| 2025 05 21 128/ШШ2025/0390 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Нэхэмжлэгч: Ц.Б*******, Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б*******, Хариуцагч: Багануур дүүргийн Засаг дарга, Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ё*******, Гуравдагч этгээд: С.Э******* нарын хоорондын өвөлжөө, хаваржааны газрыг эзэмших эрхийн тухай маргааныг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ёндондаш /цахимаар/, гуравдагч этгээд С.Энхманлай /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баатарзориг нар оролцов. ТОДОРХОЙЛОХ НЬ: Нэхэмжлэгч Ц.Б******* нь нэхэмжлэлийн шаардлагаа Багануур дүүргийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаартай захирамжийг хүчингүй болгуулах гэж тодорхойлжээ. 1. Өвлөх эрхийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 0039 дугаартай гэрчилгээгээр иргэн Ц.Б*******д өвлөгдсөн ******* аймгийн Б******* сумын Засаг даргын 1997 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 58 дугаартай захирамжаар тус сумын Х******* Х******* Х нэртэй газарт өвөлжих, хаваржих зориулалтаар 700 ам дөрвөлжин метр талбайтай газрын эрх дуусгавар болоогүй байхад тус газрыг иргэн С.Э*******д давхардуулан олгосныг үл хүлээн зөвшөөрч нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан боловч Тамгын Газрын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 06/688 дугаартай албан бичгээр маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэлгүй гэсэн хариуг мэдэгдсэн тул 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд гомдол гаргасан байна. 2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд: 2.1. Өвлөх эрхийн гэрчилгээний дагуу өвлөгч иргэн Ц.Б******* тус газрыг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж байтал тус газрыг нийслэлийн Багануур дүүргийн Засаг даргаас иргэн Сгийн Э*******д олгосон нь хууль бус, 2.2. Тиймээс тухайн газрыг иргэн С.Э*******д давхардуулан олгосон эсэх, хэрэв олгосон бол өмчлөх, эзэмших эрхийн алинаар нь олгосон тухай лавлагаа авах, газрын эрх олгосон бол түүнийг үл хүлээн зөвшөөрөх агуулгаар нийслэлийн Багануур дүүргийн Засаг даргад өргөдөл гаргасан боловч тус дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 18/1447 дугаартай бичгээр "Монгол улсын мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 11 зүйлд зааснаар төрийн байгууллагаас нийтэд нээлттэй мэдээллэх мэдээлэлд хамаарахгүй байх тул иргэний мэдээллийг хувь хүнд өгөх боломжгүй байна" гэх хариу өгч газар олгосон эсэх, түүнийг олгосон бол зохих шийдвэр, газар эзэмшигчийн талаар лавлагаа, мэдээлэл өгөөгүй, 2.3. Газар эзэмших эрхийн 04426 дугаартай гэрчилгээтэй ******* аймгийн Б******* сумын Ху******* Х******* Х нэртэй газарт өвөлжих, хаваржих зориулалтаар 0,7 ам дөрвөлжин метр талбайтай газрыг бусдад давхардуулан олгосон гэж үзэхээр байгаа боловч тус газрыг олгосон шийдвэр, түүний огноо дугаар болон газрын эрхийг олж авсан этгээдийн мэдээллийг өгөхөөс захиргааны байгууллага нь татгалзсаны улмаас энэ тухай мэдээллийг иргэн Ц.Б******* олж мэдэх боломжгүй бодит байдал үүссэн гэжээ. 3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* аймгийн Б******* сумын Засаг даргын 1997 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 58 дугаартай захирамжаар тус сумын Х******* Х******* Х нэртэй газарт өвөлжих, хаваржих зориулалтаар 700 ам дөрвөлжин метр талбайтай газрыг иргэн Үрэвжээгийн Нд 30 жилийн хугацаатай эзэмшүүлсэн бөгөөд тус газрыг эзэмших эрхийн 04426 дугаартай гэрчилгээг 1997 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр иргэн Ү.Нд олгосон. 4. Эзэмших эрхийн дагуу иргэн Ү.Н тус газарт өвөлжиж, хаваржиж, зориулалтын дагуу ашиглаж байсан бөгөөд тэрбээр 2012 оны 12 дугаар сарын 08-ны өдөр нас барсан тул түүний эзэмшлийн 04426 дугаартай гэрчилгээтэй газрыг иргэн Ц.Б*******д өвлүүлсэн өвлөх эрхийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 0039 дугаартай гэрчилгээ олгогдсон байна. 5. Өвлөх эрхийн гэрчилгээний дагуу өвлөгч иргэн Ц.Б******* тус газрыг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж байтал тус газрыг нийслэлийн Багануур дүүргийн Засаг даргаас иргэн Сгийн Э******* /РД: -д олгосон гэх шалтгаанаар тухайн иргэн ирж газар чөлөөлж өгөхийг шаардсан. 6. Тиймээс тухайн газрыг иргэн С.Э*******д давхардуулан олгосон эсэх, хэрэв олгосон бол өмчлөх, эзэмших эрхийн алинаар нь олгосон тухай лавлагаа авах, газрын эрх олгосон бол түүнийг үл хүлээн зөвшөөрөх агуулгаар нийслэлийн Багануур дүүргийн Засаг даргад өргөдөл гаргасан боловч тус дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 18/1447 дугаартай бичгээр "Монгол улсын мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 11 зүйлд зааснаар төрийн байгууллагаас нийтэд нээлттэй мэдээллэх мэдээлэлд хамаарахгүй байх тул иргэний мэдээллийг хувь хүнд өгөх боломжгүй байна" гэх хариу өгч газар олгосон эсэх, түүнийг олгосон бол зохих шийдвэр, газар эзэмшигчийн талаар лавлагаа, мэдээлэл өгөөгүй. 7. Улмаар нийслэлийн Багануур дүүргийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01/226 дугаартай албан бичгээр "Тус өргөдлийн дагуу газрын байршлыг судлан үзэхэд Монгол Улсын Их Хурлын 1996 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн "Нийслэлийн нутаг дэвсгэрийн хилийн цэсийг шинэчлэн тогтоох тухай" 24 дүгээр тогтоолд тухайн байршил нь дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт багтаж байгаа бөгөөд 1997 онд ******* аймгийн Б******* сум нь дээрх тогтоолыг зөрчин газар олголт хийсэн болно" гэж хариу өгсөн. 8. Дээрх хариунаас үзвэл газар эзэмших эрхийн 04426 дугаартай гэрчилгээтэй ******* аймгийн Б******* сумын Х******* Х******* Х нэртэй газарт өвөлжих, хаваржих зориулалтаар 0,7 ам дөрвөлжин метр талбайтай газрыг бусдад давхардуулан олгосон гэж үзэхээр байгаа боловч тус газрыг олгосон шийдвэр, түүний огноо дугаар болон газрын эрхийг олж авсан этгээдийн мэдээллийг өгөхөөс захиргааны байгууллага нь татгалзсаны улмаас энэ тухай мэдээллийг иргэн Ц.Б******* олж мэдэх боломжгүй бодит байдал үүссэн. 8. Тиймээс өвлөх эрхийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 0039 дугаартай гэрчилгээгээр иргэн Ц.Б*******д өвлөгдсөн ******* аймгийн Б******* сумын Засаг даргын 1997 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 58 дугаартай захирамжаар тус сумын Х******* Х******* Х нэртэй газарт өвөлжих, хаваржих зориулалтаар 700 ам дөрвөлжин метр талбайтай газрын эрх Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар дуусгавар болоогүй байхад тус газрыг иргэн С.Э*******д давхардуулан олгосныг үл хүлээн зөвшөөрч Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-т заасны дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар тус хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-т заасан этгээдэд гомдол гаргасан бөгөөд гомдлын дагуу урьдчилан хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1.5-д зааснаар захиргааны актыг хэвээр үлдээж шийдвэрлэснийг Нийслэлийн Засаг даргын Тамгын Газрын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 06/688 дугаартай албан бичгээр иргэн Ц.Б*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид Eservice.ulaanbaatar.mn платформоор мэдэгдсэн. 9. Дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэрийг эс зөвшөөрч, Нийслэлийн Засаг даргын Тамгын Газрын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 06/688 дугаартай албан бичигт заасанчлан дээрх газрыг өвөлжөөний зориулалтаар иргэн С.Э*******д давхардуулан олгосон Багануур дүүргийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-т заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна. 10. Иймд газар эзэмших эрхийн 04426 дугаартай гэрчилгээтэй ******* аймгийн Б******* сумын Х******* Х******* Х нэртэй газарт өвөлжих, хаваржих зориулалтаар 700 ам дөрвөлжин метр талбайтай газрыг өвөлжөөний зориулалтаар иргэн С.Э*******д 15 жилийн хугацаагаар давхардуулан эзэмшүүлсэн Багануур дүүргийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ. 11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ё******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1996 оны 24 дүгээр тогтоол, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.16-т заасныг зөрчи сум байж, нийслэлийн нутаг дэвсгэрт газар олгосон.Иймд Нийслэлийн Багануур дүүргийн Засаг даргын захирамжийг хүчин төгөлдөр гэж үзэж байгаа гэв. 12. Гуравдагч этгээд С.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие энэ нутагт багаасаа өссөн. Маргаан бүхий газар нь эзэнгүй газар болоод маш олон жил өнгөрсөн. Мал ахуйг маань тэндхийн иргэд машиг моторцикльтой хөөж, дайрдаг тохиолдол их байсан тул өөрийн гэсэн өвөлжөө, хаваржааны газартай болохоор хүсэлтээ 2020 онд өгсөн. Нэхэмжлэгч нь 2021 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд 2012 онд н.Нмаа гэх хүн маань өөд болсон. Үүнээс хойш 9 жилийн дараа өв залгамжлалийн гэрээг гаргаж ирсэн. Ц.Б*******гийн ах нь над руу утсаар холбогдож доромжилж, дарамталсан. Ахыг нь би танихгүй. Нэхэмжлэгчийн зүгээс газраа 2 жил дарааллан ашигласан гэж маргадаг. Тодруулбал: Хуучин оросын цэргийн окопов буюу нуувчыг зоорь болгон ашигладаг гэж тайлбарласан. Энэ нь үндэслэлгүй юм. 5-10 км хооронд 1 цэргийн нуувч байдаг бөгөөд би бүгдийг нь зааж өгч чадна гэв. ҮНДЭСЛЭХ НЬ: Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 1. Анх ******* аймгийн Б******* сумын Засаг даргын 1997 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 58 дугаартай захирамжаар тус сумын Х******* Х******* Х нэртэй газарт өвөлжих, хаваржих зориулалтаар 700 ам дөрвөлжин метр талбайтай газрыг иргэн /Ү.Н/-д 30 жилийн хугацаатай эзэмшүүлж, эзэмших эрхийн 04426 дугаартай гэрчилгээг олгосон байх бөгөөд тэрбээр 2012 оны 12 дугаар сарын 08-ны өдөр нас барсан тул түүний эзэмшлийн 04426 дугаартай гэрчилгээтэй газрыг өвлөх эрхийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 0039 дугаартай гэрчилгээг иргэн Ц.Б*******д олгосон байна. 2. Харин нийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хорооны иргэн С.Э*******гаас өвөлжөө, хаваржааны газар эзэмших өргөдөл гаргаж, түүний дагуу Багануур дүүргийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаар захирамжаар тус дүүргийн 1 дүгээр хороо Х******* ам Х******* Х нэртэй газрыг өвөлжөө, хаваржааны зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэх шийдвэр гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч ...******* аймгийн Б******* сумын Х******* Х******* Х нэртэй газарт өвөлжих, хаваржих зориулалтаар 0,7 ам дөрвөлжин метр талбайтай газрыг Багануур дүүргийн Засаг дарга бусдад давхардуулан олгосон гэж үзэхээр байгаа боловч тус газрыг олгосон шийдвэр, түүний огноо дугаар болон газрын эрхийг олж авсан этгээдийн мэдээллийг өгөхөөс захиргааны байгууллага нь татгалзсан нь хууль бус... гэж, хариуцагчаас ...1996 оны 24 дүгээр тогтоол, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.16-т заасныг зөрчиж сум байж, нийслэлийн нутаг дэвсгэрт газар олгосон... гэж тайлбарлан маргаж байна. 3. Монгол Улсын Их хурлын 1996 оны 24 дүгээр тогтоолоор хилийн цэсийг шинэчлэн батлахдаа Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1982 оны 131 дүгээр тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, дээрх сумдын хилийн цэсийг хүчингүй болгосон бөгөөд хавтаст хэрэгт авагдсан ******* аймгийн Б******* сумын Засаг даргын Тамгын газрын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 06/211 дугаартай албан бичиг болон Б******* сумын хилийн цэсийн зургаас үзвэл өвлөх эрхийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 0039 дүгээр гэрчилгээгээр нэхэмжлэгч Ц.Б*******д шилжсэн Х******* Х******* Х гэх газар нь Б******* сумын хилийн цэсээс 600 метрийн зайтай, Улаанбаатар хотын Багануур дүүргийн нутаг дэвсгэрт байрлаж, 1996 оны 04 дүгээр сарын 25-ны Улсын Их Хурлын 24 дүгээр тогтоолын дагуу тус сумын хилийн цэс хөдлөөгүй болох нь нотлогдож байна. 4. БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1982 оны 131 дүгээр зарлигийн 1 дүгээр хавсралтаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хилийн цэсийг, 2 дугаар хавсралтаар аймаг, сумдын хилийн цэсийг тогтоосон байдаг бөгөөд нийслэлийн хилийн цэсийг Монгол Улсын Их хурлын 1996 оны 24 дүгээр тогтоолоор шинэчлэн батлахдаа Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1982 оны 131 дүгээр тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, дээрх сумдын хилийн цэсийг хүчингүй болгосон байна. 5. 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Шинжээчийн дүгнэлтээр ...Улсын Их Хурлын 1986 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор нийслэлийн нутаг дэвсгэрийн хилийн цэсийг шинэчлэн, тогтоолын 2 дугаар хавсралтаар дүүргүүдийн хилийн цэсийг шинэчлэн тогтоож, маргаан бүхий газар нь Багануур дүүргийн нутаг дэвсгэрт хамрагдаж байна. 1997 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 58 дугаартай захирамжаар Ү.Нд олгосон Х******* Х******* Х нэртэй газарт өвөлжөө, хаваржааны зориулалтаар эзэмшүүлсэн 700 м.кв газар нь Багануур дүүргийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаартай захирамжаар иргэн С.Э*******д эзэмшүүлсэн газартай өвөлжөө, хаваржааны зориулалтаар бол давхцаж байна. 6. Харин 700 м.кв газрын тухайд тус бүр хоорондоо 5-7 метрийн зайтай байх тул давхцалгүй байна гэжээ. 7. Дээрх баримтуудаас үзвэл иргэн С.Э*******гаас гаргасан өвөлжөө, хаваржааны газар эзэмших өргөдлийн дагуу түүнд Багануур дүүргийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаар захирамжаар өвөлжөө, хаваржааны зориулалтаар тус дүүргийн 1 дүгээр хороо Х******* Х******* Х гэх нэртэй газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-д Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна, 31.3.-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна, 33 дугаар зүйлийн 33.1.1-т энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан ... газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу аймаг, сум, нийслэлийн Засаг дарга гаргана гэж заасныг зөрчөөгүй байна. 8. Иймд Багануур дүүргийн 3 дугаар хорооны иргэн С.Э*******гаас гаргасан өвөлжөө, хаваржааны газар эзэмших өргөдлийн дагуу Багануур дүүргийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаар захирамжаар гуравдагч этгээдэд тус дүүргийн 1 дүгээр хороо Х******* Х******* Х гэх нэртэй газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь ******* аймгийн Б******* сумын Засаг даргын 1997 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 58 дугаартай захирамжаар Багануур дүүргийн 1 хорооны нутаг Х******* Х******* Х нэртэй газарт өвөлжих, хаваржих зориулалтаар 700 ам дөрвөлжин метр талбайтай газрыг иргэн /Ү.Н/-д 30 жилийн хугацаатай эзэмшүүлж, тус газрыг өвлөх эрхийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 0039 дугаартай гэрчилгээгээр иргэн Ц.Б*******д шилжсэн газартай давхцалгүй, түүнчлэн нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг хөндөгдөх боломжгүй байна гэж үзлээ. 9. Иргэн Ц.Б*******гийн нэхэмжлэлтэй Багануур дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт 2022 оны 03 дугаар сараас хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хуульд заасан журмаар шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2 дах хэсэгт зааснаар шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заасныг баримтлан Ц.Б*******гийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Багануур дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Багануур дүүргийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаартай захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр 114.1-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй. ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ |