| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Цогзолмаа |
| Хэргийн индекс | 306/2025/00098/И |
| Дугаар | 306/ШШ2025/00167 |
| Огноо | 2025-05-21 |
| Маргааны төрөл | Хүнийг сураггүй алга болсонд тооцох буюу нас барсан гэж зарлах, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 306/ШШ2025/00167
| 2025 оны 05 сарын 21 өдөр | Дугаар 306/ШШ2025/00167 | Говьсүмбэр аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ***-ны өдөр төрсөн, Говьсүмбэр, Сүмбэр сум, 3 дугаар баг, **** тоотод оршин суух, ****
Нэхэмжлэлийн шаардлага: ***г нас барсанд тооцуулах тухай нэхэмжлэлийг 2025.03.24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч **, гэрч *** ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч *** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
1.2. Би 2002 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр охин **г төрүүлсэн. Миний охин ** ээж, аавын асрамжид өсөж бойжиж байгаад 2023 оны 12 дугаар сарын 28-ны орой ухаан алдаж унан бид эмнэлгийн байгууллагад авч очсон боловч эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадалгүй нас барсан. Хоёр ах, нэг дүү нь эрүүл өсөж бойжиж торнин нас биед хүрч ажил хөдөлмөр эрхэлж, суралцаж байна. Охин маань 1 ой 3 сартай байхдаа гэнэтийн байдлаар нас барсан. Тухайн үед охиныхоо буяны ажлыг гүйцэтгээд Дундговь аймгийн Говь-Угтаал сум руу буцсан. Охиноо нас барсны бүртгэлд бүртгүүлээгүй, гэнэтийн байдалд цочирдож бүртгүүлэх ёстойг мэдээгүй нутаг руу явсан. Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хуульд нэмэлт өөрчлөлт орж төрүүлсэн бол нас барсан эсэхийг хамаарахгүй хүүхэд төрүүлж өсгөсөн гэж үзэхээр болсон тул би 3 хүү 1 охин төрүүлсэн учраас 4 хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг Эхийн алдар хоёрдугаар зэргийн одон авахаар холбогдох газарт хандахад талийгаач охины маань нас барсны бүртгэл улсын бүртгэлийн байгууллагад бүртгэгдээгүй болохоор баримт байхгүй, эмнэлгийн байгууллагаас яаралтай түргэн тусламжийн хуудас устгалд орсон болохоор нас барсантай холбоотой баримт олдоогүй.
Охин ***г 2002 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн болохыг тогтоосон төрсний бүртгэлийн лавлагаанаас өөр зүйл байхгүй. Иймд 4 хүүхэд төрүүлсэн болохоо тогтоолгож эхийн алдар одон авахын тулд охин ***г нас барсан болохыг зайлшгүй тогтоолгох шаардлага үүссэн учир 2002 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн *** нь миний төрсөн охин бөгөөд өвчний улмаас 2003 оны 12 дугаар сарын 28-ны орой нас барсан болохыг тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс: Нэхэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, ***н оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, ***н төрсний бүртгэлийн лавлагаа, Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2025 оны 03 дугаар сарын 19-ний 0/94 дугаартай тодорхойлолт, Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 16 дугаартай тодорхойлолт, Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 185 дугаартай тодорхойлолт, ***ы иргэний үнэмлэхийн лавлагаа, ***н иргэний үнэмлэхийн лавлагаа, ***н иргэний үнэмлэхийн лавлагаа, ***н төрсний бүртгэлийн лавлагаа, Баасанхүүгийн Өлзийбатын төрсний бүртгэлийн лавлагаа, ***ы төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр: Гэрч **г, **а нарын мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
2.1. Би 2002 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр охин ***г төрүүлсэн. Миний охин ***а ээж, аавын асрамжид өсөж бойжиж байгаад 2023 оны 12 дугаар сарын 28-ны орой 1 ой 3 сартай байхдаа гэнэтийн байдлаар ухаан алдаж, унан бид эмнэлгийн байгууллагад авч очсон боловч эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадалгүй нас барсан. Хоёр ах, нэг дүү нь эрүүл өсөж бойжиж, торнин нас биед хүрч ажил хөдөлмөр эрхэлж, суралцаж байна. Охиноо нас барсны бүртгэлд бүртгүүлээгүй, гэнэтийн байдалд цочирдож бүртгүүлэх ёстойг мэдээгүй нутаг руу явсан. Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хуульд нэмэлт өөрчлөлт орж, төрүүлсэн бол нас барсан эсэхийг хамаарахгүй хүүхэд төрүүлж өсгөсөн гэж үзэхээр болсон тул би 3 хүү 1 охин төрүүлсэн учраас 4 хүүхэд төрүүлж, өсгөсөн эхийг алдарт эхийн хоёрдугаар зэргийн одон авахаар холбогдох газарт хандахад талийгаач охины маань нас барсны бүртгэл улсын бүртгэлийн байгууллагад бүртгэгдээгүй болохоор баримт байхгүй, эмнэлгийн байгууллагаас яаралтай түргэн тусламжийн хуудас устгалд орсон болохоор нас барсантай холбоотой баримт олдоогүй. Охин ***г 2002 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн болохыг тогтоосон төрсний бүртгэлийн лавлагаанаас өөр баримт байхгүй тул **г нас барсан болохыг тогтоолгоно гэжээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэл, Г**н иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, **ийн төрсний бүртгэлийн лавлагаа, Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2025 оны 03 дугаар сарын 19-ний 0/94 дугаартай тодорхойлолт, Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 16 дугаартай тодорхойлолт, Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 185 дугаартай тодорхойлолт, ***ы иргэний үнэмлэхийн лавлагаа, ***н иргэний үнэмлэхийн лавлагаа, ***н иргэний үнэмлэхийн лавлагаа, **н төрсний бүртгэлийн лавлагаа, ***н төрсний бүртгэлийн лавлагаа, ***ы төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, гэрч ** нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр *** нь нас барсан болох нь тогтоогдож байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14.-д тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал гэх эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг шүүх тогтооно гэснийг үндэслэн онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэв.
5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 133 дугаар зүйлийн 133.1.1.-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14.-д заасныг баримтлан 2002 оны 09 дүгээр сарын 2**-ны өдөр төрсөн ***г нас барсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагч ***н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2.-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА