| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Отгонбаяр |
| Хэргийн индекс | 183/2024/03158/И |
| Дугаар | 192/ШШ2025/03545 |
| Огноо | 2025-04-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 192/ШШ2025/03545
2025 04 30 192/ШШ2025/03545
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч:*******,*******,*******,*******,*******, ,А овогт ******* /*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:*******,*******, Зайсан Дүнжингарав, 12-1 тоотод байрлах, *******,
Хариуцагч: Б*******,,, овогт /РД:ЙЮ75080834/-д холбогдох,
Өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Батбаатар, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие 2021-08-24 өдөр "Батсарай" ХХК-тай Дулаан зогсоол худалдах худалдан авах тухай гэрээг байгуулж,*******,*******,************** хотхоны 206/1 дүгээр байрны 27 тоот 18 м.кв автомашины дулаан зогсоолыг 20.000.000 төгрөгийн төлбөрийг бүрэн төлж худалдан авсан юм. Гэтэл өнөөдрийг болтол тухайн автомашины дулаан зогсоолын гэрчилгээг гаргаж өгөхгүй өнөөдөр маргааш гэсээр иргэн намайг хохироож ирлээ. Утсаар холбогдоход санаа зоволтгүй л гэдэг байсан. Сүүлд очиж уулзахад гаргаж өгнө гэж хэлсэн яг ямар шалтгаанаар миний гэрчилгээг гаргаж өгөхгүй байгааг ойлгохгүй байна. Иргэний хуулийн 110 дугаар 110.1 -д "Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно", 243 дугаар зүйлийн 243.1-д "...худалдагч нь эд хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлнэ", гэж тус тус зааснаар миний бие худалдан авсан автомашины дулаан зогсоолоо өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадахгүй байгаа тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. "Батсарай" ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөхгүй байгаа энэхүү үйлдэл нь иргэн миний эд хөрөнгө өмчлөх эрхийг ноцтой зөрчсөн буюу Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3-т "Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй" гэж заасныг шууд зөрчиж байна. Гэрээний агуулгын хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд тодорхой заасан хэлцлийг "Батсарай" ХХК-тай байгуулсны үндсэн дээр үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авсан бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасны дагуу иргэний эрх зүйн харилцаа үүссэн. Иймд Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1-д "Худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч, хэрэв эд хөрөнгө хэний ч эзэмшилд шилжээгүй байвал түрүүлж гэрээ хийсэн этгээд эзэмшилдээ шилжүүлэн авах давуу эрхтэй" гэж заасны дагуу Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.2, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг үндэслэн намайг*******,*******,*******,******* хотхоны 206 дугаар байрны 27 тоот 18 м.кв дулаан зогсоолын өмчлөгчөөр тогтоож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Батсарай ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 990 тоот 5 талт Хамтран ажиллах нэмэлт гэрээний дагуу /тус хуулийн этгээдийн Гүйцэтгэх захирал, хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгч нь хамтран хариуцагч болно./******* хотхоны 4 болон 5 блок 2 орон сууцны барилгыг барьж ашиглалтад оруулаад тус гэрээний А болох Монгол Улсын 940 м.кв талбай бүхий орон сууц болон 1 ш дулаан зогсоол өгөх үүргийг хүлээсэн. Тус гэрээий дагуу өөрт бий болсон Д тал буюу-с орон сууц дулаан зогсоолыг хүлээн авах шаардах эрхийг Монгол Улсын иргэн нь хариуцагч шилжүүлж, нь 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Орон сууц өмчлүүлэх гэрээ буюу шинээр бий болсон үл хөдлөх хөрөнгийг хэсгээр өмчлөх тохиролцоог бичгээр үйлдэж баталгаажуулсан. Тус 17/15 тоот гэрээний Хавсралт №-2р маргааны зүйл болоод буй Дулаан зогсоолыг -ийн зүгээс шилжүүлэн өгөхөөр харилцан тохиролцсон. Улмаар хариуцагч 2021 оны 8-р сарын 24-ний тус маргаан бүхий хөрөнгийг Монгол Улсын иргэн д шилжүүлэн өгөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан ба гэрээний хариу төлбөрийн зориулалтаар 20,000,000 /хорин сая/ төгрөгийн өөрийн нэгдлийн оролцогч байгууллагын кассаар дамжуулан хүлээн авсан үйл баримттай ямар нэг маргаангүй болно. Гэрээ байгуулсны дараагаар дулаан зогсоолын эзэмшил ашиглалтыг бодитоор нэхэмжлэгч талд шилжүүлэн өгсөн ба өнгөрсөн бүх хугацаанд нэхэмжлэгч эзэмшиж ашигласаар өнөөдрийг хүрсэн нөхцөл байдалтай байгаа болно. Манай байгууллага хүчин төгөлдөр шаардах эрхийнхээ дагуу-д удаа дараа хандаж тус дулаан зогсоолийн гэрчилгээг гийн нэр дээр гаргаж өгөх талаар мэдэгдэж шаардаж байсан ч бидэнд мэдэгдэлгүй эрхийн доголдолтой тус зогсоол дээр гэрчилгээ гаргаж, улмаар гуравдагч этгээдэд барьцаалсан залилангийн шинжтэй үйлдлийг гаргаснаар өнөөдрийн маргаан бүхий нөхцөл байдал бий болоод байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж-ийн дулаан зогсоолын гэрчилгээг гийн нэр дээр гаргаж өгөхгүй байгаа эс үйлдэхгүй хууль бус болохыг тогтоож.ын нэр дээр бүртгэлтэй байгаа дулаан зогсоолын өмчлөгчөөр г тогтоож, гуравдагч этгээд "Ачит капитал" ББСБ-ийн барьцаанаас чөлөөлүүлж маргаан бүхий хөрөнгийн эрхийн доголдлыг арилгах арга хэмжээ авахыгт даалгаж талуудын хооронд үүсээд буй эрх зүйн маргааныг хуульд нийцүүлэн шийдвэрлэж өгөхийг хүсье. Хариуцагч Батсарай ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байна” гэжээ.
Хариуцагч нь шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй байна.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Манай ББСБ нь 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр зээлдэгч хүсэлтийн дагуу 241,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүү тохиролцон ЗГ-2020/28 дугаар зээлийн гэрээг байгуулсан. Энэхүү зээлийн гэрээний барьцаа хөрөнгөөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дарь эх, 52 а байр, 401 тоот, 433,16 м.кв үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. 2021 оны 06 сарын 30-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дуусах үед, зээлдэгч нь зээлийн гэрээний хугацааг дахин 6 сараар сунгах хүсэлт гаргаж, тус хүсэлтийн дагуу гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж, хугацааг 6 сараар сунгасан. Хугацаа сунгасны дараа буюу 2021 оны 09 сарын 20-ны өдөр нэхэмжлэгч,А нь зээлийн барьцаа хөрөнгийг солиулах хүсэлтийг гаргасан. Энэхүү хүсэлтийг нь хүлээн авч, 2021 оны 09 сарын 20-ны өдөр барьцаалагч болохтай 2021/01 дугаартай барьцааны гэрээг байгуулсан. Энэхүү барьцаа хөрөнгө нь дуусаагүй барилгын гэрчилгээтэй байсан. Тус хөрөнгө нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн*******,*******, Зайсан, 206/01 тоот хаяг байршилтай, 3333,25 м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө байсан. Энэхүү хөрөнгийн өмчлөгчөөр овогтой бүртгэгдсэн юм. Иргэний хуульд заасны дагуу үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд тусгагдсан өмчлөгч нь энэхүү хөрөнгийн жинхэнэ өмчлөгч бөгөөд тус бүртгэлийг нь үнэн зөв гэж үздэг. Иймээс манай ББСБ нь тус бүртгэлийг шалгаж, гуравдагч этгээдийн эрх байгаагүй тул барьцаа хөрөнгөөр бүртгэж, зээлийн гэрээний барьцаа хөрөнгөөр хүлээн авсан. Харин энэ барьцаа хөрөнгө нь хариуцагч Батсарай ХХК-ийн өмчлөлийн хөрөнгө биш юм. Манай барьцаа хөрөнгө нь энэхүү маргаантай хамааралгүй. Учир нь нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ хариуцагчаар татсан. энэхүү барьцаа хөрөнгийн хамтран өмчлөгч биш, барьцаа хөрөнгийн өмчлөгч нь тус компанийн хувьцаа эзэмшигч биш. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлд дурдсан хариуцагч хуулийн этгээд нь барьцаа хөрөнгөтэй огт холбоогүй. Харин нэхэмжлэлд дурдсанаар 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр "Дулаан зогсоол худалдах, худалдан авах гэрээ"-г байгуулж, төлбөрийг бүрэн төлсөн байна. Гэхдээ үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нь Иргэний хуулийн 109 ба 110 дугаар зүйлд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсдэг. Гэтэл нэхэмжлэгч нь гэрээ байгуулж, төлбөр төлсөн боловч урьдчилсан тэмдэглэгээ, эсхүл улсын бүртгэлд бүртгүүлсэн баримт байхгүй юм. Харин манай компани нь 2021 оны 09 дүгээр сарын 21 өдөр барьцаа хөрөнгийг улсын бүртгэлд зохих ёсоор бүртгүүлсэн. Энэ агуулгаар үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхүүд нь хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх олж авахаас ялгаатай тул тэргүүн ээлжинд манай барьцааны эрх хамгаалагдах ёстой. Шүүхээс хариуцагчийг зөв тодорхойлсон эсэхийг анхаарах хэрэгтэй байна. Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлдээ гэрээ байгуулсан гэж байгаа боловч гэрээний төлбөр болох 20,000,000 төгрөгийг кассын орлогын баримтаар бол "Ди Жи Би" ХХК-д, банкны бэлэн бус баримтаар овогтой гэх иргэний тоот дансанд төлжээ. Гэтэл гэрээнд гуравдагч этгээдийн дансанд төлөх тухай, төлбөрийн үүргийг гуравдагч этгээдэд шилжүүлэх тухай тохиролцоогүй байна. Иймээс нэхэмжлэгч нь хариуцагчаа буруу тодорхойлсон, маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчтэй гэрээ байгуулаагүй, гэрээгээ улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, гийн иргэний үнэмлэхийн хуулбар, Дулаан зогсоол худалдах, худалдан авах гэрээ, кассын орлогын баримт, Хаан банк ХК-ийн дансны хуулга, 2024.09.11-ний өдрийн 0813 дугаартай итгэмжлэл зэргийг ирүүлсэн.
Хариуцагч Батсарай ХХК-аас 2024.05.16-ны өдрийн 24/56 дугаартай итгэмжлэл, 2024.11.01-ний өдрийн 24/141 дугаартай итгэмжлэл, 2024.11.28-ны өдрийн 24/150 дугаартай итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 990 дугаартай хамтран ажиллах нэмэлт гэрээ, 2017.11.09-ний өдрийн 17/15 дугаартай орон сууц өмчлүүлэх гэрээ, PEACE VILLAGE хотхоны үл хөдлөх байрны жагсаалт, дулаан зогсоол өмчлүүлэх нэмэлт гэрээ, В2 давхрын технологийн байгуулалтын зураг,-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргийг ирүүлсэн.
Хариуцагчаас 2024.12.05-ны өдрийн 2375 дугаартай итгэмжлэл, ирүүлсэн.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд -аас 2024.07.23-ны өдрийн 2024/78 дугаартай итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, зээлдэгчийн анкет, иргэний үнэмлэхийн хуулбар, зээл хүсэх тухай хүсэлт, зээлийн гүйлгээ хийх 2020.06.30-ны өдрийн шийдвэр, зээлийн гүйлгээ хийх 2020.07.01-ний өдрийн шийдвэр, 2020.06.30-ны өдрийн ЗГ2020/28 дугаартай зээлийн гэрээ, зээлийн төлбөр, хүүг төлөх хуваарь, 2020.06.30-ны өдрийн ипотекийн гэрээ, хүсэлт, 2021.09.20-ны өдрийн 2021/01 дугаартай ипотекийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хүү тооцооллын хүснэгт зэргийг ирүүлсэн.
Шүүхээс Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.06.10-ны өдрийн 183/ШЗ2024/13187 дугаартай захирамжийн дагуу Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс 2024.06.25-ны өдрийн 784 тоот албан бичиг, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, Улаанбаатар хотын банкны орлогын мэдүүлэг, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хуулбар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Дотоодын шилжүүлгийн маягт, Ачит капитал ББСБ-ийн 2021.09.20-ны өдрийн 2021/66 дугаартай албан бичиг, Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2021.06.30-ны №ЗГ-2021/28 дугаартай гэрээ, 2021.09.20-ны өдрийн №2021/01 дугаартай Ипотекийн гэрээний хуулбарыг гаргуулан авсан.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч нь хариуцагч Батсарай ХХК, хариуцагчт холбогдуулан автомашины дулаан зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлага гаргасан.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, тайлбар гаргасан.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
3.1. Хариуцагч Батсарай ХХК болон-тай 2017 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр “Орон сууц өмчлүүлэх гэрээ” байгуулж, ““Peace village” орон сууцны 4 дүгээр блок буюу 206/2, 5 дугаар блок буюу 206/1 тоот барилгаас нийт 775.4 мкв бүхий үл хөдлөх эд хөрөнгийг, гэрээний хавсралтаар тус барилгын В1 давхарын №27 тоот дулаан зогсоолыг шилжүүлэн авахаар тохиролцжээ.(хавтаст хэргийн 106 – 115 дахь тал)
3.2. Хан-Уул дүүргийн*******,*******, Зайсан /17020/ 206/1 тоот хаягт байршилтай, 3,333.25 мкв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай, 80%-ийн гүйцэтгэлтэй, улсын бүртгэлийн Ү-2206044490 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2017 оны 12 дугаар сарын 11-ны өдөр бүртгэгдсэн байна.(хавтаст хэргийн 29, 35, 74 дахь тал)
3.3. Нэхэмжлэгч нь хариуцагч , Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн*******, Зайсан*******ны “Peace village” хотхоны 206 байрны 27 тоот хаягт байрлах 18 мкв талбайтай, Автомашины дулаан зогсоолыг худалдан авахаар тохиролцон, 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр “Дулаан зогсоол худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан байна.(хавтаст хэргийн 5-11 дахь тал)
3.4. 2021.08.24-ний өдөр Кассын орлогын баримтаар Батсарай ХХК-ийн санхүүд 20,000,000 төгрөгийг “Peace villa 206 байрны 27 тоот автомашины зогсоолын төлбөр” гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн байна.(хавтаст хэргийн 12 дахь тал)
3.5. Хариуцагч нь -тай 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр № 2021/01 дугаартай Ипотекийн гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн*******,*******, Зайсан /17020/ 206/1 тоот хаягт байршилтай, 3,333.25 мкв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай, 80%-ийн гүйцэтгэлтэй, улсын бүртгэлийн Ү-2206044490 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байна. (хавтаст хэргийн 29, 72 - 73 дахь тал)
3.6. Зохигчид 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр “Дулаан зогсоол худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдсан, авто зогсоолын үнэ төлөгдсөн тухайд, авто зогсоол нь нэхэмжлэгчийн эзэмшилд байгаа тухайд маргаангүй.
Харин авто зогсоолын өмчлөх эрхийг д шилжүүлээгүй тухайд маргаантай.
4. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дахь хэсэгт “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.
Нэхэмжлэгч болон хариуцагч Батсарай ХХК нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх тул нэхэмжлэгч нь гэрээний үүргийг гүйцэтгэхийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.
5. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт “Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ” гэж заасан.
Мөн талуудын хооронд байгуулсан гэрээний 2.7-д “Энэ гэрээний 1.8-д заасан төлбөрийг Худалдан авагч тал нь Худалдагч талд гэрээний дагуу бүрэн төлсөн тохиолдолд уг дулаан зогсоолыг холбогдох бичиг баримтын хамтаар энэ гэрээнд заасан журмын дагуу Худалдан авагчийн өмчлөлд шилжүүлнэ”, 3.3-т “Худалдагчийн дансанд 100% төлбөр орж ирсэнээр 2.7-д заагдсанаар өмчлөх эрхийг Худалдан авагч талд шилжүүлнэ.” гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч нь автомашины зогсоолыг 2021 оны 8 дугаар сарын 24-нд бүрэн төлсөн, хариуцагч нэхэмжлэгчийн өмчлөх эрхтэй болохыг хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэгч г*******,*******,*******, Зайсан /17020/ 206/1 дүгээр байрны 27 тоот 18 м.кв талбайтай автомашины дулааны зогсоолын өмчлөгчөөр тогтоох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
6. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцсон болно.
7. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаснаар 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн №2021/01 дугаартай Ипотекийн гэрээний гэрээний хүчин төгөлдөр байдалд болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд эрх, ашигт сөргөөр нөлөөлөхгүй.
Учир нь Батсарай ХХК болон нарын хооронд байгуулагдсан 2017 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн “Орон сууц өмчлүүлэх гэрээ”, 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн “Дулаан зогсоол худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдсанаас хойш 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хариуцагч нь -тай Ипотекийн гэрээ байгуулсан байх боловч үл хөдлөх эд хөрөнгийг хэлцлийн үндсэн дээр барьцаалж буй нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн этгээдээс өөр этгээд тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхтэй эсэхийг тодруулах, шалгах үүрэггүй тул 2017 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн “Орон сууц өмчлүүлэх гэрээ”-ний талаар мэдэгдээгүйын эс үйлдэхүйн эрх зүйн үр дагаврыг гуравдагч этгээд хүлээхгүй.
8. Шүүхээс хариуцагчын итгэмжлэгдсэн төлөөлөгч 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 14 цаг 30 минутад товлосон шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2-т заасны дагуу хариуцагчид мэдэгдсэн. Шүүх хурлын тов мэдэгдэхээр 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дугаарын утас руу залгаж мэдэгдэхэд “За, ойлголоо” гэсэн байх тул хэрэгт авагдсан баримтын хүрээнд хариуцагчын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.
9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас хувь тэнцүүлэн 257,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч г*******,*******,*******, Зайсан /17020/ 206/1 дүгээр байрны 27 тоот 18 м.кв автомашины дулааны зогсоолын өмчлөгчөөр тогтоосугай.
2. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.5 дахь хэсэгт заасныг баримтлан, Хан-Уул дүүрэг,*******,*******,******* хотхоны 206/1 дүгээр байрны 27 тоот 18 м.кв автомашины дулааны зогсоолын өмчлөгчөөр Тосон сүмбэр овогт ******* /*******/-г бүртгэхийг Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Батсарай ХХК-аас 128,975 төгрөг, хариуцагч нараас 128,975 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОТГОНБАЯР