| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Отгонбаяр |
| Хэргийн индекс | 183/2024/04557/И |
| Дугаар | 192/ШШ2025/03022 |
| Огноо | 2025-04-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 192/ШШ2025/03022
2025 04 16 192/ШШ2025/03022
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,******* ******* овогт ******* /*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, 20 хороолол, Гутал оффисын байранд байрлах Нийслэлийн ерөнхий боловсролын Цэлмэг дижитал сургуульд холбогдох,
Тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, гэрч *******, , , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч Нийслэлийн ерөнхий боловсролын Цэлмэг дижитал сургуульд холбогдуулан Тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “Миний бие нь 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Дугаар 03 тоот Хөдөлмөрийн гэрээг хариуцагч “Цэлмэг дижитал" ЕБС, түүнийг төлөөлж гүйцэтгэх захирал Б. Дуламсүрэнтэй байгуулж, уг сургуульд эмчээр ажилд орсон. Миний бие уг ажлын байрны ажил, үүргээ Хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн хууль тогтоомжид заасны дагуу ягштал биелүүлж ирсэн бөгөөд хариуцагч “Цэлмэг дижитал" ЕБС-ийн Захирлын 2024 оны 4 дүгээр сарын 29-ны өдрийн Б/44 тоот Тушаалын үндэслэх хэсэгт дурдсан “Цэлмэг технологи" сургуулийн Дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.1 болон 12.2 дахь хэсгийг үндэслэн гэж заасан уг зүйлийн зохицуулалт, шаардлагыг огт зөрчөөгүй болно. Энэ байдлыг үгүйсгэсэн нотлох баримтыг нэхэмжлэлд хавсарган өгөв. Намайг захиралтай Хөдөлмөрийн гэрээ байгуулан, уг ажилд орж ажил, үүргээ гүйцэтгэж эхлээд удаагүй байхад тус байгууллагын Захирал солигдож, Захирлаар гэх хүн ажиллах болсон. Энэ үеэс эхлэн хөдөлмөрлөх үүргээ хэвийн, хууль, гэрээ, журамд нийцүүлэн, мэргэжлийн ёс зүйг баримтлан ажиллаж байгаа намайг гадуурхах, ажлыг минь авах гэж ил далд янз бүрийн арга хэрэглэх, хариуцлага тооцуулах гэх мэтээр хууль бус арга заль хэрэглэх, хэд хэдэн удаа амаар ажлаас гар гэж хэлж, дарамтлах зэрэг байдал ажиглагдах болсон. Энэ байдал нь өмнөх захирал анх намайг уг ажилд авахдаа Хөдөлмөрийн гэрээн дээр бичилт хийж, нэхэмжлэгч миний хүүхдийн тус сургуульд явах сургалтын төлбөрийг тухайн хичээлийн жилд 70 хувь хөнгөлөлт үзүүлэх гэж шийдвэрлэснийг үгүйсгэж, энэ хөнгөлөлтийг олгохгүй гэдэг байдлаас нь илт илэрхий болсон. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйл "Хөдөлмөрийн сахилгын шийтгэл"-ийн 123.2-т ажилтанд оногдуулж болох сахилгын шийтгэлийн 5 хэлбэрийг заасан байх бөгөөд энэ хэлбэрүүдээс тухайн зөрчил, түүний үр дагаварт аль тохирохыг нь сонгож хэрэглэнэ гэж хуульчилсан байхад урьд сахилгын зөрчлийн ямар нэгэн арга хэмжээ авагдаж байгаагүй, сахилгын зөрчил гаргаж байгаагүй ажилтан надад хамаатуулан шууд ажлаас халах, чөлөөлөх сахилгын шийтгэл оногдуулсан нь хууль бус, алагчлан үзэх, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхахыг хориглох, хэл амаар доромжлох, нэр төр, алдар хүндийг гутаах, ялгаварлан гадуурхах, бие махбод, сэтгэл зүйн дарамт үзүүлэхийг хориглосон зохицуулалтыг буюу уг хуулийн 6 болон 7 дугаар зүйлд заасныг зөрчсөн, мөн хуулийн 5 дугаар зүйлд заасан суурь зарчмуудыг зөрчсөн үйлдэл болсон гэж үзэж байна. Мөн энд Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажил олгогч ажилтныг ажлаас чөлөөлж байгаа бол энэ тухай урьдчилан мэдэгдэх, ажилтан үүнд хариу тайлбар өгөх, гаргах (Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3, 123 дугаар зүйлийн 123.3) зүйл, заалт, зохицуулалтыг шууд зөрчсөн билээ. Ингэж Монгол Улсын хууль тогтоомж, Олон Улсын гэрээ, конвенцыг зөрчин хууль бус шийдвэр гаргасан хариуцагч Нийслэлийн ерөнхий боловсролын “Цэлмэг дижитал" сургуулийн Захирлын 2024 оны 4 дүгээр сарын 29-ны өдрийн Б/44 тоот Тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч иргэн намайг урьд эрхэлж байсан тус сургуулийн эмчийн ажилд эргүүлэн тогтоож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Нийслэлийн ерөнхий боловсролын Цэлмэг дижитал ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “ нь манай сургуулийн эмчээр ажиллаж байх хугацаандаа ажлын цаг баримталдаггүй нь цагийн бүртгэлийн системд бүртгэгдсэн байдаг. 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр буюу 2023-2024 оны хичээлийн жилийн 3 дугаар улирлын эхний өдөр чөлөө авъя гэж утсаар ярихад нь чөлөө олгоогүй. Учир нь 2 дугаар улирлын амралтаар багш ажилчдаа 1 сар цалинтай амраасан тул чөлөө өгөхийг зөвшөөрөөгүй. Гэтэл 29-30-ны өдрүүдэд ажилдаа ирээгүй ажил тасалсан. 2024 оны 02 дугаар сард 14 хоног цагийн бүртгэлд бүртгэгдээгүй. Гэтэл цагийн бүртгэлийн төхөөрөмж ажиллаагүй гэдэг тайлбарыг өгсөн тул цалинг бүтэн олгож цагийн бүртгэл заавал бүртгүүлэхийг сануулсан болно. Ажлаа гэх үед нь бусад багш ажилчдын бүртгэл зүгээр байсан болно. 2024 оны 03 дугаар сард 4 хоног цагийн бүртгэлд бүртгүүлээгүй. Ийм учраас удаа дараа удаа сануулга өгч ажлын цаг баримтлахгүй байсан зөрчлөө давтан гаргасаар байсан. 2024 оны 4 дүгээр сард цагийн бүртгэлийг өөрт нь танилцуулж ажлын цаг ашиглалт байхгүй өөрөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг. Мөн ажлын цагийн зөрчил, өөрийн үүрэгт ажлаа хийж гүйцэтгэхгүй байсан тул 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Сургуулийн эмч тэй уулзаж ярилцсан тухай тэмдэглэл, 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Эмч тэй уулзаж ярилцсан тэмдэглэл зэрэг баримтаар удаа дараа зөрчлөө залруулахгүй дахин давтан гаргасаар байсан тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.
Нэхэмжлэгчээс ийн иргэний үнэмлэхийн хуулбар, Нийслэлийн ерөнхий боловсролын Цэлмэг дижитал сургуулийн 2024.04.29-ний өдрийн Б/44 дугаартай захирлын тушаалын хуулбар, 2023.08.28-ны өдрийн 03 дугаартай Хөдөлмөрийн гэрээний хуулбар, Хан-Уул дүүргийн Хөдөлмөр эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024.06.14-ний өдрийн хуралдааны тэмдэглэлийн хуулбар, УБ Сонгдо эмнэлгийн магадлагааны хуулбар, Зүрхний бичлэгийн хуулбар, Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжийн хуудасны хуулбар, 2025.04.16-ны өдрийн 0352 дугаартай итгэмжлэл зэрэг баримтыг ирүүлсэн байна.
Хариуцагчаас 2024.10.01-ны өдрийн 01/162 дугаартай итгэмжлэл, Нийслэлийн ерөнхий боловсролын Цэлмэг технологи сургуулийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Нийслэлийн ерөнхий боловсролын Цэлмэг технологи сургуулийн дүрэм, Нийслэлийн ерөнхий боловсролын Цэлмэг технологи сургуулийн дотоод журмын хуулбар, 2024.04.03-ны өдрийн эмч тэй уулзаж ярилцсан тэмдэглэл, Цэлмэг дижитал сургуулийн эмч ийн 04 дүгээр сарын цагийн бүртгэлийн тооцоо, ажилтны ирсэн явсан талаар бүртгэл, Сургуулийн эмч н.Одончимэгтэй уулзаж ярилцсан тухай 2024.03.12-ны өдрийн тэмдэглэл зэрэг баримтыг ирүүлсэн байна.
Тус шүүхийн шүүгчийн 2024.11.27-ны өдрийн 183/ШЗ2024/27552 дугаартай захирамжийн дагуу Нийслэлийн ерөнхий боловсролын Цэлмэг технологи сургуулийн 2023.08.28-ны өдрийн Б/144 дугаартай захирлын тушаал, 2024.04.29-ны өдрийн Б/44 дугаартай ийг үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай захирлын тушаал, Нийслэлийн ерөнхий боловсролын Цэлмэг технологи сургуулийн дотоод журам, Нийслэлийн ерөнхий боловсролын Цэлмэг технологи сургуулийн эмчийн ажлын байрны тодорхойлолт, 2023.08.28-ны 03 дугаартай өдрийн Хөдөлмөрийн гэрээний хуулбар зэргийг гаргуулан авсан байна.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч нь 2024 оны 4 дүгээр сарын 29-ны өдрийн Б/44 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эргүүлэн тогтоолгох тухай шаардлага гаргажээ.
Хариуцагч нь ажлын цаг баримтлахгүй байсан, зөрчлөө давтан гаргасаар байсан, өөрийн үүрэгт ажлаа хийж гүйцэтгэхгүй байсан тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалздаг.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
3.1. Нийслэлийн ерөнхий боловсролын Цэлмэг технологи сургуулийн гүйцэтгэх захирлын 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Б/158 дугаартай тушаалаар ийг 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн эмчээр томилон ажиллуулсан байна.(хавтаст хэргийн 72 дахь тал)
3.2. Нийслэлийн ерөнхий боловсролын Цэлмэг дижитал сургуулийн нэр бүхий ажилтнууд 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдөр, 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр тэй уулзаж ярилцсан байна. (хавтаст хэргийн 48, 56 дахь тал)
3.3. Нийслэлийн ерөнхий боловсролын Цэлмэг дижитал сургуулийн гүйцэтгэх захирлын 2024 оны 4 дүгээр сарын 29-ны өдрийн Б/44 дугаартай тушаалаар ийг 2024 оны 4 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийг гэрээг цуцалсан байна. (хавтаст хэргийн 73 дахь тал)
3.4. Нэхэмжлэгч ийг хөдөлмөрийн гэрээний дагуу Нийслэлийн ерөнхий боловсролын Цэлмэг технологи сургуулийн эмчийн ажлын байранд ажиллаж байсан тухайд, хөдөлмөрийн тухай хуульд заасан журмын дагуу хөдөлмөрийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлсэн тухайд зохигчид маргаангүй.
Харин ийг хууль зөрчиж ажлаас чөлөөлсөн эсэхэд маргаантай.
4. Нэхэмжлэгч ийг ажлаас чөлөөлсөн, Нийслэлийн ерөнхий боловсролын Цэлмэг дижитал сургуулийн гүйцэтгэх захирлын 2024 оны 4 дүгээр сарын 29-ны өдрийн Б/44 дугаартай тушаалыг гаргахдаа Нийслэлийн ерөнхий боловсролын Цэлмэг технологи сургуулийн Дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дахь хэсгийг үндэслэсэн байна.
Нэхэмжлэгч ийг ажлаас чөлөөлөх тухайн цаг мөчид хүчин төгөлдөр үйлчилж байсан Нийслэлийн ерөнхий боловсролын Цэлмэг дижитал сургуулийн Дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.1 “Багш ажиллагсад нь хичээл сургалтын цаг эхлэхээс 10 минутын өмнө хичээлийн бэлтгэл ажлыг хангасан байна. Багш хичээлээс хоцорсон тохиолдолд минутыг тооцож, цалингаас хасах”, 12.2 “Дотоод журмын хориглох заалтуудыг зөрчсөн, Хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, 3 ба түүнээс дээш хоног ажил тасалсан тохиолдолд ажлаас чөлөөлнө” гэж заасан.
Хариуцагч нь “Цэлмэг дижитал сургуулийн эмч ийн 04 дүгээр сарын цагийн бүртгэлийн тооцоо”, гэрч нарын мэдүүлэг зэрэг баримтыг үндэслэж, ийг 3 ба түүнээс дээш хоног ажил тасалсан, дотоод журмын хориглох заалтуудыг зөрчсөн, Хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэж тайлбарлаж байх боловч энэхүү тайлбар нь үндэслэлгүй байна.
Учир нь Цэлмэг дижитал сургуулийн эмч ийн 04 дүгээр сарын цагийн бүртгэлийн тооцоо гэх баримтад 2024.04.16-нд -Цагаа бүртгүүлээгүй, 2024.04.17-нд Ажлаас тарсан цагаа бүртгүүлээгүй, 2024.04.24-нд Өглөө 11 цагт гарч явсан, 2024.04.25-нд Огт цагаа бүртгүүлээгүй гэх тайлбар гаргасан байх ба энэ нь ийг 3 ба түүнээс дээш хоног ажил тасалсан гэх үйл баримтыг нотлохгүй байна.
Дотоод журмын хориглох заалтуудыг зөрчсөн, Хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй болохыг хариуцагч тал баримтаар нотлоогүй байна.
5. Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 79 дүгээр зүйлд “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтны санаачлагаар цуцлах”, 80 дугаар зүйлд “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачлагаар цуцлах” үндэслэлийн хуульчилж өгсөн бөгөөд Нийслэлийн ерөнхий боловсролын Цэлмэг дижитал сургуулийн Дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.2.1 “Ажилтныг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 78 – 80 дугаар зүйлд заасан үндэслэлээр ажлаас чөлөөлнө” гэж заасан.
Гэвч ийг ажлаас чөлөөлсөн тушаал гаргахдаа хөдөлмөрийн тухай хуулийн 79, 80 дугаар зүйлд заасан үндэслэл тусгагдаагүй, ажлаас чөлөөлсөн эрх зүйн үндэслэл болон бодит үндэслэл нь тодорхойгүй байх тул Нийслэлийн ерөнхий боловсролын Цэлмэг дижитал сургуулийн гүйцэтгэх захирлын 2024 оны 4 дүгээр сарын 29-ны өдрийн Б/44 дугаартай тушаал үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд Нийслэлийн ерөнхий боловсролын Цэлмэг дижитал сургуулийн захирлын 2024 оны 4 дүгээр сарын 29-ны өдрийн Б/44 дугаартай тушаал нь үндэслэлгүй тул нэхэмжлэгч ийг Нийслэлийн ерөнхий боловсролын Цэлмэг дижитал сургуулийн эмчийн ажлын байранд эгүүлэн тогтоож шийдвэрлэв.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь хууль нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч ийг Нийслэлийн ерөнхий боловсролын Цэлмэг дижитал сургуулийн эмчийн ажлын байранд эгүүлэн тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн ерөнхий боловсролын Цэлмэг дижитал сургуулиас 70,200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОТГОНБАЯР