2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 192/ШШ2025/02639

 

 

 

 

 

 

 

 

 

2025 04 03 192/ШШ2025/02639

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:*******,*******,*******,******* ******* овогт Х******* /*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******, //-д холбогдох

 

Ажилд эргүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь хариуцагч холбогдуулан Сахилгын шийтгэл ноогдуулсан тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: овогтой миний бие МИАТ ТӨХК-ний Бүхээгийн үйл ажиллагааны хэлтэст бүхээгийн ажилтнаар 2023 оны 04 сарын 10-ний өдрөөс эхлэн ажиллаж байгаад 2024 оны 04-р сарын 01-ний өдрөөс жинхлэн ажиллаж байна. 2024.05.28-ны ОМ161/ОМ162 Станбул чиглэлийн нислэгт бүхээгийн ажилтнаар ажил үүргээ гүйцэтгэн 2024.05.31-ны өдөр ирсэн. Тухайн нислэгт явсан нислэгийн баг, нислэгийн дараа зочид буудалд баг бүрэлдэхүүнээрээ очиж амарсан бөгөөд амрах хугацаандаа нийт баг бүрэлдэхүүн шар айраг хэрэглэсэн. Уг асуудлаар 2024.05.31-ны өдөр баг бүрэлдэхүүн даргын шийдвэрээр компанийн захиргаанд рапорт бичиж өгсний дагуу 2024.06.05-ны өдөр компанийн удирдах ажилтнууд уулзаж тайлбар авсан. Баг бүрэлдэхүүнээс ажилтан ажлаас халах хүртэл шийтгэл оногдуулах тухай нислэг үйлдвэрлэлийн захирал хэлж, бусад ажилтнуудад зохих өөр шийтгэл оногдуулахаар болсон. Гэтэл 2024.06.07-ны өдөр Б/302 тоот тушаалаар надтай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тухай мэдэгдсэн. Уг Б/302 тоот тушаалыг үндэслэлгүй гарсан гэж үзэж байна. Тус тушаалд зөвхөн бүхээгийн ажилтнууд болох , , , нарыг томилолтоор ажиллаж байх хугацаандаа компанийн хөдөлмөрийн дотоод журмын 10.2.2.7, хөдөлмөрийн гэрээний 10.4.4-т "ажлын цагаар болон ажлын бус цагт ажлын байран дээр, түүнчлэн албан томилолтоор ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн. Мөн хэрэглэсэн үедээ ажлын байранд ирсэн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, тасалдуулсан, танхайрсан" гэж заасныг, мөн хөдөлмөрийн дотоод журмын 10.2.2.15, хөдөлмөрийн гэрээний 10.4.13-д "өөрт хариуцуулсан компанийн эд хөрөнгө, эд зүйлийг хууль бусаар ашигласан, үрэгдүүлсэн, дутаасан, завшсан, ашиглан шамшигдуулсан, хулгайлсан" гэж заасныг тус Тус зөрчсөн хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гэж үзэн Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4-т заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан гэжээ. Гэвч миний бие хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргаагүй буюу албан томилолтоор ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглээгүй, мен ажлын байранд согтуу ирээгүй, компанийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулаагүй, мөн өөрт хариуцуулсан компанийн эд хөрөнгийг хулгайлаагүй, завшаагүй. Мөн Б/302 тоот тушаалд үндэслэл болгон ашигласан МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 12-р сарын 01-ний А/411 тоот тушаал Нислэгийн үүргээр гадаад улсад томилолтоор ажиллаж буй нисэх бүрэлдэхүүнийг хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан архи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын хэрэглээтэй холбоотой хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ чанд баримталж ажиллахыг үүрэг болгосон буюу хөдөлмөрийн гэрээгээ дагаж мөрдөхийг үүрэг болгосон байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4-т "ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан" гэж заасан байх бөгөөд уг тушаалын хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл болгож буй хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил буюу Хөдөлмөрийн гэрээний 10.4.4-т заасан "ажил үүргээ гүйцэтгэж байх үе" гэдэгт Хөдөлмөрийн гэрээний хавсралт болох Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэж байх үеийг хэлнэ. Ажлын байрны тодорхойлолтын Гуравдугаар бүлэгт бүхээгийн ажилтны ажил үүргийг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: 1. "Нислэгийн өмнө болон дараа аюулгүй байдлын үзлэг хийх болон зорчигчдод аюулгүй ажиллагааны зааварчилгаа үзүүлэх, нислэгийн үед зорчигчийн бүхээгийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлыг ханган хяналт тавин ажиллах; 2. Онцгой нөхцөл байдлын үед ажил үүргийн дагуу авран хамгаалах ажиллагааг гүйцэтгэх, бүхээгийн ахлах ажилтнаас өгсөн зааврын дагуу ажиллах, нислэгийн үйлчилгээг тогтсон стандартын дагуу зорчигчдод үзүүлэх; 3. Үндсэн ажлынхаа зэрэгцээ компанийн Гүйцэтгэх захирлын тушаалын дагуу түр хугацаагаар эзгүй байгаа ажилтныг орлох, түүнчлэн ажлын хэсэгт томилогдсон тохиолдолд хариуцуулсан ажил үүргийг давхар гүйцэтгэх; 4. Компанийн аюулгүй ажиллагааг ханган ажиллах нь ажилтан бүрийн нэн тэргүүний үүрэг бөгөөд аюулгүй ажиллагаатай холбоотой аливаа мэдээллийг цаг алдалгүй холбогдох албан тушаалтанд мэдээлэх; 5. Компанийн мэдээллийн технологийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах, нууцлалыг хадгалах" гэж заасан. Эндээс үзэхэд гадаадад албан томилолтоор яван, ажил үүргээ гүйцэтгээгүй зочид буудалд амарч байх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн нь Хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчилд хамаарахгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4-т заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах нөхцөл болохгүй. Иймд тус тушаал нь ажил олгогч, ажилтан хоёрын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 10.3-т "Ажил олгогч энэхүү гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасан үндэслэлээр цуцална" Хөдөлмөрийн тухай хуулийн 80.2. "Аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсанаас бусад тохиолдолд ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно" гэж заасныг тус тус зөрчсөн байна.Түүнчлэн, МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын Б/302 тоот тушаал нь ажил үүргээ хэвийн гүйцэтгэж ирсэн ажилтнуудыг ажлын байрандаа буюу онгоцон дотор ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ хариуцуулсан эд хөрөнгийг хулгайлан, архидан согтуурсан, танхайрсан мэтээр гүтгэн гуйвуулсан, нийт ажилчдад зарлан тараасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43.2. "Ажил олгогч дараах үндсэн үүрэгтэй... 43.2.4. ажилтны эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндэд хүндэтгэлтэй хандах" гэж заасныг зөрчсөн. Мөн 2024 оны 05-р сарын 28-ны ОМ161 Станбул чиглэлийн нислэгт явсан нисэх багийн гишүүд бүгд амралтын үеэр зочид буудлын өрөөндөө согтууруулах ундаа хэрэглэсэн байхад зөвхөн доод тушаалын бүхээгийн ажилтнуудыг нэр заан ялгаж эрх зүйн харилцаа үүсгэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5.1. "Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд оролцогч дараах суурь зарчмыг баримталж, холбогдох үндсэн эрхийг эдэлнэ: 5.1.1. үл ялгаварлан гадуурхах" гэж заасныг зөрчсөн байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 80.2, 5.1.1, 43.2.4 мөн Хөдөлмөрийн гэрээний 10.3 заалтуудыг тус тус зөрчин гаргасан МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/302 тоот тушаалыг үндэслэлгүй болохыг тогтоон, намайг буцаан бүхээгийн ажилтан ажил, албан тушаалд эргүүлэн тогтоож өгнө үү. Цалинг тусдаа нэхэмжлэх хуулийн зохицуулалт гарсан байсан. Зөвхөн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргасан гэв. гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь "МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023-04-06-ний өдрийн Б/178 тоот тушаалаар МИАТ ТӨХК-ийн Бүхээгийн үйл ажиллагааны хэлтэст бүхээгийн ажилтнаар томилогдон ажиллаж эхэлсэн. нь 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 30-ны өдрүүдэд Улаанбаатар-Истанбул-Улаанбаатар чиглэлд албан томилолтоор ажиллаж байх үедээ Улаанбаатар-Истанбул чиглэлийн нислэгийн дараа агаарын хөлгийн зорчигчийн үйлчилгээнд хэрэглэгддэг вино, пиво-ийг агаарын хөлгөөс авч гаран зочид буудал хүргэх унаандаа дүрэмт хувцастайгаа согтууруулах ундаа хэрэглэж улмаар зочид буудалд нэр бүхий ажилчдын хамт үргэлжлүүлэн согтууруулах ундаа хэрэглэж хоорондоо зодолдон, сахилгын ноцтой зөрчил гаргасан болох нь нэхэмжлэгчийн өөрийн тайлбар, бусад ажилчдын мэдүүлгээр тогтоогдсон тул Хөдөлмөрийн дотоод журам, нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний холбогдох зүйл заалтууд, болон "Эрсдлээс урьдчилан сэргийлж, нислэгийн томилолтын сахилга, дэг журмыг сайжруулах тухай" Гүйцэтгэх захирлын 2023-12-01-ны өдрийн А/411 тушаалыг үндэслэн ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон. Компанийн удирдлагууд Улаанбаатар-Истанбул-Улаанбаатар чиглэлд 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 30-ны өдрүүдэд ажилласан Бүхээгийн ажилтнуудтай 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хуралдсан Тус хуралдаанд Үйлдвэрлэлийн захирал , Нислэгийн ерөнхий менежер бөгөөд нислэгийн хэлтсийн дарга , Бүхээгийн үйл ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн , Захиргаа хүний нөөцийн нууцын эрхлэгч болон нислэгт явсан ажилчид болох , , , , , , , нар оролцож тайлбар гаргасан бөгөөд нислэгийн дараа компанийн хариуцуулсан эд хөрөнгийг буюу нислэгийн үед зорчигчид зориулсан үйлчилгээний бараа, бүтээгдэхүүнийг авч гарсан, улмаар түүнийг хэрэглэсэн компанийн эд хөрөнгийг завшсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Энэхүү хурлаас улбаалан Гүйцэтгэх захирлын 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/301 тоот тушаал гарч Улаанбаатар-Истанбул-Улаанбаатар чиглэлд 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 30-ны өдрүүдэд ажилласан агаарын хөлгийн дарга, хамтран нисгэгч, бүхээгийн ахлах ажилтан нарт хариуцаж явсан нисэх бүрэлдхүүндээ хяналт тавьж ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул сахилгын шийтгэл оногдуулсан. Нислэгийн томилолтоор ажиллаж байна гэдэг нь МИАТ ТӨХК нь холбогдох албан томилолтын зардлыг нь олгоод, тэнд байрлах зочид буудлын төлбөр, хоол ундыг нь бүрэн хариуцаад нислэгийн үүрэг гүйцэтгүүлэхээр ажиллуулж байгаа гэсэн үг бөгөөд Гүйцэтгэх захирлын 2018-07-19-ны өдрийн А/549 дугаар тушаалаар батлагдсан "Компанийн ажилтан албан хаагчид албан томилолтоор ажиллах журмын" 1.3 дах заалтын дагуу нислэгээс буусан ажилтан нь зочид буудалдаа байх хугацааг албан томилолт гэж тодорхойлсон бегеед тус журмын 3.1.3 дах заалтаар албан томилолтоор ажиллах үедээ архи мансууруулах төрлийн ундаа хэрэглэхийг хориглодог. Гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/411 тоот тушаалаар нислэгийн үүргээр гадаад улсад томилолтоор ажиллаж буй нисгэгч, бүхээгийн ажилтан, инженер-техникийн ажилтнуудыг болзошгүй эрсдэл, гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд тусгайлан заасан үүргийг чанд мөрдеж ажиллахыг даалгасан байдаг. Тушаалын 1.4-т Архи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын хэрэглээнээс ангид байх гээд тодорхой зааж өгсөн байдаг. Иймд дээрхи үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчээс МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2024.06.07-ны өдрийн Б/302 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалын хуулбар, Нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, МИАТ ТӨХК-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэл, Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гаргасан 2024.07.09-ны гомдол, Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024.09.20-ны өдрийн хуралдааны 24/36 дугаартай шийдвэр, МИАТ ТӨХК-ийн 2024.02.22-ны өдрийн 03/243 дугаартай албан бичиг, иргэний үнэмлэхний хуулбар, 2024.04.01-ний өдрийн 2241 дугаартай Хөдөлмөрийн гэрээ, Ажлын байрны тодорхойлолтын хуулбар зэрэг баримтыг ирүүлсэн байна.

 

Хариуцагчаас 2024.10.21-ны өдрийн 01/2638 дугаартай итгэмжлэл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, МИАТ ТӨХК-ийн захиргаанд гаргасан 2024.05.31-ны өдрийн тайлбарын хуулбар, МИАТ ТӨХК-ийн захиргаа хүний нөөцийн албанд гаргасан 2024.06.05-ны өдрийн тайлбарын хуулбар, МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023.12.11-ний өдрийн А/411 дугаартай тушаалын хуулбар, Монгол улсын Төрийн өмчийн хорооны 2012.06.22-ны өдрийн 300 дугаартай тогтоолын хуулбар, МИАТ ТӨХК-ийн дүрмийн хуулбар, Бүхээгийн үйл ажиллагааны зааврын хуулбар, МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2018.07.19-ний өдрийн А/549 дугаартай тушаалын хуулбар, Компанийн ажилтан, албан хаагчид албан томилолтоор ажиллах журмын хуулбар, МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2024.06.07-ны өдрийн Б/301 дугаартай тушаалын хуулбар, МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023.05.19-ний өдрийн А/176 дугаартай тушаалын хуулбар, МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023.05.19-ний өдрийн А/176 дугаартай тушаалын хавсралтын хуулбар, 2024 оны 05 дугаар сарын 28-аас 31-ны өдрүүдэд СтанбулУлаанбаатарСтанбул чиглэлд ажилласан бүхээгийн ажилтнуудтай хийсэн хурлын товч тэмдэглэлийн хуулбар, МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022.02.01-ний өдрийн А/27 дугаартай тушаалын хуулбар, МИАТ ТӨХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын хуулбар, МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023.04.06-ний өдрийн Б/178 дугаартай тушаалын хуулбар, МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023.04.06-ний өдрийн Б/178 дугаартай тушаалын хавсралтын хуулбар, Ажилтны НДШ, ХАОАТ бичилт зэрэг баримт ирүүлсэн байна.

 

Тус шүүхийн шүүгчийн 2025.01.14-ний өдрийн 192/ШЗ2025/03028 дугаартай захирамжаар Ажлын байрны тодорхойлолтын хуулбар, МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2024.03.28-ний өдрийн Б/158 дугаартай тушаалын хуулбар, МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2024.03.28-ний өдрийн Б/158 дугаартай тушаалын хавсралтын хуулбар, Нислэгийн баг бүхээгийн ажилтнуудтай хийсэн 2024.06.05-ны өдрийн хурлын аудио бичлэг агуулсан CD зэргийг гаргуулан авсан байна.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч нь албан томилолтоор ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглээгүй, гадаадад албан томилолтоор яван, ажил үүргээ гүйцэтгээгүй зочид буудалд амарч байх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн нь ноцтой зөрчилд хамаарахгүй тул урьд эрхэлж байсан МИАТ ТӨХК-ийн Бүхээгийн үйл ажиллагааны хэлтсийн бүхээгийн ажилтны ажлын байранд эгүүлэн тогтоолгох тухай шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь Хөдөлмөрийн гэрээний 10.4.4-т заасан үндэслэл нь нэхэмжлэгчид хамааралтай, нь албан томилолтоор ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн гэх ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлаж, нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалздаг.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

 

3.1. Нэхэмжлэгч нь МИАТ ТӨХК-ийн Захиргаа, удирдлагын газрын захирал 2024 оны 4 дүгээр сарын 01-ны өдөр 2241 тоот Хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулан, МИАТ ТӨХК-ийн Бүхээгийн үйл ажиллагааны хэлтсийн бүхээгийн ажилтан ажлын байранд ажиллаж байсан байна. (хавтаст хэргийн 19 - 23 дахь тал) 

 

3.2. МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Б/158 дугаартай тушаал, түүний хавсралтаар г 2024 оны 04 дүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн бүхээгийн ажилтнаар, үндсэн орон тоонд томилсон байна. (хавтаст хэргийн 90 дэх тал)

 

3.3. МИАТ ТӨХК-ийн Станбул-Улаанбаатар-Станбул чиглэлд 2024.05.28-аас 31-ны өдрүүдэд ажилласан бүхээгийн ажилтнуудтай 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 14 цагт хурал хийсэн байна. (хавтаст хэргийн 63 - 64 дэх тал)

 

3.4. МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Б/302 дугаартай тушаалаар г 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан байна. (хавтаст хэргийн 4 дэх тал)

 

3.5. МИАТ ТӨХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хуралдаж, 02 дугаартай тэмдэглэл үйлдсэн байна. (хавтаст хэргийн 6 дахь тал)

 

3.6. Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хуралдаж, 24/36 дугаартай тэмдэглэл үйлдсэн байна. (хавтаст хэргийн 13 дахь тал)

 

4. Зохигчид г 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл МИАТ ТӨХК-ийн Бүхээгийн үйл ажиллагааны хэлтсийн бүхээгийн ажилтан ажлын байранд ажиллаж байсан тухайд талууд маргаангүй. Харин г хууль бусаар ажлаас чөлөөлсөн эсэхэд маргаантай.

 

5. МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Б/302 дугаартай тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123.1, 123.5 дахь хэсэг, Компанийн дүрмийн 8.8.11 дэх заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 9.1.1, 9.1.2, 9.1.3, 9.1.3.5, 10.2.2.7, 10.2.2.15 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 8.1, 8.2, 10.3, 10.4, 10.4.4, 10.4.13 дахь заалт, Эрсдэлээс урьдчилан сэргийлж, нислэгийн томилолтын сахилга, дэг журмыг сайжруулах тухай Гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн А/411 дугаартай тушаалыг үндэслэсэн байна.

 

Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно, 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж заасан.

 

"Ноцтой зөрчил" гэдэг нь ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаварыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байх ба ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд тусгасан байх ёстой.

 

Талуудын хооронд байгуулсан 2024 оны 4 дүгээр сарын 01-ны өдрийн 2241 тоот Хөдөлмөрийн гэрээний 10.3-т Ажил олгогч энэхүү гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасан үндэслэлээр цуцална, 10.4-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчилд дараах зөрчлийг хамааруулна.Үүнд:, 10.4.4-т Ажлын цагаар болон ажлын бус цагт ажлын байран дээрээ, түүнчлэн албан томилолтоор ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн. Мөн хэрэглэсэн үедээ ажлын байранд ирсэн, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, тасалдуулсан, танхайрсан гэж заасан байна.

 

Албан томилолтоор ажиллаж байх үедээ согтуурах ундаа хэрэглэсэн гэж үзэж, Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, Хөдөлмөрийн гэрээний 10.4.4-т заасныг үндэслэн, үндэслэлээр г ажлаас чөлөөлсөн гэж хариуцагч тал тайлбарласныг нэхэмжлэгч тал эс зөвшөөрч, албан томилолтоор ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглээгүй, ажил үүргээ гүйцэтгээгүй зочид буудалд амарч байх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн нь ноцтой зөрчилд хамаарахгүй гэж тайлбарлаж байх ба нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Учир нь талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 10.4.4-т албан томилолтоор ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн гэж тодорхой заасан байх ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Албан томилолтоор ажиллаад, ажлаасаа буусныг чинь мэдэж байгаа, зөвшөөрч байгаа. Үүн дээр маргаагүй. Магадгүй албан томилтоор компанийн зардлаар амарч байх үедээ ч гэсэн, хөдөлмөрийн дотоод журам заасан албан томилтоор гэдэгт та нарын амрах цаг хугацаа хүртэл орно гэж тайлбарлаж, архи уусан үйл явдал болох үед г ажил үүргээ гүйцэтгээгүй байсан зохигчид маргаангүй байх тул нэхэмжлэгч нь албан томилолтоор ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн гэх ноцтой зөрчил гаргасан болох нь тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.

 

Иймд МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Б/302 дугаартай тушаал нь үндэслэлгүй тул нэхэмжлэгч г МИАТ ТӨХК-ийн Бүхээгийн үйл ажиллагааны хэлтсийн бүхээгийн ажилтан ажлын байранд эгүүлэн тогтоож шийдвэрлэв.

 

6. Хариуцагчаас ирүүлсэн 2024.05.31-ны өдөр МИАТ ТӨХК-ийн захиргаанд гаргасан гийн тайлбарын хуулбар, 2024.06.05-ны өдөр МИАТ ТӨХК-ийн захиргаа хүний нөөцийн албанд гаргасан гийн тайлбарын хуулбар (хавтаст хэргийн 42 - 43 дахь тал) зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

7. Нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь хууль нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч г МИАТ ТӨХК-ийн Бүхээгийн үйл ажиллагааны хэлтсийн бүхээгийн ажилтан ажлын байранд эгүүлэн тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч МИАТ ТӨХК-аас 70,200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОТГОНБАЯР