Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 702

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Д*******сүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А, нэхэмжлэгч П.С*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц нарыг оролцуулан иргэн П.С*******, Т.П нарын нэхэмжлэлтэй, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийв.

Нэхэмжлэгч: Пн С*******, Тн П

Хаяг: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Б, *******-******* тоот

Хариуцагч: Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар 

Хаяг: Сүхбаатар дүүрэг, Багатойруу, Засгийн газрын III байр, 1 давхар тоот 

Нэхэмжлэлийн шаардлага: Ш овогтой Я /РД:/-ийн нэр дээр бүртгэлтэй 00 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.С*******, Т.П нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б******* овогтой Д******* 2007 оны 6 дугаар сарын 27-ны өдөр өвчний улмаас 85 насандаа, Я овогтой Т 2007 оны ******* дүгээр сарын 19-ний өдөр зуурдаар нас барсан.

Баянгол дүүргийн тойргийн нотариатч 70 дугаартай П.М******* нь Иргэний хуулийн болон Нотариатын тухай хуулийг зөрчин талийгаач Б.Д*******, Я.Т нарын амьдарч байсан, одоо хүртэл уг сууцанд амьдарч байгаа Я.Тн хууль ёсны эхнэр болох П.С******* миний бие болон төрсөн үр хүүхдүүд болох Т.П, Т.Б******* биднийг байсаар байтал Ш.Ягийн нэр дээр өвлөх эрхийн гэрчилгээг олгосон байдаг.

Уг үйлдлийн улмаас Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1 дэх хэсэгт заасан хууль ёсоор өмчлөх эрх зөрчигдөн эхнэр П.С*******, хүү Т.П, охин Т.Б******* нарын эрх ашгийг ноцтой зөрчсөн эрх зүйн үр дагавар бий болгосон байна.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 6 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар 102/ШШ6/0*******12 тоот шүүгчийн захирамжаар Баянгол дүүргийн тойргийн нотариатч П.Мөнх-Эрдэнийн Ш.Яд олгосон 2009 оны 0******* дүгээр сарын 27-ны өдрийн 37 тоот өв залгамжлах эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл П.С******* би гаргасан байдаг. Нотариатч П.М******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн өөрөөр хэлбэл нотариатч М******* миний буруутай үйлдэл байсан гэдгийг хүлээн зөвшөөрч Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 6 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар 102/ШШ6/0*******12 тоот шүүгчийн захирамжаар Ш.Яд олгосон 2009 оны ******* дүгээр сарын 27-ны өдрийн 37 тоот өв залгамжлах эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгосон байдаг. Иймд Ш.Ягийн нэр дээр бүртгэлтэй 00 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны ******* дугаар байрны ******* тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг П.С*******, Т.П, Т.Б******* нарын нэр дээр олгохыг Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газарт даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Иргэн П.С*******, Т.П, Т.Б******* нарын нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна.

Баянгол дүүргийн 5 дугаар хороо ******* дугаар байрны ******* тоот орон сууцыг бүртгэхдээ Орон сууц хувьчлах товчооноос 1998 оны 5 дугаар сарын 12-ны өдөр бүртгэлд бүртгүүлэн Б.Д*******, Я.Т нарын өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Y-220503153******* дугаарт бүртгэсэн байна. 0 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 70 дугаар нотариатчийн гэрчилсэн 2009 оны ******* дүгээр сарын 27-ны өдрийн 37 тоот өв залгамжлах эрхийн гэрчилгээ, 0 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 6 тоот өвлөх эрхийн гэрчилгээ зэрэг нотлох баримтыг үндэслэн иргэн Ш.Ягийн өмчлөлд өмчлөх эрх шилжин бүртгэгдэн 000******* тоот гэрчилгээ олгосон байна. 

5 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 33 тоот тогтоол, өргөдөл зэргийг үндэслэн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ******* дугаар байр, ******* тоот болгон бүртгүүлж 00 тоот гэрчилгээг олгосон байна.

Энэхүү орон сууцны өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэхдээ Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 13, 1******* дүгээр зүйлүүдийг тус тус үндэслэн бүртгэсэн байна. Иймд иргэн Ш.Яд олгогдсон 00 тоот гэрчилгээ, Y-220503153******* тоот бүртгэлийг хүчингүй болгох хууль эрх зүйн үндэслэлгүй байна.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 6 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар 102/ШШ6/0*******12 тоот шүүгчийн захирамжаар Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 528.2, Нотариатын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн тойргийн нотариатч /тамганы дугаар 70/ П.Мөнх-Эрдэнийн 2009 оны ******* дүгээр сарын 27-ны өдөр Ш.Яд олгосон Я.Т, Б.Д******* нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Y-220503153******* дугаар бүртгэлтэй, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ******* дугаар байрны ******* тоот орон сууцыг өвлүүлсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож, 37 дугаартай Өв залгамжлах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Баянгол дүүргийн 20 дугаар хорооны ******* дугаар байрны ******* тоот Y-220503153******* дугаар бүртгэлтэй орон сууцны өмчлөгч миний эх Б.Д******* 85 насандаа 2007 оны 6 дугаар сарын 27-ны өдөр, миний хүү Я.Т 2007 оны ******* дүгээр сарын 19-ний өдөр зуурдаар нас барсан. Би 2009 оны ******* дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн нотариатчид хандаж орон сууцыг өв залгамжлах тухай ямар нэгэн хүсэлт гаргаагүй байсан. Гэтэл уг орон сууц дахин төлөвлөлтөд орох сургаар П.С******* нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1 дэх хэсэгт заасан хууль ёсоор өвлөх эрх зөрчигдсөн гэж маргалдаж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж 6 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар 102/ШШ6/0*******12 тоот шүүгчийн захирамжаар 2009 оны ******* дүгээр сарын 27-ны өдрийн 37 тоот өв залгамжлах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон.

 Гэтэл П.С******* нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Уг орон сууцны өмчлөх гэрчилгээг П.С*******, Т.П, Т.Б******* нарын нэр дээр болгож өгөхийг Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газарт даалгаж өгнө үү” гэсэн нэхэмжлэл гаргасан байна.

Иймд би дараах тайлбарыг гаргаж байна: Хэдийгээр өв залгамжлах эрхийн гэрчилгээ хүчингүй болсонтой холбогдож миний нэр дээр байгаа Y-220503153******* тоот улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгох гэж байгаа тул өмнөх гэрчилгээг сэргээж Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ******* дугаар байрны ******* тоот орон сууцны өмчлөгч Б.Д******* нь миний эх бөгөөд би цорын ганц өвлөгч тул Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт зааснаар миний эх Б.Д*******т оногдох 50 хувийг надад, миний хүү Я.Тд оногдох 50 хувиас ээж Ш.Я, эхнэр П.С*******, хүү Т.П, охин Т.Б******* нар хувь тэнцүү өвлөх хүсэлтэй байгаа тул өмнөх Б.Д*******, Я.Т нарын нэр дээрх үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг сэргээж өгөхийг Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газарт даалгаж өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд анх “Ш.Ягийн нэр дээр бүртгэлтэй 00 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны ******* дугаар байрны ******* тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг П.С*******, Т.П, Т.Б******* нарын нэр дээр олгохыг Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газарт даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Ш овогтой Я /РД:/-ийн нэр дээр бүртгэлтэй 00 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах” хэмээн тодруулсан тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэв.

Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ******* дугаар байр, ******* тоот Y-220503153******* дугаарт бүртгэлтэй орон сууцны өмчлөгч болох Б.Д*******, түүний зээ хүү Я.Т нар нь 2007 онд нас барсан бөгөөд тус орон сууц Б.Д*******ын охин Ш.Ягийн өмчлөлд шилжин 00 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон байна.

Маргаан бүхий орон сууцны өв залгамжлах эрхийн гэрчилгээ зөвхөн Б.Д*******ын нэр дээр гарч, түүнд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д “Дор дурдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй”, 520.1.1-д “нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх” гэж заасныг тус тус зөрчсөн байна. Иргэн Б.Д*******т оногдох өмчлөх эрхийг охин Ш.Яд нь өвлүүлэх нь зүйн хэрэг боловч иргэн Я.Тд оногдох өмчлөх эрхийг эхнэр П.С*******, хүү Т.П, охин Т.Б******* нарт өвлүүлэх нь зүйтэй байжээ. Нотариатч өв залгамжлах эрхийн гэрчилгээ олгохдоо Я.Тн эхнэр П.С*******, хүү Т.П, охин Т.Б******* нарын өвлөх эрхийг зөрчиж, өвөөс татгалзсан эсэхийг тодруулалгүйгээр иргэн Ш.Яд олгосон нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ. 

00 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ нь 2009 оны ******* дүгээр сарын 27-ны өдрийн 37 дугаартай “Өв залгамжлах эрхийн гэрчилгээ”-г үндэслэж хийгдсэн бөгөөд иргэн П.С*******ын нэхэмжлэлээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 6 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар 102/ШШ6/0*******12 шүүхийн шийдвэрээр Баянгол дүүргийн нотариатчийн гэрчилсэн тус 37 тоот өв залгамжлах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д “Энэ хуулийн 7.3, 7.5-д зааснаас бусад тохиолдолд эрхийн улсын бүртгэлийг зөвхөн шүүхийн шийдвэрээр хүчингүй болгоно” заасан бөгөөд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ нь хууль бус өв залгамжлах эрхийн гэрчилгээг үндэслэн хийгдсэн, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Эрхийн улсын бүртгэл дараах зарчимд үндэслэгдэнэ”, 5.1.2-т “Бүртгэл үнэн зөв байх” гэж заасныг тус тус зөрчсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, иргэн Ш.Ягийн нэр дээр бүртгэлтэй Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ******* дугаар байр, ******* тоот хаягт байршилтай 25 м.кв талбай бүхий, хоёр өрөө орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 00 дүгээр гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэв.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Дараах тохиолдолд эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулна”, 19.1.2-т “эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх” гэж заасан бөгөөд цаашид холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн Б.Д*******ын өмчлөх эрхийг Ш.Яд, Я.Тн өмчлөх эрхийг П.С*******, Т.П, Т.Б******* нарт өвлүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгох нь зүйтэйг тэмдэглэх нь зүйтэй байна. 

 

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.2, 7 дугаар зүйлийн 7.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч П.С*******, Т.П нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ш.Ягийн нэр дээр бүртгэлтэй 00 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 11******* дүгээр зүйлийн 11*******.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 1******* хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 Н.ДОЛГОРСҮРЭН