Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 69

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Улсын яллагч: С.Мөнхтулга,

Шүүгдэгч: Ч.А,

Шүүгдэгч: Г.Д,

Шүүгдэгч Ч.А өмгөөлөгч: И.Оюунгэрэл,

Шүүгдэгч Г.Д өмгөөлөгч: Ц.Баярмаа,

Нарийн бичгийн дарга: П.Цэнднасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Мөнхтулгаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ч.А, шүүгдэгч Г.Д нарт холбогдох эрүүгийн 1828000080025 дугаартай нэг хавтас хэргийг 2018 оны 03 дугаар сарын 19-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

                       Шүүгдэгч Ч.А, шүүгдэгч Г.Д нар нь бүлэглэн, ява-150 маркийн мотоцикль ашиглаж, 2017 оны 12 дугаар сарын 30-ны шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг, Нисэхийн 8-01 тоот хашаанд байрлах пин болон гражнаас эд зүйл хулгайлан авч, иргэн Д.Ж130.000 төгрөгийн хохирол учруулахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

                       Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 23 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг Нисэхийн 8-01 тоот хохирогч Д. хашаанд байх баруун граж, пингийн хаалганы цоожийг  шүүгдэгч Ч.Амгаланбаатар төмрөөр эвдэн дотроос нь 40 литрийн бидон, 10 литрийн бидон, Эрдэнэт хивс 1х180 см, Эрдэнэт хивс 120х180 см хэмжээтэй 2 ширхэг хивс, дугуй хийлдэг насос, төмрийн хөрөө, аккумлятор цэнэглэгч багаж, модон тагш зэргийг хулгайлан шүүгдэгч дамжуулан гаргах, хулгайлсан эд зүйлийг хашааны зүүн талд тавих зэргээр гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгч Ч нар нь тухайн гэмт хэргийг үйлдэхдээ ява-150 маркийн мотоцикль ашигласан байх ба тухайн мотоциклийг хэргийн газарт зориудаар унаж очиж бусдын анхаарлыг татахгүй байх зорилго агуулан Петровис колонкийн зүүн талын айлын хашааны гадна орхин явганаар хэргийн газарт очсон болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Ч. нар шунахай сэдэлттэй шууд санаатай гэмт хэрэг үйлдсэн боловч тэдний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг туйлдаа хүрээгүй тул гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж үзнэ.

Шүүгдэгч Ч. өмгөөлөгч Ц.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ... “Нийгэмд аюултай үйлдэл эс үйлдэхүй байна уу, үгүй юу? гэдгийг анхааран үзэх нь зүйтэй. Зургаан шинж дурдаж яллах дүгнэлт үйлдсэн. Бүлэглэн гүйцэтгэх гэдгийг хуульчилж өгсөн. Хоёр гэдгийг хуульчилж зааж өгсөн. Субъектив санаа зорилгоор нэгдэж байж бүлэглэн болно. Миний үйлчлүүлэгч тухайн байдлыг хэлээд байдаг. Гэрчээр хууль сануулаад тухайн болсон явдлын талаар асуудаг. Үнэхээр энэ хүн рүү утсаар яриад хөдөө явах зорилготой очсон гэдгээ хэлдэг. Бүлэглэн гэдэг үйлдэл дээр ямар идэвхтэй үйлдэл хийгээд байна вэ? Эхний мэдүүлэг адилхан байдаг. Яллагдагчаар байцаахад 76, 79 дүгээр хуудсанд авагдсан мэдүүлэг байдаг. Энэ мэдүүлэгт Ч.Амгаланбаатар эрс, тэс мэдүүлэг өгөөд явчихсан байдаг. Энэ нь нэг талдаа эргэлзээ төрүүлэхээр байдаг. Гэрчүүдийн мэдүүлэг хэргийн газрын үзлэгээр тодорхойлогдож байна гэж хэлж байна. Миний үйлчлүүлэгчийн идэвхтэй үйлдлийг нотлоогүй. Г.Давааням өнөөдөр ямар идэвхтэй үйлдэл хийж байсан идэвхтэй үйлдэл биш. Учрах саадыг арилах зорилгоор машин механизм ашиглаагүй. Хулгайлах гээд завдсан эд хөрөнгийг ямар нэгэн байдлаар ашиглаагүй. Яллах эрх зүйн үндэслэл байхгүй байна. Бүлэглэсэн үйлдэл байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй гэж заасан. Давхар нотолж байгаа эсэх нь эргэлзээ төрүүлэхүйц байна. Нөгөө талаас хангалттай тогтоогдоогүй байна гэж үзэж байна. Гэмт хэргийг яг хэн үйлдээд байгаа нь тодорхойгүй. Хоорондоо зөрчилтэй мэдүүлэг өгөөд байна. Гэмт хэргийн сэдэлт зорилго тодорхой бус байна. Гэмт хэрэг үйлдэхэд шалтгаалсан шалтгаан нөхцөл юу байсан нь тодорхойгүй байна. Иймээс миний үйлчлүүлэгчийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Миний үйлчлүүлэгч гэм буруугүй байна гэсэн дүгнэлттэй байна” гэснийг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

Хэдийгээр шүүгдэгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан Мэдүүлэг өгөх, татгалзах эрхийн хүрээнд хэргийн байдлыг нотлох үүргийг хүлээхгүй боловч мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 2-д зааснаар сэжигтэн, яллагдагчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй гэжээ. Эрүүгийн хэрэгт цугларсан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл /хх-6 дугаар хуудас/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-7 хуудас/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-9-15 хуудас/, хохирогч Д.Ж мэдүүлэг /хх-33-34 хуудас/, гэрч Ч.Насантогтохын мэдүүлэг /хх-44 хуудас/, яллагдагч Чм нарын харилцан гэрчилсэн мэдүүлэг /хх-69-70, 74-75 хуудас/ зэрэг нь шүүгдэгч нарын үйлдлийг хангалттай нотлон нотлох баримт байх тул өмгөөлөгч Ц.Баярмаагийн гаргасан шүүгдэгч Г. гэм буруугүй гэх дүгнэлтийг няцааж байна.

 Шүүгдэгч Ч.нар нь бүлэглэн, машин механизм ашиглаж, тусгайлан хамгаалагдсан агуулахад нэвтэрч бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

Хохирогч Д. мөрдөн байцаалтын шатан өгсөн:... “2017 оны 12 сарын 30-ны 23 цагийн үед манай хашааны урд хашааны хүн миний утас руу залгаад та нар хашаанаасаа ирж юм авч байгаа юм уу гэсэн. Тэгэхээр нь үгүй ээ гэсэн чинь тэгвэл танай хашаан дотор хүмүүс яваад зүүн хашаан дээгүүр чинь юм давуулж шидээд байна гражны чинь хаалга үүд онгойлгоод байна, хашгирсан чинь үл тоосон шинжтэй байгаад байна гэсэн. Тэгээд би шууд цагдаа руу мэдэгдээд би гэрээс хувцасаа өмсөөд гараад очсон. Тэгсэн чинь цагдаа нар ирээд барьчихсан байж байсан. Тэгээд би хашаа руугаа цагдаатай цуг орж үзэхэд баруун гражны үүд онгорхой, зүүн гражны үүдэнд хоёр хивс гаргаж тавьсан байсан, жорлонгийн хажууд 40 литрийн бидон дотор нь төмрийн хөрөө модон тагш дугуй хийлэгч зэргийг хийж тавьсан байсан. Хашааны гадаа зүүн талд 10 литрийн бидон гаргаж тавьсан байсан мөн аккумлятор цэнэглэдэг багажыг гаргаж тавьсан байсан. Тэгээд баруун пингийн ард талд молдокны савыг гаргаж тавьсан байсан....баруун талын цэнхэр өнгийн төмөр пингийн хаалганы цоож цуургыг эвдэлчихсэн байсан. Мөн хашааны баруун талд байдаг пингийн цоожийг эвдээд дрильний хайрцагыг пингийн хойд талд нь тавьчихсан байсан. Би маргааш өглөө нөхөртэйгөө ярихад намайг сейфээ үзсэн үү гэхэд би тухайн үед анзаараагүй юм байна мэдэхгүй байна гэж хэлсэн. Би тэгээд маргааш нь хашаандаа очоод баруун талын пинд байсан сейфээ үзэхэд байхгүй байсан. Нөхөр бид хоёр 2017 оны 12 дугаар сарын 24-нд хашаандаа ирж жижиг гражны хажуу талын пингээс мах авсан....Саарал өнгийн багцаагаар бол 80x60 харьцаатай төмөр сейф байсан их л хүнд байдаг нөхөр бид хоёр дамнаж өргөдөг байсан, доороо дөрвөн хөлтэй хуучин сейф байсан. Дотор нь байсан дунд гарын хуучин цагийн мөнгөн аяга байсан. Ямар нэгэн содон тэмдэг байхгүй Сэврэй хийцийн аяга байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34, 36-37 дугаар хуудас/,

Гэрч А.Наранбаатар хохирогч Д. нар мөрдөн байцаалтын шатанд нүүрэлдүүлж авсан мэдүүлэгт: “Гэрч А.Наранбаатараас: Молдок тухайн үед байгаагүй молдокны хайрцаг байсан. Сейф тухайн үед харагдаагүй. Хохирогч Д.Жаргалмаагаас: Молдок тухайн үед байгаагүй хайрцаг нь пингийн хойд талд байсан. Сейфээ бол анзаарч хараагүй. Гэрч А.Наранбаатараас: Жорлонгийн хажууд 40 литрийн бидон төмрийн хөрөө хар цүнхтэй эд зүйл тагш баруун пингийн хойд талд молдокны хайрцаг зүүн хойд талын гражны үүдэнд хоёр хив, хашааны гадаа 10 литрийн бидон аккумлятор цэнэглэгч эд зүйлүүд байсан. Хохирогч Д.Жаргалмаагаас: Баруун пингийн хойд талд молдокны хайрцаг зүүн гражны үүдэнд хоёр хивс, жорлонгийн зүүн талд 40 литрийн бидон, бидон дотор төмрийн хөрөө модон аяга дугуй хийлэгч эдгээр зүйлс хашаан дотор байсан. Хашааны гадаа 10 литрийн бидон аккумлятор цэнэглэгч эдгээр зүйлс байсан. Нөхөр бид хоёроос өөр хүн пинд сейф байдгыг мэдэхгүй. Ер нь бол манай ах дүү нар сейф байдгыг сайн мэднэ. Ямар ч байсан бид нар очиж аваагүй Тэр хоёр хүн өмнө нь ирээд авсан юм боловуу гэж бодоод байгаа. 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр хашаандаа очиход молдок зүүн гражны урд тавиатай байсан тэгэхээр тэр хоёр хүн л авсан гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/

Гэрч А.Наранбаатар мөрдөн байцаалтын шатанд өгсөн... “...уг хашааны хойд хашааг хоёр хүн давж байхыг хараад бид хоёр араас нь явган хөөж барьчихаад байж байхад Галбадрах араас машинтайгаа хүрээд ирсэн. Тэгээд үл таних хоёр хүнийг машиндаа суулгаад байж байтал уг хашааны эзэн нь гэх эмэгтэй ирээд манай хашаанаас энэ хоёр залуу хулгай хийсэн байна. Урд айлын хүн надад хэлсэн гэж байсан. Бид хоёр зугтаасан хоёр хүнийг машиндаа суулгаад хашааны эзэн болох эмэгтэйтэй хамт хашаанд нь очиход граж нь онгорхой, гражын үүдэнд хоёр хивс гаргаж тавьсан, бие засах газрын хажууд 40 литрийн усны сав, усны саван дотор хөрөө, аяга таваг гэх мэд зүйлүүд хийгээд тавьчихсан байсан. Тэгээд хулгай хийсэн гэх хоёр хүнийг цагдаагийн газарт авчирсан” гэх мэдүүлэг /хх-ийн 42 дугаар хуудас/

Гэрч Г.Галбадрах мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...”...уг хашааны хойд хашааг хоёр хүн давж байхыг хараад ахлах ахлагч А.Наранбаатар араас нь явган хөөгөөд барьчихаад байж байхад би араас нь машинтайгаа очсон. Тэгээд үл таних хоёр хүнийг машиндаа суулгаад уг хашааны урд талд хаалгыг шахаж зогссон. Тэгээд байж байтал уг хашааны эзэн нь гэх эмэгтэй ирээд ахлах ахлагч А.Наранбаатартай уулзаад хамт хашааруу орсон” гэх мэдүүлэг /хх-ийн 43 дугаар хуудас/

Гэрч Т.Насантогтох мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... “2017 оны 12 сарын 30-ны 23 цагийн үед гэртээ байж байх үед манай гэрийн хойд талд юм нүдээд байгаа юм шиг чимээ гараад байхаар би гэрээсээ гараад харахад манай гэрийн хойд хашаанд хоёр хүн орчихсон граж, пингийн хаалгуудыг нь нээчихсэн юм аваад гаргаж тавиад байх шиг байсан. Тэгээд би хойд хашааны эзэн рүү нь залгаад танай хашаан дотор хоёр хүн пин гражийг чинь онгойлгосон хулгай хийгээд байх шиг байна танайхаас хүмүүс ирж юм авч байгаа юмуу гэсэн. Тэгсэн хойд хашааны эмэгтэй манайхнаас хүн очих ёсгүй дээ за би одоо яваад очъё гэсэн. Тэгээд нилээн байж байгаад би эргүүлээд хойд хашааны эзэн рүү залгахад цагдааруу дуудлага өгсөн байгаа одоо би өөрөө очлоо гэсэн. Нэг жилийн өмнө байх энэ айлын хашаанд хулгай орж байсан гэж сонсож байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар хуудас/

Гэрч Г.Отгон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... “Ойролцогоор 2012 онд байх Амгаланбаатарыг шоронгоос гарч ирсэн жил Өмнөговь аймгийн Худалдааны төвд байдаг мотоцикль зардаг Бат-Өлзий гэдэг хүнээс 1 сая 200.000 төгрөгөөр худалдан авч Амгаланбаатарт өгсөн. Цэнхэр өнгийн ява маркийн мотоцикль байсан улсын дугаарыг нь Амгаланбаатар өөрөө авсан. Би Амгаланбаатарт худалдаж авч өгсөн. Одоо энэ мотоцикль Амгаланбаатарын өөрийн өмч болсон учир энэ хүн захиран зарцуулах эрх байгаа. Нэг удаа хулгайн хэргээр яваад ирснийг мэдэх юм байна. Эхтэйгээ хамт амьдардаг юм. Зан аашийн хувьд гайгүй хүн байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 46 дугаар хуудас/

Яллагдагч Г.Дмөрдөн байцаалтын шатанд өгсөн...2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг болох Их уулын 26-4 тоотод байх гэртээ байж байхад Амгаланбаатар над руу утсаар залгаад “хөдөө явах гэсэн юм хамт яваад ирээч” гэхээр би хүрээд ирээ гэж хэлсэн. Тэгээд удалгүй Амгаланбаатар ява маркийн мотоциклиор ганцаараа манайд ирсэн. Тэгээд бид хоёр ява маркийн мотоциклиор нь сундлаад манай гэрээс зүүн тийшээ явж байгаад манай зүүн талын засмалын баруун талд нэг хашааны хажууд зогстол Амгаланбаатар Сэнгүүр нэртэй 2 литр пиво өврөөсөө гаргаж ирэхээр бид хоёр тэр пивийг хувааж уучихаад байж байтал Амгаланбаатар энд нэг манай ахын нэг таньдаг хашаа байгаа очоод юм аваад хөдөө явъя гэж хэлсэн. Тэгээд Амгаланбаатарын араар сандлаад тэр нөгөө амбаар ухсан хашааны зүүн талд очоод мотоциклио тавиад бид хоёр тэр айлын хашааны хаалгаар нь алхаж орсон. Тэгээд бид хоёр хашаан дотор нь ороод хашааны зүүн талд нь байсан жижиг төмөр амбаарын үүдэнд нь очоод Амгаланбаатар ханцуйнаасаа нэг гадас шиг жижиг төмөр гаргаж ирээд цоожийг хөшиж эвдээд онгойлгосон. Тэгээд дотроос Амаланбаатар 10 литрийн хөнгөн цагаан бидон 1 ширхэг, мөн 40 литрийн хөнгөн цагаан бидон 1 ширхэг, дугуй хийлдэг машины цахилгаан нацос 1 ширхэг гаргаж ирэхээр би тэр хэдийг авч яваад хашааны зүүн талд нь аваачиж тавьсан. Тэгээд буцаад очсон чинь яагаан өнгийн хаалгатай гранны цоожийг нь төмрөөрөө хөшиж онгойлгоод дотроос нь 2 ширхэг хивс гаргасан. Тэгээд байж байтал цагдаагийн машинтай хүмүүс ирээд хашааны зүүн талд зогстол Амгаланбаатар хашааны хойд талаар нь даваад явчихсан. Би тэгээд хашаан дотор нь зогсож байтал хашааны гадаа байгаа цагдаа намайг хашаан дээгүүр даваад гараад ир гэхээр би хашаа даваад цагдаа дээр очтол цагдаа нар бид хоёрыг гавлаад цагдаа дээр авчирсан” гэх мэдүүлэг /хх-ийн 74-75 дугаар хуудас/,

Яллагдагч Ч.Ар мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... “2017 оны 12 дугаар сарын 30-ны шөнө 21 цагийн үед байх би Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг болох Гурвансайхан 7-19 тоотод байдаг гэртээ ганцаараа байж байтал Давааням над руу утсаар ярьсан. Манай гэрт хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд өөрийн эзэмшлийн ява маркийн мотоциклиор Даваанямын гэрийн гадаа нь очсон. Тэгээд Давааням гэрээсээ гарч ирэхээр би хаашаа явах гэж байгаа юм гэхэд Давааням “зүүн тийшээ явъя" гээд миний араар сундалсан. Бид хоёр гэрийн зүүн талд байгаа засмалаар ороод зүүн тийшээ эргээд Шатахуун түгээх станцын хойгуур яваад тэгээд тэр айлын зүүн хашааны баруун талд нь мотоциклио тавьсан. Тэгээд замдаа дэлүүрээс авсан 2 литр 500 граммын Сэнгүүр нэртэй пивийг тэр айлын зүүн талд нь Давааням бид хоёр хувааж уучихаад тэр айлын хашаа руу Давааням бид хоёр ороод цаашаа яваад хашааны зүүн хойд талд нь байсан жижиг төмөр амбаарын хаалганы цоожийг хашаан дотор байсан хатуу төмрөөр цоожийг нь хөшиж гөжөөд эвдсэн. Тэгээд амбаар дотор нь ороход авчихаар зүйл байгаагүй. Тэгээд амбаарын хажуу талд байсан том амбаарын хаалгыг Давааням төмрөөр хөшөөд онгойлгоод бид хоёр тэр пинд ороод Давааням хоёр ширхэг хуйлаатай хоёр хивсийг авсан. Би мөн 40 литрийн бидон 1 ширхэг, 10 литрийн бидон 1 ширхэг зэргийг гаргаад зүүн урагшаа зөөж авчраад жорлонгийн ард талд тавьсан. Тэгээд цагдаагийн машинтай хүмүүс ирэхээр би сандраад хашааны хойгуур давсан чинь цагдаад баригдсан. Тэгээд Даваанямыг цагдаа нар авчраад машинд суулгасан. Давааням намайг уруу татаад тэр танихгүй эзэнгүй айлд очоод би жижиг пингийн цоожийг нарийхан төмрөөр хөшиж цоожийг эвдсэн. Би тэр пингийн цоожийг эвдээд дотроос юм авах гэж байсан. Миний эзэмшлийн ява маркийн мотоцикль байгаа юм”гэх мэдүүлэг /хх-ийн 76-77 дугаар хуудас/,

Шүүгдэгч Г.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай ахын хашаа гэж хэлсэн. Өөрөө цоожийг нь онгойлгоод орсон. Надад хулгай хийх зорилго байгаагүй. Хулгай хийх гэж байгааг мэдээгүй. Цоож эвдсэн гээд байгаа. Гаргаж тавьсан юмнууд 2 хивс гаргаад тавьсан. Дугуй хийлдэг ноцас байсан. Удалгүй цагдаа ирсэн. Дотор байгаа хүн хашаа даваад гараад ир гэхээр нь даваад гараад очсон.

Шүүгдэгч Ч.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Яллагдагчаар өгсөн мэдүүлэг үнэн.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06 дугаар хуудас/

Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд “уг хэргийн газраас цагаан өнгийн RED SUN гэсэн бичигтэй 1 ширхэг цоожыг мөн BR.DIY гэсэн бичигтэй 1 ширхэг цоожыг эд мөрийн баримтаар хураан авч үзлэгийг дуусгав” /хх-ийн 07-15 дугаар хуудас/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд “уг мотоцикль нь БНХАУ-д үйлдвэрлэгдсэн SUPER BENVI гэсэн бичигтэй цэнхэр өнгийн улсын дугааргүй, хуучин мотоцикль... мотоциклийн арлын дугаарыг шалгахад L6XPAB1A39C30024 гэсэн дугаартай байв. Моторын дугаарыг шалгахад 162FM11605010 гэсэн дугаартай байв” хх-ийн 17-19 дүгээр хуудас/

Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг “уг хаалгаар ороход хашааны зүүн хойд талын грашны урд талд цайвар ногоон өнгийн молдок багаж байх ба түүний зүүн талд гутлын мөрнүүд байв. Уг молдокыг грашны хаалга руу хэмжихэд 0.60 сантиметр байх ба молдокыг зүүн хаша руу хэмжихэд 1.20 сантиметр байв. Уг хэргийн газарт байсан гутлын мөрийг хойд талын грашны хаалга руу хэмжихэд  0.40 сантиметр байсан. Уг гутлын мөрийг зүүн талын хашаа руу хэмжихэд 0.80 сантиметр байсныг гэрэл зураг авч үзлэгийг дуусгав” /хх-ийн 21-23 дугаар хуудас/

Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол 2018.01.04-ний өдөр “БНХАУ-д үйлдвэрлэсэн Даюун маркийн цэнхэр өнгийн улсын дугааргүй, ява-150 мотоциклийг битүүмжлэв” /хх-ийн 26 дугаар хуудас/

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол 2017.12.31-ний өдөр “BR.DIY, RED SUN гэсэн бичигтэй 2 ширхэг цоожыг эд мөрийн бариматаар тооцов” /хх-ийн 30 дугаар хуудас/

Ашид билгүүн ХХК-ний 2018.01.05-ны өдрийн №154 дүгээр дүгнэлт “Монгол улсад орж ирсэн он тодорхойгүй Super benvi2150 маркийн мотоцикль 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 400000 төгрөгийн үнэлгээтэй байхыг тодорхойлов” /хх-ийн 50 дугаар хуудас/

Ашид билгүүн ХХК-ний 2018.01.03-ны өдрийн №151 дүгээр дүгнэлт “саарал өнгийн төмөр сейф 1 ширхэг 220000 төгрөг, Ноён Сэврэй хийцийн дунд гарын мөнгөн аяга 13 лан орсон 1 ширхэг 1000000 төгрөг, газар ухдаг молдок 1 ширхэг 250000 төгрөг, нийт 1470000 төгрөг” /хх-ийн 56 дугаар хуудас/

Ашид билгүүн ХХК-ний 2018.01.15-ны өдрийн №162 дугаар дүгнэлт “40 литрийн битон 1 ширхэг 40000, 10 литрийн битон 1 ширхэг 10000, эрдэнэт хивс 1х180 см 1 ширхэг 15000 төгрөг, дугуй хийлдэг цахилгаан нацос 1 ширхэг 10000, төмрийн хөрөө 1 ширхэг 15000, акумлятор цэнэглэдэг багаж 1 ширхэг 20000, модон тагш 1 ширхэг 5000, нийт 130000 төгрөг” /хх-ийн 61 дүгээр хуудас/зэрэг болно..

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч бэхжүүлсэн, нэр бүхий гэрч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаараалтай талаас нь үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууд дүгнэлт хийж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Ч.Ас 2017 оны 12 сарын 31-ны өдөр гэрчээр /хх-40 хуудас/, шүүгдэгч Г.Д2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэрчээр /хх-41 хуудас/ мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан бичиг мэдэхгүй бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй гэх үндэслэл тогтоогдсон байхад өмгөөлөгч оролцуулахгүй мэдүүлэг авсан зөрчилтэй байна. Иймд шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн дээрх мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй байх тухай прокурорын санал, шүүгдэгч нарын өмгөөлөгч хүсэлт гаргаагүй хэдий ч оролцогчийн хуульд заасан эрхийг зөрчиж мэдүүлэг авсан байх тул  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д нотлох баримтаар тооцохгүй байх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ч.А нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1,  3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар   яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

“Бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэдэг нь бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүр мөсөн, үнэ төлбөргүй, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдлийг хэлэх бөгөөд гэмт хэргийг хоёр түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэнийг  бүлэглэн гүйцэтгэх гэнэ гэж,  “Тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрсэн” гэдгийг “эд хөрөнгийг байнга буюу түр хадгалах зориулалттай байшин, пин, граж, амбаарыг” ойлгоно гэж, “Гэмт хэрэг  үйлдэхдээ машин механизм ашиглаж үйлдсэн” гэдэгт хүн, ачаа тээвэрлэхэд зориулагдсан бүх төрлийн автомашин, мотоцикль, трактор, өөрөө явагч машин механизмыг бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх түүнчлэн зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж ашигласан үйлдлийг тус тус ойлгох бөгөөд шүүгдэгч нарын үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

Иймд шүүгдэгч Ч. нарын үйлдэлд зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байх тул шүүгдэгч Ч нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 23 цагийн орчим тээврийн хэрэгсэл ашиглан Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг Нисэхийн 8-01 тоот байх хохирогч Д.Жэзэмшлийн хашаанд байх граж, пинд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.арын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан гэмт хэрэгт оногдуулах ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулахаар заасан байх тул шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хохирлын хэр хэмжээ, гэмт хэргээ төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч өмгөөлөгч И.Оюунгэрэл эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ...Хэрэгт миний үйлчлүүлэгчийн мотоциклийг битүүмжилсэн байгаа. Уг мотоцикль нь гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого биш учраас битүүмжлэх тогтоолыг хэрэгсэхгүй болгож ар гэрт нь олгож өгнө үү. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг хангах зорилгоор яллагдагч, шүүгдэгчийн эд хөрөнгийг шүүх, прокурорын шийдвэрээр битүүмжилнэ гэж заасан. Бусдад төлөх хохирол төлбөр байхгүй гэж учраас хөрөнгө орлого хураах үндэслэлгүй гэж үзэж байна. Заавал эд зүйлийг хураана гэсэн зохицуулалт биш. Учрах саадыг арилах зорилгоор гэж яллаад байна. Ямар нэгэн зорилгоор хулгайн үйлдэлдээ ашигласан нь тодорхойгүй байгаа учраас буцаан олгож өгнө үү. Тухайн тээврийн хэрэгслийг хойд эцэг нь Ч.Амгаланбаатарт авч өгсөн байдаг. Ч.Амгаланбаатарын нэр дээр бүртгэсэн зүйл байдаггүй. Хойд эцэг нь авч өгсөн байгаа учраас ар гэрт нь буцаан олгож өгнө үү” гэснийг шүүх хүлээн авах үндэслэлгүй болно. Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохиролд төлөхөд зарцуулна гэж заасан бөгөөд шүүгдэгч Ч. гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ява-150 маркийн улсын дугааргүй мотоцикль нь түүний өмчлөлийнх болох нь гэрч Г.Отгоны мэдүүлгээр тогтоогдсон тул хураан авах хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Д. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “төмөр сейф, молдок, Сэврэй хийцийн дунд гарын мөнгөн аяга алга болсон” гэж мэдүүлсэн тухай мэдүүлэгтэй холбогдуулан мөрдөн байцаах ажиллагаа явуулж 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 01 дугаартай прокурорын тогтоолоор яллагдагч нарын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

            Эрүүгийн 1828000080025 дугаартай хэргээс шүүгдэгч нарын хувийн байдлыг нотолсон дараах нотлох баримтуудыг:

Шүүгдэгч Г иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 83, 97 дугаар хуудас/

Шүүгдэг Чн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 84, 124 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч нарын талаархи мэдээлэл авах тогтоол, банкны байгууллагын тодорхойлолт /ш/ /хх-ийн 86-93 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Баруунсайханы 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт нь Баруунсайханы 22-28 тоотод ам бүл 1 оршин суудаг нь үнэн болно” /хх-ийн 96 дугаар хуудас/

Шүүгдэгч Г. ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 103 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч нарын талаархи мэдээлэл авах тогтоол, банкны байгууллагын тодорхойлол/ /хх-ийн 104-111 дугаар хуудас/

Шүүгдэгч Чн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/ хх-ийн 112 дугаар хуудас/ зэрэг болно.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн MR.D.I.Y гэх нэртэй мөнгөлөг өнгийн цоож 1 ширхэг, Red Sun гэх нэртэй цоож 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус Өмнөговь аймаг дахь шүүхийн Тамгын газарт шилжүүлж, 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ч.Амгаланбаатарын эзэмшлийн L6XPAB1A39C30024 арлын дугаартай, 400000 төгрөгний үнэ бүхий ява-150 маркийн мотоциклийг улсын орлогод оруулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ч.А нар нь бусдад төлөх төлбөргүй,  цагдан хоригдсон хоноггүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.