээр уг сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн хуралдааны 14 дүгээр тогтоол нь хуулийн үндэслэлтэй хүчин төгөлдөр тогтоол болох нь тогтоогдсон юм. Үүнийг Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн даргалагч шүүгч С.Еркешийн гарын үсэг бүхий 2020 оны 02-р сарын 27-ны өдрийн хуралдааны И0/ШШ2020/0014 дугаартай шийдвэр нотолно.

Мөн сумын сонгуулийн хороо дээрх мөнгөний талаар Баян-Өлгий аймаг дахь сум дунД-ын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 04-р сарын 23-ны өдөр нэхэмжлэл гаргахад Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 04-р сарын 30-ны өдрийн хуралдааны 130/11132020/01389 дугаартай захирамжаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болгож буй 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны дарга Д.Есболатын 14 дүгээр тогтоолын хууль зүйн үндэслэлийн талаар Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэж байгаа түл нэхэмжлэлийг хүлээн авч шалгах боломжгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас дахиад татгалзсан. Үүнийг Баян-Өлгий аймаг дахь сум дунД-ын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүлийн гарын үсэг бүхий 2020 оны 04-р сарын 30-ны өдрийн хуралдааны 130/11132020/01389 дугаартай захирамж нотолно.

Гэвч түс сумын ИТХ-ын дарга асан О.Хуанышийн нэхэмжлэлтэй хэргийг Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12-р сарын 25-ны өдрийн хуралдаанаар дахин хэлэлцэхэд сумын сонгуулийн хорооны нэхэмжлэлийн үндэслэл болох 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны дарга Д.Есболатын 14 дүгээр тогтоол хэргийн хамт хэлэлцэгдээд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12-р сарын 25-ны өдрийн хуралдааны 110/ШШ2021/0002 дугаартай шийдвэрээр уг сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуралдааны 14 дүгээр тогтоол нь хуулийн үндэслэлтэй хүчин төгөлдөр тогтоол болох нь дахин тогтоогдсон. Үүнийг Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12-р сарын 25-ны өдрийн хуралдааны 110/ШШ2021/0002 дугаартай шийдвэр нотолно.

Мөн энэ Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12-р сарын 25-ны өдрийн хуралдааны 110/1111112021/0002 дугаартай шийдвэрийг хариуцагч нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 03-р сарын 24-ний өдрийн хуралдаанаар авч хэлэлцээд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12-р сарын 25-ны өдрийн хуралдааны И0/ШШ2021/0002 дугаартай шийдвэрийг хэвээрээ баталсан мөн өдрийн хуралдааны Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хүчин төгөлдөр дугаартай тогтоолоор сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуралдааны 14 дүгээр тогтоол нь хуулийн үндэслэлтэй хүчин төгөлдөр тогтоол болох нь бас тогтоогдсон. Үүнийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03-р сарын 24-ний өдрийн хуралдааны хүчин төгөлдөр дугаартай тогтоол нотолно.

Ногооннуур сумын сонгуулийн хороо уг мөнгийг зориулалт бусаар өөр зүйлд зарцуулсан эсэхийг шалгаж, хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсэж 2020 оны 01-р сарын 30-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь Төрийн Аудитын Газарт хандаж хүсэлт гаргасан. Баян-Өлгий аймаг дахь Төрийн Аудитын Газрын аудитор Б.Үүрийнтуяа сонгуулийн хорооны гаргасан хүсэлтийг шалгаж үндэслэлтэй байна гэж үзээд тус сумын Засаг дарга асан К.Хуанышийн нэрд Баян-Өлгий аймаг дахь Төрийн Аудитын Газраас 2020 оны 03-р сарын 05-ны өдрийн „ Зөрчил арилгуулах тухай " 01/63 дугаартай албан шаардлагыг хүргүүлсэн байхад Аудитын байгууллагын тавьсан шаардлагыг хуулийн хугацаанд тус сумын ЗДТГазар биелүүлэх үүрэгтэй байхад сумын сонгуулийн хорооны ИТХ-ын Төлөөлөгчдийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуралдааны 14 дүгээр тогтоолын дагуу авах сонгуулийн бэлтгэл ажиллагааны зардлын мөнгийг хуулийн хугацаанд тавьж өгөөгүй. Үүнийг Баян-Өлгий аймаг дахь Төрийн Аудитын Газрын дарга бөгөөд тэргүүлэх аудитор М.Хуанганы гарын үсэг бүхий 2020 оны 03-р сарын 26-ны өдрийн 343-р албан тоот, Баян-Өлгий аймаг дахь Төрийн Аудитын Газрын аудитор Б.Үүрийнтуяагийн гарын үсэг бүхий 2020 оны 03-р сарын 05-ны өдрийн „ Зөрчил арилгуулах тухай " 01/63 дугаартай албан шаардлага , Сонгуулийн хорооны дарга Х.Д-аас ирүүлсэн өргөдлийг шалгасан тухай 2020 оны 03-р сарын 05-ны өдрийн танилцуулга. Ногооннуур сумын Засаг дарга К.Хуанышийн гарын үсэг бүхий 2020 оны 03-р сарын 26-ны өдрийн 74-р албан тоот тус тус нотолно

Дээрх сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн 2019 оны 10-р сарын 31-ний өдрийн хуралдааны хүчин төгөлдөр „2018 оны Орон нутгийн орлогын давсан хэсгийн мөнгөний хуваарилалтыг батлах тухай " 14 дүгээр тогтоолоор давсан хэсгээс ЗДТГазар зөвхөн өөрсдийн аудитын төлбөрийн 4500,000 төгрөгийг гаргаж Баян-Өлгий аймаг дахь Аудитын газард шилжүүлэн өгч бусад мөнгийг өгөөгүй.

Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн 2019 оны 10-р сарын 31-ний өдрийн хуралдааны „ 2018 оны Орон нутгийн орлогын давсан хэсгийн хуваарилалтыг батлах тухай" 14 дүгээр тогтоолын хавсралтаар нөхөн сонгуулийн бэлтгэл ажиллагааны зардалд 8,600,000 төгрөгийг баталж 2018 оны орон нутгийн орлогын давсан хэсгээс гаргуулан олгохоор шийдвэрлэсэн. Уг Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн 2019 оны 10-р сарын 31-ний өдрийн хуралдааны 14 дүгээр тогтоолын хууль зүйн үндэслэл нь Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны 2020 оны 02-р сарын 27-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэгдээд тус шүүхийн даргалагч шүүгч С.Еркешийн гарын үсэг бүхий 110/ШШ2020/0014 дугаартай шийдвэрээр мөн Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12-р сарын 25-ны өдрийн хуралдаанаар дахин хэлэлцэгдээд тус шүүхийн гурван шүүгчийн гарын үсэг бүхий 1Ю/ШШ2021/0002 дугаартай шийдвэрээр уг сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуралдааны 14 дүгээр тогтоол нь хуулийн үндэслэлтэй хүчин төгөлдөр тогтоол болох нь тус тус тогтоогдсон.

 Мөн Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн 2019 оны 10-р сарын 31-ний өдрийн хуралдааны 14 дүгээр тогтоолын хууль зүйн үндэслэл нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03-р сарын 24-ний өдрийн хуралдаанаар дахин хэлэлцэгдээд мөн өдрийн хуралдааны Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хүчин төгөлдөр дугаартай тогтоолоор сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуралдааны 14 дүгээр тогтоол нь хуулийн үндэслэлтэй хүчин төгөлдөр тогтоол болох нь бас тогтоогдож тус шүүх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020

оны 12-р сарын 25-ны өдрийн хуралдааны 110/ШШ2021/0002 дугаартай шийдвэрийг хэвээрээ баталсан.

Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуралдааны 14 дүгээр тогтоолын хуулийн зүйн үндэслэл нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хоёр удаагийн хуралдааны 1Ю/ШШ2020/0014 дугаартай, 1Ю/ШШ2021/0002 дугаартай шийдвэрээр , Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн дугаартай тогтоолоор тус түс хуулийн хүчин төгөлдөр хууль зүйн үндэслэлтэй тогтоол болох нь дахин дахин тогтоогдсоор байхад миний Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын ЗДТГазарт холбогдуулан тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2019 оны 10-р сарын 31-ний өдрийн 14 дүгээр тогтоолын хавсралтаар баталж шийдвэрлэж өгсөн нөхөн сонгуулийн зардлын 8.600.000 төгрөгийг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна.

2. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №05 дугаар тогтоолоор нөхөн сонгуулийн зардалд 8.600,000 төгрөг мөн Тэргүүлэгчдийн хурлын хуралдааны 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн №61 дүгээр тогтоолоор нөхөн сонгуулийг зохион байгуулах сумын сонгуулийн хорооны үйл ажиллагааны бэлтгэл ажиллагаа болон бусад зардалд зориулан 2.000.000 төгрөг ний 10.600.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Ногооннуур сумын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар Орон нутгийн орлогын давсан хэсэгт 2018, 2019 онуудад төвлөрсөн 47771,000 төгрөгийн хуваарилалтын тухай асуудал албан ёсоор хэлэлцэгдээд тухайн хуралдаанд оролцсон Төлөөлөгчдийн олонхын саналаар 2018 ,2019 оны орон нутгийн орлогын давсан хэсгээс сумын нөхөн сонгуулийн хороонд нөхөн сонгуулийн зардалд 8.600.000 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн нь мөн өдрийн хуралдааны нөхөн сонгуулийн бэлтгэл ажиллагааны зардалд 8,600,000 төгрөгийг хуваарилан олгохоор шийдвэрлэж баталж өгсөн хуулийн хүчин төгөлдөр хурлын дарга М.Тилеужаны гарын үсэг бүхий „ Давсан орлогыг зарцуулах тухай" 05 дугаар тогтоол болон тогтоолын хавсралтаар тогтоогдож нотлогдож байгаа.

Үүнийг сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн 2020 оны 12-р сарын 11-ний өдрөөр гаргасан хурлын дарга М.Тилеужаны өөрийн гарын үсэг бүхий хуулийн хүчин төгөлдөр „ Давсан орлого зарцуулах тухай" 05-р тогтоол хавсралтын хамт эх хувь мөн сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн 2020 оны 12-р сарын 11-ний өдрийн №02 дугаартай хуралдааны тэмдэглэл нотлох тул нотлох баримтаар өгсөн болно.

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанд оролцсон 27 төлөөлөгчийн гаргасан хамтын шийдвэр болох хуулийн хүчин төгөлдөр “Давсан орлого зарцуулах" тухай 05 дугаар тогтоолын хууль зүйн

үндэслэлийг Захиргааны хэргийн анхан шатны шүүх тогтоодог болохоос иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдаанд гэрчээр оролцсон улстөржсөн төлөөлөгч Х.Есболат, М.Тилеужан, А.Тилеужан, Т.Апдаберген, Ш.Булбул, К.Тохтаубай нар бүхэл бүтэн хуралдаанд оролцсон 27 төлөөлөгчийг төлөөлж дээрх 05 дугаар тогтоолын хууль зүйн үндэслэлийг тогтоохгүй. Дээрх нэр бүхий 6 төлөөлөгч Төлөөлөгчдийн хуралдаанд оролцсон нийт 27 төлөөлөгчийн гаргасан хүчин төгөлдөр хамтын тогтоол шийдвэрийг үгүйсгэж хүчингүй болгож чадахгүй мөн нийт төлөөлөгчдийг төлөөлөх эрх нь үүсээгүй дээрх 6 төлөөлөгчийн гүтгэлгийн шинжтэй худал мэдүүлсэн гэрчийн мэдүүлгээр бүхэл бүтэн хуралдаанд оролцсон нийт 27 төлөөлөгчийн гаргасан хамтын хүчин төгөлдөр тогтоол шийдвэрийг анхан шатны шүүх хүчингүй болгох ёсгүй.

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн болон Төлөөлөгчдийн хуралдааныг Хурлын ажлын алба зохион байгуулах журамтай дэгтэй байдаг. Ногооннуур сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн 2020 оны 11-р сарын 05-ны өдрийн анхдугаар хуралдааны хүчин төгөлдөр " Хуралдааны дэг батлах тухай " 02 дугаар тогтоолоор Төлөөлөгчдийн ирэх 4 жилд хуралдаан хийх тухай бүрд дагаж мөрдөх Төлөөлөгчдийн хуралдааны дэгийг баталсан.

Төлөөлөгчдийн хуралдааны дэгийн 10 дугаар зүйлийн 10.1-д " Төлөөлөгчдийн болон Тэргүүлэгчдийн хуралдааны явцыг албан ёсоор дэс дараалан тэмдэглэж авах, тэмдэглэл хөтлөх, хуралдаанаас гарах тогтоол шийдвэр, хуралдааны тэмдэглэлийг хадгалах, ашиглах ажлыг зөвхөн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга л гүйцэтгэнэ" гэж тодорхой заасан. Үүнийг Ногооннуур сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн хуралдааны 2020 оны 11-р сарын 05-ны өдрөөр гаргасан хуралдааны дарга Б.Жанипагийн гарын үсэг бүхий " Хуралдааны дэг батлах тухай" 02-р тогтоол хавсралтын хамт эх хувь нотолно.

Ногооннуур сумын ИТХ-ын байгууллагад Хурлын ажлын албаны дарга буюу Хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа миний бие сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн 2020 оны 12-р сарын 11-ний өдрийн хуралдаанд зөвлөх эрхтэйгээр оролцож эрх үүргийн дагуу Төлөөлөгчдийн хуралдааны явцыг албан ёсоор дэс дараалан тэмдэглэж хуралдаанаас гарсан тэмдэглэлд гарын үсгээ зурж тамга тэмдгээр баталгаажуулан хуралдаанаас гарсан тогтоол шийдвэр, хуралдааны тэмдэглэлийг хуралдааны материал болгон нэгтгэж хадгалж ашиглаж байсан. Тухайн өдрийн Төлөөлөгчдийн хуралдаанаар нөхөн сонгуулийн зардалд 8.600,000 төгрөг шийдвэрлэсэн нь Хурлын ажлын албанаас миний нотлох баримтаар гаргаж өгсөн мөн өдрийн Төлөөлөгчдийн хуралдааны хүчин төгөлдөр хуралдааны тэмдэглэлээр тогтоогдсоор байхад уг хуралдааны тэмдэглэлд дүгнэлт хийгээгүй авч хэлэлцээгүй.

Тэгсэн мөртлөө ЗДТГазрын даргын үүргийг түр хавсран гүйцэтгэгч Т.Шынарбекийн дур мэдэн хуурамчаар үйлдэж хөтөлсөн хуралдааны тэмдэглэлийг үндэслэн тус шүүх тухайн өдрийн хуралдаанаар нөхөн сонгуулийн зардалд 8.600,000 төгрөг шийдвэрлэсэн нь тогтоогдохгүй байна гэсэн буруу дүгнэлт гаргасан тул зөвшөөрөхгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Шынарбек болохоор Хурлын байгууллагын ажилтан биш. Т.Шынарбек нь Засаг Даргын Тамгын Газрын ажилтан. Төлөөлөгчдийн хуралдаанд хурлын ажлын албаны зөвшөөрлөөр урилгаар оролцоно. Т. Шынарбект Төлөөлөгчдийн хуралдаанд оролцож тэмдэглэл хөтлөх эрх үүргийг хэн ч олгоогүй зөвшөөрөөгүй болно.Төлөөлөгчдийн хуралдааны дэгт хуралдааны тэмдэглэлийг хөтлөх эрх үүргийг өөр байгууллагын ажилтан Т.Шынарбект олгоогүй. Хуралдааны тэмдэглэлийг хөтлөх эрх үүргийг хуралдаанд зөвлөх эрхтэй оролцох эрх бүхий албан тушаалтан Хурлын ажлын албаны дарга бөгөөд хурлын нарийн бичгийн даргад олгосон байгаа. Ийм учраас Т.Шынарбекийн хуурамчаар үйлдэж нотлох баримт болгон өгсөн хуралдааны тэмдэглэл нь хуулийн хүчин төгөлдөр хуралдааны тэмдэглэл биш тул зөвшөөрөхгүй.

3.Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчийн хариуцагч Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын ЗДТГазраас нэхэмжилсэн нөхөн сонгуулийн зардалд 10.600.000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчийн Ногооннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 31- ний өдрийн №14 дүгээр тогтоол болон түүний нэгдүгээр хавсралтын үндэслэл нь нөхөн сонгуулийн зардалд 8.600.000төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв гэсэн байна.Үүнийг зөвшөөрөхгүй байна. Учир нь:

Ногооннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 06-р сарын 26-ны өдрийн хүчин төгөлдөр „ Хөрөнгө зарцуулах тухай" 61 дүгээр тогтоолоор Засаг даргын нөөц хөрөнгөнөөс сонгуулийн бэлтгэл ажиллагааны зардлын урьдчилгаанд 2,000,000=00 / хоёр сая / төгрөгийг шийдвэрлэсэн боловч тухайн үед Орон нутгийн төсвөөс нөхөн сонгуулийн зардалд нэг ч төгрөг гаргаж өгөөгүй. Үүнийг Ногооннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 06-р сарын 26-ны өдрөөр гаргасан хурлын дарга О.Хуанышийн гарын үсэг бүхий хүчин төгөлдөр "Хөрөнгө зарцуулах тухай" 61 дүгээр тогтоол эх хувь мөн сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны 06-р сарын 26-ны өдрийн хуралдааны зарлал, хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, Тэргүүлэгчдийн хуралдааны №13 дугаартай тэмдэглэлийн эх хувь нотолно.

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 8-р тойрог Асгат багийн 164-р хэсэгт хоёр удаа явагдсан орон нутгийн хурлын төлөөлөгчийн орон гарсан суудлыг нөхөх нөхөн сонгуулийг зохион байгуулах сумын сонгуулийн хорооны үйл ажиллагааны бэлтгэл ажиллагаа болон бусад зардалд дараах нотлох баримтуудаар

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын сонгуулийн хорооны 2019 оны 05-р сарын 20-ны өдрийн " Урамшуулал хоолны мөнгийг олгох тухай " 02-р тогтоолоор Ногооннуур сумын сонгуулийн хороонд ажиллагсД-ын 2019 оны 06-р сарын 30-ны өдрийн урамшууллын мөнгөнд 1.800.000 төгрөг, Ногооннуур сумын сонгуулийн хороонд ажиллагсД-ын 2019 оны 06-р сарын 30-ны өдрийн хоолны мөнгөнд 300.00 төгрөг, Хэсгийн хорооны ахлах зохион байгуулагч,зохион байгуулагч болон санал тоолох машинд ажиллагсД-ын 2019 оны 06- р сарын 30-ны өдрийн урамшууллын мөнгөнд 3.200.000 төгрөг,Хэсгийн хорооны ахлах зохион байгуулагч,зохион байгуулагч болон санал тоолох машинд ажиллагсД-ын 2019 оны 06- р сарын 30-ны өдрийн хоолны мөнгөнд 360.000 төгрөг бүгд 5.660.000 төгрөг гарч байна.

            Ногооннуур сумын сонгуулийн хорооны 2019 оны 07-р сарын 01-ний өдрийн " Урамшуулал хоолны мөнгийг олгох тухай " 07-р тогтоолоор Ногооннуур сумын сонгуулийн хороонд ажиллагсД-ын 2019 оны 07-р сарын 06-ны өдрийн урамшууллын мөнгөнд 900.000 төгрөг,Ногооннуур сумын сонгуулийн хороонд ажиллагсД-ын 2019 оны 07-р сарын 06-ны өдрийн хоолны мөнгөнд 150.000 төгрөг,Хэсгийн хорооны ахлах зохион байгуулагч,зохион байгуулагч болон санал тоолох машинд ажиллагсдын 2019 оны 07-р сарын 06-ны өдрийн урамшууллын мөнгөнд 1.600.000 төгрөг, Хэсгийн хорооны ахлах зохион байгуулагч,зохион байгуулагч болон санал тоолох машинд ажиллагсдын 2019 оны 07-р сарын 06-ны өдрийн хоолны мөнгөнд 180.000 төгрөг бүгд 2.830.000 төгрөг гарч байна. Зөвхөн хоёр удаагийн сонгуулийн хорооны гишүүдийн урамшуулал хоолны мөнгөнд нийтдээ 5.660.000+2.830.000= 8.490.000 төгрөг гарч байна.

Ногооннуур сумын Хосхарагай хоршоогоос 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн №11 дүгээр нэхэмжлэхээр А-80 бензин буюу 240 литр 552.000 төгрөг мөн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн №12 дугаар нэхэмжлэхээр А-80 бензинээс 300 литр буюу 690000 төгрөг, мөн 2019 оны 07-р сарын 07-ны өдрийн №13 дугаар нэхэмжлэхээр А-80 бензин 572 литр буюу 1.315.600 төгрөг бүгд Хосхарагай хоршоонд нэхэмжлэхээр А-80 бензиний үнэ 552.000+690.000+1.315.600= 2.557.600 төгрөг гарч байна.

Ногооннуур сумын иргэн С.Дулатаас 2019 оны 06-р сарын 23-ны өдрийн №02 дугаар нэхэмжлэхээр Ногооннуур сумын сонгуулийн хэсгийн хороонд өгсөн болон хөлсөлсөн барааны үнэ 170.000 төгрөг

Төрөл бүрийн барааны дэлгүүрийн худалдагч А.Күлмесханаас 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн №24 дүгээр нэхэмжлэхээр 212400 төгрөг мөн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн зарлагын баримтаар 212.400 төгрөг дүн 414800 төгрөг Дээрх 2 удаа явагдсан сонгуулийн хорооны гишүүдийн урамшуулал, хоолны мөнгө болох төгрөгт Хосхарагай хоршоонд олгох А-80 бензин шатахууны үнэ 2.557.600 төгрөгийг мөн иргэн С.Дулатын хэсгийн хороонд өгсөн болон хөлсөлсөн барааны үнэ 170.000 төгрөгийг, Төрөл бүрийн барааны дэлгүүрийн худалдагч А.Күлмесханаас авсан барааны үнэ 414800 төгрөгийг нэмэхэд нийтдээ 11.642.400 төгрөг гарч байна.

Мөн сумын сонгуулийн хороо болон хэсгийн хороонд гишүүдийн “Хос харагай” хоршооноос дараах талоноор авч хэрэглэсэн бензин №01 дүгээр бензиний талоноор 60 литр, №02 дугаар бензиний талоноор 50 литр, №03 дугаар бензиний талоноор 50 литр, №04 дүгээр бензиний талоноор 80 литр, №05 дугаар бензиний талоноор 140 литр, №06 дугаар бензиний талоноор 160 литр, №07,09 бензиний талоноор 160 литр, №10 дугаар бензиний талоноор 172 литр ,№11 дүгээр бензиний талоноор 240 литр, №12 дугаар бензиний талоноор 100 литр нийт 1212 литр гарч байгаа ба “Хос харагай” хоршооноос талоноор авсан бензиний үнэ 1212 литр*2300=2.787.600 төгрөг гарч байна.Эдгээр нотлох баримтуудаар нийт дүнгээр 14.430.000 /Арван дөрвөн сая дөрвөн зуун гучин мянган / төгрөг гарсан байхад эдгээр нотлох баримтууД-ыг дутуу үнэлж нөхөн сонгуулийн бэлтгэл ажиллагааны зардалд 8.600.000 төгрөг л гарсан байна гэж анхан шатны шүүх дүгнэсэн мөртлөө тус шүүх нь хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байгаа ба анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна” гэж

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан, нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлээгүй зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.

 

1. Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын сонгуулийн хороо нь хариуцагч тус сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулан нөхөн сонгуулийн зардалд нийт 19.200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ нотлохоор тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 05 дугаар /8.600.000/, 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 14 дүгээр /8.600.000/, 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 61 дүгээр /2.000.000/ дугаар тотоолуудыг гаргаж өгчээ.

 

Гэтэл нэхэмжлэлийн үндэслэл болсон Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 14 дүгээр тогтоолтой холбоотой Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаартай шийдвэр хэрэгт авагдсан ба уг шийдвэрийг тухайн захиргааны хэргийн нэхэмжлэгч тал эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан, уг гомдлыг үндэслэн хэргийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн талаарх баримтууд хэрэгт хавсаргасан байна.

 

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн дээрх шийдвэртэй хэргийг захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргаж хянуулж байгаа тул тус иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай нэхэмжлэгч Ногооннуур сумны сонгуулийн хорооны 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн хүсэлтийг анхан шатны шүүх мөн өдөр хүлээн авч, 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 749 дүгээр шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтыг буруу хэрэгжүүлснээс гадна хэргийн оролцогчийн мөн хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт заасан эл асуудлаар тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхийг хязгаарласан нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарна.

Нөгөө талаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх дээрх үндэслэл бүрдсэн талаар нэхэмжлэгчийн 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн хүсэлтийг анхан шатны шүүх мөн өдөр хүлээн авч, 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 749 дүгээр шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл бүрдсэн эсэхийг мэдсэн /тус шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн, 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн захирамжууд хэрэгт авагдсан/, хүсэлтийн үндэслэлийг тодруулах замаар мэдэх боломжтой байсан боловч уг хүсэлтийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон атлаа 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийн дээрх нөхцөл байдалтай холбоотой үндэслэлийг “шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад тогтоогдсон” гэж үндэслэлгүй буруу дүгнэж, үүнтэй холбоотой Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэг, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

 

Шүүхийн шийдвэрт дурдагдаж хэргийг хэрэгсэхгүй болгох гол үндэслэл болсон анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 337 дугаар, 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 1389 дүгээр “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамжууД-ын үндэслэлээс үзвэл, нэхэмжлэгчийн  нэхэмжлэлийн үндэслэл болгосон Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 14 дүгээр тогтоолтой холбоотой хэргийг захиргааны хэргийн шүүх шийдвэрлэж байгаа /Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.7/ гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан бөгөөд тус тогтоолыг үндэслэл болгосон нэхэмжлэлийг урьд өмнө хоёр удаа хүлээн авахаас татгалзсан боловч шүүх 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр нэгэнт  дахин хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан тохиолдолд шүүх Иргэний хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэн, тухайн нотлох баримттай холбоотой захиргааны хэргийн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа хэргийг шийдвэрлэх байжээ.

 

2. Шүүхийн шийдвэрийн үндэслэлд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 14 дүгээр тогтоолыг үндэс болгосон хэргийг хэрэгсэхгүй болгож, уг тогтоолтой холбоотой буюу нэхэмжлэлийн үндэслэлтэй холбоотой өөр захиргааны хэрэг хянан шийдвэрлэгдэж байгаа, тус нотлох баримттай холбоотой Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр тухайн хэргийн нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргасан учир хуулийн хүчин төгөлдөр болоогүй гэж дүгнэчихсэн атлаа нэхэмжлэгч Ногооннуур сумын сонгуулийн хорооны “сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 05 дугаар /8.600.000/, 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 61 дүгээр /2.000.000/ тогтоолууД-ыг” үндэслэл болгосон нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн талаар дүгнэхдээ захиргааны хэргийн шүүхээр хянагдаж, эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 14 дүгээр тогтоолыг үндэслэсэн[1] нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэг заасан журамд нийцээгүй байна.

 

            Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 5 дугаар тогтоолыг иргэний хэргийн нотлох баримтын түвшинд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар үнэлэх атал түүний хууль зүйн үндэслэлийг хянаж “тухайн өдрийн хурлаас сонгуулийн зардалд 8.600.000 төгрөгийг шийдвэрлэсэн нь тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн нь иргэний хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх асуудал биш байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт иргэний хэргийн шүүхийн иргэний хэрэг үүсгэх үндэслэлүүдийг тодорхой зааж, мөн хуулийн 115 дугаар зүйлд иргэний хэргийн анхан шатны шүүхээс гаргах шийдвэрийг агуулга, цар хүрээг хуульчлан тогтоосон. Гэтэл анхан шатны шүүх хуулиар харьяалуулсан асуудалд үл хамаарах, Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 5 дугаар тогтоол хууль ёсны эсэх талаар “нөхөн сонгуулийн зардалд 8.600.000 төгрөг олгох талаар хуралдаанаар хэлэлцээгүй нь тогтоогдсон” гэж дүгнэсэн нь хуулийн дээрх зохицуулалт болон иргэний хэргийн нотлох баримтыг үнэлэх журамд нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь заалтаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав. Маргааны үйл баримт, агуулгатай холбогдуулан гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан тул давж заалдах шатны шүүхээс урьдчилан дүгнэлт хийх, шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй тэмдэглэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 130/ШШ2021/00357 дугаар шийдвэрийг хүчингүй болгож,  хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Н.ТУЯА

                       

                                                                                               Д.КӨБЕШ

 

 

 

 

 

[1] “... Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 14 дүгээр тогтоолоор тус сумын Сонгуулийн салбар хороонд нөхөн сонгуулийн зардалд 8.600.000 төгрөгийг шийдвэрлэсэн байхад ... 10.600.000 төгрөг нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй...” гэж. Хэргийн 2 дугаар хавтасны 35-36 дугаар тал.