Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 306/ШШ2025/00172

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 306/ШШ2025/00172

Говьсүмбэр аймаг

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би,

 

Нэхэмжлэгч:  Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж-28, ****

 

Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Баянтал сум, 2 дугаар баг, 621-р км ****

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 2,891,927 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч *** ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

1.1. *** нь *** ББСБ ХХК-ийн мессэж зээлийн үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч, 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 1400000942102 тоот зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. ***нь уг зээлийн гэрээний үндсэн дээр 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл нийт 3 удаагийн хүсэлтээр 1,800,000 төгрөгийг зээлсэн ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм.

Өнгөрсөн хугацаанд зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийг шаардаж мессеж илгээх, утсаар холбоо тогтоож байсан хэдий ч төлбөрийг бүрэн төлж барагдуулахгүй өнөөдрийг хүрсэн. 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар ***ийн үндсэн зээлийн үлдэгдэл 1,800,000 төгрөг, зээлийн хүү 920,627төгрөг, нэмэгдүүлсэн хүү 171,300 төгрөг нийт 2,891,927 төгрөгийг гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

2.1. ***с ББСБ ХХК нь Э**д холбогдуулан гэрээний үүрэгт 2,891,927 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч ** нь уг төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд, хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

      ҮНДЭСЛЭХ нь: 

 

1. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

1.1. **өс үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 2,891,927 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

2. Хариуцагч *** нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,891,927 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэсэн тайлбарыг нэхэмжлэгч байгууллага ирүүлжээ.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2.-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй.

Учир нь, нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

 

4. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61,221 төгрөгийн 50 хувь болох 30,610 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 30,610 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон  

 

 ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Хариуцагч ***д холбогдох үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 2,891,927 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч *** ХХК татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5., 59 дүгээр зүйлийн 59.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61,221 төгрөгийн 50 хувь болох 30,610 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 30,610 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч *** ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4.-т зааснаар шүүгчийн захирамжид нэхэмжлэгч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ   П.ЦОГЗОЛМАА