| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Отгонбаяр |
| Хэргийн индекс | 183/2025/00107/И |
| Дугаар | 192/ШШ2025/03072 |
| Огноо | 2025-04-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 192/ШШ2025/03072
2025 04 17 192/ШШ2025/03072
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч:*******,*******,*******,*******, ******* овогт ******* /*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:*******,*******,, овогт //-д холбогдох,
2018 оны 12 сарын 04-ний өдөр байгуулсан "Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ"-ээс татгалзаж, Хан-Уул дүүргийн 11-р хороо богины ам. /17050/ Дүнжингарав гудамж, 3/1 тоот хаягт байрлах, гэрчилгээний дугаар 000682319, Y- 2206048202 тоот улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг даалгах. болон нарын хооронд байгуулсан 2495 бүртгэлийн дугаартай 2023 оны 09 сарын 20-ны өдрийн "Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ"-г хүчин төгөлдөр бусад тооцуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , хариуцагч , бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч ад холбогдуулан 2018 оны 12 сарын 04-ний өдөр байгуулсан "Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ"-ээс татгалзаж, Хан-Уул дүүргийн 11-р хороо богины ам. /17050/ Дүнжингарав гудамж, 3/1 тоот хаягт байрлах, гэрчилгээний дугаар 000682319, Y- 2206048202 тоот улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг даалгах. болон нарын хооронд байгуулсан 2495 бүртгэлийн дугаартай 2023 оны 09 сарын 20-ны өдрийн "Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ"-г хүчин төгөлдөр бусад тооцуулах” тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна Үүнд: “ нь 2018 оны 12 сарын 04-ны өдөр надтай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худлдан авах гэрээ байгуулан, Хан-Уул дүүргийн 11-р хороо, Богины ам /17050/ Дүнжингарав гудамж, 37/1 тоот хаягт байрлах 167.5 мкв талбайтай аялал жуулчлалын зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан. Бид тухайн үедээ худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа хоёр өөр төрлийн гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт өгөх гэрээний үнийг 30,000,000 төгрөгөөр хийж, өөрт хадгалж үлдэх гэрээний үнийг 450,000,000 төгрөгөөр байгуулж байсан. ...Хариуцагч нь өнөөдөр төлбөрийн чадваргүйн дээр тухайн үл хөдлөх хөрөнгийн үнийг бүрэн төлөөгүй мөртлөө гуравдагч этгээдийн өмчлөлд шилжүүлсэн нь тогтоогдож байна. Худалдах, худалдан авах гэрээгээр хариуцагч нь 2019 оны 12 сарын 31-ний өдөр гэхэд гэрээний нийт үнэ болох 450,000,000 төгрөгийг төлж дуусгавар болгох ёстой байсан боловч төлбөр төлөхөөс зайлсхийн, төлбөрийг удаан хугацаанд хэсэгчлэн төлж, үнэ цэнэтэй өмч хөрөнгийг үнэгүйдүүлж өөртөө авах гэж байгаа нь харагдаж байна. Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж байна. Үүнд: 1. 2018 оны 12 сарын 04-ний өдөр байгуулсан "Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ"-ээс татгалзаж, Хан-Уул дүүргийн 11-р хороо богины ам. /17050/ Дүнжингарав гудамж, 3/1 тоот хаягт байрлах, гэрчилгээний дугаар 000682319, Y- 2206048202 тоот улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг даалгах. 2. болон нарын хооронд байгуулсан 2495 бүртгэлийн дугаартай 2023 оны 09 сарын 20-ны өдрийн "Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ"-г хүчин төгөлдөр бусад тооцуулах” гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие 2018 оны 12 сард Хан-Уул дүүргийн дүүргийн 11-р хороо богины ам 1170501 Дүнжингарав гудамж, 3711 тоот хаягт байрлах 167,5м.кв талбайтай хувийн сууцыг тухайн үедээ 450 000 000 төгрөгөөр бодож, худалдан авч байсан. Миний бие тухайн сууцыг цаашаа үнэ нэмж ашиг олох зорилготой хоёр удаа дамжуулан зарсан боловч зарсан хүнээсээ одоог хүртэл мөнгө авч чадаагүй байгаа юм. Би тухайн хувийн сууцыг сүүлд өөрийн хүргэн ахдаа зарсан бөгөөд хүргэн ах нь өөрийн охин нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн. Одоо үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ нь нэр дээр байдаг. Би хүргэн ах гаас мөнгөө авчих юм бол өгөхөд татгалзах зүйлгүй өгнө. Иймд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь хүргэн ахын охин гийн Хулан тул хамтран хариуцагчаар оролцуулж өгнө үү” гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ану шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “ 2023 оны 09 сарын 20-ны өдөр өөрийн хамаатан болох аас Хан- Уул дүүргийн 11-р хороо богины ам, 1170501 Дүнжингарав гудамж, 3711 тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийг 450,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч "Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ"-г байгуулан, гийн өмчлөлд шилжүүлэн авсан. Үл хөдлөх хөрөнгийн үнэ болох 450,000,000 төгрөгийг гэрээний 2023 оны 09-р сарын 20-нд "бүрэн төлсөн" гэж гэрээндээ тусгасан боловч миний аав Эрдэнэбат ахтай аман байдлаар "бартер"-аар уг байрны үнийг төлөхөөр тохиролцсон гэж надад хэлсэн. Өнгөрсөн хугацаанд манай гэр бүлийн бизнес алдагдалтай байсны улмаас үл хөдлөх хөрөнгийн үнийг бүрэн гүйцэд төлж чадаагүй ч ойрын хугацаанд бүрэн төлж дуусгах болно. гийн хувьд хэдийгээр тухайн үл хөдлөх хөрөнгийн үнийг бүрэн гүйцэд төлөөгүй байгаа боловч гэрээ байгуулж, түүнийг нотариатаар гэрчлүүлэн өөрийн өмчлөлдөө шилжүүлж авсан учир шударгаар өмчлөх эрх олж авсан. Харин нь тэй байгуулсан гэрээнийхээ үүргийг өөрөө биелүүлж төлбөрөө төлөх ёстой гэж үзэж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ".. болон нарын хооронд байгуулсан 2495 бүртгэлийн дугаартай 2023 оны 09 сарын 20-ны өдрийн "Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ"-г хүчин төгөлдөр бусад тооцуулах" гэсэн шаардлага гаргасан байх бөгөөд энэхүү гэрээ нь нотариатаар гэрчлүүлсэн, хууль ёсны гэрээ тул "хүчингүй" байх үндэслэлгүй учир гуравдагч этгээдийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна”, “ нь гадаад улсад суралцахаар болсон тул нэр дээр нь үл хөдлөх хөрөнгөтэй байх хэрэгтэй гэж үзээд үл хөдлөх эд хөрөнгийг гэрчилгээг гийн нэр дээр гаргасан” гэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, гийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2018.12.04-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний эх хувь, 2018.12.04-ний өдрийн 2805 дугаартай Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний эх хувь, Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, гийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг баримтаар ирүүлсэн.
Хариуцагчаас 2023.09.20-ны өдрийн 2495 дугаартай Худалдах, худалдан авах гэрээг ирүүлсэн.
Гуравдагч этгээдээс 2025.01.15-ны өдрийн 0149 дугаартай итгэмжлэл, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагааг ирүүлсэн.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч нь хариуцагч ад холбогдуулан, 2018 оны 12 сарын 04-ний өдөр байгуулсан "Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ"-ээс татгалзаж, Хан-Уул дүүргийн 11-р хороо богины ам. /17050/ Дүнжингарав гудамж, 3/1 тоот хаягт байрлах, гэрчилгээний дугаар 000682319, Y- 2206048202 тоот улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг даалгах, болон нарын хооронд байгуулсан 2495 бүртгэлийн дугаартай 2023 оны 09 сарын 20-ны өдрийн "Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ"-г хүчин төгөлдөр бусад тооцуулах” тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, татгалздаг.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
3.1. Нэхэмжлэгч нь хариуцагч тай 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр "Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, улсын бүртгэлийн Y-2206048202 дугаартай, Хан-Уул дүүргийн 11-р хороо, богины ам /17050/ Дүнжингарав гудамж, 3/1 тоот хаягт байрлах, 167.5 мкв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 450,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон байна.(хавтаст хэргийн 4 дэх тал)
3.2. Нэхэмжлэгч нь хариуцагч тай 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 2805 бүртгэлийн дугаартай, "Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, улсын бүртгэлийн Y-2206048202 дугаартай, Хан-Уул дүүргийн 11-р хороо, богины ам /17050/ Дүнжингарав гудамж, 3/1 тоот хаягт байрлах, 167.5 мкв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг 30,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон байна.(хавтаст хэргийн 5 дахь тал)
3.3. Хариуцагч нь Улаанбаатар хот,*******, 11 хороо, богины ам /17050/ Дүнжингарав гудамж, 3/1 тоот хаягт байрлах, 167.5 мкв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.(хавтаст хэргийн 34 дэх тал)
3.4. Хариуцагч нь гуравдагч этгээд тай 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр бүртгэлийн 2495 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ /үл хөдлөх эд хөрөнгө/-г байгуулж, улсын бүртгэлийн Y-2206048202 дугаартай, Улаанбаатар хот,*******, 11 хороо, богины ам /17050/ Дүнжингарав гудамж, 3/1 тоот хаягт байрлах, 167.5 мкв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх үл хөдлөх хөрөнгийг 450,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон байна.(хавтаст хэргийн 20 дахь тал)
3.5. Гуравдагч этгээд нь Улаанбаатар хот,*******, 11 хороо, богины ам /17050/ Дүнжингарав гудамж, 3/1 тоот хаягт байрлах, 167.5 мкв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.(хавтаст хэргийн 34 дэх тал)
4. Зохигчид 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2805 дугаартай "Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ"-г татвар бага төлөх зорилгоор, улсын бүртгэлийн байгууллагад өгөх зорилгоор байгуулсан тухайд маргаангүй.
Харин үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, бодитоор худалдсан гэрээнээс татгалзаж, эд хөрөнгийг буцаан гаргуулах тухайд талууд маргаантай.
5. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1. “Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна”, 56.1.2. “дүр үзүүлэн хийсэн хэлцэл”, 56.1.3. “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл” гэж тус тус гэж заасан.
Нэхэмжлэгч нь “ ...худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа хоёр өөр төрлийн гэрээ байгуулсан. Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт өгөх гэрээний үнийг 30,000,000 төгрөгөөр хийж, өөрт хадгалж үлдэх гэрээний үнийг 450,000,000 төгрөгөөр байгуулж байсан...” гэж, хариуцагч нь “...тэй худалдах худалдан авах гэрээ 450 сая төгрөгөөр байгуулж, татвараа багасгах зорилгоор 30 сая төгрөг гэрээ хийж үл хөдлөх эд хөрөнгө өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан...” гэж тус тус тайлбарласнаас үзэхэд талуудын хооронд байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2805 дугаартай "Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ" нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байна.
Тодруулбал, талууд татвар бага төлөх зорилгоор үл хөдлөх эд хөрөнгийг 30,000,000 төгрөгөөр зарсан гэх гадаад илэрхийллийг бий болгож, бодит байдалд дээр 450,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон нь өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна.
Хэдийгээр 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2805 дугаартай "Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ" нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байх боловч талууд 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан, үл хөдлөх эд хөрөнгийг 450,000,000 төгрөгөөр худалдсан "Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ" нь хүчин төгөлдөр хэлцэл гэж тайлбарлаж байх тул өмчлөх эрхийг хариуцагч ад бий болгосон өмчийн шилжүүлэг хүчин төгөлдөр байна.
Мөн хариуцагч нь “…тухай хувийн сууцыг сүүлд өөрийн хүргэн ахдаа зарсан бөгөөд хүргэн ах нь өөрийн охин нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн. Одоо үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ нь нэр дээр байдаг, …Хүргэн ахыгаа 2024 онд гуйгаад тухайн байрыг авчих, мөнгийг нь яаж ийж байгаад гаргаад өгчих гээд тэгээд байраа шилжүүлж өгсөн, …Би тухайн байранд амьдарч байгаа нь үнэн. Мөнгөө төлөөгүй байгаа үнэн. Одоо шууд өгчих мөнгө байхгүй байгаа. Шүүхийн шийдвэр гарахад байрыг суллахад бэлэн…” гэж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “…Манай аав ахын хүсэлтийн дагуу уг байрыг авахаар болсон. Манайх тухайн үед ямар ч мөнгө төгрөг өгөөгүй. Тэгээд манай дүү гадагшаа явах гээд нэр дээр нь үл хөдлөх шаардлагатай болоод дүүгийнхээ нэр дээр шилжүүлж авсан, ... Ер нь бол манай аавтай тохиролцсон. гадаад явах гээд дээр нь үл хөдлөх хөрөнгө шаардагдаад” гэж тус тус тайлбарласнаас үзэхэд 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр бүртгэлийн 2495 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ /үл хөдлөх эд хөрөнгө/ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байна.
Тодруулбал, хариуцагч нь д худалдах зорилгоор, гуравдагч этгээд нь өөрийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгөтэй гэж харагдах зорилгоор хэлцэлд оролцож, хэлцлийн гадаад илэрхийллийг бий болгосон байгаа нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд гуравдагч этгээд нь хүчин төгөлдөр бус хэлцлээр олж авсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг буцааж өгөх үүрэгтэй.
6. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байх ба зохигчид 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр "Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, улсын бүртгэлийн Y-2206048202 дугаартай, Хан-Уул дүүргийн 11-р хороо, богины ам /17050/ Дүнжингарав гудамж, 3/1 тоот хаягт байрлах, 167.5 мкв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 450,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсоноос үзэхэд талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
7. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй”, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж тус тус заасан.
2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр хариуцагч нь 450,000,000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүртэл хугацаанд бүрэн төлөх үүрэг хүлээсэн боловч гэрээний хугацаанд 60,000,000 төгрөг төлж, үлдэх хэсгийг төлөөгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээнээс татгалзах эрхтэй байна.
Нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсан учир талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх үүрэгтэй тул хариуцагч нь Хан-Уул дүүргийн 11-р хороо богины ам /17050/ Дүнжингарав гудамж, 3/1 тоот хаягт байрлах, Y- 2206048202 тоот улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэн өгөх үүрэгтэй байна.
Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан 2805 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан бүртгэлийн 2495 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины ам. /17050/ Дүнжингарав гудамж, 3/1 тоот хаягт байрлах, Y- 2206048202 тоот улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч д шилжүүлэн өгөхийг хариуцагч ад даалгаж шийдвэрлэв.
8. Нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,486,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 2,486,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн дутуу төлсөн улсын тэмдэгтийн хураамж 300,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан 2805 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан бүртгэлийн 2495 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины ам. /17050/ Дүнжингарав гудамж, 3/1 тоот хаягт байрлах, Y- 2206048202 тоот улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч д шилжүүлэн өгөхийг хариуцагч ад даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,486,100 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч аас 2,486,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч д олгож, хариуцагч аас 300,000 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОТГОНБАЯР